Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 131/ШШ2016/00560

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* сумын *******т оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт ийн ,

Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* сумын *******т оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн ******* нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн 5721004 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч овогтой болон ******* овогтой ******* нар нь 2014 оны 05 дугаар сарын 19-ны өдөр ******* тооцооны төвөөс 687 тоот зээлийн гэрээ байгуулан 7000000 /долоон сая/ төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай 26,4% /хорин зургаа аравны дөрвөн хувь/-ийн хүүтэй авсан. Одоо малчны зээл нь нийт 5507690 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, өнөөдрийн байдлаар зээл хугацаа хэтэрч төлөлт хийгдээгүй 50 хонож байна. Үндсэн зээлдэгч болох овогтой /*******/ нь зээл авах үедээ ******* сумын 5-р багт мал маллаж байсан бөгөөд одоо ******* сумын төвд байдаг малаа айлд тавьж маллуулдаг. Хамтран зээлдэгч ******* овогтой ******* нь ******* сумын азарт татвар хураагч ажилтай. Зээлийн хугацаа дууссанаас хойш сүүлийн гурван сарын зээл хүүний төлөлтөө хийгээгүй байгаа тул тус зээлийг төлүүлж өгнө үү. овогтой , ******* овогтой Өлзиймаа нараас үндсэн зээлийн төлбөр 5507690 /таван сая таван зуун долоон мянга зургаан зуун ерэн төгрөг/, зээлийн хүүгийн өр 192671 /нэг зуун ерэн хоёр мянга зургаан зуун далан нэгэн төгрөг/, торгуулийн хүү 20643 /хорин мянга зургаан зуун дөчин гурван төгрөг/ нийт 5721004 /таван сая долоон зуун хорин нэгэн мянга дөрвөн/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц., Ч.******* нар шүүхэд гаргасан тайлбартаа:

*******ны Баянхонгор аймгийн ******* сумын тооцооны төвөөс авсан 5721004 /таван сая долоон зуун хорин нэгэн мянга дөрвөн/ төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Хариуцагч Ц., Ч.******* нар нь зээлийн гэрээний үүргийн 5721004 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Ц., Ч.******* нарын шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг нь баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                     ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан хариуцагч Ц., Ч.******* нарын  зээлийн гэрээний үүргийн 5721004 төгрөгийг ******* ХХК-д төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төрийн сангийн данснаас 53243 төгрөг, хариуцагч Ц., Ч.******* нараас 53243 төгрөгийг тус тус гаргуулж,  нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.        

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан  уг захирамжийг хариуцагч Ц., Ч.*******  нар нь  сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.   

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ