Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2015 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 6068

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Б.Дэлгэрдалайн нэхэмжлэлтэй, С.Байгалмаад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7 350 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.Байгалмаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 7 350 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дотор 2 сарын хугацаанд улсын тэмдэгтийн хураамжийн хамт бүрэн төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132 500 төгрөгийн тал хувь болох 66 250 төгрөгийг улсын орлогоос, С.Байгалмаагаас 66 250 төгрөгийг тус тус гаргуулж Б.Дэлгэрдалайд олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.                        

 

             

 

ШҮҮГЧ                                         Э.ЭНЭБИШ