Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 131/ШШ2016/00634

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* ******* ******* тоотод оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ө.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ө.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ******* миний бие 1961 онд Галуут суманд төрсөн. Миний бие 1980 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилга трестэд нормчноор ажилд орсон. 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдөр орон тоо, бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт орж ажлаас чөлөөлөгдсөн. Гэтэл хөдөлмөрийн дэвтрийн нэрийг анх нээхдээ ийн ******* гэж нээснээс болоод тэтгэвэртээ орж чадахгүй байна.Намайг бага байхад гэрийнхэн болон бусад хүмүүс ******* гэж хагаслаж авгайлж дууддаг байсан тул нэгдлийн ажилтан ******* гэж хөдөлмөрийн дэвтэр нээсэн байна. Тиймээс 1978 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Барилга техник мэргэжпийн сургуулийн захирал Яийн нээсэн ийн ******* гэх хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт ******* ******* мөн болохыг тогтоож, мөн 1980 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилга трестэд нормчноор ажилд орж 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар Ө.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 26 тоот албан бичгээр ирүүлсэн архивын лавлагаа, Чандмань пүүсийн захирал тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, Ө.*******ийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн техник туслалцааны барилгын 3 дугаар трестийн даргын 1980 оны 07-р сарын 01-ний өдрийн 138 тоот тушаалын хуулбар, Баянхонгор аймгийн Барилга трестийн даргын 1991 оны 04-р сарын 10-ны өдрийн 123 тоот тушаалын хуулбар, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 01/508 дугаар албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, гэрч ын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

1978 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт ийн *******, иргэний үнэмлэхэд ******* ******* гэж тус тус бичигдсэн байдлыг харьцуулан үзэхэд эцгийн нэр болон өөрийн нэр буруу бичигдсэн хэдий ч хөдөлмөрийн дэвтэр дээрх төрсөн он, фото зураг нь өөр хоорондоо тохирсон, гэрч ын “Манай ажлынхан Ө.*******ийг ******* гэж дууддаг байсан” гэх мэдүүлэг зэргийг  үндэслэн 1978 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* ******* мөн болохыг тогтоож шийдвэрлэв.

Ө.******* нь 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн  Техник туслалцааны барилгын 3 дугаар трестэд нормчноор ажиллаж байсан болох нь  “ажилд шинээр авч тэтгэмж болон амралт олгох тухай”   Баянхонгор аймгийн  Техник туслалцааны барилгын 3 дугаар трестийн даргын 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 138 тоот тушаал, Ө.*******ийн 1980- 1991 онуудад авч байсан цалинг нь Төрийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн бичсэн Баянхонгор аймгийн Архивын тасгийн 26 тоот албан бичиг,  Ө.*******ийг ажлаас чөлөөлсөн талаархи Баянхонгор аймгийн Барилга трестийн даргын 1991 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “ Барилга трестийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” 123 тоот тушаал, түүний  ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч ын мэдүүлэг зэргээр,

1991 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн  Чандмань пүүсэд ажилчнаар ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Барилга трестийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орж Ө.*******ийг ажлаас чөлөөлж, Чандмань пүүсэд ажилчнаар ажилд томилсон Баянхонгор аймгийн Барилга трестийн даргын 1991 оны 04-р сарын 10-ны өдрийн 123 тоот тушаал, Чандмань пүүс нь 1991-1993 онд нийгмийн даатгалын байгууллагад 13.5 хувиар тэтгэврийн даатгалын шимтгэл төлж харьцаж байсан болохыг тодорхойлсон Баянхонгор аймгийн Ниймийн даатгалын хэлтсийн 01/508 тоот албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн Чандмань пүүсийн захирал гаргасан тодорхойлолтыг шүүх   нотлох баримтад авч үнэлэх  боломжгүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1,116, 118, 133.1.1 дүгээр  зүйлүүдийг  тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн135.2.4-д заасныг баримтлан 1978 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* ******* мөн  болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* *******ийн 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн  Техник туслалцааны барилгын 3 дугаар трестэд нормчноор,

1991 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Чандмань пүүсэд ажилчнаар ажиллаж байсан байдлыг  тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар Ө.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч  шийдвэрийг эс зөвшөөрвөл  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ