Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 135

 

 

 

 

 

2020         02          07                                   2020/ШЦТ/135       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,                        

Шүүгдэгч С.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бд холбогдох эрүүгийн 1903014160045 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1967 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, эрэгтэй, 52 настай, бүрэн дунд боловсролтой, засварын механик мэргэжилтэй, Автобус-3 ХХК-нд автобусны жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 3 дугаар хороолол 11 дүгээр байр 12 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагийн үед Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлхийн автобусны буудал бүхий замд “Зорчигч тээврийн гурав” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн Дэү маркийн 17-32 УНБ улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д заасан “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс зорчигч Б.Амаржаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1903014160045 дугаартай хэргээс:

 

Хохирогч Б.Амаржаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 10 цагийн орчим Сүхбаатар дүүргийн Дамбадаржаагийн банк орохоор Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлбийн автобусны буудал дээр ирэх үед “Сэлбэ-Вокзал” чиглэлийн нийтийн тээврийн автобус зогсоол дээр эргэж ертөнцийн зүгээр урагш харж зогссон. Тэр үед автобусанд суухаар гүйж очтол жолооч намайг “сууж бай” гэж хэлээд дэлгүүр рүү орсон. Би автобусанд орж урд талын суудал дээр суугаад 1 минут орчим болох үед автобус хөдөлсөн. Тэр үед би өөрийнхөө толгойг эргэж байна гэж бодтол автобус хурд авч эхэлсэн. Би сандраад “жолоочоо” гэж хашгираад урд талын хаалгаар үсэрч буусан. Буух үедээ баруун гараа дарж автобусны буудал дээр унасан. Тэр үед жолооч дэлгүүрээс гарч гүйсэн боловч амжихгүй өөрөө мөсөн дээр унаж байгаа харагдсан. Автобус урагш өнхөрсөн чигтээ жалга руу тонгойж жалганы хажууд байсан хүн ашигладаггүй эвдэрхий модон нойлыг мөргөөд зогсож байгаа харагдсан. Удалгүй түргэн тусламж, цагдаа ирсэн. Надад гомдол байхгүй. Харин эмчилгээнд зарцуулсан хохирлоо хуулийн дагуу гаргуулж авах болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч С.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 12 дугаар сарын 16-ны өглөө 09 цаг 45 минутын үед Дэвүү маркийн 17-32 УНБ дугаарын автобусыг жолоодон нийтийн тээвэрт явж Сэлхийн эцсийн буудал дээр ирж зогссон. Тэгээд хүнээ буулгаад дэлгүүрт орж бие засах гээд байж байтал нэг настай эмэгтэй автобусанд ороод суусан. Тэгээд би даарчихна гэж бодоод “сууж бай” гээд буугаад дэлгүүрт ороод эргээд хартал автобус урагш өнхөрч байгаа харагдсан. Би гараад иртэл нөгөө эмэгтэй өөрөө автобусны урд хаалгаар үсэрч буугаад газарт ойчсон байсан. Тэгээд би автобусны араас яваад хальтирч унаад, машинаа зогсоож чадаагүй. Автобус урагш тэр чигээрээ уруу руу унаж тэнд байсан жорлонг мөргөж тогтсон. Нөгөө хүн дээр очтол “гар хавдчихлаа” гээд байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59, 61 дүгээр хуудас/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-6 дугаар хуудас/,

 

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10 дугаар хуудас/,

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд “...Daewoo 106 маркийн 17-32 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан С.Бг драйгер багаж ашиглаж шалгахад 0.00% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо...” гэжээ /хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 01/17 дугаартай албан тоот /хх-ийн 21 дүгээр хуудас/,

 

Иргэний хариуцагч П.Онон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай жолооч С.Б хохирогчийн эмчилгээнд өөрөөсөө 1.000.000 төгрөг бэлнээр өгч гэрээ хийсэн байсан. Гэрээнд хохирогч гомдол саналгүй тухайгаа илэрхийлсэн байсан. Манай компанийн эзэмшлийн Daewoo маркийн 17-32 УНБ улсын дугаартай автобусанд ослын улмаас эвдрэл учраагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №386 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Б.Амаржаргалын биед баруун атгаал, баруун шуу ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-Т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

 

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн №888020 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-44 дүгээр хуудас/,

 

Тээврийн цагдаагийн албаны №043 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Дүгнэлт:

1. Осол хэргийн материалд ирсэн зам тээврийн осол хэргийн газрын үзлэг, тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлт, зам, орчны байдал, Дэү маркийн 17-32 УНБ улсын дугаартай автобус өнхөрч эхэлсэн, зорчигч үсэрсэн гэх газраас обьект мөргөж зогссон гэх зай, байрлал, гэрчийн мэдүүлэг, хүний биед хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлт, Сонгинохайрхан дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №888020 дугаартай оношилгооны дүгнэлт зэргийг үндэслэхэд Дэү маркийн 17-32 УНБ улсын дугаартай автобусны жолооч С.Б нь Монгол Улсын Замын дүрмийн 14 дүгээр бүлгийн 14.6 дахь заалт “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.

2. Тээврийн хэрэгслээр зорчигч Б.Амаржаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. Хавтаст хэрэгт авагдсан материал, фото зургийн үзүүлэлт, үзлэгийн тэмдэглэл, осол гарах үеийн бичлэгээс харахад уг зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэлийн байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй ба зам, замын бусад байгууламж нь эвдрэл, гэмтэлгүй байна.

4. Сонгинохайрхан дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №888020 дугаартай оношилгооны дүгнэлтээр автобусанд уг осолд нөлөөлөхүйц эвдрэл гэмтэл дурьдагдаагүй. Мөн зогсоолын тоормос зогссон гэсэн дүгнэлттэй байх тул автобусны техникийн байдал нь уг осолд нөлөөлөөгүй байна...” гэжээ /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

 

Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 82 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч С.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 62 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 64 дүгээр хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 65 дугаар хуудас/, гэрч Д.Одончимэгийн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/, гэрч Ц.Лхамаагийн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/, хохирол төлбөрийн баримтууд /хх-ийн 84-85 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагийн үед Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлхийн автобусны буудал бүхий замд “Зорчигч тээврийн гурав” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн “Дэү” /Daewoo/ маркийн 17-32 УНБ улсын дугаартай автобусыг жолоодон ашиглахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д заасан “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс тухайн автобус буудлын замаас хөдөлж зорчигч Б.Амаржаргал буух явцад эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

  - Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

 

              - Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

              -Хохирогч Б.Амаржаргалын мэдүүлэг,

             

              -Шүүгдэгч С.Бгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг,

 

              -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн №386 дугаартай дүгнэлт /Б.Амаржаргалын биед шинжилгээ хийсэн талаар/,

 

              - Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн №888020 дугаартай шинжээчийн дүгнэлт,

 

              -Тээврийн цагдаагийн албаны №043 дугаартай шинжээчийн дүгнэлт,

 

              -Түргэн тусламжийн дуудлагын хуудас зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болно.

 

  Зам тээврийн осол гарсан болон хэргийн нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн тэмдэглэлд тусгагдаж, С.Бын  жолоодон явсан “Daewoo” маркийн 17-32 УНБ улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д заасан заалтыг зөрчснөөр зорчигч Б.Амаржаргалыг гэмтээсэн болохыг хохирогч, шүүгдэгч нараас тодорхой мэдүүлж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн болохыг тээврийн цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт болон бусад баримтуудаар, хохирогчид хүндэвтэр хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтуудаар шүүгдэгч С.Бгийн үйлдэл нь “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

  Иймд шүүх шүүгдэгч С.Бг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

  Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргаж шүүгдэгчээс хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч С.Б нь хохирогч Б.Амаржаргалд 1.200.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг хохирогч Б.Амаржаргалын бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 97/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч С.Бг бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч С.Бг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй байна.

 

            Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Дээрх гэмт хэрэг гарахад жолооч С.Бгээс замын хөдөлгөөнд хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар зөв дадал хэвшээгүй байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон  

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Бг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН