Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 314

 

                               

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ийн Дундговь аймгийн Өлзийт сумын Хоёрдугаар таван жил нэгдлийн Буянт бригадад 1984 оны 10 сарын 1-нээс 1988 оны 1 сарын 15-ныг хүртэл ахлах тоо бүртгэгчээр, Дундговь аймгийн Өлзийт сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 1 сарын 15-наас 1991 оны 4 сарын 2-ныг хүртэл, Дундговь аймгийн Өлзийт сумын Рашаант хэрэглээний хоршоонд 1991 оны 4 сарын 3-наас 1991 оны 12 сарын 24-нийг хүртэл, Дундговь аймгийн Өлзийт сумын Рашаант хэрэглээний ББХК-нд 1991 оны 12 сарын 25-наас 1994 оны 12 сарын 30-ныг хүртэл агентаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.А улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Б.Д