| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2020/0069/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/73 |
| Огноо | 2020-03-03 |
| Зүйл хэсэг | 18.5.2.2., 19.14.2.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2020/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Буяндалай,
Шүүгдэгч Д.Б-, Б.Г-, Г.Ж- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-, Б.Г-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ж- нарт холбогдох эрүүгийн 2038000830042 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, Г.Ж.
2. Монгол Улсын иргэн, Д.Б.
3. Монгол Улсын иргэн, Б.Г.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Ж-, Д.Б-, Б.Г- нар нь бүлэглэн морин уналгатайгаар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн ... дугаар тэмдэгтээр 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын хилээр Оросын холбооны улсын тал руу, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Оросын холбооны улсын талаас Монгол Улсын тал руу хууль бусаар нэвтэрсэн,
Шүүгдэгч Д.Б-, Б.Г- нар нь Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхдээ Монгол Улсын хилээр хязгаарлалт тогтоосон барааг буюу галт зэвсэг, галт хэрэгслийг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Ж-, Д.Б-, Б.Г- нар нь бүлэглэн ан хийх зорилгоор морин уналгатайгаар Монгол улсаас гарах, орох, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн ... дугаар тэмдэгтээр 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын хилээр Оросын холбооны улсын тал руу, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Оросын холбооны улсын талаас Монгол Улсын тал руу Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн,
Шүүгдэгч Д.Б-, Б.Г- нар нь бүлэглэн Монгол Улсын Галт зэвсгийн тухай хууль, Монгол Улсын хилийн тухай хууль болон Монгол улсын Засгийн газрын 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 219 дугаар тогтоолын хавсралт 1-д заасан “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт” зэрэг хууль, журмыг тус тус зөрчин, Монгол улсын хилээр оруулахад хязгаарлалт тогтоосон бараа болох галт зэвсгийн гол төмөр, замаг, их бие буюу хайрцаг ангийн үйлдвэрийн хийц, зориулалтыг өөрчилсөн /карбин бууны суурь эд анги дээр гол төмрийг гар аргаар сольж залгасан залгамал/ винтов маркын буу 1 ширхэг, ZKK-600 загварын карбин буу 1 ширхэг, 7,62х54R гэсэн тэмдэглэгээтэй, 7.62x54 мм калибрийн ангийн зориулалттай сум 3 ширхэг, 7.62х54R калибрийн байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн сум 5 ширхэг, 7.62х39R калибрийн байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 16 ширхэг сумыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
- Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 18 дугаар хуудас/,
- Хүнийг саатуулах тухай тогтоол /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
- Саатуулагдсан хүнийг сулласан тухай тэмдэглэл /хх-ийн 23 дугаар хуудас/,
- Битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийг хадгалах, хамгаалах үүрэг хүлээсэн хүнд хүлээлгэн өгөх тухай тэмдэглэл /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 27-30 дугаар хуудас/,
- Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
- Хилийн зөрчлийн ул мөрийг хүлээлгэн өгсөн акт /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,
- Хил зөрчин саатуулагдсан Б.Г-, Д.Б-, Г.Ж- нарыг саатуулах үеийн ажиллагааны бүдүүвч зураг, хил зөрчигч болон тэдгээрийн уналга, авч явсан эд зүйл, галт зэвсэг, Монгол улсын талаас Оросын Холбооны улсын тал руу хууль бусаар нэвтэрсэн хэсгийн гэрэл зураг /хх-ийн 50-71 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Д.Б-ын 2 тооны, шүүгдэгч Г.Ж-ийн 1 тооны, шүүгдэгч Б.Г-ын 1 тооны, нийт 4 тооны адууг Хилийн ... дугаар ангийн ... дүгээр салбарт битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 74-75 дугаар хуудас/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 76 дугаар хуудас/,
- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 79 дүгээр хуудас/,
- Гэрч Э.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Шар голын эхэнд хаалт манааны үүрэг гүйцэтгэж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ... тэмдэгтийн чиглэлд хаалт манаанд үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч М-, байлдагч М- нарт хоол хүргэж өгчихөөд хилийн .../1-... дугаар тэмдэгтийн чиглэлд манааны үүрэг гүйцэтгэж байтал ОХУ-ын талаас 4 морьтой, зэвсэгтэй 3 хүн хилийн ... дугаар тэмдэгтээр хил хууль бусаар нэвтэрч орж ирсэн, тэгээд орж ирэнгүүт нь би “зогс хилийн манаа байна” гэхэд буцаад ОХУ-ын тал руу моринийхоо амыг эргүүлээд доороо дугуйгаар эргэхээр нь зугтах гэж байна гэж бодоод 2 удаа анхааруулж буудсан. Тэгээд буудсаны дараа над руу хүрээд ирсэн. Тэгээд над дээр ирээд бид нар монгол хүмүүс байна гэхэд нь би мориноос нь буулгаад бууг нь цасан дээр зоогоод байж байтал ахлах ахлагч Д.Б- хүрч ирсэн. Би Д.Б- ахлагч ирэхээс өмнө тусгай томилгоот бүлгийг дуудчихсан байсан бөгөөд хил зөрчигч нарыг саатуулаад биед үзлэг хийхэд 2 буу, сум, шуузалсан мах, хутга, дуран, хоол хийх тогоо зэрэг эд зүйл байсныг Х- ахмад хураан авсан. Түүний дараа ОХУ-ын талаас хилийн манаа ирээд тусгай томилгоот бүлэгтэй уулзаад явсан. Хил зөрчигч нар бид нарт ярихдаа ОХУ-ын талд нисдэг тэрэг яваад модон дотор нуугдаж байгаад нисдэг тэрэг явсны дараа наашаа гарч ирлээ гэж хэлж байсан. Тэгээд хил зөрчигч нарыг заставын байрлал руу Х-лан авч ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 80-82 дугаар хуудас/,
- Гэрч Г.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...оройны 16-17 цагийн хооронд 2 удаа буун дуу гарсан. Би сайтар харж ажиглахад ... дугаар тэмдэгтийн чиглэлд хил зөрчигч нарыг ахлагч Т- саатуулсан байгаа нь харагдсан. Яваад очиход хил зөрчигч 3 этгээдийн 2 бууг нь хурааж авсан, хүмүүсийг нь суулгасан байсан. Би очоод биед нь үзлэг хийж эд зүйлийг нь хурааж аваад ахмад Х-т хүлээлгэн өгсөн. Намайг очоод удаагүй байхад тусгай томилгоот бүлэг ирсэн. Хил зөрчигч нарын биед үзлэг хийхэд 2 буу, сум, хутга, дуран, богц, арвайн гурил, мах гэх мэт эд зүйлс байсан. Бас нэг хөтөлгөө морьтой. Тэгээд хил зөрчигч нарыг аваад заставын байрлалд авч ирсэн. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гарч ОХУ-ын талд 2 хоноод орж ирсэн талаар хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 83-85 дугаар хуудас/,
- Гэрч Х.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би байлдагч М-ийн хамтаар 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр .../1 дүгээр тэмдэгтийн чиглэл “Ногоон гол” хилийн харуулын ойролцоо манааны үүрэг гүйцэтгэж 2 хоноод байж байтал 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цагийн үед ахлагч Т- хоол авч ирсэн. Ирчихээд хилийн ... дугаар тэмдэгтийн чиглэлд үүрэг гүйцэтгэж үлдсэн. Би цаашаа хилийн ... дүгээр тэмдэгтийн чиглэлд үүрэг гүйцэтгэхээр явсан. Тэгээд 17 цагийн үед буун дуу гарахаар нь .../1 дүгээр тэмдэгт рүү явж Т- 3 хил зөрчигч, 4 морьтой саатуулсан байсан. Ахлах ахлагч Д.Б- мөн байсан. 1 хүн нь 1 дүгээр багт, 2 нь сумын төв дээр амьдардаг гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 86-88 дугаар хуудас/,
- Гэрч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 18 цагийн үед цагийн байдал 5 тооны адууны ул мөр илэрсэн талаар цагийн байдлын мэдээ авагдсан тэгээд энэ чиглэлд хаалт манаанууд гаргаад арга зохиогоод байж байтал 2020 ы 01 дүгээр сарын 15-ны өдөр хилийн .../1 дүгээр тэмдэгтийн чиглэлд 2 удаа буу дуугарсан тэгээд холбоогоор асуухад ахлагч Т-ийн хаалт манааны үүрэг гүйцэтгэж байсан хэсгээр буюу хилийн .../1 дүгээр тэмдэгтээр 4 тооны морьтой, 3 хүн, буутайгаар ОХУ-ын талаас Монгол Улсын тал руу хил хууль бусаар нэвтэрч орж ирсэн гэсэн мэдээ авагдсан. Тэгээд хэргийн газар яваад очиход хил зөрчигч 3 иргэнийг саатуулж биед явсан эд зүйлийг нь дэлгэж тавьсан байсан. Тэгээд тухайн 3 иргэний хил нэвтэрч орж ирсэн ул мөрийг шалгахад Д.Б- нь буугаа мод руу хаяаруу, цасруу хийчихсэн байсныг Б.Х- илрүүлж авч ирсэн. Хил зөрчигч иргэд энэ нутгийн хүмүүс, бас хилийн зурваст амьдарч байгаа учраас хаагуур хил байгааг маш сайн мэддэг. Бид нарт хэлэхдээ улсын хил гарснаа мэдэхгүй байна гэсэн хэрнээ хаагуур гарснаа хэлж зааж өгсөн. Тэр газраас улсын хилийн багана харагдаж байдаг. 2020 оны 01 дүгээр сарын 13- ны өдөр гарч ОХУ-ыг талд 2 хоноод орж ирсэн талаар хэлсэн. Ул мөрний шалгалт хийхэд хилийн .../1 тэмдэгтээр гарсан ул мөр илэрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 89-91 дүгээр хуудас/,
- Гэрч В.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цагийн хилийн .../1 дүгээр тэмдэгтийн чиглэлээс буун дуу гарсан тэгээд утсан холбоогоор хаалт манаанууд руу холбогдоход ахлагч Т-ийн хариуцан үүрэг гүйцэтгэж байсан хилийн .../1 дүгээр тэмдэгтээр ОХУ-ын талаас 1 хөтөлгөө морьтой 3 иргэн хил зөрчиж орж ирснийг үйлдэл дээр саатуулсан гэж мэдэгдсэн, үүний дагуу миний бие штабын дарга, хэсэг хариуцсан хил хамгаалалтын тасгийн дарга Э.Б- нартай цуг хэргийг газарт очиход Цэцэрлэг сумын иргэд болох Г.Ж-, Д.Б-, Б.Г- гэх 3 иргэнийг саатуулсан байсан. Бид нар очиж ул сөрөг мөрдөлт хийхэд саатуулагдсан газраас 100-200 метрийн зайнд винтов маркийн 1 ширхэг буу илэрч олдсон ба буцаж очоод хэргийн газарт байж байтал ОХУ-аас хил зөрчигч нарын ул мөрийг мөрдөж байсан хилийн манаа ирж хил зөрчигч иргэдийг саатуулсан байгааг үзэж хараад явсан. Тухайн этгээдийн авч явсан зүйлд үзлэг хийхэд 2 ширхэг буу, 15 ширхэг сум, тусдаа бас 8 ширхэг сум, 1 нүдний дуран 3, хутга 2 ширхэг, арвайн гурил, гоймон, гэрийн боорцог, шуузалсан мах, хоол хийх тогоо, аяга, халбаган шанага зэрэг эд зүйл байсныг хурааж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 92-94, 96 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 16 дугаартай: “хэрэгт хураагдсан Д.Б-ын Винтов маркийн буутай төстэй 1715224/ 2 цифр тодорхойгүй/ 3796 дугаарын гол төмөртэй, ямар нэгэн номер дугааргүй замагтай галт зэвсэг нь Чех улсад ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн ZКК-600 загварын карбин буу байна. Иргэн Д.Б-аас хураан авсан гэх 77 мм өндөртэй ногоон өнгийн хонгиотой, хүрэн улаан өнгийн хошуутай, малгайн хэсэгт БДЗ “7,62х54R гэсэн тэмдэглэгээтэй, 7.62x54 мм калибртай нэг ширхэг сум нь ОХУ-ын Барнаулын зэвсгийн үйлдвэрт ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн сум байна. Иргэн Д.Б-аас хураан авсан гэх 77 мм өндөртэй шаргал өнгийн хонгиотой, хүрэн улаан өнгийн хошуутай, малгайн хэсэгтээ 60, 81 гэсэн тэмдэглэгээтэй 7.62х54R калибр бүхий 1 ширхэг сум нь ОХУ-д 1981 онд байлдааны зориулалтаар үйлдвэрлэгдсэн сум байна. Иргэн Д.Б-аас хураан авсан 77 мм өндөртэй шаргал өнгийн хонгиотой, хүрэн улаан өнгийн хошуутай, малгайн хэсэгтээ 60, 78 гэсэн тэмдэглэгээтэй 7.62х54R калибр бүхий 1 ширхэг сум нь 1978 онд ОХУ-д байлдааны зориулалтаар үйлдвэрлэгдсэн сум байна. Хэрэгт хураагдсан Б.Г-ын дурантай винтов маркийн буутай төстэй гол төмөр дээрээ ямар нэгэн дугааргүй, 6003 дугаарын замагтай галт зэвсэг нь ОХУ-д ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн 8.2x66 мм-ийн калибр бүхий карбин бууны суурь эд анги дээр гол төмрийг гар аргаар сольж залгасан залгамал буу байна. Зориулалт тогтоох боломжгүй. Иргэн Б.Г-ас хураан авсан гэх 56 мм өндөртэй ногоон өнгийн хонгиотой, хүрэн улаан өнгийн хошуутай, малгайн хэсэгтээ 60, 75 гэсэн тэмдэглэгээтэй 7.62х39R калибр бүхий 1 ширхэг сум нь 1975 онд ОХУ-д байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 7.62х39мм калибртай ган зүрхэвчтэй ердийн сум байна. Уг сумаар хэрэгт хураагдсан Б.Г-ын дурантай, залгамал буунд буудлага үйлдэх боломжтой” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 107-110 дугаар хуудас/,
- Шинжээчээс мэдүүлэг авсан: “...2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу 4 ширхэг сум, 2 ширхэг галт зэвсэгт шинжилгээ хийсэн. Харин Д.Б-ын 3 төрлийн сумнаас 1 ангийн зориулалтай харин 2 төрлийн 2 ширхэг сум нь байлдааны зориулалтай гэж дүгнэсэн. Энэ нь ямар учраас байлдааны сум болоод байгаа юм бэ гэхээр эдгээр Д.Б-ын 2 ширхэг сум, Б.Г-ын нь 1 ширхэг сум нь 1978, 1981, 1975 онд үйлдвэрлэгдсэн сумнууд байсан. Уг сумны арын малгай хэсэгт үйлдвэрлэсэн тэмдэг тэмдэглэгээнд ямар зориулалттай үйлдвэрлэгдсэнийг заасан байдаг. ...Д.Б-ын 2 төрлийн 2 ширхэг сум нь ган зүрхэвчтэй учраас байлдааны зориулалтай гэж дүгнэлт өгсөн. Ер нь бол байлдааны зориулалтай, ангийн зориулалтай сумыг ялгахдаа бүтэц болон малгайн хэсгийн тэмдэг тэмдэглэгээгээр нь ялгана. Байлдааны зориулалтай сум нь хошуу хэсэгтээ ган зүрхэвчтэй байх ба малгай хэсэгтээ 2 хэсэг тоон тэмдэглэгээтэй байна. Уг тоон тэмдэглэгээний 12 цагийн тэмдэглэгээ нь тухайн сумны өөрийнх загвар код, 6 цагийн тэмдэглэгээ нь тухайн сумны үйлдвэрлэсэн он байна. Үүнээс олон бичиг бичиглэл бүхий сумны калибрын тэмдэглэгээ байх бол тухайн сум ангийн зориулалттай сум гэж тодорхойлдог. Шинжилгээнд ирүүлсэн дээрх сумнуудаас БДЗ 7.62 54R гэх сум нь ангийн зориулалтай, бусад сумнууд байлдааны зориулалтай үйлдвэрлэгдсэн байна. ...Дээрх сумаар буудлага үйлдэх зориулалт бүхий галт зэвсэг тусдаа байна. Иргэдийн ангийн зориулалттай буунд тусгайлан зориулж үйлдвэрлэсэн тугалган хошуутай, малгай хэсэг дээрээ заасан тэмдэглэгээтэй сум тусдаа байх ёстой. Дээрх иргэд нь ангийн зориулалтай галт зэвсэгтэй явсан хэдий ч байлдааны зориулалтай сум авч явсан байна. Шинжилгээнд явуулсан дээрх галт зэвсэг нь ангийн зориулалтай хэдий ч дээрх сумаар буудлага үйлдэх боломжтой гэхдээ дээрх байлдааны зориулалтай сумыг ангийн буунд зориулж үйлдвэрлээгүй” гэх тэмдэглэл /хх-ийн 114 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Д.Б-аас хураан авсан зөв талдаа тамгатай, хээр зүсмийн 1 тооны морийг 1.000.000 төгрөгөөр, зөв талдаа тамгатай, хээр зүсмийн 12 настай 1 тооны морийг 1.000.000 төгрөгөөр, шүүгдэгч Г.Ж-оос хураан авсан тамгагүй, 1 тооны алаг морийг 1.000.000 төгрөгөөр, шүүгдэгч Б.Г-ас хураан авсан зөв талын ташаан дээрээ РС-1 тамгатай 1 тооны хүрэн морийг 1.000.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 116-117 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Г.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 14 цагийн үед манай нутгийн танил болох Д.Б-, Б.Г- нар машин эвдэрсэн гэж ирээд сумын төврүү сэлбэг захисан тэгээд нөгөө сэлбэг ирэх хооронд уул гарч дурандъя гээд 16 цагийн үед Цэцэрлэг сумын 1 дүгээр багийн нутаг Шаврын ам гэх газраас Д.Б- 2 морьтой, Б.Г-, бид хоёр тус бүр нэг морьтой ууланд гарч ан гөрөө дурандах зорилгоор явсан. Тэгээд тэр өдрөө Ногоон гол гэх газар луу өгсөөд явж байхад харанхуй болсон учир модны захад хоносон. Тэгээд өглөө нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэрийг мэдэхгүй нэг уулан дээр гарч дурандахад юм харагдахгүй байсан учир уулнаас буугаад явж байхад Б.Г-ын морины хөл хаданд хавчуулагдаад түүнийг гаргах гэж ноцолдсоор байгаад орой болоод арай гэж гаргаж аваад хажуу талд нь нэг халзан байхаар нь хоносон. Тэгээд өглөө нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нисдэг тэрэг дуугараад байхаар нь улсын хилд ойрхон ирсэн байна гээд модон дундуур ирсэн чиглэл рүүгээ буцаж яваад модон дотроос гарч ирэнгүүт “зогс хилийн манаа байна” гээд хэлсэн би дугуйраад эргэх гэтэл нэг буудсан учир нөгөө хий буудсан цэрэг дээр очиход “Та нар улсын хил зөрчсөн байна” гэж хэлээд мориноос буулгасан. Надад буу байхгүй. Д.Б-, Б.Г- нар өөр өөрсдөө буугаа үүрээд явсан. Өдөртөө нартай ямар нэгэн будан байхгүй хол ойрын юмс бүгдээрээ тодорхой харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 121-124 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хөдлөөд Б.Г-ыг зам тосоод уруудаад ороод ир гээд хэлчихсэн байсан болохоор Б.Г- ч уруудаад ороод ирсэн тэгээд буцаад сум руугаа явж байхад машины ус халаад байхаар нь хөргөөж аваад Г.Ж-ийнд очоод машинаа үзсэн чинь сэлбэг хэрэгтэй байсан учир сумын төв рүү эхнэр лүү яриад сэлбэгээ захисан. Тэгсэн чинь манай эхнэр сумын төвөөс хөдөө гарах унаа байхгүй байна гэхээр нь Г.Ж-, Б.Г- бид гурав сэлбэг иртэл уулын орой гарч чоно нохой дурандъя гэж тохироод Б.Г- түрүүлээд аавынх руугаа явсан, араас нь бид хоёр 6 цагийн орчимд өөр өөрсдийнхөө морио унаад Б.Г- дээр очоод 3-уулаа болоод “Ногоон гол” өгсөөд явж байгаад нэг халзанд хоноод маргааш өглөө нь мордоод өндөрлөг газарт гарч дурандахад юм үзэгдэхгүй болохоор нь буугаад явж байхад Б.Г- мориныхоо хөлийг хаданд хавчуулаад 3-уулаа ноцолдож ноцолдож гаргаж авсан чинь морь нь хөлөө даахгүй болохоор нь тэр хавиар халзанд хоносон. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хоносон газраасаа буцаад явж байтал нисдэг тэрэг дуугараад яваад байхаар нь мод бараадаж явсаар байгаад модноос гараад ирсэн чинь морьтой хүн байж таараад “зогс буудлаа гэсэн” тэгээд бид нарыг барьж аваад хилийн застав дээр авч ирсэн. Винтов гэж хүнээс авч байсан, би 8 сумтай явсан. Миний буунд зөвшөөрөл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 125-128 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Г.Ж-ийн гэрээс би морио авахаар түрүүлж явсан тэгээд аавынд ирээд ууланд гарч ан гөрөө дурандан гэхэд аав жоохон мах хуурч өгөөд, арвайн гурил, боорцог, 3 сав гоймон, тогоо чанага бэлтгэж өгсөн тэгээд байж байтал нөгөө хоёр ирээд бид гурав “Үнэгтээс гэх газраас” яваад Ногоон голоор өгсөөд явж байгаад орой болохоор нь хоносон. Өглөө буюу 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэрийг нь мэдэхгүй ууланд гарч дурандаж, чоно дуудаж ульж үзэхэд юу ч үзэгдээгүй болохоор нь уулнаасаа 3 гурвуулаа салж буугаад явж байтал миний морины хөл хаданд хавчуулагдаж гаргах гэж нэлээд ноцолдоод байж байтал Г.Ж-, Д.Б- нар ирээд гурвуулаа ноцолдож гаргаж авсан. Тэгээд явах гэсэн боловч морины хөл гишгэхгүй байхаар нь тэрүүхэн газраа бас нэг хоносон. Маргааш өглөө нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр буцаад ирсэн чиглэлдээ явж байхад нисдэг тэрэг дуугараад байхаар нь хилд ойрхон байгаа юм байна гээд мод дагаж яваад модноос гараад ирэхэд буун дуугараад хилийн манаанд баригдсан. Тэгээд хил давснаа мэдсэн. Энэ буу миний өөрийн буу ямар ч гэрчилгээ байхгүй, зөвшөөрөлгүй буу байгаа юм. 15 ширхэг сум хураалгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 129-133 дугаар хуудас/,
- Монгол Улсын хилээр нэвтрүүлэх тарифын хязгаарлалттай барааны жагсаалт /хх-ийн 180-р хуудас/ болон шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Г-, Д.Б- нарын “Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, галт зэвсэг, байлдааны галт хэрэгслийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, шүүгдэгч Г.Ж-ийн “Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Ж-ийн хувийн байдлыг тодорхойлсон:
Шүүгдэгч Б.Г-ын хувийн байдлыг тодорхойлсон:
- Гэрч А.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 100 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот /хх-ийн 140 дүгээр хуудас/,
- Ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж
байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 159 дүгээр хуудас/,
- Б.Г-ын Б-н төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 195 дугаар хуудас/,
- Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 196 дугаар хуудас/,
- Б.Г-ын С-н төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 197 дугаар хуудас/,
- Төрийн банкны барьцаат зээлийн гэрээ, Голомт банкны зээлийн гэрээний хуулбар, Голомт банкны ипотекийн зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 198-216 дугаар хуудас/ зэргийг,
Шүүгдэгч Д.Б-ын хувийн байдлыг тодорхойлсон:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хайхрамжгүй, улсын хилийн зөрчил, уг гэмт хэргийн талаарх хууль зүйн мэдлэг дутмаг байдлын улмаас Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хилийн халдашгүй дархан байдалд халдсан байна.
Улсын хилийн халдашгүй дархан байдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн”, Монгол Улсын Үндсэн хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна” гэж зааснаар тодорхойлогдоно.
Монгол Улс, ОХУ-ын Хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээг 2006 онд соёрхон баталж мөрдөн ажиллаж байгаа бөгөөд “Монгол Улсын хил”-ийг Монгол Улсын хилийн тухай хуульд зааснаар тодорхойлно.
Улсын хилийн дэглэмийн зорилго нь хил залгаа улстай байгуулсан гэрээг үндэслэн улсын хилийг тодорхой байлгах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа болон мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх, хилийн асуудалтай холбогдсон бусад үйл ажиллагааг зохицуулахад оршдог.
Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж нь Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хууль бус үйлдлээр илрэх ба мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүн нь “байлдааны галт зэвсэг, галт хэрэгсэл”-г улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учруулсан байхыг шаардахгүй юм.
Шүүгдэгч нар нь Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын Хилийн тухай хууль, Монгол улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээ, Эрүүгийн хуульд тусгайлан заасан Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хилийн халдашгүй дархан байдалд хохирол учруулж байгааг, мөн өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдэх боломжтой анхаарал хайхрамжгүй байдлаасаа болж шүүгдэгч Г.Ж-, Д.Б-, Б.Г- нар нь бүлэглэн Монгол улсад орох, гарах, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг санаа зорилгын хувьд болгоомгүй хэлбэрээр,
Шүүгдэгч Д.Б-, Б.Г- нар нь бүлэглэн Монгол улсын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Галт зэвсгийн тухай хууль, Олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон бараа буюу 7,62х54R гэсэн тэмдэглэгээтэй, 7.62x54мм калибрийн ангийн зориулалттай сум 3 ширхэг, 7.62х54R калибрийн байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн сум 5 ширхэг, 7.62х39R калибрийн байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 16 ширхэг сумыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг мөн адил болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна гэж үзлээ.
Дээрх гэмт хэргүүдийг дээр дурдсан нөхцөл байдалд санаатай болон болгоомжгүй аль ч хэлбэрээр үйлдэгдэх боломжтой бөгөөд, шүүгдэгч нарын анхнаасаа тууштай өгсөн мэдүүлэг дээр үндэслэн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзлээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Г.Ж-, Д.Б-, Б.Г- нар нь бүлэглэн ан хийх зорилгоор морин уналгатайгаар Монгол улсаас гарах, орох, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн ... дугаар тэмдэгтээр 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын хилээр Оросын холбооны улсын тал руу, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Оросын холбооны улсын талаас Монгол Улсын тал руу Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн,
Шүүгдэгч Д.Б-, Б.Г- нар нь бүлэглэн Монгол Улсын Галт зэвсгийн тухай хууль, Монгол Улсын хилийн тухай хууль болон Монгол улсын Засгийн газрын 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 219 дугаар тогтоолын хавсралт 1-д заасан “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт” зэрэг хууль, журмыг тус тус зөрчин, Монгол улсын хилээр оруулахад хязгаарлалт тогтоосон бараа болох галт зэвсгийн гол төмөр, замаг, их бие буюу хайрцаг ангийн үйлдвэрийн хийц, зориулалтыг өөрчилсөн /карбин бууны суурь эд анги дээр гол төмрийг гар аргаар сольж залгасан залгамал/ винтов маркын буу 1 ширхэг, ZKK-600 загварын карбин буу 1 ширхэг, 7,62х54R гэсэн тэмдэглэгээтэй, 7.62x54мм калибрийн ангийн зориулалттай сум 3 ширхэг, 7.62х54R калибрийн байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн сум 5 ширхэг, 7.62х39R калибрийн байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 16 ширхэг сумыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 18 дугаар хуудас/, хүнийг саатуулах тухай тогтоол /хх-ийн 21-22 дугаар хуудас/, саатуулагдсан хүнийг сулласан тухай тэмдэглэл /хх-ийн 23 дугаар хуудас/, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийг хадгалах, хамгаалах үүрэг хүлээсэн хүнд хүлээлгэн өгөх тухай тэмдэглэл /хх-ийн 24-25 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 27-30 дугаар хуудас/, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 31-32 дугаар хуудас/, хилийн зөрчлийн ул мөрийг хүлээлгэн өгсөн акт /хх-ийн 48-49 дүгээр хуудас/, хил зөрчин саатуулагдсан Б.Г-, Д.Б-, Г.Ж- нарыг саатуулах үеийн ажиллагааны бүдүүвч зураг, хил зөрчигч болон тэдгээрийн уналга, авч явсан эд зүйл, галт зэвсэг, Монгол улсын талаас Оросын Холбооны улсын тал руу хууль бусаар нэвтэрсэн хэсгийн гэрэл зураг /хх-ийн 50-71 дүгээр хуудас/, шүүгдэгч Д.Б-ын 2 тооны, шүүгдэгч Г.Ж-ийн 1 тооны, шүүгдэгч Б.Г-ын 1 тооны, нийт 4 тооны адууг Хилийн ... дугаар ангийн ... дүгээр салбарт битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 74-75 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 76 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 79 дүгээр хуудас/, гэрч Э.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 80-82 дугаар хуудас/, гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 83-85 дугаар хуудас/, гэрч Х.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 86-88 дугаар хуудас/, гэрч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 89-91 дүгээр хуудас/, гэрч В.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 92-94, 96 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 16 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 107-110 дугаар хуудас/, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 114 дүгээр хуудас/, хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 116-117 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 121-124 дүгээр хуудас/, шүүгдэгч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 125-128 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 129-133 дугаар хуудас/, Монгол Улсын хилээр нэвтрүүлэх тарифын хязгаарлалттай барааны жагсаалт /хх-ийн 180-р хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэргээр нотлогдоно.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн үзлэг шалгалт хийсэн тодорхойлолт, акт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, гомдол мэдээлэл хүлээн авсан баримт зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэнээр Монгол улсын бүрэн эрхт байдал, хилийн халдашгүй дархан байдал, үндэсний аюулгүй байдалд халдаж, Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын хилийн тухай хууль, Монгол улсын Галт зэвсгийн тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон эдгээр хуульд нийцүүлэн гаргасан тогтоомжуудыг зөрчиж, Монгол улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан үндэсний ашиг сонирхлыг зөрчсөн гэмт халдлагыг үйлдсэн байна.
Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг
үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Б-, Б.Г-, Г.Ж- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:
Шүүгдэгч нарын хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, зарим шүүгдэгчийн хувьд нэг үйлдэлээр 2 төрлийн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч тус бүрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэнээ шүүгдэгч тус бүр хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, учруулсан хохирол, хор уршиг, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг тус тус харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч нар нь гэмт хэргийг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байх тул шүүгдэгч тус бүрийн хувьд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулж, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Б-, Б.Г-, Г.Ж- нар нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсуудаар тогтоогдож байна.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Б-, Б.Г- нарт 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус бүр 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд нэмж нэгтгэн нийт 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Г.Ж-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал,
шүүгдэгч нарын өмгөөлөгчийн “Шүүгдэгч нарын хувийн байдал, мөн үйлдсэн гэмт хэргүүд нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.Б-, Б.Г-, Г.Ж- нарыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэх хүсэлтийг тус тус харгалзан үзэв.
Шүүхээс шүүгдэгч Д.Б-, Б.Г-, Г.Ж- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн ...үйлдсэн хүнийг гэмт хэргийг гүйцэтгэгч гэнэ”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ”, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн заалтуудыг тус тус журамлан гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, нас, хүйс, хувийн байдал зэргийг тус тус харгалзан
Шүүгдэгч Д.Б-, Б.Г-, Г.Ж- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг,
шүүгдэгч Д.Б-, Б.Г- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг тус тус оногдуулахгүйгээр тус бүр 5 /тав/ жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно”, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 “галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох”, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Б-, Б.Г-, Г.Ж- нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан винтов маркын буу 1 ширхэг, марк тодорхойгүй буу 1 ширхэг, 7.62х54R калибрийн ангийн зориулалттай сум 3 ширхэг, 7.62х54R калибрийн байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн сум 5 ширхэг, 7.62х39R калибрийн байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн сум 16 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль, журмын дагуу шийдвэрлүүлэхээр Цагдаагийн байгууллагад,
орос бор эмээл 1 ширхэг, модон эмээл 2 ширхэг, тохом 5 ширхэг, хазаар 2 ширхэг, ташуур 2 ширхэг, нэг нүдний дуран 3 ширхэг, хутга 2 ширхэг, сумны дайз 2 ширхэг, гар хөрөө 1 ширхэгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн 4 тооны морийг улсын орлогод оруулах нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-, Б.Г-, Г.Ж- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
Шүүгдэгч Д.Б-, Б.Г-, Г.Ж- нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Монгол улсад орох, гарах, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг нэвтэрч “Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Д.Б-, Б.Г- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг тус тус оногдуулахгүйгээр тус бүр 5 /тав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
мөн эд мөрийн баримтаар хураагдсан орос бор эмээл 1 ширхэг, модон эмээл 2 ширхэг, тохом 5 ширхэг, хазаар 2 ширхэг, ташуур 2 ширхэг, нэг нүдний дуран 3 ширхэг, хутга 2 ширхэг, сумны дайз 2 ширхэг, гар хөрөө 1 ширхэг зэргийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ