Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 6551

 

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

                 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плазад байрлах “Скайтел” ХХК

Хариуцагч: Баянзүхр дүүрэг, 4-р хороо, Цэргийн хотхон 4-р гудамж, 484 тоотод оршин суух Зүч овогт Өлзийцэцэгийн Анхбаяр

“196,233 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ө.Анхбаяр нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Postpaid VIP-30K үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 91040216 дугаарын эзэмшигч болсон. Ө.Анхбаяр нь гэрээний үүргээ үл биелүүлж 91040216 дугаарын 2015 оны 08 дугаар сарын байдлаар төлбөр 242,233 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 7.1.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Иймд Ө.Анхбаяраас төлбөрийн үлдэгдэл болох 242,233 төгрөгөөс гэрээний 7.1.2-д заасны дагуу барьцаа  50,000 төгрөгийг хасч үлдэгдэл 192,233 төгрөг, нотариатын зардал 4,000  төгрөг, нийт 196,233 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Ө.Анхбаярт холбогдуулан “196,233 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Хариуцагч Ө.Анхбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох 196,233  төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, Ө.Анхбаярт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Ө.Анхбаяр нь нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн гаргасан “196,233 төгрөг гаргуулах тухай”  нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг  баталж, Ө.Анхбаярт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,537 төгрөгөөс 3,268.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 3,268.төгрөгийг, хариуцагч Ө.Анхбаяраас 3,268.төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                            Д.ЦЭРЭНДОЛГОР