| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 102/2016/04216/И |
| Дугаар | 108 |
| Огноо | 2016-06-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 108
| 2016 оны 06 сарын 21 өдөр | Дугаар 183/ШШ2016/00108 Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эх, 16 дугаар гудамж 1251 тоотод оршин суух Харчин овогт Цэдэнсодномын Отгонжаргалын /РД:ЙЮ81051275/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ХД гудамж 46 дугаар байр, 47 тоотод оршин суух Боржигон овогт Новыйгийн Дарьхандад /РД:КЮ78100801/ холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 430 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Отгонжаргал, хариуцагч Н.Дарьханд, нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Отгонжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.Отгонжаргал миний бие 2015 оны 5 сарын 14-ний өдөр Новый овогт Дарьхандад 3 000 000 төгрөг сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Дарьханд 5 сарын 28-ны өдөр 600 000, 6 сарын 18-ны өдөр 300 000 төгрөг, 6 сарын 25-ны өдөр 100 000 төгрөг тус тус өгсөн. Миний бие удаа дараа Дарьхандад мөнгөө өгөхийг хэлсэн боловч удахгүй өгнө жаахан хүлээчих гэдэг байсан. Би 2015 оны 11 сард хүү тооцоогүй 2016 оны 2 сарын хүүгээ 5 хувиар бодож байсан. Зээл авснаас хойш бараг 1 жил сүүлийн 4 сар ямар ч мөнгө өгөөгүй тул Дарьхандаас 2 430 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Миний бие хариуцагчаас 2 430 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч 2 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Хамгийн гол нь хугацаа удаамааргүй байна. Учир нь 2015 оноос хойш төлнө гэсээр бүтэн 1 жил өнгөрч байгаа учраас 3 хуваагаад төлж болж байна, харин 9 сарыг дуустал гэдгийг зөвшөөрөхгүй, 9 сардаа багтаагаад төлж болно. Хариуцагчийн 2016 оны 7 сарын 15-наас 2016 оны 9 сарын 15-ны хооронд төлж барагдуулна гэдгийг зөвшөөрч байна гэв.
Хариуцагч Н.Дарьханд шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Н.Дарьханд миний бие нь иргэн Отгонжаргалтай зээлийн гэрээ хийж, 3 000 000 төгрөгийг сарын хугацаатайгаар 10 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд зээлийн хүүг 15 хоногоор бодож авахаар гэрээ хийсэн.
Тухайн үед Отгонжаргалд 15 хоног болоод 2 удаа хүүгийн төлбөр болох 600 000 төгрөгийг төлсөн бөгөөд гэрээний хугацаа дууссан тул үндсэн зээлийн төлөлтийг төлөх гэсэн боловч боломж муу болсон. Тиймээс үндсэн зээлийн хүүг боломжоороо Отгонжаргалд төлбөрийг төлж явж ирсэн.
Отгонжаргал нь үндсэн төлбөрөөс огт хасалт хийлгүйгээр хүү төлөөгүй үеийн мөнгийг үндсэн зээл дээрээ нэмж бодож байсан тул төлөөгүй үеийн хохирол гэж зүйл тухайн хүнд гарахгүй байгаа болно.
Отгонжаргалаас авсан зээлийн мөнгөнөөс одоогийн байдлаар хүү болон үндсэн төлбөртэй нийлээд 2 900 000 орчим төгрөг төлсөн.
Гэрээний хугацаа дуусаад хүчин төгөлдөр бус гэрээ болсон ч хүний итгэл даагаад авсан учраас өгчихье гэсэн сэтгэлээр хандаж хугацаа дууссанаас хойш зээлээ төлж байсан.
Миний боломж нөхцөл одоогоор муу байгаа тул боломжтой үедээ төлнө гэж бодож байна.
Миний бие зээл авсан асуудалд маргахгүй, зөвшөөрч байгаа. Хамгийн гол нь боломжгүй нөхцөл байдлаас болж төлөх хугацаа удааширсан. Нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 төгрөгийг 3 сарын хугацаанд хувааж төлөх саналтай байна. Нэхэмжлэгчээс хугацааны хувьд 9 сарыг дуустал гэдгийг зөвшөөрөхгүй бол 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 500 000 төгрөгийг төлж барагдуулна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Отгонжаргал нь хариуцагч Н.Дарьхандад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 430 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч Ц.Отгонжаргал нь нэхэмжлэлийн шаардлага болох 2 430 000 төгрөгийг 430 000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Н.Дарьханд нь 2 000 000 төгрөгийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 2 000 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 500 000 төгрөгийг тус тус бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож, маргаанаа эвийн журмаар шийдвэрлэсэн байна.
Иймд зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Отгонжаргалын хариуцагч Н.Дарьхандад холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 430 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 2 000 000 төгрөгний хэмжээнд эвлэрч, хариуцагч Н.Дарьханд нь 2 000 000 төгрөгийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 500 000 төгрөгийг тус тус төлж, барагдуулахаар зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Дарьхандаас 36 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Отгонжаргалд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН