| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0620/И |
| Дугаар | 131/ШШ2016/00636 |
| Огноо | 2016-09-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 131/ШШ2016/00636
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ийн хүсэлттэй *******ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие Т.******* нь *******тэй 2001 оноос 2016 он хүртэл хамтран амьдарч 2004 онд охин *******г төрүүлсэн. Биднийг хамтран амьдарч байхад ******* нь гэр бүлийн хүчирхийлэлд байлгаж, охин бид хоёрыг орхиод явсан. *******өөс хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байгаа. ******* нь байгаа газар нь мэдэгдэхгүй байх тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие *******тэй 2001 оноос 2016 он хүртэл хамтран амьдарч 2004 онд охин *******г төрүүлсэн. Биднийг хамтран амьдарч байхад ******* нь гэр бүлийн хүчирхийлэлд байлгаж, охин бид хоёрыг орхиод явсан. *******өөс хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байгаа. ******* нь байгаа газар нь мэдэгдэхгүй байх тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагч Т.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин сууж байгаад хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон буюу оршин суугаа хаяг тодорхойгүйгээс шүүхэд хариуцагчаар оролцуулах боломжгүй болсон талаар хүсэлт гаргагч Т.*******ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ийг эрэн сурвалжилж түүний оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин сууж байсан, ******* регистрийн дугаартай, йн ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан *******ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажилагааг хийж гүйцэтгэхийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаарзүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар Т.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ