| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0619/И |
| Дугаар | 131/ШШ2016/00637 |
| Огноо | 2016-09-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 131/ШШ2016/00637
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч З.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
З.*******гийн 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн 2-р бригадад малчнаар ажилд орж 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар З.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 642 тоот албан бичгээр ирүүлсэн архивын лавлагаа, 1990 оны 10-р сарын 23-ны өдрийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн бүх гишүүдийн тайлангийн хуралд ирсэн бүртгэлийн хуулбар, Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрүүдийг эх болон хуулбар байдлаар, гэрч *******н мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
З.******* нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1983-1989 онуудад авч байсан цалинг нь Төрийн архивын сан хөмрөгийн Х№36, Б№01, ХН№25, 30, 29, 32, 31 дугаар хадгаламжийн нэгжид хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн бичсэн Баянхонгор аймгийн Архивын тасгийн 642 тоот албан бичиг, Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн бүх гишүүдийн тайлангийн 1990 оны 10-р сарын 23-ны өдрийн хуралд ирсэн бүртгэлийн 113-д “З.*******” гэж бичигдсэн байдал, 1983-1990 онуудад ажилласан хоног, авсан хөлсийг бичиж, эрх бүхий албан тушаалтан гарын үсгээ зурж, тэмдэг дарсан хөдөлмөрийн дэвтэр, түүний мал маллаж байсан талаар мэдүүлсэн гэрч П.*******н мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1,116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ын *******гийн 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар З.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ