| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2014/04315/И |
| Дугаар | 00575 |
| Огноо | 2016-09-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 00575
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүгч Ц.Сансармаа, Ж.Сэмжид нарын бүрэлдхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,
Нэхэмжлэгч: *******,*******,******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******, ХХК-д холбогдох,
Оршуулгын болон бусад хохирол тооцон 12 217 172 төгрөг, банкны зээл төлсөн 6 100 000 төгрөг, үйлдвэрлэлийн ослын актыг үйлдэн холбогдох байгууллагад хүргүүлэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлд үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн төлөөлөгч , иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Тайванжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч 2014.06.20-ны өдрийн нэхэмжлэлдээ: “ 1. Иргэний хариуцагч “Их өртөө” ХХК-иас оршуулгын болон бусад хохирол тооцон 12 217 172 төгрөг.
2. Эцэг маань амьд ахуйдаа зээл авч нэмэлт орлого олж банкинд өөрийн
хөдөлмөрийн хөлсөөр эргүүлэн төлөлт хийж байсан Хас банкны үлдэгдэл зээлийн төлбөрийг бид төлж барагдуулсан бөгөөд энэ байдал маань орлогогүй, тэжээгчээ алдсан бидний ахуй амьдралд хүндээр тусч байна. Эцэг маань амьд ахуйдаа өөрийн цалин хөлсөөрөө ямар нэгэн хүндрэл бэрхшээлгүйгээр зээлийн төлбөрөө төлж барагдуулж байсан бөгөөд сард дунджаар 1-3 сая төгрөг хүртэл орлоготой байсан. Одоо бидний амьдрал хүнд байгаа тул Хас банкинд төлсөн 6 100 000 төгрөгийг ХХК-иас хуульд заасан үндэслэлээр гаргуулах.
3. “” ХХК нь тус компаний үндсэн ажилтан бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж яваад осолд орж нас барсан эцгийг маань дуудлагаар үйлчилж байсан дуудлагын жолооч байсан гэх мэтээр мөрдөн байцаалтад мэдүүлэг өгөөд зогсохгүй хууль журамд заасны дагуу үйлдвэрлэлийн ослын акт үйлдэж холбогдох байгууллагад хүргүүлэхгүй байгаагаас үүдэн үлдсэн ар гэр бидэнд хуульд зааснаар 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгогдох асуудал шийдвэрлэгдэхгүй бүтэн 4 сар гаруй хугацаа өнгөрч байна. Иймд ХХК-д зохих журмын дагуу Үйлдвэрлэлийн ослын актыг үйлдэн холбогдох байгууллагад хүргүүлэхийг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэжээ.
Нэхэмжлэч шүүхэд гаргасан 2016.04.25-ны өдрийн нэхэмжлэлдээ: “
1.“” ХХК-иас осолдогч ын тус компанид ажил үүрэг гүйцэтгэж байхдаа авч байсан цалингийн дундаж орлого болох 1.200.000 төгрөгийн цалинг 36 сараар тооцон 43.200.000 төгрөгийг гаргуулах,
2. Монгол Улсын Иргэний хуулийн 508-р зүйлийн 508.2-т заасны дагуу нас барагчийн эхнэр нь нас барагчийн хүү ,, нарыг асран хүмүүжүүлж буй тул нь хуульд зааснаар гэм хор учруулсаны төлбөрийг авах эрхтэй этгээд болохыг тогтоолгох,
3. Монгол Улсын Иргэний хуулийн 508-р зүйл, 508.3, 508.4.1, 508.4.4 дэх хэсэгт зааснаар нас барагчийныг 8 нас хүртэл хугацаанд асрах сар бүрийн төлбөр 480.000ийг 8 нас хүртэл хугацаанд асрах сар бүрийн төлбөр 480.000 төгрөгийг Иргэний хуулийн 509-р зүйл, 509.1 дэх хэсэгт заасны дагуу “” ХХК нь д сар бүр төлөх үүрэгтэй болохыг тогтоолгох,
4. Монгол Улсын Иргэний хуулийн 508-р зүйл, 508.3, 508.4.1, 508.4.4 дэх хэсэгт зааснаар нас барагчийныг 8 нас хүртэл буюу 2015-03-16-ны өдөр хүртэл хугацаанд асрах сар бүрийн төлбөр 480.000 буюу нийт 6.240.000 төгрөгийн нөхөн төлбөрийг “” ХХК-иас гаргуулах,
5. Монгол Улсын Иргэний хуулийн 508-р зүйл, 508.3, 508.4.1, 508.4.4 дэх хэсэгт зааснаар нас барагчийнт 2012-02-12-ны өдрөөс 2015-02-р сар хүртэл хугацааны нөхөн төлбөрт 5.760.000 төгрөгийг “” ХХК-иас гаргуулах, мөн Л.Баярцэцэгт оногдох 480.000 төгрөгийг 2018-08-18-ны өдөр хүртэл сар бүр д олгож байхыг “” ХХК-д даалгах
6. Монгол Улсын Иргэний хуулийн 508-р зүйл, 508.4 дэх хэсэгт заасны дагуу нас барагчийн насанд хүрээгүй суралцаж буй төрсөн хүү т 18 нас хүртэл хугацаанд нь хуульд зааснаар олгогдох гэм хорын төлбөрийн мөнгө болох 273.000 төгрөгийн 2014-02-12-ны өдрөөс 2015-02-12 хүртэлх хугацааны нөхөн төлбөрт 3.276.000 төгрөгийг “” ХХК-иас гаргуулах, мөн 2015-02-12-ны өдрөөс 2015-05-28-ны өдөр хүртэл хугацаанд Иргэний хуулийн 509-р зүйл, 509.1 дэх хэсэгт зааснаар “” ХХК-иас сар бүр 273.000 төгрөгийн төлбөр авах эрхтэй болохыг тогтоолгон “ ” ХХК-ийг дээрх 273.000 төгрөгийн төлбөрийг т 2015-05-28-ны өдөр хүртэл сар бүр олгож байхыг даалгах
![]() |
7. “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 6.2 дахь хэсэгт заасан хугацааг “” ХХК нь санаатай үйлдлээр өнгөрүүлсэн, энэ нь ослоор нас барагчийн ар гэрийн зүгээс шалтгаалах хүчин зүйл биш бөгөөд “ “ ХХК нь хууль зөрчсөн, үйлдвэрлэлийн ослын актыг осол гарсан даруйд нь үйлдэж холбогдох байгууллагаар баталгаажуулаагүйгээс үүдэн гарсан “үйлдвэрлэлийн осол” мөн эсэх тухай иргэний хэргийн оролцогч талуудын хооронд үүссэн маргаантай асуудлын талаархи мэргэжлийн байгууллагын эцсийн дүгнэлт 2015-01-16-ны өдөр гарсан байх тул Иргэний хуулийн 82-р зүйл, 82.4 дэх хэсэгт заасны дагуу “Уйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 6.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг сэргээж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215-р зүйл, 215.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас гарсан “үйлдвэрлэлийн осол”-ын улмаас учирсан хохиролтой холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хянан шийдвэрлэж өгнө үү хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус нэмэгдүүлж байна” гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Түүний эцэг Сүхбаатар Их өртөө ХХК-д ажиллаж байгаад 2012 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шатахуун тээвэрлэх автомашиныг Оюутолгой хүргэх зорилгоор Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орж нас барсан. Тус зам тээврийн осол гарах үед автомашиныг Их өртөө ХХК-ийн захирал Шүрэнчимэг жолоодож явсан. Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах газраас эрүүгийн 20141900092 тоот хэргийг үүсгэж, тус аймгийн Прокурорын газарт хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай шилжүүлэхэд 174 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол гарсан. Эрүүгийн хэргийн журмаар хэргийг шалгаж байх явцад Их өртөө ХХК-иас иргэний журмаар хохирол нэхэмжилсэн боловч оршуулгын зардалд 19.217.172 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд бүрэн гаргаж өгөөгүй. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б14 тоот үйлдвэрлэлийн осол, хүнс хордлогыг судлан бүртгэх дүрэмд заасны дагуу үйлдвэрлэлийн ослын актын дагуу Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын газарт үйлдвэрлэлийн ослын актыг биелүүлэхгүй байна гэсэн үндэслэлээр гомдол гаргасан. Төв аймгийн Цагдаагийн газар эрүүгийн хэргийг шалгаад иргэний нэхэмжлэгчээр тогтоож, Их өртөө ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан. Ослын хохиролд 12.217.172 төгрөг, Хас банкны үлдэгдэл зээлийн төлбөрт 6.100.000 төгрөгийг Их өртөө ХХК-иас хуульд заасан үндэслэлээр гаргуулах, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний 46.200.000 төгрөгний тэтгэлэг гаргуулах, үйлдвэрлэлийн ослыг холбогдох байгууллагад даалгах тухай үндсэн нэхэмжлэлийг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Хэрэгт авагдсан Ард даатгал, М-ойл групп ХХК-ийн хооронд байгуулагдсан газрын тос тээвэрлэх тухай Их өртөө ХХК-тай байгуулсан гэрээнүүдээр талийгаач Сүхбаатар нь Их өртөө ХХК-ний үндсэн ажилтан болох нь тогтоогдож байгаа тул Их өртөө ХХК болон Сүхбаатар нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний 46.200.000 төгрөгний тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Мөн сүхбаатарын эхнэр Баярмаа нь талийгаачийн ач охин Баярцэцэгт 2015 оны 2 сарын 25-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны нөхөн төлбөрт 5.760.000 төгрөг гаргуулах, мөн Баярцэцэгт холбогдох 480.000 төгрөгийн төлбөрийг 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нөхөн төлбөр гаргуулан сар бүр Баярмаад олгож байхыг Их-Өртөө ХХК-д даалгах, Талийгаачийн төрсөн хүү Лхагва-Очирыг 18 нас хүртэлх хугацаанд хуульд зааснаар гэм хорын төлбөрт 273.000 төгрөгийг 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 3.276.000 гаргуулах, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүр 273.000 төгрөг гаргаж өгөхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Хариуцагч талаас уг хэрэг маргааныг үйлдвэрлэлийн осол биш, зам тээврийн ослын улмаас үйлдэгдсэн хэрэг гэж үздэг. Төв аймгийн Прокурорын газраас уг хэрэгт хариуцагчаар татагдвал зохих этгээд нас барсан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Талийгаач Сүхбаатар нь ХХК-д 2002 оноос хойш тогтмол ажилласан. Талийгаач Сүхбаатарын үйлдвэрлэлийн ослын актыг гаргуулахаар Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын газар хандсан боловч шийдвэрлэж өгөөгүй учир Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт хандахад үйлдвэрлэлийн осол гэсэн дүгнэлт гаргасан. Энэхүү дүгнэлтийг эс зөвшөөрч ХХК-ийн зүгээс Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахад Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгосон. Иймд нэхэмжлэгч талаас Улсын Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гомдол гаргахад Захиргааны хэргийн гурван шатны шүүхээр үйлдвэрлэлийн осол мөн, Сүхбаатар болон ХХК-ийн хооронд ажил олгогч болон ажилтан нарын харилцаа үүссэн байна гэдэг нь батлагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2012 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зам тээврийн осол гарсан. Манайх ХХК-ийг 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр худалдаж авсан. Тухайн үед манайхыг уг компанийг худалдаж авахаас өмнө уг компанийн удирдлагаар Мижиддорж, Шүрэнчимэг нар ажиллаж байх үед нь уг хэрэг гарсан байдаг. Хэргийн материалын 84 дүгээр хуудсанд 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээний 4 дүгээр заалтанд эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш компанийн үйл ажиллагаатай холбогдон гарсан ямар нэгэн хариуцлагыг эрх шилжүүлсэн Мижиддорж, Шүрэнчимэг нар нь хариуцахгүй, эрх шилжүүлэн авсан Бямбажав хариуцна гэж заасанчлан уг ХХК-ийг худалдаж авахаас өмнө болсон үйл явдлыг хариуцахгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хуулийн дагуу тухайн иргэний эрх зүйн харилцаанд орсон этгээд бусдад учруулсан хохирлоо өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хариуцах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл талийгаач Шүрэнчимэг тухайн зам тээврийн осол гарах үед автомашиныг жолоодож явсан учир Шүрэнчимэг буюу буруутай этгээд нь хариуцлагыг хүлээх ёстой. Нэхэмжлэгч 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний цалин 43.200.000 төгрөг нэхэмжилж байгаа хэргийн материалаас харахад ойлгомжгүй байдаг. Учир нэгдүгээрт: цалин нэхэмжилж байгаа бол нийгмийн даатгалын дэвтэр нээгээд нийгмийн даатгал төлөгдөж, байгууллагын цалингийн цэсэнд тусгагдсан байх ёстой. Гэтэл Сүхбаатар ХХК-ийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ хийгдэж, уг компанийн ажилчдын цалингийн цэсэнд тусгагдсан зүйл байдаггүй. Банкнаас зээл авах гэсэн юм гээд гуйхаар нь ХХК-иас тодорхойлолт гаргаж өгсөнийг Хас бнакинд өгсөн байдаг. Тухайн хүний орлогыг тодруулахдаа нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байдал, цалингийн цэс, санхүүгийн баримтаар тодорхойлдог. Гэтэл хэргийн материалд энэ талаар нэг ч баримт байддаггүй. Зөвхөн Хас банкинд гаргаж өгсөн ганцхан тодорхойлолтоор тодорхойлох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч оршуулгын болон бусад зардалд 12 217 172 төгрөг, банкны зээл төлсөн 6 100 000 төгрөг, үйлдвэрлэлийн ослын актыг үйлдэн холбогдох байгууллагад нь хүргүүлэхийг даалгахыг хүссэн шаардлагыг “Их-Өртөө” ХХК-д холбогдуулан 2014.06.20-ны өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд анх нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, “...талийгаач нь “Их-Өртөө” ХХК-ийн үндсэн ажилтан байсан, “Их-Өртөө” ХХК болон Сүхбаатар нарын хооронд Хөдөлмөрийн хуульд заасны дагуу ажил олгогч, ажилтан нарын хооронд үүсэх гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоолгох”-ыг хүссэн байна.
2015.01.28-нд нэхэмжлэлийн шаардлагаа дахин нэмэгдүүлж, шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгагдсан 7 шаардлагыг гаргасан байх бөгөөд талийгаачийн эхнэр хамтран нэхэмжлэгчээр оролцож, 2016.04.25-нд мөн 7 шаардлага гаргасан байдлаас үзэхэд нэхэмжлэгч , нарын зарим шаардлагууд нь давхацсан байна.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулж, нэхэмжлэгч нь “оршуулгын болон бусад зардалд 12 217 172 төгрөг, банкны зээл төлсөн 6 100 000 төгрөг, үйлдвэрлэлийн ослын актыг үйлдэн холбогдох байгууллагад нь хүргүүлэхийг даалгах, талийгаач нь “” ХХК-ийн үндсэн ажилтан байсан, “” ХХК болон Сүхбаатар нарын хооронд Хөдөлмөрийн хуульд заасны дагуу ажил олгогч, ажилтан нарын хооронд үүсэх гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоолгох”-ыг хүссэн, харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсгийг үндэслэн өөрөө гэм хор учруулсаны төлбөрийг авах эрхтэй этгээд болохыг тогтоолгох, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.3, 508.4.1, 508.4.4 дэх заалтыг үндэслэн гэм хор учруулсаны төлбөрийг шаардсан /шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгагдсан/ болохыг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч зааглан тайлбарласан болно.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөөгүй болно.
Хэргийн баримтаас үзэхэд Төв аймгийн Цагдаагийн газрын МБТ-ийн мөрдөн байцаагчийн 2014.02.12-ны өдрийн тогтоолоор иргэний нэхэмжлэгчээр ыг тогтоосон, Төв аймгийн Прокурорын газрын 2014.05.30-ны өдрийн 176 дугаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокуорын тогтоолоор 2014.02.12-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Ногоон дов гэх газарт 34-64 УНТ улсын дугаартай Кровн маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан М.Шүрэнчимэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас онхолдож, жолооч М.Шүрэнчимэг, зорчигч нар нас барж, Ч.Жагдардоржийн бие махбодод гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдсон боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.
Талийгаач ыг “Их-Өртөө” ХХК-ийн ажилтан байсан эсэх, үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан эсэх талаар талууд маргалдсан байх бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015.11.04-ний өдрийн 502 дугаар магадлал, МУ-ын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2016.01.18-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч П.Баясгалангийн “хөдөлмөрийн харилцаатай байсан, эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу дайчилгаагаар бусад газарт ажил, үүрэг гүйцэтгэх явцдаа осолд орсон гэж дүгнээд “үйлдвэрлэлийн осолд тооцох тухай” 2014.08.21-ний өдрийн дүгнэлт гаргасныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн байна.
Дээрх улсын байцаагчийн дүгнэлтээр талийгаач нь “Их-Өртөө” ХХК-ийн захирал М.Шүрэнчимэгтэй 2010 оноос хойш тодорхой ажил үүрэг гүйцэтгэх, тухайлбал хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж, ахуйн нэгжүүдэд түлш хүргэх, ажил гүйцэтгэснийхээ төлөө цалин хөлс авч байхаар тохиролцож, хөдөлмөрийн харилцаанд оролцож байсныг тогтоосон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2 дахь хэсэгт зааснаар үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгохоор заасан байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн “Их-Өртөө” ХХК-ийн ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэл төлөлт болон даатгуулагчийн тоо, цалингийн сангийн талаарх лавлагаанаас үзэхэд ын нэр ороогүй байх бөгөөд талийгаач нь тус компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, нийгмийн даатгалын дэвтэргүй, түүний дундаж цалингийн хэмжээ тодорхойгүй байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 192 000 төгрөгөөр тогтоосон Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013.04.11-ний 07 тоот тогтоолыг үндэслэн 36 сараар тооцож, нөхөн төлбөрт 6 912 000 төгрөгийг хариуцагч “Их-Өртөө” ХХК-иас гаргуулж нас барсан ажилтны ар гэрт олгохоор шүүх бүрэлдхүүн шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан 2014.04.30-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2014.05.01-ний өдрийн хувцаа эзэмшигчийн хурлын шийдвэрээр “Их-Өртөө” ХХК-ийн хувьцааг 100 хувь Н.Бямбажавт эзэмшүүлж, түүнийг компанийн гүйцэтгэх захирлаар томилсон, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Н.Бямбажав бүртгэгдсэн, эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч ын “оршуулгын болон бусад зардалд 12 217 172 төгрөг, банкны зээл төлсөн 6 100 000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Үндэслэл нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Их өртөө” ХХК-ийг гэм хор учруулсан этгээд гэж үзэхгүй, мөн гэм буруугүй болохоо нотолсноор хариуцлагаас чөлөөлөгдөх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т заасан зохицуулалт зөвхөн хуульд заасан тохиолдолд эрүүгийн хэргийн иргэний хариуцагчид хамаардаг болно.
Н.Бямбажавыг “Их-Өртөө” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсныг 2014.05.02-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн байх бөгөөд Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлсэнээр үүсдэг, мөн 2014.04.30-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээний 4 дэх заалтаар уг гэрээг хүчин төгөлдөр болсоноос өмнөх хариуцлагыг Н.Бямбажав захирал хүлээхээргүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хорыг “Их-Өртөө” ХХК хариуцан арилгах үүрэггүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасан үндэслэл буюу “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа” байдал хэрэг хэлэлцэх үед тогтоогдсон гэж үзээд “үйлдвэрлэлийн ослын актыг үйлдэн холбогдох байгууллагад нь хүргүүлэхийг даалгах, талийгаач нь “Их-Өртөө” ХХК-ийн үндсэн ажилтан байсан, “Их-Өртөө” ХХК болон нарын хооронд Хөдөлмөрийн хуульд заасны дагуу ажил олгогч, ажилтан нарын хооронд үүсэх гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоолгохыг хүссэн” шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгов.
Үндэслэл нь энэ шаардлагад дурдсан үйл баримт, гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015.11.04-ний өдрийн 502 дугаар магадлал, МУ-ын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2016.01.18-ны өдрийн 19 дүгээр тогтоол гарсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...-д хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсаны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй”-г тус тус заасан байна.
Гэвч гэм хор учруулсан этгээд буюу М.Шүрэнчимэг нь уг ослын улмаас нас барсан бөгөөд дээрх хуулийн заалтаар “Их-Өртөө” ХХК-ийг гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй тул талийгаачийн эхнэр гийн гаргасан 7 шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч нь 2014.07.21-ний өдөр 3 жилийн хугацаагаар, нэхэмжлэгч нь 2016.04.08-ны өдөр тус тус д итгэмжлэл олгосон бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлдөг тул нэхэмжлэгч ын 2014.06.20-ний өдөр төрсөн 50 000 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Их-Өртөө” ХХК-иас 6 912 000 төгрөг гаргуулж , /талийгаачийн ар гэр/ нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх оршуулгын болон бусад зардалд 12 217 172 төгрөг, банкны зээл төлсөн 6 100 000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар ын “үйлдвэрлэлийн ослын актыг үйлдэн холбогдох байгууллагад нь хүргүүлэхийг даалгах, талийгаач нь Их өртөө ХХК-ийн үндсэн ажилтан байсан, Их өртөө ХХК болон нарын хооронд Хөдөлмөрийн хуульд заасны дагуу ажил олгогч, ажилтан нарын хооронд үүсэх гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоолгохыг хүссэн” шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.3, 508.4.1, 508.4.4 дэх хэсэгт зааснаар нас барагчийн,, нас барагчийн насанд хүрээгүй төрсөн хүү нарт гэм хор учруулсны төлбөр нөхөн төлүүлэхийг хүссэн гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.7-д зааснаар “Их-Өртөө” ХХК-иас 125 000 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж, нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, ын 2014.06.20-ний өдөр төрсөн 50 000 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ц.САНСАРМАА
Ж.СЭМЖИД