| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2020/0040/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/76 |
| Огноо | 2020-03-04 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2020/ШЦТ/76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Иргэний нэхэмжлэгч Б.П-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Тэрбиш,
Шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-өд холбогдох эрүүгийн 1938005820453 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Д.Б-,
Шүүгдэгч Д.Б- нь 2019 оны 8 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төвд иргэн Б.П-ы эзэмшлийн Лансер маркийн ... улын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5, 12.1, 3.4.Б-д заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.О-гийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний охин Б.О- 2019 оны 8 дугаар сарын 11-ний орой Хатгал тосгонд гэртээ байж байгаад 22 цаг 30 минутад манай найз утасдаад байна хальт уулзаад иръя, удлаа гэхэд 10 минут болно гэхээр нь за хурдан орж ирээрэй гээд гаргасан. Тэгээд шөнө ирж хоноогүй юм. Тухайн үед би шөнө утсаар залгах гэсэн боловч нэгж байхгүй болоод залгаж чадаагүй юм. Надад маш хэцүү байна. Нэгэнт нас барсан хүнийг босгоод ирж чадахгүйгээс хойш гомдолтой гэхэд нэг хэцүү, гомдолгүй гэхэд нэг хэцүү байна. Д.Б- гэдэг залуугийн аав нь ирж уулзаад ажил явдалд нь туслалцаа үзүүлээд явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 27-29-р хуудас/
Иргэний нэхэмжпэгч Б.П-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Бамбарууш /Д.Б-/ гээд хамаатныхаа дүүтэй гудамжинд таараад машиндаа суулгаад Соёлын төвийн гадаа очсон Бамбарууш надаас машинаа өгөөч хүнтэй уулзаад ирье гэхээр нь өгөөд явуулсан ...Би тэгж явахдаа Бамбарууш дүүгээ дуудаад машинтай дагуулаад очсон. Тэгээд нэг хэсэг байж байгаад машиныхаа ард суугаад гэртээ харихаар явсан Бамбарууш нэг охинтой явж байсан. Тэгээд нэг мэдэхэд л осол болсон байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 35-37-р хуудас/
Гэрч П.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2019 оны 08 сарын 11-12-нд шилжих шөнө 02 цаг 40 минутанд намайг эмнэлэг дээр байх үед мэдээллийн төвийн дэргэд зам тээврийн осол болсон нэг хүн нь муу байна гэх дуудлагаар 10 гаран минутын дараа очиход газарт хэвтэж байсан эмэгтэй нас барсан байсан. Толгой чих орчмоос их хэмжээний цус гарсан байсан. Бие нь хүйтэн өөд болоод хэсэг болсон бололтой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р тал/
Гэрч П.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Тэгж гарч яваад орой унтахаас өмнө ирээгүй бөгөөд шөнө унтаж байтал утас дуугарахаар нь аваад ярихад Д.Б- байсан бөгөөд би осол гаргачихлаа хүрээд ирээч гэсэн. Тэгэхээр нь би байна гэх газарт нь яваад очтол Шунхлай колонкийн хойд талд замаас машин гараад онхолдсон байдалтай машины гадна талд Б.П-, Д.Б- 2 зогсож байсан. Би очоод яав. юу боловч гэж асуухад нэг их юм ярихгүй гэнэт л ийм юм болчихлоо гэж байсан. Машины ойролцоо нэг эмэгтэй хүн байсан. Тэр хүн нь нас барсан гэдэг нь илт мэдэгдэж байсан... Намайг анх очиход архи уугаагүй байсан. Би тэрийг баттай хэлнэ. Би ослын талаар Д.Б-өөс асууж хамт тэр хавиар 20-30 минут болсон. Тэгж хамт байхад Д.Б- архи уугаагүй зүв зүгээр байсан. Тэгээд намайг гэр рүү явахын өмнө Д.Б- машиныхаа тийшээ яваад өгөхөөр нь наадруугаа битгий дөх цагдаа иртэл байж бай гэсэн чинь машины арын суудалны орчмоос шилтэй зүйл гаргаж ирээд уусан. Тэгэхээр нь би юу уугаад байгаа юм бол гэж бодоод дөхөж очоод хартал архины шил байсан. Би Д.Б-ийг архи уучихлаа гэдгийг мэдээд яагаад архи ууж байгаа юм бэ, цагдаа ирэх гэж байхад архи уулаа гэж уурлахад би айгаад сандраад байна, яах учраа олохгүй байна гэж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/
Шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн осол гарах өдөр Б.П- ахыг гэрт нь хүргэж өгөхөөр явж байгаад санамсаргүй байдлаар осол гарсан. Явж байгаад Б.П- ахын гэр рүү төв замаас салдаг уулзвараар эргэх гэж хурдаа хасах гэхэд машин хөндөлсөөд замын хажуу тал руу онхолдчихсон юм. Би осол болсны дараа айж балмагдсандаа архи уусан. Тэрнээс өмнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй...” гэх мэдүүлэг
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 28- ны өдрийн 4677 дугаартай: ...Шинжилгээнд ирүүлсэн “Б.О- 22/эм” гэж хаягласан цусанд спирт илрээгүй. ‘Дагвасүрэн Д.Б- 22 эр" гэж хаягласан цусанд 0.9 промиллийн спирт илэрсэн. Цусан дахь 0.9 промилли спирт нь согтолын хөнгөн зэрэгт хамаарна. “Б.П- 39 эр” гэж хаягласан цусанд 1.6 промиллийн спирт илэрсэн. Цусан дахь 1.6 промилли спирт нь согтолын дунд зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 59-р тал/
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийи 2019 оны 8 дугаар сарын 28-ний өдрийн 104 дугаартай: ...Б.О- нь гавал тархины хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан байна. Энэ нь баруун чамархайн дээд хэсгээс титэм заадал хүрэн титэм заадал салан духны зүүн хэсэг, зүүг чамархай рүү салаалсан хоөрлосон шугаман хугарал, баруун чамархайнаас гавлын дунд хонхорыг дайрсан турк эмээлийн дайран зүүн чамархайнд төгссөн, турк эмээлээс дээш тахиан залаа хүрсэн зөрүүтэй хугарал, духны зүүн хэсэгт , дагзанд хатуу хальсан дээрх цусан хураа, дух, баруун чамархай, дагзны хатуу хальсан доор цус хураа, дагз бага тархинд аалзавчин бүрхүүл доорх цус харвалт зэрэг шинжээр батлагдаж байна...гэх дүгнэлт /хх-ийн 65-66-р тал/
Хөвсгөл аймгийн цагдаагийн газар замын цагдаагийн тасгийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 24 дугаартай: Тухайн зам тээврийн осол согтууруулах ундаа хэрэглэсэн үөд тээврийн хэрэгсэл жолоодож замын нөхцөл байдалд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүйгээс шалтгаалан уулзвараар баруун гар тийш эргэх үед автомашин онхолдсон хэлбэрээр гарчээ. Хөвсгөл аймгийн Алаг-эрдэнэ сумын 6-р багийн нутаг Хатгал тосгоны төв асфальтан замд ММС Лансер маркийн ... улсын дугаартай автомашинийг жолоодож явсан жолооч Д.Б- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.1, 3.4.б-р зүйлүүдэд заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны оицлог. замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” “Жолооч хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 71-72-р тал/
Хөвсгөл аймгийн цагдаагийн газар замын цагдаагийн тасгийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаартай: “...Хөвсгөл аймгийн Алаг-эрдэнэ сумын 6- р багийн нутаг Хатгал тосгоны төв асфальтан замд ММС Лансер маркийн 7996УБИ улсын дугаартай автомашинийг жолоодож явсан жолооч Д.Б- нь Монгол улсын Замын хөдөлгеөний дүрмийн 3.5.Д, 12.1, 3.4.6 -р зүйлүүдэд заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл, эсвэл ийм шинжилгээ авах шаардлагагүй гэж цагдаагийн ажилтан шийдвэр гаргах хүртэл энэ төрлийн зүйл хэрэглэхгүй байх үүрэгтэй.” “.Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” “Жолооч хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй. гэсэн заалтуудыг 5 тус тус зөрчсөн байна...” гэх нэмэлт дүгнэлт /хх-ийн 74-р тал/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р тал/ Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11- р тал/ Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-р тал/ Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16-р тал/ Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 17-18-р тал/ Хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-ийн 19-р тал/ Эд мөрийн баримтаар тооцох тухай хураан авах тухай мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл /хх-ийн 20-21-р тал/ Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 22-р тал/ Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 62-64-р тал/ Эд хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 76-р тал/ Хохирогч Б.Б- шүүгдэгч Д.Б- нарын сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 102-р тал/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 76 дугаартай шүүгчийн захирамж, /хх-ийн 90, 93, 94-96, 117, 118-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хэргээс үзэхэд шүүгдэгч Д.Б- нь 2019 оны 8 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төвд иргэн Б.П-ы эзэмшлийн Лансер маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.Д, 12.1, 3.4.6-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.О-гийн амь насыг хохироосон гэм буруутай болох нь шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний охин Б.О- 2019 оны 8 дугаар сарын 11-ний орой Хатгал тосгонд гэртээ байж байгаад 22 цаг 30 минутад манай найз утасдаад байна хальт уулзаад иръя, удлаа гэхэд 10 минут болно гэхээр нь за хурдан орж ирээрэй гээд гаргасан. Тэгээд шөнө ирж хоноогүй юм. Тухайн үед би шөнө утсаар залгах гэсэн боловч нэгж байхгүй болоод залгаж чадаагүй юм. Надад маш хэцүү байна. Нэгэнт нас барсан хүнийг босгоод ирж чадахгүйгээс хойш гомдолтой гэхэд нэг хэцүү, гомдолгүй гэхэд нэг хэцүү байна. Д.Б- гэдэг залуугийн аав нь ирж уулзаад ажил явдалд нь туслалцаа үзүүлээд явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 27-29-р хуудас/ Иргэний нэхэмжлэгч Б.П-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Бамбарууш /Д.Б-/ гээд хамаатныхаа дүүтэй гудамжинд таараад машиндаа суулгаад Соёлын төвийн гадаа очсон Бамбарууш надаас машинаа өгөөч хүнтэй уулзаад ирье гэхээр нь өгөөд явуулсан ...Би тэгж явахдаа Бамбарууш дүүгээ дуудаад машинтай дагуулаад очсон. Тэгээд нэг хэсэг байж байгаад машиныхаа ард суугаад гэртээ харихаар явсан Бамбарууш нэг охинтой явж байсан. Тэгээд нэг мэдэхэд л осол болсон байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 35-37-р хуудас/ Гэрч П.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:"... 2019 оны 08 сарын 11-12-нд шилжих шөнө 02 цаг 40 минутанд намайг эмнэлэг дээр байх үед мэдээллийн төвийн дэргэд зам тээврийн осол болсон нэг хүн нь муу байна гэх дуудлагаар 10 гаран минутын дараа очиход газарт хэвтэж байсан эмэгтэй нас барсан байсан. Толгой чих орчмоос их хэмжээний цус гарсан байсан. Бие нь хүйтэн өөд болоод хэсэг болсон бололтой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р тал/ Гэрч П.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Тэгж гарч яваад орой унтахаас өмнө ирээгүй бөгөөд шөнө унтаж байтал утас дуугарахаар нь аваад ярихад Д.Б- байсан бөгөөд би осол гаргачихлаа хүрээд ирээч гэсэн. Тэгэхээр нь би байна гэх газарт нь яваад очтол Шунхлай колонкийн хойд талд замаас машин гараад онхолдсон байдалтай машины гадна талд Б.П-, Д.Б- 2 зогсож байсан. Би очоод яав, юу боловч гэж асуухад нэг их юм ярихгүй гэнэт л ийм юм болчихлоо гэж байсан. Машины ойролцоо нэг эмэгтэй хүн байсан. Тэр хүн нь нас барсан гэдэг нь илт мэдэгдэж байсан... Намайг анх очиход архи уугаагүй байсан. Би тэрийг баттай хэлнэ. Би ослын талаар Д.Б-өөс асууж хамт тэр хавиар 20-30 минут болсон. Тэгж хамт байхад Д.Б- архи уугаагүй зүв зүгээр байсан. Тэгээд намайг гэр рүү явахын өмнө Д.Б- машиныхаа тийшээ яваад өгөхөөр нь наадруугаа битгий дөх цагдаа иртэл байж бай гэсэн чинь машины арын суудалны орчмоос шилтэй зүйл гаргаж ирээд уусан. Тэгэхээр нь би юу уугаад байгаа юм бол гэж бодоод дөхөж очоод хартал архины шил байсан. Би Д.Б-ийг архи уучихлаа гэдгийг мэдээд яагаад архи ууж байгаа юм бэ, цагдаа ирэх гэж байхад архи уулаа гэж уурлахад би айгаад сандраад байна, яах учраа олохгүй байна гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 28- ны өдрийн 4677 дугаартай: ...Шинжилгээнд ирүүлсэн “Б.О- 22/эм” гэж хаягласан цусанд спирт илрээгүй. “Дагвасүрэн Д.Б- 22 эр” гэж хаягласан цусанд 0.9 промиллийн спирт илэрсэн. Цусан дахь 0.9 промилли спирт нь согтолын хөнгөн зэрэгт хамаарна. “Б.П- 39 эр” гэж хаягласан цусанд 1.6 промиллийн спирт илэрсэн. Цусан дахь 1.6 промилли спирт нь согтолын дунд зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 59-р тал/ ' Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 28-ний өдрийн 104 дугаартай: ...Б.О- нь гавал тархины хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан байна. Энэ нь баруун чамархайн дээд хэсгээс титэм заадал хүрэн титэм заадал салан духны зүүн хэсэг, зүүг чамархай рүү салаалсан хоёрлосон шугаман хугарал, баруун чамархайнаас гавлын дунд хонхорыг дайрсан турк эмээлийн дайран зүүн чамархайнд төгссөн, турк эмээлээс дээш тахиан залаа хүрсэн зөрүүтэй хугарал, духны зүүн хэсэгт , дагзанд хатуу хальсан дээрх цусан хураа, дух, баруун чамархай, дагзны хатуу хальсан доор цус хураа, дагз бага тархинд аалзавчин бүрхүүл доорх цус харвалт зэрэг шинжээр батлагдаж байна...гэх дүгнэлт /хх-ийн 65-66-р тал/ Хөвсгөл аймгийн цагдаагийн газар замын цагдаагийн тасгийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 24 дугаартай: “.. Тухайн зам тээврийн осол согтууруулах ундаа хэрэглэсэн үөд тээврийн хэрэгсэл жолоодож замын нөхцөл байдалд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүйгээс шалтгаалан уулзвараар баруун гар тийш эргэх үед автомашин онхолдсон хэлбэрээр гарчээ. Хөвсгөл аймгийн Алаг-эрдэнэ сумын 6-р багийн нутаг Хатгал тосгоны төв асфальтан замд ММС Лансер маркийн ... улсын дугаартай автомашинийг жолоодож явсан жолооч Д.Б- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.1, 3.4.б-р зүйлүүдэд заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” ‘Жолооч хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна..." гэх дүгнэлт /хх-ийн 71-72-р тал/ Хөвсгөл аймгийн цагдаагийн газар замын цагдаагийн тасгийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаартай: “...Хөвсгөл аймгийн Алаг-эрдэнэ сумын 6- р багийн нутаг Хатгал тосгоны төв асфальтан замд ММС Лансер маркийн ... улсын дугаартай автомашинийг жолоодож явсан жолооч Д.Б- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.Д, 12.1, 3.4.6 -р зүйлүүдэд заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл, эсвэл ийм шинжилгээ авах шаардлагагүй гэж цагдаагийн ажилтан шийдвэр гаргах хүртэл энэ төрлийн зүйл хэрэглэхгүй байх үүрэгтэй.” “.Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” “Жолооч хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй. гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна...” гэх нэмэлт дүгнэлт /хх-ийн 74-р тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11-р тал/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-р тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16-р тал/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 17-18-р тал/, хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-ийн 19-р тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай хураан авах тухай мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл /хх-ийн 20-21-р тал/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 22-р тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 62-64-р тал/, эд хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 76-р тал/, хохирогч Б.Б- шүүгдэгч Д.Б- нарын сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 102-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн амь нас хохирсон талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Шүүгдэгч нь зам тээврийн осол гаргахдаа тээврийн хэрэгслийн хурдыг хасах болон тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээг оновчтой зөв аваагүй, тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зорчигч нарын аюулгүй байдлыг хангаагүй, анхаарал болгоомжгүй нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Д.Б-ийн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Д.Б- нь Б.О-гийн амь насыг хохироосон бөгөөд хохирогч Б.Б- нь нэхэмжпэх зүйлгүй, эвлэрлийн гэрээ байгуулагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжпэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-н өдрийн 76 дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 93-94-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Д.Б- нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Д.Б-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн 1938005820453 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Д.Б-ийн ... дугаартай, В,С ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх бүхий байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, мөн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Б-ийн жолоодох эрх хассан ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа хугацаа тоолохыг мэдэгдэв.
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 76 дугаартай шүүгчийн захирамжаар ялтан Д.Б-ийн 1 жил 5 сарын 11 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналтын хугацаа тогтоож шийдвэрлэсэн байх бөгөөд шүүгдэгч Д.Б- нь хяналтын хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялыг нэмж оногдуулахгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
1. Шүүгдэгч г овогт Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар шүүгдэгч Д.Б-ийн эрх хассан ялыг хорих ял эдэлж дууссаны дараа хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж ял оногдуулахгүйгээр шийдвэрлэсэн болохыг дурдсугай.
6. Эрүүгийн 1938005820453 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Д.Бийн ... дугаартай, В, С ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх бүхий байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах П.Ханбүргэдэд даалгасугай.
7. Эрүүгийн 1938005820453 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР