| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0625/И |
| Дугаар | 131/ШШ2016/00638 |
| Огноо | 2016-09-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 131/ШШ2016/00638
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-1-44 тоотод оршин суух, эрэгтэй, ВЭ56042811 регистрийн дугаартай, Гэгээн овогт Сангийн Цэдэвсүрэнгийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Цэдэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Цэдэвсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сангийн Цэдэвсүрэн миний бие 1956 онд Жинст суманд төрсөн. Миний бие 1977 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс Баянхонгор аймгийн Хүнсний үйлдвэрт ажилчнаар орж, 1981 оны 07 дугаар сарын 11-ний өдрийг дуустал ажилласан. 1981 оны 7 дугаар сарын 14-нд Тээврийн удирдах газрын 18-р авто баазад засварчнаар ажилд орж, 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал ажилласан. Завхан аймгийн жолооны сургуульд 1986 оны 06-р сарын 09-ний өдрөөс суралцаад 1987 оны 04 дүгээр сард төгсөж, тус оны 04-р сарын 07-нд Тээврийн удирдах газартаа жолоочоор эргэн ажилд орсон. Ингээд ажиллаж байтал 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс Авто 18 дугаар бааз татан буугдаж “Жаргалан” ХК болсоболж, би үргэлжлүүлэн ажилласан.Ийнхүү 1994 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал тус “Жаргалан’ ХК-д жолоочоор ажилласан. Өндөр настны тэтгэвэрт орох гэтэл тамга тэмдэг зөрүүтэй болоод ажилласан байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн тул 1977 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 11-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Хүнсний үйлдвэрт ажилтнаар,
1981 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Тээврийн удирдах газрын 18-р авто баазад засварчнаар,
1987 оны 04-р сарын 10-наас 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлТээврийн удирдах газрын Авто 18 дугаар баазад жолоочоор,
1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал "Жаргалант” ХК-д жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар С.Цэдэвсүрэнгийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 194 тоот албан бичгээр ирүүлсэн архивын лавлагаа, 1976 оны 03 сарын 20-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, Баянхонгор аймгийн Хүнсний үйлдвэрийн захиргааны 1977 оны 10-р сарын 14-ний өдрийн 58 тоот, 1981 оны 06-р сарын 11-ний өдрийн 41 тоот тушаалуудын хуулбар, Баянхонгор аймгийн Тээврийн удирдах газрын даргын 1981 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 239 тоот, 1984 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 29 тоот, 1986 оны 06-р сарын 20-ны өдрийн 71 тоот, 1987 оны 04-р сарын 08-ны өдрийн 47 тоот тушаалуудын хуулбар, Баянхонгор аймгийн Авто тээврийн 18-р баазын даргын 1992 оны 06-р сарын 09-ний өдрийн 45 тоот тушаалын хуулбар, Баянхонгор аймгийн тээврийн Жаргалан компанийн захирлын 1992 оны 06-р сарын 23-ны өдрийн 01 тоот, 1994 оны 04-р сарын 30-ны өдрийн 09, 10 тоот тушаалуудын хуулбар, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 13 дугаар албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, гэрч С.Гансүхийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
С.Цэдэвсүрэн нь 1977 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 11-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Хүнсний үйлдвэрийн боовны цехэд ажилчнаар ажиллаж байсан болох нь түүнийг ажилд томилсон Баянхонгор аймгийн Хүнсний үйлдвэрийн захиргааны 1977 оны 10-р сарын 14-ний өдрийн 58 тоот тушаал болон түүнийг ажлаас чөлөөлсөн Хүнсний үйлдвэрийн захиргааны 1981 оны 06-р сарын 11-ний өдрийн 41 тоот тушаалаар,
1981 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Тээврийн удирдах газарт засварчнаар ажиллаж байсан болох нь түүнийг ажилдаа амжилт гаргаж мөнгөн шагналаар шагнасан Баянхонгор аймгийн Тээврийн удирдах газрын даргын 1981 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 239 тоот тушаал, С.Цэдэвсүрэнг мэргэжил дээшлүүлэх курст суралцуулахаар зардал олгосон Баянхонгор аймгийн Тээврийн удирдах газрын даргын 1984 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 29 тоот тушаал, авто сургуульд суралцахаар ажлаас чөлөөлөгдсөн Баянхонгор аймгийн Тээврийн удирдах газрын даргын 1986 оны 06-р сарын 20-ны өдрийн 71 тоот тушаалаар,
1987 оны 04-р сарын 07-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Тээврийн удирдах газарт жолоочоор ажиллаж байсан болох нь түүнийг жолоочийн ажилд томилсон Баянхонгор аймгийн Тээврийн удирдах газрын даргын 1987 оны 04-р сарын 08-ны өдрийн 47 тоот тушаал, Авто тээврийн 18-р баазыг хувьцаат компани болгон зохион байгуулсантай холбоотойгоор С.Цэдэвсүрэнг ажлаас чөлөөлсөн Баянхонгор аймгийн Авто тээврийн 18-р баазын даргын 1992 оны 06-р сарын 09-ний өдрийн 45 тоот тушаал, С.Цэдэвсүрэнгийн 1988-1991 онуудад авч байсан цалинг Төрийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн бичсэн Баянхонгор аймгийн Архивын тасгийн 194 тоот албан бичгээр ирүүлсэн архивын лавлагаа, түүний ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч С.Гансүхийн мэдүүлэг зэргээр,
1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал "Жаргалант” ХК-д жолоочоор ажиллаж байсан болох нь С.Цэдэвсүрэнг 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн жолоочоор ажилд томилсон Баянхонгор аймгийн тээврийн Жаргалан компанийн захирлын 1992 оны 06-р сарын 23-ны өдрийн 01 тоот тушаал, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн Жаргалан компанийн захирлын 1994 оны 04-р сарын 30-ны өдрийн 09, 10 тоот тушаалууд, Жаргалан компани 1992-1994 онуудад нийгмийн даатгалын байгууллагад 13.5 хувиар тэтгэврийн даатгалын шимтгэл төлж харьцаж байсан болохыг тодорхойлсон Баянхонгор аймгийн Ниймийн даатгалын хэлтсийн 13 тоот албан бичгээр тус тус нотлогдон тогтоогдсон байна
Мөн С.Цэдэвсүрэнгийн 1977-1994 онуудад ажиллаж байсан ажлын тухай мэдээг бичиж тухай байгууллагуудын тэмдэг дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтэр дэх бичилтүүд буюу тушаалуудын он,сар, өдөртэй тохирсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1,116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Гэгээн овогт Сангийн Цэдэвсүрэнгийн 1977 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 11-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Хүнсний үйлдвэрийн боовны цехэд ажилчнаар,
1981 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Тээврийн удирдах газарт засварчнаар,
1987 оны 04-р сарын 07-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Тээврийн удирдах газарт жолоочоор,
1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн "Жаргалант” ХК-д жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыгтогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар С.Цэдэвсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ