| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0646/И |
| Дугаар | 131/ШШ2016/00642 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 131/ШШ2016/00642
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн ******* сумын *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* сумын 4 дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, эмэгтэй, ******* овогт *******ын *******д холбогдох
*******гаас олгосон зээлийн гэрээний үүргийн 3730103 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ц.******* нь 2011 оны 07-р сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын *******гаас “бичиг хэрэг, өнгөт хэвлэл” ажиллуулах зориулалтаар 2000000 /хоёр сая/ төгрөгийн зээлийг 2014 оны 07-р сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаатайгаар авч зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл Ц.******* нь гэрээнд заасны дагуу тухайн зээлийг хүүгийн хамт төлж барагдуулахгүй, гэрээний үүргээ зөрчин, хугацаа хэтрүүлсээр байна. Удаа дараа дуудан уулзаж, шаардлага тавьсан болов ч огт төлөөгүй, төлөх талаар ямар нэгэн алхам хийгээгүй, уулзахаар төлнө, мөнгөтэй болж байж төлнө гэсэн байдлаар хэлж байгаа юм. Уг зээл нь хүүгийн хамт 3730103 төгрөг болсон байгааг хавсралтанд дэлгэрэнгүй харуулсан болно. Иймд зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, үндсэн зээл болох 2000000 төгрөг, зээлийн хүү, алданги 1730103 төгрөг, нийт 3730103 /гурван сая долоон зуун гучин мянга нэг зуун гурван мянга/ төгрөгийг Ц.*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие 2011 оны 07 дугаар сард *******гаас 2000000 төгрөгийн зээл авч бичиг хэргийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, зээлийн хүүг сар бүр төлж, зээлийн гэрээний хугацаа дуусч, 2000000 төгрөгөө төлж чадаагүй өдийг хүрсэн. Би зээлсэн мөнгөө төлж барагдуулахаас цааргалсан зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 3730103 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Ц.******* нь ******* сумын *******гаас зээлээр авсан зээлийн гэрээний үүргийн 3730103 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд тайлбар гаргасныг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг нь баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан ******* сумын *******гаас авсан зээлийн гэрээний үүргийн 3730103 төгрөгийг *******д төлөхийг зөвшөөрсөн хариуцагч Ц.*******гийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ц.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 37316 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг захирамжийг хариуцагч Ц.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ