Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 72

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул

            Улсын яллагч Г.Мөнхболд

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Нарангэрэл

Шүүгдэгч М.О Б.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.О , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б нарт холбогдох эрүүгийн 1940001150058 дугаартай хэргийг 2019 оны 11 сарын 19-ний өдөр хүлээн, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, М.О

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 29 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б.Б.

              Шүүгдэгч М.О нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

              Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

1.Шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж 2019 оны 06 сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар баг “Цагаан-Өндөр” гэх газарт оршин суух иргэн Ш.Э өвөлжөөн дээр байх контейнер буюу тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч эд зүйл хулгайлан хохирогч Ш.Э 10.623.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж 2019 оны 05 сарын 14-нөөс 16-ны хооронд Хэнтий аймгийн харьяат иргэн У.Э эзэмшлийн 2 тооны үхрийг тус сумын 1 дүгээр багийн нутаг “Цэнхэрийн гол”-ын адаг “Тардаг” гэх газарт бэлчээрт нядалж хулгайлан бусдад 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж 2019 оны 04 сарын 10-наас 13-ны хооронд Хэнтий аймгийн Галшар сумын харъяат иргэн Д.Н эзэмшлийн мухар хөх соёолон үхэр болон хар халзан зүсмийн 6 настай үнээг буюу нийт 2 тооны үхрийг Хэнтий аймгийн Галшар сумын нутаг “Тосонгийн тал” гэх газарт байрлах иргэн Л.Э малын хашаанд нядалж хулгайлан бусдад 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

4.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж 2019 оны 05 сарын 30-наас 31-ний хооронд Хэнтий аймгийн Галшар сумын харьяат иргэн Л.Э эзэмшлийн хар халзан зүсмийн хязаалан үхрийг тус сумын нутаг “Жирмийн Бор-Өндөр” уулын баруун доод жалганд бэлчээрт нядалж хулгайлан бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

5.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж 2019 оны 05 сарын 15-наас 20-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Галшар сумын харьяат иргэн Б.Х эзэмшлийн халтар цоохор зүсмийн эр үхрийг Хэнтий аймгийн Галшар сумын 4 дүгээр багийн нутаг “Эрээн мөргөцөг” гэх газарт байх өвөлжөөний хашааны ард, бэлчээрт нядалж хулгайлан бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

6.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж 2019 оны 06 сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дархан сумын харьяат иргэн Т.Б эзэмшлийн улаан халзан мухар хязаалан насны үхэр, хар хязаалан эр үхэр, хөх шүдлэн эр үхэр буюу нийт 3 тооны үхрийг тус сумын 2 дугаар багийн нутагт бэлчээрт нядалж хулгайлан бусдад 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

7.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж 2019 оны 02 сарын 24-нөөс 26-ны хооронд Хэнтий аймгийн харьяат иргэн Б.О эзэмшлийн ухаа бөөр алаг, 5 настай үнээг тус сумын 3 дугаар багийн нутагт “Улаан өндөр” гэх газарт бэлчээрт нядалж хулгайлж, бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

8.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж 2019 оны 05 дугаар сард Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат иргэн М.Ц эзэмшлийн хар халзан зүсмийн 8 настай эр үхрийг Хэнтий аймгийн Б.Б сумын 2 дугаар багийн нутаг “Завхан тал” гэх газарт бэлчээрт нядалж хулгайлан, бусдад 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

9.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж 2019 оны 01 дүгээр сарын дундуур Хэнтий аймгийн харьяат иргэн М.О-ын эзэмшлийн хар халзан зүсмийн 9 настай, хээлтэй үнээг тус сумын 1 дүгээр багийн нутаг “Ходооны арал” гэх газарт бэлчээрт нядалж хулгайлан, бусдад 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

10.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж 2019 оны 06 дугаар сарын дундуур Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат иргэн Р.Ц эзэмшлийн улаан халзан, шар эрээн 5 настай эр үхрийг Хэнтий аймгийн Б.Б сумын 3 дугаар багийн нутаг “Хөхөл хайрхан” уулын урд бэлчээрт нядалж хулгайлан бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

11.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж 2019 оны 05 сарын 03-наас 06-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар баг “Дулааны толгод” гэх газарт оршин суух иргэн З.М эзэмшлийн улаан халзан зүсмийн хязаалан эр үхэр, сарман хар шүдлэн эр үхэр буюу нийт 2 тооны үхрийг тус сумын 2 дугаар багийн нутаг “Дулааны толгод” гэх газарт бэлчээрт нядалж хулгайлан бусдад 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

12.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж 2019 оны 04 сарын 20-ны орчимд Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багт оршин суух иргэн Н.Л эзэмшлийн хар халзан зүсмийн 8 настай үнээг Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг “Гүүгийн зоо” гэх газарт бэлчээрт нядалж хулгайлан, бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

13.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж 2019 оны 03 сарын дундуур Хэнтий аймгийн Б.Б сумын харьяат иргэн Ө.Одын хар зүсмийн 5 настай хээлтэй үнээ болон хар халзан зүсмийн охин гунж буюу нийт 2 тооны үхрийг Хэнтий аймгийн Б.Б сумын 1 дүгээр багийн нутаг “Барчгар” гэх газарт бэлчээрт нядалж хулгайлан, бусдад 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

14.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж 2019 оны 03 сарын 05-наас 06-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Б.Б сумын харьяат иргэн Ш.Л эзэмшлийн мухар, хар зүсмийн хээлтэй 7 настай үнээ болон хүрэн халзан бух буюу нийт 2 тооны үхрийг Хэнтий аймгийн Б.Б сумын 3 дугаар багийн нутаг “Голын эрээн” гэх газарт байх өвөлжөөнд нядалж хулгайлан, бусдад 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

15.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат иргэн М.М эзэмшлийн 2 тооны үхрийг тус сумын 5 дугаар багийн нутаг, “Ширээт” гэх газар бэлчээрээс хулгайлж бусдад 2.296.190 төгрөгийн хохирол учруулсан,

16.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багийн нутаг “Шинэ ус” гэх газраас 2019 оны 03 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө иргэн Н.Э эзэмшлийн 2 тооны үхрийг хулгайлж бусдад 2.296.190 төгрөгийн хохирол учруулсан,

17.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 3 дугаар багийн нутаг “Талын толгой” гэх газраас 2019 оны 06 сарын 28-наас 30-ны хооронд иргэн Ш.Б эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлж бусдад 1.346.670 төгрөгийн хохирол учруулсан буюу бусадтай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан, бусдын олон тооны мал болох нийт 25 тооны бод малыг хулгайлж бусдад нийт 37.062.050 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг гэмт хэргийг

18.Шүүгдэгч Б.Б нь мөн 2019 оны 09 сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн нутагт хөдөө иргэн Б.Б марган улмаар иргэн Б.Б зүүн бүсэлхийн хэсэгт хутгаар хатган бүсэлхийн зүүн хажуу хэсгийн хатгагдаж, зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1.Шүүгдэгч М.О Б.Б нар нь бүлэглэн 2019 оны 06 сарын 25-наас 26-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж, Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар баг “Цагаан-Өндөр” гэх газарт оршин суух иргэн Ш.Э өвөлжөөн дээр байх контейнер буюу тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч эд зүйл хулгайлан хохирогч Ш.Э 10.623.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Хохирогч Ш.Э 2019 оны 07 сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Хэнтий аймгийн Дархан сумын 3-р баг Цагаан-Өндөр гэх газарт байх өвөлжөөнд байдаг манай контейнерт 2019 оны 06 сарын 25-наас 26-ныг шилжих шөнө хулгай орж Хүрэн өнгийн модон идээний цар 2 ширхэг, ягаан өнгийн айрагны 5 литрийн ваар 1 ширхэг, том цагаан өнгийн шаазан чихрийн таваг 1 ширхэг, Хос булган захтай ягаан өнгийн эрэгтэй эмэгтэй 2 ширхэг дээл, гэрийн дотуур татдаг 3 ширхэг хивс, шавар бармилан торой банди 1 ширхэг, улаан хүрэн өнгийн Эрдэнэт үйлдвэрийн хонины ноосон орны бүтээлэг 1 ширхэг, 2-3 хайрцаг аяганы ком, дунд гарны Батноров хийцийн мөнгөн тоногтой эмээл, Хүрэн өнгийн цэцгийн ваар 1 ширхэг, боодолтой сур, очиртой монетон бөгж 1 ширхэг, эрэгтэй эмэгтэй 2 ширхэг мөнгөн гинж, дунд гарын хормойн боолт, эрэгтэй хүрэн өнгөтэй, эмэгтэй хар хөх өнгийн үстэй дээл 2 ширхэг, хар өнгөтэй эмэгтэй туулайн арьсан малгай 1 ширхэг, “Өег”, “Улаанбаатар” нэртэй 25 кг-ийн гурил 3 ширхэг, “Их хурд” нэртэй овъёос 1 ширхэг, наран цэцгийн тос 5 кг-ийн 1 ширхэг, бага гарын жижиг мөнгөн аяга 1 ширхэг, 1.5 литрийн савлагаатай хүрэн өнгийн шилтэй виски 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Хэрэг гарахаас 2 хоногийн өмнө 2019 оны 06 сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Дархан сумын 3-р баг Цагаан Өндөр гэх газрын баруун урд талд хар өнгийн суудлын автомашин явж байсан ба тус автомашин замгүй газраар яваад уулын оройд зогсоод байсан. Тэгээд тэр автомашинаас 2 эрэгтэй хүн бууж ирээд бие засаад хөдөлсөн. Тэгэхээр нь би араас нь Ланд 80 маркийн автомашинтай очоод тус автомашины улсын дугаарыг нь харахад 50-36 УНӨ улсын дугаартай суудлын хар өнгийн автомашин байсан. Тэгээд би хонио эргүүлчихээд Дархан сумын 3-р баг Улаан Өндөрийн Алтан хундаган гэх газарт байх Д-нд очсон. Удалгүй нөгөө автомашин Д  гэрийн хажуугаар яваад овоон дээр гарч зогсож байгаад баруун зүгт хөдөлсөн. Би тэр автомашин дотор явж байсан хүмүүсийг манай чингэлгийг судалж байгаад ирж хулгай хийсэн байж магадгүй гэж бодож байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15-16-р хуудас/

-Яллагдагч М.О ын 2019 оны 07 сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Б.Б бид хоёр 2019 оны 06 сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотод байж байгаад Хэнтий аймгийн Дархан сумаас мал хулгайлахаар ярилцаж тохиролцоод миний эззмшлийн ............... улсын дугаартай цагаан өнгийн “Тоёото Виста” маркийн автомашинтай хоёулахнаа Дархан сум руу гарсан. Бид 2 Чингис хотоос нар жаргах үед буюу оройн 19 цагийн орчимд гарсан. Бид 2 Дархан сум руу явахдаа голын хойд замаар явж Б.Б сумын гүүрээр гарч Б.Б сумаас Бор-Өндөр сум явдаг замаар урд зүгт явж байхад замын баруун гар талд бараан хар зүйл харагдахаар нь яваад очиход бараан өнгийн контейнер ертөнцийн зүгээр баруун зүгт харуулж тавьсан байхаар нь гадаа нь очиход уг контейнерийн ойр орчимд айл байхгүй хаалгыг том болон жижиг цоожоор цоожилсон байхаар нь бид 2 уг контейнерийн хаалганы цоожийг эвдэлж орохоор болоод машины ард байсан машины лопатик авчирч уг контенерийг цоожилсон том жижиг 2 цоожийг Б.Б бид 2 нэг нэгээр нь хөшиж эвдэж онгойлгоод би дотогш орж асаагуурын гэрлээр контейнер доторх эд зүйлииг тусгаж харахад урд хананд нь улаан өнгиин палинт 5 маркийн мотоцикль, хойд ханан талд нь модон ор зэргийг тавьсан байсан. Тухайн үед Б.Б гадаа зогсож байсан. Ингээд би уг контейнер доторх эд зүйлийг үзэж байхад модон орны баруун талд хураалттай байсан эд зүйл дээр мөнгөн чимэгтэй, олом гөлөмтэй эмээл байхаар нь би уг эмээлийг аваад контейнерээс гарч машиныхаа багажинд хийж байхад Б.Б уг контейнер руу орж байсан. Ингээд Б.Б нь буцаад гарч ирэхдээ 1 хос монгол гутал бариад гарч ирсэн. Тэгэхээр нь би зөрж ороод эмээл байсан хэсгийн эсрэг талд, авдарны дээр гялгар уутанд хийсэн байсан зүйлийг харахад хурганы арьс шиг зүйл харагдахаар нь үзэж харалгүй шууд аваад гарсан. Ингээд бид хоёр ирсэн замаараа буцаж Хэнтий аймгийн Чингис хот руу явсан. Ингээд Чингис хотод ирж манай хашаанд ирээд Б.Б гэр рүүгээ явж, харин би унтаж амарсан. Бид хоёр Чингис хотод очиж хайрцагтай зүйл болон ууттай зүйлийг задалж үзэхэд хурган дотортой хүрэн өнгийн 1 ширхэг дээл, цэнхэр өнгийн тэрлэгэн дээл 2 ширхэг, ...монгол гэрийн хөшигний хоолойгоор татдаг 10 см өргөнтэй, 3 хэсэг хуйлж ороосон шаргал өнгийн хивсэнцэр байсан. Ингээд би унтаж амраад маргааш нь буюу 2019 оны 06 сарын 26-ны өглөө эмээл, 1 хос монгол гутлаа аваад үлдсэн зүйлээ машин дотроо үлдээгээд Б.Б бид хоёр Улаанбаатар хот руу таксинд сууж явсан. Ингээд Улаанбаатар хотод очиход Б.Б нь нэг хүнтэй утсаар ярьж байгаад эмээлээ 2 сая төгрөгөөр зарж, Б.Б өөрийнхөө дансанд мөнгийг нь авсан. Харин монгол гутлаа Нарантуул зах дээр очиж танихгүй хүнд 50.000 төгрөгөөр зарж, мөнгийг нь бэлнээр авсан. Ингээд бид хоёр Улаанбаатар хотод авч ирж зарж борлуулсан мөнгөө хоёр хувааж авсан. Тэр мөнгөнөөс би 1.000.000 төгрөг, харин Б.Б 1.050.000 төгрөгийг нь авсан. Ингээд Б.Б бид хоёр Улаанбаатар хотод тэр өдөртөө хоночхоод маргааш нь буюу 2019 оны 06 сарын 27-ны өдөр буцаж Чингис хот руу явсан. Ингээд би машинд үлдээсэн эд зүйлсээ шатаачихсан юм” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 34-35р хуудас/

-Яллагдагч Б.Б-ийн 2019 оны 07 сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 06 сарын 25-ны өдөр найз М.О ын гэрт очсон юм. Ингээд би М.О тай Хэнтий аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс мал хулгайлахаар ярилцаж тохиролцоод М.О ын эзэмшлийн ...............улсын дугаартай цагаан өнгийн “Тоёото Виста” маркийн автомашинтай Дархан сум руу нар шингэх үед гарсан. Бид 2 голын хойд талын замаар явж  сумын гүүрээр гарч сумаас Бор-Өндөр сум руу явдаг замаар ороод явж байхад замын баруун талд нэг зүйл бараалж харагдахаар нь мал байгаа юм болов уу гэж ойртоод харахад хойд хэсгээрээ малын саравчтай саравчны баруун урд хэсэгт улаан хүрэн өнгийн контейнер байсан. Ингээд бид 2 ойр орчимд нь айл байгаа эсэхийг шалгаад байхгүй болохоор нь уг контейнерийг онгойлгож үзэхээр болоод М.О ын машинд дотор байсан лопатикыг авч бид 2 контейнер цоожилсон 2 цоожийг нэг нэгээр нь хөшиж эвдээд онгойлгосон. Ингээд уг контейнерийг онгойлгосоны дараа хаалгыг нь дэлгэж доторх эд зүйлийг нь М.О ыг асаагуурын гэрлээр тусгаж харахад нь контейнер дотор юу байгааг харахад контейнерийн урд хананд нь улаан өнгийн палинт 5 маркийн мототоцикль, хойд ханан талд нь модон ор болон айлын эд зүйл байгаа бололтой хурааж орхисон байсан. Тэгсэн М.О  уг контейнер дотогш орсон. Харин би гадаа нь хүн хараад зогсож байсан. Тэгсэн М.О  уг контейнераас гарч ирэхдээ мөнгөн чимэгтэй эмээл барьж гарч ирээд машиндаа хийхээр нь би зөрж ороод контейнерийн зүүн хойд буланд хураалттай байсан эд зүйл дээр байсан 1 хос монгол гутал байхаар нь аваад гарсан. Намайг контейнераас гарахад М.О  зөрөөд орсон. Ингээд намайг М.О ын машинд авсан монгол гутлаа хийгээд эргээд кантейнер дээр очиход М.О  нь гялгар уутанд хийсэн зүйл болон жижиг хайрцаганд хийсэн зүйл тэврээд гарч ирсэн. Би тухайн үед юу байсан эсэхийг мэдээгүй, харин сүүлд машинд хийсэний дараа гялгар уутаар ороосон зүйлийг хурган дотортой дээл, хайрцаг нь дотор нарийн урт хивс байсан гэдгийг мэдсэн. Ингээд бид 2 уг контейнерийн хаалгыг хагас дутуу хаагаад зүүн урд зүгт хөдөлж Хэнтий аймгийн Чингис хот руу явдаг зам руу орж Чингис хот руу шууд явсан. Ингээд Чингис хотод очиж М.О ын гэр буюу Хэрлэн сумын 2 дугаар баг Булагийн 11-20 тоот хашаанд очсон. Ингээд би тэдний гэрээс гэр рүүгээ унтаж амрахаар явсан. 2019 оны 06 сарын 26-ны өглөө 10 цагийн орчимд сэрж М.О ын гэр рүү очоод бид хоёр ярилцаж тохиролцоод эмээл нэг хос монгол гутлыг Улаанбаатар хот руу авч явж зарж борлуулахаар болоод үлдсэн зүйлээ машинд үлдээж эмээл болон монгол гутлыг аваад Улаанбаатар хот руу таксинд суугаад явсан. Ингээд Улаанбаатар хотод очоод очсон өдрөө найзындаа хоночихоод маргааш нь би “Эртний эдлэл авна зарна гэсэн faceвоок”-ын хаягнаас харж байгаад ...............  гэсэн дугаар руу залгаж эмээлээ зарахаар болсон. Ингээд М.О  эмээлээ Хан-Уул дүүргийн Үйлдвэр кобинат гэх газар очиж эмээлээ 2.000.000 төгрөгөөр зарж борлуулсан. Би уг мөнгийг өөрийн Хаан банкны ............... гэсэн дугаарын данс руу аваад дараа нь АТМ-ээс 1.000.000 төгрөгийг бэлнээр авч М.О т өгсөн. Ингээд бид 2 үйлдвэр кобинатаас Нарантуул зах руу явж монгол гутлаа энгийн танихгүй хүнд 50.000 төгрөгөөр зарсан. Уг монгол гутлын мөнгийг би М.О тай хуваагаагүй. Ингээд бид 2 Нарантуул захаас Хэнтий аймгийн Чингис хот руу явах таксинд суугаад буцаж ирсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 40-41-р хуудас/

-Иргэний нэхэмжлэгч Г.О-ын 2019 оны 09 сарын 11-ний өдрийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг юм. 2019 оны 06 сарын 26-ны өдөр Баянхонгор аймагт ажиллаж амьдардаг найз Энхбат над руу залгаж “наана чинь зарна гэсэн эмээл байна. Чи ойрхон байгаагаараа үзэж хараад таалагдвал. Би чиний дугаарыг өгчихлөө шүү” гэсэн. Тэгсэн удалгүй юнителийн дугаараас “эмээл авна гэсэн үү” гэж залгасан. Тэгэхээр нь эмээлийг чинь үзье гэж Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Хорооны урд талын авто зогсоол дээр уулзахаар болсон. Тэгсэн эмээл зарах хүн удалгүй ирчихлээ гэхээр нь яваад очиход цэнхэр өнгийн приус 10 маркийн автомашин ирчихсэн байсан. Ингээд уг авчирсан эмээлийг үзэхэд хөх өнгийн цэмбэн бүрээстэй, шаргал өнгийн модтой, мөнгөн чимэглэлтэй эмээл байсан. Тэгэхээр нь үнэ өртгийг нь асуухад 4.000.000 төгрөг гэсэн. Тэгэхээр нь үнэтэй байна. Хоёрдугаарт жижигхэн байна, миний хайсан эмээл биш байна, авахгүй гэж хэлээд салаад явсан. Тэгсэн намайг гэртээ орчихсон байхад 10-15 минутын дараа эмээл зарна гээд байсан дугаараас дахин залгаад “яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа. хоёр сая төгрөгөөр аваач” гэж гуйхаар нь би худалдаж авахаар болсон. Би уг эмээлийг худалдаж авсан мөнгийг эмээл зарсан залуугийн данс болох “Хаан” банкны ............... гэсэн данс руу 2.000.000 төгрөгийг эмээл гэсэн утгатайгаар 2019 оны 06 сарын 26-ны өдөр 14 цаг 54 минутад шилжүүлсэн. Тэгсэн дараагаар нь уг эмээл нь хулгайн эд зүйл болохыг цагдаагийн байгууллагаас залгаж асуухад нь мэдсэн. Надад эмээл зарж авсан 2.000.000 төгрөг авсан тэр залуугаас мөнгөө нэхэмжилнэ. Надаас авсан 2.000.000 төгрөгөө өгчихвөл надад цаашид гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /3хх-ийн 219-р хуудас/

-Яллагдагч Б.Б-ийн “Хаан” банк дахь ............... дугаартай дансны хуулга. /3-р хх-ийн 99-р хуудас/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 5-7-р хуудас/

-Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 8-11-р хуудас/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 12-13-р хуудас/

-Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /3хх-ийн 222-225-р хуудас/

-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2019 оны 08 сарын 15-ны өдрийн 258 тоот эд зүйлийн үнэлгээ “нийт 10.623.000 төгрөг” /1хх-ийн 24-25-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

2.Шүүгдэгч М.О Б.Б нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 14-нөөс 16-ны хооронд Хэнтий аймгийн Б.Б сумын харьяат иргэн У.Э эзэмшлийн 2 тооны үхрийг тус сумын 1 дүгээр багийн нутаг Цэнхэрийн голын адаг “Тардаг” гэх газарт бэлчээрт нядалж хулгайлан бусдад 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Хохирогч У.Э 2019 оны 07 сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг “Хэсэг дэрс” гэх газарт ирж эхнэр хүүхдүүдийн хамтаар мал маллаж амьдарч байсан юм. Манайх өмнө тус сумын 2 дугаар багийн нутаг Булан гэх газарт нутагладаг байсан юм. Энэ хавар манай малын тэжээлгүй өвс муудсан учир хэсэг дэрс гэх газар ирж буусан юм. Тэгсэн 2019 оны 05 сарын 12-13-ны өдрүүдэд цаг агаар муудаж цасан шуурга шуурсан юм. Энэ үеэр буюу 2019 оны 05 сарын 12-ны өдрийн шуурганаар манай 40 орчим тооны үхэр байсан. Харин 05 сарын 13-ны өдрийн шуурганаар манай 40 орчим тооны үхэр шуурганд уруудаад алга болчихсон байсан. Би тухайн үед уруудсан малынхаа хойноос 2 хоног эрж хайсан боловч олоогүй. Ингээд 2019 оны 05 сарын 15-ны өдөр өглөөгүүр манай ах У.Эрдэнэсүх над руу залгаж “танай хэдэн үхэр манайх руу өхсөж ирлээ, үхэр дундаас чинь гуна, бух 2 чинь байхгүй байна” гэхээр нь би Эрдэнэсүх ахын гэр рүү очиж уулзаад үхэр байгаа газраа заалгаж үхэрнүүд дээрээ очиход манай үхэр дундаас зөв чих араасаа сүйх, буруу чих урдаасаа сүйх имтэй бөөр алаг зүсмийн 5 настай 1 тооны эр үхэр, мөн ижил имтэй ногоон халзан зүсмийн 3 настай бух байхгүй байсан. Ингээд би олдсон хэдэн үхрээ гэрийн зүг туугаад явж байтал манай багийн Э гэдэг ах над руу залгаж “талд нэг 2 үхрийн бөөр алаг болон ногоон зүсмийн арьс, шийр, толгойтой, дотор гэдэстэйгээ байна гэхээр нь яваад очиход манай 2 үхэр байсан. Ингээд би энэ талаар хэсгийн төлөөлөгчдөд мэдэгдэж шалгуулсан юм. Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө тухайн болсон асуудлын талаар ярьсан. Тэгсэн манай энэ 2 үхрийг Б.Б сумаас гаралтай Баяраагийн Б.Б гэдэг залуу бусадтай нийлж хулгайлан нядлаад аваад явсан байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 65-66-р хуудас/

- Гэрч У.Э-ын 2019 оны 05 сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Миний төрсөн дүү У.Э Хэнтий аймгийн сумын 2 дугаар багийн нутаг Хэсэг дэрс гэх газар эхнэр хүүхдүүдийн хамтаар мал маллаж амьдардаг юм. 2019 оны 05 сарын 16-ны өдөр намайг сумын төвд гэртээ байх үед миний өөрийн дүү Э ...............  дугаарын утсаар ярихдаа Э-ын 2 тооны үхрийг сумын 2 дугаар багийн Тардаг гэдэг газарт ажлаад арьс, толгой, шийрийг хаяад явсан байна гэж хэлсэн. Би  сумын 2 дугаар багийн Тардаг гэх газарт очиж үзэхэд манай дүү Э-ын саарал халзан зүсмийн бух мөн бөөр алаг улаан зүсмийн гуна үхрийг нядлаад толгой, арьс, шийрийг нь үлдээгээд махыг нь аваад явсан байсан. Хэрэг гарсан газарт жижиг тэрэгний дугуйны хээ нь мэдэгдэхээргүй баларсан мөр байсан өөр анзаарагдсан зүйл байхгүй байсан. 2 тооны үхэр нядлагдсан газрын ойр орчим айл байхгүй байсан хамгийн ойрын айл нь Тардаг гэх газраас урд зүгт 4 км орчим зайд Ц  гэх айлынх байдаг. Түүний баруун талд А гэх айл байсан. Надад өөр мэдсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /1хх-ийн 71-72 хуудас/

-Гэрч М.О-ийн 2019 оны 06 сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 05 сарын 16-ны өдөр сумын 2 дугаар багийн нутаг голын эргийн ширхэнд хонь хариулж явж байхад Цэнхэрийн голын адаг Тардаг гэх газарт сумын 2 дугаар багийн малчин Э  2 үхрийг бэлчээрт нь нядлаад махыг нь аваад явсан байсан. Энэ хэрэг гарахын өмнө 2 удаа ойрхон цасан шуурга болсон түүний дараа Э  манай үхэр алга байна гэж хайгаад явж байсан юм. Тэр 2 тооны үхэр нядалсан газрыг харахад үхрийн толгой, арьс, шийрийг нь орхиод аваад явсан байсан цасан шуурга болохын өмнө хийсэн байж болзошгүй мөр үлдсэн байсан” гэх мэдүүлэг. /1хх-ийн 79-80-р хуудас/

-Яллагдагч М.О ын 2019 оны 07 сарын 02-ны өдрийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Хэнтий аймгийн сумын харьяат Б.Б гэдэг залуутай 2019 оны цагаан сарын дараа танилцсан. Тэгээд Б.Б бид хоёр 2019 оны 05 сарын дундуур байх сумын 1 дүгээр багийн нутаг Цэнхэрийн голын адаг “Тардаг” гэх газарт хар алаг эр үхрийг бэлчээрт ажиллаад махыг нь миний .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж, махыг нь Хэнтий аймгийн Чингис хотын “Мандах” дэлгүүрийн ченжид өгсөн. Дараа нь 2019 оны 05 сарын 27-ны өдөр Б.Б бид хоёр Б .......... улсын дугаартай автомашинтай нөгөө газраас хөмсөг сартай улаан эр 1 тооны үхрийг бэлчээрт нь цохиж унагаад тэндээ ажиллаад махыг нь мөн “Мандах дэлгүүрийн ченжид зарж борлуулсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 108-109-р хуудас/

-Яллагдагч Б.Б-ийн 2019 оны 07 сарын 02-ны өдрийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 05 сарын үеэр байх яг хэдний өдрийг нь санахгүй байна. Тэр үеэр найз О  хамт сумын Хонгор гэх газрын зүүн урд тал дээрээс 20 гаран тооны үхэр байхаар нь М.О  бид хоёр бөөр алаг эр үхэр, халзан бярууг бугуйлаар бугуйлдаж аваад үхэр байсан газраас нь зүүн хойш нь замаас жаахан холдуулж байгаад тэнд нь ажилласан юм. Тэгээд тухайн хоёр үхрийнхээ арьс гэдэс толгойг нь тэнд нь хаячихаад махыг нь машиндаа ачаад аймгийн төв дээр авчирч Оюунаа ченжэд зарсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 96-97-р хуудас/

-Яллагдагч М.О ын 2019 оны 07 сарын 02-ны өдөр дахин мөрдөн байцаалтад өгсөн: “Би сар өдрийг нь санахгүй байна Б.Б бид хоёр мөн миний машинтай сумын нутгаас хар алаг, зүсийг нь сайн санахгүй байна үхрийг нэг бяруутай хамт бэлчээрт нь ажиллаад аймгийн төвд орж ирээд нөгөө чейнжидээ зарсан. Мөнгийг нь мөн Б.Б дансаар шилжүүлж авсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 117-118-р хуудас/

-Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 45-47-р хуудас/,

-Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 48-61-р хуудас/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1хх-ийн 62-63-р хуудас/

-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2019 оны 07 сарын 18-ны өдрийн 172 тоот эд зүйлийн үнэлгээ “нийт 2 тооны үхэр: 2.000.000 төгрөг” /1хх-ийн 83-р хуудас/

3.Шүүгдэгч М.О Б.Б нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 10-наас 13-ны хооронд Хэнтий аймгийн Галшар сумын харьяат иргэн Д.Н эзэмшлийн мухар хөх соёолон үхэр болон хар халзан зүсмийн 6 настай үнээг буюу нийт 2 тооны үхрийг Хэнтий аймгийн Галшар сумын нутаг “Тосонгийн тал” гэх газарт байрлах иргэн Л.Э малын хашаанд нядалж хулгайлан бусдад 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-Хохирогч Д.Н 2019 оны 05 сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 132-133-р хуудас/

-Гэрч Д.Н 2019 оны 04 сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 1994 оноос хойш Галшар сумын 2 дугаар багт хөдөө мал маллахаар нөхөр Л.Э хамт тусдаа гаран 3 хүүхэдтэй болсон бөгөөд манай нөхөр 2008 онд нас бараад одоо туслах Амгалангийн хамт мал маллаж амьдарч байна. Туслах малчин Д.А нь 2001 оноос хойш манайд ажиллаж байгаа бөгөөд би өөрийн нэр дээр 1800 гаран бог, 400 гаран бод мал үүнээс 130 гаран үхэртэй айл юм. Туслах малчин Д.А үлдээгээд хүү Э.Б хамт 2019 оны 04 сарын 8-наас 4 сарын 11-ний өдрийн хооронд хот яваад ирсэн. Д.А үхэрнүүдээ 2019 оны 04 сарын 10-ны өдөр бүх үхрээ усанд оруулаад гаргасан бөгөөд манайх хоёр тооны үхэр алдсан талаараа мэдээгүй байхад 2019 оны 04 сарын 13-ны 18 цагийн үед Хэнтий аймгийн Галшар сумын 2 дугаар багийн Хөөврийн говь гэх газар оршин суух Л.Э залгаж манай өвөлжөөний адууны хашаанд танай хоёр тооны үхрийг ажиллаад аваад явсан байна гэж хэлэхээр нь 2 дугаар багийн тосонгийн талд байрлах Энхтайваны өвөлжөөн дээр ирэхэд мухар хөх соёолон эр үхэр, хар халзан 6 настай үнээний толгой, шийр сэвс гүзээг нь үлдээгээд явсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 134-135-р хуудас/

- Гэрч Л.Э 2019 оны 07 сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би тухайн үед Галшар сумын 2 дугаар багийн Хөөвөрийн говь гэх газар хаваржиж байсан ба манай зуслан Тосонгийн тал гэх газар байдаг юм. 2019 оны 04 сарын 13-ны 18 цагийн үед хашаанаасаа өвс авах гээд очиход манай хашаан дотор Д.Н хөх үхрийн толгой, хар халзан үхрийн толгой, шийр, сэвс гүзээ байхаар нь Нарантуяад утсаар “Танай 2 үхрийг энд ажиллаад явсан байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 138-р хуудас/

-Яллагдагч М.О ын 2019 оны 07 сарын 24-ний өдрийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 04 сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд байх Эвт худалдааны төв дээр ганцаараа явж байхдаа Баянмөнхтэй тааралдсан. Тухайн үед Б.Б нь мөн л ганцаараа явж байсан. Ингээд бид 2 уулзаад мал хулгайлахаар ярилцаж тохиролцоод орой нар жаргах алдад мөн л миний эзэмшлийн ...............улсын дугаартай цагаан өнгийн “Тоёото Виста” маркийн автомашинтай Хэрлэн сумын урд гүүрээр гарч баруун урд чигт явсан. Бид 2 хэдэн цагт уулзсан цаг минутын нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Ингээд бид 2 баруун урд зүгт уулан дундуур явж байхад нэг өндөр хайрханы баруун хойд талд нь 20 гаран тооны үхэр бэлчиж байсан. Тэгэхээр нь бид 2 мөн л уг бэлчиж байгаа үхрийн ойр орчимд хүн, айл байгаа эсэхийг шалгаад байхгүй болохоор нь эргэж ирээд уг 20 гаран тооны үхэр дундаас мухар хөх соёолон насны эр үхрийг, хар халзан зүсмийн үнээний хамтаар тасдаж туугаад уг үхэрнүүдийг ертөнцийн зүгээр зүүн талд нь байсан айлын саравчинд тууж оруулаад хамт нийлж байгаад барьж аваад нядалсан. Б.Б бид 2 уг саравчинд очоод тууж авчирсан 2 үхрээ саравчинд оруулж байгаад машины араас төмөр иштэй сүх гаргаж ирээд эхлээд хөх соёолон насны эр үхрийг цохиж унагаад, дараа нь хар халзан зүсмийн үнээг нь цохиж унагаасан. Ингээд бид 2 уг хоёр үхрийг тус бүрд нь 6 хэсэг болгоод арьс, шир, шийр, толгойг нь үлдээгээд махаа машинд ачаад буцаж Хэрлэн сум руу явсан. Бид 2-ыг Хэнтий аймгийн Хэрлэн суманд орж ирэхэд миний багцаагаар цаг 03 цаг болж байсан. Ингээд бид 2 Хэрлэн суманд ирээд манай хашаанд ирж уг махаа машин дотор оруулчихаад Б.Б гэр рүүгээ явж харин би гэртээ орж амарсан. Намайг гэртээ ороход манай эхнэр хүүхдүүд унтаж байсан. Ингээд намайг унтаж байхад маргааш өглөө нь буюу 2019 оны 04 сарын 11-ний өдөр өглөө 11 цагийн орчимд Б.Б манай гэрт ганцаараа ирсэн. Ингээд би орноосоо босоод цайгаа уучихаад Баямөнхийн хамтаар урьд шөнө нь авчирсан махаа зарж борлуулахаар гарсан. Ингээд бид 2 манай хашаанаас гараад Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг байх “Мандах” гэх дэлгүүрт очиж дэлгүүрийн эзэн болох З гэх залууд уг 2 тооны үхрийн махыг нийт 2 сая гаран мянган төгрөгөөр өгсөн. З Б.Б нь утсаар холбогдож байгаад очсон. Мөн мөнгөө авахдаа Б.Б нь өөрийнхөө дансанд авсан. Ингээд бид 2 махаа өгчихөөд мөнгөө тэнцүү хувааж авчихаад гэр гэртээ харьцгаасан” гэх мэдүүлэг /1хх-ийн 148-149-р хуудас/

-Яллагдагч Б.Б 2019 оны 07 сарын 24-ний өдрийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 04 сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд байх Эвт худалдааны төв дээр явж байхдаа М.О тай тааралдсан юм. Тэгээд би М.О тай мал хулгайлахаар ярилцаж тохиролцоод орой нар жаргах алдад мөн л М.О ын эзэмшлийн ...............улсын дугаартай цагаан өнгийн “Тоёото Виста” маркийн автомашинтай Хэрлэн сумын урд гүүрээр гарч баруун урд чиг явсан. Ингээд бид 2 баруун урд зүгт уулан дундуур явж байхад нэг өндөр хайрханы баруун хойд талд нь 20 гаран тооны үхэр бараан үхэр бэлчиж байсан. Би хэдэн тооны үхэр байсан эсэхийг тоолоогүй. Ингээд бид 2 мөн л уг бэлчиж байгаа үхрийн ойр орчимд хүн, айл байгаа эсэхийг шалгаад байхгүй болохоор нь эргэж ирээд уг 20 гаран тооны үхэр дундаас мухар хөх соёолон насны эр үхрийг, хар халзан зүсмийн үнээний хамтаар тасдаж уг үхэрнүүдийг ертөнцийн зүгээр зүүн талд нь байсан айлын саравч руу тууж оруулаад хамт нийлж байгаад барьж аваад нядалсан. Бид 2 ирээд эхлээд хөх соёолон насны эр үхрийг цохиж унагаад, дараа нь хар халзан зүсмийн үнээг нь цохиж унагаасан. Ингээд бид 2 уг хоёр үхрийг тус бүрд нь 5-6 хэсэг болгоод арьс, шийр, толгойг нь үлдээгээд махаа машинд ачаад буцаж Хэрлэн сум руу явсан. Ингээд М.О ын гэрт очоод би гэр рүүгээ унтаж амрахаар явж харин М.О  гэртээ үлдсэн. Тухайн үед 2 тооны үхэр хулгайлж Чингис хотод М.О ын гэрийн гадаа ирэхэд цаг хэд болж байсан эсэхийг сайн санахгүй байна. Ингээд маргааш өглөө нь буюу 2019 оны 04 сарын 11-ний өдөр өглөө 11 цагийн орчимд босоод би М.О ын гэр рүү явсан. Тэгээд М.О ыг дагуулж урьд шөнө нь авчирсан махаа зарж борлуулахаар гэрээс нь дагуулж гарсан. Ингээд бид 2 М.О ын хашаанаас гараад Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг байх “Мандах” гэх дэлгүүрт очиж дэлгүүрийн эзэн болох З гэх залууд уг 2 тооны үхрийн махыг нийт 2 сая гаран мянган төгрөгөөр өгсөн. З би утсаар холбогдож байгаад очсон. Мөн мөнгөө авахдаа би өөрийнхөө дансанд авсан. Харин дараа нь АТМ-ээс бэлнээр мөнгө авч М.О т өгсөн. М.О  бид мөнгөө тэнцүү хувааж авчихаад гэр гэртээ харьцгаасан” гэх мэдүүлэг /1хх-ийн 153-154-р хуудас/

-Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 122-124-р хуудас/,

-Гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 122-129х/

-Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 128-129-р хуудас/, 

-Яллагдагч Б.Б-ийн арилжааны банк дахь дансны хуулгууд /3хх-ийн 52-105-р хуудас/

-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2019 оны 07 сарын 16-ны өдрийн 163 тоот эд зүйлийн үнэлгээ “нийт 2 тооны үхэр: 1.900.000 төгрөг” /1хх-ийн 140-р хуудас/

4.Шүүгдэгч М.О Б.Б нар нь бүлэглэн 2019 оны 05 сарын 30-наас 31-ний хооронд Хэнтий аймгийн Галшар сумын харьяат иргэн Л.Э эзэмшлийн хар халзан зүсмийн хязаалан үхрийг тус сумын нутаг “Жирмийн Бор-Өндөр” уулын баруун доод жалганд бэлчээрт нядалж хулгайлан бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-Хохирогч Л.Э 2019 оны 07 сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би Хэнтий аймгийн  Галшар сумын  Оч  багт эхнэр Үдэрбадын С  хамт 1997 оноос хойш мал маллан амьдарч байна. Одоо өөрийн нэр дээр бог мал 2000 гаран, бод мал 750 орчим малтай. Би 2019 оны 05 сарын 28-ны өдөр Хужиртын наадам дээр миний бие муудаад Хэнтий аймгийн Чингис хот, Улаанбаатар хотоор хэвтэн эмчлүүлж байгаад 2019 оны 06 сарын 05-ны өдөр гэртээ ирсэн тухайн үед миний аав Л хөдөө мал дээр байсан ба хөдөө гэртээ ирээд хар халзан хязаалан эр үхрийг маань 2019 оны 05 сарын 30-ны өдрөөс 2019 оны 05 сарын 31-ний шилжих шөнө Жирмийн Бор-Өндөр уулын баруун доод жалганд ажиллаад явсан ба тухайн үед цагдаад бүртгүүлсэн талаар мэдсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 167-168-р хуудас/

-Гэрч Ж.Л 2019 оны 06 сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би эхнэр Б.Б хамт 1976 оноос Галшар сумын 2 дугаар багт тусдаа гаран мал маллаж амьдарч байгаад 2005 онд тэтгэвэрт гарч малаа үр хүүхдүүддээ хувааж үлдээгээд Хэнтий аймгийн Чингис хотод амьдарч байгаа бөгөөд одоо өөрийн нэр дээр 150 гаран бод, 400 гаран бог малтай бөгөөд миний мал манай хүү Л.Э байдаг юм. Би 2019 оны 05 сарын 29-ний өдөр хүү Л.Э бие нь өвдөж хот явсан бөгөөд би тэр өдөртөө Галшар сумын 2 дугаар баг, Тосонгийн тал гэх газарт хөдөө гэрт нь ирсэн. Тэгээд 2019 оны 05 сарын 31-ний 16 цагийн үед саахалт нутагладаг Д.Х залгаж “танайд халзан гуна байдаг билүү? танай үхэр юм шиг байна. Тосонгийн талын Бор-Өндөр уулын баруун хоолойд хар халзан үхэр шулагдсан байна” гэхээр нь очоод үзтэл манай хар халзан гуна байсан. Зөв талын чих урдаасаа хөндлөн, буруу талын чих цуулбар имтэй хар халзан эр үхэр байгаа” гэх мэдүүлэг /1хх-ийн 169-170-р хуудас/

-Гэрч Д.Х 2019 оны 06 сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 05 сарын 31-ний 16 цаг өнгөрч байхад малдаа явж байхад Тосонгийн талд байх Бор-Өндөр уулын баруун урд хоолойд хан өнгийн үхсэн мал байхаар нь очоод хартал Л.Э хар халзан зүсмийн үхрийн арьс, толгой, шийр, сэвс, гүзээг нь арьсаар нь бүтээсэн байдалтай байхаар нь гэртээ ирээд утсаар Л ахад хэлэхэд Л ах очиж хараад “манай үхэр байна” гэж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 171-172-р хуудас/

-Яллагдагч М.О ын 2019 оны 07 сарын 24-ний өдрийн мөрдөн байцаалтад өгсөн: “Он сарыг сайн санахгүй байна, Б.Б над руу залгаж хоёулаа нэг явчихаад ирэх үү гэж мал хулгай хийх талаар асуухад нь би зөвшөөрчихсөн байсан юм. Тэгсэн 2019 оны 05 сарын 30-ны өдөр Б.Б нь манай гэрт ирээд явъя гэхээр нь миний эзэмшлийн ...............улсын дугаартай цагаан өнгийн “Тоёото Виста” маркийн автомашинтайгаа явахаар болсон. Ингээд бид 2 мөн л орой нар жаргахын алдад Хэнтий аймгийн Хэрлэн голын гүүрээр аймгаас гарч баруун урд зүгт явж байхад өмнө нь 2 тооны үхэр хулгайлж нядалж байсан саравчны хойд ухаад 40 гаран тооны үхэр байхаар нь тэр хавьд очиж хүн айл байгаа эсэхийг шалгаад байхгүй болохоор нь уг 40 гаран тооны үхэр дундаас хар халзан зүсмийн үхрийг Б.Б машинаас бууж тасдаж хойш туухад уг үхэр нь хойд зүгт үхэр сүргээсээ салахаар нь би машинаараа цааш нь хөөж байгаад нэг хонхор газарт оруулаад Б.Б бид 2 өмнө нь бугуйл хийж ашиглаж байсан уяагаараа мөн л бугуйлдаж бариад машины гэрэл тусгаж байгаад уг үхрээ сүхээрээ цохиж унагаад мөн л арьс, шир, толгой шийрийг нь үлдээгээд махыг нь ачаад Хэнтий аймгийн Хэрлэн сум руу явсан. Бид 2-ыг уг үхрийг ажиллаад Хэрлэн суманд ирэхэд 03 цаг болж байсан. Ингээд мөн л бид 2 шууд манай гэрт ирээд машинаа хашаанд оруулсаны дараагаар Б.Б гэр рүүгээ явж харин би гэртээ орж амарсан. Намайг гэртээ ороход манай эхнэр хүүхдүүд унтаж байсан. Ингээд намайг гэртээ унтаж байхад Баямөнх мөн л өглөө 10 цаг өнгөрч байхад ирээд намайг сэрээгээд авчирсан махаа зарж борлуулахаар бид 2 манай гэрээс гарсан. Би энэ үхрийг яг хэнд зарж борлуулсанаа санахгүй байна. Ямар ч байсан уг үхрийн махыг Б.Б нь хүнтэй утсаар холбогдож байгаад зарж борлуулсан. Би хаана хэн гэдэг хүнд хүргэж өгсөнөө одоо сайн санахгүй байна. Уг үхрийн махыг зарж борлуулаад мөнгийг нь Б.Б дансандаа авсан. Тэгээд салж явахдаа мөнгөө мөн л тэнцүү хувааж авсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 190-191-р хуудас/

-Яллагдагч Б.Б 2019 оны 07 сарын 24-ний өдрийн мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 05 сарын 30-ны өдөр би М.О ын гэрт очиж мал хулгайлах талаар хэлж бид 2 ярилцаж тохиролцоод М.О ын эзэмшлийн ...............улсын дугаартай цагаан өнгийн “Тоёото Виста” маркийн автомашинтайгаа Хэнтий аймгийн Чингис хотоос нар жаргах алдад гарсан. Ингээд бид 2 Хэнтий аймгийн Хэрлэн голын гүүрээр аймгаас гарч баруун урд зүгт явж байхад өмнө нь 2 тооны үхэр хулгайлж нядалж байсан саравчны ойролцоо буюу хойд ухаад нь 40 гаран тооны үхэр байсан. Тэгэхээр тэр хавьд очиж хүн айл байгаа эсэхийг шалгаад байхгүй байхаар уг үхэр дундаас арай гайгүй харагдсан хар халзан зүсмийн үхрийг би машинаасаа бууж тасдаад хойш тууж үхэр сүргээс нь салгасан. Ингээд бид 2 уг үхрийг цааш үргэжлүүлэн машинаараа хөөж байгаад нэг хонхор газарт оруулаад М.О  бид 2 өмнө нь бугуйл хийж ашиглаж байсан уяагаараа мөн л бугуйлдаж бариад машины гэрэл тусгаж байгаад уг үхрээ сүхээрээ цохиж унагаад мөн л арьс, шир, толгой шийрийг нь үлдээгээд махыг нь ачаад Хэнтий аймгийн Хэрлэн сум руу явсан. Ингээд мөн л бид 2 шууд М.О ын гэрт очиж машинаа хашаанд оруулсаны дараагаар би гэр рүүгээ явж харин М.О  гэртээ үлдсэн. Ингээд би маргааш өглөө нь буюу 2019 оны 05 сарын 31-ний 10 цаг өнгөрч байхад М.О ын гэрт очиж М.О ыг сэрээж орноос нь босгоод авчирсан махаа зарж борлуулахаар бид 2 гэрээс нь гарсан. М.О  бид 2 уг үхрийн махыг Хэрлэн голын гүүрнээс урагш байх Хэрлэн зоог гэх газрын эзэнд нь 1 сая орчим төгрөгөөр зарж мөнгийг нь миний дансанд авч дараа нь АТМ-ээс авч би олсон мөнгөнийхөө талыг М.О т өгсөн. Ингээд л бид 2 салаад явсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 195-196-р хуудас/

-Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 158-159-р хуудас/,

-Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 160-161-р хуудас/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1-р хх-ийн 164-165/

-Яллагдагч Б.Б-ийн арилжааны банк дахь дансны хуулгууд /3хх-ийн 52-105-р хуудас/

-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2019 оны 07 сарын 16-ны өдрийн 162 тоот эд зүйлийн үнэлгээ “нийт 1 тооны үхэр: 900.000 төгрөг” /1хх-ийн 182-р хуудас/

5.Шүүгдэгч М.О Б.Б нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 15-наас 20-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Галшар сумын харьяат иргэн Б.Х эзэмшлийн халтар цоохор зүсмийн эр үхрийг Хэнтий аймгийн Галшар сумын 4 дүгээр багийн нутаг “Эрээн мөргөцөг” гэх газарт байх өвөлжөөний хашааны ард, бэлчээрт нядалж хулгайлан бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-Хохирогч Б.Х 2019 оны 07 сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би эхнэр, 6 хүүхдийн хамтаар Хэнтий аймгийн Галшар сумын 4 дүгээр багийн нутагт өөрсдийн 3000 орчим тооны малаа маллаж амьдардаг. Үүнээс 350 тооны мал нь үхэр байдаг ба үхрээс маань халтар цоохор зүсмийн эр үхэр 2019 оны 05 сарын 15-наас 20-ны хооронд алдагдсан бөгөөд 2019 оны 05 сарын 21-ний өдөр гэрээс баруун урд зүгт 1.5 км орчимд “Эрээн мөргөцөг” гэх газар байх өвөлжөөний хашааны ард талд нядлаад толгой, шийр, арьс, гэдсийг нь үлдээгээд махыг нь аваад явсан байсан. Биднийг очиж үзэхэд дан дугуйтай суудлын машины мөр байсан бөгөөд тухайн үед мал төллөөд завгүй байсан учир цагдаад мэдэгдэж чадаагүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 203-204-р хуудас/

-Яллагдагч М.О ын 2019 оны 07 сарын 24-ний өдрийн мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 05 сарын 15-ны өдөр Б.Б бид 2 манай гэрт уулзаад орой нар жаргах үеэр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумаас мал хулгайлахаар болж би өөрийн эзэмшлийн ...............улсын дугаартай цагаан өнгийн “Тоёото Виста” маркийн автомашинтайгаа явсан. Ингээд бид 2 Хэнтий аймгийн Хэрлэн голын гүүрээр аймгаас гарч Хэнтий аймгийн төвөөс Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум руу явдаг шороон замаар явж байтал замын баруун хэсэгт 30 гаран тооны үхэр байхаар нь мөн л хүн айл байгаа эсэхийг судалж байгаад хүн айл харагдахгүй болохоор нь уг 30 гаран тооны үхэр дундаас сонгож байгаад хар алаг зүсмийн үхрийг Б.Б машинаас бууж нөгөө л үхэр бугуйлдаж барьдаг уяагаар бугуйлдаж барихад Б.Б нь тухайн үед уг бугуйлаа гарнаасаа алдахад нөгөө бугуйлдуулсан хар алаг үхэр нь бидний зогсож байсан газраас ертөнцийн зүгээр баруун хойд чигт давхиад явсан. Тэгэхээр нь би Б-ийг машиндаа суулгаад уг үхрийн хойноос нь явж байхад нэг тал хашаа байхаар нь уг үхрийг тэр хашаанд оруулж барьж авахаар болоод машинтайгаа туусаар байгаад тэр хашаанд оруулсан. Тэр үхэр нилээн догшин үхэр байсан. Ингээд бид 2 арай гэж барьчихаад мөн л машины хойноос сүх гаргаж ирж цохиж унагаад арьс, шир, толгой, шийрийг нь үлдээгээд махыг нь ачаад буцаад Хэнтий аймгийн Хэрлэн сум руу буцсан. Ингээд мөн л бид 2 мөн л манай гэрт ирээд машинаа хашаанд оруулсаны дараагаар Б.Б гэр рүүгээ явж харин би гэртээ орж амарсан. Намайг гэртээ ороход манай эхнэр хүүхдүүд унтаж байсан. Ингээд намайг гэртээ унтаж байхад Баямөнх мөн л өглөө 10 цагийн үед ирээд намайг сэрээсэн. Ингээд бид 2 авчирсан махаа зарж борлуулахаар манай гэрээс гарч Мандах гэдэг залууд 1.100.000 төгрөгөөр зарж борлуулсан. Тэгээд мөн л Б  дансаар аваад дараа нь тэнцүү хувааж авсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 214-215-р хуудас/

-Яллагдагч Б.Б 2019 оны 07 сарын 24-ний өдрийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 05 сарын 15-ны өдөр орой нар жаргах үед буюу 17 цаг өнгөрч байх үед М.О ын гэрт очсон юм. Ингээд бид 2 мал хулгайлахаар ярилцаж тохироод Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумаас мал хулгайлахаар болж М.О ын эзэмшлийн ...............улсын дугаартай цагаан өнгийн “Тоёото Виста” маркийн автомашинтай Хэрлэн голын гүүрээр гарч Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум руу явдаг шороон замаар явж байхад замын баруун хэсэгт 30 гаран тооны тооны үхэр байхаар нь мөн л ойр орчмоор нь хүн байгаа эсэхийг шалгахад ямар нэгэн хүн болон айл харагдахгүй байсан. Тэгэхээр нь уг үхэр дундаас хулгайлахаар болоод би машинаас бууж машины ард байсан цагаан уяагаар бугуйл хийж хар алаг зүсмийн үхрийг бугуйлдсан боловч барьж чадалгүй бугуйлтайгаа хамт алдчихсан юм. Тэгсэн тэр үхэр бидний зогсож байсан газраас баруун хойд зүгт давхиад явчихсан, тэгэхээр нь бид 2 машинтайгаа хойноос очиход урд тал нь задгай нэг тал хашаа байхаар нь нөгөө бугуйлтай үхрээ тэр хашаанд оруулж шахаж байгаад барьж авсан. Ингээд мөн л машины араас сүх гаргаж ирээд уг үхрийг цохиж унагаад нядалсан. Тэгээд уг үхрийн арьс, шир толгой, гэдсийг нь үлдээгээд махыг 5 хэсэг болгоод машиныхаа хойно ачаад эргэж Хэнтий аймгийн Хэрлэн сум руу явсан. Ингээд мөн М.О ын хашааанд машинд нь хонуулаад маргааш өглөө нь буюу 2019 оны 05 сарын 16-ны өглөө Мандах гэх дэлгүүрийн эзэн З гэдэг залууд 1.100.000 төгрөгөөр зарж борлуулсан. Энэ мөнгийг мөн л би өөрийнхөө Хаан банкны дансаар авч дараа нь мөнгөө тэнцүү хувааж АТМ-ээс мөнгө авч М.О т өгсөн” гэх мэдүүлэг /1хх-ийн 219-220-р хуудас/

-Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл  /1хх-ийн 200-р хуудас/,

-Гэрэл зургийн үзүүлэлт. /1-р хх-ийн 201х/

-Яллагдагч Б.Б  арилжааны банк дахь дансны хуулгууд /3хх-ийн 52-105-р хуудас/

-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2019 оны 07 сарын 16-ны өприйн 164 тоот эд зүйлийн үнэлгээ “нийт 1 тооны үхэр: 1.200.000 төгрөг” /1хх-ийн 206-р хуудас/

6.Шүүгдэгч М.О Б.Б нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дархан сумын харьяат иргэн Т.Б эзэмшлийн улаан халзан мухар хязаалан насны үхэр, хар хязаалан эр үхэр, хөх шүдлэн эр үхэр буюу нийт 3 тооны үхрийг тус сумын 2 дугаар багийн нутагт бэлчээрт нядалж хулгайлан бусдад 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-Хохирогч Т.Б 2019 оны 07 сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар баг “Тарвагат” гэх газар ээж дүү нарийн хамт мал маллаж амьдардаг юм. Би 2019 оны 06 сарын 15-ны өдөр өөрийн үхрээ худаг дээрээс услаад гаргасан юм. Харин 2019 оны 06 сарын 16-ны өглөө усандаа орж ирээгүй би бороо орж байсан болохоор би тоогоогүй орхисон. Би 2019 оны 06 сарын 16-ны орой 18 цагийн үед гэртээ байж байтал манай нутгийн Б гэх ах залгаад бэлчээр дээр 3-н тооны үхэр нядалчихсан байна очиж үз гэж хэлсэн. Тэгээд яваад очтол миний 3-н тооны эр үхрийг маань нядлаад арьс, толгой гэдсийг нь орхиод махыг нь аваад явсан байсан. Алдагдсан гэх 3-н тооны үхэр маань улаан халзан мухар хязаалан насны үхэр, хар хязаалан эр үхэр, хөх шүдлэн эр үхэр байсан. Им нь буруу талын чих нь сам имтэй, зөв талын чих нь урдаасаа ганзага имтэй юм” гэх мэдүүлэг /1хх-ийн 233-234-р хуудас/

-Гэрч А.П 2019 оны 06 сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би Хэнтий аймгийн Дархан сумын 4 дүгээр багт эхнэр хүүхдийн хамтаар амьдардаг юм. Манай аав А  нь Дархан сумын 2 дугаар багт мал маллаж амьдардаг юм. Би 2019 оны 06 сарын 16-ны орой гэртээ байж байтал манай аавын малчин Б гэх залуу над руу утсаар ярьж манай 3-н тооны үхрийг бэлчээр дээр нь нядлаж орхиод махыг нь аваад явсан байна гэж хэлсэн. Би тэгээд сумынхаа хэсгийн төлөөлөгч цагдаа нарт хандаж дуудлага өгсөн юм” гэх мэдүүлэг /1хх-ийн 238-р хуудас/

- Гэрч Ж.Б 2019 оны 06 сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багт эхнэр 4 хүүхдийн хамтаар мал маллаж амьдардаг юм. Би 2019 оны 06 сарын 16-ны орой 18 цагийн үед манай нэг үхэр маань тугалчихаад тугалаа нуучихсан байсан. Тэгээд би нялх тугал хайгаад үхрийнхээ бэлчдэг газар болох ногоон нурууны баруун судганд явж байтал малын сэг зэм харагдсан юм. Би энэ хавиар байнга малдаа явдаг болохоор юм харагддаггүй байсан. Тэгээд яваад очтол 3-н тооны үхрийн толгой, шийр, гэдэс дотор нь байсан. Би тэгээд хамгийн захад байсан хар үхрийн толгойны имийг хартал буруу талын чих нь сам имтэй байхаар нь гэртээ хариад нутгийн ах А  гэх хүнтэй ярьж харсан зүйлийнхээ талаараа хэлсэн. Тэгтэл манай малчин Батмөнхийн үхрийг хийсэн юм байхдаа гээд утсаа тасалсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 239-р хуудас/

- Яллагдагч М.О ын 2019 оны 06 сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Б.Б бид хоёр 2019 оны 06 сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотод байж байхдаа Хэнтий аймгийн Дархан сум руу явж мал хулгайлахаар ярилцаж тохиролцоод миний эзэмшлийн ...............улсын дугаартай цагаан өнгийн “Тоёото Виста” маркийн автомашинтай Дархан сум руу оройн 19 цагийн орчимд гарсан. Бид 2 Чингис хотоос Дархан сум руу явахдаа голын хойд замаар явж Б.Б сумын гүүрээр гарч Б.Б сумаас Бор-Өндөр сум явдаг замаар урд зүгт явж байхад замын зүүн талд 10 гаран тооны үхэр зарим нэг нь идээшилж, зарим нэг нь хзвтэж байсан. Тэгэхээр нь бид 2 уг 10 гаран тооны үхэрнээс хулгайлахаар шийдэж ойр орчимд нь айл байгаа эсэхийг эргэж тойрч шалгаж, хүн, нохойны дуу чимээ сонсогдож байгаа эсэхийг шалгаад ойр хавьд ямар нэгэн хүн байхгүй чимээгүй байхаар нь эргэж нөгөө 10 гаран тооны үхэр дээр ирж Б.Б тэр үхэр дундаас хөх зүсмийн эр үхрийг машины ард байсан мушигарсан цагаан уяагаар бугуйл хийж бугуйлдаж барьж авсан. Тэгээд бид 2 уг хөх зүсмийн үхрийг замаас холдуулж уяагаар тойруулж 4 хөлийг баглаж байгаад газар унагааж машины араас төмөр иштэй сүх гаргаж ирээд Б.Б уг сүхээр хөх зүсмийн үхрийг цохиж унагаасан. Ингээд бид 2 уг цохиж унагаасан үхрийг цусалж орхиод бид 2 дахин тэр үхэр дундаас улаан халзан зүсмийн мухар үхрийг Баянмөнх, харин хар халзан зүсмийн үхрийг би бугуйлдаж бариад замаас холдуулж барьсан үхрүүдээ өөрсдөө газар 4 хөлийг нь багалж байгаад унагаасан. Ингээд өөр өөрсдийн бугуйлдаж барьсан үхрээ өөрсдөө сүхээр цохиж унагаасан. Тэгэхдээ намайг цохих үед Б.Б туслаж үхэр барьсан, харин Баянмөнхийг цохих үед би үхэр барьж өгч байсан юм. Ингээд бид 2 нийлж уг 3 тооны үхрийг ажиллаад гэдэс, арьс шир, толгойг нь ажилласан газраа үлдээгээд махыг аваад буцаж Хэнтий аймгийн Чингис хот руу явсан. Бид 2-ыг уг 3 тооны үхрийг нядалж байх үед цаг нилээн орой болсон гадаа харанхуй байсан. Бид 2 ямар нэгэн гэрэл тусгалгүйгээр уг 3 тооны үхрийг янзалсан. Ингээд Б.Б бид хоёр уг 3 тооны үхрийн махыг маргааш нь буюу 2019 оны 06 сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотод байдаг махны ченжид зарж борлуулсан. Би хэн гэдэг ченжид өгсөнөө одоо санахгүй байна. Уг ченжтэй Б.Б утсаар холбогдож ярьж байгаад хүргэж өгсөн. Ингээд бид 2 уг 3 тооны үхрийн махыг зарж борлуулаад миний санаж байгаагаар 1.200.000 төгрөгтэй болсон шиг санагдаж байна. Энэ мөнгийг бид 2 Б  дансаар дамжуулж авсан. Тэгээд мөнгөө тэнцүү хувааж авсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 249-250-р хуудас/

- Яллагдагч Б.Б 2019 оны 06 сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 06 сарын 15-ны өдөр М.О ын гэрт харуй бүрий болж байхад очиж Хэнтий аймгийн Дархан сум руу явж мал хулгайлахаар ярилцаж тохиролцоод М.О ын эзэмшлийн ...............улсын дугаартай цагаан өнгийн “Тоёото Виста” маркийн автомашинтай Дархан сум руу гарсан. М.О  бид 2 Чингис хотоос Дархан сум руу явахдаа голын хойд замаар явж Б.Б сумын гүүрээр гарч Б.Б сумаас Бор-Өндөр сум явдаг замаар орж урд зүгт явж байхад замын зүүн талд 10 гаран тооны үхэр идээшилж, зарим нэг нь хэвтэж байсан. Тэгэхээр нь бид 2 уг 10 гаран тооны үхэрнээс хулгайлахаар шийдэж ойр орчимд нь айл байгаа эсэхийг шалгаад ойр хавьд ямар нэгэн хүн байхгүй чимээгүй байхаар нь эргэж нөгөө 10 гаран тооны үхэр дээр ирж би машинаас бууж М.О ын машинд ард талд байсан цагаан өнгийн машины татлага хийдэг уяа гаргаж түүгээр бугуйл хийхэд хөх зүсмийн эр үхрийг бугуйлдаж барьж авсан. Тэгээд М.О  бид 2 уг хөх зүсмийн үхрийг замаас холдуулж уяагаар тойруулж 4 хөлийг баглаж байгаад газар унагааж машины араас төмөр иштэй сүх гаргаж ирээд би уг сүхээр хөх зүсмийн үхрийг цохиж унагаасан. Ингээд бид 2 уг цохиж унагаасан үхрийг цусалж орхиод дахин тэр үхэр дундаас улаан халзан зүсмийн мухар үхрийг би, харин хар халзан зүсмийн үхрийг М.О  бугуйлдаж бариад замаас холдуулж барьсан үхрүүдээ өөрсдөө газар 4 хөлийг нь багалж байгаад унагаасан. Ингээд өөр өөрсдийн бугуйлдаж барьсан үхрээ өөрсдөө сүхээр цохиж унагаасан. Ингээд бид 2 нийлж уг 3 тооны үхрийг нядлаад гэдэс, арьс шир, толгойг нь ажилласан газраа үлдээгээд махыг аваад буцаж Хэнтий аймгийн Чингис хот руу явсан. Бид 2-ыг уг 3 тооны үхрийг нядалж байх үед цаг нилээн орой болсон гадаа харанхуй байсан. Бид 2 ямар нэгэн гэрэл тусгалгүйгээр уг 3 тооны үхрийг янзалсан. Ингээд М.О  бид 2 М.О ын гэрт ирж машинаасаа буулгалгүй хонуулсан. Би М.О ын гэрт ирснийхээ дараа шууд гэртээ харьж амрахаар явсан. Ингээд маргааш нь би өглөө 09 цаг өнгөрч байхад М.О ын гэрт очоод М.О ын хамтаар мах ачсан машинаа аваад Хэнтий аймгийн Чингис хотод байдаг махны чейнжид зарж борлуулсан. Би махаа зарж борлуулахдаа Мандах дэлгүүрийн эзэн З гэх залуутай утсаар холбогдож байгаад махаа хүргэж өгсөн. Ингээд бид уг 3 тооны үхрийн махыг зарж нийт миний санаж байгаагаар 2 сая гаран төгрөгтэй болсон. Энэ мөнгийг бид еөрийн “Хаан банк”-ны дансаар авсан. Тэгээд дараа АТМ-ээс бэлнээр нь авч М.О тай мөнгөө тэнцүү хувааж авсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 6-7-р хуудас/

-Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 224-225-р хуудас/,

-Гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 226-231-р хуудас/

-Яллагдагч Б.Б  арилжааны банк дахь дансны хуулгууд /3-р хх-ийн 52-105х/

-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2019 оны 08 сарын 21-ний өприйн эд зүйлийн үнэлгээ “нийт 3 тооны үхэр: 2.800.000 төгрөг” /1хх-ийн 242-р хуудас/

7.Шүүгдэгч М.О Б.Б нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 24-нөөс 26-ны хооронд Хэнтий аймгийн Б.Б сумын харьяат иргэн Б.О эзэмшлийн ухаа бөөр алаг, 5 настай үнээг тус сумын 3 дугаар багийн нутагт “Улаан өндөр” гэх газарт бэлчээрт нядалж хулгайлж, бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Б.О 2019 оны 07 сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх Хэнтий аймгийн Б.Б сумын 3 дугаар багийн нутаг “Улаан ханан” гэх газар өвөлжиж байсан. Манай өөрсдийн мал гэрийн ойролцоо нутгаар бэлчдэг. 2019 оны 02 сарын 24-ний өдөр үхрээ татахад манай үхэрнүүд бүрэн байсан. Тэгээд 2019 оны 02 сарын 26-ны өдөр үхрээ татаж бүртгэхэд манай үхрээс нэг тооны ухаа бөөр алаг үнээ алга болсон байсан. Тухайн үед манай үхэр Хэнтий аймгийн Б.Б сумын 3 дугаар багийн нутаг “Улаан-Өндөр” гэх газар руу бэлчсэн байсан юм. Манай өвөлжиж байсан газраас Улаан-Өндөр гэх газар нь ертөнцийн зүгээр манай гэрээс урагш 5 км зайд байдаг юм. Манай нөхөр бие муутай, харвасан хүн байдаг учраас би алга болсон үхрээ гэрийнхээ ойролцоо байдаг мал бэлчдэг газраараа эрж хайсан боловч сураг гараагүй. Тэгж байгаад 2019 оны 03 сарын 06-ны өдөр Б.Б сумын 3 дугаар багийн нутаг “Могойн гол” гэх газар руу хаваржаа руугаа нүүснээс хойш эрж хайхаа больсон” гэх мэдүүлэг /1хх-ийн 14-15-р хуудас/

- Яллагдагч М.О ын 2019 оны 07 сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Б.Б нь 2019 оны 02 сарын 24-ний өдөр орой нар жаргах үед буюу 17 цаг өнгөрч байх үед манай гэрт ирэхээр нь бид 2 мал хулгайлахаар ярилцаж тохироод Хэнтий аймгийн Б.Б сумын чигт миний эзэмшлийн ...............улсын дугаартай цагаан өнгийн “Тоёото Виста” маркийн автомашинтай Хэрлэн голын гүүр гарж голын урдуур буюу Хэнтий аймгийн Хэрлэн сумаас Бор-Өндөр сум руу явдаг замаар Б.Б сумыг чиглээд явсан. Ингээд голын энэ замаар явж байхад ертөнцийн зүгээр зүүн урагшаа бүдэг зам салахаар нь тэр замыг дагаад явж байтал уг бүдэг замын хойд талд 10 гаран тооны үхэр байсан. Тэгэхээр нь мөн л ойр орчимд нь хүн, айл байгаа эсэхийг шалгахад байхгүй байхаар нь уг 10 гаран тооны үхрээс 1 тооны үхэр хулгайлахаар болсон. Ингээд Б.Б бид 2 уг 10 гаран тооны үхэр дээр эргэж ирээд машинаасаа буугаад үхэр дундаас бөөр алаг зүсмийн 1 тооны үхрийг бугуйлдаж барихад бусад үхэр нь сарниад яваад өгсөн. Тэгэхээр нь бид 2 уг үхрийг барьсан газраа сүхээр цохиж унагаад мөн л арьс, шир толгой, гэдсийг нь үлдээгээд махыг 6 хэсэг болгоод машиныхаа хойно ачаад эргэж Хэнтий аймгийн Хэрлэн сум руу явсан. Бид 2-ыг Хэрлэн суманд ирэхэд цаг 02 цаг өнгөрч байсан. Ингээд бид 2 авчирсан махаа машинаасаа буулгалгүй хонуулсан. Б.Б нь орой ирээд шууд гэр рүү явсан юм. Харин би гэртээ орж унтаж амарсан. Тухайн үед манай гэрт эхнэр хүүхдүүд байсан. Ингээд маргааш өглөө нь буюу 2019 оны 02 сарын 25-ны өдөр өглөө 11 цагийн орчимд манай гэрт ирэхээр нь бид 2 хамт махаа зарж борлуулахаар гарсан. Ингээд мөн л Б.Б нь утсаар хүнтэй холбогдож байгаад зарж борлуулахаар болсон. Бид 2 уг авчирсан үхрийн махаа Мандах гэх дэлгүүрийн эзэн З гэдэг залууд 700 гаран мянган төгрөгөөр зарж борлуулсан. Энэ мөнгийг мөн л Б  дансаар авч дараа нь тэнцүү хувааж авсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 27-28-р хуудас/

- Яллагдагч Б.Б 2019 оны 07 сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би М.О ын хамтаар 2019 оны 02 сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Б.Б сум руу явж мал хулгайлахаар ярилцаж тохиролцоод М.О ын эзэмшлийн ...............улсын дугаартай цагаан өнгийн “Тоёото Виста” маркийн автомашинтай Б.Б сумын чиг Хэрлэн голын гүүрээр гарч Чингис хотоос Бор-Өндөр сум руу явдаг замаар Б.Б сумыг чиглээд явсан. Ингээд явж байх замд 10 гаран тооны үхэр байсан юм. Тухайн үхэр байсан газар нутаг нь Б.Б сумын нутаг дэвсгэр байсан. Ингээд уг 10 гаран тооны үхрийн ойр орчмоор хүн айл байгаа эсэхийг шалгахад байхгүй болохоор нь мөн л уг үхэр дундаас үхэр хулгайлахаар болж дундаас нь бөөр алаг зүсмийн үхрийг машины араас уяа гаргаж ирж бугуйлдаж барихад бусад нь сарниад босоод яваад өгсөн. Тэгэхээр нь машины араас сүх гаргаж ирээд үхэр бугуйлдаж барьсан газраа мөн л сүхээр цохиж унаган нядлаад махнаас бусдыг нь үлдээгээд махаа ачаад аваад буцаж Хэнтий аймгийн Чингис хот руу явсан. Ингээд мөн л М.О ын хашаанд машинаа оруулаад махаа буулгалгүй хонуулсан. Би М.О ын гэрийн гадаа ирээд гэртээ харьсан. Ингээд маргааш нь М.О ынд очиж М.О ын хамтаар машинтай нь гарч Зоригоод 700.000 төгрөгөөр зарсан. Ингээд мөнгийг нь мөн л миний дансаар авч дараа нь тэнцүү хувааж авсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 32-33-р хуудас/

-Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /2хх-ийн 11-р хуудас/,

-Гэрэл зургийн үзүүлэлт. /2хх-ийн 12-р хуудас/

-Яллагдагч Баяраа овогтой Б  арилжааны банк дахь дансны хуулгууд /3хх-ийн 52-105-р хуудас/

-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2019 оны 07 сарын 18-ны өдрийн 178 тоот эд зүйлийн үнэлгээ “нийт 1 тооны үхэр: 1.000.000 төгрөг” /2хх-ийн 20-р хуудас/

8.Шүүгдэгч М.О Б.Б нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сард Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат иргэн М.Ц эзэмшлийн хар халзан зүсмийн 8 настай эр үхрийг Хэнтий аймгийн Б.Б сумын 2 дугаар багийн нутаг “Завхан тал” гэх газарт бэлчээрт нядалж хулгайлан, бусдад 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч М.Ц 2019 оны 07 сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би эхнэр 3 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр багийн нутаг Мандалын хаяа гэх газарт мал маллаж амьдардаг юм. Манай нутгаар өвс, бэлчээр муу байсан учраас 2019 оны хавар 03 сарын дундуур Хэнтий аймгийн Б.Б сумын 2 дугаар багийн нутаг Дэнгийн үзүүр гэх газарт ирж хаваржсан юм. Би тухайн үед өөрийн 95 тооны үхэр болон 300 гаруй тооны адуутай ирсэн. 2019 оны 05 сарын 01-ний өдөр оройн 19 цагийн орчим Б.Б сумын 2 дугаар багийн нутаг Завхан тал гэх газраас үхрээ тоолж үзэхэд манай хар халзан зүсмийн 8 настай бүдүүн эр үхэр алга байсан. Тэгээд би маргааш өглөө босоод үхрээ хайж машинтай Б.Б сумын 2 дугаар багийн нутаг Хонгорын ар, Булан, Зэгстэй гэх газар болон хуучин нутаглаж байсан. Мандалын хаяа гэх газруудаар явж хайсан боловч олдоогүй би тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй содон тэмдэгтэй үхэр учраас олдох байх гэж бодсон боловч сураг гараагүй. Тэгээд 2019 оны 07 сарын 03-ны өдрийн өглөө 10 цаг өнгөрч байхад цагдаагийн байгууллагаас утасдаж Б.Б сумын 2 дугаар багийн нутаг Завхан тал гэх хар халзан зүсмийн 1 үхэр ажилласан шийр толгой нь байна гэж хэлсэн. Тэгээд би очиж үзтэл миний 2 чих цуулбар имтэй хар халзан зүсмийн 8 настай бүдүүн эр үхрийг маань нядлаад толгой, гэдэс, шийрийг нь үлдээгээд явсан байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 41-р хуудас/

- Яллагдагч М.О ын 2019 оны 07 сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би одоо яг өдрөө сайн санахгүй байна. Ямар ч байсан 2019 оны 05 сард Баямөнх бид 2 мөн л мал хулгайлахаар ярилцаж тохироод мөн л харуй бүрий болох үед миний эзэмшлийн ...............улсын дугаартай цагаан өнгийн “Тоёото Виста” маркийн авто машинтай Б.Б сум руу голын хойд хэсгээр явдаг замаар ертөнцийн зүгээр зүүн баруун зүгт явж байтал Б.Б сумаас ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт 10 гаран орчим км зайнд байх төмөр тороор хийсэн том хашаатай айлын зүүн талд нилээн зайтай 30-40 орчим тооны үхэр хэвтэж байсан. Тэгэхээр нь уг үхэр дээр очиход бараан зүсмийн үхрүүд байсан. Тэгэхээр нь бид 2 машиныхаа гэрлийг унтрааж байгаад машинтайгаа уг үхрүүдийг тойрч харж байгаад хамгийн хойд захад хэвтэж байсан нилээн том биетэй бараан зүсмийн эр үхрийг сонгоод мөн л үхэр сүргээс нь тасдаж туугаад нилээн зайтай хүний нүднээс далд хонхор газарт аваачиж байгаад бугуйлдаж бариад сүхээр цохиж унагаад хамт уг үхрийг арьсийг нь өвчөөд гэдэг дотрыг нь гаргаад махыг нь 6 хэсэг болгоод машиндаа ачиж гэдэс, толгой, шийр, арьсыг нь ажилласан газраа үлдээгээд буцаж Хэнтий аймгийн Чингис хот руу буцсан. Ингээд бид 2 манай гэрт ирж мөн л махаа машиндаа хонуулсан. Чингис хотод ирээд Б.Б нь гэр рүүгээ харин би гэртээ орж унтаж амарсан. Намайг гэртээ ороход эхнэр хүүхдүүд маань унтаж амарч байсан. Бид 2-ыг Чингис хотод ирэхэд цаг шөнийн 01 цаг өнгөрч байсан. Ингээд маргааш нь Баянмөнхийг гэрт ирэхээр нь бид 2 махаа зарж борлуулахаар манай гэрээс машинтай гарсан. Ингээд Б.Б нь З гэдэг хүнтэй утсаар холбогдож байгаад махаа зарж боруулахаар болсон. Бид 2 уг махаа Мандах гэх нэртэй дэлгүүрийн эзэн З гэдэг хүнд 2.000.000 төгрөгөөр зарж борлуулаад Б  дансаар мөнгөө аваад мөн л тэнцүү хувааж авсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 53-54-р хуудас/

- Яллагдагч Б.Б 2019 оны 07 сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би өдрийг сайн санахгүй байна. 2019 оны 05 сарын дунд үед би М.О ын гэрт очиж М.О тай Хэнтий аймгийн Б.Б сумаас үхэр хулгайлж авчрахаа ярьж тохиролцоод мөн л харуй бүрий болсон үед Б.Б сум руу М.О ын эзэмшлийн автомашинтай явсан. Ингээд бид 2 Б.Б сум руу голын хойд талын замаар ертөнцийн зүгээр баруун зүгт явж байтал Б.Б сумаас зүүн хойд зүгт 10 орчим км-ийн зайнд байх Төгсөө гэх айлын төмөр торон том хашааны зүүн хойд талд нь 30 гаран тооны үхэр байсан. Тэгэхээр нь тэр үхэр дээр очиход голдуу бараан зүсмийн үхрүүд байсан. Тэгэхээр нь мөн л ойр орчмоор айл байгаа эсэхийг шалгахад байхгүй болохоор нь уг үхэр дундаас хулгайлгахаар болж үхэрнүүд хамгийн хойд захад хэвтэж байсан нилээн том биетэй бараан зүсмийн үхрийг үхэр сүргээс нь зүүн хойд чигт тасдаж туугаад нилээн зайтай болж хүний нүднээс далд байх хонхор газарт оруулж мөн л бугуйлдаж бариад нөгөө М.О ын машинд байдаг төмөр иштэй сүхээр би цохиж унагаагаад зөвхөн махыг нь аваад бусдыг нь ажиллласан газраа үлдээгээд махаа ачаад Хэнтий аймгийн Чингис хот руу буцсан. Ингээд мөн л М.О ын хашаанд махаа оруулчихаад би гэртээ амрахаар явсан. Харин М.О  гэртээ үлдсэн. Ингээд маргааш өглөө нь бид 2 уг махаа З чейнжийн эхнэр Оюунаа гэдэг эмэгтэйд зарж борлуулсан. Уг үхэр нилээн том биетээ 200 гаран кг татаж байсан болохоор 2.000.000 төгрөг болсон. Энэ мөнгийг би мөн л өөрийнхөө дансаар авч дараа нь АТМ-ээс бэлнээр авч М.О т 1.000.000 төгрөг буюу мөнгөө тэнцүү хувааж авсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 58-59-р хуудас/

-Яллагдагч Баяраа овогтой Б  арилжааны банк дахь дансны хуулгууд /3хх-ийн 52-105-р хуудас/

-Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /2хх-ийн 37-р хуудас/,

-Гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 38х-р хуудас/

-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2019 оны 07 сарын 18-ны өдрийн 173 тоот эд зүйлийн үнэлгээ “нийт 1 тооны үхэр 1.800.000 төгрөг” /2хх-ийн 45-р хуудас/

9.Шүүгдэгч М.О Б.Б нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын дундуур Хэнтий аймгийн Б.Б сумын харьяат иргэн П.М.О ын эзэмшлийн хар халзан зүсмийн 9 настай, хээлтэй үнээг тус сумын 1 дүгээр багийн нутаг “Ходооны арал” гэх газарт бэлчээрт нядалж хулгайлан, бусдад 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч П.М.О ын 2019 оны 07 сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх Хэнтий аймгийн Б.Б сумын 1 дүгээр багийн нутаг “Майхны ар” гэх газар өвөлжиж байсан. Манай өвөлжиж байсан газар өвсгүй болчихоод нааш, цааш их нүүсэн. 2019 оны 01 сард манай үхэр идэх өвсгүй, бэлчээргүй болчихоод Б.Б сумын 1 дүгээр багийн нутаг “Хар ус” гэх газар ирээд байсан “Хар ус” гэх газар нь Б.Б сумын хойд талаар урсдаг Хэрлэн голын урд талд ойрхон байдаг газар. Хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. 2019 оны 01 дүгээр сард Хэнтий аймгийн Б.Б сумын 1 дүгээр багийн нутаг “Ходоодны арал” гэх газарт манай үхрийг бэлчиж байх үед 1 тооны үхэр алга болсон, хар халзан зүсмийн үнээ алга болсон байсан. Тухайн үед нь манай дүү хайж байгаад “Ходоодны арал” гэх газар нядлаад гэдэс хэсгийг нь гаргаад хаясан байсан байхыг нь олсон гэсэн. Манайхаас хулгайд алдсан үнээ нь 9 настай үнээ байсан. Хээр нядлаад явсан газар нь хээлтэй байсан тул хээлийг нь гаргаад хаясан байсан гэж байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 66-67-р хуудас/

-Гэрч Г.М-ын 2019 оны 07 сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би М.О  ахын үхрийг татдаг байсан. Тэгтэл 2019 оны 04 сарын дундуур М.О  ахын үхэрнээс 1 тооны хар халзан зүсмийн үнээ алга болсон. Тэгээд би алга болсон үхрийг нь хайж байгаад Б.Б сумын 1 дүгээр багийн нутаг “Ходоодны арал” гэх газраас гэдэс, хээлийг нь олж авсан. Мөн дэлэнг нь огтлоод хаясан байсан. Би огтлоод хаясан байсан дэлэнгийнх нь зүсээр таньсан. М.О  ахын үхэрний хар халзан зүсмийн тугалах гэж байсан үнээ алга болсон байсан. Уг хар халзан зүсмийн үнээ нь хар цагаантай дэлэнтэй байдаг болохоор хээр хаясан байсан дэлэнг нь хараад таньсан. Үхэр нядалсан газар нь толгой, шийр, арьс нь байгаагүй. Зөвхөн гэдсийг нь гаргаад хаясан, хээлийг нь хамтад нь хаясан байсан. Мөн дэлэнг нь огтолсон байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 16-17-р хуудас/

        - Яллагдагч М.О ын 2019 оны 07 сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би өөрийн хашаа болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын Булагийн 11-20 тоот хашаанд хувиараа автомашины засвар ажиллуулдаг байсан юм. Би өдрийг нь сайн санахгүй байна. 2019 оны 01 сарын дундуур эхнэр хүүхдийн хамтаар гэртээ байж байхад өмнө нь надаар удаа дараа машин тэрэг янзлуулж байсан, машин тэрэг янзлуулах үедээ танилцаж найзалж нөхөрлөх болсон Б.Б гэх залуу манай гэрт ирээд надад хандаж “2-уулаа Хэнтий аймгийн Б.Б сум руу явж айлаас ганц үхэр ачаад ирье, надад машин олдохгүй байна” гэхээр нь би Баянмөнхөөс “хэн гэдэг хүнээс ямар үхэр авчрах гэж байгаа юм, ямар учиртай үхэр юм” гэхэд Б.Б нь түгчээд олигтой хариу хэлэхгүй болохоор нь би буруу гарын үхэр байна” гэж бодоод Баянмөнхөөс “Хулгайн үхэр юм уу? юун үхэр юм” гэхэд “тийм, хулгайн үхэр” гэсэн. Тэгэхээр нь би тухайн үедээ энэ хариултыг сонсоод татгалзаж байсан боловч тухайн үед мөнгөний хэрэгцээ байсан учир Б  тавьсан саналыг хүлээж аваад би өөрийнхөө ...............улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Виста” маркийн автомашинтай явахаар болсон. Ингээд бид 2 ярилцаж тохиролцсоны дараагаар явах бэлтгэлээ базааж гэр дарсан байсан цагаан өнгийн жолооч нарыг татлага хийдэг уяагаа авч машинд хийгээд, би гэртээ ашигладаг байсан эвэр иштэй шовх үзүүртэй хутгаа аваад машиныхаа ар талын багажинд хийсэн. Харин Б.Б нь гэр рүүгээ яваад ирэхдээ мөн л минийхтэй адил хутгатай ирсэн. Ингээд бид 2 Хэнтий аймгийн Б.Б сум руу голын хойд талын замаар орой харуй бүрий болж байх үед явсан. Ингээд бид 2 голын хойд талын замаар Б.Б сум хүртэл яваад Б.Б сумын хойд хэсэгт байх гүүрээр гарахгүйгээр цааш баруун зүгт голоо дагаад явж байтал уг замнаас гол руу чиглэсэн бүдэг зам байхаар нь тэр замаар ороод голын эрэг дээр тулж ирэхэд гол хөлдчихсөн, дээгүүр нь машин тэрэг явсан бололтой мөр байсан. Тэгэхээр нь Б.Б бид 2 уг мөрөөр нь гол гараад голын урд хэсэгт гараад нэг том бургасаны дэргэд машинаа унтрааж тавьсан. Ингээд бид 2 машинаасаа бууж голын өөд буюу ертөнцийн зүгээр баруун зүгт бургасан дундуур явж байтал 10 гаран тооны үхэр хэвтэж байсан. Тэгэхээр нь тэр үхэр дундаас хулгайлахаар ярьж тохироод буцаж машин дээрээ ирээд машины ар багаж хэсгээс уяагаа аваад бугуйл хийгээд буцаж нөгөө 10 гаран тооны үхэр дээр ирсэн. Ингээд бид 2 тэр үхэр дундаас сонгож арай гайгүй харагдсан хар халзан зүсмийн үнээг сонгоод Б.Б уг үнээг бугуйлдаж барьж авсан. Ингээд бид 2 уг бугуйлдсан үнээгээ машин байсан газар руу чирч туугаад авчирсан. Бид 2-ын машин уг үхэр хэвтэж байсан газраас 400 орчим метрийн зайнд байсан. Ингээд бид 2 машины дэргэд авчирч 4 хөлийг нь бугуйлдаж барьсан уяагаараа ороож байгаад газар унагаасан. Ингээд үхэр газар унасан үед Баямнөнх нь миний машины арын багажинд байдаг, машин засварлахдаа ашигладаг төмөр иштэй сүхийг гаргаж ирээд уг үнээг духанд нь 1 цохилтоор цохиж унагаасан. Ингээд бид цохиж унагаасан нядалж зөвхөн 4 шийрийг нь сэвстэй гүзээтэй нь орхиод бусдыг нь машиндаа ачаад аваад явсан. Ингээд бид 2 шууд Хэрлэн суманд манай гэрт оройн 00 цагийн үед ирсэн. Тэгсэн Б.Б “Би өглөө эртхэн хүрээд ирье, махаа зарах ченжтэй уулзаад зарж борлуулъя, 2-уулаа мөнгөө тэнцүү хувааж авна” гэж хэлээд явсан. Харин би махаа машинаасаа буулгалгүй машиндаа хонуулж өөрөө гэртээ орж амарсан. Намайг гэртээ ороход манай эхнэр хүүхдүүд унтаагүй, манай эхнэр намайг “Хаагуур явж байгаад ирж байгаа юм” гэхээр нь би “Хэнтий аймгийн Б.Б сум руу Баянмөнхтэй хамт машин үзээд ирлээ” гээд худлаа хэлсэн. Ингээд унтаж амраад маргааш нь болоход Б.Б нь манай гэрт өглөөний 09 цагийн үед ганцаараа ирсэн. Ингээд бид 2 манай гэрээс мах ачсан машинаа унаад гарахад Б.Б нь Мандах дэлгүүрийн эзэн З гэх залуутай утсаар яриад зарж борлуулах болсон. Ингээд бид 2 уг махаа Зоригоод нийт 450.000 төгрөгөөр өгсөн. Энэ мөнгийг Б.Б нь өөрийнхөө дансаар авсан. Ингээд махаа өгчихөөд бид 2 “Эвт” худалдааны төвийн урд талд байх “Хаан” банкинд очиж Б.Б данснаасаа мөнгөө аваад надад 225.000 төгрөг бэлнээр өгсөн. Ингээд бид 2 “Хаан” банкны үүднээс салаад дахин уулзаагүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 77-78-р хуудас/

- Яллагдагч Б.Б 2019 оны 07 сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг 25-03 тоотод эхнэр хүүхдүүдийн хамтаар амьдардаг юм. Би өмнө нь М.О  гэдэг залуутай машин тэрэг янзлуулж байгаад анх танилцаж найз нөхөд болсон юм. М.О  нь тухайн үед хашаандаа хувиараа автомашины засвар ажиллуулдаг байсан юм. Би өдрийг нь сайн санахгүй байна. 2019 оны 01 сарын дундуур би М.О ын гэрт очсон юм. Тэгээд М.О т “2-уулаа Хэнтий аймгийн Б.Б сум руу явж айлаас ганц үхэр ачаад ирье, надад машин олдохгүй байна” гэж хэлээд анх бид 2 хамт мал хулгай хийх болсон юм. Тухайн үед М.О  нь надаас “хэн гэдэг хүнээс ямар үхэр авчрах гэж байгаа юм, ямар учиртай үхэр юм” гэхэд нь би хаанаас хэн гэдэг хүнээс үхэр авахаа хэлээгүй юм. Тэгсэн М.О  надаас “хулгайн үхэр юм уу? юун үхэр юм” гэхэд би “тийм, хулгайн үхэр” гэсэн. Тэгсэн М.О  миний тавьсан саналыг хүлээж аваад М.О  өөрийнхөө ...............улсын дугаартай цагаан өнгийн “Тоёото Виста” маркийн автомашинтай явахаар болсон. Ингээд бид 2 ярилцаж тохиролцсоны дараагаар явах бэлтгэлээ базааж М.О  өөрийнхөө гэр дарсан байсан цагаан өнгийн жолооч нарын татлага хийдэг уяагаа авч машиныхаа ар талын багажинд хийсэн. Ингээд бид 2 Хэнтий аймгийн Б.Б сум руу голын хойд талын замаар орой харуй бүрий болж байх үед явсан. Тэгээд бид 2 голын хойд талын замаар Б.Б сум хүртэл яваад Б.Б сумын хойд хэсэгт байх гүүрээр гарахгүйгээр цааш баруун зүгт голоо дагаад явж байтал уг замаас гол руу чиглэсэн бүдэг зам байхаар нь тэр замаар ороод голын эрэг дээр ирэхэд гол хөлдчихсөн, дээгүүр нь машин тэрэг явсан бололтой мөр байсан. Тэгэхээр нь уг мөрөөр нь гол гараад голын урд хэсэгт гараад нэг том бургасны дэргэд машинаа унтрааж тавьсан. Тэгээд бид 2 машинаасаа бууж голын өөд буюу ертөнцийн зүгээр баруун зүгт бургасан дундуур явж байтал 10 гаран тооны үхэр хэвтэж байсан. Тэгэхээр нь тэр үхэр дундаас хулгайлахаар ярьж тохироод буцаж машин дээрээ ирээд машины ар багаж хэсгээс уяагаа аваад бугуйл хийгээд буцаж нөгөө 10 гаран тооны үхэр дээр ирсэн. Ингээд бид 2 тэр үхэр дундаас сонгож арай гайгүй харагдсан хар халзан зүсмийн үнээг сонгоод би уг үнээг бугуйлдаж барьж авсан. Ингээд бид 2 уг бугуйлдсан үнээгээ машин байсан газар руу чирч тууж авчраад 4 хөлийг нь бугуйлдаж барьсан уяагаараа ороож байгаад газар унагаасан. Ингээд үхэр газар унасан үед би М.О ын машины арын багажинд байсан төмөр иштэй сүхийг гаргаж ирээд уг үнээг цохиж унагаасан. Ингээд бид цохиж унагаасан үхрээ нядалж зөвхөн 4 шийрийг нь сэвстэй гүзээтэй нь орхиод бусдыг нь машиндаа ачаад аваад явсан. Харин толгой шийрийг нь аймгийн хойд талд байх хогийн цэг дээр хаясан. Ингээд бид 2 шууд буцаж Хэрлэн сум руу явж М.О ын гэрт оройн 00 цагийн үед ирсэн. Тэгээд би М.О т “Би өглөө эртхэн хүрээд ирье, махаа зарах чейнжтэй уулзаад зарж борлуулъя, 2-уулаа мөнгөө тэнцүү хувааж авнаа гэж хэлээд явсан. Ингээд би маргааш өглөө нь М.О ын гэрт өглөөний 09 цагийн үед очсон. Тэгээд бид 2 гэрээс нь мах ачсан машинаа унаж гараад би “Мандах” дэлгүүрийн эзэн З гэх залуутай утсаар яриад махаа зарж борлуулах болсон. Ингээд бид 2 уг махаа Зоригоод нийт 700 орчим мянган төгрөгөөр өгсөн. Энэ мөнгийг би  өөрийнхөө дансаар авсан. Ингээд махаа өгчихөөд бид 2 “Эвт" худалдааны төвийн урд талд 1 байх “Хаан” банкинд очиж АТМ-ээс бэлэн мөнгө гаргаж авч мөнгөө тэнцүү хувааж авсан. Тэгээд л гэр гэртээ харьцгаасан” гэх мэдүүлэг /2хх-ийн 82-83-р хуудас/

-Яллагдагч Баяраа овогтой Б  арилжааны банк дахь дансны хуулгууд /3хх-ийн 52-105-р хуудас/

-Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /2хх-ийн 63-р хуудас/,

-Гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 64-р хуудас/

-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2019 оны 07 сарын 18-ны өдрийн 177 тоот эд зүйлийн үнэлгээ “нийт 1 тооны үхэр 1.100.000 төгрөг” /2хх-ийн 69-р хуудас/

10.Шүүгдэгч М.О Б.Б нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын дундуур Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат иргэн Р.Ц эзэмшлийн улаан халзан, шар эрээн 5 настай эр үхрийг Хэнтий аймгийн Б.Б сумын 3 дугаар багийн нутаг “Хөхөл хайрхан” уулын урд бэлчээрт нядалж хулгайлан бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Р.Ц 2019 оны 07 сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг “Гурван баяны ар” гэх газар зусаж байгаа. Манай байгаа газар Хэнтий аймгийн Баянхутаг, Б.Б сумын залгаа нутаг юм. Манай хүүхдүүд 2019 оны 06 сарын 01-ний өдөр Улаанбаатар хот руу яваад би нэг малчинтайгаа хамт үлдээд байсан юм. Хүүхдүүд байхгүй байсан болохоор үхрээ өдөр болгон татаж байсан. Тэгээд 2019 оны 06 сарын 10-ны үеэр Хэнтий аймгийн Б.Б сумын 3 дугаар багийн нутаг “Хөхөл хайрхан” гэх газраас үхрээ татах гээд явж байхад “Хөхөл хайрхан” уулын урд талд манай нэг улаан халзан, шар эрээн эр үхрийг нядлаад явсан байсан. Хөдөө хээр нядалсан үхрийн толгой, 4 шийр, гэдсийг нь хаяад явсан байсан. Манай байсан газар өвс муутай, бэлчээргүй байсан учраас манай үхэр Хэнтий аймгийн Б.Б сумын 3 дугаар багийн нутаг руу бэлчээд байсан юм. Тэгээд үхрээ татах гэж явж байгаад “Хөхөл хайрхан” уулын урд шувуу цуглаад байхаар нь очоод үзэхэд манай үхрийг нядалсан байсан юм” гэх мэдүүлэг /2хх-ийн 90-91-р хуудас/

- Яллагдагч М.О ын 2019 оны 07 сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би cap өдрөө сайн мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар 6 cap гарчихсан байсан. Намайг гэртээ байж байхад Б.Б ирээд мал хулгайлахаар ярьж тохиролцоод миний эзэмшлийн ...............улсын дугаартай цагаан өнгийн “Тоёото Виста” маркийн автомашинтай харуй бүрий болсон үед Хэнтий аймгийн Хэрлэн голын гүүрээр гарч ертөнцийн зүгээр баруун урд зүгт голын урт талын замаар Б.Б сумын чигт явсан. Ингээд явж байтал Б.Б сум, Чингис хот хоёрын дунд байдаг цагаан суварганы ертөнцийн зүгээр баруун талд байх нэг өндөр хайрханы ойролцоо явж байхад уг хайрханы баруун урд талд нь багцаагаар 1 км хүрэхгүй орчим зайнд 10 гаран тооны үхэр хэвтэж байсан. Тэгэхээр нь ойр хавьд нь айл хүн байгаа эсэхийг шалгахад байхгүй, харагдахгүй болохоор нь уг үхэр дундаас хулгайлахаар болсон. Ингээд тэнд хэвтэж байсан үхэр дээр очиж харж шилж байгаад нүдэнд арай гайгүй туссан улаан халзан шар эрээн зүсмийн үхрийг сонгоод хэвтэж байхад нь бугуйлдаж барьсан. Тэгсэн энэ үхрийг бугуйлдаж барих үед хамт байсан үхрүүд нь босоод сарниад зүүн урд зүгт яваад өгсөн. Тэгэхээр нь бид 2 уг үхрээ барьсан газраа сүхээр цохиж унагааж нядлаад гэдэс, толгой, арьс, шир, шийртэй нь үлдээгээд махыг нь машиндаа ачаад Хэнтий аймгийн Хэрлэн сум руу буцсан. Бид 2-ыг Хэнтий аймгийн төв дээр ирэхэд цаг шөнийн 00 цаг болж байсан. Ингээд манай гэрт ирээд машинаа хашаанд оруулж машинаас махаа буулгалгүй Б.Б гэр рүүгээ явж харин би гэртээ орж амарсан. Намайг гэртээ ороход манай эхнэр хүүхдүүд унтчихсан байсан. Ингээд унтаж амарч байхад Б.Б өглөөний 09 цаг өнгөрч байхад ирээд бид 2 махаа зарж борлуулахаар гарсан. Би энэ махаа хэнд зарж борлуулсанаа сайн санахгүй байна. Б.Б бид 2 махаа “Мандах” дэлгүүрийн эзэн З болон Жавзандулам болон Алтаа гэх чейнжид л өгдөг байсан. Энэ махыг энэ 3-ын нэгэнд л өгсөн. Үүнийг Б.Б сайн мэдэж байгаа учир нь Б.Б л ер нь энэ 3-тай холбогдож авчирсан махаа өгдөг байсан. Ингээд бид 2 махаа зарж борлуулаад нийт 500.000-600.000 төгрөгтэй болсон. Max зарж борлуулсан мөнгөө Б  дансаар аваад бид 2 тэнцүү хувааж авсан. Ингээд л бид 2 мөнгөө хувааж авчихаад гэр гэртээ харьцгаасан” гэх мэдүүлэг /2хх-ийн 101-102-р хуудас/

- Яллагдагч Б.Б 2019 оны 07 сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би хоногоо сайн мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар 6 сарын дундуур байсан шиг санагдаж байна. Би М.О ын гэрт очиж М.О тай мал хулгайлахаар ярьж тохиролцоод М.О ын эзэмшлийн ...............улсын дугаартай цагаан өнгийн “Тоёото Виста” маркийн автомашинтай харуй бүрий болсон үед Хэнтий аймгийн Хэрлэн голын гүүрээр гарч ертөнцийн зүгээр баруун урд зүгт голын урт талын замаар Б.Б сумын чигт явсан. Тэгээд явж байтал Б.Б сум, Чингис хот 2-ын дунд байдаг цагаан суварганы ертөнцийн зүгээр баруун талд байх “Хөхөл” гэх өндөр хайрханы ойролцоо явж байхад уг хайрханы баруун урд талд нь 10 гаран тооны үхэр хэвтэж байсан. Тэгэхээр нь ойр хавьд нь айл хүн байгаа эсэхийг шалгахад байхгүй, харагдахгүй болохоор нь уг үхэр дундаас хулгайлахаар болсон. Ингээд уг 10 гаран тооны үхэр дээр очиж харж шилж байгаад нүдэнд арай гайгүй туссан улаан халзан шар эрээн зүсмийн үхрийг сонгоод хэвтэж байхад нь бугуйлдаж барьсан. Тэгсэн энэ үхрийг бугуйлдаж барих үед бусад үхрүүд нь босоод сарниад зүүн урд зүгт яваад өгсөн. Тэгэхээр нь бид 2 уг үхрээ барьсан газраа сүхээр цохиж унагаана нядлаад гэдэс, толгой, арьс, шир, 4 шийртэй нь үлдээгээд махыг нь машиндаа ачаад Хэнтий аймгийн Хэрлэн сум руу буцсан. Ингээд М.О ын гэрт ирээд машинаа хашаанд нь оруулж машинаас махаа буулгалгүй би гэр рүүгээ явж харин М.О  гэртээ орж амарсан. Ингээд би маргааш нь өглөөний 09 цаг өнгөрч байхад М.О ын гэрт очиж М.О ыг сэрээгээд махаа зарж борлуулахаар гэрээс нь гарсан. Ингээд бид 2 махаа З чейнжид зарж борлуулаад нийт 900.000 төгрөгтэй болсон. Би ер нь авчирсан махаа З чейнжид өгдөг байсан. Max зарж борлуулсан мөнгөө би өөрийнхөө дансаар авч бид 2 тэнцүү хувааж авсан. Ингээд л бид 2 мөнгөө хувааж авчихаад гэр гэртээ харьцгаасан” гэх мэдүүлэг /2хх-ийн 106-107-р хуудас/

-Яллагдагч Баяраа овогтой Б  арилжааны банк дахь дансны хуулгууд /3хх-ийн 52-105-р хуудас/

-Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /2хх-ийн 87-р хуудас/,

-Гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 88-р хуудас/,

-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2019 оны 07 сарын 18-ны өдрийн 179 тоот эд зүйлийн үнэлгээ “нийт 1 тооны үхэр: 1.200.000 төгрөг” /2-р хх-ийн 93х/

11.Шүүгдэгч М.О Б.Б нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 03-наас 06-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар баг “Дулааны толгод” гэх газарт оршин суух иргэн З.М эзэмшлийн улаан халзан зүсмийн хязаалан эр үхэр, сарман хар шүдлэн эр үхэр буюу нийт 2 тооны үхрийг тус сумын 2 дугаар багийн нутаг “Дулааны толгод” гэх газарт бэлчээрт нядалж хулгайлан бусдад 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч З.М 2019 оны 07 сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх 2019 оны 05 сард Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутаг “Дулааны толгод” гэх газарт хаваржиж байсан. Манай үхэр болон мал маань гэрийн ойролцоо нутгаар бэлчдэг. Манай гэрээс урагшаа байдаг Дулааны нууранд малаа усалдаг байсан. 2019 оны 05 сарын 03, 04-ний үед үхрээ татаад бүртгэхэд манай үхэр бүрэн байсан. Тэгээд 2019 оны 05 сарын 06-ны өдөр үхрээ татаад бүртгэсэн чинь манай үхрээс улаан халзан зүсмийн хязаалан эр үхэр, сарман хар шүдлэн эр үхэр нийт 2 тооны үхэр алга болсон байсан. Би алга болсон үхрээ мал бэлчдэг газраар хайж байгаад Дархан сумын 2 дугаар баг “Дулааны толгод” гэх газар ажлаад явсан байхыг нь олсон. Манай 2 үхрийг Дархан сумын 2 дугаар баг “Дулааны толгод” гэх газар байх жалганы гадаа нэгийг нь ажилласан байсан, нөгөө үхрийг нь хаана ажилласаныг нь олоогүй. Үхэр ажилласан газар үхрийн гэдэс нь л байсан, өөр зүйлүүд нь байгаагүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 114-115-р хуудас/

- Яллагдагч М.О ын 2019 оны 07 сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 05 сарын 03-ны өдөр намайг гэртээ байж байхад Б.Б манайд ирж бид 2 үхэр хулгайлах талаар ярьж тохиролцоод Хэнтий аймгийн Бор-Өндөр сум руу явахаар болоод Хэрлэн сумаас голын хойд замаар явж Б.Б сумын гүүрээр гарч Бор-өндөр сум руу явдаг замаар ороод урд зүгт явсан. Ингээд Бор-Өндөр сумын хойд хэсэгт ирээд Бор-Өндөр сумын хойд талд байх их овоолсон шороо буюу атволын хойгуур байх өндөр хүчдэлийг дагаж явсан замаар ертөнцийн зүгээр зүүн зүгт явсан. Ингээд энэ замаар явж байтал Бор-Өндөр сумаас зүүн зүгт 10 гаран км орчим зайнд замын урд талд байх толгод дотор 20-оод тооны үхэр байсан. Тухайн үед цаг орой болж гэгээ тасарсан харанхуй байсан. Миний багцаагаар цаг 00 цаг болж байсан байх. Ингээд бид 2 уг үхэрнүүд дээр очоод дундаас нь шилж сонгож байгаад эхлээд улаан халзан зүсмийн хязаалан эр үхрийг бугуйлдаж барьсан, дараа сарман хар шүдлэн эр үхрийг бугуйлдаж барьсан. Энэ 2 үхрийг барихад хамт байсан үхэрнүүд нь сарниад холдоод явчихсан. Тэгэхээр нь бид 2 уг барьсан 2 тооны үхрээ тэр газарт нь сүхээр цохиж унаган нядлаад арьс, шийр, толгой сэвстэй гүзээ, гэдэс дотрыг нь гаргаж хаяад зөвхөн махыг нь машиндаа ачаад Хэнтий аймгийн төв рүү явсан. Бид 2-ыг Хэнтий аймагт ирэхэд цаг өглөөний 07 цаг болж байсан. Ингээд бид 2 манай хашаанд мах ачсан машинаа оруулж тавиад махаа буулгалгүй Б.Б гэр рүүгээ явж, харин би гэртээ орж унтаж амарсан. Намайг гэрт ороход эхнэр хүүхэд маань унтаж амарч байсан. Ингээд намайг унтаж байтал өдрийн 11 цагийн үед Б.Б нь манай гэрт ирсэн. Ингээд бид 2 мах ачсан машинаа унаад манай хашаанаас гарч Б.Б нь Жавзандулам гэх хүнтэй утсаар ярьж байгаад зарж борлуулахаар болоод бид 2 Жавзандуламын байгаа газар болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сангийн аж ахуйд байх бойн дээр очсон. Ингээд Жавзандуламд уг 2 тооны үхрээ нийт 1.600.000 төгрөгөөр зарж борлуулж мөнгөө Б  Хаан банкны дансаар авсан. Ингээд бид Бойгоос Хаан банк руу явж АТМ-ээс мөнгөө аваад тэнцүү хувааж авсан. Ингээд бид 2 хоёр тийшээ салаад явсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 101-102-р хуудас/

- Яллагдагч Б.Б 2019 оны 07 сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 05 сарын 03-ны өдөр М.О ын гэрт очиж Хэнтий аймгийн Бор-Өндөр сум руу явахаар болоод Хэрлэн сумаас голын хойд замаар явж Б.Б сумын гүүрээр гарч Бор-өндөр сум руу явдаг замаар ороод урд зүгт явж Бор-Өндөр сумын хойд талд байх их овоолсон шороо буюу атволын хойгуур байх өндөр хүчдэлийг дагаж явсан замаар ертөнцийн зүгээр зүүн зүгт явахад Бор-Өндөр сумаас зүүн зүгт 10 гаран км орчим зайнд замын урд талд толгод дотор 20 орчим тооны үхэр байсан. Тухайн үед гэгээ тасарсан харанхуй байсан. Ингээд бид 2 уг үхэрнүүд дээр очиход дундаас нь шилж сонгож байгаад эхлээд улаан халзан зүсмийн хязаалан эр үхрийг бугуйлдаж барьсан, дараа сарман хар шүдлэн эр үхрийг бугуйлдаж барьсан. Энэ 2 үхрийг барихад хамт байсан үхэрнүүд нь сарниад холдоод явчихсан. Тэгэхээр нь бид 2 уг барьсан 2 тооны үхрээ барьсан газарт нь машины хойно байсан төмөр иштэй сүхээр цохиж унаган нядлаад арьс, шийр, толгой сэвстэй гүзээ, гэдэс дотрыг нь гаргаж хаяад зөвхөн махыг нь машиндаа ачаад Хэнтий аймгийн төв рүү явсан. Бид 2 М.О ын гэрт ирж хашаанд нь мах ачсан машинаа оруулж тавиад махаа буулгалгүй би гэр рүүгээ явж, харин М.О  гэртээ орж унтаж амарсан. Ингээд маргааш өдрийн 11 цагийн үед би М.О ын гэрт М.О  бид 2 махаа зарж борлуулахаар гэрээс нь гарсан. Би тухайн үед Жавзандулам гэх ченжтэй утсаар ярьж байгаад зарж борлуулахаар болоод бид 2 Жавзандуламын байгаа газар болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сангийн аж ахуйд байх бойн дээр очсон. Ингээд Жавзандуламд уг 2 тооны үхрээ нийт 1.600.000 төгрөгөөр зарж борлуулж мөнгөө би өөрийнхөө “Хаан банк”-ны дансаар авсан. Ингээд бид 2 бойгоос Хаан банк руу явж АТМ-ээс мөнгөө аваад тэнцүү хувааж авсан. Ингээд бид 2 хоёр тийшээ салаад явсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 106-107-р хуудас/

-Яллагдагч Баяраа овогтой Б  арилжааны банк дахь дансны хуулгууд /3хх-ийн 52-105-р хуудас/

-Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /2хх-ийн 111-р хуудас/,

-Гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 112-р хуудас/,

-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2019 оны 07 сарын 18-ны өдрийн 180 тоот эд зүйлийн үнэлгээ “нийт 2 тооны үхэр 1.800.000 төгрөг” /2-р хх-ийн 117-р хуудас/

12.Шүүгдэгч М.О Б.Б нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 20-ны орчимд  Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багт оршин суух иргэн Н.Л эзэмшлийн хар халзан зүсмийн 8 настай үнээг Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг “Гүүгийн зоо” гэх газарт бэлчээрт нядалж хулгайлан, бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Н.Л 2019 оны 07 сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг “Буугийн зоо” гэх газарт хаваржсан юм. Манай үхрүүд гэрийнхээ ойролцоо бэлчдэг ба 2019 оны 04 дүгээр сарын дундуур буюу 20-ны үеэр хар халзан зүсмийн үнээ алдсан. Тухайн үедээ 2-3 хоног хайгаад олоогүй. Тэгтэл сүүлд хониндоо явж байгаад “Буугийн зоо” гэх газарт байх шувууны үүрний урд талаас хар халзан зүсмийн үнээний толгой, 4 шийр, гүзээ зэргийг олж авсан. Тэгээд хулгайд алдаад нядлагдсан гэдгийг мэдээд цагдаад өргөдөл өгсөн. Манай хулгайд алдсан хар халзан үнээ нь нас бие гүйцсэн бүдүүн 8 настай үнээ байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 137-138-р хуудас/

- Яллагдагч М.О ын 2019 оны 07 сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би энэ үйлдлийнхээ он сарыг сайн санахгүй байна. Б.Б бид хоёр 2019 оны 4 сарын эхээр байх Хэнтий аймгийн Чингис хотод байж байхдаа Хэнтий аймгийн Дархан сум руу явж мал хулгайлахаар ярилцаж тохиролцоод миний эзэмшлийн ...............улсын дугаартай цагаан өнгийн “Тоёото Виста” маркийн автомашинтай Дархан сум руу орой харуй бүрий болсон үед Хэрлэн голын гүүрээр гарч Чингис хотоос Бор-Өндөр сум руу явдаг төв замаар ертөнцийн зүгээр баруун урд зүгт Дархан сумын чиглээд явж байхад замын урд хэсэгт 20 гаран тооны үхэр хэвтэж байсан. Уг үхэр хэвтэж байсан газраас Дархан сумын гэрэл туяарч харагдаж байсан. Тэгэхээр нь тэр үхэр хэвтэж байсан газар нь Дархан сумтай ойр байх шиг байсан. Ингээд Б.Б бид 2 уг үхрийн ойр орчимд хүн, айл байгаа эсэхийг шалгахад ямар ч айл байгаагүй, тэгэхээр нь буцаж үхэр дээр очиход уг үхэрнүүд хамгийн хойд захад нь нэг том биетэй үхэр байх шиг байхаар нь машиныхаа гэрлийг унтрааж үхэр дундаас салгаж хөөгөөд нэг шувууны үүрний ойролцоо очиж машинаас бууж нөгөө тууж авчирсан үхрээ бугуйлдаж бариад сүхээр цохиж унагасан. Тэгсэн тэр үхэр нилээн туранхай үхэр байсан. Анх тууж авчрахдаа хараагүй юм. Учир нь гадаа харанхуй байсан. Ингээд бид 2 цохиж унагаасан үхрээ нядлаад мөн л гэдэс толгой, шийрийг нь арьстай нь үлдээгээд Чингис хотын төв рүү буцсан. Тухайн үед бид 2-ын үхэр тууж авчирсан газраас Дархан сум ертөнцийн зүгээр баруун зүгт харагдаж байсан. Бид 2 уг үхрийг тууж авчраад бугуйлдаж бариад машинд байнга явдаг төмөр иштэй сүхээр цохиж унагаагаад өөр өөрсдийн хутгаа гаргаж нядалдсан. Ингээд бид 2 Хэрлэн суманд 04 цагийн орчимд ирээд манай хашаанд ирж махаа машинаас буулгалгүй үлдээгээд Б.Б гэр рүүгээ харин би гэртээ орж унтаж амарсан. Намайг гэртээ ороход манай эхнэр хүүхдүүд унтаж байсан. Ингээд маргааш нь Б.Б нь манай гэрт 10 цагийн орчимд ирээд бид 2 хамт гэрээс гарч авчирсан махаа зарж борлуулахаар машинаа унаад гарсан. Ингээд гэрийн хашаанаас гарахад Баямөнх утсаар ярьж байгаад л зарж борлуулсан. Би хэнд зарж борлуулсанаа сайн санахгүй байна. Ямар ч байсан уг махыг зарж борлуулж Б.Б дансандаа мөнгийг нь аваад бид 2 тэнцүү хувааж авсан. Би мөнгөө хувааж авахдаа бэлнээр авсан. Ингээд би мөнгөө аваад шууд гэртээ харьсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 148-149-р хуудас/

- Яллагдагч Б.Б 2019 оны 07 сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 4 сарын эхээр байх Хэнтий аймгийн Чингис хотод байж байхдаа Хэнтий аймгийн Дархан сум руу явж мал хулгайлахаар М.О тай ярилцаж тохиролцоод М.О ын эзэмшлийн ...............улсын дугаартай цагаан өнгийн “Тоёото Виста” маркийн автомашинтай Дархан сум руу орой харуй бүрий болсон үед Хэрлэн голын гүүрээр гарч Чингис хотоос Бор-Өндөр сум руу явдаг төв замаар ертөнцийн зүгээр баруун урд зүгт Дархан сум чиглээд явж байхад замын урд хэсэгт 20 гаран тооны үхэр хэвтэж байсан юм. Тэр үхэр хэвтэж байсан газар нь Дархан сумтай ойр байгаа бололтой Дархан сумын гэрэл уг үхэрнүүдийн хэвтэж байсан газраас баруун хойд зүгт туяарч харагдаж байсан. Ингээд Б.Б бид 2 уг үхрийн ойр орчимд хүн, айл байгаа эсэхийг шалгаад байхгүй болохоор нь буцаж ирээд уг үхэрнүүд хамгийн хойд захад нь нэг том биетэй үхэр байх шиг байхаар нь машиныхаа гэрлийг унтрааж үхэр дундаас салгаж хөөгөөд нэг шувууны үүрний ойролцоо очиж машинаасаа бууж нөгөө тууж авчирсан үхрээ бугуйлдаж бариад сүхээр цохиж унагасан. Ингээд бид 2 цохиж унагасан үхрээ нядлаад мөн л гэдэс толгой, шийрийг нь арьстай нь үлдээгээд Чингис хотын төв рүү буцсан. Бид 2 уг үхрийг тууж авчираад бугуйлдаж бариад М.О ын машинд байнга явдаг төмөр иштэй сүхээр цохиж унагаагаад нядалдсан. Ингээд бид 2 үхрээ нядалж махыг нь ачаад Хэрлэн суманд ирээд М.О ын хашаанд ирж махаа машинаас буулгалгүй үлдээгээд би гэр рүүгээ харин М.О  нь гэртээ орж унтаж амарсан. Ингээд би мах зарж борлуулсан мөнгөө өөрийнхөө Хаан банкны дансанд авсаныхаа дараа бид 2 мөнгөө тэнцүү хувааж авсан. Ингээд бид 2 мөнгөө хувааж аваад 2 тийшээ салаад явсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 153-154-р хуудас/

-Яллагдагч Баяраа овогтой Б  арилжааны банк дахь дансны хуулгууд /3хх-ийн 52-105-р хуудас/

-Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /2хх-ийн 134-р хуудас/,

-Гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 135-р хуудас/,

-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2019 оны 07 сарын 18-ны өдрийн 174 тоот эд зүйлийн үнэлгээ “нийт 1 тооны үхэр 1.000.000 төгрөг” /2-р хх-ийн 140-р хуудас/

13. Шүүгдэгч М.О Б.Б нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын дундуур Хэнтий аймгийн Б.Б сумын харьяат иргэн Ө.Одын хар зүсмийн 5 настай хээлтэй үнээ болон хар халзан зүсмийн охин гунж буюу нийт 2 тооны үхрийг Хэнтий аймгийн Б.Б сумын 1 дүгээр багийн нутаг “Барчгар” гэх газарт бэлчээрт нядалж хулгайлан, бусдад 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Ө.Одын 2019 оны 07 сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх Хэнтий аймгийн Б.Б сумын 1 дүгээр баг Барчгар гэх газар хаваржиж байсан юм. Манай гэрийн ойролцоо ус байхгүй учраас "Барчгар" гэх газар байх худгаас малаа усалдаг. 2019 оны 03 дугаар сарын дундуур, хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна, манай үхэр Б.Б сумын 1 дүгээр багийн нутаг "Барчгар" гэх газар үхрээ усалж тэнд нь үлдээдэг байсан юм. Тэгэхэд манай үхрээс хар зүсмийн үнээ, хар халзан зүсмийн гунж нийт 2 тооны үхэр хулгайд алдагдсан байсан. Би алга болсон 2 үхрээ хайж байгаад Б.Б сумын 1 дүгээр багийн нутаг “Барчгар” гэх газрын хойд талын энгэр байх айлын хаваржааны нутаг дээр нядлаад явсан байхыг нь олж авсан. Уг хаваржааны нутаг дээр нэг үнээний хээлийг нь гаргаад хаясан байсан, мөн дэлэнгийн нь ёзоороор нь огтлоод хаясан байсан. Хар халзан зүсмийн гунжны нэг талын чихийг нь огтлоод хаясан байсан. малаа ажлаад гэдсийг нь тэр чигээр нь хаяад явсан байсан, арьс, толгой зэрэг нь байгаагүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 160-р хуудас/

- Яллагдагч М.О ын 2019 оны 07 сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би өдрийн сайн санахгүй Б.Б бид хоёр 2019 оны 3 сарын дундуур Хэнтий аймгийн Чингис хотод байж байхдаа Хэнтий аймгийн Баянмөнх, Дархан сумдын нутгаас мал хулгайлахаар ярилцаж тохиролцоод миний эзэмшлийн ...............улсын дугаартай цагаан өнгийн “Тоёото Виста” маркийн автомашинтай Дархан сум руу орой нар жаргасан үед гарсан. Ингээд бид 2 Дархан сум руу явдаг төв замаар явж байхад замын ертөнцийн зүгээр хойд талд нь замаасаа нилээн хойшоо багцаагаар 7-8 км орчим зайд “П” хэлбэрийн саравчны урд хэсэгт бууцан дээр 20 гаран тооны үхэр хэвтэж байсан. Тэгэхээр нь бид 2 машиныхаа гэрлийг унтраагаад уг “П” хэлбэрийн саравч руу очиход ойр хавьд нь айл харагдахгүй байхаар нь уг хэвтэж байсан үхэрнээс эхлээд хар зүсмийн үнээг бугуйлдаж бариад уг саравчины хойд хэсэгт чирч гаргаад сүхээр цохиж унагаагаад эргэж нөгөө үхэрнүүд дээр ирээд хар халзан зүсмийн бярууг мөн л бугуйлдаж бариад саравчны хойд хэсэгт чирч гаргаад мөн л сүхээр цохиж унагаасан. Тухайн үед миний анзаарсанаар уг саравчины баруун хойд хэсэгт нь ашиглаж хаясан авматошины дугуйнууд байгаа харагдсан. Ингээд бид 2 цохиж унагасан 2 тооны үхрээ хамтарч нядлаад гэдэс, толгой, арьс шийрийг нь үлдээгээд махаа ачаад Хэрлэн сумын зүгт явсан. Бид 2-ыг Хэрлэн суманд ирэхэд гэгээ орчихсон 06 цаг болж байсан. Ингээд бид 2 манай гэрийн гадаа ирэхэд Б.Б гэр рүүгээ унтахаар явсан. Харин би машинаа хашаандаа оруулаад махаа буулгахгүйгээр гэртээ орж амарсан. Ингээд намайг унтаж байсан чинь Б.Б нь 10 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгэхээр нь бид 2 махаа зарж борлуулахаар гараад Б.Б нэг хүнтэй утсаар холбогдож байгаад зарж борлуулсан. Би хэнд зарж борлуулсанаа санахгүй байна. Үүнийг Б.Б сайн мэдэж байгаа. Ингээд бид 2 уг 2 тооны үхрийн махыг зарж борлуулаад нийт 800.000 төгрөгийг Б  дансаар аваад дараа нь АТМ-ээс бэлнээр гаргаж тэнцүү хувааж авсан. Ингээд би мөнгөө хувааж авчихаад гэрлүү харьсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 171-172-р хуудас/

- Яллагдагч Б.Б 2019 оны 07 сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би өдөр хоногийн сайн хэлж мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар 3 сард болсон асуудал. Би М.О тай Хэнтий аймгийн Баянмөнх, Дархан сумдын нутгаас мал хулгайлахаар ярилцаж тохиролцоод М.О ын эзэмшлийн ...............улсын дугаартай цагаан өнгийн “Тоёото Виста” маркийн автомашинтай Дархан сум руу орой нар жаргасан үед гарсан. Ингээд бид 2 Дархан сум руу явдаг төв замаар явж байхад замын хойд талд нь замаасаа нилээн зайтай “П” хэлбэрийн саравчны урдхан талд бууцан дээр 20 гаран тооны үхэр байсан. Тэгэхээр нь бид 2 машиныхаа гэрлийг унтраагаад уг “П” хэлбэрийн саравч руу очиход ойр хавьд нь айл харагдахгүй болохоор нь уг хэвтэж байсан үхэрнээс эхлээд хар зүсмийн үнээг бугуйлдаж бариад уг саравчины хойд хэсэгт чирч гаргаад сүхээр цохиж унагаагаад эргэж нөгөө үхэрнүүд дээр ирээд хар халзан зүсмийн бярууг мөн л бугуйлдаж бариад саравчины хойд хэсэгт чирч гаргаад мөн л сүхээр цохиж унагасан. Тэгээд үхрээ цохиж унагаасан 2 тооны үхрээ нядалж эхлэхэд хар үнээ багаватар хээлтэй байсан. М.О  бид 2 хээлтэй гэдгийг нь мэдээгүй байсан. Ингээд бид 2 хамтарч уг 2 тооны үхрээ нядлаад гэдэс, толгой, арьс шийрийг нь үлдээгээд махаа ачаад Хэрлэн сумын зүгт явсан. Ингээд бид 2 М.О ын гэрийн гадаа ирээд би гэр рүүгээ унтаж амрахаар явсан. Харин М.О  машинаа хашаандаа оруулаад махаа буулгахгүйгээр гэртээ орж амарсан. Ингээд би унтаж амарч байгаад өглөөний 10 цаг өнгөрч байхад босоод М.О ын гэр очсон. Тэгээд бид 2 махаа зарж борлуулахаар гараад Мандах дэлгүүрийн эзэн Зоригоод зарж борлуулсан. Бид 2 уг 2 тооны үхрийн махыг зарж борлуулаад нийт 800.000-900.000 төгрөгтэй болсон. Энэ мөнгийг миний дансаар аваад дараа нь АТМ-ээс бэлэнээр гаргаж тэнцүү хувааж авсан. Ингээд би мөнгөө хувааж авчихаад гэрлүү харьсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 176-177-р хуудас/

-Яллагдагч Баяраа овогтой Б  арилжааны банк дахь дансны хуулгууд /3хх-ийн 52-105-р хуудас/

-Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /2хх-ийн 158-р хуудас/,

-Гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 159-р хуудас/,

-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2019 оны 07 сарын 18-ны өдрийн 176 тоот эд зүйлийн үнэлгээ “нийт 2 тооны үхэр 1.800.000 төгрөг” /2-р хх-ийн 163-р хуудас/

14. Шүүгдэгч М.О Б.Б нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 05-наас 06-д шилжих шөнө Хэнтий аймгийн Б.Б сумын харьяат иргэн Ш.Л эзэмшлийн мухар, хар зүсмийн хээлтэй 7 настай үнээ болон хүрэн халзан бух буюу нийт 2 тооны үхрийг Хэнтий аймгийн Б.Б сумын 3 дугаар багийн нутаг “Голын эрээн” гэх газарт байх өвөлжөөнд нядалж хулгайлан, бусдад 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Ш.Л 2019 оны 07 сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх сүүлийн хэдэн жилд Хэнтий аймгийн Б.Б сумын 3 дугаар багийн нутаг Голын эрээний модонгийн худаг гэх газар хаваржиж байсан. Манай үхэр маань хаваржаанаас зүүн хойшоо, өвөлжөөний нутаг болох “Голын эрээн”-ээр бэлчдэг. Үхрээ худагт усалдаг байсан, 2019 оны 03 сарын 05-ны өдөр үхрээ услахад манай үхэр бүрэн байсан. 2019 оны 03 сарын 06-ны өдөр үхрээ услахад манай үхрээс мухар хал халзан зүсмийн үнээ, хүрэн халзан хязаалан бух нийт 2 тооны үхэр алга болсон байсан. Би алга болсон 2 үхрээ тэр хавиар эрж хайж явж байгаад Б.Б сумын 3 дугаар багийн нутаг “Голын эрээн” гэх  хайлаастын өвөлжөөн дээр очтол 2 үхрийг маань ажлаад 2 үхрийн толгой, гэдэснүүдийг нь, шийрнүүдтэй нь хаяад явсан байсан. Хайлаастын өвөлжөө гэж дэргэд нь хайлаас модтой, эзгүй өвөлжөөний саравч байдаг. Хайлаастын өвөлжөөний газар байх саравчин дотор 2 үхрийн толгой, гэдсийг нь 8 ширхэг үхрийн шийртэй хамт хаясан байсан. Би очиж гэдсийг нь үзэж байгаад хээл юм шиг байхаар нь хутгаар яраад үзэхэд үс нь ургасан хар зүсмийн хээл байсан. Хулгайд алдагдсан 2 тооны үхэр манай өөрийн үхэр байгаа юм” гэх мэдүүлэг /2хх-ийн 184-р хуудас/

- Яллагдагч М.О ын 2019 оны 07 сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Намайг 2019 оны 03 сарын 05-ны өдөр гэртээ байж байхад харуй бүрий болж байх үед буюу оройн 18 цагийн орчимд Б.Б манай гэрт ирээд Баянмөнх, Дархан сумдын нутгаас мал хулгайлахаар тохиролцоод миний эзэмшлийн ...............улсын дугаартай цагаан өнгийн “Тоёото Виста” маркийн автомашинтай Б.Б сумын чигт орой нар жаргасан үед гарсан. Ингээд Б.Б сум руу голын урд талын замаар ертөнцийн зүгээр баруун зүгт явж байтал өндөр уулын дундуур явдаг замаар явж байтал 10 гаран тооны үхэр замынхаа хойд талд хэвтэж байсан. Тэгэхээр нь ойр орчмоор нь хүн, айл байгаа эсэхийг шалгахад харагдахгүй болохоор эргээд уг үхрүүд дээр ирээд дундаас нь шилж сонгож байгаад мухар хар зүсмийн үнээ болон хүрэн халзан бухыг тасдаад уг үхрүүдийн хэвтэж байсан газраас ертөнцийн зүгээр чанх урд талд байх саравч руу тууж оруулж хашаад эхлээд мухар хар зүсмийн үнээг нь бугуйлдаж барьж дөрвөн хөлийг нь тушиж газар унагааж сүхээр цохиод, дараа нь хар халзан бухыг нь мөн бугуйлдаж барьж тушиж газар унагаагаад сүхээр цохиж нядалсан. Ингээд бид 2 уг 2 үхрийн арьс шир сэвс, гүзээ, толгой шир зэргийг уг саравчинд нь орхиод махыг нь машиндаа ачаад Хэнтий аймаг Чингис хот руу буцсан. Ингээд Чингис хотод ирэхэд цаг 06 цаг болж байсан байх. Ингээд манай гэрийн гадаа ирээд Б.Б гэр рүүгээ амрахаар явсан. Харин би гэрийнхээ гадаа машинаа оруулж махаа буулгалгүй гэртээ орж амарсан. Намайг гэрт ороход манай эхнэр хүүхдүүд унтаж амарч байсан. Ингээд намайг унтаж байхад үдээс өмнө 11-ээс 12 цагийн орчим Б.Б манайд ирсэн. Тэгээд бид хоёр махаа борлуулахаар манайхаас гарахад Б.Б утсаар нэг хүнтэй холбогдож байгаад махаа өгөхөөр болсон. Би одоо хэнд хаана хүргэж өгснөө санахгүй байна. Ямар ч байсан мах зарж борлуулсан мөнгө нь нийт 1300000 төгрөг болсон. Мах зарж борлуулсан мөнгөө Б.Б өөрийнхөө дансандаа аваад дараа нь АТМ орж гаргаж аваад мөнгөө тэнцүү хувааж авсан. Тэгээд бид гэр гэрүүгээ харьсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 194-195-р хуудас/

- Яллагдагч Б.Б 2019 оны 07 сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 03 сарын 05-ны өдөр гэртээ байж байгаад харуй бүрий болж байх үед буюу оройн 18 цагийн орчимд М.О ын гэрт очсон. Намайг М.О ын гэрт очиход М.О  эхнэр хүүхдүүдийн хамтаар байсан. Тэгэхээр нь М.О ыг гэрээс нь дагуулж гарч байгаад Б.Б Дархан сумын нутгаас мал хулгайлахаар тохиролцоод мөн л М.О ын эзэмшлийн ...............улсын дугаартай цагаан өнгийн “Тоёото Виста” маркийн автомашинтай Б.Б сумын чигт орой нар жаргасан үед гарсан. Ингээд Б.Б сум руу голын урд талын замаар ертөнцийн зүгээр баруун зүгт өндөр уулын дундуур явсан замаар явж байтал замынхаа хойд талд 10 гаран тооны үхэр хэвтэж байсан. Тэгэхээр нь ойр орчмоор нь айл байгаа эсэхийг шалгахад харагдахгүй болохоор эргээд уг үхрүүд дээр ирээд дундаас нь мухар хар зүсмийн үнээ болон хүрэн халзан бухыг тасдаад уг үхрүүдийн хэвтэж байсан газраас ертөнцийн зүгээр чанх урд талд байх саравч руу тууж оруулж эхлээд мухар хар зүсмийн үнээг нь бугуйлдаж барьж дөрвөн хөлийг нь тушиж газар унагааж сүхээр цохиод, дараа нь хар халзан бухыг нь мөн бугуйлдаж барьж тушиж газар унагаагаад сүхээр цохиж нядалсан. Ингээд бид 2 уг 2 үхрийн арьс шир сэвс гүзээ, толгой шир зэргийг уг саравчинд нь орхиод махыг нь машиндаа ачаад Хэнтий аймаг Чингис хот руу буцсан. Ингээд Чингис хотод буцаж ирж М.О ын гэрийн гадаа ирээд би гэр рүүгээ унтаж амрахаар явсан. Харин М.О  хашаандаа машинаа оруулж махаа буулгалгүй гэртээ орж амарсан. Ингээд би гэртээ харьж унтаж байгаад өглөө нь буюу 11-ээс 12 цагийн орчим М.О ын гэрт очсон. Тэгээд бид хоёр махаа борлуулахаар М.О ынхаас гарсан юм. тэгээд би уг махыг худалдаж авах боломжтой Мандах дэлгүүрийн эзэн З гэх ченжид өгсөн. Зоригоод мах зарж борлуулаад нийт 1.300.000 төгрөг болсон. Max зарж борлуулсан мөнгөө би өөрийнхөө дансанд аваад дараа нь ATM орж бэлнээр гаргаж аваад М.О т хувийг нь хүртээсэн. Бид 2 мах зарж борлуулж орсон мөнгөө тэнцүү хувааж авсан. Тэгээд бид гэр гэр рүүгээ харьцгаасан” гэх мэдүүлэг /2хх-ийн 199-200-р хуудас/

- Гэрч Д.Оюунцэцэгийн 2019 оны 07 сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би Б.Б гэж хүнийг танина. Би мал махны чейнж хийдэг юм. Б.Б нь надад дандаа үхэр, адууны мах зардаг юм. Би Баянмөнхөөс 2019 оны 02 сарын 22-ны өдөр 134 кг жинтэй 1 тооны адууны мах, 2019 оны 03 сарын 29-ний өдөр 126 кг жинтэй 1 тооны үхрийн мах, 2019 оны 04 сарын 08-ны өдөр 87 кг жинтэй 1 тооны үхрийн мах, 2019 оны 04 сарын 23-ны өдөр 141 кг жинтэй, 184 кг жинтэй 2 тооны үхрийн мах, 2019 оны 05 сарын 01-ний өдөр 297 кг жинтэй 1 тооны үхрийн мах, 2019 оны 06 сарын 04-ний өдөр 119 кг жинтэй, 124 кг жинтэй 2 тооны үхрийн мах, 2019 оны 06 сарын 29-ний өдөр 189 кг жинтэй 1 тооны үхрийн мах авсан. Бүгд арьс, толгойгүй байсан” гэх мэдүүлэг. /2хх-ийн 201-р хуудас/

- Гэрч Д.Жавзандуламын 2019 оны 07 сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би Б.Б гэдэг хүнийг танихгүй. Харин зураг харуулбал мэдэж магадгүй. Би энэ хүний зургийг хараад таньж байна. Надад урьд нь 1 удаа үхрийн бичигтэй мах зарсан юм. Би он сарыг сайн санахгүй байна. Дансны хуулга харахад 2019 оны 05 сарын 06-ны өдөр уг хүнд мөнгө шилжүүлсэн байна” гэх мэдүүлэг. /2хх-ийн 202-203-р хуудас/

- Гэрч Х.Мөнхнасангийн 2019 оны 07 сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би “Өгөөмөр” мал нядалгааны газар хувиараа мал махны чейнж хийдэг юм. Би 2019 оны 06 сарын 15-ны өдөр нийт 2 тооны үхрийн мах авсан. Нэг танихгүй залуу ирээд “үхэр зарна. авах уу?” гэхээр нь би авна гэхэд 138 кг жинтэй, 139 кг жинтэй 2 тооны үхрийн мах зарсан. Үхрийг махыг кг-ыг нь 6000 төгрөгөөр бодож тооцоо хийхэд 1.660.000 төгрөг болсон. Мах зарсан залуу надаас 1.200.000 төгрөгийг бэлнээр аваад үлдсэн 460.000 төгрөгийг “Хаан” банкны ............... гэсэн данс руу хийлгэсэн. ...............гэсэн улсын дугаартай цагаан өнгийн жижиг машинтай ирээд машиныхаа араас үхрийн махнуудаа гаргаж ирсэн” гэх мэдүүлэг /2хх-ийн 206-р хуудас/

- Гэрч Д.Жавзандуламын 2019 оны 07 сарын 04-ний өдөр дахин мөрдөн байцаалтад өгсөн: “Миний санаж байгаагаар 2019 оны 03 сарын 15-ны өдөр Б.Б сумаас явж байна гээд нэг танихгүй шар залуу надад 1 тооны үхрийн мах зарсан. Махных нь мөнгийг өгөх гээд би өөрөө мөнгөгүй байсан болохоор Ц.Сийлэгмаа эгчээр тэр залуугийн данс руу 1.800.000 төгрөг шилжүүлүүлсэн. Би заримдаа иргэдээс мах худалдаж аваад мөнгөгүй болохоороо Сийлэгмаа эгчээр дансанд нь хийлгүүлдэг юм. Сийлэгмаа эгч намайг Жавзаа гэж дууддаг болохоор гүйлгээний утга дээр Жавзаа гэж бичсэн байх” гэх мэдүүлэг. /2хх-ийн 210-р хуудас/

- Гэрч Э.Ариунчимэгийн 2019 оны 07 сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би Хэнтий аймгийн Хэрлэн суманд Хэрлэн зоог гэх нэртэй хоолны газар ажиллуулдаг юм. 2019 оны 05 сарын 17-ны өдөр миний 99039311 дугаарын утас руу дугаараа нууцалсан дугаараас залгаад үхрийн мах авах уу гэхээр нь би махыг чинь харж байж болно үхрийнхээ махыг аваад ир ...гээд дуудсан. Тэгээд Баяржаргал үхрийн махыг нь хиллээд бэлэн 100.000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг нь дансаар шилжүүлэхэд данс эзэмшигчийнх нь нэр нь Б.Б гэж гарч ирж байсан. Жижиг цагаан машинтай 2 залуу байсан” гэх мэдүүлэг. /2хх-ийн 211-212-р хуудас/

-Яллагдагч Баяраа овогтой Б  арилжааны банк дахь дансны хуулгууд /3хх-ийн 52-105-р хуудас/

-Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /2хх-ийн 181-р хуудас/,

-Гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 182-р хуудас/,

-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2019 оны 07 сарын 18-ны өдрийн 175 тоот эд зүйлийн үнэлгээ “нийт 2 тооны үхэр 2.000.000 төгрөг” /2-р хх-ийн 186-р хуудас/

15. Шүүгдэгч М.О Б.Б нар нь бүлэглэн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат иргэн М.М эзэмшлийн хүрэн тарлан үнээ, хар халзан үнээ нийт 2 тооны үхрийг тус сумын 5 дугаар багийн нутаг, “Ширээт” гэх газар бэлчээрээс хулгайлж бусдад 2.296.190 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч М.М 2019 оны 06 сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би Түвшинширээ сумын 5 дугаар багийн нутагт хөдөө малтай амьдарч байгаад 2019 оны 05 сараас сумын төвд шинээр баригдаж байгаа цэцэрлэгийн барилга дээр ажиллаж байгаа юм. Зуны гурван сар барилга дээр ажиллах гээд өөрийн малаа ах дүү нартаа үлдээсэн юм. Үхрээ өөрийн ээжийнд, хонио хамаатны ах болох Ш.Азбилэгийнд үлдээсэн юм. Тэгтэл 2019 оны 06 сарын 16-ны өглөө 09 цагийн орчимд манай ээжийн төрсөн дүү болох Мөнхтуяа эгч миний утас руу залгаад “чиний хоёр үхэр чинь алга болсон гэж байна. Сая танай ээж чинь над руу утсаар мэдэгдлээ” гэхээр нь би ээжийн хөдөө гэрт барьдаг 98151205 дугаарын утас руу залгаж үхэр хэзээ алга болсон талаар асуухад “одоогоос 2-3 хоногийн өмнө хоёр үхэр чинь алга болсон” гэж байсан. 2019 оны 06 сарын 20-ны өдөр намайг ажил дээрээ байж байхад Мөнхтуяа эгч миний утас руу залгаад “нөгөө алга болсон хоёр үхрийг чинь сумаас урагшаа байдаг “Ширээ” гэх газар жалганд нядалсан байна” гэхээр нь сумын цагдаагийн байгууллагад мэдэгдэж хэсгийн төлөөлөгчтэй цуг үхэр нядлагдсан гэх газарт очиж үзэхэд манай хоёр үхрийг нядлаад арьс, толгой, шийрийг нь үлдээгээд махыг нь аваад явсан байсан. Хүрэн тарлан бүдүүн үнээ хоёр чих зүрх имтэй, хар халзан бүдүүн үнээ хоёр чих имгүй, зүүн чихэндээ ээмэгтэй байсан. Хар халзан үнээ нь хэзээ мөдгүй тугалах гэж байсан” гэх мэдүүлэг” гэх мэдүүлэг. /4хх-ийн 15-16-р хуудас/

- Гэрч Ш.Баттөрийн 2019 оны 06 сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Манай Түвшинширээ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Сэхүүл” гэх газарт зуншиж байгаа юм. Манай хүү болох М.М үхэр манай үхэртэй цуг байдаг болохоор би хариулдаг юм. 2019 оны 06 сарын 02-ны өдөр сэхүүгийн худагт үхрээ услахад Мөнхбаатарын хоёр үхэр байсан юм. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 06 сарын 03-ны өдөр үдийн өмнө үхрээ услах гээд очиход Мөнхбаатарын хоёр үнээ нь манай үхэр дотор байхгүй байсан. Тэгэхээр нь тэр хоёр үхэр тугалах дөхсөн байсан болохоор нь тугалсан байх гэж бодоод Мөнхбаатарт үхэр алга болсон талаар хэлээгүй. Тэгээд мал бэлчдэг бэлчээрийнхээ ойр орчмоор 10 гаран хоног хайгаад олоогүй юм. Тэгээд үхрээ олохгүй болохоор нь Мөнхбаатарт хоёр үхэр алга болсон талаар манай эхнэр хэлсэн. Тэгээд Мөнхбаатар нь 2 хоног үхрээ хайгаад олоогүй юм. Тэгтэл 2019 оны 06 сарын 20-ны өдөр манайхаас ертөнцийн зүгээр баруун урагшаа 10 гаран километр нутагладаг Буянаа /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэх залуутай би өөрөө адууны эрэлд явж байгаад айл дээр тааралдаад үхрийн толгой гэдэс, шийр хаана үзэж харсан талаар асуухад “Ширээ” уулын баруун хойд жалганд үхрийн гэдэс толгойг цагаан бирзентээр бүтээсэн байсан гэж хэлэхээр нь би гэртээ ирээд эхнэрээ дагуулаад очиж үзэхэд 2019 оны 06 сарын 03-ны өдөр алдсан гэх хоёр тооны үнээний толгой мөн байхаар нь Мөнхбаатарт болсон асуудлын талаар утсаар хэлсэн” гэх мэдүүлэг. /4хх-ийн 19-20-р хуудас/

-Б.Б гэрчээр 2019 оны 08 сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. 2019 оны хавар байсан санагдаж байна. Найз М.О ын ...............улсын дугаартай “Виста” маркийн тээврийн хэрэгсэлтэй Хэнтий аймгийн Хэрлэн сумаас гарч засмал замаар Сүхбаатар аймгийн чиглэлд явж байгаад Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум дамжаад ертөнцийн зүгээр урагш ойролцоогоор 40-50 км яваад шороон замын баруун талд 10 гаран тооны үхэр байсан. Тэгэхээр нь тэр 10 гаран тооны үхрээс хар халзан үнээ, хүрэн үнээ 2 тооны үхрийг тасдаж хөөгөөд барьж аваад нэг жалганд оруулаад янзалсан. Тухайн 2 тооны үхрийн арьс, толгой, шийр, гэдэс зэргийг үлдээгээд махыг нь М.О ын ...............улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад Хэнтий аймгийн Хэрлэн сумын З гэх малын ченжид 1.000.000 гаран төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг. /4хх-ийн 25-26-р хуудас/

- М.О ын гэрчээр 2019 оны 08 сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. 2019 оны хавар байсан санагдаж байна. Найз Б  хамт өөрийнхөө ...............улсын дугаартай “Виста” маркийн тээврийн хэрэгсэлтэй Хэнтий аймгийн Хэрлэн сумаас гарч засмал замаар Сүхбаатар аймгийн чиглэлд явж байгаад Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум дамжаад ертөнцийн зүгээр урагш ойролцоогоор 40-50 км яваад шороон замын баруун талд 10 гаран тооны үхэр байсан. Тэгэхээр нь тэр 10 гаран тооны үхрээс хар халзан үнээ, хүрэн үнээ 2 тооны үхрийг тасдаж хөөгөөд барьж аваад нэг жалганд оруулаад янзалсан. Тухайн 2 тооны үхрийн арьс, толгой, шийр, гэдэс зэргийг үлдээгээд махыг нь өөрийнхөө ...............улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад Хэнтий аймгийн Хэрлэн сумын З гэх малын ченжид зарсан. Хэдэн төгрөгөөр зарсныг би сайн мэдэхгүй байна. Найз Б.Б л тэдэн төгрөг болсон гээд надад мөнгө өгдөг байсан” гэх мэдүүлэг. /4хх-ийн 27-р хуудас/

-Яллагдагч Баяраа овогтой Б  арилжааны банк дахь дансны хуулгууд /3хх-ийн 52-105-р хуудас/

-Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /4хх-ийн 6-7-р хуудас/,

-Гэрэл зургийн үзүүлэлт /4хх-ийн 8-9-р хуудас/,

-Хөрөнгийн үнэлгээний Лизингийн өгөөж ХХК-ний эд зүйлийн үнэлгээ “нийт 2 тооны үхэр 2.296.190 төгрөг” /4-р хх-ийн 186-200-р хуудас/

-Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би М.О тай Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат иргэн М.М эзэмшлийн хүрэн тарлан үнээ, хар халзан үнээ нийт 2 тооны үхрийг тус сумын 5 дугаар багийн нутаг, “Ширээт” гэх газар бэлчээрээс хулгайлж 2.296.190 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь үнэн” гэх мэдүүлэг,

-Шүүгдэгч М.О ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би Б.Б Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат иргэн М.М эзэмшлийн хүрэн тарлан үнээ, хар халзан үнээ нийт 2 тооны үхрийг тус сумын 5 дугаар багийн нутаг, “Ширээт” гэх газар бэлчээрээс хулгайлж 2.296.190 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь үнэн” гэх мэдүүлэг,

16. Шүүгдэгч М.О Б.Б нар нь бүлэглэн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багийн нутаг “Шинэ ус” гэх газраас 2019 оны 03 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө иргэн Н.Э эзэмшлийн ухаа сарман үнээ, мухар улаан үнээ нийт 2 тооны үхрийг хулгайлж бусдад 2.296.190 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Н.Э 2019 оны 07 сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх Түвшинширээ сумын 2 дугаар багийн нутаг “Шинэ ус” гэх газарт 2019 оны 03 сард хаваржиж байсан юм. 2019 оны 03 сарын 14-нд үхрээ бүртгэж худагт услачихаад бэлчээрт гаргаад маргааш нь буюу 2019 оны 03 сарын 15-ны өдөр манай үхэр худагт ирэхэд манай үхрээ бүртгэхэд ухаа сарман үнээ, мухар улаан үнээ хоёр байхгүй байхаар нь тухайн үедээ ойр хавиар хайгаад, ойролцоо нутагладаг айлуудын малаар хайгаад олоогүй юм. Тэгээд саяхан буюу 2019 оны 07 сарын эхээр Хэнтий аймагт малын хулгайч нар баригдсан гэж сонсоод манай хоёр үхрийг авсан байж магадгүй гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаж байна. Ухаа сарман бүдүүн үнээ баруун чих араасаа хөндлөн, зүүн чих цуулбар имтэй. Манай энэ үнээ хэзээ мөдгүй төрөх үнээ байсан. Мөн улаан халзан бүдүүн үнээ баруун чих араасаа хөндлөн, зүүн чих цуулбар имтэй, мөн хээлтэй байсан” гэх мэдүүлэг. /4хх-ийн 62-63-р хуудас/

- Хохирогч Н.Э 2019 оны 07 сарын 27-ны өдөр дахин мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх 50 тооны үхэртэй юм. Тэгээд 2019 оны 03 сарын 14-ний өдөр 11 цагийн үед өөрийн 50 тооны үхрээ бүртгэж худагт усалчихаад бэлчээрт гаргаад байгаа юм. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 03 сарын 15-ны өдөр манай үхэр худагт ирэхэд манай үхрээс ухаа сарман үнээ мухар улаан үнээ хоёр байхгүй байхаар нь тухайн үедээ ойр хавиар хайгаад ойролцоо нутагладаг айлуудын малаар ороод олоогүй юм. Тэгээд саяхан буюу 2019 оны 07 сарын эхээр Хэнтий аймагт мал хулгайлсан хулгайч нар баригдсан гэж сонсоод манай хоёр үхрийг авсан байж магадгүй гэж бодоод шалгуулахаар цагдаагийн байгууллагад шалгуулсан юм” гэх мэдүүлэг. /4хх-ийн 65-р хуудас/

- Б.Б гэрчээр 2019 оны 08 сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. 2 удаагийн үйлдлээр үхэр хулгайлсан. Найз М.О ын ...............улсын дугаартай “Виста” маркийн тээврийн хэрэгсэлтэй Хэнтий аймгийн Хэрлэн сумаас гарч засмал замаар Сүхбаатар аймгийн чиглэлд явж байгаад ертөнцийн зүгээр урд зүг рүү бууж шороогоор явж байгаад шороон замын зүүн гар талд бууцан дээр ойролцоогоор 30 гаран тооны үхэр байсан. Тухайн 30 гаран тооны үхрээс Б.Б бид хоёр мухар улаан, улаан халзан 2 тооны үхэр барьж аваад тухайн газар дээр нь янзалсан. Тухайн 2 тооны үхрийн арьс шийр, толгой, гэдэс зэргийг нь үлдээгээд махыг нь аваад М.О ын ...............улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад Хэнтий аймгийн Хэрлэн сумын З гэх малын ченжид 1.000.000 гаран төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг. /4хх-ийн 75-р хуудас/

- М.О ын гэрчээр 2019 оны 08 сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. 2019 оны хавар байсан санагдаж байна. Найз Б  хамт өөрийнхөө ...............улсын дугаартай “Виста” маркийн тээврийн хэрэгсэлтэй Хэнтий аймгийн Хэрлэн сумаас гарч засмал замаар Сүхбаатар аймгийн чиглэлд явж байгаад ертөнцийн зүгээр урд зүг рүү бууж шороон замаар явж байгаад шороон замын зүүр гар талд бууцан дээр ойролцоогоор 30 гаран тооны үхэр байсан. Тухайн 30 гаран тооны үхрээс Б.Б бид хоёр мухар улаан, улаан халзан 2 тооны үхэр барьж аваад тухайн газар дээр нь янзалсан. Тухайн 2 тооны үхрийн арьс шийр, толгой, гэдэс зэргийг нь үлдээгээд махыг нь аваад найз Б  хамтаар өөрийн эзэмшлийн ...............дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад Хэнтий аймгийн Хэрлэн сумын З гэх малын чейнжид найз Б.Б борлуулдаг байсан” гэх мэдүүлэг” гэх мэдүүлэг. /4хх-ийн 73-р хуудас/

-Яллагдагч Баяраа овогтой Б  арилжааны банк дахь дансны хуулгууд /3хх-ийн 52-105-р хуудас/

-Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /4хх-ийн 57-р хуудас/,

-Гэрэл зургийн үзүүлэлт /4хх-ийн 56-р хуудас/,

-Хөрөнгийн үнэлгээний Лизингийн өгөөж ХХК-ний эд зүйлийн үнэлгээ “нийт 2 тооны үхэр 2.296.190 төгрөг” /4-р хх-ийн 152-167-р хуудас/

Шүүгдэгч М.О ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Б.Б бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багийн нутаг “Шинэ ус” гэх газраас 2019 оны 03 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө иргэн Н.Э эзэмшлийн ухаа сарман үнээ, мухар улаан үнээ нийт 2 тооны үхрийг хулгайлж бусдад 2.296.190 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь үнэн” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би М.О тай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багийн нутаг “Шинэ ус” гэх газраас 2019 оны 03 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө иргэн Н.Э эзэмшлийн ухаа сарман үнээ, мухар улаан үнээ нийт 2 тооны үхрийг хулгайлж бусдад 2.296.190 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь үнэн” гэх мэдүүлэг,

17. Шүүгдэгч М.О Б.Б нар нь бүлэглэн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 3 дугаар багийн нутаг “Талын толгой” гэх газраас 2019 оны 06 дугаар сарын 28-наас 30-ны хооронд иргэн Ш.Б эзэмшлийн хүрэн тарлан эр үхрийг нийт 1 тооны үхрийг хулгайлж бусдад 1.346.670 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Ш.Б 2019 оны 07 сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би Түвшинширээ сумын 1 дүгээр баг сумын төвд Хангайтын 16-01 тоотод оршин суудаг юм. Манай үхэр, адуу миний өөрийн төрсөн ах болох Ш.Анхтулгын дээр байдаг юм. 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр манай ах Ш.Анхтулга над руу залгаад “танай хүрэн тарлан эр үхрийг хулгайлаад Түвшинширээ сумын 3 дугаар багийн нутаг “Хавчуугийн бууц” гэдэг газар нядалж толгой шийрийг нь үлдээсэн байна. Намайг “Үнэгт” уулын тахилгын наадамд явж байхад Хэнтий аймгийн Цагдаагийн газрын цагдаа нар үхэр алдсан хүн байвал ирж уулзна уу гэж наадмын үүзлээр зарлаад байхаар нь үхрээ очиж үзэхэд танай хүрэн тарлан эр үхэр байхгүй байхаар нь Хэнтий аймгийн Цагдаагийн газрын хүмүүстэй очиж уулзаад нядлагдсан газарт нь очиж үзлээ. Манай үхэр мөн байна” гэж ярьсан. Үхэр авсан хүмүүс нь баригдсан байна гэж байсан. Хүрэн тарлан эр үхэр хоёр чих зүрх имтэй, хоёр хөмсөг нь цагаан содон шинжтэй байсан” гэх мэдүүлэг” /4хх-ийн 110-р хуудас/

- Гэрч Ш.Анхтулгын 2019 оны 07 сарын 09-ний өдөр дахин мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх Түвшинширээ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Талын толгой гэх газар зунжиж байгаа юм. Манай дүү Ш.Б үхэр манай үхэртэй цуг байдаг болохоор би хариулдаг юм. 2019 оны 06 сарын 28-ны өдөр 12 цагийн орчимд манай үхэр нууранд ус уугаад бэлчээрт гарч байхад нь үхрээ үзэхэд Бат-Эрдэнийн нядлагддаг үхэр нь үхэртээ байсан юм. Тэгтэл 2019 оны 07 сарын 28-ны өдрөөс хойш үхрээ хараагүй байсан юм. Тэгтэл 2019 оны 07 сарын 30-ны өдөр Түвшинширээ сумын 3 дугаар багийн нутаг “Үнэгт” уулын тахилгын наадмыг үзэхээр очоод байж байхад үдийн хойно 15 цагийн орчимд Хэнтий аймгийн Цагдаагийн газрын цагдаа Батжаргал гэдэг хүн наадмын үүзлээр хоёр чих зүрх имтэй хүрэн тарлан эр үхэр алдсан хүн байна уу? тийм хүн байвал ирж уулзана уу гэж үүзлээр зарлахаар нь манай үхрийн имтэй адилхан байхаар нь Батжаргал гэдэг цагдаатай уулзахад манай дүүгийн үхэр мөн байсан. Ингээд Хэнтий аймаг орж манай үхрийг нядалсан хоёр хүнтэй уулзсан. Тэгээд Батжаргал гэдэг цагдаа нь Түвшинширээ сумынхаа цагдаад очоод өргөдлөө гаргачих гэсэн. Тэгээд би өргөдлөө гаргаж байна” гэх мэдүүлэг. /4хх-ийн 114-115-р хуудас/

-Б.Б гэрчээр 2019 оны 08 сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 06 сарын 20-доор байх шиг санаж байна. Найз М.О ын ...............улсын дугаартай “Виста” маркийн тээврийн хэрэгсэлтэй Хэнтий аймгийн Хэрлэн сумаас гарч засмал замаар Сүхбаатар аймгийн чиглэлд явсан. Тэгээд давсан бадрахаас ертөнцийн зүгээр урд зүг рүү бууж шороон замаар явж байхад шороон зам дээр 30 гаран тооны үхэр байхаар нь тухайн үхэнүүдээс улаан зүсмийн 1 үхрийг тасдаж хөөж барьж аваад нэг жалганд оруулж янзалсан. Тухайн 1 тооны үхрийн арьс, толгой, шийр, гэдэс зэргийг нь үлдээгээд махыг нь М.О ын ...............тээврийн хэрэгсэлд ачаад Хэнтий аймгийн Хэрлэн сумын З гэх малын ченжид 1.000.000 гаран төгрөгөөр өгсөн” гэх мэдүүлэг. /4хх-ийн 116-117-р хуудас/

- М.О ын гэрчээр 2019 оны 08 сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 06 сарын 20-доор байх шиг санаж байна. Найз Б  хамтаар өөрийн ...............улсын дугаартай “Виста” маркийн тээврийн хэрэгсэлтэй Хэнтий аймгийн Хэрлэн сумаас гарч засмал замаар Сүхбаатар аймгийн чиглэлд явсан. Тэгээд давсан бадрахаас ертөнцийн зүгээр урд зүг рүү бууж шороон замаар явж байхад шороон зам дээр 30 гаран тооны үхэр байхаар нь тухайн үхэнүүдээс улаан зүсмийн 1 үхрийг тасдаж хөөж барьж аваад нэг жалганд оруулж янзалсан. Тухайн 1 тооны үхрийн арьс, толгой, шийр, гэдэс зэргийг нь үлдээгээд махыг нь өөрийн ...............тээврийн хэрэгсэлд ачаад Хэнтий аймгийн Хэрлэн сумын З гэх малын чейнжид борлуулсан. Хэдэн төгрөгөөр өгснийг би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг. /4хх-ийн 118-119-р хуудас/

-Яллагдагч Баяраа овогтой Б  арилжааны банк дахь дансны хуулгууд /3хх-ийн 52-105-р хуудас/

-Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /4хх-ийн 104-р хуудас/,

-Гэрэл зургийн үзүүлэлт /4хх-ийн 100-101, 105-р хуудас/,

-Хөрөнгийн үнэлгээний Лизингийн өгөөж ХХК-ний эд зүйлийн үнэлгээ “нийт 2 тооны үхэр 1346670 төгрөг” /4-р хх-ийн 169-181-р хуудас/

-Шүүгдэгч М.О ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би Б.Б бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 3 дугаар багийн нутаг “Талын толгой” гэх газраас 2019 оны 06 дугаар сарын 28-наас 30-ны хооронд Ш.Б эзэмшлийн хүрэн тарлан эр үхрийг нийт 1 тооны үхрийг хулгайлж бусдад 1.346.670 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь үнэн” гэх мэдүүлэг,

-Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би М.О тай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 3 дугаар багийн нутаг “Талын толгой” гэх газраас 2019 оны 06 дугаар сарын 28-наас 30-ны хооронд Ш.Б эзэмшлийн хүрэн тарлан эр үхрийг нийт 1 тооны үхрийг хулгайлж бусдад 1.346.670 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь үнэн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар

18. Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн нутагт хөдөө Б.Б марган улмаар Б.Б зүүн бүсэлхүйн хэсэгт хутгаар хатган бүсэлхийн зүүн хажуу хэсгийн хатгагдаж, зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-Хохирогч Б.Б 2019 оны 10-р сарын 10-ны өдөр өгсөн: “Би 2019 оны 09 сарын 30-ны өдөр найз Гүрбадам, нутгийн ах Б.Б 2-той Бор-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр буюу Бор-Өндөр сумын баруун хойд хэсэгт байх гэр хорооллоос баруун зүгт хөдөө хээр гарч пиво ууж уусан юм. Тэгсэн Б.Б ах уусан пивондоо согтож “та нар шиг жаахан бандиуд” гэх мэтээр учир битүүлгээр томорч байгаад эхлээд миний шанаа тус газар 1 удаа цохиход нь би зөрүүлээд мөн шанаа тус газар нь 1 удаа цохиж Б.Б ахыг зуураад авсан. Тэгсэн Гүрбадам дундуур орж ирээд бид 2-ыг салгахад Б.Б ах унаж явсан машин руугаа яваад удалгүй гарч ирж над дээр ирж миний эмзэг эрхтэн рүү 1 удаа өшиглөж баруун гараараа миний зүүн талын бөөр нь тус газар цохих шиг болсон. Энэ үед Гүрбадам мөн л дундуур орж салгасан. Тухайн үед миний эмзэг эрхтэн өвдөөд Б.Б ахыг миний зүүн бөөр нь тус газар хутгалсан гэдгийг мэдээгүй. Ингээд эмзэг эрхтэний өвдөлт арай гайгүй болох үед нуруугаар хатгуулж хорсож өвдөөд байхаар нь гараараа дараад үзэхэд миний зүүн бөөр нь тус газар норчихсон байхаар нь гараа үзэхэд цус гарчихсан байсан. Тухайн үед Б.Б ах нилээн согтсон байсан болохоор би хутгалчихлаа гэж хэлээгүй, хэлэх гэхээр өөдөөс олон юм яриад согтуурахаад байсан. Ингээд би тухайн үед гайгүй болохоор нь эмчид болон цагдаагийн байгууллагад хандаагүй. Ингээд хөдөө хэсэг байж байгаад Б.Б ах, Гүрбадам бид 3 машинтай нь сумын төв рүү орж ирээд би гэр хорооллын гудамжинд буюу байгаа айл болох Идэрээ ахын гэрийн гадаа өглөө болтол сууж байгаад өглөө нь Идэрээ ахад хэлэхэд намайг эмнэлгийн байгууллагад авчирч үзүүлсэн. Тэгсэн эмч үзээд шарх чинь дотор эрхтэн рүүгээ нэвтрээгүй байна. 9 см ташуу хатгагдсан байна гэсэн. Ингээд би эмнэпэгт шархаа үзүүлж 2 оёдол тавиулаад эмчилгээ боолт хийлгэж байхад намайг үзсэн эмч нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /3хх-ийн 237-238-р хуудас/

-Гэрч Х.Гүрбадамын 2019 оны 10-р сарын 02-ны өдөр өгсөн: “Харин Б.Б ах Баттөмөр 2 хувааж уусан. Ингээд ууж сууж байтал Б.Б ах Баттөмөр 2 хоорондоо ярьж сууж байгаад гэнэт муудалцаж эхлэхэд Б.Б Баттөмөрийн нүүрэн тус газар нэг удаа цохиход зөрүүлээд Баттөмөр нь Б.Б ахын нүүрэн тус газар нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би тэр 2-ыг муудалцуулахгүй гээд дундуур нь орж салгаад Баттөмөртэй юм яриад зогсож байтал Б.Б ах унаж явж байсан машин руугаа гүйгээд явчихсан. Тэгэхээр нь би Баттөмөрөөс салж жаахан холдож байгаад бие засаад эргээд иртэл Б.Б ах Баттөмөрийн дэргэд ирчихсэн Баттөмөр газар атиралдаж хэвтчихсэн “Б.Б ах миний эмзэг эрхтэн рүү өшиглөчихлөө” гээд хэвтэж байсан. Тэгэхээр нь Б.Б ахыг холдуулаад Бөттөмөрөөс “гайгүй юу” гэхэд Баттөмөр “Б.Б ах намайг бас хутгаар хойноос дүрчих шиг боллоо” гэхээр нь уг хутгаар дүрүүлсэн гэх газрыг харахад Баттөмөрийн баруун бөөр нь тус газраас цус гарч хувцас нь цусаар бохирдсан байсан. Ингээд би тэр 2-ыг дахин муудалцуулахгүй гээд Б.Б ахыг машинд нь суулгаад дараа нь Баттөмөрийг машинд суулгаад Бор-Өндөр сумын төв рүү орсон. Тухайн үед Б.Б ах машинаа өөрөө унаж явсан. Ингээд Бор-Өндөр сумын төвд орж ирэхэд нь би Баттөмөрийн хамтаар гэр хороололд бууж харин Б.Б ах гэр рүүгээ явлаа гээд явсан. Ингээд би Баттөмөрийг байгаа айлынх нь хашаанд оруулж өгчихөөд өөрөө гэр рүүгээ харьсан. Тухайн үед би Баттөмөрийн биеийг асуухад гайгүй ээ чи яв яв” гэхээр нь гайгүй юм байх гэж бодоол явчихсан юм” гэх мэдүүлэг /3хх-ийн 241-р хуудас/

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 сарын 07-ны өдрийн №62 тоот: 

1.Б.Б биед бүсэлхүйн зүүн хажуу хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн 1 удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /3хх-ийн 244-р хуудас/,  

            Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, эмчийн магадлагаа, өвчтний карт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар,

Шүүгдэгч М.О ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би хийсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна. Яллах дүгнэлтэд дурдагдсан бүх хэргүүдийг хийсэн нь үнэн” гэх мэдүүлэг

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би хийсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна. Яллах дүгнэлтэд дурдагдсан бүх хэргүүдийг хийсэн нь үнэн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

1.Шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч 2019 оны 06 сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар баг “Цагаан-Өндөр” гэх газарт оршин суух Ш.Э өвөлжөөн дээр байх контейнерт нэвтэрч эд зүйл хулгайлан хохирогч Ш.Э 10.623.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн 2019 оны 05 сарын 14-ний өдрөөс 16-ны хооронд Хэнтий аймгийн Б.Б сумын харьяат У.Э эзэмшлийн 2 тооны үхрийг тус сумын 1 дүгээр багийн нутаг “Цэнхэрийн гол”-ын адаг “Тардаг” гэх газарт бэлчээрт нядалж хулгайлан бусдад 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн 2019 оны 04 сарын 10-ны өдрөөс 13-ны хооронд Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Д.Н эзэмшлийн мухар хөх соёолон үхэр болон хар халзан зүсмийн 6 настай үнээг буюу нийт 2 тооны үхрийг Хэнтий аймгийн Галшар сумын нутаг “Тосонгийн тал” гэх газарт байрлах иргэн Л.Э малын хашаанд нядалж хулгайлан бусдад 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

4.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн 2019 оны 05 сарын 30-ны өдрөөс 31-ний хооронд Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Л.Э эзэмшлийн хар халзан зүсмийн хязаалан үхрийг тус сумын нутаг “Жирмийн Бор-Өндөр” уулын баруун доод жалганд бэлчээрт нядалж хулгайлан бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

5.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн 2019 оны 05 сарын 15-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Б.Х эзэмшлийн халтар цоохор зүсмийн эр үхрийг Хэнтий аймгийн Галшар сумын 4 дүгээр багийн нутаг “Эрээн мөргөцөг” гэх газарт байх өвөлжөөний хашааны ард, бэлчээрт нядалж хулгайлан бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

6.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн 2019 оны 06 сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дархан сумын харьяат  Т.Б эзэмшлийн улаан халзан мухар хязаалан насны үхэр, хар хязаалан эр үхэр, хөх шүдлэн эр үхэр буюу нийт 3 тооны үхрийг тус сумын 2 дугаар багийн нутагт бэлчээрт нядалж хулгайлан бусдад 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

7.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн 2019 оны 02 сарын 24-ний өдрөөс 26-ны хооронд Хэнтий аймгийн Б.Б сумын харьяат Б.О эзэмшлийн ухаа бөөр алаг, 5 настай үнээг тус сумын 3 дугаар багийн нутагт “Улаан өндөр” гэх газарт бэлчээрт нядалж хулгайлж, бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

8.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн 2019 оны 05 дугаар сард Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат М.Ц эзэмшлийн хар халзан зүсмийн 8 настай эр үхрийг Хэнтий аймгийн Б.Б сумын 2 дугаар багийн нутаг “Завхан тал” гэх газарт бэлчээрт нядалж хулгайлан, бусдад 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

9.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын дундуур Хэнтий аймгийн Б.Б сумын харьяат П.М.О ын эзэмшлийн хар халзан зүсмийн 9 настай, хээлтэй үнээг тус сумын 1 дүгээр багийн нутаг “Ходооны арал” гэх газарт бэлчээрт нядалж хулгайлан, бусдад 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

10.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын дундуур Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Р.Ц эзэмшлийн улаан халзан, шар эрээн 5 настай эр үхрийг Хэнтий аймгийн Б.Б сумын 3 дугаар багийн нутаг “Хөхөл хайрхан” уулын урд бэлчээрт нядалж хулгайлан бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

11.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн 2019 оны 05 сарын 03-ны өдрөөс 06-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар баг “Дулааны толгод” гэх газарт оршин суух З.М эзэмшлийн улаан халзан зүсмийн хязаалан эр үхэр, сарман хар шүдлэн эр үхэр буюу нийт 2 тооны үхрийг тус сумын 2 дугаар багийн нутаг “Дулааны толгод” гэх газарт бэлчээрт нядалж хулгайлан бусдад 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

12.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн 2019 оны 04 сарын 20-ны орчимд  Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багт оршин суух Н.Л эзэмшлийн хар халзан зүсмийн 8 настай үнээг Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг “Гүүгийн зоо” гэх газарт бэлчээрт нядалж хулгайлан, бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

13.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын дундуур Хэнтий аймгийн Б.Б сумын харьяат Ө.Одын хар зүсмийн 5 настай хээлтэй үнээ болон хар халзан зүсмийн охин гунж буюу нийт 2 тооны үхрийг Хэнтий аймгийн Б.Б сумын 1 дүгээр багийн нутаг “Барчгар” гэх газарт бэлчээрт нядалж хулгайлан, бусдад 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

14.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн 2019 оны 03 сарын 05-ны өдрөөс 06-д шилжих шөнө Хэнтий аймгийн Б.Б сумын харьяат Ш.Л эзэмшлийн мухар, хар зүсмийн хээлтэй 7 настай үнээ болон хүрэн халзан бух буюу нийт 2 тооны үхрийг Хэнтий аймгийн Б.Б сумын 3 дугаар багийн нутаг “Голын эрээн” гэх газарт байх өвөлжөөнд нядалж хулгайлан, бусдад 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

15.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн 2019 оны 06 сард Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат  М.М эзэмшлийн 2 тооны үхрийг тус сумын 5 дугаар багийн нутаг, “Ширээт” гэх газар бэлчээрээс хулгайлж бусдад 2.296.190 төгрөгийн хохирол учруулсан,

16.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багийн нутаг “Шинэ ус” гэх газраас 2019 оны 03 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Н.Э эзэмшлийн 2 тооны үхрийг хулгайлж бусдад 2.296.190 төгрөгийн хохирол учруулсан,

17.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 3 дугаар багийн нутаг “Талын толгой” гэх газраас 2019 оны 06 сарын 28-ны өдрөөс 30-ны хооронд Ш.Б эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлж бусдад 1.346.670 төгрөгийн хохирол учруулсан буюу бусадтай бүлэглэн бусдын олон тооны мал болох нийт 25 тооны бод малыг хулгайлж бусдад 26.439.000 төгрөгний хохирол нийт 37.062.050 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг гэмт хэргийг,

18.Шүүгдэгч Б.Б нь мөн 2019 оны 09 сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн нутагт хөдөө иргэн Б.Б марган улмаар Б.Б зүүн бүсэлхийн хэсэгт хутгаар хатган бүсэлхийн зүүн хажуу хэсгийн хатгагдаж, зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан, эрүүгийн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

Шүүгдэгч М.О Б.Б нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлт, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.

Шүүгдэгч М.О Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар  давхар тогтоогдож байна.          

  Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 09 сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн нутагт Б.Б марган улмаар Б.Б зүүн бүсэлхийн хэсэгт хутгаар хатган бүсэлхийн зүүн хажуу хэсгийн хатгагдаж, зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.  

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэж тодорхойлжээ. Шүүх эмнэлгийн шинжээч эмч дээрх шалгуур шинжийг үндэслэн Б.Б бие махбодид учирсан гэмтлийг “хөнгөн” зэрэгт тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.

Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 сарын 07-ны өдрийн №62 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Б биед бүсэлхийн зүүн хажуу хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдсон байна. 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.О Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч М.О ыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар бүлэглэж, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, тээврийн хэрэгсэл ашиглаж, 10.623.000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг, мөн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж 25 тооны бод мал буюу 26.439.050 төгрөгний хохирол учруулж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Б.Баянмөнхийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар бүлэглэж, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, тээврийн хэрэгсэл ашиглаж, 10.623.000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг, мөн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж 25 тооны бод мал буюу 26.439.050 төгрөгний хохирол учруулж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт  хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

1.Шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж 2019 оны 06 сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар баг “Цагаан-Өндөр” гэх газарт оршин суух Ш.Э өвөлжөөн дээр байх контейнер буюу тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч эд зүйл хулгайлан хохирогч Ш.Э 10.623.000 төгрөгийн хохирол учруулсан нь болох нь тогтоогдсон бөгөөд хохирогч Ш.Эрдэнэбаяр нь 4.500.000 төгрөгний үнэлгээ бүхий мөнгөн эмээлийг буцаан авсан байх тул шүүгдэгч М.О Б.Б нараас нийт хохирол 10.623.000 төгрөгнөөс 4.500.000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 6.123.000 төгрөгийг хувь тэнцүүлж, 3.061.500 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс гаргуулж, хохирогч Ш.Эрдэнэбаярт,

2.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн 2019 оны 05 сарын 14-нөөс 16-ны хооронд Хэнтий аймгийн Б.Б сумын харьяат У.Э эзэмшлийн 2 тооны үхрийг тус сумын 1 дүгээр багийн нутаг “Цэнхэрийн гол”-ын адаг “Тардаг” гэх газарт бэлчээрт нядалж хулгайлан бусдад 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгч нараас 2 сая төгрөгийг хувь тэнцүүлж,  1 сая төгрөгийг шүүгдэгч тус бүрээс гаргуулж хохирогч У.Э ад,

3.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн 2019 оны 04 сарын 10-наас 13-ны хооронд Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Д.Н эзэмшлийн мухар хөх соёолон үхэр болон хар халзан зүсмийн 6 настай үнээг буюу нийт 2 тооны үхрийг Хэнтий аймгийн Галшар сумын нутаг “Тосонгийн тал” гэх газарт байрлах иргэн Л.Э малын хашаанд нядалж хулгайлан бусдад 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгч нараас 1.900.000 төгрөгийг хувь тэнцүүлж, 950.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс гаргуулж хохирогч Д.Нарантуяад,

4.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн 2019 оны 05 сарын 30-наас 31-ний хооронд Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Л.Э эзэмшлийн хар халзан зүсмийн хязаалан үхрийг тус сумын нутаг “Жирмийн Бор-Өндөр” уулын баруун доод жалганд бэлчээрт нядалж хулгайлан бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгч нараас 900.000 төгрөгийг хувь тэнцүүлж,  450.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс гаргуулж хохирогч Л.Энхтайванд,

5.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн 2019 оны 05 сарын 15-наас 20-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Б.Х эзэмшлийн халтар цоохор зүсмийн эр үхрийг Хэнтий аймгийн Галшар сумын 4 дүгээр багийн нутаг “Эрээн мөргөцөг” гэх газарт байх өвөлжөөний хашааны ард, бэлчээрт нядалж хулгайлан бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгч нараас 1.200.000 төгрөгийг хувь тэнцүүлж, 600.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс гаргуулж хохирогч Б.Хүрэлбаатарт,

6.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн 2019 оны 06 сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дархан сумын харьяат Т.Б эзэмшлийн улаан халзан мухар хязаалан насны үхэр, хар хязаалан эр үхэр, хөх шүдлэн эр үхэр буюу нийт 3 тооны үхрийг тус сумын 2 дугаар багийн нутагт бэлчээрт нядалж хулгайлан бусдад 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгч нараас 2.800.000 төгрөгийг хувь тэнцүүлж, 1.400.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс гаргуулж хохирогч Т.Батмөнхөд,

7.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн 2019 оны 02 сарын 24-нөөс 26-ны хооронд Хэнтий аймгийн Б.Б сумын харьяат Б.О эзэмшлийн ухаа бөөр алаг, 5 настай үнээг тус сумын 3 дугаар багийн нутагт “Улаан өндөр” гэх газарт бэлчээрт нядалж хулгайлж, бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгч нараас 1.000.000 төгрөгийг хувь тэнцүүлж, 500.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс гаргуулж хохирогч Б.Оюунчимэгт, 

8.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн 2019 оны 05 сард Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат М.Ц эзэмшлийн хар халзан зүсмийн 8 настай эр үхрийг Хэнтий аймгийн Б.Б сумын 2 дугаар багийн нутаг “Завхан тал” гэх газарт бэлчээрт нядалж хулгайлан бусдад 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгч нараас 1.800.000 төгрөгийг хувь тэнцүүлж,  900.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс гаргуулж хохирогч М.Цогбаатарт,

9.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн 2019 оны 01 сарын дундуур Хэнтий аймгийн Б.Б сумын харьяат П.М.О ын эзэмшлийн хар халзан зүсмийн 9 настай, хээлтэй үнээг тус сумын 1 дүгээр багийн нутаг “Ходооны арал” гэх газарт бэлчээрт нядалж хулгайлан, бусдад 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгч нараас 1.100.000 төгрөгийг хувь тэнцүүлж, 550.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс гаргуулж хохирогч П.М.О т,

10.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн 2019 оны 06 сарын дундуур Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Р.Ц эзэмшлийн улаан халзан, шар эрээн 5 настай эр үхрийг Хэнтий аймгийн Б.Б сумын 3 дугаар багийн нутаг “Хөхөл хайрхан” уулын урд бэлчээрт нядалж хулгайлан бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгч нараас 1.200.000 төгрөгийг хувь тэнцүүлж, 600.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс гаргуулж хохирогч Р.Цэрэнд,

11.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн 2019 оны 05 сарын 03-наас 06-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар баг “Дулааны толгод” гэх газарт оршин суух З.М эзэмшлийн улаан халзан зүсмийн хязаалан эр үхэр, сарман хар шүдлэн эр үхэр буюу нийт 2 тооны үхрийг тус сумын 2 дугаар багийн нутаг “Дулааны толгод” гэх газарт бэлчээрт нядалж хулгайлан бусдад 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгч нараас 1.800.000 төгрөгийг хувь тэнцүүлж,  900.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс гаргуулж хохирогч З.Мягмаржав, 

12.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн 2019 оны 04 сарын 20-ны орчимд  Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багт оршин суух Н.Л эзэмшлийн хар халзан зүсмийн 8 настай үнээг Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг “Гүүгийн зоо” гэх газарт бэлчээрт нядалж хулгайлан, бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгч нараас 1.000.000 төгрөгийг хувь тэнцүүлж, 500.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс гаргуулж хохирогч Н.Лхагвасүрэнд,

13.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын дундуур Хэнтий аймгийн Б.Б сумын харьяат Ө.Одын хар зүсмийн 5 настай хээлтэй үнээ болон хар халзан зүсмийн охин гунж буюу нийт 2 тооны үхрийг Хэнтий аймгийн Б.Б сумын 1 дүгээр багийн нутаг “Барчгар” гэх газарт бэлчээрт нядалж хулгайлан, бусдад 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгч нараас 1.800.000 төгрөгийг хувь тэнцүүлж,  900.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс гаргуулж хохирогч Ө.Одод,

14.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн 2019 оны 03 сарын 05-наас 06-д шилжих шөнө Хэнтий аймгийн Б.Б сумын харьяат Ш.Л эзэмшлийн мухар, хар зүсмийн хээлтэй 7 настай үнээ болон хүрэн халзан бух буюу нийт 2 тооны үхрийг Хэнтий аймгийн Б.Б сумын 3 дугаар багийн нутаг “Голын эрээн” гэх газарт байх өвөлжөөнд нядалж хулгайлан, бусдад 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгч нараас 2.000.000 төгрөгийг хувь тэнцүүлж,  1.000.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс гаргуулж хохирогч Ш.Лхасүрэнд,

15.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат М.М эзэмшлийн 2 тооны үхрийг тус сумын 5 дугаар багийн нутаг, “Ширээт” гэх газар бэлчээрээс хулгайлж бусдад 2.296.190 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгч нараас 2.296.190 төгрөгийг хувь тэнцүүлж, 1.148.095 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс гаргуулж хохирогч М.Мөнхбаатарт,

16.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багийн нутаг “Шинэ ус” гэх газраас 2019 оны 03 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Н.Э эзэмшлийн 2 тооны үхрийг хулгайлж бусдад 2.296.190 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгч нараас 2.296.190 төгрөгийг хувь тэнцүүлж, 1.148.095 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс гаргуулж хохирогч Н.Энхтүвшинд,

17.Мөн шүүгдэгч М.О нь шүүгдэгч Б.Б бүлэглэн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 3 дугаар багийн нутаг “Талын толгой” гэх газраас 2019 оны 06 сарын 28-наас 30-ны хооронд Ш.Б эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлж бусдад 1.346.670 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна.

Хохирогч Ш.Бат-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед “Б.Баянмөнхөөс 1.100.000 төгрөгийг авсан” гэх мэдүүлгийг өгсөн байна.

Иймд шүүгдэгч Б.Б төлсөн 1.100.000 төгрөгийг хасаж 246670  төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлж 123.335 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс гаргуулж хохирогч Ш.Бат-Эрдэнэд тус тус олгох нь зүйтэй байна.

Мөн иргэний нэхэмжлэгч Г.Отгонбаяраас хохирогч Ш.Э мөнгөн эмээлийг хураан авч, хохирогчид өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нараас эмээл худалдаж авсан үнэ  2.000.000 төгрөгийг хувь тэнцүүлж, 1.000.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Отгонбаярт олгох нь зүйтэй байна.

Хохирогч Б.Б биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Баттөмөр нь шүүгдэгч Б.Баянмөнхөөс нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлгийг өгсөн байх тул хохирогч Б.Баттөмөр нь нэхэмжлэх зүйлгүйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас нийт 37.062.050 төгрөгний хохирол буюу үлэмж хэмжээний хохирол учирсан бөгөөд хохирогч Ш.Э эмээлний үнэ 4.500.000 төгрөг, хохирогч Ш.Б үхэрний үнээс 1.100.000 төгрөг төлөгдсөн бусад хохирол төлөгдөөгүй байна.

Гэмт хэргийн улмаас 16 хохирогчийн 25 үхэрний 26.439.050 төгрөгний хохирол, 1 хохирогчийн 10.623.000 төгрөгний эд хөрөнгөний хохирол, 1 хохирогчийн биед хөнгөн хохирол тус тус учирсан болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Иймд шүүгдэгч М.О ыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар бүлэглэж, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, тээврийн хэрэгсэл ашиглаж, 10.623.000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг, мөн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж 25 тооны бод мал буюу 26.439.050 төгрөгний хохирол учруулж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Б.Баянмөнхийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар бүлэглэж тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, тээврийн хэрэгсэл ашиглаж, 10.623.000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг, мөн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж, 25 тооны бод мал буюу 26.439.050 төгрөгний хохирол учруулж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг, мөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт  хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч М.О Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч М.О ын биеийн эрүүл мэндийн байдал, шүүгдэгч Б.Баянмөнх, М.О нарын гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн шинжлэн судалсан шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч М.О Б.Б нар нь анх удаа гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байгаа нь тогтоогдсон, эмчийн магадлагаа, өвчний картын хуулбараар шүүгдэгч М.О нь 2019 оны 09 сард ясны идээт үрэвсэл гэх оношоор мэс засалд орсон, байнгын эмчилгээ хийлгэж байгаа, цаашид дахин хагалгаанд орох шаардлагатай болох нь нотлогдож байна.

Шүүгдэгч М.О Б.Б нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно. 

Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Авгууд овогт Магсарын М.О ыг 2 /хоёр/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар Авгууд овогт Магсарын М.О ыг 2 /хоёр/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Б 2 /хоёр/ жилийн хорих ялаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Б 2 /хоёр/ жил 5 /таван/ сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэж, ял оногдуулахаар шийдвэрлэв. 

 Шүүгдэгч М.О ын баривчлагдсан 02 хоногийг, шүүгдэгч Б.Б баривчлагдсан, цагдан хоригдсон 28 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 2 ширхэг, төмөр сүх 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч М.О ын эзэмшлийн 500000 төгрөгийн үнэлгээ бүхий ...............улсын дугаартай шар өнгийн TOYOTA VESTA  маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, уг автомашиныг эзэмшигч М.О т буцаан олгож, шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан автомашины үнэ 500000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураах, хохиролд нөхөн төлүүлэх боломжгүй байна гэж үзсэн болно. Учир нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг битүүмжилсэн боловч одоо уг автомашиныг ашиглах боломжгүй болсон байх тул тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл,

36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.5, 36.6, 36.7,

36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг

 удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

  1. Шүүгдэгч О ыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар бүлэглэж, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, тээврийн хэрэгсэл ашиглаж 10623000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг,

-Шүүгдэгч М.О ыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж, 25 тооны бод мал буюу бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг,

              -Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар бүлэглэж, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, 10623000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг,

              -Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж, 25 тооны бод мал буюу бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг,

              -Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Авгууд овогт Магсарын М.О ыг 2 /хоёр/ жилийн хорих ялаар,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар М.О ыг 2 /хоёр/ жилийн хорих ялаар,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Б 2 /хоёр/ жилийн хорих ялаар,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Б 2 /хоёр/ жил 5 /таван/ сарын хорих ялаар,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч М.О т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрвөн/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /таван/ сарын хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрвөн/ жил 5 /таван/ сар 30 /гуч/ хоногийн хорих ялаар тус тус тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О т оногдуулсан 4 /дөрвөн/ жилийн хорих ял, шүүгдэгч Б.Б оногдуулсан 4 /дөрвөн/ жил 5 /таван/ сар 30 /гуч/ хоногийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О ын баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг, шүүгдэгч Б.Б баривчлагдсан, цагдан хоригдсон 28 /хорин найман/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.О Б.Б нараас 6.123.000 төгрөгийг хувь тэнцүүлж, шүүгдэгч М.О Б.Б нараас 3.061.500 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Э-т,

-шүүгдэгч М.О Б.Б нараас 2.000.000 төгрөгийг хувь тэнцүүлж, 1.000.000 төгрөгийг шүүгдэгч М.О Б.Б нараас  гаргуулж хохирогч У.Э- ад,

-шүүгдэгч М.О Б.Б нараас 1.900.000 төгрөгийг хувь тэнцүүлж, 950.000 төгрөгийг шүүгдэгч М.О Б.Б нараас гаргуулж хохирогч Д.Н-д,

-шүүгдэгч М.О Б.Б нараас 900.000 төгрөгийг хувь тэнцүүлж, 450.000 төгрөгийг шүүгдэгч М.О Б.Б нараас гаргуулж хохирогч Л.Э-д,

-шүүгдэгч М.О Б.Б нараас 1.200.000 төгрөгийг хувь тэнцүүлж, 600.000 төгрөгийг шүүгдэгч М.О Б.Б нараас гаргуулж хохирогч Б.Х-т,

-шүүгдэгч М.О Б.Б нараас 2.800.000 төгрөгийг хувь тэнцүүлж, 1.400.000 төгрөгийг шүүгдэгч М.О Б.Б нараас гаргуулж хохирогч Т.Б-д,

-шүүгдэгч М.О Б.Б нараас 1.000.000 төгрөгийг хувь тэнцүүлж, 500.000 төгрөгийг шүүгдэгч М.О Б.Б нараас гаргуулж хохирогч Б.О-т, 

-шүүгдэгч М.О Б.Б нараас 1.800.000 төгрөгийг хувь тэнцүүлж, 900.000 төгрөгийг шүүгдэгч М.О Б.Б нараас гаргуулж хохирогч М.Ц-т,

-шүүгдэгч М.О Б.Б нараас 1.100.000 төгрөгийг хувь тэнцүүлж, 550.000 төгрөгийг шүүгдэгч М.О Б.Б нараас гаргуулж хохирогч М.О т,

-шүүгдэгч М.О Б.Б нараас 1.200.000 төгрөгийг хувь тэнцүүлж,  600.000 төгрөгийг шүүгдэгч М.О Б.Б нараас гаргуулж хохирогч Р.Ц-д,

-шүүгдэгч М.О Б.Б нараас 1.800.000 төгрөгийг хувь тэнцүүлж,  900.000 төгрөгийг шүүгдэгч М.О Б.Б нараас гаргуулж хохирогч З.М,

-шүүгдэгч М.О Б.Б нараас 1.000.000 төгрөгийг хувь тэнцүүлж, 500.000 төгрөгийг шүүгдэгч М.О Б.Б нараас гаргуулж хохирогч М.Л-д,

-шүүгдэгч М.О Б.Б нараас 1.800.000 төгрөгийг хувь тэнцүүлж, 900.000 төгрөгийг шүүгдэгч М.О Б.Б нараас гаргуулж хохирогч Ө.О-д,

-шүүгдэгч М.О Б.Б нараас 2.000.000 төгрөгийг хувь тэнцүүлж, 1.000.000 төгрөгийг шүүгдэгч М.О Б.Б нараас гаргуулж хохирогч Ш.Л-д,

-шүүгдэгч М.О Б.Б нараас 2.296.190 төгрөгийг хувь тэнцүүлж, 1.148.095 төгрөгийг шүүгдэгч М.О Б.Б нараас гаргуулж хохирогч М.М-т,

-шүүгдэгч М.О Б.Б нараас 2.296.190 төгрөгийг хувь тэнцүүлж, 1.148.095 төгрөгийг шүүгдэгч М.О Б.Б нараас гаргуулж хохирогч Н.Э-д,

-шүүгдэгч М.О Б.Б нараас 246670 төгрөгийг хувь тэнцүүлж 123.335 төгрөгийг шүүгдэгч М.О Б.Б нараас гаргуулж хохирогч Ш.Б-д,

-шүүгдэгч М.О Б.Б нараас 2.000.000 төгрөгийг хувь тэнцүүлж, 1.000.000 төгрөгийг шүүгдэгч М.О Б.Б нараас гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.О-т тус тус олгож, хохирогч Б.Б нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар эрээн өнгийн модон иштэй 26.5 см урттай, ажлын хэсэг нь 14 см хэмжээтэй хутга 2 ширхэг, төмөр сүх 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч М.О ын эзэмшлийн 500000 төгрөгийн үнэлгээ бүхий ...............улсын дугаартай шар өнгийн TOYOTA VESTA  маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, уг автомашиныг эзэмшигч М.О т буцаан олгож, шүүгдэгч М.О Б.Б нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан автомашины үнэ 500000 төгрөгийг хувь тэнцүүлэн, шүүгдэгч М.О Б.Б нараас 250000 төгрөгийг тус тус  гаргуулж, улсын орлого болгосугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.О Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

              10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөл шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

              11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол болон эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

   

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            М.ЭНХМАНДАХ