| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/04038/И |
| Дугаар | 00658 |
| Огноо | 2016-09-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 00658
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******, өөрийн байранд байрлах “” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, Уранган 402 тоотод байрлах “” ХХК-д холбогдох,
гэрээний үүрэгт 61 707 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн даргаар М.Тайванжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “” ХХК, “” ХХК-ийн хооронд 2015.09.09-ний өдөр 15/12 тоот бетон зуурмаг худалдах худалдан авах болон тээвэрлэх гэрээ байгуулан худалдагч тал чанарын шаардлага хангасан бетон зуурмаг нийлүүлэх, захиалагч тал бүтээгдэхүүнийг хүлээн авах, үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэрээгээр тохиролцсон бетон зуурмагийг худалдагч тал нь хуваарийн дагуу захиалагч талд 2016.09.16-ны өдөр нийлүүлж дууссан. Захиалагч 2015.09.28-ны өдрийн байдлаар 24 270 000 төгрөг төлсөн буюу гэрээний 2.6-д заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буюу бетон зуурмагийн үнийг бүрэн төлөөгүй байна. 2015.12.31-ний тооцоо нийлсэн акт үйлдэж талууд гарын үсэг зурж зөвшөөрсөн баримтаар нэхэмжлэгч “” ХХК нь хариуцагч “” ХХК-иас 41 138 000 төгрөгийн авлага үүссэн байна. Дээрх мөнгийг төлж барагдуулах хугацааг тохиролцоогүй бөгөөд хариуцагч “” ХХК-иас төлбөрийг төлж дуусгахыг шаардахад удахгүй төлнө хэмээн удаа дараа худал хэлж цаг хугацаа алдагдуулж биднийг хохироосоор байна. Мөн гэрээний 6.1-д зааснаар захиалагчийн төлөх алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн хуульд заасан хувь хэмжээгээр буюу нийт 20 569 000 төгрөг байна. Иймд нэхэмжлэгч “” ХХК-д бетон зуурмаг худалдах худалдан авах болон тээвэрлэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 41 138 000 төгрөг түүний алданги 20 569 000 төгрөг нийт 61 707 000 төгрөгийг хариуцагч “” ХХК-иас гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “”ХХК-ийн захирал Ж.Чин-эрдэнэ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Гэрээний дагуу “” ХХК нь хууль тогтоомжийн дагуу чанарын түвшинд нийцсэн тухайн цаг хугацаанд нь үүргээ хангалттай биелүүлж, гэрээний дагуу нийлүүлэх ёстой бетон зуурмагийг хангалттай нийлүүлсэн. Бетон зуурмагийг гэрээний дагуу нийлүүлснээс хойш урьдчилгаа 24.270.000 төгрөгийг өгсөн. Түүнээс хойш хариуцагч “” ХХК-иас янз бүрийн шалтаг, шалтгаан хэлж, өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлж, өгөх ёстой мөнгийг өгөөгүй. “” ХХК-иас авсан бетон зуурмагийг өөр ХХК-д худалдсан боловч мөнгийг нь авч чадаагүй гэх гэрээний хуулбарыг хавтаст хэрэгт хавсаргасан байна. “” ХХК-тай гэрээ байгуулаад бетон зуурмагийг худалдан авсан энэ гэрээний маргаантай “” ХХК нь манайхаас авсан бетон зуурмагийг худалдсан нь холбоо хамааралгүй нотлох баримтыг гаргаж өгсөн. Энэхүү хэрэг маргаан шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн. Дээрх хугацаанд эдийн засгийн хямралаас шалтгаалан “” ХХК нь ажилчдын цалинг өгөхөд ч хүндрэлтэй байна. Бетон зуурмаг нийлүүлэхэд миксер гэх бөөрөнхий машинд 1.000.000 гаруй төгрөгний бүтээгдэхүүн хийгээд явдаг. Өөрөөр хэлбэл олон бөөрөнхий миксер машин “” ХХК-ийн талбай дээр очиж бетоныг өгсөн. Бетон тээвэрлэж буй машин бүрт баримт үйлддэг, тэр баримтууд одоо надад байна. Тухайн үед хоёр тал гэрээ байгуулаад бетон зуурмагийг нийлүүлж байхад чанаргүй бетон зуурмаг нийлүүлсэн гэх зүйл яригдаагүй. Бетон зуурмагийн чанарыг тухайн марканд хүрсэн эсэхийг 28 хоног дээр нь барилга корпорациар баталгаажуулан өөрийн архивт хадгалан, тухайн худалдан авагч талд өгсөн. Дээрх баримтын нэг хувийг “” ХХК-д өгсөн, эх хувирааа манай компанийн архивт хадгалагдаж байгаа. Мөн захирал Чин-Эрдэнээс 2013 оны 12 дугаар сард 02-ны өдөр 15/150 тоот бичгээр *******ийг 3 жилийн хугацаатайгаар “” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилж, компанийн бүх эрх мэдлийг шилжүүлсэн. Иймд үндсэн зээл 41.138.000 төгрөг, алданги 20.569.000 төгрөг, нийт 61.707.000 төгрөгийг хариуцагч “” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “” ХХК нь “” ХХК-тай 2015.09.09-ний өдөр 15/12 тоот бетон зуурмаг худалдах худалдан авах, тээвэрлэх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээнд нэхэмжлэгч “” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд төлөөлөн гарын үсэг зурж гэрээг байгуулсан. 2013.12.20-ны өдрийн 13/150 итгэмжлэлд ******* нь “” ХХК-ийг төлөөлөн гэрээ хэлэлцээр хийх, компанийн дансан дахь мөнгиийг захиран зарцуулах, бусад тооцооны баримтууд дээр гарын үсэг зурах бүрэн эрхийг олгосноос харахад ******* нь “” ХХК-ийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй. Аж ахуй нэгжийг төлөөлнө гэдэг нь иргэнийг төлөөлнө гэдгээс өөр ойлголт юм. “” ХХК-д 41.138.000 төгрөгний үнэтэй чанарын баталгаа хангасан бетон зуурмаг нийлүүлсэн гэдгийг нотолсон баримт байхгүй байна. 2015.09.09-ний өдөр 15/12 тоот бетон зуурмаг худалдах, худалдан авах тээвэрлэх гэрээг “” ХХК-иас төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан учир хэлцэл хүчин төгөлдөр эсэх асуудал яригдана. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон итгэмжлэл олгосон боловч мөн хуулийн 64 дүгээр зүйлд зааснаар бичгээр гаргасан итгэмжлэл нь дараах шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд 64.2.2-т “хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байна” гэж заасанчилан н.Чин-Эрдэнээс *******т олгосон итгэмжлэлд хувьцаа эзэмшигч н.Чин-Эрдэнэ гарын үсэг зурсан болохоос уг компаний нягтлан бодогч гарын үсэг зураагүй байна. Энэхүү итгэмжлэл хуулийн хүчин төгөлдөр байх чадамжаа алдчихсан учраас 2015.09.09-ний өдрийн 15/12 тоот бетон зуурмаг худалдах худалдан авах, тээвэрлэх гэрээнд гарын үсэг зурсан ******* нь төлөөлөх эрхгүй этгээд юм. Төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл хүчингүй болдог. “” ХХК нь “” ХХК-иас бетон зуурмаг авсан. Гэхдээ 41.138.000 төгрөгийн бетон зуурмагийг “” ХХК-д нийлүүлсэн талаарх нотлох баримт хэргийн материалд байдаггүй. “” ХХК нь өөр компанид бетон зуурмагийг нийлүүлсэн учраас тухайн компанид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байхад “” ХХК-иас бетон зуурмагийг нийлүүлсэн гэх баримтуудаа гаргаад өгөөч гэж хүсэлт тавихад “” ХХК-иас эдгээр баримтуудыг өгчихсөн гэсэн тайлбарыг өгсөн. 41.138.000 төгрөгний бетон зуурмаг нийлүүлсэн гэдгийг нотлох баримт байхгүй учраас эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайн үед “” ХХК-иас дээрх нотлох баримтуудыг гаргаад өгчихсөн байсан бол эрүүгийн хэрэг өөрөөр шийдвэрлэгдэх байсан. Мөн уг хэрэг маргаанд нэхэмжлэгч “” ХХК-ийг төлөөлж Чин-Эрдэнэ захирал шүүгчийн захирамжийн дагуу хэргийн оролцогчоор оролцож байгаа боловч *******т олгосон итгэмжлэл хэргийн материалд байхгүй байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч “” ХХК-иас бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 41 138 000 төгрөг, алданги 20 569 000 төгрөг нийтдээ 61 707 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан, нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, бетон зуурмагийг өөр компанид хүлээлгэн өгсөн гэх мэт үндэслэлүүдээр хариуцагч тал маргаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөөгүй байна.
Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд “” ХХК болон “” ХХК-ийн хооронд 2015.09.09-ний өдөр 15/12 тоот бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ байгуулагдсан, худалдагч тал чанарын шаардлага хангасан бетон зуурмаг нийлүүлэх, захиалагч тал бүтээгдхүүнийг хүлээн авч үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Хариуцагчийг дээрх гэрээний 2.6 дахь хэсэгт заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буюу бетон зуурмагийн үнийг бүрэн төлөөгүй гэж үзээд гэрээний 6.1 дэх хэсэгт зааснаар алдангид 20 569 000 төгрөгийг нэмж тооцож, нэхэмжлэлийн шаардлагын нийт үнийн дүнг тодорхойлсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан “...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” заалтад нийцсэн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй бөгөөд гэрээний 6.1 дэх хэсэгт алданги төлөхөөр тохирсон нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар анзын гэрээг бичгээр хийсэн гэж үзнэ.
Талуудын хооронд гарсан ажил, гүйлгээг анхан шатны баримт тус бүрээр тооцоо нийлсэн гэх 2015.12.31-ний өдрийн тооцоо нийлсэн актаас үзэхэд 2015.09.28-ны өдрийн байдлаар хариуцагч “” ХХК нь гэрээний үүрэгт 24 270 000 төгрөгийг төлсөн, бетон зуурмагийн үнэд 41 138 000 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй гарсаныг 2 компанийн нягтлан бодогч нар баталсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч солигдож “”ХХК-ийн захирал Ж.Чин-эрдэнэ шүүх хуралдаанд оролцсон, “”ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд *******ийг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн байх бөгөөд талуудын хооронд бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болон “”ХХК-иас бетон зуурмагийг “” ХХК хүлээн авч, улмаар “Цоте менежмент консалтинг” ХХК-ийн захиалгаар баригдаж байсан “Хөх мандал” хорооллын барилгад нийлүүлсэн болох нь “” ХХК-ийн захирал *******ий гарын үсэг бүхий 2016.04.28-ны өдрийн 08 тоот албан бичиг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.05.12-ны 04231 тоот шийдвэр, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбараа хариуцагч тал нотолж чадаагүй бөгөөд түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар “” ХХК-иас 61 707 000 төгрөг гаргуулж “” ХХК-д олгосугай.
2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д зааснаар “” ХХК-иас 466 485 төгрөг гаргуулж “” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 466 485 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж залдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ