| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0647/И |
| Дугаар | 131/ШШ2016/00643 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 131/ШШ2016/00643
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн ******* сумын *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* сумын 4 дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, эрэгтэй, ******* овогт *******ийн *******д холбогдох
Баянхонгор аймгийн ******* сумын *******гаас олгосон зээлийн гэрээний үүргийн 2318391 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2013 оны 04-р сарын 17-нд Д.******* нь Баянхонгор аймгийн ******* сумын *******тай зээлийн гэрээ байгуулж, газар тариалан эрхлэх зориулалтаар 2000000 /хоёр сая/ төгрөгийн зээл авсан ба гэрээнд заасан хугацаандаа эргэн төлөлтөө хийгээгүйн улмаас одоо тус сумын, *******д 2318391 төгрөгийн өр, төлбөр үүссэн байна. Удаа дараа дуудан уулзаж, шаардлага тавьсан болов ч огт төлөх сэтгэлгүй байгаа тул эвлэрэх ямар ч боломжгүй байгаа юм. Иймд уг гэрээний үүргийн биелэлтийг хангуулж үндсэн зээл болох 2000000 төгрөг, түүний хүү, алданги 318391 төгрөг, нийт 2318391 /хоёр сая гурван зуун арван найман мянга гурван зуун ерэн нэгэн мянга/төгрөгийг Д.*******гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие *******гаас 2000000 төгрөгийн зээл аваад эргэн төлөлтөө төлж чадаагүй, одоо нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2318391 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Д.******* нь ******* сумын *******гаас авсан зээлийн, зээлийн гэрээний үүргийн 2318391 төгрөгийг нэхэмжлэгч *******д төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд тайлбар гаргасныг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг нь баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Баянхонгор аймгийн ******* сумын *******гаас олгосон зээлийн, зээлийн гэрээний үүргийн 2318391 төгрөгийг нэхэмжлэгч *******д төлөхийг зөвшөөрсөн хариуцагч Д.*******гийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Д.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 26022 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг захирамжийг хариуцагч Д.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ