Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 656

 

      Л.Гэрэлт-Од, З.Баярсайн нарт

   холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор У.Дэндэвдорж, П.Энхболд,  

шүүгдэгч Л.Гэрэлт-Одын өмгөөлөгч А.Ундрах,

шүүгдэгч З.Баярсайн, түүний өмгөөлөгч Б.Пүрэвмаа,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 310 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Гэрэлт-Одын өмгөөлөгч А.Ундрах, шүүгдэгч З.Баярсайны өмгөөлөгч Б.Пүрэвмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Л.Гэрэлт-Од, З.Баярсайн нарт холбогдох эрүүгийн 201701000133 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Тугтан овогт Лувсандоржийн Гэрэлт-Од, 1982 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар  хороолол, 11А дугаар байр 02 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УА82032024/,

2. Их Монгол овогт Зулзагын Баярсайн, 1972 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Дундговь аймгийн Өндөршил суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, улс хоорондын ачаа тээврийн машины жолоочоор ажилладаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 28 дугаар байр 2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЗЙ72020518/,

Л.Гэрэлт-Од нь Замын-Үүд дэх гаалиар дамжин орж ирж буй автомашинуудад гаалийн хяналт, шалгалтыг зохих журмын дагуу хийлгэхгүй, зөрчлийг нуун дарагдуулж, саадгүй нэвтрэх зорилгоор Гааль, Татварын Ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч Б.Цэенгийн Хаан банкин дахь 5081004946 тоот дансаар дамжуулан түүнд 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн гүйлгээгээр 100.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 200.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 2.200.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 2 удаагийн гүйлгээгээр нийт 1.000.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 1.440.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 500.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн гүйлгээгээр 400.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн гүйлгээгээр 1.500.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн гүйлгээгээр 1.000.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн гүйлгээгээр 1.500.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн гүйлгээгээр 400.000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн гүйлгээгээр 1.000.000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн гүйлгээгээр 2.000.000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн гүйлгээгээр 300.000 төгрөгийн хээл хахууль,

Мөн Замын-Үүд дэх гаалиар дамжин орж ирж буй автомашинуудад гаалийн хяналт, шалгалтыг зохих журмын дагуу хийлгэхгүй, зөрчлийг нуун дарагдуулж, саадгүй нэвтрэх зорилгоор Гааль, Татварын Ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газрын дарга Т.Мөнхчулуунд түүний хүү М.Эрхэсийн Хаан банкны 50038111272 тоот дансаар дамжуулан 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн гүйлгээгээр 2.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн гүйлгээгээр 3.500.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн гүйлгээгээр 1.500.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4 удаагийн гүйлгээгээр нийт 2.500.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн гүйлгээгээр 1.500.000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 1.500.000 төгрөгийн хээл хахууль,

Мөн БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүд дэх боомтоор импортоор оруулж ирж гаальд мэдүүлж буй 8437 УБС, 4738 ХЭҮ улсын дугаартай ачааны автомашинуудад ачсан олон нэр төрлийн бараанд гаалийн хяналт шалгалтыг зохих журмын дагуу хийлгэлгүй, тухайн бараанд төлөх татварын хэмжээг багасган төлөх, улмаар зөрчлийг илрүүлэхгүй нуун дарагдуулж, гаалийн хяналтын бүсээс саадгүй гарах зорилгоор, 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Гааль, Татварын Ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын Гаалийн улсын байцаагч Б.Цэенд 1.500.000 төгрөгийн, Гааль, Татварын Ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газрын дарга Т.Мөнхчулуунд 3.000.000 төгрөгийн, Гааль, Татварын Ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч Б.Оюунчимэгт 2.000.000 төгрөгийн хээл хахууль тус тус өгсөн.

З.Баярсайн нь 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр БНХАУ-аас орж ирсэн 09-73 ДГА улсын дугаартай автомашинд ачсан “Баруун суу гүн” ХХК-ийн 54.920 кг ачаа барааг гаальд мэдүүлэхдээ Гааль, Татварын Ерөнхий газрын Замын-Үүд дэх Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын ГХБ-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын хэсэгт Гаалийн улсын ахлах байцаагч Б.Оюунчимэгт Ө.Бямбадоржоор зуучлуулан 200.000 төгрөгийн хээл хахуулийг албан тасалгаанд нь өгсөн,

Мөн 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 41-20 ДГО улсын дугаартай автомашинд бараа ачин БНХАУ-аас оруулж ирэхдээ 7.885.652 төгрөгийн татвар ноогдох 15 нэр төрлийн ачаа барааны тоо хэмжээг бууруулан 6.759.236 төгрөгийн татвар төлж, Гааль, Татварын Ерөнхий газрын Замын-Үүд дэх Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын ГХБ-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох, гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагч И.Наранцэцэгт 500.000 төгрөгийн,

Мөн 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 98-02 ДГО улсын дугаартай автомашинд бараа ачин БНХАУ-аас оруулж ирэхдээ 7.736.715 төгрөгийн татвар ноогдох 63 нэр төрлийн ачаа барааны чанар байдлыг өөрчлөн мэдүүлж, 4.689.679 төгрөгийн татвар төлж, Гааль, Татварын Ерөнхий газрын Замын-Үүд дэх Гаалийн газрын Автозамын шалган нэвтрүүлэх цогцолборын ГХБ-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох, гарах чиглэл импортын Гаалийн улсын ахлах байцаагч И.Наранцэцэгт 500.000 төгрөгийн хээл хахууль тус тус өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Л.Гэрэлт-Од, З.Баярсайн нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн Прокурорын газраас Л.Гэрэлт-Од, З.Баярсайн нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, Л.Гэрэлт-Од, З.Баярсайн нарыг хахууль өгөх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Гэрэлт-Одыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3 жил хорих ялаар, З.Баярсайныг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Гэрэлт-Од, З.Баярсайн нарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Гэрэлт-Одын цагдан хоригдсон 97 хоногийг, З.Баярсайны цагдан хоригдсон 149 хоногийг тэдгээрийн эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, Л.Гэрэлт-Од, З.Баярсайн нар бусдад төлөх төлбөргүй, тэдгээрт холбогдох энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Гэрэлт-Одын өмгөөлөгч А.Ундрах давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 310 тоот шийтгэх тогтоолыг өмгөөлөгчийн зүгээс доорх үндэслэлүүдээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Миний үйлчлүүлэгч Л.Гэрэлт-Одын үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, мөрдөн байцаалтын явцад хэргээ хүлээн мэдүүлсэн, хохирол төлбөргүй, бусдад учруулсан хохирол байхгүй зэргийг шүүх хөнгөрүүлэх нөхцөл байдлаар авч үзсэнгүй.

2. Л.Гэрэлт-Од нь 3-10 насны буюу бага насны 2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Зүрхний архаг хууч өвчтэй бөгөөд анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг хөнгөрүүлэн үзэх хувийн нөхцөл байдлуудад шүүх бүрэлдэхүүн дүгнэлт хийсэнгүй.

3. Дээрх хэргийн болон хувийн нөхцөл байдлууд нь миний үйлчлүүлэгч Л.Гэрэлт-Одод 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан 3 жил хүртэлх хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой юм. Л.Гэрэлт-Одод оноосон 3 жилийн хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан. Гэвч дээрх давж заалдах гомдлын шаардлагаа өөрчилж байна. Л.Гэрэлт-Одын 2 хүүхдийг нь асран хамгаалах хүнгүй болоод байгаа тул түүнд оногдуулсан хорих ялыг торгох ял болгон хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч З.Баярсайны өмгөөлөгч Б.Пүрэвмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн 310 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

2017 оны 7 сарын 21-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанд З.Баярсайн нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн ба тэрээр 6-н ам бүлээ тэжээхийн тулд зээл аван ачааны авто машин худалдан авч, Эрээн Замын-Үүдийн хооронд тээвэр хийж, амьжиргаагаа залгуулдаг байсан. Энэ хүнийг хоригдсоноос хойш гэр бүлийг нь тэжээх хүнгүй, сар бүрийн зээлийн хүү нь нэхэгдээд амьдрал нь хүнд байдалд байна.

З.Баярсайн нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гаалийн татвараа бүрэн төлж хохиролгүй болсон, мөн 3.Баярсайны ар гэрийн байдлыг харгалзан үзэж, хорих ялаас чөлөөлөх саналтай оролцсон боловч анхан шатны шүүхээс өмгөөлөгчийн саналыг хүлээн авалгүй, Баярсайнд ял оногдуулсан. З.Баярсайн нь ачаа ачигдсан 98-02 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон өөрийн эзэмшлийн 41-29 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслүүд дэх барааг гаальд мэдүүлж, гаалийн бүрдүүлэлтээ зохих ёсоор нь хийж, гааль болон бусад татвараа төлж, гаалийн хяналтаас гарах зөвшөөрлийг гаалийн ахлах байцаагч Наранцэцэгээс авах гэхэд тэрээр мөнгө төл, мөнгө төлөхгүй бол машиныг нь дахин шалгана. Нутгийн эгч ахлах гаалийн байцаагч болж байхад новширлоо, ханш унагалаа гэх зэргээр дарамталж, сүрдүүлээд байхаар нь хүний барааг хүргэх хугацааг сунжруулах юм байна гэж бодоод Наранцэцэгийн ятгалгаар түүнд 500.000, 500.000 төгрөг өгсөн, мөн машины бүрдүүлэлтийг нь хийгээд Цэцэгсүрэн байцаагчид үзүүлэхэд 100 хувь таарч байсан ба тэрээр ажилтай байсан тул Оюунчимэг байцаагч руу Бямбадоржийг оруулахад өөдөөс нь сүлжээний 200.000 төгрөг гэж байна гэхээр нь З.Баярсайн нь оруулж өгсөн гэдгээ үнэнээр мэдүүлсэн.

БНХАУ-ын талаас ямар бараа ачигдаж байгааг жолооч мэдэх боломжгүй тул МУ-ын хилээр нэвтэрч буй ачаатай тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийг БНХАУ-ын манфестэд бичигдсэн барааг үндэслэн гаалийн бүрдүүлэлтийг нь хийж, гаалийн татвараа төлдөг. Хилийн боомтоор орж ирж буй ачаатай авто машины ачааг буулгаж, нэг бүрчлэн шалгах боломжгүй ба гаалийн шалгагч нар өөрийн мэдрэмжээрээ шалгаж, ноцтой зөрчил илрээгүй бол гаалийн хяналтын талбайгаас тээврийн хэрэгслийг гаргадаг. З.Баярсайн нь дээрхийн дагуу гаалийн бүрдүүлэлтээ хийж, гаальд шалгуулж, гаалийн татвараа төлсөн. Гэтэл Замын-Үүд сум дахь гаалийн газар, АТГ-аас З.Баярсайны 41-29 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг саатуулж, 2016 оны 3 сарын 22-ны өдрөөс 2016 оны 4 сарын 8-н хүртэл 3-н удаа барааг нь буулган нэг бүрчлэн тоолж, 2016 оны 1 сарын 11-ний өдрийн З.Баярсайны гаалийн бүрдүүлэлт хийн татвар төлж, хилээр нэвтрүүлсэн 09-73 ДГА дугаартай тээврийн хэрэгслийн гаалийн материалыг архиваас татан авч, дээрх үйлдэлд нь үйлдэл нэмж, хэргийг хүндрүүлэн шалгасан байдаг.

Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн хөнгөрүүлэх талын баримтууд хэрэгт авагдсан байхад үүнийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд З.Баярсайн нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гаалийн татвараа бүрэн төлсөн хохиролгүй болсон, түүний ар гэрийн байдлыг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч З.Баярсайн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

Прокурор У.Дэндэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт хорих ял оногдуулсан. Шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нь давж заалдах шүүхийн эрх хэмжээний асуудал. Шүүгдэгч нар мөрдөн байцаалтын шат болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Мөн бусдад төлөх хохирол төлбөргүй. Иймд шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал учраас прокурорын зүгээс тусгайлан гаргах санал байхгүй байна...” гэв.

Прокурор П.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор У.Дэндэвдоржийн дүгнэлттэй санал нэг байна...” гэв.

                                                    ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Л.Гэрэлт-Од нь Замын-Үүд дэх гаалиар дамжин орж ирж буй автомашинуудад гаалийн хяналт, шалгалтыг зохих журмын дагуу хийлгэхгүй, зөрчлийг нуун дарагдуулж, саадгүй нэвтрэх зорилгоор Гааль, Татварын Ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч Б.Цэенгийн Хаан банкин дахь 5081004946 тоот дансаар дамжуулан түүнд 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн гүйлгээгээр 100.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 200.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 2.200.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 2 удаагийн гүйлгээгээр нийт 1.000.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 1.440.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 500.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн гүйлгээгээр 400.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн гүйлгээгээр 1.500.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн гүйлгээгээр 1.000.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн гүйлгээгээр 1.500.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн гүйлгээгээр 400.000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн гүйлгээгээр 1.000.000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн гүйлгээгээр 2.000.000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн гүйлгээгээр 300.000 төгрөгийн хээл хахууль,

мөн Замын-Үүд дэх гаалиар дамжин орж ирж буй автомашинуудад гаалийн хяналт, шалгалтыг зохих журмын дагуу хийлгэхгүй, зөрчлийг нуун дарагдуулж, саадгүй нэвтрэх зорилгоор Гааль, Татварын Ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газрын дарга Т.Мөнхчулуунд түүний хүү М.Эрхэсийн Хаан банкны 50038111272 тоот дансаар дамжуулан 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн гүйлгээгээр 2.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн гүйлгээгээр 3.500.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн гүйлгээгээр 1.500.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4 удаагийн гүйлгээгээр нийт 2.500.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн гүйлгээгээр 1.500.000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 1.500.000 төгрөгийн хээл хахууль,

мөн БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүд дэх боомтоор импортоор оруулж ирж гаальд мэдүүлж буй 8437 УБС, 4738 ХЭҮ улсын дугаартай ачааны автомашинуудад ачсан олон нэр төрлийн бараанд гаалийн хяналт шалгалтыг зохих журмын дагуу хийлгэлгүй, тухайн бараанд төлөх татварын хэмжээг багасган төлөх, улмаар зөрчлийг илрүүлэхгүй нуун дарагдуулж, гаалийн хяналтын бүсээс саадгүй гарах зорилгоор, 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Гааль, Татварын Ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын Гаалийн улсын байцаагч Б.Цэенд 1.500.000 төгрөгийн, Гааль, Татварын Ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газрын дарга Т.Мөнхчулуунд 3.000.000 төгрөгийн, Гааль, Татварын Ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч Б.Оюунчимэгт 2.000.000 төгрөгийн хээл хахууль тус тус өгсөн.

З.Баярсайн нь 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр БНХАУ-аас орж ирсэн 09-73 ДГА улсын дугаартай автомашинд ачсан “Баруун суу гүн” ХХК-ийн 54.920 кг ачаа барааг гаальд мэдүүлэхдээ Гааль, Татварын Ерөнхий газрын Замын-Үүд дэх Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын ГХБ-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын хэсэгт Гаалийн улсын ахлах байцаагч Б.Оюунчимэгт Ө.Бямбадоржоор зуучлуулан 200.000 төгрөгийн хээл хахуулийг албан тасалгаанд нь өгсөн,

мөн 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 41-20 ДГО улсын дугаартай автомашинд бараа ачин БНХАУ-аас оруулж ирэхдээ 7.885.652 төгрөгийн татвар ноогдох 15 нэр төрлийн ачаа барааны тоо хэмжээг бууруулан 6.759.236 төгрөгийн татвар төлж, Гааль, Татварын Ерөнхий газрын Замын-Үүд дэх Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын ГХБ-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох, гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагч И.Наранцэцэгт 500.000 төгрөгийн,

мөн 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 98-02 ДГО улсын дугаартай автомашинд бараа ачин БНХАУ-аас оруулж ирэхдээ 7.736.715 төгрөгийн татвар ноогдох 63 нэр төрлийн ачаа барааны чанар байдлыг өөрчлөн мэдүүлж, 4.689.679 төгрөгийн татвар төлж, Гааль, Татварын Ерөнхий газрын Замын-Үүд дэх Гаалийн газрын Автозамын шалган нэвтрүүлэх цогцолборын ГХБ-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох, гарах чиглэл импортын Гаалийн улсын ахлах байцаагч И.Наранцэцэгт 500.000 төгрөгийн хээл хахууль тус тус өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч П.Оргилбаатарын “...”Хово” загварын 41-29 ДГО улсын дугаартай ачааны автомашинд гаалийн хяналт хийхээр Гаалийн улсын байцаагч Санбилэг хуваарилагдсан байхад Гаалийн улсын ахлах байцаагч 103-аар ажиллаж байсан И.Наранцэцэг нь Хяналт шалгалтын байцаагч солих цэс рүү өөрийн эрхээрээ нэвтрэн орж сольсон байсан...” /хх 1-н 221/,

гэрч П.Сайнбилэгийн “... Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын том тэрэгний импортын хяналт шалгалтын ГУБ-аар 2015 оны 3 дугаар сарын  16-ны өдрөөс 31-ний өдөр хүртэл ажилласан. Огноог нь сайн санахгүй байна. Баярсайн гэсэн нэртэй шар залуу гаальд бараа мэдүүлсэн байсан. Энэ залуу гааль хийдэг, гаальчин гэж нэрлэгддэг хүн юм билээ. Газрын дарга Цогтбаатар “гаальчин гээд байгаа хүмүүсийн нэрийг хэлж, ачааг нь 100 хувь шалгаж бай” гэсэн. Хятадуудын ачааг аваад өөрийгөө итгэмжлэгдсэн төлөөлөгч гэсэн бичиг хийлгэж аваад барааг гаальд мэдүүлдэг. Гаальд төлөх татварын мөнгийг нь ачааны эздээс авсан атлаа гаальд багаар татвар төлж, дундаас нь ашиг олдог этгээдүүдийг нэрлээд байгаа юм. Баярсайн 17 цагийн орчим татвараа төлөөд “одоо миний машиныг шалгаад өг, би гаалийн бүсээс гармаар байна” гэж хэлсэн. Би “өнөөдөр том машиныг 1 цагийн хугацаанд шалгаж чадахгүй, өглөө эрт буулгаад бэлдсэн бай, ачаагаа эрт буулгаад нэг бүрчилсэн шалгалт хийхэд 1 өдрийн хугацаа дор хаяж орно шүү дээ” гэж хэлсэн. Гаальчин гэж нэрлэгддэг хүн учир 100 хувьд буулгаж шалгах гэж байсан. Тэгээд маргааш өглөө нь ажил дээрээ иртэл Пүүний байцаагч Бат-Очир чөлөө авсан учир түүний оронд ажилла гэсэн үүргийг ахлах байцаагч буюу 103 Наранцэцэг өгсөн. Бат-Очир байцаагч 3 өдрийн чөлөө авсан учир би пүүн дээр 3 өдөр ажилласан. Баримтаас харахад 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр надаар шалгалт хийлгэхээр ирсэн боловч ажлын байр өөрчлөгдсөн тул Сайнбаяр байцаагч мөн сарын 22-ны өдөр шалгасан байна...” /хх 1-н 225/,

гэрч Б.Саруултөгсийн “...Би 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Сайншандад шүүх хуралтай учир маргааш өглөө САIS программ дээр миний нэрийг хаагаарай гэж хэлэхээр гаалийн улсын байцаагч Наранцэцэгийн өрөөнд ороход Замын Үүд сумын иргэн З.Баярсайн И.Наранцэцэгтэй ярилцаад ажлын ширээний хажууд зогсож байсан...” /хх 1-н 235/,

Л.Гэрэлт-Одын яллагдагчаар өгсөн “...2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд байсан. Тэр үед Б.Цэен над руу яриад орой найзуудтайгаа гарах гэж байна, мөнгө байвал 2.000.000 төгрөг зээлээч гэсэн юм. Манай нөхөр Өлзийтэд 20 гаруй адуутай, Мөнхсайханы адуу бас Өлзийтэд байдаг юм. Бусад мөнгийг санахгүй байна. Цэен эгч тухай бүрт нь Эрхэсийн данс руу энэ мөнгөнүүдийг хий гэсэн учраас би хийж байсан. 84-37 УБС улсын дугаартай машинтай адил машин гарах бүрт л Цэен эгч хэлж мөнгө хийлгэсэн. Тухайн үед гаалийн бүрдүүлэлт хийж байсан машинуудаа санахгүй байна. Гаалийн бүрдүүлэлт хийж байгаа ачаа бараагаа хурдан шуурхай гаргахын тулд Цэен эгч тус болдог юм. Би Эрхэс, Мөнхчулуун нарыг танихгүй. Цэен эгчид мөнгө өгч гаргахгүй бол Гаалийн байцаагч нар буулгаж шалгаад байдаг юм. Буулгаж шалгахад ачаа бараа эвдрэх, гэмтэх, ачаа бараа дутах зэрэг асуудлууд үүсдэг...” /хх 5-н 94-97/,

З.Баярсайны яллагдагчаар өгсөн “...41-29 дугаартай, автомашиныг гаалийн хяналтын талбайгаас гаргахад хээл хахууль өгөөгүй, 98-02 дугаартай автомашины ачааг И.Наранцэцэг зөвшөөрөхгүй байгаад байсан. Яагаад зөвшөөрөхгүй байгаа талаар асуухад “чиний ачаа асуудалтай байна” гэсэн. Би “гайгүй сайн тушаасан шүү дээ” гэхэд И.Наранцэцэг “надад нэг санал байна” гээд “ерөнхий газраас шалгалт ирэх гээд байна, хөргөгч, тавгын чихэр дүүргээд өг” гэсэн. 200.000 төгрөг өгөхөд голоод авахгүй байсан. Тэгэхээр нь ширээнийх шүүгээг нь нээгээд 200.000 төгрөг хийчихээд гарсан. Орой болоход гаалийн мэдүүлгийг зөвшөөрөв төлөвт шилжүүлээгүй байхаар нь И.Наранцэцэгийн өрөөнд ороход шалгалтын хүмүүс 7 хонох юм гэсэн. Энэ чинь хүрэхгүй шүү дээ гэхээр нь 200.000 төгрөг нэмээд шүүгээнд нь хийсэн...” /хх 3-н 228/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 03-2091008-i30043 дугаартай мэдүүлгээр 84-37 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачигдсан 129.612.935,41 төгрөгийн үнийн дүн бүхий бараанд гаалийн татварт 6.480.647,25 төгрөг, НӨАТ-т 13,609,357.74 төгрөг, нийт 20.090.004,99 төгрөгийн татвар, мөн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 03-2091008-i30044 дугаартай мэдүүлгээр 47-38 ХЭҮ дугаартай тээврийн хэрэгслээр ачигдсан 52.845.545,12 төгрөгийн үнийн дүн бүхий бараанд гаалийн татварт 2.642.277,06 төгрөг, НӨАТ-т 5,548,782.44 төгрөг, нийт 8.191.059,50 төгрөгийн татварыг гаальд дутуу мэдүүлсэн байна. К.Эрхэмбаатар нь 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Замын Үүд боомтоор 47-38 ХЭҮ дугаартай ачааны автомашинд ачигдсан 66.197.921,19 төгрөгийн бараанд гаалийн болон НӨАТ-т 10.260.677,79 төгрөгийн татвар төлөх байснаас 2.069.618,29 төгрөгийн татварыг төлж, 8.191.059,50 төгрөгийн татварыг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн байна. Л.Гэрэлт-Од нь 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Замын Үүд боомтоор 84-37 УБС дугаартай ачааны машинд ачигдсан 146.194.845,02 төгрөгийн бараанд гаалийн болон НӨАТ-т 22.660.200,98 төгрөгийн татвар төлөх байснаас 2.507.195,99 төгрөгийн татварыг төлж, 20.090.004,99 төгрөгийн татварыг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн байна. Нийт 28.281.064,49 төгрөгийн татварыг дутуу мэдүүлсэн байна” гэсэн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 39 тоот дүгнэлт /хх 5-н 34-36/,

Баримт бичигт, компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 105-152/,  З.Баярсайны Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх 1-н 53-60/, Л.Гэрэлт-Одын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгууд /хх 5-н 184-221/,  Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 62/, 84-37 УБС, 47-38 ХЭҮ улсын дугаартай автомашинуудын татварын зөрүүнд тавьсан Гааль, Татварын Ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалт Гаалийн улсын байцаагчийн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 16/04, 16/05 дугаартай актууд /хх 4-н 200-202/,

25-84 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэл бүхий бараанд үзлэг хийсэн тэмдэглэлд “... Үзлэгээр: Өнгөлгөөтэй хавтанг өнгөлгөөгүй гэж мэдүүлсэн тул гаалийн үнийг дахин хянаж үзэхэд гаалийн үнийн зөрүүтэй тул 1 112 465,97 төгрөгийн гаалийн болон бусад албан татвар нэмж төлөхөөр байна...” /хх 1-н 64-65/,

  37-19 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэл бүхий бараанд үзлэг хийсэн тэмдэглэл “...Үзлэгээр: Бодит байдлаар 23 нэр төрлийн бараа байсан. Үүнд мэдүүлээгүй 11 нэр төрлийн бараа байгаа бөгөөд 96 хуудастай 151400 ширхэг сурагчийн дэвтэр мэдүүлсэн нь 604800 ширхэг 12 хуудастай сурагчийн дэвтэр байв. Гаалийн үнийг дахин хянаж үзэхэд 8 669 572,5 төгрөгийн гаалийн болон бусад албан татвар нэмж төлөхөөр байна...” /хх 1-н 66-67/,

98-02 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бүхий бараанд үзлэг хийсэн тэмдэглэл “... Үзлэгээр: Бодит байдлаар 63 нэр төрлийн бараа байсан. Гаалийн үнийг дахин хянаж үзэхэд 937 385,9 төгрөгийн гаалийн болон бусад албан татвар нэмж төлөхөөр байна...” /хх 1-н 68-71/,

40-58 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бүхий бараанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл “...Үзлэгээр: Бодит байдлаар 162 нэр төрлийн /давхардсан тоогоор/ бараа байсан. Үүнд мэдүүлээгүй 139 нэр төрлийн бараа байсан бөгөөд гаалийн үнийг дахин хянаж үзэхэд 3 868 770,49 төгрөгийн гаалийн болон бусад албан татвар нэмж төлөхөөр байна...” /хх 1-н 72-78/,

Б.Цэенгийн Хаан банкны дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл “...Л.Гэрэлт-Одоос 21 удаагийн гүйлгээгээр нийт 28.940.000 төгрөгийн орлого хийгдсэн байна...” /хх 1-н 241-249/ зэрэг нотлох баримтуудаар болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Мөн анхан шатны шүүх Б.Цэен нарын 34 хүнд холбогдох хэргийг хэргээс З.Баярсайн, Л.Гэрэлт-Од нарт холбогдох хэргүүдийг тодорхой нөхцөл байдлуудын улмаас тусгаарласан нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд саад болохгүй ба Шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

Прокуророос Л.Гэрэлт-Од, З.Баярсайн нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх ба анхан шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх явцад буюу 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж эхэлжээ.

            Анхан шатны шүүх Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан Л.Гэрэлт-Од, З.Баярсайн нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилсэн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх бөгөөд шүүгдэгч нарт тухайн зүйл, хэсэгт заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 Л.Гэрэлт-Од, З.Баярсайн нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны хүүхдүүдтэй, хохирол төлбөрөө төлж барагдуулсан, хувийн байдлыг болон тэдний гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа нөхцөл байдлыг харгалзан, тэдэнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж торгох ял болгож, энэ талаархи өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулахаар шийдвэрлэв.