| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2020/0031/Э |
| Дугаар | 30 |
| Огноо | 2020-02-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгч С.Ё нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт С.Ё-д холбогдох эрүүгийн 2020000160013 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х аймгийн Д суманд ... оны ... сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй,Улаанбаатар хотод Б ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдүүдийн хамт амьдардаг, Нийслэлийн Сонгино-Хайрхан дүүргийн 37-р хороонд оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл Д овогт С.Ё,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Ё нь 2020 оны 01 сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах вагон вокзалын авто машины зогсоол дээр хохиоргч Ч.М-н эзэмшлийн хоёр ширхэг хар өнгийн тортой, 94 метр бөс барааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д овогт С.Ё шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2020 оны 01 сарын 18-ны өдөр Замын-Үүдийн вокзал дээрээс танихгүй хүний 2 боодол юм хүнд нь хэлэлгүйгээр авсан нь үнэн. Би хулгай хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тэгээд цагдаад баригдаад авсан зүйлээ эзэнд нь тоо ёсоор нь буцааж өгсөн. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэжээ.
Хохирогч Ч.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд Замын-Үүдийн хилийн боомтоор буцаж 16 цагийн орчим Монгол Улсад орж ирээд Эрээн хотоос авсан зүйлээ талыг нь машинаасаа буулгаад, үлдэгдэл эд зүйлээ тээврийн хэрэгслээсээ буулгах хооронд эхний буулгасан эд зүйлээ алдсан. Би Монголд орж ирэхдээ хар торонд хийсэн, гадуураа скочтой дээлийн материал 3 боодол, хирээсний машин 1 ширхэг, 1 хайрцагтай жимс авч ирсэн бөгөөд үүнээс 2 боодол хар боодолтой, гадуураа скочтой дээлийн материал алдсан. Миний алдсан эд зүйл торгон даавуу нийт 22 дээлний 66 метр, 1 метр нь 13 юань буюу монгол мөнгөөр 344,058 төгрөг, дээлийн торго цэнхэр өнгөтэй, барзгар хээтэй 12 метр, 1 метр нь 10 юань, монгол мөнгөөр 50,000 төгрөг, цулгуй даавуунууд тод цэнхэр, ягаан гэх мэт өнгийн 3 дээлний 12,6 метр, 1 метр нь 20 юань буюу монгол мөнгөөр 101,052 төгрөг болж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/
Гэрч Т.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... машинд сууж байтал Ж, А хоёр миний машинд орж ирээд суусан, удалгүй Ё хоёр ширхэг хар тортой юмтай миний машинд суусан. Ж одоо цаг орой болсон байна буудалдаа орж хоноод маргааш өглөө хөдлөе гэж хэлээд буудал орсон. Буудалд ороод байж байтал шөнийн 12 цаг болж байхад манай буудалд цагдаа нар орж ирээд бид дөрвийг аваад явсан. Ж-с асуухад Ё хүний юм авсан байна гэж хэлсэн, би тэр үед юу болоод байгааг мэдсэн” гэх мэдүүлэг / хх-ийн 24-25/
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 04/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 05/
А ХХК-ны үнэлгээний дүгнэлт / хх-ийн 49-51/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 52/
Нийслэлийн Сонгино-Хайрхан дүүргийн 37 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 69/
Шүүгдэгч С.Ё-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/
Б ХХК-ны тодорхойлолт /хх-ийн 71/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар
Шүүгдэгч Д овогт С.Ё нь 2020 оны 01 сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах вагон вокзалын авто машины зогсоол дээр хохиоргч Ч.М-н эзэмшлийн хоёр ширхэг хар өнгийн тортой, 94 метр бөс барааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 376,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тэгээд Замын-Үүдийн хилийн боомтоор буцаж 16 цагийн орчим Монгол Улсад орж ирээд Эрээн хотоос авсан зүйлээ талыг нь машинаасаа буулгаад, үлдэгдэл эд зүйлээ тээврийн хэрэгслээсээ буулгах хооронд эхний буулгасан эд зүйлээ алдсан. Би Монголд орж ирэхдээ хар торонд хийсэн, гадуураа скочтой дээлийн материал 3 боодол, хирээсний машин 1 ширхэг, 1 хайрцагтай жимс авч ирсэн бөгөөд үүнээс 2 боодол хар боодолтой, гадуураа скочтой дээлийн материал алдсан“ гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/, гэрч Т.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “машинд сууж байтал Ж, А хоёр миний машинд орж ирээд суусан, удалгүй Ё хоёр ширхэг хар тортой юмтай миний машинд суусан. Ж одоо цаг орой болсон байна буудалдаа орж хоноод маргааш өглөө хөдлөе гэж хэлээд буудал орсон. Буудалд ороод байж байтал шөнийн 12 цаг болж байхад манай буудалд цагдаа нар орж ирээд бид дөрвийг аваад явсан. Ж-с асуухад Ё хүний юм авсан байна гэж хэлсэн“ гэх мэдүүлэг / хх-ийн 24-25/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 04/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 05/, А ХХК-ны үнэлгээний дүгнэлт / хх-ийн 49-51/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 52/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Ё нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдэж, гэмт хэргийн улмаас бусдад 376,000 төгрөгний хохирол учруулсан,шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч нь үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч,гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй бөгөөд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ
Шүүгдэгч С.Ё нь гэмт хэргийн улмаас бусдад 376,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирол болох 94 метр бөс барааг хохирогчид нь бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч С.Ё-г бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч С.Ё нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн болон иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч С.Ё нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасны дагуу, хяналтын прокурортой хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнсэнгийн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай ирүүлсэн байна.
Иймд шүүгдэгч С.Ё-д ял оногдуулахдаа хяналтын прокурортой тохиролцсон ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Д овогт С.Ё-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч С.Ё-д хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч С.Ё зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ё нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах учрыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Ё нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ё-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц