| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/03305/И |
| Дугаар | 00627 |
| Огноо | 2016-09-12 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 00627
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэг 6 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, 2015.12.28-ны өдрийн *******тэй байгуулсан зээлийн гэрээ бүхий барьцааны хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцохыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Тайванжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...миний бие 2015.05.11-ний өдөр тай зээлийн гэрээ байгуулж, түүнд 4 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн гэрээний дагуу 2 саоын хүгээ өгсөн боловч үндсэн зээлээ хугацаандаа төлөөгүй. Иймд гаас үндсэн зээлийн үлдэгдэл 4 000 000 төгрөг, хугацаа хэтрүүлсэний алданги 2 000 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Эрдэнэтуяатай зээлийн гэрээ байгуулж 4.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатайгаар, сарын 8 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Зээлдэгч Эрдэнэтуяа нь зээлийн гэрээний дагуу 2 сарын хүүгээ төлсөн боловч үндсэн зээлээ хугацаанд нь төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Иймд зээлдэгч Эрдэнэтуяагаас үндсэн зээл 4.000.000 төгрөг, алданги 2.000.000 төгрөг нийт 6.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие *******ээс 2015.12.28-ны өдөр 4 сая төгрөгийг зээлэн авч, зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг байгуулсанаас хойш удалгүй эрүүл мэндэд минь асуудал гарч эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. 2016.01.28-ны өдөр буюу эмнэлэгт байх хугацаандаа *******т учир байдлаа хэлэн зээлийн гэрээний хугацааг сунгуулан тохирохоор утсаар нь холбогдох гэтэл боломжгүй гадагшаа явсан байсан. 2016.2.25-ны өдөр нөхрийн эзгүйд би эмнэлгээс гараад удаагүй, тэнхэрээгүй, охин минь намайг сахин халамжилж, 2 сартай зээ охинтойгоо орон гэртээ
байхад минь ******* нь охинтойгоо хамт дайран орж ирэн, намайг бүлэглэн зодон дарамталж, айлган сүрдүүлж, “гаднаас ченж дуудна, эд хогшлыг чинь одоо шууд ачаад авч явна, ломбарданд тавина зарна” гэхээр нь миний охин айн балмагдаж, зочдын өрөөний сервант дотор байсан 4 ширхэг мөнгөн аягыг барьж гүйн гарч, ломбарданд тавин 200 000 төгрөг зээлж, хүүнд нь тооцуулан бэлнээр төлсөн. Гэтэл нэхэмжлэлд энэ тухай огт дурдаагүй байна. *******ийн охин Мичидмаа нь манай гэрийн хаалганд зоолттой байсан гэрийн түлхүүрийг хулгайлан авч гарахад нь би мэдэж, буцаан нэхсэнд аваагүй гэж худал мэлзэж байснаа хэсэг хугацааны дараа Ганчимэг “ миний цүнхэнд түлхүүр чинь орчихож...” гэж хэлээд оруулж ирж өгсөн. Мөн ******* нь хүргэнтэйгээ бүлэглэн намайг дарамтлан шаардаж, маргаан бүхий гэрээний өөрт байсан хувийн доод хэсэгт 9 нэр төрлийн эд хогшлыг жагсаан бичүүлсэн. Тэрхүү бусармаг үйл ажиллагаагаа “... гэрээнд тусгасан эд хогшлоо худалдан борлуулж төлж барагдуулна гэж тохирсон...” мэтээр худал нэхэмжлэлдээ бичжээ. Гэрээг байгуулах үед барьцаа хөрөнгийн талаар огт тохиролцоогүй бөгөөд энэ бол миний хүсэл зориг биш юм” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: “Миний бие 2015.5.11-ний өдөр буюу *******ийн охиноос 4 сая төгрөгийг зээлж, барьцаагүй гэрээ байгуулсан. Тухайн 4 сая төгрөгийг барьцаагүй зээлийн гэрээний дагуу гаас хүлээж авсан. Нэгдүгээрт: *******тэй 2015.12.28-ны өдөр барьцаагүй зээлийн гэрээ байгуулсан боловч, гэрээний дагуу 4 сая төгрөг хүлээж аваагүй. Иргэний хуулийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. 281.2-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаас үзэхэд *******ээс гэрээний дагуу мөнгө хүлээж аваагүй учраас тухайн гэрээ хэлцэл нь хүчин төгөлдөр биш юм. Хоёрдугаарт: Тэгээд ч миний бие *******тэй барьцаат зээлийн гэрээ байгуулаагүй бөгөөд ******* хүргэний хамт дарамталж өөрийн гэрээний хувийн доод хэсэгт эд хөрөнгийн нэрсийн жагсаалт бичүүлсэн. Барьцааны талаар анхнаасаа огт тохиролцоогүй хүлээн зөвшөөрөхгүй. Анх байгуулсан гэрээний хувийг шүүхэд нотлох баримт болгон гаргаж өгсөн. Тухайн хувь дээр барьцааны тухай заалт огт байхгүй, эд хогшлыг 4 сая төгрөгийн барьцаанд тавих нь миний өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл биш юм. Гуравдугаарт: Дээр нэр дурдагдсан тавилга эд хогшил нь миний өмчлөлийн эд хөрөнгө биш бөгөөд хамтран амьдрагч ын эд хөрөнгө, эд хогшил юм. Иймд 2015.12.28-ны өдрийн *******тэй байгуулсан зээлийн гэрээ бүхий барьцааны хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахда: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь анх Мичидмаатай байгуулсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр, дараагийн Ганчимэгтэй байгуулсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэсэн агуулгатай сөрөг нэхэмжлэл гаргасан байдаг. Тухайн үед нэхэмжлэгч Мичидмаа нь өөрийн биеэр нэхэмжлэл гаргах боломжгүй гадаад улс руу зорчихоор явсан байсан тул ээж Ганчимэг нь зээлийн гэрээ байгуулан, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч солигдсон. Одоо энэ сөрөг нэхэмжлэл Мичидмаад хамааралгүй гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Ч.Эрдэнэтуяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 5 600 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг ******* 2016.03.28-ны өдөр анх шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр *******ийг жинхэнэ нэхэмжлэгч гаар сольсон байна.
Нэхэмжлэгч нь 2016.05.20-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ зээлдэгч нь зээлсэн мөнгөний 2 сарын хүүг төлсөн болохыг дурдаад үндсэн зээл 4 000 000 төгрөг, алданги 2 000 000 төгрөг нийтдээ 6 000 000 төгрөгийг хариуцагч Ч.Эрдэнэтуяагаар төлүүлэхийг шаарджээ.
Хэргээс үзэхэд , нарын хооронд 2015.05.11-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу сарын 8 хувийн хүү тооцож, 2015.07.10-нд төлж дуусгасан байхаар, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлөх нөхцөлтэйгөөр 4 000 000 төгрөгийг хариуцагч зээлж авсан байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... шилжүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.
Хариуцагч нь гаас мөнгө зээлж авсан талаар маргаагүй бөгөөд зохигчдын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан анзын гэрээг бичгээр хийх заалтад нийцсэн байх тул зээлдэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт төлөх үүргийг хүлээнэ.
Хариуцагч 2016.05.16-ны өдөр д 2 жилийн хугацаагаар итгэмжлэл олгосон байх бөгөөд гийн гаргасан нэхэмжлэлийн хувийг 2016.05.26-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гардан авсан байх бөгөөд хуулийн хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Улмаар шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүхийг үл хүндэтгрэн шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хяан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэв.
*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хариуцагч тал сөрөг шаардлага гаргаж байсан бөгөөд 2015.12.28-ны өдрийн *******тэй байгуулсан гэх зээлийн гэрээ бүхий барьцааны хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцохыг хүссэн гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь сөрөг шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн эсрэг нэхэмжлэгчид холбогдуулан гаргадаг бөгөөд нэхэмжлэгч солигдсон тул гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118, 73 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.4 дэх хэсэгт зааснаар гаас нийтдээ 6 000 000 төгрөг гаргуулж д олгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар 2015.12.28-ны өдрийн *******тэй байгуулсан гэх зээлийн гэрээ бүхий барьцааны хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцохыг хүссэн гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч гаас 123 200 төгрөгийг гаргуулж д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /104 550+18650/ 123 200 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 78 950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ