| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2020/0068/Э |
| Дугаар | 95 |
| Огноо | 2020-01-31 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Л.М |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 95
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга П.Тулга,
Улсын яллагч Л.Мажигсүрэн,
Шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-г журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Н-н Год холбогдох эрүүгийн 19090337881022 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Д**** хотод төрсөн, 42 настай, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчины 3-р зэргийн мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүд, хадам эцгийн хамт, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** тоотод оршин суух,
1997 онд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхээр Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, 1998 онд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 71 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр 3 жилийн хорих ялаар, 2000 онд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 03 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсгээр 6 жилийн хорих ялаар, 2004 онд Хан-Уул дүүргийн шүүхийн 173 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 10 жил 7 сарын хугацаагаар хорих, 2017 онд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 05 дугаар сарын 24-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн **** овогт Н-н Г нь:
- 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 14-15 цагийн үед ***** байрны 07 тоотод оршин суух Т.Б-н гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч 431.640 төгрөгний үнэ бүхий 55 инчийн Самсунг маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
- 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн орчимд С*** байрны 15 тоотод оршин суух В.Б-н гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч 6 ширхэг бугуйн цаг, хос пүүз, эмэгтэй хүний зүүлт, бугуйвч, Го про 7 загварын камер зэргийг хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.0098.510 төгрөгний хохирол учруулсан,
- 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр **** байрны 46 тоотод оршин суух Эмиль Фремонтын гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 120.000 төгрөгний үнэ бүхий Самсунг Глакси А3 маркийн гар утсыг хулгайлан авсан,
- 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ***тоот Р.Б-н гэрийн төмөр хаалгыг гар аргаар хийсэн лапатакаар хөшин эвдэлж нэвтэрч 160.000 төгрөгийн үнэ бүхий зааны дүрстэй, мөнгөн нуухтай чулуун толгойтой дунд гарын хөөрөг, 350.000 төгрөгний үнэ бүхий халтар манан дунд гарын хөөрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Р.Б-д 510.000 төгрөгний хохирол учруулахаар завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Т.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 09 сарын 05-ний өдөр *** дугаар байрны 07 тоот буюу манай гэрийн хаалганы цоожийг эвдлэн хулгай орж том өрөөний хананд байрлуулсан байсан хар өнгийн 55 инчийн зурагтыг хулгайлан авсан байсан гэжээ. / хх 24-26 /
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 5-8 /
Нэгжлэг хийсэн тухай тэмдэгпэп /хх 12 /
Эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 16 /
Таньж олуулах ажиллагаа / хх 17- 19 /
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний тайлан / хх 33-34 /
Шинжээчийн дүгнэлт / хх 34 /
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 69-75/
Хохирогч В.Батбаяр мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг. / хх 79-81 /
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 93, 115-117 /
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 111-114 /
Хохирогч Э мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр би өглөө 09 цагийн үед гэрээсээ гарсан. Тэгээд өдрийн турш гэртээ очихгүй байж байгаад орой 18 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг эвдлэн хулгай орсон байсан. Тэгээд миний унтлагын өрөөнд байсан 2016 онд 60 еврогоор худалдаж авсан Самсунг А3 маркийн гар утсыг хулгайлан авсан байсан гэжээ. / хх 122 /
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний тайлан / хх 127-128 /
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 111-114 /
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / хх 221-222 /
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 115-117 /
Хохирогч Р.Б мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг. / хх 228 /
Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр эстимэйт” ХХК-ний тайлан / хх 229-231 /
Шүүгдэгч Н.Гыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 13-14 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 140 / зэрэг болно.
Шүүгдэгч Н.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 05 сарын 24-нд хорихоос суллагдаж гарч иртэл эхнэр маань 2 хүүхдийнхээ хамт тааруухан амьдарч байсан. Нүдний хагалгаанд орсноос байнга дусаалга хэрэглэдэг байсан. Ингээд мөнгө хэрэгтэй байсан учир урьдын адил амар хялбар аргаар мөнгө олох гэж хулгай хийсэн. Одоо эхнэр маань жирэмсэн учир эхнэрийнхээ оронд жоншны карьер дээр ажиллаад мөнгө төгрөгөө амьдрал ахуйдаа хэрэглээд бусдын адил амьдрах боломжтой юм байна гэдгийг бүрэн ухаарсан. Өөөрийн гэм буруу болон зүйлчлэлийг зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Н.Г нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 14-15 цагийн үед **** байрны 07 тоотод оршин суух Т.Бат-Өлзийгийн гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч, 431.640 төгрөгний үнэ бүхий 55 инчийн Самсунг маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
- 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн орчимд С*** байрны 15 тоотод оршин суух В.Батбаярын гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч, 6 ширхэг бугуйн цаг, хос пүүз, эмэгтэй хүний зүүлт, бугуйвч, Го про 7 загварын камер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.0098.510 төгрөгний хохирол учруулсан,
2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр*** байрны 46 тоотод оршин суух Эмиль Фремонтын гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 120.000 төгрөгний үнэ бүхий Самсунг Глакси А3 маркийн гар утсыг хулгайлан авсан,
- 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр *** тоот Р.Б-н гэрийн төмөр хаалгыг гар аргаар хийсэн лапатакаар хөшин эвдлэн нэвтэрч 160.000 төгрөгийн үнэ бүхий зааны дүрстэй, мөнгөн нуухтай чулуун толгойтой дунд гарын хөөрөг, 350.000 төгрөгний үнэ бүхий халтар манан дунд гарын хөөрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Р.Б- 510.000 төгрөгний хохирол учруулахаар завдсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхээс шүүгдэгч Н.Гыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, төлөх төлбөргүй боловч хохирогч Б, Э нар нь хохирлоо нэхэмжлээгүй, түүний үйлдсэн хэргийн нийгмийн хор аюул, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, 1ш лападка төмөр, 1ш жижиг хавтгай төмрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгаж, хохирогч Б.Б эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй / 1 дүгээр хавтас 25-26 /, Р.Б 2 хөөргөө буцаан авсан нэхэмжлэх зүйлгүй / 2 дугаар хавтас 20 /, хохирогч В.Б хохирлоо нэхэмжлэхээс татгалзлаа / 1 дүгээр хавтас 201, хохирогч Э нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул Н.Гыг төлөх төлбөргүйг дурьдаж, Н.Г нь 4 хоног цагдан хоригдсонг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.
Мөрдөн шалгалтын явцад шүүгдэгч Н.Год хохирогч Р.Б-н орон байранд нэвтэрч, 510.000 төгрөгний эд хөрөнгийг хулгайлахаар завдсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан / 1 дүгээр хавтас 246-247 /, прокуророос дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүгдэгчийн завдсан, төгссөн гэмт хэрэгт тус тусад нь ял оногдуулж, нэмж нэгтгэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулж байх тул хүндэрсэн зүйл ангиар нь гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийдвэрлэсэн болно.
Шүүхээс шүүгдэгч Н.Гыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Н-н Гыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н-н Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар 3 / гурван / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Н.Гын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, 1ш лападка төмөр, 1ш жижиг хавтгай төмрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Н.Г нь төлөх төлбөргүйг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.Гын цагдан хоридсон 4 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Н.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Год авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ