| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0607/Э |
| Дугаар | 120 |
| Огноо | 2020-02-05 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | П.Г |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга П.Тулга,
Улсын яллагч П.Ганбаатар,
Шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа, Х.Наранзул,
Хохирогч Б.Гантулга, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр, И.Даваасүрэн,
Шинжээч Г.Энхбаатар, О.Болороо,
Гэрч Д.Энхсайхан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оточ овогт Ш-н Бад холбогдох эрүүгийн 201625022052 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 39 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт гудамж 19 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол 17-23 тоотод оршин суух,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 40 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан, ухаан бүрэн, / РД: УС 81101114 / Оточ овогт Ш-н Б нь:
- 2016 оны 08 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 17 дугаар байрны 6 дугаар давхарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Гантулгатай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу барилгын ажил хямдхан хийж өгсөнгүй гэж маргалдан зодож, эрүүл мэндэд нь дунд тархины ар хажуу хэсэгт захын байрлалтай ойролцоогоор 1x0.3 см хэмжээтэй цус хуралт, духны хөндийн өмнөд хананы шугаман хугарал, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, гэмтлийн дараах тархины эмгэгшил, гэмтлийн гаралтай хэл ярианы саатал, хэл дультрах, зүүн талын нүүрний мэдрэлийн саажилт, баруун дээд, доод зовхи баруун нүдний алимны салстад цус хуралт, дух, баруун хацар, шанаанд зулгаралт, зүүн мөрөнд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Гантулгын эхнэр Д.Энхсайханы цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол / хх 16-17 /
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 18-25 /
Эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 2/99-110 /
Хохирогч Б.Гантулга мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...тухайн үед Б нь намайг барилгын пассад болон бусад ажлыг хямдхан хийгээд өгчих гээд байсан. Үүнээс болж маргалдсан. Б гэртээ орж өгөхгүй шатан дээр сууж байснаа босож ирээд миний толгой руу цохьсон. Орцонд бид хоёроос өөр хүн байгаагүй. Тэр үед би ухаан алдсан дараа нь бас миний толгой, бие рүү дэвсэлж өшиглөсөн байна лээ. Би одоо группд орсон. Намайг эмнэлэгт хэвтэж байхад Баагийн ээж ирээд “Баад гомдолгүй гэж хэлээд өг “гээд манай эхнэрт 2.000.000 төгрөг өгөөд намайг гомдол, саналгүй байхгүй гээд цагдаад хэлээд өг гээд байсан. Мөн Бын ээж нь “ Ийм заваан эмнэлэгт хэвтээд байхдаа яадаг юм бэ. Гадаадад эмчлүүлж өгье. Үнэтэй, чанартай гэсэн эм тариаг авч өгье” гээд байсан. Тухайн үед болсон асуудлыг би сайн санаж байна. Гэмтлээс болоод зарим юмнуудаа санадаггүй юм билээ. Дараа нь бүх юмаа санж мэдүүлэг өгч байна. Зүгээр байхад ийм болгосонд маш их гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч Ш.Бад хариуцлага тооцож өгнө үү. Эмчилгээний зардал маш их байна. Бын эх гэмтлийн гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад гомдлыг чинь барагдуулна гээд байсан боловч нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй. Хэргийн газраас хураан авсан эд зүйлийн зургийг харахад нарны шил нь миний шил байна. Харин цагны хувьд Бын зүүж байсан цаг, оосор нь мөн. Шил нь Бын гэрээс авсан архины шил байж магадгүй гэжээ. / 1 дүгээр хавтас 38-39, 2 дугаар хавтас 95-96 /
Гэрч Д.Энхсайхан мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2016 оны 08 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Б гэдэг хүн манай нөхөр болох “ Гантулгыг гэмтлийн эмнэлэг рүү хүргүүлсэн. Танай нөхөр хурхираад ухаан орохгүй болохоор нь түргэн дуудтал түргэн гэмтлийн эмнэлэг аваад явчихлаа “ гэж надад нөхрийн маань гар утаснаас шөнө 03 цагийн үед залгаж хэлсэн. Тухайн өдөр Б утсаар залгаад манай нөхөр 14 цагт гэрээсээ Бтай уулзана гээд гараад явсан. Тэгээд би 16 цагийн үед нөхөр лүүгээ залгатал манай нөхөр “ Би Бын гэрт байна. Б гэртээ хоёр хүүхэддээ хоол хийж байж байна. Бид хоёр одоо гарч нөгөө ажлын холбоотой хүмүүстэй уулзаад ажлаа ярьчихаад 20 цагаас өмнө гэртээ очно “ гэж хэлсэн. Тэгээд би орой 20 цагийн үед Гантулга руу залгатал манай нөхөр утсаар бага зэрэг юм уусан байдалтай ярихаар нь би “ Та хоёр худлаа хэлээд архи уугаад байгаа юм уу “ гэж асуутал манай нөхөр “ Б бид хоёр шил пиво уугаад сууж байна. Одоо ингээд харилаа “ гэж хэлсэн. Тэгээд би 21 цагийн үед нөхөр лүүгээ залгаад “ Автобус унаа зогслоо. Чи хурдан ир “ гэж хэлтэл манай нөхөр “ Би Бын гэрт байна. Удахгүй очно “ гэж хэлээд утсаа тасдаад 22 цагийн үед манай нөхөр над руу залгаад “ Би Бтай хамт гэрийнх нь гадаа орцон дотор шатан дээр сууж байна. Баа шатан дээр унтаад байна. Сэрэхээр нь гэр рүү нь оруулж өгөөд би харина. Б авгайгаасаа санаа нь зовоод гэр лүүгээ орохгүй байна. Гайгүй болохоор нь гэр лүү нь оруулж өгөөд харина “ гэж надад утсаар хэлсэн.
Тэгээд 00 цагийн үед манай нөхөр над руу ахиж залгаад “ Одоо би харилаа” гэж надад хэлээд утасны цаанаас “ Баа. Баа. Хөгшин чинь харилаа “ гэж хэлээд “ Би авгайтайгаа утсаар ярьж байна “ гэж хэлээд инээгээд байж байгаад утсаа тасалсан. Тэгээд хэсэг хугацааны дараа 01 цаг 40 минутын үед би нөхөр лүүгээ залгатал Б утсыг нь аваад “ Гантулга манай үүдэнд унтаж байна. Би очоод сэрээе. Цаадах чинь унтаад сэрэхгүй байна “гэсэн. Тэгэхээр нь би Бад хандаж “ Найз нь юм бол гэртээ оруулаад унтуулахгүй яаж байгаа юм бэ “гэж хэлтэл Б “ За. Би одоохон гэж хэлээд утсаа тасдаад тэр чигээрээ таг болоод 03 цагийн үед Б над руу нөхрийн маань утсаар залгаад “ Гантулга ухаан орохгүй хурхираад байна. Нэг нүд нь хөхөрчихсөн байгаа. Зүгээр зүгээр. Гайгүй түргэн дуудсан чинь гэмтэл рүү аваад явчихлаа. Эмч нар толгойдоо гэмтэл авсан байна гэж хэлсэн. Чи гэмтэл рүү яваад оч. Намайг цагдаа нар аваад ирлээ “ гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэмтэл дээр яваад очтол манай нөхөр ухаангүй "Амилуулах өрөө" гэсэн бичигтэй өрөөнд хэвтчихсэн хувцас нь цус болчихсон, толгойгоор нь битүү маарал ороосон зүүн чихэнд нь оёо тавьчихсан, баруун талын нүд нь хавдаад халцарчихсан ухаангүй хурхираад хэвтэж байсан.Тэгээд 05 цагийн үед Б над руу утсаар залгаад “ Гантулга гайгүй юу. Чи намайг ирээд эндээс ирээд аваадах “ гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ Гантулга энд ухаан ороогүй байна. Би чам руу очиж чадахгүй байна “гэж хэлсэн. Тэгээд нөхрийнхөө эгч болох Цолмон эгчид хэлээд гэрээс нь очиж аваад хамт гэмтэл дээр ирсэн.
Би нөхрийгөө сахиад гэмтэл дээр байж байхад нэг таяг тулсан настай зүс мэдэх эмэгтэй, шар царайтай 168 см орчим өндөртэй эмэгтэйтэй цуг манай нөхрийн хэвтэж байсан өрөөнд шууд орж ирээд нөгөө настай эмэгтэй нь намайг харж байснаа “ Би Бын ээж байна. Чи нөхрийгөө энд ингэж хэвтүүлж байхаар нь би нөхрийг чинь өөр эмчилгээ сайтай газар хэвтүүлээд эмчлүүлээд өгье “гээд намайг загинаад орилоод байсан. Тэгтэл манай нөхөр Баагийн ээжийн өөдөөс хараад инээгээд байсан. Тэгтэл Бын эхнэр нь манай нөхөрт хандаж “ Чи гомдолгүй гээд хэлчих. Тэгэхгүй бол Быг 5-7 жил хорин гээд байна. Чи хоёр хүүхдийг минь бодооч. Хэрэв чи гомдол саналгүй гэж хэлбэл бүх зардлыг нь даана. Сайн гэсэн бүх эмнэлэгт хэвтүүлье “ гэж хэлээд байсан. Тэгэхээр нь би тэр хоёрт хандаж “ Би хөхүүл хүүхдээ хаячихаад нөхрөө олон хоног сахиад гэмтэлд байна. Орноосоо босоод тэргэнцэр дээр суугаад явдаг. Хүнийг ийм болгосон байж ингэж ярьж болохгүй “ гэж хэлсэн. Тэгтэл Бын ээж нь надад хандаж “ Хэрэв та нар гомдолтой гэх юм бол эмчилгээний зардлыг нь төлөхгүй. Хүүхдээ бодно “ гэж хэлсэн. Гантулгыг эмнэлэгт хэвтэж байх үед нь Ш.Б байнга ирдэг байсан бөгөөд Б.Гантулгатай юм ярих гэхээр нөгөөх нь өөдөөс нь юм ярьж чадахгүй байсан. Надад “ Хохиролгүй гээд хэлчих. Би хүүхдийнхээ төлбөр болох 2.000.000 төгрөгийг аваад ирлээ. Чи надад гомдолгүй гээд бичээд өгчих. Надад мөнгө нь одоо бэлэн байна “ гээд байхаар нь би үгүй гэдэг байсан. Надад мөнгө өгөх талаар хэд хэдэн удаа ирж уулзсан ба ирэх болгондоо Гантулгын гарыг бариад уучлаарай гээд суудаг байсан. Ингээд хэсэг эргэж ирж байгаад сүүлдээ ирэхээ болиод таг болчихсон юм. Тэгээд 3-4 сарын дараа Гантулга арай гайгүй юм ярьдаг болсон. Энэ үед “Хэн чамайг зодож цохиж ийм болгосон юм “ гэхэд “Б муу пизда гэдэг “байсан. Одоо ер нь нилээн гайгүй болж хэл яриа нь сайжирч байгаа бөгөөд Б намайг зодсон гэж хэлдэг гэжээ. / хх 44-45, 58 /
Гэрч Б.Чимэд мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ..2016 оны 08 дугаар сарын 14-ний өглөө манай эмэгтэй дүү Б.Цолмон нь “ Гантулга зодуулаад Гэмтэлд ухаангүй байна гэсэн. Тэгээд би гэрээсээ гудас хөнжил аваад Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авахад очиход манай дүү Гантулга хүлээн авахад нь ухаангүй хурхираад байхаар нь ээлжийн сувилагчид хандан “ Харвалт өгсөн юм биш үү. Одоо яах вэ “ гэхэд томографикд харуулсан. Тэгээд Гэмтлийн эмнэлгийн гавал тархины гэмтлийн тасагт хэвтүүлсэн. Ухаан орохгүй байж байгаад эмчилгээ хийлгэж дусал хийлгэн маргааш нь буюу 08 дугаар сарын 15-ны өдөр хальт ухаан орж нүдээ нээсэн. Үүнээс хойш 19 хоног гэмтэлд эмчлүүлж, хаван хөөлгөх, тархины өвчин намдаагч хийж асаргаанд байсан. Тэгээд гэмтлийн эмнэлгээс гарч клиникийн 3 дугаар эмнэлгийн тархи мэдрэлийн тасагт 10 хоног хэвтэж, дараа нь Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасагт одоог хүртэл эмчлүүлэн хэвтэж байна. Одоо миний дүүгийн биеийн байдал баруун гар тал нь бага зэрэг татаж салганадаг, биеийн баруун тал нь байнга хөрж, толгой нь байнга өвдөнө. Үг яриагаа зөөж удаан аажуухан ээрч ярьж байгаа, шатаар бууж чадахгүй байгаа. "...миний хувьд иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй, манай дүү Гантулга одоо мэдүүлэг өгөх чадвартай болсон. Тэгээд би дүүгээсээ сүүлд ухаан орсны дараа юу болсон талаар асуухад “ Тухайн өдөр Бын гэрт хамт очиж архи уугаад ажлын талаарх маргаанаас болж маргалдсан. Тэгтэл намайг Б зодоод ийм болгочихлоо “ гэж хэлсэн. Тухайн үед Б, Гантулга хоёроос өөр хүн байгаагүй гэж хэлсэн. Гантулгыг өвчтэй байх хугацаанд Бын эгч Нарангарав ажлын өрөөнд орж ирээд “ Дансаа өгчих. Эмчилгээнд зориулж мөнгө шилжүүлмээр байна “ гэж хэлж байсан. Тухай үед Нарангаравт гомдож “Надад дүүгээ эмчлүүлэх чадвар байна” гэж хэлээд аваагүй. Манай дүү Гантулгад ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагүй гэжээ. / хх 43, 2/97-98 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11357
дугаар дүгнэлтэнд:
1. Б.Гантулгын биед духны хөндийн өмнөд хананы шугаман хугарал,
тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, баруун дээд, доод зовхи, баруун
нүдний алимны салстад цус хуралт, дух, баруун хацар, шанаанд зулгаралт, зөөлөн
эдийн няцрал, зүүн чихэнд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн
мөрөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэжээ. / хх 60 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1416 дугаар дүгнэлтэнд:
1. шинжээч эмч Г.Ханхүүгийн гаргасан №11357 тоот шинжээчийн
дүгнэлт тухайн үедээ үндэслэлттэй байна. Б.Гантулгын биед духны хөндийн өмнөд
хананы шугаман хугарал, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, гэмтлийн
дараах тархины эмгэгшил, баруун гар, хөлийн саа саажилт, гэмтлийн гаралтай хэл
ярианы саатал /хэл дультрах/, баруун дээд, доод зовхи баруун нүдний алимны
салстад цус хуралт, дух, баруун хацар, шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал,
зүүн чихэнд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн мөрөнд
зулгаралт бүхий гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн
үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд болно.
2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үөдээ амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтлүүдийг өөр өөртөө учруулах боломжгүй.
4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэжээ. / хх 75-77 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 924 дүгээр дүгнэлтэнд:
1. Б.Гантулгын биед дунд тархины ар хажуу хэсэгт захын байрлалтай
ойролцоогоор 1x0.3 см хэмжээтэй цус хуралт, духны хөндийн өмнөд хананы
шугаман хугарал, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, гэмтлийн дараах
тархины эмгэгшил, гэмтлийн гаралтай хэл ярианы саатал, хэл дультрах, зүүн
талын нүүрний мэдрэлийн саажилт, баруун дээд, доод зовхи баруун нүдний
алимны салстад цус хуралт, дух, баруун хацар, шанаанд зулгаралт, зүүн мөрөнд
зулгаралт бүхий гэмтлүүд учирчээ.
2. Б.Гантулгын биед учирсан дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгтийн 4.1.1.4 дэх хэсэгт заагдсанаар энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 45 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
3. Уг гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. / хх 189 /
Шинжээч эмч Г.Энхбаатар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2016 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн толгойн Компьютер томографийн зураг, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн MRI зургийг Шүүх эмнэлгийн дүрс оношлогооны эмч Оюунбаясгалангаар уншуулахад дунд тархинд цус хуралт,тархины аалзан ясан доорх цус хуралт гэмтлүүд тогтоогдсон тул асуултад хариулж гэмтлийг гаргасан. Шинжээч эмч Г.Ханхүүгийн дүгнэлт гаргах үед үзүүлэгч нь тархины MRI зургийг авхуулаагүй байна. Шинжээч эмч Эрдэмболор, Оюун-Эрдэнэ, Одончимэг нар дүгнэлт гаргах үед дээрх компьютер томографийн зургийг уншуулсан боловч дунд тархины цус хуралтыг оношлоогүй байна. Компьютер томографикийн зураг, MRI зургийг шинжээч эмч нар унших боломжгүй, тусгай мэргэжил эзэмшсэн дүрс оношлогооны эмч нар уншина. Компьютер томографикийн зургаар ясны гэмтэл нь илүү оношлогдох бол MRI зургаар зөөлөн эд буюу тархины эдийн няцрал, цус харвалт илүү оношлогдно. Мөн тухайн зургийг уншиж байгаа эмч нарын мэдлэг, ур чадвар хамаарна. Дүрс оношлогооны эмч бүр MRI зургийг бүрэн гүйцэд харж чадахгүй. Гэмтлийн зэргийн хувьд хүнд гэмтэлтэй гэдэгтэй бол санал зөрөөгүй.
Харин Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.1.4-д жилд 2-3 удаа татаж унах, тэнцвэр үлэмж хэмжээгээр алдагдах, булчингийн хүчдэл үлэмж хэмжээгээр нэмэгдэх, хүч нь сулрах, хөдөлгөөн их хэмжээгээр алдагдах гэсэн заалтаар хүнд гэмтэлд хамруулсан. Уг дүгнэлтийг гаргахдаа Б.Гантулгын биед үзлэг хийсэн. Үзлэг хийхэд дээрх шинж тэмдгүүд илэрч байсан. Мөн эмнэлгийн бичиг баримттай танилцаж дүгнэлт гаргасан. Дээрх нь тархины цус харвалт, цус хуралт гэмтлийн үлдэц юм. Шинжээч эмч Г.Ханхүүгийн гаргасан дүгнэлтэд тусгагдсан гэмтлээс шалтгаалж Б.Гантулгын биед учирсан хүнд гэмтэл үүсэх бүрэн боломжтой бөгөөд бидний гаргасан дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь тухайн үед үүссэн гэмтэл шархаас үүссэн гэжээ. / хх З/7 /
Шинжээч эмч О.Болороо мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Дүгнэлтийг гаргахдаа үзүүлэгч Б.Гантулгын 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн толгойн Компьютер томографийн зураг, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн MRI зургийг Шүүх эмнэлгийн дүрс оношлогооны эмч Оюунбаясгалангаар уншуулахад дунд тархины ар хажуу хэсгийн 1х-0.3 хэмжээтэй цус хуралт гэмтэл тогтоогдсон гэж дүгнэлт хийж дээрх дүгнэлтийг гаргасан. Дээрх шинжээчийн дүгнэлтийг шинжээч бид санал нэгтэй гаргасан. Шинжээч эмч Г.Энхбаатар, Н.Туяа бид нарыг үзүүлэгч Б.Гантулгыг үзэхэд Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д заасан гэмтэл тогтоогдоогүй, харин Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.1.4-д заасан гэмтэл тогтоогдсон. Шинжээч эмч бид гэмтлийн хүнд зэргийг нь үгүйсгээгүй гэжээ. / хх 3/8-9 /
Гэрч Ш.Алтанцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Төрсөн дүү Бын талаар мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй мэдүүлэг өгнө. Ш.Б нь айлын хамгийн бага хүүхэд ба дээрээ 1 ах, 4 эгчтэй. Б нь 47 дугаар сургууль, Улаанбаатар Эрдэм Оюу сургуулийг төгссөн. Монгол Телевиз, Улаанбаатар цахилгаан түгээхэд ажиллаж байгаад одоо барилгын ажил эрхэлж байгаа. Манай дүү Б нь үг дуу цөөтэй, хүний хэлж байгаа үгийг хүлээж авдаг, дөлгөөхөн зантай хүний өөдөөс сөргөлдөөд байдаггүй. Дээрээ олон эгчтэй болохоор их дуугай, хүлээцтэй зантай, хүнд тусархуу хүн байгаа юм. Архи согтууруулах ундаа хааяа хэрэглэдэг. Өмнө цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Гантулга энэ 2 бол 10 жилийн сургуульд байхдаа хамт сурч байсан, багын найзууд байгаа юм гэжээ. / хх 41 /
Гэрч Ш.Нарангарав мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Төрсөн дүү Ш.Бын талаар мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй, мэдүүлэг өгнө. Хэрэг болсны дараагийн өдөр Быг хорих гэхэд бага насны хүүхэдтэй өрх, толгойлсон гээд хориогүй юмаа. Бын эхнэр нь Мөөгий гэх эмэгтэй байсан ба нэг их хамт амьдарч байгаагүй л нэг мэдсэн салсан байсан. Одоо бидэнтэй огт холбоогүй. Б нь Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн 10 дугаар ангийг 1999 онд хохирогч Гантулгатай хамт 1 анги төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг гэжээ. / хх 50 /
Гэрч Ё.Осоржамаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...надад хүү Бын талаар мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй, мэдүүлэг өгнө. Зан байдлын хувьд дуугүй, үг дуу цөөтөй, маш томоотой, хэр баргийн зүйл дуугарахгүй, хүнд тустай, хүмүүс их л ам сайтай байдаг. Миний хувьд ч хүүхдээ зөв өсгөж хүмүүжүүлсэн гэж бодож байгаа. Би хүүхдээ их сайн барилгын инженер гэж боддог. Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 17 дугаар байр 23 тоотод оршин суудаг. Би цагдаад найз Гантулгыг зодож цохьсон талаар шалгагдаж байгаа талаар сонсож мэдсэн. Манай хүү хэзээ ч Гантулгыг зодож цохих хүн биш. Тэр хоёр хүн их сайн найзууд, би Гантулгыг сайн мэднэ. Манай орон гэрээр орж гардаг хүү байгаа юм. Гантулгын ахуй амьдрал нь жоохон тааруу байх. Манай гэрээр байнга л орж гардаг, Ш.Быг дагаад л явж байгаа харагддаг байсан. Тухайн үеийн асуудлаар надад хэлэх зүйл байхгүй, би мэдэхгүй юм байна гэжээ. / хх 55-56 /
Яллагдагч Ш.Бын сэтгэцийн байдлыг тогтоосон Шүүх сэтгэц эмгэг судлалын 653 дугаартай "...Ш.Б нь хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлт..." /хх-ийн 101 дүгээр хуудас /, хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан болохыг тогтоосон акт / 1 дүгээр хавтас 238 /
Хохирогч Б.Гантулгын уг асуудлын улмаас эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхүүд, хагалгаа хийлгэсэн болохыг тогтоосон баримтууд / хх 165-211 /
Хохирогч Б.Гантулгын уг асуудлын улмаас хөдөлмөрийн чадвар 79 хувь алдаж, тэтгэвэр тогтоолгосон баримт / хх 225-226 /
Шүүгдэгч Ш.Быг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 13-14 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 140 / зэрэг болно.
Шүүгдэгч Ш.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Гантулга бид 2 утсаар ярилцаж байгаад уулзаж, гадуур хамт ажил хөөцөлдөөд манайд ирсэн. Удалгүй бид манай гэрээс гараад Гантулгыг орцны гадаа суулгаж байгаад би дэлгүүр рүү яваад 1 шил виски авч ирж манай давхарт хамт уугаад би түүнд “...одоо гэр рүүгээ эртхэн харь” гэж хэлээд гэр рүүгээ орох гэтэл Гантулга надад ахиад архи ууя гэж хэлж байсан. Харин би гэр рүүгээ орсон. Ийм л зүйл болсон. Би Гантулгыг зодож, биед нь халдаагүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би бага насны 2 хүүхэд, өндөр настай эхийн хамт амьдардаг. Тиймээс дээрх нөхцөл байдлуудыг маань харгалзан хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Б над руу утсаар залгаад “..Тагнуулын сургуулийн барилгын тендерийг авмаар байна. Чи хүмүүсийнхээ нэрсийг өг. Ажлын талаар яаралтай уулзаж ярилцах шаардлагатай байна” гэхээр нь би Бын гэрт нь очсон. Бид ажлын талаар ярилцаж байхдаа үнэ дээрээ тохироогүй юм. Б вискигээ дэлгүүрээс авч ирсэн гэх боловч тэр вискиг Б урд өдөр нь уугаад талыг нь үлдээсэн байсан. Бын орцны 6 давхарын шатан дээр Б вискигээ, харин би дэлгүүрээс авсан 2 шил хайнэкэн пивоо уусан юм. Б нь нилээн согтсон. Б согтохоороо чимээгүй доошоо хараад суучихдаг болохоор нь би Бад санаа зовоод эрүүл болохыг нь хүлээж байгаад гэр рүү нь оруулах гэж хичээсэн. Б унтаад сэргэхгүй байсан болохоор нь би Бын урд цаашаа хараад сууж байсан. Гэтэл Б намайг ардаас цохиход нь би ухаан алдсан. Би тэр үед эхнэртэйгээ байнга ярьж байсан. Намайг хүнтэй андуурсан байх гэж би бодож байгаа. Намайг толгойны хойноос гараараа цохиж нүдээд эхэлсэн. Нэг мэдэхэд би гэмтэл дээр сэрэхэд олон хоног өнгөрсөн байсан. Эмчилгээний зардалд 2.875.454 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд энэ нь зөвхөн 3 жилийн эмчилгээний хэсэгхэн зардал нь юм. Эд нар зөвхөн баримтаар авсан зүйлс байдаг. Надад Б гэмтэл учруулсан. Хөдөлмөрийн чадвараа 79 хувиар алдсан. Дээрээс нь сэтгэл санааны байдал маш хүнд байна. Намайг гэмтэхэд бага хүүхэд маань ой хүрээгүй байсан. Би 4 хүүхэдтэй. Амьдралаараа тэр чигээр нь тоглуулсан. Би эхнэртээ маш их баярлаж байгаа. Би заавал хорих шаардлагатай гэж үзэхгүй байна. Цаашдаа гарах эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна гэв.
Гэрч Б.Энхсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Тэр орой би байнга утасдаад байсан. Шөнийн 1 цаг орчимд би залгахад Гантулгын утсыг Б авахаар нь Гантулгыг асуухад “...Гантулга манай орцонд унтаж байгаа” гэхээр нь “Найз нь байж гэр рүүгээ оруулаад унтуулчихаж болохгүй байсан юм уу” гэхэд утсаа салгачихсан. Удалгүй 03 цагт Гантулгын утсаар Б залгаад “...Гантулга гэмтэл рүү явчихлаа, нүд нь хөхөрсөн, хурхираад сэрэхгүй байгаа, чи очиж хараарай” гэсэн. Намайг эмнэлэг дээр очиход манай нөхөр ухаангүй дээшээ харсан байдалтай, нүүр нь хүн харахын эцэсгүй байсан. Эмч нь “танай нөхрийн 1 талын чихэнд оёдол тавьсан. Томограф, МRI шинжилгээ хийхгүй бол тодорхойлох боломжгүй, одоо нөхөр чинь сэрэх боломжгүй” гэж хэлсэн. Маргааш нь Б эхнэртэйгээ хоол барьж орж ирээд чимээгүй харж сууж байгаад гараад явсан. Гантулгыг гэмтсэнээс хойш Б ойр ойрхон эмнэлэгт ирдэг байсан. Гарыг нь атгаад суудаг байсан. Б нь надад 2 сая төгрөг аваад гомдолгүй гэж хэлээд гарын үсэг зурчих гэж хэлдэг байсан. Мөн таяг тулсан хөгшин хүн ирээд “...Гантулга аа. Миний хүү Б нь ял авах гээд байна. Гомдолгүй гэж хэлээд өгөөч” гэдэг байсан. Мөн эхнэр нь гэх хүн ирээд “би гадаад явах гэж байгаа юм. Б ял авчихвал хүүхдүүд маань өнчрөх гээд байна. Быг ял авбал та бүхэнд тусламж үзүүлэх боломжгүй” гэж хэлж байсан. Гантулга нь эхний 1-2 сарын хугацаанд юм ярьж, бичиж чаддаггүй байсан. Хэсэг хугацааны дараа юу болсон талаар асуухад “...Б чинь цохьсон” гэж хэлсэн гэв.
Шинжээч Г.Энхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Дүгнэлт гаргасан 3 эмч Гантулгыг дуудан ирүүлээд мэдрэлийн сорилуудыг тавьж, үзлэг хийсэн. Дүгнэлтийг гаргахдаа өмнөх дүгнэлт, өвчтөний түүх, онош, эмчийн үзлэг, МRI томограф зэрэг шаардлагатай гэсэн зүйлсийг бүгдийг нь үзсэн. Гантулгад тухайн үед амь насанд аюултай байдал илрээгүй, амин үзүүлэлтүүд тогтвортой, хэл яриа саажих, тэнцвэрийн байдал хэвийн мэдрэлийн талаас голомтот өөрчлөлт илрээгүй, гэмтэл согогийн эмнэлгийн КТГ-н шинжилгээнд дунд тархины цус хуралт нь оношлогдоогүй байсан учир Ханхүү эмчийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй гэж үзсэн. Дараагийн 3 шинжээч эмч Гантулгын биед учирсан гэмтлийг хүнд гэж гаргасан. Гантулгын биед духны хөндийн өмнөд хананы шугаман хугарал, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, гэмтлийн дараах тархины эмгэгшил, баруун гар, хөлийн саа саажилт, гэмтлийн гаралтай хэл ярианы саатал гэмтэл учирсан болохыг өмнө үзсэн эмч нар нь дүгнэлтэндээ бичсэн байдаг.
2016 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн компьютер томографийн зураг болон 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хийгдсэн тархины МRI зураг хоёрыг дахин шинжээч эмч Оюунбаясгалангаар уншуулсан бөгөөд тус хариунд “...дунд тархины ар хажуу хэсэгт захын байрлалтай 1х 0,3 см хэмжээтэй цус хуралт” гэх гэмтэл шинээр гарсан. Энэ гэмтэл нь өмнөх шинжилгээнд оношлогдоогүй. Эдгээр гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.1-4 д заасан гэмтлээс үүссэн гэмтлийн дараах үлдэц уршиг буюу ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт 45 хувь алдагдуулсан тул шинжээч эмч нар санал нэгтэйгээр тус заалтад хамаарна гэх дүгнэлтийг гаргасан. Бидний дүгнэлт шинжээч Ханхүүгийн дүгнэлтийг үгүйсгээгүй. Өөр өөр цаг хугацаанд гэмтлийн дүгнэлтүүд гарсан. Бидний дүгнэлт гэмтэл авснаас хойш 1 жилийн дараа дүгнэлт гарсан. Гэмтлээс үлдсэн үлдэц, хор уршиг гарсан. Ханхүү шинжээч эхлээд дүгнэлт гаргахад гэмтэл нь шинэ, бүрэн эдгээгүй, дараа нь үлдэц үлдэх эсэх нь тодорхойгүй байсан. Ханхүү шинжээч мөн дээрх нөхцөл байдлуудаа дүгнэлт дэрээ тодорхой дурдсан байсан. Одончимэг, Оюун-Эрдэнэ, Эрдэнэболор нарын гаргасан гэмтлийн дүгнэлт нь хүнд гэж гарсан. Тухайн үеийн өвчтний түүхтэй танилцахад тухайн үед тогтвортой, хэл яриа саажих зэрэг оношууд илрээгүй байсан. Рефлексүүд хэвийн байсан, үлдэц уршиг нь хэл ярианы сааталтай, мэдрэлийн саажилт нь илт тодорхой илэрсэн тул гэмтлийн хүнд зэргийн дүгнэлт гаргасан.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд Чулуунсүх, Оюунбаясгалан гэх 2 эмч дүрс оношлогоо хийдэг. Өмнө нь Чулуунсүх уншсан учир бид Оюунбаясгалангаар уншуулахад хамар ясны хугарал гараагүй, тархины эдийн цус хуралт, духны хөндийн хугарал гарсан. Шинжээч эмч МRI зургийг хараад бүрэн дүүрэн дүгнэлт хийх боломжгүй. Үүнийг нарийн мэргэжлийн дүрс оношлогооны эмч тодорхойлдог. 1 зургийг олон эмч нар харахад тухайн эмчийн мэдлэг, ур чадвар, ажилласан жилийн туршлагаас хамаарч өөр өөр дүгнэлтүүд гардаг. Түүнээс шалтгаалан гэмтлийн зэрэг өөр өөр гарах тохиолдол гардаг гэв.
Шинжээч О.Болороо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Дүгнэлтийг гаргахдаа үзүүлэгч Гантулгын компьютер томограф, МRI зургийг дүрс оношлогооны эмч Оюунбаясгалангийн уншсанаар дунд тархины ар хажуу хэсгийн 1х0.3 хэмжээтэй цус хуралт гэмтэл тогтоогдсон гэсэн дүгнэлтийг үндэслэн санал нэгтэй дүгнэлт гаргасан. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.1.4 дэх хэсэгт заасан “Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох” хүснэгтэнд дурьдсан байгаа. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг манайх л тогтооно гэв.
Шүүгдэгч Ш.Б нь 2016 оны 08 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 17 дугаар байрны 6 дугаар давхарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Гантулгатай хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь дунд тархины ар хажуу хэсэгт захын байрлалтай ойролцоогоор 1x0.3 см хэмжээтэй цус хуралт, духны хөндийн өмнөд хананы шугаман хугарал, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, гэмтлийн дараах тархины эмгэгшил, гэмтлийн гаралтай хэл ярианы саатал, хэл дультрах, зүүн талын нүүрний мэдрэлийн саажилт, баруун дээд, доод зовхи баруун нүдний алимны салстад цус хуралт, дух, баруун хацар, шанаанд зулгаралт, зүүн мөрөнд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Д.Энхсайханы цагдаагийн байгууллагад гаргасан гомдол / хх 16-17 /, ...Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 18-25 /, ...Эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 2 дугаар хавтас 99-110 /, ... Б гэртээ орж өгөхгүй шатан дээр сууж байснаа босож ирээд миний толгой руу цохьсон. Орцонд бид хоёроос өөр хүн байгаагүй. Би одоо группд орсон. Хэргийн газраас хураан авсан эд зүйлийн зургийг харахад нарны шил нь миний шил байна. Харин цагны хувьд Бын зүүж байсан цаг, оосор нь мөн. Шил нь Бын гэрээс авсан архины шил байж магадгүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Гантулгын мэдүүлэг / 1 дүгээр хавтас 38-39, 2 дугаар хавтас 95-96 /, ...2016 оны 08 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Б гэдэг хүн манай нөхөр болох Гантулгыг гэмтлийн эмнэлэг рүү хүргүүлсэн. Танай нөхөр хурхираад ухаан орохгүй болохоор нь түргэн дуудтал түргэн гэмтлийн эмнэлэг аваад явчихлаа “ гэж надад нөхрийн маань гар утаснаас шөнө 03 цагийн үед залгаж хэлсэн. Тэр өдөр манай нөхөр Гантулга Бтай уулзахаар яваад хамт архи уусан. Орцонд шатан дээр сууж байгаа талаараа хэлээд Баа шатан дээр унтаад байна. Сэрэхээр нь гэр рүү нь оруулж өгөөд би харина. Б авгайгаасаа санаа нь зовоод гэр лүүгээ орохгүй байна. Гайгүй болохоор нь гэр лүү нь оруулж өгөөд харина “ гэж надад утсаар хэлсэн. 00 цагийн үед манай нөхөр над руу ахиж залгаад “ Одоо би харилаа” гэж надад хэлээд утасны цаанаас “ Баа. Баа. Хөгшин чинь харилаа “ гэж хэлээд “ Би авгайтайгаа утсаар ярьж байна “ гэж хэлээд инээгээд байж байгаад утсаа тасалсан. Одоо ер нь нилээн гайгүй болж хэл яриа нь сайжирч байгаа бөгөөд Б намайг зодсон гэж хэлдэг гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Энхсайханы мэдүүлэг / хх 44-45, 58 /, ... 2016 оны 08 дугаар сарын 14-ний өглөө дүү Б.Цолмон нь “ Гантулга зодуулаад Гэмтэлд ухаангүй байна гэхээр нь очиход Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авахад Гантулга нь ухаангүй хурхираад байсан. Тэгээд Гэмтлийн эмнэлгийн гавал тархины гэмтлийн тасагт хэвтүүлсэн. Ухаан орохгүй байж байгаад эмчилгээ хийлгэж дусал хийлгэн маргааш нь буюу 08 дугаар сарын 15-ны өдөр хальт ухаан орж нүдээ нээсэн. Үүнээс хойш одоог хүртэл эмнэлэгт хэвтэж байна. Одоо миний дүүгийн биеийн байдал баруун гар тал нь бага зэрэг татаж салганадаг, биеийн баруун тал нь байнга хөрж, толгой нь байнга өвдөнө. Үг яриагаа зөөж удаан аажуухан ээрч ярьж байгаа, шатаар бууж чадахгүй байгаа гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Чимэдийн мэдүүлэг / хх 43, 2/97-98 /, ... шинжээч эмч Г.Ханхүүгийн гаргасан №11357 тоот шинжээчийн дүгнэлт тухайн үедээ үндэслэлттэй байна. Б.Гантулгын биед духны хөндийн өмнөд хананы шугаман хугарал, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, гэмтлийн дараах тархины эмгэгшил, баруун гар, хөлийн саа саажилт, гэмтлийн гаралтай хэл ярианы саатал /хэл дультрах/, баруун дээд, доод зовхи баруун нүдний алимны салстад цус хуралт, дух, баруун хацар, шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихэнд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн мөрөнд зулгаралт бүхий гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд болно. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үөдээ амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1416 дугаар дүгнэлт / хх 75-77 /, ... Б.Гантулгын биед дунд тархины ар хажуу хэсэгт захын байрлалтайойролцоогоор 1x0.3 см хэмжээтэй цус хуралт, духны хөндийн өмнөд хананы шугаман хугарал, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, гэмтлийн дараах тархины эмгэгшил, гэмтлийн гаралтай хэл ярианы саатал, хэл дультрах, зүүн талын нүүрний мэдрэлийн саажилт, баруун дээд, доод зовхи баруун нүдний алимны салстад цус хуралт, дух, баруун хацар, шанаанд зулгаралт, зүүн мөрөнд зулгаралт бүхий гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгтийн 4.1.1.4 дэх хэсэгт заагдсанаар энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 45 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэжээ. / хх 189 /, ...2016 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн толгойн Компьютер томографийн зураг, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн MRI зургийг Шүүх эмнэлгийн дүрс оношлогооны эмч Оюунбаясгалангаар уншуулахад дунд тархинд цус хуралт,тархины аалзан ясан доорх цус хуралт гэмтлүүд тогтоогдсон тул асуултад хариулж гэмтлийг гаргасан. Шинжээч эмч Г.Ханхүүгийн дүгнэлт гаргах үед үзүүлэгч нь тархины MRI зургийг авхуулаагүй байна. Шинжээч эмч Эрдэмболор, Оюун-Эрдэнэ, Одончимэг нар дүгнэлт гаргах үед дээрх компьютер томографийн зургийг уншуулсан боловч дунд тархины цус хуралтыг оношлоогүй байна. Компьютер томографикийн зураг, MRI зургийг шинжээч эмч нар унших боломжгүй, тусгай мэргэжил эзэмшсэн дүрс оношлогооны эмч нар уншина. Компьютер томографикийн зургаар ясны гэмтэл нь илүү оношлогдох бол MRI зургаар зөөлөн эд буюу тархины эдийн няцрал, цус харвалт илүү оношлогдно. Мөн тухайн зургийг уншиж байгаа эмч нарын мэдлэг, ур чадвар хамаарна. Дүрс оношлогооны эмч бүр MRI зургийг бүрэн гүйцэд харж чадахгүй. Гэмтлийн зэргийн хувьд хүнд гэмтэлтэй гэдэгтэй бол санал зөрөөгүй. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.1.4-д жилд 2-3 удаа татаж унах, тэнцвэр үлэмж хэмжээгээр алдагдах, булчингийн хүчдэл үлэмж хэмжээгээр нэмэгдэх, хүч нь сулрах, хөдөлгөөн их хэмжээгээр алдагдах гэсэн заалтаар хүнд гэмтэлд хамруулсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн шинжээч эмч Г.Энхбаатарын мэдүүлэг / З дугаар хавтас 7 хуудас /, ...Дүгнэлтийг гаргахдаа үзүүлэгч Б.Гантулгын 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн толгойн Компьютер томографийн зураг, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн MRI зургийг Шүүх эмнэлгийн дүрс оношлогооны эмч Оюунбаясгалангаар уншуулахад дунд тархины ар хажуу хэсгийн 1х-0.3 хэмжээтэй цус хуралт гэмтэл тогтоогдсон гэж дүгнэлт хийж дээрх дүгнэлтийг гаргасан. Дээрх шинжээчийн дүгнэлтийг шинжээч бид санал нэгтэй гаргасан. Шинжээч эмч Г.Энхбаатар, Н.Туяа бид нарыг үзүүлэгч Б.Гантулгыг үзэхэд Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д заасан гэмтэл тогтоогдоогүй, харин Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.1.4-д заасан гэмтэл тогтоогдсон. Шинжээч эмч бид гэмтлийн хүнд зэргийг нь үгүйсгээгүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн шинжээч эмч О.Болороогийн мэдүүлэг / 3 дугаар хавтас 8-9 дүгээр хуудас /, ... "...Ш.Б нь хэрэг хариуцах чадвартай гэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 653 дугаартай дүгнэлт / 1 дүгээр хавтас 101 дүгээр хуудас/, ... Хохирогч Б.Гантулгын уг асуудлын улмаас эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхүүд / хх 165-211 /, ... Хохирогч Б.Гантулгын уг асуудлын улмаас хөдөлмөрийн чадвар 79 хувь алдаж, тэтгэвэр тогтоолгосон баримт / хх 225-226 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Ш.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш.Бад ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, шүүгдэгч Ш.Бын гэм буруут үйлдлийн улмаас хохирогч Гантулгад хүнд гэмтэл учирч, хөдөлмөрийн чадвараа 79% алдсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, дээрх гэмт хэрэгт шалгагдах хугацаанд Ш.Б нь өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 50% алдсан, хохирогчийн баримтаар нотлогдсон эмчилгээний зардал 2.880.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч Гантулгын санал хүсэлт зэргийг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ballantines гэх бичигтэй вискиний шилний хүзүү хэсгийн хагархай, Montbland гэсэн бичигтэй оосоргүй цаг, бор өнгийн цаган дотортой цагны тасарсан оосор, гуя нь 2 хугарсан Porshe design гэх бичигтэй нүдний шил, нүдний шилний 2 гуя зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, сидиг хэрэгт хавсарган, 2 ш хөвөн парламент тамхины хайрцаг шүүхэ ирээгүйг дурьдаж, Ш.Б нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүйг дурьдаж, хохирогч Гантулга нь цаашдын эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.Б нь хохирогчийг зодоогүй. Архи дахиж ууя гээд байхаар нь орцондоо үлдээгээд гэртээ орсон. Хэсэг хугацааны дараа явсан эсэхийг үзэхээр хартал цусандаа хутгалдаад хэвтэж байсан гэж мэдүүлсэн нь үндэслэлгүй болох нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
1. Хохирогч Гантулга мэдүүлэгтээ шүүгдэгч Ш.Бтай уулзаж, хамт согтууруулах ундаа уусан. Ш.Б орцонд шатан дээр сууж байгаад толгой руу цохьсон. Бид хоёроос өөр хүн байгаагүй гэж / хх 38-39, 2 дугаар хавтас 95-96 / мэдүүлсэн.
2. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон / 2 дугаар хавтас 102 /, 2016 оны 8 дугаар сарын 14-ний шөнө 88183459 дугаарын утаснаас 102, 103 дугаарт дуудлага өгсөн ярианы бичлэг бүхий сидинд үзлэг хийсэн / 2 дугаар хавтас 103-107 / тэмдэглэлд ...Манай найз бид 2 согтуу явж байгаад гэртээ ирсэн юм. Тэгээд манай найз орцонд үлдээд согтуу хүнтэй муудалцаад үлдсэн юм. Тэгээд би гэртээ ороод унтах гэж байгаад манай найз араас орж ирээд тэгсэн чихнээс нь цус гараад байна. Толгойноос нь цус гараад, тэгээд өөрөө болохоор амьсгаатай байгаад байх юм. Орцонд хүнтэй маргалдаад үлдсэн юм “ гэж ярьсан болох нь тэмдэглэгджээ.
3. Мөн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэнд / хх 18-25 / цаг, оосор нь шат болон орцны шалан дээр 2 хэсэг газарт хэвтэж байх ба дээрх цаг нь шүүгдэгч Ш.Бынх болох нь тэдгээрийн мэдүүлгээр нотлогдсон, мөрдөн байцаалтын явцад Ш.Б сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө “ ...Хэрэг болохоос 4-5 хоногийн өмнө Гантулга ажил дээр согтуу ирээд түүнтэй барилдахад нурууны 3 шархыг Гантулга гараараа урж үүсгэсэн. Бусад шархууд болон улайсан арьснуудыг юм хийж байгаад авсан / 1 дүгээр хавтас 25-30 / байх. Хэрэг учрал болдог өдөр өөрийн цагаа хэзээ хэрхэн тасарсанг мэдэхгүй байна / 1 дүгээр хавтас 139 / гэж мэдүүлсэн зэрэг болно.
Шүүгдэгч Ш.Бын өмгөөлөгч нараас шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн, шүүгчийн захирамжид заасан ажиллагааг бүрэн хийгээгүй гэснийг хүлээн авах үндэслэлгүй, хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон. Шинжээчийн дүгнэлтэнд эргэлзээтэй байдал тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв. ДНК-ын шинжээчийн дүгнэлтийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
Шүүгдэгч Ш.Б нь өрх толгойлсон эцэг. Би бага насны 2 хүүхэд, өндөр настай эхийн хамт амьдардаг гэж мэдүүлснийг хүлээн авах үндэслэлгүй, үүнийгээ нотолсон баримтыг шүүхэд өгөөгүй болно. Мөрдөн шалгалтын явцад Ш.Бын эгч Ш.Нарангарав гэрчээр мэдүүлэг өгөхдөө ... энэ хэрэг болохоос 2 жилийн өмнө нь эхнэр нь салаад явсан / 1 дүгээр хавтас 50 / байсан гэж мэдүүлсэн боловч Ш.Б нь мөрдөн байцаалтын явцад ам бүл 4, эхнэр Мөнхжаргал / 31112258 /, 2 хүүхдийн хамт амьдардаг / хх 31 / болохоо мэдүүлж байсан. Түүний эх Ё.Осоржамаа мөрдөн байцаалтын явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө / 1 дүгээр хавтас 54-55 / ам бүл 2 нөхрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Туулын 11-18а тоотод оршин суудаг гэжээ. Эхнэр А.Мөнхжаргалтай гэрлэлтийн Балгаатай / 2 дугаар хавтас 02 /, гэрлэлт цуцалсан баримт байхгүй байна. Мөн хохирогчийг эмнэлэгт хэвтэж байхад түүний эхнэр очиж уулзаж байсан талаар / 1 дүгээр хавтас 40-45 / гэрч Д.Энхсайхан мэдүүлсэн / 1 дүгээр хавтас 44-45 / зэргээр үгүйсгэгдэж байна.
Иймд түүний охин Б.Ану, хүү Б.Чингүн нарыг Ш.Бын төрсөн эгч Ш.Нарангаравын асрамжинд үлдээв.
Шүүгдэгч Ш.Быг цагдан хорьсон тул түүнд хязгаарлалт тогтоосон тус шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 177/х дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Оточ овогт Ш-н Б хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ш-н Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 2 / хоёр / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Ш.Бын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Ballantines гэх бичигтэй вискиний шилний хүзүү хэсгийн хагархай, Montbland гэсэн бичигтэй оосоргүй цаг, бор өнгийн цаган дотортой цагны тасарсан оосор, гуя нь 2 хугарсан Porshe design гэх бичигтэй нүдний шил, нүдний шилний 2 гуя зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 2 ширхэг хөвөн, парламент тамхины хайрцаг ирээгүй дурьдсугай.
5. Ш.Б нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь цаашдын эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Ш.Быг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Ш.Бад хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан тус шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 177/х дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.Бад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ