Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2016/06121

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн *******,******* тоотод бүртгэлтэй, *******,******* оршин суух ******* овогт *******ын ******* /*******/‑ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянзүрх дүүргийн *******, тоотод оршин суух овогт гийн //,

Хамтран хариуцагч: Баянзүрх дүүргийн *******, тоотод оршин суух овогт ийн // нарт холбогдох          

Баянзүрх дүүргийн *******,******* тоот 178.4 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч А.ын төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ундрах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.******* миний бие гэр бүлийн хүн болох ын хамт үр хүүхдүүдээ хотод байшин хашаатай болгож өгөх зорилгоор 2002 онд амаар тохиролцон Дугарцэцэгээс 350.000 төгрөгөөр Баянзүрх дүүргийн *******, Эрдэнэ толгойн 40‑222 в тоотод байрлах 700 м.кв газраас 178.4 м.кв газрыг худалдан авсан юм. Тухайн үедээ газар өмчилж эхлээгүй, эзэмшлийнх байсан бөгөөд бид хөдөөний бичиг баримттай байсан учир газрын гэрчилгээг гаргуулж авч чадаагүй юм. Харин 2004.12.08-ны өдөр газар худалдах, худалдан авах гэрээг бичгийн хэлбэрт оруулсан юм. Уг газрын эзэмшигч нь , Д.Энхбат нар байсан юм. Ингээд бид тухайн үедээ хашаагаа хуваан, хашаа татаж, хүүхдүүдийн хамт амьдарч эхэлсэн, хаягаа шилжүүлэхээрээ газрын эрхээ шилжүүлж авъя гэж Д.Энхбат нартай тохиролцсон. Ингээд гэр бүлийн хүний маань эрүүл мэндийн байдал хүнд байсан учир хөөцөлдөж чадахгүй байгаагаа хэлээд уулзахад гуай танайд зарсан газраас бусад газраа гэдэг хүнд зарсан, Гэхдээ танай газрыг та нарт зарсан гэдгээ т хэлсэн байгаа бөгөөд хуваагаад шилжүүлчихнэ гэсэн гэж хэлсэн гэхээр нь би итгээд өнгөрсөн. Түүний дараахан хань минь нас барж сэтгэл санааны хүнд нөхцөлд байсан учир нэг хэсэгтээ газраа нэр дээрээ шилжүүлж авах талаар огт хөөцөлдөөгүй юм. Тэгээд ч хашаагаар хуваагаад авсан өөрсдөө тэр газар дээрээ амьдарч байсан учир нэг их яараагүй юм.

Ингээд 2009 онд газар худалдах, худалдан авах гэрээг талийгаачийн нэр дээр хийсэн байсан учир миний бие өв залгамжлагчаар тогтоогдон өв залгамжлах эрхийн гэрчилгээ авсан ба уг гэрчилгээнд өвлөгдөх эд хөрөнгөд дээрхи Баянзүрх дүүргийн *******, Эрдэнэтолгойн 40 дүгээр гудамжны 222в тоот 178.4 м.кв газрыг өмчлөх эрх орсон юм. Тэгсэн 2014 оны наадмаар манайхыг эзгүй байх хугацаагаар манай татсан хашааг бидний зөвшөөрөлгүй, цааш татаж сунгасан байсан бөгөөд газрыг ын газартай нийлүүлж бүхэлд нь түүний өмчлөлд шилжсэн болохыг мэдсэн. Ингээд тай уулзаж өмнөх эзэмшигчээс авсан байсан 178,4 м.кв газрыг шаардаж танд хэлсэн гэсэн, та уүнийг надад зарсан газар гэдгийг гэдгийг мэдсээр байж бүхэлд нь өөрийн нэр дээр гаргуулан авсан байна, буцааж нэр шилжуүлж өг гэж удаа дараа хэлсэн ч би бүгдийг авсан гэж тайлбарлан маргаад байсан тул Баянзүрх дүүргийн өмч газрын харилцааны албанд гомдол гаргасан. Уг албанаас 2014.06.27-ны өдрийн 759 тоот албан бичгээр уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхийг мэдэгдсэн. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад удаа дараа хандаж, мөн захиргааны хэргийн шүүхэд хандаж байсан ч аль аль байгууллагаас нь Иргэний шүүхэд хандаж өмчлөгч мөн болохоо тогтоолгох ёстой гэсэн хариуг авсан. , Оюунчимэг нар нь өөрт авсан газраасаа 355 м.кв газрыг Г.Энхбатад зарж түүнд гарц гаргаж өгөхийн тулд өөрт үлдсэн газраасаа гудам гарган газраа миний газраас нөхөж авсан байгаа нь нотлох баримтаар харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл нь миний газрыг авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Тийм учраас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болохыг тогтоолгох шаардлага маань нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаа Баянзүрх дүүргийн *******,******* тоот хаягт байрлах 178,4 м.кв газрын өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэж тодруулж байна гэв.

Нэхэмжлэгч М.******* нэхэмжлэлийн тодруулсан шаардлага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ийн эзэмшлийн 700 м.кв газраас миний нөхөр талийгаач нь 2004 оны 12 дугаар сарын 08-нд 178,4 м.кв газрыг эхэлж худалдан авсан байх ба / газар худалдах-худалдан авах гэрээ нь байгаа/ дараа нь буюу 2004 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нь үлдсэн газраа бэлэглэлийн гэрээгээр А.т шилжүүлэхдээ 700 м.кв газраа бүхэлд нь шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт байх гэрээнүүдээс тодорхой харагдаж байна. Хэдийгээр , А. нарын хооронд хийгдсэн бичгийн хэлцэл нь 700 м.кв газрыг бүхэлд нь бэлэглэж шилжүүлснээр бичгийн хэлцэл нь хийгдсэн байх боловч нь өөрийн өмчлөлийн 700 м.кв газраас 1778,4 м.кв газрыг т /М.*******ийн нөхөр/ өмнө нь зарсан, үлдсэн газраа /521,6 м.кв/ өөрт нь зарж байгаа гэдгийг А.т хэлсний дагуу А.Санжжа 521,6 м.кв газар худалдан авч байна гэдгээ ойлгосон. Түүнчлэн өмнөх зарсан 178,4 м.кв газрыг нь худалдан авсан хүнд өвчний улмаас газрын кадастрын зурагт хуваалт хийлгэж Газрын албанд бүртгүүлэн гэрчилгээ авах үйлдлээ хийх боломжгүй байгааг А.т ойлгуулан, А. нь 700 м.кв газрыг бүхэлд нь өөрт шилжүүлэн аваад ийг эдгэрээд бичиг баримтаа хөөцөлдөх үед нь 178,4 м.кв газрыг үл маргах журмаар шилжүүлнэ гэсэн тохиролцоо хийгдсэн байдаг.

Иймд , А. нарын хооронд 2004 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан газар бэлэглэх бэлэглэлийн гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул 2004 оны 12 дугаар сарын 08-ны өдөр , нарын хооронд байгуулсан газар худалдах-худалдан авах гэрээний дагуу М.******* намайг ээс А.т 2004 оны 12 дугаар сарын 21-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн 700 м.кв газраас 178,4 м.кв газрын өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү.

нь А.т газраа зарахдаа, чиний газрын 178,4 м.кв буюу түүний эхнэр М.******* нарын газар юм шү, гэрчилгээ гаргаж кадастрын зурагаа хуваалгах ёстой гэж хэлсэн байдаг. Энэ талаар А. огт маргадаггүй хүлээн зөвшөөрдөг. Тухайн үедээ огт асуудалгүй хувааж өгнө гэсэн байдаг. М.*******ийн нөхөр нас бараад 2010 оноос А.аас газраа шаардаж маргаан үүссэн. А., нарын хооронд 2004 оны 12дугаар сарын 21-ний өдөр газар бэлэглэх гэрээ байгуулагдсаныг хүчин төгөлдөр бусад тооцлах, уг газраас 178,4 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгохыг нэхэмжлэгч хүсч байна. Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэл нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.3-т зааснаар хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ гэж заасан. Гэтэл Газрын тухай хууль, Иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар эзэмших, өмчлөх газрын тодорхой хэсгийг худалдах, шилжүүлэх гэрээ хийх байсан. Гэтэл ямар ч үнэ төлбөргүйгээр гэрээ хийсэн байна. Иргэний хулуийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т зааснаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учирал зөрчлийг арилгуулахаар шаардах эрхтэй. Нэхэмжлэгчид уг газрын гэрчилгээ байхгүй боловч уг газар дээрээ 10 гаруй жилийн турш амьдарч байгаа гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2004 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хийгдсэн гэрээний нотариатын тамга хуурамч гэх боловч уг гэрээг хуурамч гэдгийг тодорхойлсон эрх бүхий байгууллагын захирамж, шийдвэр байхгүй, үүнийгээ нотолж чадахгүй байна. Үндэслэл, баримттай няцаалт хийх ёстой.

Талууд 2004 оны 12 дугаар сарын 08-ны өдөр анх тохиролцсон бөгөөд 2004 онд бичгээр гэрээ байгуулсан.

Хариуцагч тал 700 м.кв газрыг худалдан авсан гэдэг боловч хавтаст хэрэгт ээс уг газрыг шилжүүлэн авсан гэрээ байх боловч 700 м.кв газын өмчлөгч гэдгийг нотолсон баримт байхгүй. гэдэг хүн 700 м.кв газраас гэдэг хүнд зарсан нь хавтаст хэргийн 35 дугаар талд авагдсан гэрээгээр нотлогддог. Хариуагч талын үндэслэл болгоод байгаа гэрээнээс өмнө гэдэг хүний 178,4 м.кв газрыг өмчлөх эрх үүссэн. Хариуцагч тал 700 м.кв газраас М.*******т 178,4 м.кв газрыг шилжүүлж өгөхөөр үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл шилжүүлээгүйгээс нэхэмлжэгчийн эрх ашиг зөрчигдсөн. 700 м.кю газрыг өмчлөх эрхтэй байсан нь үлдсэн газраа зарсныг шүүхэд тайлбарладаг. Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн. 2004 оны 12 дугаар сарын 21-ний өдөр А.тай хийсэн гэрээ нь бэлэглэлийн гэрээ гэж хавтаст хэрэгт авагдсан. Гэвч талуудын тайлбараар 2,000,000 төгрөгөөр худалдан авсан үйл баримтыг талууд ярьдаг. Хүсэл зоригийн илэрхийлэл нь худалдах-худалдан авах гэрээ байхад, хавтаст хэрэгт бэлэглэлийн гэрээ гэж орж ирсэн нь талууд хүсэл зоригийн дагуу хийгдсэн гэрээ гэж харагдахгүй байна. 13 хоногийн өмнө 178,4 м.кв газрыг зарж гэрээ хийж, нотариатаар батлуулчихаад, зарсан газраа хасахгүйгээр хэлцэл хийсэн нь хариуцлагагүй байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 112 дугаар зүйлийн 112.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч А., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбарт: А. нь маргаан бүхий 700 м.кв газрыг 2004.12.13‑нд ээс худалдаж авсан. 2010 онд Г.Энхбатад газрынхаа 355 м.кв газрыг зарж, 74 м.кв газрыг орц, гарц болгосон. Одоо манай эзэмшлийн газар 271 м.кв болсон. М.*******ийн маргаад байгаа 178.4 м.кв газар нь Баянзүрх дүүргийн газрын албаны мэдээллийн санд бүртгэлгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч М.******* нь хуурамч гарган ирж мэтгэлцэж байна. Газрыг худалдсан гээд байгаа, Энхбат нарын иргэний үнэмлэхний дугаар өөр байгаа юм. Эндээс харвал 2005 оны иргэний үнэмлэхээр 2004 онд газар худалдан авсан гэж харагдаж байгаа юм. Хэдхэн хоногийн зөрүүтэй газрыг худалдах, худалдан авах гэрээнүүд байгаа. Гэтэл нэхэмжлэгч газрыг 2002 онд худалдаж авсан гэж ярьж байна.

Нэхэмжлэлээ татаж авбал цагдаад өгөхгүй гэдгээ хэлсэн. Эрүүгийн хуульд зааснаар шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгвөл хариуцлага тооцох тухай сануулсан. 2004 оны 12 дугаар сарын 08-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулаад, уг өдрөө нотариатаар орж, 612 гэсэн дугаараар бүртгэгдсэн гэрээ байгаа. Гэрээнд Энхбат гарын үсэг зураад 0965185 дугаартай иргэний үнэмлэх хуулбарлагдсан. 0965185 дугаар бүхий иргэний үнэмлэх хэзээ хаана олгогдсон талаар лавлагаа ирсэн. Лавлагаанд энэ үнэмлэхийг 2008 оны 5 дугаар сарын 17-ны өдөр олгосон гэсэн байна. Гэрээний ард талд байгаа иргэний үнэмлэхийн зураг дээр 2008 онд олгогдсон гэж байна. Яагаад 2008 оны 5 дугаар сарын 17-ны өдөр олгогдсон иргэний үнэмлэх 2004 оны гэрээн дээр оров. Иймд уг гэрээ нь 2008 оноос хойш нөхөж хийгдсэн хуурамч, хүчин төгөлдөр бус гэрээ байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай хадам ээж, нөхөр хоёрын нэр дээр Баянзүрх дүүргийн *******, эрдэнэ толгойн 40‑222в тоот 700 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээ байсан юм. Уг газарт манайх амьдарч байсан. Бидэнд мөнгө хэрэг болсон учир 2002 онд би М.*******, түүний нөхөр Ганхуяг нартай тохиролцон газраасаа 178.4 м.кв газрыг 250.000 төгрөгөөр зарсан. Тухайн үед *******, Ганхуяг хоёр хөдөөний харьяалалтай байсан, газрыг өмчилж эхлээгүй байсан үе учраас газрын бичиг баримтыг шилжүүлээгүй байсан. Дараа нь ынд үлдэх газрыг зарсан. д газрыг зарахдаа бид нар бүгдээрээ байж байгаад Ганхуяг гэдэг айлын 178.4 м.кв орсон байгаа шүү, дараа нь бичиг баримтаа авахдаа салгаж, тус тусдаа авна шүү гэдгийг маш тодорхой хэлж байсан бөгөөд за гэж зөвшөөрсөн. Гэтэл өнөөдөр яагаад биднийг эвгүй байдалд оруулаад хуурамч бичиг баримт үйлдэж газар зарж, бусдыг луйвардсан мэтээр ярьж байгааг ойлгохгүй байна. Манай нөхөр Д.Энхбат нь уудаг хүн байсан, иргэний бичиг баримтаа байнга хаяж, гээдэг, тэгээд шинээр авдаг учраас иргэний үнэмлэхний дугаар нь өөр болсон байх. Түүнээс биш бид нар хуурамч бичиг баримт үйлдээгүй. Ингээд ын үлдэх газраа шилжүүлсэн учраас *******, Ганхуяг нартай амаар тохиролцсон гэрээгээ бичгийн хэлбэрт оруулсан нь үнэн. Харин нь газрынхаа тодорхой хэсгийг Энхбатад зарсан байсан. Энхбатад газраа зарчихаад өөрсдөө газрынхаа хэмжээг багасхаар *******ийнхээс авчихсан юм шиг байна лээ. Тийм учраас ыг тохирсон ёсоор *******т 178.4 м.кв газрыг нь шилжүүлчихээсэй л гэж хүсэж байна гэжээ.

 

Хариуцагч ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай хадам болон нөхөр болох Д.Энхбатын нэр дээр Баянзүрх дүүрэг *******, Эрдэнэтолгойн 40-222в тоот 700 м.кв газартай, 6х6 харьцаатай өвлийн байшинтай газар эзэмших эрхийн гэрчилгээ байсан. Бидэнд мөнгөний хэрэг болоод 2002 онд би М.*******т болон түүний нөхөр нартай тохиролцон газраасаа 178,4 м.кв газрыг 250,000 төгрөгөөр зарсан.

Тухайн үед М.*******, нар орон нутгийн харъяалалтай байсан учир бичиг баримт шилжүүлэг хийгдээгүй аман гэрээ байгуулан өгч авалцаад хөрш цуг амьдарч байсан. Тэгээд 2004 онд 12 дугаар сард дахин байшин хашаагаа зарах болж А.ынх ирж үзэж наймаа тохироход урьд нь айлд хашааны газраасаа тасалж зарсан, гал тогооны цонхтой хэсэг энэ айлын жорлон руу хардаг шүү, М.*******, нар хөдөөнөөс ирж очин байдаг юм, энд ганц оюутан охин нь байдаг, их цэвэрхэн айл гэж хэлэхэд за тэгвэл яах вэ гээд тохиролцон хэд хоногоос мөнгөө өгч аваад орох газаргүй болсон учир М.*******ийн хашаанд гэр барин амьдарч байсан.

Энэ үед А.,  О.Оюунчимэг, М.******* нарыг байлцуулан 700 м.кв талбайтай газраасаа эхлээд 178,4 м.кв газрыг зарсан одоо А.т үлдсэн газраа байшингийн хамт зарж байгаагаа хэлж ойлголцсон.

Энэ үед манай хашааны эзэмших үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ арай гарч ирээгүй байсан. Тэгээд хөдөөнийх учир өөрийн нэр дээр бичиг баримт хөөцөлдөж салаж авч чадаагүй. Дараа тар нар хөрш зэргэлдээ үлдэж байна, эдний газрыг гэрчилгээнээсээ салгаж өгөөрэй гэдгийг дахин дахин хэлж тохиролцсоно.

2004 оны 12 дугаар сарын 08-ны өдөр М.*******тэй /тай/ бичгээр гэрээ, 2004 оны 12 дугаар сарын 12-ны өдөр А.тай бэлэглэлийн гэрээ. Манай бичиг баримт 2004 оны 12 дугаар сарын 06-ны өдөр бүртгэгдэн гарч ирсэн.

Ингээд М.*******и 178,4 м.кв газрыг зарж, А.ынд үлдсэн газраа 6х6 байшинтай бэлэглэж тохиролцон, наймаа хийсэн нь үнэн.

Гэтэл хүний өгсөн 521,6 м.кв газрыг 6х6 байшингийн хамт авчихаад Г.Энхбат 353 м.кв газрыг зараад орц гарц болгон, хэсэг газраа ашиглачихаад одоо болохоор урьд нь зараад айлын болсон газрыг өөрийн мэт өмчилж авчихаад бүр болохгүй болохоор Д.Энхбат, нар зальдсан худлаа ярьсан гээд гүжирдэж байгаад гомдож байна. 2004 оноос 2015, 2016 он хүртэл дуугүй байсан байж одоо бэлэглэлийн гэрээний хугацаа дууссан, эд нар наймаа буцааж чадахгүй гээд хүний өмчийг сайхан загнаж хямдхан авчихаад анх тохирсон үүргээ биелүүлэхгүй, гүжирдэж янз бүрээр хэлээд хөгшин хүнийг гудамжид загнаад байсан зэрэгт хэлэх ч үг алга байна.

А. гэдэг айлтай ярьж тохирон наймаа хийсэн, өөр маргах зүйлгүй байсан. Гэтэл одоо М.*******т зарсан газрыг мэдсээр байж өөрийн болгон авч маргаан үүсгэж байгаа учир бэлэглэлийн гэрээгээ буцааж байшин хашаагаа өөрийн болгож авч болдог бол ийм байдлаар шийдмээр байна.

М.*******ийг 178,4 м.кв газрыг эзэмших эрхтэй болгон өгч А. анх тохирсоноо зөрчиж маргалдсаар байвал бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож Б.Энхбатын эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч А., нарт холбогдуулан, Баянзүрх дүүргийн *******,******* тоот хаягт байрлах 178.4 м.кв газрын өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч М.******* нь өөрийн талийгаач нөхөр болон нарын хооронд хийгдсэн, мөн өдөр нотариатаар гэрчлэгдсэн[1], 2004 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Газар худалдах-худалдан авах гэрээг үндэслэн Баянзүрх дүүргийн, *******, Эрдэнэтолгойн 40-223 тоот хаягт орших 700 м.кв газрын 178,4 м.кв талбайтай газрыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгохоор шаардаж байна.

Дээрх 178,4 м.кв талбайтай газрыг т худалдсан худалдах-худалдан авах гэрээнээс үзэхэд худалдагч тал болох болон хамтран өмчлөгч Д.Энхбат нарын иргэний үнэмлэхийн хуулбар авагдсанаас үзэхэд Боржигон овогт Дашдэлэгийн Энхбат /РД:ЧН64101172/-ын дугаар бүхий иргэний үнэмлэх гэрээний ар талд хуулбарлагдсан байв.

Д.Энхбатын дугаар бүхий иргэний үнэмлэх нь 2008 оны 5 дугаар сарын 17-ны өдөр түүнд дахин олгогдсон болох нь Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1/1142 дугаар тодорхойлолтоор тогтоогдож байх тул дээрх 2004 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нотариатаар гэрчлэгдсэн гэх , нарын хооронд байгуулагдсан Газар худалдах-худалдан авах гэрээг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

Мөн түүнчлэн, болон А. нарын хооронд 2004 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан газар бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсонгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар, хариуцагч , А. нарт холбогдох Баянзүрх дүүргийн *******,******* тоотод байрлах 178.4 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч М.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч М.*******ийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээжсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.УНДРАА