| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/02152/И |
| Дугаар | 101/ШШ2016/06205 |
| Огноо | 2016-10-14 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2016/06205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, шүүгч Д.Ганболд, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******-т байрлах, “*******” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,******* тоотод оршин суух, овогт Лхагвын /регистрийн дугаар /-т холбогдох,
“*******” ХХК-ийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан, гутаасан болохыг тогтоолгох, уг мэдээг тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийх, залруулга гаргахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус компани нь бурхан бологсдыг хүндэтгэлтэй мөнхжүүлэх оршуулгын үйлчилгээг олон улсын жишигт нийцсэн байдлаар 2004 оноос хойш явуулж байна.
Компанийн хамт олон энэ хугацаанд оршуулгын зан үйлийн үйлчилгээ үзүүлэхдээ хүнд бэрх зовлон тохиолдож хайртай дотны хүнээ алдсан ар гэрийнхний уй гашууг хуваалцан сэтгэлийн дэм өгч, үүргийн таван жингээс эхлэн ажиллаж буяны үйл хэрэгт бие сэтгэлээ зориулан ажилласаар ирлээ.
Бид бие сэтгэл зүрхээ зориулан ажилладаг бас нэгэн шалтгаан нь бурхан болоочийн ар гэрийнхэн бурхан болоочоо үүрд тайван нойрсуулах томоохон үүргийг бидэнд давхар даатган үлдээдэг тул бид итгэлийг нь даан ажиллахыг чармайдаг юм.
Гэтэл “” ХХК-ийн менежер “Ийгл” телевизийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Иргэний мэдээ хөтөлбөрөөр ярилцлага өгөхдөө “*******” ХХК нь иргэдээс газрын төлбөр авдаг, тэр нь хэт өндөр, мөн иргэд үйлчилгээ авахгүй бол улсаас олгох оршуулгын тэмдэгтийг буцаан өгөхгүй гэж айлгадаг гэсэн ярилцлага өгч тус “*******” ХХК-ийг үндэслэлгүйгээр гүтгэж, нэр төрд халдсан байна.
“” ХХК-ийн менежер нь ярилцлагадаа “******* гэдэг нь одоо Нийслэлийн өмч гэдгээр явж байна. Хуучин Нийслэлийн өмч, улс өөрөө газраа даадаг, зөвшөөрлөө өгдөг тийм байсан. Одоо бол төлбөртэй болчихсон... Одоохондоо бол манайд арай л ахадсан үнэ байхгүй. ... Дундаж үнэ нь гэхэд л 17, 18 сая, дээшээ 20 гараад явчихна, суварга муваргатайгаа. Одоо яах вэ боломжтой хүмүүс байж болно, боломжгүй хүмүүс бас байгаа, тэрийг бас бодолцох ёстой байхгүй юу” гэж хэлсэн.
Энэ ярилцлага нь “*******” ХХК-ийг газрын төлбөр гэж хэт өндөр үнэ авдаг бөгөөд энэ үнээ боломжтой, боломжгүй бүх хүнд тулгадаг гэж гүтгэсэн байна.
“*******” ХХК болон ер нь бусад оршуулгын үйлчилгээ үзүүлдэг компаниуд нь газар зардаггүй. Харин үйлчилгээ буюу хайрцаг, хөшөө чулуу, автомашин, ёслолын танхимаар үйлчлэх, цагаалга, зан үйл гүйцэтгэх, цаашдын хугацаагүй арчилгаа, тордлогоо, цэцэрлэгжүүлэлт, даатгал, даллага зэргийн үйлчилгээний төлбөр авдаг. Мөн “*******” ХХК-ийн үйлчилгээний дундаж үнэ түүний хэлсэн шиг 17, 18, 20 сая төгрөг биш юм. “*******” ХХК-ийн үйлчилгээний үнэ*******45,000 төгрөгөөс 5,148,500 төгрөгийн хооронд байдаг.
Мөн нь ярилцлагадаа “...Ямар ч хүнээс санал хүсэлт авсан болно. Ерөөсөө хүн болгон хэлнэ. ... тэр хүмүүс чинь үйлчилгээ авахгүй юмаа аваад гаръя гэхээр тэрийг чинь өгөхгүй гэж байгаа юм. Гол юм чинь нас барсан гэрчилгээ, нийгмийн даатгал, улсаас нэг удаа сая шахуу төгрөгийн юм буяны ажилд хэрэглэх гээд авдаг. Тэрийг нь өгөхгүй гэж өөрсдөө айлгачихаж байгаа юм” гэж хэлсэн.
Нийслэлийн өмчид “*******” ХХК нь 2010 онд “Өмч хувьчлах комисс”-ийн*******4 тоот тогтоолоор хувьчлагдаж 100 хувь хувийн өмчит компани болсон бөгөөд нас барсан гэрчилгээ, оршуулгын тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэх этгээд биш юм. Энэ асуудлыг хариуцсан төрийн байгууллага нь холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэдэг. Тийм байтал хувийн өмчит “*******” компани нь төрийн үйлчилгээг ашиглан, буяны үйлчилгээ авахыг тулгаж байдаг мэтээр мэдээлэл хийсэн. Түүний энэ мэдээлэл нь “*******” ХХК-ийг гүтгэж, компани болон ажилтнуудын нэр хүндэд ноцтой халдсан явдал юм.
Иймд нь “*******” ХХК-ийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан, гутаасан болохыг тогтоож, уг мэдээг тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр залруулга гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй болно.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч т холбогдуулан, “*******” ХХК-ийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан, гутаасан болохыг тогтоолгох, уг мэдээг тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийх, залруулга гаргахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.
Нэхэмжлэгч нь “” ХХК-ийн менежер ажилтай “Ийгл” телевизийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Иргэний мэдээ” хөтөлбөрөөр ярилцлага өгөхдөө “*******” ХХК-ийг үндэслэлгүйгээр гүтгэж, нэр төрд халдсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.
Эдийн бус гэм хорыг арилгах талаар зохицуулсан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1.-д “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ.”, мөн зүйлийн 511.2.-т “Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно.” гэж заажээ.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр, хариуцагч нь нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан, гутаасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
“” ХХК-иас тус шүүхэд ирүүлсэн “Ийгл” телевизийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Иргэний мэдээ” хөтөлбөрт “” ХХК-ийн менежер ын өгсөн ярилцлагын видео бичлэг болон нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн видео бичлэгүүдээс үзэхэд, хариуцагч нь оршуулга, буяны үйл ажиллагаа явуулдаг олон компаниудын талаар ярьсан байх бөгөөд дээр дурдсан видео бичлэгт ын хийсэн яриа нь хувь хүнийхээ хувьд бус ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компанийн ажилтны хувиар хийсэн ярилцлага гэж үзэхээр байна.
Иймд хариуцагч ын үйлдлээр “*******” ХХК-ийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд хэрхэн хохирсон нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн*******97 дугаар зүйлийн*******97.1.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч т холбогдох, компанийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан, гутаасан болохыг тогтоолгох, уг мэдээг тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийх, залруулга гаргахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА
ШҮҮГЧИД Д.ГАНБОЛД
Д.ЗОЛЗАЯА