| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0063/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/64 |
| Огноо | 2020-02-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2020/ШЦТ/64
2020 02 12 2020/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн,
Шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгч Д.Очирваань, Ц.Хүрэлбаатар,
Шүүгдэгч, хохирогч Д.Б , Р.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н Д-н Б, О Р-ийн М нарт холбогдох эрүүгийн 1934009890521 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Н Д-н Б , 1987 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, хивсний үйлдвэрийн операторчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Цээл сумын 3 дугаар багт оршин суух, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 87032278 регистрийн дугаартай.
Монгол улсын иргэн, О Р-ийн М, 1980 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугар баг 5 дугаар хороолол 3-184 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн 19 дүгээр таслан шийдвэрлэх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ялаар,
2.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэгдэж тэнсэж, хянан харгалзсан,
3.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 354 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоног хорих ялаар шийтгэгдэж, тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
4.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 288 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар шийтгэгдсэн,
5.Сум дундын 22 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дэхь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгэгдсэн,
6.Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 114 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 300 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, 80032512 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б , Р.М нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Д.Б-гийн хохирогч, шүүгдэгчээр өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 20:40 цагийн орчим “Сондор” нэртэй хүнсний дэлгүүрээс ууттай боов, 2 ширхэг сор сор ундаа аваад гархад М согтуу үүд гололцон зогсож байхад пиздаа ална хядан гээд араас хүрээд ирсэн тэр үед нь би Мд юун сүртэй юм хаалга гололцон зогсож байхад чинь хажуугаар чинь өнгөрөөд явсан гэхэд, М намайг элдвээр хэлж хараагаад явуулахгүй байсан. Тэгэхээр нь би М-г би баруун гараараа зүүн шанаа хэсэгт нь алгадсан. Тэгээд машин руугаа явж байхад М машин дээрээ очоод намайг дуудхаар нь би очсон. Тэгтэл манай эхнэр төрчихсөн чи зургийг нь хар би чамд харуулья гэсэн. Тэр үед машиныхаа сандлыг урагшаа болгочихсон ухаад байсан. Би тэр үед зураг үзүүлэх гээд утсаа хайж байна гэж бодоод байж байхад М дугуйн дорцоов гаргаж ирээд миний толгой хэсэгт 2 удаа цохисон. Тэгээд би манарсан тэр үед М-г татаж унагаагаад дорцоовны ишийг нь авах гэхэд тавихгүй байсан. Тэгээд би дорцоовтой гарыг нь хөлөөрөө өшиглөсөн. Энэ үед толгой хэсэг нь таарсан байж магадгүй. Тэгээд би дорцоовтой ишийг нь салгаад машинд нь суулгах санаатай босгоод түлхэхэд машиндаа суухгүй байхаар нь цуг явж байгаа хүн байна уу гээд дэлгүүр рүү ороход цуг яваа хүн мэдэгдэхгүй байсан. Тэгээд дэлгүүрээс гарах гэхэд өөдөөс М орж ирж таараад миний толгой хэсэгт 4, нуруу хэсэгт 1 удаа хайчаар хатгасан. Тэгээд хүмүүс ирж салгаад би эмнэлэг явсан. М согтуу хэрүүл маргаан үүсгэсний улмаас уг асуудал үүссэн.
Би М-г гартаа хутга шөвөгтэй байж магадгүй гэж бодоод нэг удаа алгадсан. Урьд нь манай суманд хүн хутгалж байсан болохоор би тэгж бодсон гэх мэдүүлэг,
Р.М-н хохирогч, шүүгдэгчээр өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн орчим Цээл сумын төвийн хойд хэсэгт байдаг дэлгүүр дээр зогсож байхад шар Отгоо, Цоож хоёртой таарсан. Тэр хоёр намайг нэг шил архи аваад өгөөч гэсэн. Тэгээд би 0,5 гр-ын Хараа архи, нэг ундаа аваад сумын төвийн зүүн дэнжид байдаг хашаан дээрээ очиж Отгоо, Цоож хоёртой нөгөө архиа уусан. Тэгтэл тэр хоёр дахиад 0,75 гр-ын Хараа архи "Охинтой болсонд чинь баяр хүргье" гээд өгсөн. Манай эхнэр төрөөд 6 хонож байгаа. Тэгээд нөгөө архиа уугаад байж байхад Мөнх-Эрдэнэ миний машиныг унаад очиж будаа ачаад сумын төвд ирээд баруун дэнжид будаагаа буулгаад Сондор дэлгүүр дээр ирээд Мөнх-Эрдэнэ эхнэртэйгээ билльяард тоглосон. Тэр үед би хоёр лааз пиво аваад орж гаран уусан. Тэгээд билльяард харж байгаад тамхи татах гээд дэлгүүрээс гарч байхад хаалган дээр нэг залуу намайг мөрөлсөн. Би ахын дүү яаж байна аа гэхэд юу гээд байнаа гээд нөгөө залуу үгийн зөрүүгүй миний хоёр нүдний хамар хэсэгт цохисон. Миний хамар одоо шалбарч хөхөрсөн байдалтай байна. Би цохиулж унаад толгойгоо гараараа хамгаалахад миний толгой хэсэг рүү тасралтгүй өшиглөсөн. Тэгээд болиочээ гэж хэлэхэд тоохгүй байсан. Тэгээд би нэг аргыг нь олж босоод машины зүүн хаалга онгойлгоод баруун гараараа сандалны завсар гараа хийхэд нэг зүйл баригдхаар нь нөгөө зүйлээрээ нөгөө залуугийн толгой хэсэг рүү 3-4 удаа цохисон, яг хэд цохисон талаар санахгүй байна. Энэ үед Мөнх-Эрдэнэ эхнэртэйгээ гарч ирээд намайг аваад гэр рүүгээ явсан. Би архи согтууруулах ундааны зүйл хааяа нэг хэрэглэдэг бага хэрэглэдэг. Намайг зодоод байхаар нь амиа хамгаалах гээд Б-г цохисон. Би өөрийн тэвчээргүй үйлдлээс буруу зүйл хийсэн, өөрийнхөө буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Гэрч Ц.Цэнгүүнболдын өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчим Сондор дэлгүүрийн үүдэнд найз Ихбаяртай зогсож байхад М ах дэлгүүрийн хаалга голлоод хүнтэй утсаар яриад зогсож байсан. Б ах түлхээд жаахан цаашилчих гээд дэлгүүрээс гарсан тэгтэл М ах Б ахын араас хөөе писда минь гэсэн. Б ах яасан гэнээ гээд очоод хоорондоо маргалдаж, хэрэлдээд зогсоод байсан. Тэгтэл М ах чанга дуугаар нэг хутаглаж болсон юм чинь дахиад чадна шүү гэж орилсон. Тэр үед Б ах М-ахын хацарт нь цохисон. Тэгээд маргалдаж байгаад М ах машиныхаа зүүн талд нь очоод Б ахыг дуудсан. Тэгээд маргалдаад зууралдаад байсан. Тэгээд би очиж хархад Б ах, М ахыг унагаагаад толгой руу нь өшиглөж байсан. Тэгээд би яваад өгсөн гэх мэдүүлэг /хх 3-4/,
Гэрч Оюундарийн өгсөн: Би Төв аймгийн Цээл суманд хувиараа хүнсний дэлгүүр ажиллуулдаг. 2019 оны 10 дугаар сарын 25-ны орой 20-21 цагийн орчим манай дэлгүүрийн биллярдны өрөөнд М ах тоглож байгаа хүмүүсийг харж байгаад гараад явсан. Б манай дэлгүүрээс юм аваад гарсан. Тэгтэл хэсэг хугацааны дараа манай дэлгүүрийн үүдэнд М ах Б-г хайчаараа толгой хэсэг рүү нь цохиод байсан. Тэр үед хүмүүс салгаад гараад яваад өгсөн гэх мэдүүлэг /хх 5-6/,
Гэрч Н.Пүрэвдоржийн өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 25-ны орой 20 цаг өнгөрч байхад Сондор дэлгүүрийн биллярд дотор тоглож байхад хүмүүс дэлгүүрийн гадна шуугилдхаар нь гарахад М, Б нарыг хүмүүс хоёр тийш салгаж байсан. М баруун гарандаа хайч барьчихсан байхаар нь хайчтай гарнаас нь би барьж боль гэсэн. Б-г ийн толгой хэсгээс нилээн цус гоожсон байдалтай байсан бөгөөд эмнэлэг явсан. Б зодоон болохоос өмнө дэлгүүрийн үүдэнд тааралдхад биед харагдах шарх сорви байгаагүй эрүүл явсан. М дэлгүүрээр орж гараад явж байсан нилээн согтуу байсан. Биед нь харагдах шарх сорви байгаагүй. Би М, Б нарыг зодолдохыг хараагүй. Мын барьсан гэх хайчийг мэдэхгүй гэх мэдүүлэг /хх 39-40/,
Гэрч С.Одгэрэлийн өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 25-ны 20 цагийн орчим би Сондор нэртэй дэргүүрийн биллярданд тоглож байхад Б хаалган дээр хальт ирээд гарах шиг болсон. Тэгтэл дэлгүүрийн үүдэнд хүмүүс зодолдоод пижигнээд эхэлсэн. Юу болоод байна гээд очиход М Б-г ийн толгой хэсэг рүү хайчаар хатгаад байсан. Энэ үед Б хайчийг нь аваачээ гээд орилсон. Тэгээд Мын баруун гартаа барьж байсан хайчны үзүүрээс би барьж аваад манай найз Юмжав бариул хэсгээс нь бариад хайчийг нь мушгиж авсан. Тэр үед Б-гийн толгойноос их хэмжээний цус гараад Б-г аваад эмнэлэг явсан. Эмнэлэгт үзүүлчихээд Б Улаанбаатар хот явсан. Намайг харахад толгой хэсэг рүү нь 2-3 удаа хайчаар хатгасан байсан. Эмнэлэг ороод үзүүлэхэд нуруу хэсэгт 1 удаа, толгой хэсэгт 4 удаа хатгасан байсан гэх мэдүүлэг /хх 54-55/,
Гэрч Энхмандахын өгсөн: Би Р-ийн М миний аавын төрсөн дүүгийн хүүхэд бөгөөд бид нар үеэлүүд юм. Одоо эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймагт амьдардаг. Гэхдээ бас Төв аймгийн Цээл суманд мал, мах авангаа амьдардаг. Хүүхэд байхын л их хөгжилтэй, бусадтай нийтэч зантай, найз нөхөд дундаа нэр хүндтэй хүүхэд байсан. Аливаад их зоригтой, их шулуун шудрага зантай л гэж хэлэх байна даа. Өөрөөр бол хар буруу санаа байхгүй, цайлган зантай хүн байгаа юм. Том хүү нь 15 настай, харин бага охин нь саяхан гарсан 2 хүүхэдтэй. Урд нь хэд хэдэн удаа зодоон, цохионы асуудлаас болж цагдаагаар байсан. Гэхдээ зан төрх нь эвдрээгүй, инээгээд л явж байдаг гэх мэдүүлэг /хх 71-72/,
Гэрч Б.Нэргүйгийн өгсөн: Р-ийн М нь миний хадам талын хамаатан надтай бараг нэг үеийн залуу байгаа юм. Одоо Дархан-Уул аймагт эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Зан байдлын хувьд бусадтай нийтэч зантай, шулуун шударга, цайлган зантай хүн байгаа юм. Залуу байхдаа зодоон цохионы асуудлаас болж ганц нэг удаа шоронд орж байсан. Надад дажгүй л залуу шиг санагддаг. Сүүлийн хувьд хувиараа хөдөлмөр эрхлээд, мал, мах аваад, махны ченж хийж амьдралаа авч явдаг гэх мэдүүлэг /хх 73/,
Гэрч Л.Тулгачийн өгсөн: Би Д.Б тэй сүүлийн 10 гаруй жил найзалж нөхөрлөж байгаа бөгөөд нэг нутаг усны хүмүүс байгаа юм. Д.Б бол их зөөлөн зөв зантай, найз нөхөд дундаа нэр хүнд сайтай, бусдад их тусархаг, барагтай бол хүнтэй муудалцдаггүй хүн байгаа юм. Одоо эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Цээл суманд өсөж хүмүүжсэн. Миний мэдэхийн өмнө нь гэмт хэрэг захиргааны зөрчилд холбогдож байгаагүй. Эрүүл мэндийн хувьд эрүүл саруул, чийрэг биетэй. Архи согтууруулах ундааны зүйл бол хэрэглэдэггүй. Их зөв хүн байгаа юм гэх мэдүүлэг /хх 74/,
Гэрч М.Ганбатын өгсөн: Би Б тэй Төв аймгийн Цээл сумын сургуульд сурч байхдаа 1 дүгээр ангиасаа эхэлж хамт сураад улмаар найзалж эхэлсэн. Манай найз Д.Б нь одоо эхнэр, 2 хүүхдийн хамт Тув аймгийн Цээл суманд газар тариалан болон мал аж ахуйн чиглэлээр хөдөлмөр эрхэлж амьдардаг. Миний найз Д.Б нь ямар нэгэн муу зуршил байхгүй, бусадтай нийтэч, даруухан зантай, барагтай бол хүнтэй муудалцдаггүй хүн байгаа юм. Бага насандаа Төв аймгийн Цээл суманд өсөж хүмүүжсэн. Эцэг, эхээс 6-уулаа, бөгөөд айлын 5 дахь хүүхэд. Доороо нэг эмэгтэй дүүтэй, дээрээ 2 ах, 2 эгчтэй. Эцэг, эх нь дээр үеэс л газар тариалан, мал аж ахуйгаар дагнаж хөдөлмөр эрхэлж ирсэн хүмүүс байсан. Миний мэдэхийн өмнө нь гэмт хэрэг, захиргааны зөрчилд холбогдож байгаагүй. Эрүүл мэндийн хувьд эрүүл саруул, чийрэг биетэй. Архи согтууруулах ундаанызүйл болон тамхи огт хэрэглэдэггүй гэх мэдүүлэг /хх 74/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 753 дугаартай дүгнэлт: “1.Р.М-н биед хамар ясны хугарал, хамарт зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, хамарт цус хуралт, дух, хамарт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. 4.Архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.“ гэх /хх 31-32/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 752 дугаартай дүгнэлт: “1.Д.Б-гийн биед тархи доргилт, толгой, нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4.Д.Б-д архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэх /хх 42-43/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 6105 дугаартай дүгнэлт: “1.Шинжилгээнд ирүүлсэн “М” гэсэн хаягтай E24237135 дугаартай хуруу шилтэй цусанд спиртийн зүйл илрээгүй.” гэх /хх 46-47/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх 50-51/, Хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх 7/, яаралтай тусламжийн хуудас /хх 8/, эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 82-85 /, эд мөрийн баримтаар Сондор хүнсний дэлгүүрийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, хар өнгийн бариултай хайч, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-12,26, 27/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Б, Р.М нар нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Цээл сумын төвд байрлах “Сондор” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, Д.Б нь Р.М-н эрүүл мэндэд нь хамар ёсны хугарал, хамарт зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, хамарт цус хуралт, дух, хамарт зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол, шүүгдэгч Р.М нь Д.Б-г хайчаар зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, толгой, нуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь;
Д.Б, Р.М-н нарын хохирогч, шүүгдэгчээр мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Цэнгүүнболдын өгсөн: "2019 оны 10 дугаар сарын 25-ний орой 20 цагийн орчим Сондор дэлгүүрийн үүдэнд ...Б ах М ахын хацарт нь цохисон. Тэгээд маргалдаж байгаад М ах машиныхаа зүүн талд нь очоод Б ахыг дуудсан. Тэгээд маргалдаад зууралдаад байсан. Тэгээд би очиж хархад Б ах, М ахыг унагаагаад толгой руу нь өшиглөж байсан." гэх мэдүүлэг /хх 3-4/, гэрч Оюундарийн өгсөн: "...Тэгтэл хэсэг хугацааны дараа манай дэлгүүрийн үүдэнд М ах Б-г хайчаараа толгой хэсэг рүү нь цохиод байсан." гэх мэдүүлэг /хх 5-6/, гэрч Н.Пүрэвдоржийн өгсөн: "2019 оны 10 дугаар сарын 25-ны орой 20 цаг өнгөрч байхад Сондор дэлгүүрийн биллярд дотор тоглож байхад хүмүүс дэлгүүрийн гадна шуугилдхаар нь гарахад М, Б нарыг хүмүүс хоёр тийш салгаж байсан. М баруун гарандаа хайч барьчихсан байхаар нь хайчтай гарнаас нь би барьж боль гэсэн. Б-гийн толгой хэсгээс нилээн цус гоожсон байдалтай байсан бөгөөд эмнэлэг явсан." гэх мэдүүлэг /хх 39-40/, гэрч С.Одгэрэлийн өгсөн: "...Тэгтэл дэлгүүрийн үүдэнд хүмүүс зодолдоод пижигнээд эхэлсэн. Юу болоод байна гээд очход М Б-г ийн толгой хэсэг рүү хайчаар хатгаад байсан. Энэ үед Б хайчийг нь аваачээ гээд орилсон. Тэгээд Мын баруун гартаа барьж байсан хайчны үзүүрээс би барьж аваад манай найз Юмжав бариул хэсгээс нь бариад хайчыг нь мушгиж авсан. Тэр үед Б-гийн толгойноос их хэмжээний цус гараад Б-г аваад эмнэлэг явсан. Эмнэлэгт үзүүлчихээд Б Улаанбаатар хот явсан. Намайг харахад толгой хэсэг рүү нь 2-3 удаа хайчаар хатгасан байсан. Эмнэлэг ороод үзүүлэхэд нуруу хэсэгт 1 удаа, толгой хэсэгт 4 удаа хатгасан байсан." гэх мэдүүлэг /хх 54-55/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 753 дугаартай дүгнэлт: “1.Р.М-н биед хамар ясны хугарал, хамарт зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, хамарт цус хуралт, дух, хамарт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. 4.Архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.“ гэх /хх 31-32/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 752 дугаартай дүгнэлт: “1.Д.Б-гийн биед тархи доргилт, толгой, нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацааагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4.Д.Б-д архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэх /хх 42-43/,
эд мөрийн баримтаар Сондор хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг, хар өнгийн бариултай хайч /хх 11-12,26, 27/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Д.Б, Р.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдав.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б , Р.М нар нь гэм хорын хохирол нэхэмжлээгүй, хохирогч Д.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж өгөхийг хүссэн болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М-г 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Д.Б-г 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,
Өмгөөлөгч Д.Очирвааний зүгээс: шүүгдэгч Д.Б нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг орлого олдог тул торгох ялын доод хэмжээгээр оногдуулах,
Өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын зүгээс: Хэнээс эхэлж гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл үүссэн. Учирсан гэм хор зэргийг харгалзан үзэж 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэх санал, дүгнэлт гаргаж тус тус мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Р.М нь урьд нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн 19 дүгээр таслан шийдвэрлэх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ялаар,
2.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэгдэж тэнсэж, хянан харгалзсан,
3.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 354 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоног хорих ялаар шийтгэгдэж, тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
4.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 288 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар шийтгэгдсэн,
5.Сум дундын 22 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дэхь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгэгдсэн,
6.Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 114 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 300 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 1 300 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж 6 удаагийн ял шийтгэлтэй болох нь хавтаст хэргийн 51-р хуудсанд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх бөгөөд,
Сүүлд буюу Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 114 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 300 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 1 300 000 төгрөгөөр торгох ялыг биелүүлсэн болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 445 дугаар нээлттэй хорих ангийн ХӨТЯЭАХ шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Отгончимэгийн 2018.7.30-ны өдрийн 137 дугаартай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолын хуулбараар тогтоогдсон.
Шүүгдэгч Р.М-н дээрх ял шийтгэгдсэн байдал нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.
Шүүгдэгч нарын хувийн байдал, хуульд заасан дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Р.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 1934009890521 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн DVD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хар өнгийн иштэй хайчийг устгаж,
хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н Д-н Б, О Р-ийн М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Р.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М-д оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөр 4 дээшгүй цагийн хугацаагаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,
шүүгдэгч Р.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус анхааруулсугай.
6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 1934009890521 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн DVD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хар өнгийн иштэй хайчийг устгасугай.
7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Хохирогч Д.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, Р.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ