| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2020/0002/Э |
| Дугаар | 02 |
| Огноо | 2019-12-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Баярсайхан |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,
улсын яллагч О.Баярсайхан,
шүүгдэгч О.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Баярсайханы Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урианхай овогт О.******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, *******, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан уул аймаг, Дархан сум, 1 дүгээр баг, Партизан 6 дугаар гудамж, *******од оршин суух, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг,
Урьд Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 1 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн, Урианхай овогт О.Ц, регистрийн дугаар **********,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч О.Ц нь Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршандын гэр хорооллын урд барилга дээрх ажилчдын амрах гэрт 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.*******г зодож, тархи доргилт, цээж, зүүн бугалга, зүүн шуу, зүүн тавхайд цус хуралт, дух, цээж, зүүн тохой, зүүн тавхайд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 10 дугаар сарын 30-ны орой манай найз *******баатар ирсэн. Тэгээд бид хэд 2 шил архи уугаад хөзөр тоглосон. Тэгээд би унтаад сэрсэн чинь Ж.******* *******тай маргалдаж байхаар нь Ж.*******г барьж аваад цохиод, нэг удаа өшиглөсөн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ж.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Налайх дүүргийн 7 дугаар хороонд бид гэрт байрлаж барилга барьж байгаа юм. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэртээ долуулаа эхлээд 2 литрийн “Нийслэл” нэртэй 2 пиво авч уусан. Дараа нь 0,75 литрийн “Соёрхол” нэртэй 2 шил архи аваад долуулаа хувааж уусан. Тухайн үед бидэнтэй цуг ажиллаж байгаа 2 залуу ирсэн. Намхан биетэй цагаан царайтай залуу манай ажлын өөрөөсөө ах хүнтэй хүндлэлгүй харьцаад байхаар нь “чи одоо юу гээд байгаа юм бэ? одоо болно” гэж хэлсэн чинь тэр залуу уурлаад бид хоёр маргаж эхэлсэн. Тэгэхээр нь би тэр залуугийн өөдөөс ундаатай сав шидсэн. Тэгээд бид хоёр заамдалдаад байж байтал хажуунаас ******* гээд биднээс дүү залуу учрыг нь олоогүй хажуунаас гэнэт орж ирээд миний дагзан хэсэг рүү нилээн хэдэн удаа цохисон. Тэгэхээр нь би эргэж харсан чинь нөгөө ******* гэх залуу миний хоолойг гараараа дарсан чинь тэнд байсан хүмүүс надаас холдуулаад салгаад гэрээс гаргасан. Тэгээд ******* гээд залуу унтаж байгаад босож ирсэнээ гэнэт над руу чи манай дүү *******ыг хэл амаар доромжлоод байгаа шүү гэж хэлээд миний мөр, цээж, толгой хэсэг рүү израйль гутлаараа өшиглөөд байсан. Энэ ******* гээд залуугийн намайг гутлаараа өшиглөх үйлдэл нь цаг гаран гэрээс орж гараад л үргэлжлээд байсан. Энэ хугацаанд би цагдаа дуудсан. Энэ хугацаанд *******ээс өөр хүн миний биед халдаагүй...” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 7 дугаар хуудас/
Гэрч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр манай ажлын ах нар архи уугаад тэр үед нь би сөн түшээд байж байсан. Пиво уухад нь ганц, хоёр аяга пиво уусан байсан. Тэгээд уунгаа тэр хэд хөзөр тоглоод ууж байсан. Тэгсэн ******* ах, ******* хоёр хэл амаараа муудалцаад хоорондоо барьцалдаад авахад ах, ах бид 3 за одоо боль гээд болиулсан. Тэгэхэд бол тэр хоёр нэг нэгнийгээ цохисон зүйл болоогүй. Тэгээд салгаад байж байтал ******* ах гэнэт л над руу “муу бацаан минь” энэ тэр гээд над руу дайраад байсан чинь ******* ах унтаж байгаад сэрээд “юу болоод байгаа юм бэ. чи одоо боль” гээд ******* ахад уурласан...” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 18 дугаар хуудас/
Гэрч Т.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороонд ажиллаж байгаа манай ажлынхан байрлаж байгаа гэртээ хөзөр тоглонгоо 2 шил архи уусан. Тэгээд байж байтал *******, ******* хоёр гэнэт л маргалдаад барьцалдаад авсан. Тэгээнд тэнд байсан хүмүүс салгасан бөгөөд салгах хооронд бие биенийгээ нэг хоёр удаа цохисон зүйл болсон. Тэгээд ******* цагдаа дуудахаар нь яах гэсэн юм бэ? ахын дүү гэж хэлсэн боловч цагдаагийн машин ирэхээр нь суулгаад явуулсан...” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 21 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/601 дугаар:
“1. Ж.*******гийн биед тархи доргилт, цээж, зүүн бугалга, зүүн шуу, зүүн тавхайд цус хуралт, дух, цээж, зүүн тохой, зүүн тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,
/хх-ийн 32 дугаар хуудас/
Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/,
О.Ций Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55 дугаар хуудас/,
Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 57 дугаар хуудас/,
Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 188 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 66-69 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ
Шүүгдэгч О.Ц нь Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршандын гэр хорооллын урд барилга дээрх ажилчдын амрах гэрт 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.*******г зодож, тархи доргилт, цээж, зүүн бугалга, зүүн шуу, зүүн тавхайд цус хуралт, дух, цээж, зүүн тохой, зүүн тавхайд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ж.*******гийн мэдүүлэг, гэрч Т.ийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Иймд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тооцох саналтай байна гэсэн дүгнэлт,
Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “би өөрийнхөө хийсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.******* холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч О.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Налайх дүүргийн 7 дугаар хороо спорт цогцолборын дулаан хувиарлах байр барьж байсан барилга дээрх ажилчдын амрах гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.*******г зодож, тархи доргилт, цээж, зүүн бугалга, зүүн шуу, зүүн тавхайд цус хуралт, дух, цээж, зүүн тохой, зүүн тавхайд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
шүүгдэгч О.Ций шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...Тэгээд би унтаад сэрсэн чинь Ж.******* *******тай маргалдаж байхаар нь Ж.*******г барьж аваад цохиод, нэг удаа өшиглөсөн...” гэх,
хохирогч Ж.*******гийн “...******* гээд залуу унтаж байгаад босож ирсэнээ гэнэт над руу чи манай дүү *******ыг хэл амаар доромжлоод байгаа шүү гэж хэлээд миний мөр, цээж, толгой хэсэг рүү израйль гутлаараа өшиглөөд байсан. Энэ ******* гээд залуугийн намайг гутлаараа өшиглөх үйлдэл нь цаг гаран гэрээс орж гараад л үргэлжлээд байсан...” гэх,
гэрч Т.ийн “...Тэгээд байж байтал *******, ******* хоёр гэнэт л маргалдаад барьцалдаад авсан. Тэгээнд тэнд байсан хүмүүс салгасан бөгөөд салгах хооронд бие биенийгээ нэг хоёр удаа цохисон зүйл болсон...” гэх мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн №08 шэ/601 дугаартай “...Ж.*******гийн биед тархи доргилт, цээж, зүүн бугалга, зүүн шуу, зүүн тавхайд цус хуралт, дух, цээж, зүүн тохой, зүүн тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч О.Ций үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ж.*******гийн бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас “О.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэх,
Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “Би Улсын яллагчаас санал болгосон 500.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. 3 сарын хугацаанд төлж барагдуулна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч мөн хуулийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохиролыг нөхөн төлсөн байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч О.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Урианхай овогт О.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цийг 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.******* оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч О.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ