Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 04

 

МОНГОЛ УЛ*******ЫН НЭРИЙН ӨМНӨӨ*******

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.*******атбилэг,

улсын яллагч Э.Ариунболд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мягмаржав,

шүүгдэгч *******.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, *******агахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******отагора овогт *******.*******д холбогдох эрүүгийн 1907000000166 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс казак, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа уурхайд ажилладаг, Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Өлгийн 3-2 тоотод төрсөн эгч, эгчийн 3 хүүхдийн хамт оршин суух, *******отагора овогт *******.*******, регистрийн дугаар **********,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч *******.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 11-нээс 2019 оны 11 дүгээр сарын 12-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Налайх дүүргийн 3 дугаар хороо Өлгийн 3-2 тоотод найз эмэгтэй болох *******.*******г хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар Т.*******тай маргалдан улмаар хутгалж биед нь зүүн бугалганд шарх гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч *******.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Тэр өдөр би ажлаасаа бууж ирчихээд байж байтал Т.******* эгч нэлээд согтуу орж ирэхдээ бид хэдийг архи ууж байна гэж ойлгосон байсан. Тэгээд Т.******* эгч манай орж ирээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би гэрээсээ гаргах санаатай айлгах гээд хутга барьсан. Тэгээд санаандгүй Т.******* эгчийн гар руу хутгаар хатгасан” гэв.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

             Хохирогч Т.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******и 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо Өлгийн задгай тоотод *******ийн гэрт байж байгаад орой 21 цагийн орчимд тэднийхээс гараад Налайх дүүргийн 3 дугаар хороо Нарангийн хороонд найз *******ынд түүнтэй хамт 1 шил 0,5 литртэй *******айхан нэртэй архи уучихаад тэгээд буцаад *******ийнд очиж хонохоор тэднийх рүү ганцаараа явсан. Тэгээд *******ийн гэрт ороход тэднийх тог байхгүй лаа асаагаад барьчихсан байсан. Тухайн үед тэдний гэрт *******, *******ерекбол нар архи уугаад сууж байсан. Тэгээд би гэрт нь ороод сууж байтал гэнэт л миний мөр хэсэг рүү *******ерекбол нэг юмаар хатагчихаад гэрээсээ гараад явчихсан. Тэгсэн *******ерекболын эхнэр надад нэг цамц өгчихөөд нөхрийнхөө араас гараад явчихсан. Тэгээд би тэднийхээс гарч яваад Нарангийн хороонд байх хамаатныхаа эгчийнд очих санаатай явж байгаад гудамжаар алхаад явж байтал хашааны ар нь онгорхой айлын хашаа руу явж ороод гэр рүү нь орсон чинь нэг насаар бага эмэгтэй байсан. Тэгсэн “хүүеээ та чинь аймар цус алдсан байна шүү дээ” гэж хэлээд түргэн дуудаж өгсөн...” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 7 дугаар хуудас/

 

            Гэрч Ж.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “*******и 2019 оны 11 дүгээр сарын 11-нээс 2019 оны 11 дүгээр сарын 12-нд шилжих шөнө 03 цагийн үед гэртээ унтаж байтал манай хаалгыг нэг эмэгтэй хүн “эгч нь байна” гээд нүдээд байхаар нь хаалгаа тайлаад өгтөл танихгүй хүн нилээн согтуу эмэгтэй хүн “эгч нь хүнд хутгалуулчихлаа. Эмнэлэг дуудаад өгөөч” гээд байсан. Тэгээд би эмнэлэг болон цагдаа руу залгаад байж байтал удалгүй эмнэлэг ирээд нөгөө эгчийг аваад явсан...” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 11 дүгээр хуудас/

 

            Гэрч *******.Жайнагүлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “******* эгч өчигдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нь манайд байж байгаад орой 19 цагийн үед байх эгч нь айл руу явчихаад ирье гэж хэлээд гараад явсан. Тэгсэн шөнө 00 цаг өнгөрч байсан байх гаднаас нилээн согтуу ороод ирэхээр нь “та нөгөө уулзана гэсэн хүнтэйгээ хамт тэр айлдаа хонох юм уу манайд хонох юм уу” гэсэн чинь “эгч нь явна” гээд байсан. Тэгээд би харанхуй шөнө болсон байна та явж чадах юм уу гэсэн чинь чи намайг гэрээсээ хөөгөөд байгаа юм уу гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдаад байж байсан чинь ******* эгч гэнэт л *******ерекболын эхнэр *******г хэл амаар доромжлоод “янхан, гичий” гээд байсан чинь *******ерекбол эхнэрээ өмөөрөөд ******* эгчийг цохиод авсан чинь ******* эгчийн гарнаас цус гараад эхэлсэн. Тэгээд би “*******.*******ереболыг чи одоо юугаар цохичихвоо ******* эгчийн гарнаас цус гарчихлаа шдээ гэж хэлсэн чинь *******.******* орон дээр очоод суучихсан. Тэгээд шөнө ******* эгч манайхаас 03 цагийн үед явлаа гэж хэлээд гараад явсан...” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 14 дүгээр хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/645 дугаар:

            “1. Т.*******гийн биед зүүн бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,

            /хх-ийн 22 дугаар хуудас/

 

            Налайх эрүүл мэндийн төвийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн яаралтай тусламж үйлчилгээний хуудас,

            /хх-ийн 23-24 дүгээр хуудас/

 

            Налайх дүүргийн 4 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт,

            /хх-ийн 35 дугаар хуудас/

 

            *******.*******ын Иргэний үнэмлэхийн хуулбар,

            /хх-ийн 41 дүгээр хуудас/

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 55 дугаар хуудас/

 

            Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 56 дугаар хуудас/

 

            Иргэний мэдээлэл, дэлгэрэнгүй лавлагаа,

            /хх-ийн 57 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ

   Шүүгдэгч *******.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 11-нээс 2019 оны 11 дүгээр сарын 12-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Налайх дүүргийн 3 дугаар хороо Өлгийн 3-2 тоотод найз эмэгтэй болох *******.*******г хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар Т.*******тай маргалдан улмаар хутгалж биед нь зүүн бугалганд шарх гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан учруулсан болох нь шүүгдэгч *******.*******ын мэдүүлэг, гэрч Ж., *******.Жайнагүль нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Иймд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тооцох саналтай байна гэсэн дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч шүүх хурлаар 2 удаа орж байна. Шүүгдэгч ам бүл зургуулаа амьдардаг. Төлбөрийн чадвар муутай. Эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй учраас хөлөө эмчлүүлж чадахгүй байгаа. Мөн шүүгдэгч бичиг үсэг мэдэхгүй. Өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт гаргасан учраас өмгөөлөгчөөр шүүх хуралд оролцож байна. Энэ хэрэг гарахад хохирогчийн зүй бус харьцаа нөлөөлсөн. Хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байгаа. Шүүгдэгчийн гэм буруу тогтоогдсон. Зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******.*******д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч  *******.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 11-нээс 2019 оны 11 дүгээр сарын 12-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Налайх дүүргийн 3 дугаар хороо Өлгийн 3-2 тоотод найз эмэгтэй болох *******.*******г хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар Т.*******тай маргалдан улмаар хутгалж биед нь зүүн бугалганд шарх гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

шүүгдэгч *******.******* шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...Тэгээд Т.******* эгч манай орж ирээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би гэрээсээ гаргах санаатай айлгах гээд хутга барьсан. Тэгээд санаандгүй Т.******* эгчийн гар руу хутгаар хатгасан” гэх, 

хохирогч Т.*******гийн “Тухайн үед тэдний гэрт *******, *******ерекбол нар архи уугаад сууж байсан. Тэгээд би гэрт нь ороод сууж байтал гэнэт л миний мөр хэсэг рүү *******ерекбол нэг юмаар хатагчихаад гэрээсээ гараад явчихсан. Тэгсэн *******ерекболын эхнэр надад нэг цамц өгчихөөд нөхрийнхөө араас гараад явчихсан. Тэгээд би тэднийхээс гарч яваад Нарангийн хороонд байх хамаатныхаа эгчийнд очих санаатай явж байгаад гудамжаар алхаад явж байтал хашааны ар нь онгорхой айлын хашаа руу явж ороод гэр рүү нь орсон чинь нэг насаар бага эмэгтэй байсан. Тэгсэн “хүүеээ та чинь аймар цус алдсан байна шүү дээ” гэж хэлээд түргэн дуудаж өгсөн...” гэх,

            гэрч Ж.ын “...*******и 2019 оны 11 дүгээр сарын 11-нээс 2019 оны 11 дүгээр сарын 12-нд шилжих шөнө 03 цагийн үед гэртээ унтаж байтал манай хаалгыг нэг эмэгтэй хүн “эгч нь байна” гээд нүдээд байхаар нь хаалгаа тайлаад өгтөл танихгүй хүн нилээн согтуу эмэгтэй хүн “эгч нь хүнд хутгалуулчихлаа. Эмнэлэг дуудаад өгөөч” гээд байсан...” гэх,

            гэрч *******.Жайнагүлийн “...******* эгч гэнэт л *******ерекболын эхнэр *******г хэл амаар доромжлоод “янхан, гичий” гээд байсан чинь *******ерекбол эхнэрээ өмөөрөөд ******* эгчийг цохиод авсан чинь ******* эгчийн гарнаас цус гараад эхэлсэн. Тэгээд би “*******.*******ереболыг чи одоо юугаар цохичихвоо ******* эгчийн гарнаас цус гарчихлаа шдээ гэж хэлсэн чинь *******.******* орон дээр очоод суучихсан...” мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/645 дугаартай “...Т.*******гийн биед зүүн бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч *******.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т.*******гийн бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “*******.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч мөн хуулийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол  хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

*******усад асуудлаар

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч *******.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч *******отагора овогт *******.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******.*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******.*******д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч *******.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ЧИНЗОРИГ