| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2020/0008/Э |
| Дугаар | 08 |
| Огноо | 2020-01-07 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,
улсын яллагч С.Цэрэндалай,
хохирогч С.Б,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт Э.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807006430240 дугаартай хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянав.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, -ний өдөр *******т төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн оператор мэргэжилтэй, ХХК-д савлагч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт *******,*******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ********** дугаартай, ******* овогт Э.Г.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Э.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” халуун усны хажуу талын шороон зам дээр өөрийн эзэмшлийн Тоёота Королла маркын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3-т заасан жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч С.Бийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “Тус өдөр би Налайх караокены газар орсон. Би кароакены мөнгө найзаас авчрах гээд ойрхон газар юм чинь гэж бодоод гарч яваад хашаа тойроод эргэхэд ийм зүйл болсон. Тэгээд би найз *******гийндээ орж болсон зүйлийн талаар хэлээд эмнэлэг дуудаарай гэж хэлсэн. Тухайн үед надтай хамт манай ангийн ******* явж байсан. Би *******ийг утсаар цагдаад дуудлага өг гэхэд “Чи юу хийчих вэ” гэж хэлээд утсаар ярьсан. Түүний дараагаар Цагдаагийн байгууллагаас намайг ирж авч явсан. ...Жолооч болоод 5 жил болж байна. ...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэднэ. ...тухай үед нэг шил пиво уугаад 2 хундага архи уусан” гэв.
Хохирогч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Тэр өдөр би ангийнхаа хүүхдүүдтэйгээ 25 жил уулзаагүй байж байгаад уулзацгаасан. Тэнд сууж байгаад халуун усны хажуу талын дэлгүүр рүү орж утсаар ярьчихаад хүнээс нууж тамхи татаж байтал араас нэг зүйл цохиод авах шиг болсон. Тэгээд ухаангүй байж байгаад эмнэлэгт ухаан орсон. ...Хэрэг болсоноос хойш эмчилгээ хийлгээгүй байгаа. ...Уушигны эмнэлэгт хэвтүүлээд өгөөч гэж гуйсан. Тэрнээс өөрөөр нэхэмжлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч С.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 11 дугаар сарын 21-ний орой 23 цагийн орчимд болов уу гэж санаж байна. Би Налайх дүүргийн 1 дүгээр хорооны “*******” халуун ус, хүнсний дэлгүүр байрладаг байрны хүнсний дэлгүүрээр орчихоод худалдагчтай нь мэнд мэдчихээд тэндээс хүүхэдтэйгээ утсаар яриад гарсан юм. Тэгээд “*******” халуун усны гадаа газарт байсан жижиг цементэн дээр суугаад тамхи татаад жаахан доошоо тонгойс хийгээд сууж байтал гэнэт ар дал хэсгээр нэг юм түс гээд л мөргөчихсөн тэгээд шууд ухаан алдаад уначихсан. Тэгээд ямар ч байсан ухаан балартаад маргааш өглөө нь эмнэлэг дээр ухаан орсон юм. Тухайн үед намайг зүгээр цементэн дээр сууж байхад л дайрчихсан юм. Яг автомашин ирж байгааг нь цаашаа тонгойгоод сууж байсан тул анзаараагүй, засмал замаас зайтай автомашин нэг их яваад байдаггүй газар учраас автомашин ирээд дайрчихна гэж ёстой санаагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/,
Гэрч Э.Гын мөрдөн байцаалтад өгсөн “...Тухайн үед би Налайх караокед байж байгаад Налайх караокений хажууханд 200-300 метр зайнд байдаг халуун усны газрын ойролцоох найзындаа очихоор автомашинаа ганцаараа жолоодоод засмал замаар явж байгаад гудамжаар шороон зам руу эргэж ороод 5-6 метр зай өнгөрөхөд би нэг юман дээгүүр дайраад гарчихсан. Тэгээд автомашинаасаа буугаад юу дайрчихав гээд харсан чинь тухайн үед газар хэвтэж байсан нэг эмэгтэй хүний хөлөн дээгүүр дайрчихсан юм болов уу даа гэж бодсон, гэтэл цаана явж байсан нэг хүн намайг чи хүн дайрчихлаа шдээ гээд хүрээд ирсэн, тэгэхээр нь би түргэн дуудчих гэж хэлчихээд би яг хажууд нь байдаг ******* гэх найзындаа ороод хүн дайрчихлаа гээд хэлтэл ******* гарч харчихаад түргэн дуудсан. Энэ үед цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлэхэд хийхээр аваад явчихсан юм. Би тухайн үед архи, пиво уучихсан байсан. Цагдаа дээр ирээд согтуурал хэмждэг багажаар нь үлээлгэхэд 1.11 хувийн согтолттой байсан. Би тэгэхдээ тухайн үед болсон явдлыг санах, болж байгаа явдлыг мэдэх хэмжээнд байсан ба бүр ухаан баларттал хэмжээнд согтоогүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/,
Гэрч Э.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би гэртээ эхнэр, 2 хүүхэд, , Хүслэн гэх хоёр найзтайгаа хамт байж байтал гаднаас орж ирээд би хүн дайрчихлаа гэхээр нь манай хоёр найзтай хамт манай эхнэр тэр гурав гараад явчихсан. Удалгүй манай эхнэр ******* буцаж орж ирээд нээрээ хүн дайрчихсан байна гэхээр нь би гэрээсээ гараад очиход хоёр дайруулсан эгчийн хажууд зогсож байхаар нь би ыг хоёр алгадаад чи юу хийчихвээ андаа гэж хэлээд нөгөө эгчийг би гайгүй юу гээд босгох гэтэл босч чадахгүй байхаар нь би ын машиныг ухраагаад нөгөө дайруулсан эгчийг машинд суулгах гээд ойртуулаад манай бид хоёр нөгөө эгчийг өргөөд машинд оруулаад байж байтал цагдаа нар ирсэн. Намайг гарч очиход дайруулсан хүн машинаас ойролцоогоор 2 метр зайтай байсан. манайд орж ирэхдээ халамцуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/,
Гэрч Э.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 23:40 цагийн үед ажлаасаа тараад ******* халуун усны ойролцоо явж байтал замын эсрэг талаас манайхаар үйлчлүүлдэг зүс таних залуу ирээд утсаар яриулчих сая машинаар хүн мөргөчих шиг боллоо. Би өөрөө утасгүй явж байна гэхээр нь би өөрөө цагдаад дуудлага өгсөн. Тэгээд хэрэг болсон газар руу харахад халуун усны цаана гэрэл муутай газар хүн юм уу нэг бөндгөр хар юм газар хэвтчихсэн хажууд нь жолооч талын хаалга онгорхой гэрэлнүүд нь асаалттай машин байсан. Ойр хавьд нь хүн харагдаагүй. Тэгээд би энэ машины жолооч нь байгаа юм уу хүнийг нь яанаа гэхэд надтай тааралдсан залуу би цагдаа иртэл байж байя чи яв гэхээр нь би гэр рүүгээ явсан. Дайруулсан хүн байна гэж ажлынхаа эгчид хэлэхэд тэр эгч охинд нь ээжийнх нь талаар хэлсэн байсан. Тэр эгч дэлгүүр хаах үед орж ирээд бие засчихаад гараад явсан. Нилээд согтуу байхаар нь та явж чадах юм уу би танай охиныг чинь дуудаад өгөх үү гэхэд зүгээр зүгээр эгч нь бие засчихаад явлаа гээд гараад явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/,
Гэрч Б.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...орой 23:45 цагийн үед манай ээжийн найз гэх хүн над руу залгаад ээж чинь халуун усны хажуу талд машинд дайруулсан байна. Хурдан очоорой гэж хэлэхээр нь мэдсэн. Орой ээж над руу 23:30 цагийн үед залгаад ээж нь найзуудтайгаа уусан байна гэхээр нь хаана байгааг нь асуухад хэлэхгүй утсаа салгасан. Тэгэхээр нь эгч рүүгээ залгаж ээжийг асуухад сая над руу залгасан халуун усны хажуу талын дэлгүүр дээр байна ирээд авчих гэж хэлсэн байсан. Тэгээд бид нар халуун усны хажуу талд ирэхэд нэг машин дотор ээжийг суулгачихсан байхаар нь машин дотор нь хэвтүүлээд түргэн дуудсан чинь ирэхгүй удаад байхаар нь өөрсдийнхөө машинд суулгаад эмнэлэг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дугаар тал/,
Гэрч Т.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр 23 цаг гээд манай найзууд Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Налайх караокед ороод хүн тус бүр 2 лааз пиво ууцгаасан. Тэгээд байж байгаад би нэг найзтайгаа ******* халуун усны хажууханд байдаг өөрийн найз *******гийн гэр рүү очсон. Халуун ус руу явж байхад халуун усны үүд орчимд нэг эмэгтэй хүн сууж байсан юм. Тэгээд би найзындаа ороод юм яриад сууж байтал гаднаас сандарсан байдалтай ороод ирсэн тэгээд найз нь хүн шүргэчих шиг боллоо гэхээр нь би найз *******тэй хамт яваад очсон нэг эгч газарт сууж байсан. Харин ын автомашин халуун усны үүдэн дээр шахаад тавьчихсан байсан юм. Тэгээд манай найз ******* бид хоёр эхлээд түргэн рүү залгатал дуудлагатай явж байгаа гэсэн тул ын автомашин асаалттай байсан тул тэр хүнийг нь ын автомашинаар түргэн хүргээд өгчихдөг юм уу гэж бодоод автомашинд нь суулгасан. Энэ үед цагдаа нар ирээд ыг аваад явчихсан. Тэгээд ын автомашинаар хөдлөх гэж байтал нөгөө хүний ар гэрийнхэн нь хүрч ирээд өөрсдөө эмнэлэг рүү авч явлаа гээд тэр хүнийг аваад эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/,
Гэрч О.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр 23 цаг өнгөрч байхад Налайх дүүргийн 1 дүгээр хороо, ******* супермаркетад ажилладаг таньдаг эгч гийн хамтаар байж байгаад дэлгүүрийг нь хаагаад хамтдаа гараад иртэл ******* халуун усны газрын хажууд автомашинд дайруулчихсан бололтой нэг эмэгтэй хажуу талаараа хараад ёолоод хэвтэж байсан. Харин дайрсан юм болов уу гэмээр автомашин нь хажуу талд нь хамаг хаалга үүд нь онгойчихсон байдалтай зогсож байсан. Уг автомашиныг манай ангийн хүүхэд жолоодож байсан бололтой нөгөө эмэгтэйн хажууд ганцаараа зогсчихсон та гайгүй юу? эмнэлэг явах уу? гээд зогсож байсан. Гэтэл надтай хамт явж байсан эгч шууд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд би аас чи согтуу байгаа юм уу хүн дайрчихсан юм уу гэтэл “харин мэдсэнгүй ээ яасан юм бол” гээд зогсож байсан. Тэгээд цагдаа нар очиж байна гэж байсан тул манай эгч бид хоёр тэнд удалгүй яваад өгсөн. Би болсон ослыг огт нүдээр хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дугаар тал/,
Шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар:
“Хариулт 1: Явган зорчигч С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх заалтыг зөрчсөний улмаас мөн жолооч Э.Ганжуур нь тус дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг заалтуудыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна гэж үзэж байна.
Хариулт 2: Тоёота Королла маркын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Э.Г нь 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох заалтыг зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон заалтыг зөрчсөн, явган зорчигч С.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.12 б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх, заалтуудыг тус тус зөрчсөн байна...” гэх дүгнэлт,
/хх-ийн 40 дүгээр хуудас/
Шинжээчдийн 2019 оны 08 дугаар сарын -ны өдрийн 28 дугаар:
“1. Хавтаст хэргийн материал, нөхөн үзлэгийн тэмдэглэлтэй танилцан дараах дүгнэлтийг гаргалаа. Жолооч Э.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: А/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэснийг, мөн дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Жолооч Э.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Харин явган зорчигч С.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэх дүгнэлт,
/хх-ийн 200 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №08 шэ/593 дугаар:
“1. С.Бийн биед цээжний зүүн 3,4,5,6,7,8,9,10-р хавирганы хугарал,
баруун 4, 5-р хавирганы далд хугарал, цээжинд зөөлөн эдийн няцрал, хэвлий зүүн гуянд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт
/хх-ийн 35 дугаар хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1239 дугаар давтан дүгнэлтээр:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд,
/хх-ийн 5-8 дугаар хуудас/
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд,
/хх-ийн 9-12 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 52 дугаар хуудас/
Налайх дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт,
/хх-ийн 53 дугаар хуудас/
Иргэний мэдээлэл, дэлгэрэнгүй лавлагаа,
/хх-ийн 54-55 дугаар хуудас/
Э.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 64 дүгээр хуудас/
Жолоочийн лавлагаа мэдээлэл,
/хх-ийн 65 дугаар хуудас/
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжлүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай “...2.Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон /Драггер/ багажаар хэмжилт хийхэд хяналтын төхөөрөмжийн заалт 1.11% гарсан...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 82 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Э.Г нь Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Буяндэлгэрийн биед хүнд гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаар тогтоогдож байна. Мөн шүүгдэгч нь өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан болох нь №08шэ1239 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-0/, №08шэ28 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-200/-ээр нотлогдож байна. Энэ гэмтлийн улмаас хохирогчид олон тооны хавирга хугарсан, цээжний хөндийгөөс 760 милл цус авсан тул амь насанд аюултай гэмтэл учирсан. Шүүгдэгчийн хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг согтуурал шалгах багажаар шалгахад 1.11 хувийн согтолттой гарсан. Иймд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцуулах” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Гэмт хэргийн зүйлчлэл дээр бол шүүгдэгч шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс маргах зүйлгүй. Шүүгдэгч хохирогчид хохирол төлбөрийг төлсөн, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзнэ үү” гэх дүгнэлт тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Гт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Э.Г нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний орой 23 цагийн орчим Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” халуун усны зүүн талд ертөнцийн зүгээр зүүн хойшоо чиглэлтэй Тоёота Королла маркын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ / 1.11%/ жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “согтууруулах ундаа... ...хэрэглэсэн... ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.”, мөн дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас шатан дээр сууж байсан хохирогч С.Бийг мөргөж биед нь цээжний зүүн талын 2,3,4,5,6,7,8,9,10,11-р хавирга нугалмын хажуу шугамаар, 2,3,4,5,6,7-р хавирга суганы урд шугамаар, баруун талын 4,5,6-р хавирганы суганы урд шугамаарх зөрүүтэй хугарал, цээжний хөндийн цусан хураа 760мл, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, цээжний зөөлөн эдийн няцрал, хэвлий зүүн гуянд цус хуралт, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:
шүүгдэгч Э.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тус өдөр би Налайх караокены газар орсон. Би кароакены мөнгө найзаас авчрах гээд ойрхон газар юм чинь гэж бодоод пиво уусан үедээ машин бариад хашаа тойроод эргэхэд ийм зүйл болсон. Тэгээд би найз *******гийндээ орж болсон зүйлийн талаар хэлээд эмнэлэг дуудаарай гэж хэлсэн. Тухайн үед надтай хамт манай ангийн ******* явж байсан. Би *******ийг утсаар цагдаад дуудлага өг гэхэд “Чи юу хийчих вэ” гэж хэлээд утсаар ярьсан...” гэх,
хохирогч С.Бийн “...Тэр өдөр би ангийнхаа хүүхдүүдтэйгээ 25 жил уулзаагүй байж байгаад уулзацгаасан. Тэнд сууж байгаад халуун усны хажуу талын дэлгүүр рүү орж утсаар ярьчихаад хүнээс нууж тамхи татаж байтал араас нэг зүйл цохиод авах шиг болсон. Тэгээд ухаангүй байж байгаад эмнэлэгт ухаан орсон...” гэх,
Гэрч мэдүүлэг Э.гийн “...Би 23:40 цагийн үед ажлаасаа тараад ******* халуун усны ойролцоо явж байтал замын эсрэг талаас манайхаар үйлчлүүлдэг зүс таних залуу ирээд утсаар яриулчих сая машинаар хүн мөргөчих шиг боллоо. Би өөрөө утасгүй явж байна гэхээр нь би өөрөө цагдаад дуудлага өгсөн...” гэх,
Гэрч Т.гийн “...Тэгээд би найзындаа ороод юм яриад сууж байтал гаднаас сандарсан байдалтай ороод ирсэн тэгээд найз нь хүн шүргэчих шиг боллоо гэхээр нь би найз *******тэй хамт яваад очсон нэг эгч газарт сууж байсан...” гэх мэдүүлэгүүд
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчдийн №1239 дугаар “...С.Бийн биед цээжний зүүн талын 2,3,4,5,6,7,8,9,10,11-р хавирга нугалмын хажуу шугамаар, 2,3,4,5,6,7-р хавирга суганы урд шугамаар, баруун талын 4,5,6-р хавирганы суганы урд шугамаарх зөрүүтэй хугарал, цээжний хөндийн цусан хураа 760мл, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, цээжний зөөлөн эдийн няцрал, хэвлий зүүн гуянд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл учирчээ. Тухайн гэмтэл нь амь насанд аюултай тул “Хууль зүүн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан” 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/4 тоот тушаалаар баталсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,
Шинжээчдийн 2019 оны 08 дугаар сарын -ны өдрийн 28 дугаар:
“1. Хавтаст хэргийн материал, нөхөн үзлэгийн тэмдэглэлтэй танилцан дараах дүгнэлтийг гаргалаа. Жолооч Э.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: А/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэснийг, мөн дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Жолооч Э.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Харин явган зорчигч С.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэх дүгнэлт,
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжлүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай “...2.Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон /Драггер/ багажаар хэмжилт хийхэд хяналтын төхөөрөмжийн заалт 1.11% гарсан...” гэсэн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, фото зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Э.Гын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан боловч хохирогч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “10 хоног уушигны эмнэлэгт хэвтчихье гэж гуйсан. Өөр нэхэмжилж байгаа зүйл, хохирол байхгүй” гэснийг үндэслэн шүүдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас “шүүгдэгч Э.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар нээлттэй хорих ангид ял оногдуулах саналтай байна. Мөн хохирогчид цаашид гарах зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйгээр үлдээх саналтай байна” гэх бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналд хариу тайлбар хэлэхгүй гэв,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ялын доод хэмжээ болон 6 сарын хугацаагаар нээлттэй хорих ангид ял оногдуулж, уг оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэх боломж бүрдсэн. Шүүгдэгч Э.Г нь өөрийн гэсэн тогтсон амьдралтай эхнэр хоёр жоохон хүүхэдтэй, мөрдөн байцаалтын шатнаас өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн хохирогчид хохирол төлбөрөө барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй болохыг шийтгэх тогтоолд тусгаж өгнө үү. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж өгнө үү” гэх санал, тайлбарыг тус тус гаргав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “автотээврийн хэрэгслийн жолооч согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Харин шүүгдэгч Э.Гын өмгөөлөгчийн Г.Наранбаатар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх өмгөөллийн үгийг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэн энэ хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 04А дугаартай Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын яллах дүгнэлтийн 1 дүгээр нүүрэнд хэрэг болсон цаг хугацааг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэж буруу бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул цаашид анхаарах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт Э.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,.2.3 дахь заалтад зааснаар Э.Гын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гт оногдуулсан 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй..
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Гт оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Э.Гын №1085590 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Лицензын төвд хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Б нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ