Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/11

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,   

улсын яллагч хяналтын прокурор С.Цэрэндалай,

хохирогч Б.Ч,

Иргэний нэхэмжлэгч С.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Эт холбогдох эрүүгийн *******тай хэргийг *******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *******, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, морин спортын тамирчин мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 232 дугаар ангид морин поло, морь сургалтын төвийн тамирчнаар ажилладаг, ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Өндөр хошуу, *******ын *******од оршин суух, ******* овогт Б.Э /РД:**********/

             

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 22 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурсан үедээ Тоёота Приус маркын П улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Налайх дүүргийн 3 дугаар хорооны Туулын 3 дугаар гудамжны засмал замаар явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 11.3, 12.1 дэх заалтыг буюу тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж З.ын жолоодож явсан улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж иргэн Б. эрүүл мэндэд хүнд, З.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 08 дугаар сарын 08-нд Олон улсын тэмцээн болсон. 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр цуг тэмцээнд орж байсан найзууд маань ирсэн. Тэмцээнд хамт орсон найзуудаар ЗХ-337 дугаар ангийн тэд уулзчихаад буцаж яваад Гантогтохтой хамт 2 том пиво уусан. Тэгээд шаварт суучихаад би найзыгаа дуудаж гаргуулчихаад явж байгаад 3 дугаар хорооны тэнд ахын барьж явсан машиныг хажуу талаас нь мөргөсөн” гэв.

Хохирогч Б.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Манай аав харавсан хүн байдаг. 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр би машинаа барьж чадахгүй болохоор машин барьдаг хүн хайгаад ахыг гуйгаад явсан. Тэгээд аавдаа эм хүргэж өгчихөөд буцаад явж байтал хажуу талаас гэнэт гэрэл гарч ирээд мөргөсөн. Би хэсэг ухаан балартсан. Гэмтэл авсан гэдгээ тархины зураг авхуулж байж мэдсэн” гэв.

Иргэний нэхэмжлэгч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр машинд явж байтал хурц гэрэл гарч ирээд “түс тас”  гээд явсан. Би ухаан алдаад эмнэлэгт сэрсэн” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Хохирогч З.ын мөрдөн eшалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 19-ны өдөр 21 цагийн үед гэртээ байж байтал манай дүүгийн найз над руу залгаад Налайхын төв орох гэсэн чинь машин барьж чаддаг хүн байдаггүй та жолоодоод яваад өгөөч гэхээр нь зөвшөөрөөд харанхуй байсан болохоор дүү Түвшинг дагуулаад хамтдаа ын гэрт очтол найз ийн хамт байсан ба бэр эгчийнх нь машин хашаан дотор байсан  түлхүүрийг нь надад өгөөд 4 үүлээ хамт суугаад би машиныг жолоодоод Соёлын төвийн урд эмийн сан орчихоод буцаад төв замаараа яваад амбулаторын урдуур гараад дээшээ 3-р хороо руу өгсөөд Дөл үйлчилгээний төвийн хажуугаар гараад 4-р хороо руу явсан засмал замаар яваад ийн ард талын тойргоор эргэж байтал зүүн талаас маш хурдан гэрлээ гялалзуулаад л ирээд миний жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөсөн. Ингээд би хэсэг зуур ухаан балартаад юу болсныг сайн мэдэхгүй байгаа ямарч байсан эмнэлгийн машинд суугаад шууд Улаанбаатар хот руу явсан...” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 17 дүгээр хуудас/

            Хохирогч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 19-ны өдөр 21 цагийн үед байх Налайх дүүргийн төв орох шаардлага гараад хашаан дотор манай бэр эгч ын эзэмшлийн ниссан марч маркын тээврийн хэрэгсэл түлхүүртэйгээ байсан ба би жолооны үнэмлэхгүй болохоор хажуу найз гын ах луу ярихад гэртээ байна гэхээр нь машин бариад төв ороод өгөөч гэхэд зөвшөөрөөд удалгүй дүү төвшөө гэх залуугийн хамт хүрээд ирэхээр нь найз ийн хамт машинд суугаад ах машин жолоодоод Налайх дүүргийн төв орчихоод буцаад гэр рүүгээ явж байтал ийн зүүн талын уулзвар буюу Туулын 3-р гудамжны урд засмал замаар явж байтал хажуунаас тод гэрэл гэнэт гарч ирээд л шууд мөргөсөн. Ингээд буугаад эмнэлэг ирээд удалгүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 22 дүгээр хуудас/

            Иргэний нэхэмжлэгч С.Гийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 19-ны өдөр 21 цагийн үед найү Чнацалдуламын гэр ороод ойр зуурын юм яриад сууж байтал эмийн сан орох хэрэгтэй байна гээд ойр орчим эмийн сан байхгүй тул Налайх дүүргийн төв орох шаардлагатай болсон. Ингээд ын бэр эгчийнх нь мөшин хашаанд нь байсан бх түлхүүр нь надаа байдаг юм барих хүн олоод энэ машинаар явья гээд ах руу залгахад зөвшөөрөөд удалгүй гэх дүүгийнхээ хамт хүрээд ирсэн. Тэгээд ах машин жолоодоод бид 3 суугаад Налайх дүүргийн 2-р хороо монос эмийн ман ороод буцаад засмал замаараа амбулаторын урдуур гараад Хорго үйлчилгээний төв рүү өгсөөд хойш эргээд  Дөл үйлчилгээний төвийн хажуугаар явсан засмал замаар дээш өгсөөд ийн ардуур явсан тойрог дээр эргэж явтал гэнэт хурц гэрэл тусаад л хажуунаас машин ирээд мөргөсөн. Тэгээд зогсоод буугаад иртэл удалгүй эмнэлэг ирээд араас нь цагдаа нар ирсэн ...” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 26 дугаар хуудас/

 

            Гэрч С.Түвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 19-ны өдөр танил ахын гэрт ойр зуурын юм яриад сууж байтал ах руу таньдаг дүү нь залгаад машин бариад эмийн сан ороод өгөөч гэнээ хоёуулаа ханиндаа явчихаад ирье гэхээр нь зөвшөөрөөд хамтдаа доошоо алхаад ын гэрт очиход хашаанд байсан машины түлхүүрийг нь ахад өгөөд бид 4 машинд суугаад хөдлөөд Соёлын төвийн урд талын эмийн сан дээр ирээд эмийн сан ороод гарч ирээд буцаад төв замаараа Хорго үйлчилгээний төвөөс хойшоо эргээд засмал замаар дээш өгсөж яваад тойрог дээр эргэхэд цаанаас гэнэт приүс маркын тээврийн хэрэгсэл гэрэл нь анивчаад л маш хурдан гарч ирээд л нүд ирмэхийн зуургүй ирээд л мөргөсөн. Тэгээд машинаас бууухад нөгөө машины жолооч согтуу гуйвж дайвсан хэл ам ээдэрсэн байдалтай байсан. Ингээд л эмнэлэг болон цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 27 дугаар хуудас/

 

            Гэрч Л. Болортуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Налайх дүүргийн 5-р хороо Бүс нуур цогцолборын урд замд гэр цайны газар ажиллуулж байсан юм. 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр намайг Бүс нуур цогцолборын урд байрлах өөрийн гэр цайны газарт байж байх үед манай найз намайг өөрийн машинтайгаа найз Ганаагийнхаа хамт ирж авсан. ыг цэргийн ангиас нь дарга нь дуудсан гэж байсан тэгээд хамт Гордок руу явсан.  Бид нар Гордок руу явж байх үедээ шаварт суусан тэгээд өөрийн найз  Бат-Очир гэх залууг дуудсан. Бат-Очирыг ирэхийг хүлээж байх үедээ , Ганаа нар 2,5 литрийн пиво ууж байсан.тэгээд Бат-очир ирээд машиныг нь гаргаж өгөөд Ганаа гэх залуу Бат-Очирын машинд суугад явсан. бид хоёр Налайх руу явж байгаад 3-р хорооны засмал зам дээр нэг машинтай мөргөлдсөн...” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 31 дугээр хуудас/

           

            Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн тасгийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт:

            1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.17. “Зам тээврийн осол “- тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдал: зааснаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний биед гэмтэл учирсан, мөн эд хөрөнгийн хохирол учирсан байх тул энэ нь зам тээврийн осол мөн байна.

            2. Тоёота-Приүс маркын П улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно:

            а)Тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох заалтыг зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь өөрийн тэмдэглэл, согтуурал шалгасан тэмдэглэлээр, мөн дүрмийн 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” заалтыг зөрчиж хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож яваагүйгээс зам тээврийн осол гаргасан гэж үзэж байна. Ниссан-Марч улсын дугаартай маркын тээврийн хэрэгслийг жолоодож явсан З. нь замын хөдөлгөөний дүрмийн зүйл, заалт зөрчөөгүй байна.

            3. Тоёота-Приүс маркын П улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Б. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүйгээс зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.

            4. П улсын дугаартай Тоёота-Приүс маркын тэврийн хэрэгслийг жолоодон явсан Б. нь тай, улсын дугаартай Ниссан-Марч маркын тээврийн хэрэгслийг жолоодон  явсан З. нь В-1223944 дугаартай хүчинтэй төлөвтэй жолооны үнэмлэхтэй байна. Жолоочийн мэдээллийн сангийн лавлагааг хавсаргав.

            5. Дүгнэлт гаргах явцад өөр ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно.

            /хх-ийн 42 дугаар хуудас/

 

            Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн тасгийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлт:

            1. 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо Туулын 3 дугаар гудамжны урд замд жолооч Б.Э нь Тоёота-Приус маркийн П Улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэж үзэж байна.

            2. Дүгнэлт гаргах явцад хэрэгт өөр ач холбогдол бүрхий нөхцөл байдал илрээгүй болно.

            /хх-ийн 50 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/437 дугаар:

            1. З.ын биед бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарана.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.  

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,

            /хх-ийн 60 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/435 дугаар:

            1. Б. биед баруун зулай ясны шугаман хугарал, тархи доргилт, баруун шилбэнд цус хуралт, баруун өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,

            /хх-ийн 68 дугаар хуудас/

 

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

            /хх-ийн 5-6 дугаар хуудас/

 

            Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч,

            /хх-ийн 7 дугаар хуудас/

           

            Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл,

            /хх-ийн 8 дугаар хуудас/

 

            Жолоочийн лавлагаа, мэдээлэл,

            /хх-ийн 43 дугаар хуудас/

 

            Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн Авто машин техникийн эвдрэл, хохиролын үнэлгээний тайлан

            /хх-ийн 82-83 дугаар хуудас/

 

            Б.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа,

            /хх-ийн 101 дүгээр хуудас/

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 105 дугаар хуудас/

 

            Хохиролын баримтууд, /хх-ийн 117-140/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 22 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурсан үедээ Тоёота Приус маркын П улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Налайх дүүргийн 3 дугаар хорооны Туулын 3 дугаар гудамжны засмал замаар явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 11.3, 12.1 дэх заалтыг буюу тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж З.ын жолоодож явсан улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж иргэн Б. эрүүл мэндэд хүнд, З.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч З.ын мэдүүлэг, хохирогч Б. мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч С.Гийн мэдүүлэг, гэрч С.Түвшингийн мэдүүлэг, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн тасгийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т, 2.3-т зааснаар гэм буруутайд тооцуулах  ” гэх,

Шүүгдэгч Б.Э “Энэ хэрэг гарсанд харамсаж байна. Ажилтайгаа үлдчихвэл хохирлыг нь  барагдуулна” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.” гэх дүгнэлт тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Эт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 22 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 3 дугаар хорооны Туулын 3 дугаар гудамжны засмал замаар Тоёота Приус маркын П улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах даа явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 11.3, 12.1 дэх заалтыг буюу тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж З.ын жолоодож явсан улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж иргэн Б. эрүүл мэндэд хүнд, З.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

шүүгдэгч Б.Эын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...Тэмцээнд хамт орсон найзуудаар ЗХ-337 дугаар ангийн тэд уулзчихаад буцаж яваад Гантогтохтой хамт 2 том пиво уусан. Тэгээд шаварт суучихаад би найзыгаа дуудаж гаргуулчихаад явж байгаад 3 дугаар хорооны тэнд Тоёбазар ахын барьж явсан машиныг хажуу талаас нь мөргөсөн...” гэх, 

            хохирогч  З.Тоёбазарын “...Соёлын төвийн урд эмийн сан орчихоод буцаад төв замаараа яваад амбулаторын урдуур гараад дээшээ 3-р хороо руу өгсөөд Дөл үйлчилгээний төвийн хажуугаар гараад 4-р хороо руу явсан засмал замаар яваад ийн ард талын тойргоор эргэж байтал зүүн талаас маш хурдан гэрлээ гялалзуулаад л ирээд миний жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөсөн. Ингээд би хэсэг зуур ухаан балартаад юу болсныг сайн мэдэхгүй байгаа ямарч байсан эмнэлгийн машинд суугаад шууд Улаанбаатар хот руу явсан...” гэх,

            хохирогч Б. “... луу ярихад гэртээ байна гэхээр нь машин бариад төв ороод өгөөч гэхэд зөвшөөрөөд удалгүй дүү төвшөө гэх залуугийн хамт хүрээд ирэхээр нь найз ийн хамт машинд суугаад ах машин жолоодоод Налайх дүүргийн төв орчихоод буцаад гэр рүүгээ явж байтал ийн зүүн талын уулзвар буюу Туулын 3-р гудамжны урд засмал замаар явж байтал хажуунаас тод гэрэл гэнэт гарч ирээд л шууд мөргөсөн. Ингээд буугаад эмнэлэг ирээд удалгүй цагдаа нар ирсэн...” гэх,

            Иргэний нэхэмжлэгч С.Гийн “...Тэгээд ах машин жолоодоод бид 3 суугаад Налайх дүүргийн 2-р хороо монос эмийн ман ороод буцаад засмал замаараа амбулаторын урдуур гараад Хорго үйлчилгээний төв рүү өгсөөд хойш эргээд  Дөл үйлчилгээний төвийн хажуугаар явсан засмал замаар дээш өгсөөд ийн ардуур явсан тойрог дээр эргэж явтал гэнэт хурц гэрэл тусаад л хажуунаас машин ирээд мөргөсөн. Тэгээд зогсоод буугаад иртэл удалгүй эмнэлэг ирээд араас нь цагдаа нар ирсэн...” гэх,

            Гэрч С.Түвшингийн “... эмийн сан ороод гарч ирээд буцаад төв замаараа Хорго үйлчилгээний төвөөс хойшоо эргээд засмал замаар дээш өгсөж яваад тойрог дээр эргэхэд цаанаас гэнэт приүс маркын тээврийн хэрэгсэл гэрэл нь анивчаад л маш хурдан гарч ирээд л нүд ирмэхийн зуургүй ирээд л мөргөсөн. Тэгээд машинаас бууухад нөгөө машины жолооч согтуу гуйвж дайвсан хэл ам ээдэрсэн байдалтай байсан. Ингээд л эмнэлэг болон цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэгүүд,

            Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн тасгийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.17. “Зам тээврийн осол” -тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдал: зааснаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний биед гэмтэл учирсан, мөн эд хөрөнгийн хохирол учирсан байх тул энэ нь зам тээврийн осол мөн байна.

            2. Тоёота-Приүс маркын П улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно:

            а)Тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох заалтыг зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь өөрийн тэмдэглэл, согтуурал шалгасан тэмдэглэлээр, мөн дүрмийн 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” заалтыг зөрчиж хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож яваагүйгээс зам тээврийн осол гаргасан гэж үзэж байна. Ниссан-Марч улсын дугаартай маркын тээврийн хэрэгслийг жолоодож явсан З. нь замын хөдөлгөөний дүрмийн зүйл, заалт зөрчөөгүй байна.

            3. Тоёота-Приүс маркын П улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Б. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүйгээс зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...” гэх дүгнэлт,  

            Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн тасгийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн “2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо Туулын 3 дугаар гудамжны урд замд жолооч Б.Э нь Тоёота-Приус маркийн П Улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэж үзэж байна...” гэх дүгнэлт,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №08 шэ/437 дугаартай “...З.ын биед бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарана” гэх,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №08 шэ/435 дугаартай “...Б. биед баруун зулай ясны шугаман хугарал, тархи доргилт, баруун шилбэнд цус хуралт, баруун өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлтүүд,

            Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай “...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон /Драггер/ багажаар хэмжилт хийхэд хяналтын төхөөрөмжийн заалт 1,24% гарсан...” гэсэн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.Эын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б. эрүүл мэндэд хүнд хохирол, З.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба “...хохирлоо хурдан гаргуулмаар байна...”гэсэн хүсэлтийг үндэслэн шүүдэгчийг бусдад төлөх төлбөртэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасч, 10 сар нээлттэй дэглэмтэй хорих ангид ял оногдуулах саналтай байна.” гэх

Шүүгдэгчийн өмгөөлөгч Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч болон иргэний нэхэмжлэгч  нарт эхлээд хохирол төлбөрийг барагдуулж байсан. Хохирогч хэлсэн “хохиролоо хурдан авмаар байна” гэж байна. Шүүгдэгчид 10 сарын хорих ял өгөх юм бол хохирол барагдуулах асуудал 10 сарын хугацаагаар хойшлогдоно гэсэн үг. Шүүгдэгч Б.Э хохирлыг төлнө гэдгээ илэрхийлж байна. Тийм учраас хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэж байна” гэх дүгнэлт тайлбар гаргав.

 

            Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэн ба түүнийг хохирогч З.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б. эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт түүнд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилээр хасаж, 8 сар хорих ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

  Бусад асуудлаар

            Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргагдсан №02318291 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид буцаан олгож, №1197018 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Лицензын төвд хүргүүлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

              1. ******* овогт Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаас хасаж, 8 сар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан 8 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Эт оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

  6. Б.Эын №1197018 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Лицензын төвд хүргүүлсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эаас 3.483.575 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Чд, 120.000 төгрөгийг гаргуулан хохирогч З.т, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эаас 1.041.640 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч С.Гт олгуулсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Ч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний үнийн дүнг баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЧИНЗОРИГ