| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/09073/И |
| Дугаар | 101/ШШ2016/06682 |
| Огноо | 2015-11-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2016/06682
| 2016 оны 11 сарын 17 өдөр | Дугаар 101/ШШ2016/06682 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монел 21 дүгээр гудамж, 486а тоотод оршин суух, Сад овогт Дамдины Чулуунцэцэг /регистрийн дугаар ФБ62121807/-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Чулуунэцэг нь 1980 оны 02 дугаар сарын 22-нд Эрдэнэт хотын банкны конторт тоологчоор орж, 1985 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс тус банкинд няраваар ажиллаж байгаад 1986 оны 12 дугаар сарын 28-нд ажлаас гарч, 1987 оны 01 дүгээр сарын 13-нд Эрдэнэт хотын Авто тээврийн 35 дугаар баазад кондуктороор орж 1990 оны 8 дугаар сарын 26-нд ажлаас гарсан.
Одоо өндөр настны тэтгэвэр тогтоолгохоор Эрдэнэт хотын Архив шүүлгэхэд 1980 онд ажилд орсон тушаал олдоогүй. 1985 оны 4 дүгээр сарын 27-нд тоологчоор банкны конторт ажиллаж байсан баримт, 1985 онд 4 дүгээр сарын 27-нд Эрдэнэт хотын банкны конторт няраваар ажилд орсон тушаал, 1987 оны 01 дүгээр сарын 13-нд Эрдэнэт хотын 33 дугаар баазад кондуктороор орсон тушаал 1990 оны 8 дугаар сарын 26-нд ажлаас гарсан тушаал тус тус олдсон. Хөдөлмөрийн дэвтэр бүрэн бичээстэй тул Д.Чулуунцэцэгийг 1980 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс Эрдэнэт хотын Улсын банкны конторт тоологчоор, 1985 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл тус банкинд няраваар, 1987 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Эрдэнэт хотын 35 дугаар баазад кондуктороор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай Д.Чулуунцэцэгийн хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Д.Чулуунцэцэг нь Улсын банкны Эрдэнэт хот дахь конторт 1980 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс тоологчоор, 1985 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс тус банкны конторт няраваар, 1987 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Эрдэнэт хотын 35 дугаар баазад кондуктороор ажиллаж байсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Улсын банкны Эрдэнэт хот дахь конторын даргын 1985 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 50/25 дугаар тушаал, БНМАУ-ын Тээврийн яамны харъяа Авто тээврийн 35 дугаар баазын даргын 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 09 дүгээр тушаал, тус баазын даргын 1990 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн б/142 дугаар тушаал, гэрч Д.Сүхбаатарын мэдүүлэг, гэрчийн болон хүсэлт гаргагч Д.Чулуунцэцэгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийг 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан, Сад овогт Дамдины Чулуунцэцэг /регистрийн дугаар ФБ62121807/-ийг Улсын банкны Эрдэнэт хот дахь конторт 1980 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 1985 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл тоологчоор, 1985 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл тус банкны конторт няраваар, 1987 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд БНМАУ-ын Тээврийн яамны харъяа Эрдэнэт хотын Авто тээврийн 35 дугаар баазад кондуктороор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Д.Чулуунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА