Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 162

 

 

                                                           

 

 

 

 2020          03           02                                  2020/ШЦТ/162

 

   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

Улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гэрэлмаа, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав,

Шүүгдэгч М.Ж, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг,

Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хольдог овогтой Мөнхбаатарын Ж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогтой Бат-Эрдэнийн Н нарт холбогдох эрүүгийн “1911008940276” дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ах, эгчийн хамтаар Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо Яргайтын 40-603б тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х.овогт М.Ж /РД: ..........

Монгол улсын иргэн, 2001 оны 03 сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Барилгын политехник коллежийн 1-р курсийн оюутан, эцэг, эх, ах, дүү нарын хамтаар Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 42-694б тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б. овогт Б.Н /РД: ...............

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Ж нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                           

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Ж нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 192 дугаартай худгийн хажууд зогсож байсан хохирогч Б.Байгалмааг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 42-731 тоот эзэнгүй айлын хашаан дотор чирч оруулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсны дараа гадуур хувцасыг нь өмсөж, хагас нүцгэн байдалтай, хүний амь насанд хохирол учруулах хэмжээний хүйтэн цаг агаартай нөхцөл байдалд орхиж явсны улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг,

Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 192 дугаартай худгийн хажууд зогсож байсан хохирогч Б.Байгалмааг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 42-731 тоот эзэнгүй айлын хашаан дотор чирч оруулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсны улмаас биеэ хамгаалах эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

   Шүүгдэгч М.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр архи уусан байсан тул юу болсон талаар сайн санахгүй байна. Өглөө сэрэхэд цагдаагийн байгууллагын албан хаагчид намайг баривчилсан. Ийм хэрэг болсонд харамсаж байна...” гэх

Шүүгдэгч М.Ж мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн мэдүүлэг: “...2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 20 цагийн орчим манай найз болох Н нь намайг гэртээ байж байхад над руу залгаад өнөөдөр төрсөн өдөр болж байгаа чи гарч ирж ганц юм авч өгөх үү гэхээр нь би за гээд гэрээсээ гараад Н гэрээс холгүй гудамжинд байна гэхээр нь байгаа газар нь очиж Нтай уулзаад бид хоёр долоон буудал орж нэрийг нь хэлж мэдэхгүй яваад зааж өгч чадах супермаркет руу орж бид дэлгүүрээс 0.5 литрийн савалгаатай “Монгол стандарт” нэртэй архи, 2.5 литрийн савалгаатай Боргио нэртэй пиво зэргийг аваад тэндээсээ гараад Н бид хоёр уг архи пиво зэргийг гэрийнхээ ойролцоо байх гудамжинд ороод хэрэг болсон хашааны хажууханд нь уусан тэрнээс хойш би болон Н бид хоёр ухаан санаа балартаад нэлээд хэсэг хугацааны дараа ухаан ороод цаг хэд болж байгааг мэдэхгүй байна. Н бид хоёр гудамж уруудаад явж байхад талийгаач болох эмэгтэй нь усны худгийн хажууд ганцаараа явж байсныг хараад Н бид хоёр хараад талийгаач эмэгтэй дээр явж очоод очихоосоо өмнө бид хоёр талийгаачийг хараад хоёулаа энэ эмэгтэйтэй бэлгийн харьцаанд оръё гэж ярилцсан байсан болохоор шууд явж очоод худгийн хажууд газар хэвтэж байхаар нь Н хөл хэсгээс нь өргөөд би талийгаачийн ар нуруунаас нь тэврээд талийгаачийг Н бид хоёр дамжлаад өргөөд явж байхад талийгаач эмэгтэй нь юм ярихгүй “нмм нмм” гээд л байсан сүүлд хэлгүй гэдгийг нь мэдсэн юм. Тэгээд явж байгаад хашаан дотор байшинтай мөртлөө гэрэлгүй хашаа руу явж ороход боломжтой байхаар нь тэр хашаа руу нь ороод Н за за андаа болъёо явъя гэж хэлэхээр нь би анхнаасаа энэ эмэгтэйг хүчиндэе гэж ярьснаараа бэлгийн харьцаанд орчихоод явна гэж хэлээд бид хоёр хоорондоо маргаад Н яваад өгсөн. Тэгээд би талийгаачтай бэлгийн харьцаанд орно гэж бодсон байсан болохоор хувцасыг нь тайлаад талийгаачид хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон. Тэгээд бэлгийн харьцаанд орж дуусаад талийгаачийн курткийг тухайн үед согтсон байсан болохоор өөрийн куртик гэж бодоод өмссөн ... намайг талийгаачтай бэлгийн харьцаанд орж байхад Н байгаагүй түрүүлээд болъё гэж хэлээд надтай муудалцаад яваад өгсөн байсан ... намайг талийгаач эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орж байхад талийгаач ухаангүй мөртлөө гар нь хөдлөөд газар хэвтэж байсан. Миний өөдөөс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй ... би талийгаач эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглээгүй ... Би талийгаач эмэгтэйтэй бэлгийн харьцаанд ороод дур тавьсан эсэхээ мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг  /хх-ийн 134-135х/,

Шүүгдэгч М.Ж мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “ ...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...” “...2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би гэртээ байж байгаад 18:00-19:00 цагийн орчимд байхаа найз Н луу утсаар залгаад чиний төрсөн өдрийг тэмдэглэе, ууя гэхэд Н би сүм дээрээ байна, одоо удахгүй тарлаа, тэгээд уулзъя гээд Н бид хоёр манай гэрийн гадаа 20:00 цагийн үед уулзсан. Тэр үед манай гэрт намайг өсгөсөн ээж, дүү хоёр маань байсан. Өдөр нь би гэртээ байсан зуухыг төмөр авдаг цэгт тушаагаад 5500 төгрөгтэй болсон байсан юм. Тэгээд Н бид хоёр уулзаад Нын таньдаг айлд ус авч өгөөд 2000 төгрөг аваад надад байсан мөнгөтэй нийлүүлээд нэг том савтай пиво авсан юм. Тэгтэл Н таван буудалд эгчийндээ юм хүргэж өгнө гээд яваад өгсөн. Тэгээд би пивоо бариад явж байтал манай гудамжинд амьдардаг Мандах гэдэг хүүхэд таарахаар нь ахдаа нэг шил архи аваад өгөөч гэж гуйхад тэр хүүхэд надад нэг шил 0.5 литрийн Монгол стандарт гэдэг архи авч өгөөд яваад өгсөн Тэгээд удалгүй Н ирээд бид хоёр нөгөө авсан том савтай пиво болон архиа худгийн дээр байдаг нарийн гудамжинд хувааж ууж дуусгаад би нэлээд их согтчихсон юм. Тэгээд Н бид хоёр доошоо Нын гэр лүү алхаад явж байгаад Нын гэрийн доор байдаг худаг дээр очоод тамхи татаад байж байтал нэг ах согтуу эмэгтэй хүнтэй хамт худаг дээр ирсэн. Тэгээд миний санаж байгаагаар тэр ах бид хоёрыг хараад нөгөө авч явсан эмэгтэйгээ орхиод явах шиг болсон. Н тэр согтуу эмэгтэй хүнийг таньдаг, гэрийг нь мэднэ, гэрт нь хүргэж өгье гэхээр нь би тэр эмэгтэйн цээжнээс нь өргөөд Н хөлнөөс нь өргөөд дээшээ явж байхдаа би Нт энэ эмэгтэйг шаачихъя гэхэд Н хэрэггүй ээ дараа нь гай болно гэхээр нь би зүгээрээ гудам луу оруулаад шаачихъя гэж хэлсэн. Тэгтэл Н хэрэггүй гэж эсэргүүцээд түүнээс болж хоорондоо маргалдаад би Ныг нэг удаа гараараа уруул луу нь цохисон. Үүнийг би бүдэг бадаг санаад байна. Нөгөө эмэгтэй бол маш их согтуу тасраад уначихсан байсан. Ингээд би тэр эмэгтэйг шаачихъя гэж бодоод дотроо гэрэлгүй байшинтай байсан хашааны дээд хэсгийн доогуур нь хүн багтахаар зай байхаар нь тэр зайгаар нөгөө эмэгтэйг шургуулаад мөн би өөрөө тэр зайгаар нь шургаж ороод хөлнөөс чирээд хашаанд оруулсан. Энэ үед хаашаа ч юм Н алга болчихсон байсан. Тэгээд би тэр эмэгтэйг газар дээш нь харуулж хэвтүүлээд хувцасыг нь ямар ч байсан тайлж байсан. Би өмд болон дотоожных нь нэг гуяыг тайлсан. Тэгээд би тэр эмэгтэйг 1-2 удаа шаасан. Ингээд би босохдоо даараад байсан болохоор тэр эмэгтэйн куртикийг нь өмсөөд явсан. Явахдаа тэр эмэгтэйг нүцгэн чигээр нь орхисон. Тэгээд тэр шөнөдөө архи уучихсан байсан болохоор өсгөсөн ээждээ алуулна гэж бодоод гурвалжингийн гүүр лүү төрсөн аавындаа очиж хоноод маргааш өдөр нь аавынхаасаа гарч яваад автобусны буудал дээр зогсож байгаад цагдаа нарт баригдсан. Ийм л асуудал болсон юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 140, 141-144х/,

Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өмнөх өдөр нь миний төрсөн өдөр байсан. Хэрэг болох өдөр М.Ж залгаад “...Намайг хаана байгаа юм. Манай гэрт хүрээд ир...” гэсэн. Очтол намайг архи уухыг санал болгосон бөгөөд тэрэг, зуух хоёрыг 5500 төгрөгөөр тушаасан. Би эгчийнд очиж тасдагч аваад буцаж явсан. Гэтэл М.Ж 0.5 литрийн “Стандарт” нэртэй архи авсан байсан. Бид зам гарч шар айраг авч нарийн гудамжинд уугаад согтож байсан тул гэр рүүгээ харихаар явж байтал худгийн дэргэд хэлгүй Байгалаа эгч зогсож байсан. Би М.Жад хохирогчийг гэрт нь хүргэж өгье гэж хэлээд явж байтал хэлгүй Отгоо ахтай тааралдан хэлгүй Байгалаа эгчийг хамт өргөж бидэнтэй хамт явж байгаад гэр рүүгээ орсон. Би хөлнөөс нь М.Ж цээжнээс нь өргөн цааш явж байхад М.Ж Байгалаа эгчийг шаачихъя /бэлгийн харьцаанд оръё/ гээд байсан.  Би хориглосон боловч М.Ж зүгээрээ гээд байсан учир муудалцаад би гэр рүүгээ явсан...” гэх

Шүүгдэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн мэдүүлэг “ ...2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 16:00 цагийн үед манай гэрийн тэр хавьд амьдардаг Ж гэдэг хүүхэд над луу залгаад намайг хаана байгааг асуухаар нь би түүнд сүм дээрээ байна одоо ингэсгээд тарлаа гэхэд манай гэрт хүрээд ир гэсэн. Ингээд би 39-р сургуулийн орчимд байдаг сүм дээрээсээ гараад Чингэлтэйд Жын гэрт нь очиж уулзсан. Тэгээд Ж хашаандаа байсан усны тэрэг, зуухыг авч гараад долоон буудлын шил сав авдаг газар очиж тушаагаад 5500 төгрөг болгоод дэлгүүрээс 2 литрийн том савтай пиво авч уусан. Энэ үед гадаа нэлээд бүрэнхий болж байсан бөгөөд би гэрээсээ тасдагч аваад эгч дээрээ аваачиж өгчихөөд буцаад Чингэлтэйд Ж дээр ирэхэд пивон дээрээ нэмээд нэг шил 0,5 литрийн “Монгоп Стандарт” гэдэг архи авчихсан байсан. Тэгээд бид хоёр уг архи пивийг нь манай гэрийн дээр байдаг нарийн гудамжинд хувааж уучихаад доошоо харих гээд явж байгаад манай гэрийн доор байдаг худаг дээр очоод тамхи татсан. Тэгтэл худаг дээр манай гэрийн хойд талын гудамжинд байдаг хэлгүй Байгалаа гэдэг эгч нэлээд согтуу байж байсан. Энэ үед мөн манай гудамжинд байдаг хэлгүй Отгоо ах дэлгүүрээс гарч ирсэн. Отгоо ах бол тэр үед эрүүл байх шиг байсан. Тэгээд хэлгүй Байгалаа эгчийг гэрт нь хүргэж өгөхөөр болоод Отгоо ах бид хоёр түүнийг сугадаж Ж хажууд алхаад явсан. Тэгээд манай гудамжинд ирэх үед Отгоо ах юу ч хэлэлгүй гэрийнхээ зүг лүү яваад өгсөн ба Ж бид хоёр хэлгүй Байгалаа эгчийг сугадаад гэр лүү нь алхаж байтал Ж шууд зүүн талын гудамж луу эргээд хэлгүй Байгалаа эгчийг чирээд явсан. Би Жаас чи яах гээд байгаа юм бэ? гэхэд энийг дээшээ эргээд гудамж луу оруулаад шаачихая гээд байсан. Тэгэхээр нь би яах гээд байгаа юм бэ? дараа нь лай болно ш дээ гэтэл Ж зүгээрээ гэсээр байгаад Ж хэлгүй Байгалаа эгчийн цээжээр тэврээд би хөлнөөс нь өргөөд дээшээ гудамж эргээд явж байгаад би өргөж дийлэлгүй хөлийг нь алдчихсан юм. Тэгтэл Ж хэлгүй Байгалаа эгчийг сугадаж явж байтал дээгүүрээ нурж ханараад доогуураа бага зэрэг зай гарчихсан хашааны доод хэсэг рүү хэлгүй Байгалаа эгчийн хөл нь хальтираад орчихсон. Ингээд би цаашаа хэсэг алхаад толгой эргээд байхаар нь газар жаахан хэвтэж байгаад босож ирээд нөгөө газар луу очиход хашааны гадаа нь Ж болон хэлгүй Байгалаа эгч нар байхгүй байсан. Тэгээд би тэндээсээ шууд хариад амарсан, ...Ж бид хоёр дунд зэргийн согтолттой байсан. Хэлгүй Байгалаа эгч бол хөл дээрээ ч тогтож чадахгүй маш их согтуу байсан..., Ж бид хоёр талийгаачийг авч явж байхдаа газар унагаасан эсэхээ сайн санахгүй байна. Талийгаач ямар ч байсан хар куртиктэй байсан..., Би тэр газраас холдоод явчихсан болохоор талийгаачийг хүчиндсэн эсэхийг хараагүй. Би бол талийгаачийг хүчиндээгүй ...гэх мэдүүлэг /хх-ийн 129-130х/,

Шүүгдэгч Б.Н мөрдөн шалгах ажиллаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “ ...2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 16:00-17:00 цагийн орчимд манай гэрийн тэр хавьд амьдардаг Ж надруу залгаад намайг хаана байна гэж асуусан. Би Жад сүм дээр байна одоо ингээд тарна гэхэд манай гэрт хүрээд ир гэж хэлсэн. Ингээд би 39-р сургуулийн орчимд байдаг сүх дээрээсээ гараад Чингэлтэйд байдаг Жижигсүхбарын гэрт нь очиж уулзсан. Тэгээд Ж хашаандаа байдаг усны тэрэг, зуухыг авч гараад 7 буудлын шил сав авдаг газар очиж тушаагаад 5500 төгрөг болгоод надад байсан 2000 төгрөгийг нэмээд дэлгүүрээс 2 литрийн савтай пиво нэг шил 0,5 граммын Монгол стандарч гэдэг архи авсан. Тэгээд архиа пивоо уулгүй би таван буудлаас эгчийнхээсээ тастагч аваад буцаад Чингэлтэйд гэртээ ирж дугуйгаа янзлаад орой 20:00 цагийн үед Жтай 7 буудал дээр уулзсан. Ингээд нөгөө 0,5 литрийн Монгол стандарт гэдэр архи болон пивоо Яргайтын 42 гудамжны цаана байдаг нарийн гудамжинд хуваад уугаад Ж бид хоёр харих гээд доошоо явж байгаад намай гэрийн доох нь байдаг худаг дээр очоод тамхи татсан. Тэгтэл худаг дээр манай хойд талын гудамжинд байдаг хэлгүй Байгалаа гэдэг эгч бас нэлээд согтуу байж байсан. Тэгтэл бас манай гудамжинд байдаг хэлгүй Отгоо ах дэлгүүрээс гараад ирсэн ба Отгоо ах архи уугаагүй эрүүл байсан. Тэгээд хэлгүй Байгалаа эгчийг гэрт нь хүргэж өгье гээд Отгоо ах бид хоёрыг сугадаад Ж хажууд алхаад явсан. Тэгээд манай гудамжинд ирэх үед Отгоо ах би явлаа гэж дохиогоор хэлээд гэрийнхээ зүг яваад өгсөн.  Ж бид хоёр үлдээд хэлгүй Байгалаа эгчийг сугадаад гэр лүү нь алхаж байтал Ж зүүн талын гудамж луу эргээд хэлгүй Байгалаа эгчийг чирээд байхаар нь би Жаас чи яах гээд байгаа юм бэ гэхэд энийг дээшээ эргээд гудамж луу оруулаад шаачихъя гэсэн. Тэгэхээр нь би яах гээд байгаа юм бэ дараа нь лай болно шдээ гэтэл Ж зүгээрээ гээд Ж хэлгүй Байгалаа эгчийн цээжээр тэврээд би хөлнөөс нь өргөөд дээшээ гудамж эргээд явж байгаад би өргөж дийлэхгүй хөлийг нь алдчихсан юм. Тэгээд би Жыг яах гээд байгаа юм бэ гэхэд Ж намайг миний уруул руу гараараа цохиод би газар унасан чинь нарийн гудамжинд байсан хашааны доод нурсан хэсэг лүү хэлгүй Байгалаа эгчийн хөл нь хальтираад орчихсон. Тэгээд би Жыг яах гээд байгаа юм бэ гэхэд Ж намайг гараараа цохиод би унаад босоод ирэхэд Ж хэлгүй Байгалаа эгчийг дээш нь гаргах гээд угзраад дээшээ чирээд татаад байсан боловч дийлэхгүй байсан. Тухайн үед Сүхбатад цохиулсандаа болоод миний толгой эргээд байхаар нь би тэр хоёрыг орхиод цаашаа хэсэг газар хэвтэж байгаад толгой гайгүй болохоор нь буцаад иртэл нөгөө хоёр байхгүй байхаар нь би яваад гэртээ очоод унтсан. Ийм л асуудал болсон. Намайг гэртээ ороход 00:00 цаг өнгөрч байсан байх гэж бодож байна...” “...Энэ куртик талийгаачийн өмсөж байсан куртик мөн байна. Тэр үед Ж бид хоёр архи ууж байхад Ж малгайтай ноосон цамцтай куртикгүй байсан болохоор миний өмсөж байсан хар синтофон хантаазыг даараад өмсөж байсан юм. Үүний дараа Байгалаа эгчтэй таарсны дараа сугадаад явж байхад куртик нь тайлагдаад уначихаар нь Ж талийгаачийн хар курткийг нь даараад байна гээд газраас аваад өмссөн. Би буцаагаад куртктийг нь өмсүүлээч гэж хэлэхэд даараад байна гээд өмссөн юм. Тэр үед гадаа нэлээн сэрүүхэн байсан...”  гэх мэдүүлэг  /хх-ийн 136-139, 145-146/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гэрэлмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай дүү 1-2 насны  миний 2 ачийг надад туслан хардаг. 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр дэлгүүр орох гээд явсан ирээгүй. Би 2 ачийн хамт гэртээ үлдсэн бөгөөд дүүгээ хайж явах боломж байгаагүй. Манай дүү гэрээс огт гардаггүй. Өглөө 8-9 цагийн үед цагдаа орж ирж болсон хэргийн тухай хэлж би мэдсэн. Миний дүү хөгжлийн бэрхшээлтэй 2 хүүхэдтэй нөхөргүй. Миний дүү залуу насандаа зоогийн газарт угаагч хийдэг байсан. Манай хашаанд гэр барьж амьдардаг байсан. Нийгмийн халамжаас тэтгэвэр авдаг. 2 хүүхдээ маш сайн хүмүүжүүлсэн. Хохирогчийн 2 хүүхэд эхийгээ хүчиндүүлсэн талаар юу ч мэдэхгүй байгаа. Би маш их гомдолтой байна. Шүүгдэгч Б.Н хохирогч болон түүний хүүхдүүдийг маш сайн таньдаг байсан бөгөөд хамт самранд явж байсан. Би энэ хэрэг болсноос хойш зүрх өвдөж шөнө унтаж чадахгүй маш их хэцүү байгаа. Хохирогч 2 хүүхдийнхээ сургалтын төлбөрийг тэтгэврийн зээл авч төлсөн. Миний дүү хөгжлийн бэрхшээлтэй боловч ухаан санаа эрүүл, хүмүүжилтэй. Тухайн орчмийн хүмүүст үргэлж тусалдаг байсан. Манай ах, дүү, хамаатан садан бүх хүмүүс сэтгэл санааны маш хэцүү гүн хямралд орсон. Би дүүтэйгээ үргэлж хамт байсан болохоор сэтгэл санаа хямарч гомдолтой байна. Хэрэг болсон газар 3-4 жил эзэнгүй байж байгаа. Тэр байшинг эзэнгүй гэдгийг хүн бүр мэднэ. Яагаад гэр рүүгээ явж байгаа хүнийг замаас нь өөр газар руу авч явж амь нас эрсдэх байдалд үлдээсэн юм бэ? Би дохионы хэл мэднэ. Гэрч Отгонбаатараас хэрэг болсон талаар асуусан. Архи их хэмжээгээр уугаагүй гэж хэлсэн.  Би шүүгдэгч нараас хохирлын мөнгө нэхэмжилж байна. Энэ мөнгөөр би хохирогчийн 2 хүүхдийн сургалтын төлбөрийг төлнө. Оршуулгын зардал 7,645,950 өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг нийт 8,645,950 төгрөг нэхэмжилж байна. Мөн би сэтгэл санааны хохирол 5,000,000 төгрөг нэхэмжилж байна. Шүүгдэгч нарт зохих ялыг нь оногдуулахыг хүсэж байна ...” гэх.

Хууль ёсны төлөөлөгч Б.Гэрэлмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай дүүг Бямбажавын Байгалмаа гэдэг 1972 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Увс аймаг Зүүнхангай сумд төрсөн хэл ярианы сонсголын бэрхшээлтэй төрсөн цагаас хойш хэлгүй дүлий 100 хувь хөгжлийн бэрхшээлтэй хүн байсан юм ... би 2019 оны 03 дугаар сарын 17-ны 15 цагийн орчим өдөр манай дүү дэлгүүр ороод хоолны материал авна гэж хэлээд гэрээс гарч явсан юм. Тэгээд тэр цагаас хойш гэртээ ирээгүй юм ... Би маш их гомдолтой байна. Мөн маш их харамсаж байна. Талийгаачийн оршуулгын зардал 6,000,000 орчим төгрөг болсон тэр мөнгийг нэхэмжилж байна. Мөн дээрээс нь дүүгийн амь насыг нэхэмжилж байна Хүний амийг мөнгөөр үнэлэх боломж байхгүй...” гэх мэдүүдэг /хх-ийн 36х, 186-187х/,

Гэрч Д.Пүрэвдорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн өглөө 08-09 цагийн орчимд гэрээсээ гараад өөрийн ажил болох Сүхбаатар дүүргийн 29-р сургууль руу явж байх замд манай яг хажуу талын айл болох эзэнгүй шахуу байдаг хааяа нэг сахиустай хүн ирж бөөгийн зан үйл үйлддэг хашаа нь хэсэг газартаа нурсан байдалтай байдаг айлын хашааны хажуугаар гараад явж байхад хашааны нурсан хэсгээр байшингийн хойдхон талд харалдаа ойролцоо эрэгтэй, эмэгтэй нь мэдэгдэхгүй цээжин хэсгээр нүцгэн шахуу байдалтай хүн хэвтэж байгаа харагдсан. Тэгээд манай гэрийн хойд талд манай хэсгийн ахлагч Оюунаа эгчийнх байдаг болохоор нь гэрт нь яваад очсон чинь байхгүй байсан. Тэгээд утсыг нь олоод Оюунаа эгчтэй яриад энд ийм юм болсон байна гэж нөгөө хүнийг хэлээд хэсгийн ахлагч ажил дээрээ байна гэхээр нь та хурдан энд хүрээд ир гэж эзэнгүй хашаа руу дуудаад хорооны цагдаад яаралтай хэлээрэй гэж хэлээд байж байтал Оюунаа эгч ирээд бид хоёр хамгийн түрүүнд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд би ажилдаа явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53х/,

Гэрч М.Бямбасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэгээд Чагнаадорж, Байгалмаа бид гурав хамт архи уух болж ярилцаж Байгалмаа барьж явсан зүйлээ гэртээ аваачиж тавьж хувцасаа сольж ирнэ гэж хэлээд явсан юм. Тухайн үед Чагнаадорж бид хоёр гудамжинд Байгалмааг нэлээд хүлээсэн юм. Тэгсэн чинь Байгалмаа хувцасаа сольсон барьж явсан эд зүйлээ тавьсан энгэртээ “Хараа” гэх нэртэй 0.5 литрийн нэг шил архи авч ирсэн юм. Бид нар тэндээс 6 буудал орчим руу уруудаж голын зах /мөс нь хөлдсөн байсан/ үерийн далантай хэсэгт архиа хувааж ууж нэлээд сууж байсан чинь харанхуй болсон юм.... Тэгээд удаагүй байж байсан чинь манай нөхөр Чагнаадорж, Байгалмаа бид нарын байсан газар 7 буудал дээр ирж уулзсан юм. Тэндээс бид нар алхаж Чингэлтэй өөд явж байгаад нэг дэлгүүрээс “Хараа” гэх нэртэй 0.5 литрийн архи авч манай нөхрийн Чингэлтэй дүүрэгт Чингэлтэй орчим байдаг гэрт очиж авсан архиа Чагнаадорж, Байгалмаа бид гурав хувааж уугаад нэлээд суусан юм. Манай нөхөр бол архи уудаггүй юм. Тэгээд бид нар архи дуусаад шөнийн 2 цагийн орчим Байгалмаа явна гээд харихгүй бол болохгүй гэж хэлсэн юм... тухайн үед манай нөхөр Чагнаадорж, Байгалмаа хоёрыг гаргаж өгөх гээд явсан бөгөөд би гэртээ үлдсэн юм. Би тэр гурвын араас байшингийн цонхоор харсан чинь Байгалмаа бага зэрэг гуйвсан байдалтай тухайн үед намайг харах үед тэгж харагдаж байсан. Миний нүд муу болохоор тэгж харсан байж магадгүй, явж байгаа харагдсан бөгөөд Байгалмаа хашаанаас гараад ганцаараа салаад гэрийн зүг явж байгаа Чагнаадорж манай нөхөр хоёр хамт явж харагдсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48х/,

Гэрч Ш.Отгонбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би 2019 оны 03 дугаар сарын 17-ны орой 21 цагийн орчим байх гэртээ ирсэн чинь манай эхнэр Бямбасүрэн гэртээ байхгүй байсан бөгөөд утсаар холбоо барьж /дүрсээ харж ярьдаг юм/ хаана байгаа талаар асуусан чинь 7 буудалд Байгалмаа, Чагнаадорж хоёртой уулзаж байна гэж хэлэхээр нь наанаа байж байгаарай би удахгүй очлоо гэж хэлээд би тэд нарын байгаа газарт нь очсон чинь тэд нар архи уусан байсан юм. Тухайн үед би тэд нартай манай гэрийн ойролцоо байдаг Хүнсний дэлгүүрт уулзсан юм. Би дэлгүүрийн нэрийг нь мэдэхгүй байна манай гэрийн замын эсрэг талд байдаг юм. Тэгээд бид нар тэр дэлгүүрээс 1 шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архи 1 жижиг пиво худалдаж аваад мөнгийг нь би өгч манай гэрт очсон бөгөөд тэр архийг манай эхнэр Бямбасүрэн, Чагнаадорж, Байгалмаа нар хувааж уусан би бол архи уудаггүй тэд нар архи хувааж ууж байсан юм. Тэгээд тэд нар архиа ууж дуусгаад явах талаар ярилцсан чинь Байгалмаа манай гэр ойрхон юм чинь явна гэж хэлж Чагнаадорж, Байгалмаа бид нар шөнийн 12 цагийн орчим манай гэрээс гарч Бямбасүрэн гэртээ үлдсэн юм. Бид нар манай гэрээс гарч Байгалмааг хүргүүлэх үү гэж асуусан чинь Байгалмаа зүгээр би ганцаараа явж чадна манай гэр ойрхон юм чинь гэж хэлээд яваад өгсөн юм. Би тэр үед нь Байгалмаад газар харж болгоомтой яваарай гэж хэлсэн чинь Байгалмаа зүгээр ээ мэдэж байна гэж хэлээд яваад өгсөн юм. Би харин Чагнаадоржийг зам гаргаж таксинд суулгаж өгөх гэсэн чинь манай гэрийн ойр орчим такси зогсохгүй байсан бөгөөд бид 2 бага зэрэг алхаж 7 буудал орж 7 буудлаас Чагнаадоржийг таксинд суулгаж өгөөд Чагнаадоржид мөнгө байгаа юм уу гэж асуусан чинь манай ээж Дэнжийн 1000-д байгаа ээжээс мөнгө авна гэж хэлсэн. Тэгээд би Чагнаадоржийг таксинд суулгаж буцаж гэртээ ирсэн чинь манай хашаа болон гэрийн ойролцоо Байгалмаа бөгөөд би гэртээ орж унтаж амарсан юм. Тэгээд маргааш өглөө нь намайг сэрсэн чинь манай гэрт цагдаагийн хүмүүс ирсэн бичиг үзүүлээд байсан бөгөөд би тэрийг нь ойлгож чадаагүй. Тэгсэн Байгалмаагийн нас барсан зургийг үзүүлж байгаад тэр хүмүүс яваад өгсөн юм. Нэлээд удаж байгаад цагдаа нар дахин буцаж ирээд манай эхнэрийг авч яваад хэсэг хугацааны дараа намайг цагдаагийн газарт авчирсан юм. ... Байгалмаа гэрээс гарах үед бага зэргийн согтолттой байсан дээгүүрээ хар өнгийн курткатай куртка цахилгаандсан байсан бусад хувцасыг нь анзаарч хараагүй. Миний мэдэж байгаагаар ямар ч байсан өмд, гуталтай байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас, 188-189х,190-191 х, 228-229х/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 16-25,/

Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 26-30х/,

Шүүгдэгч Б.Нын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 147-154х/,

Шүүгдэгч М.Жын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 192-197х/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай Мөрдөгчийн тогтоол /31х, 32х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээч эмчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 756 дугаартай дүгнэлт:

- Талийгаач Байгалмаагийн цогцост баруун зулайн хуйханд няцарсан шарх, цус хуралт, хоёр бугалга, тохой, шуу, өвдөг, ар нуруу, бүсэлхий, хоёр өгзөгт олон тооны амьддаа үүссэн шинэ зулгаралт, зүүн сарвуунд хуучин цус хуралт, дух баруун нүдний зовхи, зүүн шанаа, эрүүнд нас барсны дараа зулгаралт гэмтлүүд тогтоодлоо.

- Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Амьддаа үүссэн олон тооны зулгаралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн сарвууны хуучин цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй, нас барсных нь дараах зулгаралт гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоохгүй.

- Үхэлд хүргэх механик гэмтэл тогтоогдсонгүй.

-Талийгаач нь баруун уушгины дээд дэлбэнгийн ээдмэнцэрт сүрьеэ, элэг, нойр булчирхай, ходоодны архаг үрэвсэл өвчинтэй байсан нь үхэлд хүргээгүй байна.

-Талийгаач нь нам хэмийн ерөнхий үйлчлэлээр осгож нас баржээ.

-2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 18 цаг 30 минутын цогцосны анхны үзлэгээр нас бараад 10-12 цаг орчим болжээ.

-Нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.

-Талийгаачийн үтрээнээс авсан арчдас, наалдцанд эр бэлгийн эс илэрсэн байна. Шулуун гэдэсний арчдас, наалдцанд эр бэлгийн эс илрээгүй.

-Үтрээний арчдас, наалдцанд илэрсэн эр бэлгийн эсийн бүлгийн харъяалал, ДНХ-н тогтоцыг биологийн шинжээч томилж тогтоох боломжтой.

-Талийгаачийн цус 2-р бүлгийн харъяалалтай байна...“ гэх /хх-ийн 72-14х/,

Шинжээч эмч Ц.Бадрал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Дээрх нас барсны дараахи зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайлбал муур, нохой зэрэг амьтан маажиж, шувуу тонших зэргийн үед үүсгэгдэх боломжтой...”  /хх-ийн 78х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн эмчийн 2495 дугаартай дүгнэлт:

-М.Жын гэх цус нь Ү хоромсомын 12 локусын аллелиар Б.Байгалмаагийн үтрээнээс авсан гэх арчдаснаас илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ- ийн тогтоцтой тохирохгүй байна.

-Б.Нын гэх цус нь Ү хоромсомын 11 локусын аллелиар Б.Байгалмаагийн үтрээнээс авсан гэх арчдаснаас илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна ...”  гэх дүгнэлт /хх-ийн 31-ЗЗх/,

Шинжээч эмч Ш.Пүрэвдуламын мэдүүлэг /хх-ийн 198-199х, 233-234х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 10/1860 дугаартай

-Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь согтууруулах хордуулах, мансууруулах бодис тодорхойлох шинжилгээний дээжийн шаардлага хангахгүй байгаа тул дээрх төрлийн шинжилгээ хийх боломжгүй байна. Иймд шинжилгээ хийхээс татгалзаж байна... гэх албан бичиг /хх-ийн 85х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээч эмчийн 1942 дугаартай

-шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн футболкан дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.

-Саарал өнгийн футболкан дээрх цус нь АВО А/II/ бүлгийн харьяалалтай байна.

-Хар өнгийн үсний боолтон дээр хүний үс илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.

-Хар өнгийн үсний боолтон дээрх үсний бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна.

-Хар өнгийн дотоож, хар өнгийн хөхний даруулга, хар өнгийн ноосон өмд цэнхэр өнгийн жинсэн өмд, цэнхэр эрээн өнгийн өрөөсөн оймс, ногоон эрээн өрөөсөн оймс дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй ...” гэх дүгнэлт /хх-ийн 96х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээч эмчийн 1589 дугаартай

-Шинжилгээнд ирүүлсэн цайвар саарал хагас ханцуйтай цамцанд 275 мм, хар өнгийн ноосон өмдөнд 13мм, 40мм,10мм татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ урагдалтууд гарсан байна.

-Дээрх урагдлууд нь хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй.

-Бусад хувцаснууд гэмтэлгүй байна..” гэх дүгнэлт /хх-ийн 97х/,

Цаг уур, орчны шинжилгээний газрын 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 8/226 дугаартай

-2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 00:00- цагаас 00-09 цагийн хооронд багавтар үүлтэй, цас ороогүй, салхи зүүн өмнөөс 1-5 м/с, агаарын хамгийн бага температур -7 градус, хөрсний хамгийн бага температур -11 градус хүйтэн байсан” гэх албан бичиг /хх-ийн 158х/,

Мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 226-227х/,

Юнител ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 05-01/7246 дугаартай албан бичиг /хх-ийн 228х/ болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчидын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.

Иймд шүүгдэгч М.Жыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Нтай бүлэглэн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг ашиглан хүчээр бэлгийн харьцаанд орсон, мөн бэлгийн харьцаанд орсоны дараа гадуур хувцасыг нь өмсөж, хагас нүцгэн байдалтай, хүний амь насанд хохирол учруулах хэмжээний хүйтэн цаг агаартай нөхцөл байдалд орхиж явсаны улмаас хүний амь насыг хохироосон,

Шүүгдэгч Б.Ныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Жтай бүлэглэн, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсны улмаас биеэ хамгаалах эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг ашиглан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт согтуурсан үедээ урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, хувийн байдлыг нь харгалзан шүүгдэгч М.Жад Эрүүгийн хуулийн тусгай ангиийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 /таван/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих оногдуулж, нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад,

шүүгдэгч Б.Нт гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан, гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 /гурав/ жил хорих ял оногдуулж хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Ж, Б.Н нараас хувь тэнцүүлэн нийт 8,645,950 / найман сая зургаан зуун дөчин таван мянга есөн зуун тавин мянга / төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гэрэлмаад олгуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Ж нь энэ хэрэгт 4 сар 27 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн юүдэнтэй, эмэгтэй загварын богино хүрэм, хар өнгийн “LG” маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                              

                                                                                                             ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Жыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай бүлэглэн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг ашиглан хүчээр бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцаанд орсны дараа гадуур хувцасыг нь өмсөж, хагас нүцгэн байдалтай, хүний амь насанд хохирол учруулах хэмжээний хүйтэн цаг агаартай нөхцөл байдалд орхиж явсны улмаас хүний амь насыг хохироосон,

Шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсны улмаас биеэ хамгаалах эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг ашиглан  хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Шүүгдэгч М.Жад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/  жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Жад оногдуулсан 5 жилийн хорих ял дээр 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жад оногдуулсан 7 жилийн хорих ялыг хаалттай,

Шүүгдэгч Б.Нт оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Жын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 4 сар 27 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Ж, Б.Н нараас нийт 8,645,950 / найман сая зургаан зуун дөчин таван мянга есөн зуун тавин мянга /төгрөгийг гаргуулан Чингэлтэй дүүргийн 18-р хороо, Яргайтын 40-595 тоотод оршин суух, Залуус овгийн Бямбажавын Гэрэлмаад олгосугай.    

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн юүдэнтэй, эмэгтэй загварын богино хүрэм, хар өнгийн, “LG” маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Шүүгдэгч М.Ж, Б.Н нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ж, Б.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.АРИУНБОЛД