Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/13

 

 Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Д.Нямдэлэг          

Шүүгдэгч Ж.Г, Г.А нарыг оролцуулан

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Т-с Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ж.Г, ******* овогт Г.А- нарт холбогдох эрүүгийн 19210............... дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                                              

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Нэг: Монгол Улсын иргэн, 19.... оны 08 дугаар  сарын 11-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аврагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын .... дугаар баг .... байрны .... тоотод оршин суух, улсаас авсан гавъя шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Ж.А /РД: ЖИ................../

Хоёр: Монгол Улсын иргэн, 19.... оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын .... дүгээр баг .....гудамж ..... тоотод оршин суух, улсаас авсан гавъя шагналгүй, урьд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн .....дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгэж уг ялыг 1 жил 06 сарын хугацаагаар тэнсэн харгалзсан, мөн шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ........дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 06 сарын хорих ялаар  тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Г.А . /РД:ЖИ /,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ж.Г нь Г.А бүлэглэн 2019 оны 10, 11 дүгээр саруудад Дорнод аймгийн .......сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаартай тогтоолоор баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д орсон “******* *******” ургамалыг иргэдээс зохих зөвшөөрөлгүйгээр 430.3 кг худалдан авсан, дээрх зохих зөвшөөрөлгүй худалдан авсан 430.3 кг дэрэвгэр жиргэрүү ургамалыг 2019 оны 11 дүгээр  сарын 03-наас 04-ний өдрүүдэд Дорнод аймгийн ..................сумаас Дундговь аймгийн ******* сум хүртэл Мицубиши Пажеро маркийн .........................ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсылээр тээвэрлэсэн,

Шүүгдэгч Г.А нь Ж.Г бүлэглэн 2019 оны 10, 11 дүгээр саруудад Дорнод аймгийн .................сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ................. дугаартай тогтоолоор баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д орсон “******* *******” ургамалыг иргэдээс зохих зөвшөөрөлгүйгээр 430.3 кг худалдан авсан, дээрх зохих зөвшөөрөлгүй худалдан авсан 430.3 кг дэрэвгэр жиргэрүү ургамалыг 2019 оны 11 дүгээр сарын 03-наас 04-ний өдрүүдэд Дорнод аймгийн ..................сумаас Дундговь аймгийн ******* сум хүртэл Мицубиши Пажеро маркийн ...................ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Г, шүүгдэгч Г.А нар нь бүлэглэн 2019 оны 10, 11 дүгээр саруудад Дорнод аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаартай тогтоолоор баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д орсон “******* *******” ургамалыг иргэдээс зохих зөвшөөрөлгүйгээр 430.3 кг-ийг худалдан авсан, дээрх зохих зөвшөөрөлгүй худалдан авсан 430.3 кг дэрэвгэр жиргэрүү ургамалыг 2019 оны 11 дүгээр  сарын 03-наас 04-ний өдрүүдэд Дорнод аймгийн  сумаас Дундговь аймгийн ******* сум хүртэл Мицубиши Пажеро маркийн ,,,,, ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Т Монгол Улсын хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж,  эрүүгийн 19210...................дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

           

            Гэрч А.Э-А-н  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр .......................аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч А.Н , цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Б.Б нарын хамтаар ................аймгийн ..................сумын Буянт багийн нутгаар дамжин өнгөрдөг ..................аймгийн ..................сумаас ................аймаг руу нүүрс тээвэрлэдэг авто зам дээр хяналт, шалгалт хийж ажилласан юм. Тэр өдрийн 23 цагийн үед ,,,,, ДОР улсын дугаартай Мицүбиши пажеро маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад их хэмжээний ургамал ачсан байсан. Тэр машиныг А гэх залуу жолоодож, хажууд нь Г гэх залуу сууж явсан, өөр хүн байгаагүй. ...ачсан зүйл нь юу болохыг асуухад ******* жиргэрүү нэртэй ургамлын үндэс гэж хэлсэн. А, Г нараас тухайн ургамлыг тээвэрлэх, зөвшөөрөл, гарал үүслийн бичиг байгаа эсэхийг тодруулахад ямар нэгэн зөвшөөрөл, гарал үүслийн бичиг байхгүй гэж хэлсэн. Тухайн тээврийн хэрэгслийг саатуулан шалгахаар .....................аймгийн төв рүү явж байх замд ,,,,, ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь эвдэрч цааш явах боломжгүй болсон тул ойр байсан айлын гадаа машиныг, ачааны хамт орхиод гэрийн эзэн Д гэх залууд хариуцуулж үлдээсэн. Г, А нар нь ...Дорнод аймгт худалдан авч, хадгалж байгаад Өмнөговь аймгийн Цагаан хад гэх газарт аваачиж борлуулахаар явж байна гэж хэлсэн. Ойролцоогоор 400 кг орчим дэрэвгэр жиргэрүү нэртэй ургамалын үндэс байгаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,

            Гэрч О.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...03 цагийн үед намайг гэртээ унтаж байхад манай гадаа ...Ланд крузер маркийн машинтай 2 цагдаа, 1 хүнтэй гурвуулаа зогсож байсан. Манай нэг машин хойно суучихлаа эргээд танайхыг олохгүй хамт явчих гэхээр нь би дагаад явсан. Манайхаас хойд зүгт 3 км орчим зайд нэг пажеро маркийн машин суусан байсан. Машин дээр нэг цагдаа, нэг хүн байсан. Цагдаа нар хэлэхдээ энэ машиныг журамлаж байгаа юм. Танай гадаа орхино, чи сайн харж бай, цагдаагаас өөр хүн ойртуулж болохгүй шүү гэж хэлээд манай гэрийн гадаа чирч ирээд машинаа орхиод өөрсдөө явсан. ...би тэр машинд юу ачсан дотор нь юу байсныг мэдээгүй. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,

            Иргэний нэхэмжлэгч М.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “.....................сумын 2, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт ******* жиргэррүү ургамал их хэмжээгээр ургасан. Манай багийн иргэдээс түүгээд байгаа зүйл сонсогддоггүй. Дорнод аймгийн төвөөс хүмүүс ирж түүгээд байдаг гэх сураг сонсогддог. Сардаа 2-3 удгаа эргүүл тойруулж ажилладаг. Энэ жилийн хувьд илэрсэн зөрчил багатай байгаа. Ургамал хууль бусаар түүдэг хүмүүс ихэвчлэн мотоциклтой байдаг бөгөөд дуудлагаар очиж шалгахад дандаа зугтаагаад яваад өгсөн байдаг. ...надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулах нь зүйтэй гэх мэдүүлэг...” /хх-ийн 39 дүгээр хуудас/,

   Шүүгдэгч Ж.Г  мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2019-09 сараас эхлэн тухайн ургамлыг иргэдээс худалдаж авч эхэлсэн. Харин 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр .................. аймгийн .................суманд явж байгаад баригдсан. А надад ургамал худалдаж аваад мөнгө олох боломжтой гэдгийг хэлсэн. Тэгээд бид хоёр үгсэн тохиролцоод тухайн ургамлыг худалдаж авсан. Тухайн ургамлыг түүх, худалдаж авч болохгүй гэдгийг мэднэ. Гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч буруу гэдгийг ухамсарлаж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй. Одоогийн байдлаар ямар нэгэн ажил хийдэггүй. Надад ямар нэгэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө байхгүй. Иймд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэжээ.

   Шүүгдэгч Г.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Ер нь бид хоёр ойролцоогоор 1 килограмм тутмаас 20000-30000 төгрөгийг ашиг гаргах бодолтой байсан. Дахиж ийм алдаа гаргахгүй. Тухайн ургамлыг дам дамаа хүнээс асууж сураглаад зарж болдог гэж хэлэхээр нь ургамлыг худалдаж авч байсан юм. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэжээ.

 

Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, Хэрлэн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.С 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн  №....................дугаар дүгнэлтэнд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн бүртгэлийн ...................... дугаартай гомдол, мэдээлэлд шалгагдаж байгаа уг ургамал нь бүтэц шинжийн байдлаар манай орон тархсан Майлцтан овгийн “******* жиргэрүү /Saposhnikovia divaricate (Turz.) Schischk/” ургамал байна.
  2. Монгол Улсын Засгийн газрын “Тогтоолд нэмэлт оруулах тухай” ЗГ-ын 1995 оны 153-р тогтоолд 2004 оны 165 дугаар тогтоолын нэмэлт жагсаалтаар батлагдсан Монгол орны ховор ургамлын жагсаалтад “******* жиргэрүү” ургамал нь орсон.
  3. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-282 дугаар тушаалаар “Экологи-эдийн засгийн үнэлгээ”-г баталсан бөгөөд 1 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэсний үнэлгээг 50000 төгрөгөөр тогтоосон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлд “иргэн, аж ахуй нэгж, байгууллага хууль бус үйл ажиллагаагаараа байгаль орчин, түүнийн баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй”, 49 дүгээр зүйлийн 49.4.3-д “ ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох” гэж тус тус заасан. Иймд ургамлын аймагт учирсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-д заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2015 оны А-282 дугаар тушаалаар батлагдсан экологи-эдийн засгийн үнэлгээний дагуу “******* жиргэрүү” ургамлын 1 кг тутамд 50000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр шууд хохирлыг тооцно.
  4. Хэрлэн сумын захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг “Үнэлэх, худалдан борлуулах, устгах” комиссын гишүүд, тухайн хэргийг хариуцсан Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Х.Н хамт дээрх хураагдсан “******* жиргэрүү” ургамлын үндсийг шалгахад нийт 402.8 кг /50 шуудай/ байснаас ашиглах боломжтой нь 402.8 кг байна...” гэжээ. /хх-ийн 52 дугаар хуудас/,

            - Байгаль орчин, Аялал жуучлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 дугаар тушаалын хуулбар /хх-ийн 60 дугаар хуудас/,

            - Монгол Улсын Засгийн газрын тогтоол /Ховор ургамлын жагсаалт/-ын хуулбар /хх-ийн 61-72/

            - Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл буюу ,,,,, ДОР улсын дугаартай MITSUBISHI PAJERO тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, шүүгдэгч Г.А жолооны үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 84-86, 89 дүгээр хуудас/,

            - Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-06-10/,

            - Эд зүйл хураан авсан тухай 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тайлбар, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээн авсан тухай 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-28 дугаар хуудас/,

            - Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

            - Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 99 дүгээр хуудас/

            Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Г.А эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 91, 93-98, 101 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ж.Г эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын “эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа”, оршин суугаа газрын тодорхойлолт /90, 102, 104 дүгээр хуудас/

Шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан “ Байгаль Орчин, Аялал жуулчлалын яамны 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ...............тоот албан тоот, хавсралт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 19210................... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Г  шүүгдэгч Г.А  нар нь бүлэглэн 2019 оны 10, 11 дүгээр саруудад Дорнод аймгийн ..................сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаартай тогтоолоор баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д орсон “******* *******” ургамалыг иргэдээс зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч А.Э /хх-ийн 45 дугаар хуудас/, гэрч О.Д  /хх-ийн 44 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч М.О /хх-ийн 39 дүгээр хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Ж.Г, Г.А нарын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн...” мэдүүлэг, Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, Хэрлэн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.С 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн  №...................дугаар дүгнэлт /хх-ийн 52 дугаар хуудас/, Байгаль орчин, Аялал жуучлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 дугаар тушаалын хуулбар /хх-ийн 60 дугаар хуудас/, Монгол Улсын Засгийн газрын тогтоол /Ховор ургамлын жагсаалт/-ын хуулбар /хх-ийн 61-72/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-06-10/, эд зүйл хүлээн авсан тухай 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-28 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-33 дугаар хуудас/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 99 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Г, Г.А нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгалын ховор ургамал болох “******* жиргэрүү” ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нар нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгаа гэдгээ мэдсээр байж байгалын ховор “******* жиргэрүү” ургамлыг худалдан авч, тээвэрлэсэн үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч нар нь “иргэдийн гар дээрээс бэлэн түүсэн “дэрэвгэр жиргэрүү” гэх байгалын ховор ургамалыг худалдан авсан, ямар хүмүүс байсан талаар тодорхой санахгүй байна...” гэж мэдүүлж байгаа бөгөөд шүүгдэгч нар нь тус бүр 10.000.000 төгрөг гаргаж 1 кг үндэсийг 2019 оны 10, 11 дүгээр саруудад  40.000 төгрөгөөр худалдан авсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа бөгөөд улсын яллагч нь шүүх хуралдаанд “...ховор ургамал болох “дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндсийг худалдан авсан үйлдлийн улмаас байгаль экологид учруулсан хохирлыг шүүгдэгч нараас гаргуулахгүй гэх” санал гаргасан зэргийг харгалзан шүүгдэгч нарыг байгаль экологид учруулсан хохиролд нөхөн төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Г, Г.А нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгалын ховор ургамал болох “******* жиргэрүү” ургамалыг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Ж.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нар нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч нарын хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г, Г.А нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан MITSUBISHI PAJERO маркийн ,,,,, ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Б.П эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна.

Иймд MITSUBISHI PAJERO маркийн ,,,,, ДОР улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож эзэмшигч Б.П  буцаан олгох нь зүйтэй байна.

Уг тээврийн хэрэгслийг Дорнод аймгийн Хэрлэн сумын үнэлгээний комисс нь 4.500.000 төгрөгөөр үнэлсэн байна.

Иймд уг тээврийн хэрэгслийн үнэ болох 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч тус бүрээс 2.250.000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргаж улсын орлого болох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 402.8 кг “******* жиргэрүү” ургамлыг /шүүхэд ирээгүй/ устгахыг Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ж.Г ЖБ........................, шүүгдэгч Г.А ЖИ............... дугаартай регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийн лавлагаа тус бүрийг  Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Г, Г.А нар нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

1. Шүүгдэгч ******* овогт Ж.Г, ******* овогт Г.А нарын Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар байгалын ховор ургамал болох “******* *******” ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт Ж.Г, ******* овогт Г.А- нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ж.Г, Г.А нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа, өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ж.Г, Г.А нарт мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан MITSUBISHI PAJERO маркийн ,,,,, ДОР улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож,  эзэмшигч Б.П буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 4.500.000  /дөрвөн сая таван зуу мянга / төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр буюу 2.250.000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгосугай.

6. Шүүгдэгч Ж.Г, Г.А нар нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ж.Г ЖБ.................., шүүгдэгч Г.А ЖИ................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Эд мөрийн баримтаар хураагдсан Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 402,8 кг /шүүхэд ирээгүй/  *******, жиргэрүү ургамлын үндсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг  Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Г, Г.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.БАТСАЙХАН