Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2019/ШЦТ/327

 

 

 

 

 

 

 

 

2019        12          13                                             2019/ШЦТ/327

 

                                   

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С

Улсын яллагч Б.Т

Хохирогч Л.С, иргэний нэхэмжлэгч Ж.Х нарын өмгөөлөгч Ж.Ц

Иргэний нэхэмжлэгч Ж.Х

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э

Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэлдгэр галзууд овогт Н.Б-т холбогдох 19210............... дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, баяжуулалтын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Дорнод аймаг ....... сум 6-р баг ....... тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Д............. овогт Н.Б /РД: ЖЛ........../,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн орчимд Дорнод аймгийн ....... сумын төвөөс баруун тийш 7 км орчим зайд авто зам дээр “Тоёота Приус”-11 маркийн ....... УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 12.1 “Жолооч замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” мөн дүрмийн 3.4.б “Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн  заалтуудыг зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгсэл онхолдож зорчигч Л.С ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, зорчигч Ц.Г-ын амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн орчимд Дорнод аймгийн Булган сумын төвөөс баруун тийш 7 км орчим зайд авто зам дээр “Тоёота Приус”-11 маркийн ...... УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 12.1 “Жолооч замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” мөн дүрмийн 3.4.б “Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн  заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож Ц.Г амь насыг хохироож, Л.С ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Т-оос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 19210.............. дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Гэрч Л.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 14 цагийн үед ...ослын дуудлага гарсан гэснээр ...... сумын төвөөс баруун тийш 7 орчим км зайтай ...цагаан өнгийн приус маркийн авто машин дугуй нь дээшээ харсан байдалтай автомашины зүүн урд талд урагшаа харсан хажуугаараа хэвтсэн нүүр нь хучсан байдалтай эрэгтэй хүн байсан. ... машины баруун талд толгой нь хойшоо хараад зүүн тийшээ хараад хэвтэж байсан эмэгтэйд үзлэг хийхэд цээжин хэсэгтээ хүргэхгүй ёолоод байсан. ...хөлнийх нь шагайн хэсэг мултарсан байж болзошгүй далийсан байдалтай хөлдөө хүргэхгүй байсан. Дараагийн хүнийг автомашин дотроос татаж гаргаад ...баруун талынх нь дунд чөмөг хугарсан хамар нь халцарсан нүдний ухархайд нь цус хурсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

            Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ...4 цаг 52 минутад явж байхад засмал замын ертөнцийн зүгээр хойд зүгт цагаан өнгийн .....УБУ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл хойшоо харсан байдалтай 3-н дугуй нь дээшээ харсан жолооч талын арын дугуй байхгүй болчихсон байдалтай байсан. Приус автомашины ард ойролцоогоор 4 метр орчимд эрэгтэй хүн, ертөнцийн зүгээр урагшаа харсан байдалтай толгойн хэсэг нь цустай. ...баруун талд хойшоо харсан байдалтай эмэгтэй хүн хэвтэж байсан. Би машинаа зогсоогоод Дорнод аймгийн Цагдаагийн газрын 7058102 дугаартай залгаж дуудлага өгөөд ...машины ард хэвтэж байсан хүний дээр машин дотор байсан куртик, мишок зэргийг хучиж өгсөн. Пруис машины дотор талд нь нэг эрэгтэй хүн ёолж байсан. Машин байсан газраас баруун тийш 10 гаруй километрт би 60-70 км/цагийн хурдтай явж байсан дохио өгөөгүй эсрэг талын урсгалын гол хэсэг рүү их хурдтай явж өнгөрсөн, уг приус мөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-34 дүгээр хуудас/,  

Гэрч Ю.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Донод аймгийн чиглэлд ...машинтай явж байхад бидний хажуугаар нэлээн хурдтай зүүн тийш өнгөрсөн. ......... сум орох гээд 8 км орчим зайд явж байхад замын хойд талд ертөнцийн зүгээр хойш харсан машин доош харсан байдалтай, хоёр хүн машины гадна талд хоёр хүн гарч хэвтсэн, нэг хүн машин дотор байсан. ...цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

            Иргэний нэхэмжлэгч Ж.Х гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр манай хадам аав Л.С нь миний Тоёота приус 11 маркийн .....УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Батноров сум ороод ирье гэж хэлээд авсан юм. Тэгээд Батноров сумаасаа Бэрх орчхоод Дорнод руу явах замдаа онхолдож зам тээврийн осол гаргасан. Иймээс би миний машиныг хадам аавтай хамт явахдаа жолоодож байсан Н.Б гэх эгчээс нэхэмжилж байна. ...би машинаа 6.800.000 төгрөгөөр зарах байсан. Тиймээс 6.800.000 төгрөгөөр тоёота приус-11 маркийн .....УБҮ улсын дугаартай машинаа үнэлж нэхэмжилж байна. ...машины үнэ гаргуулаад авах юм бол уг тээврийн хэрэгслийг би авахгүй, Н.Б өөрөө авах байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 18 цагийн орчим Хэнтий аймгийн Бэрх суманд оршин суудаг төрсөн эгч У над руу залгаад “дүү Г-г зам тээврийн осолд орсон байна гэж хэлсэн. ...бид нар ярилцаж байгаад Дорнод аймгийн төв рүү очсон. Тэгээд ирээд юу болсон талаар асуухад ... сумын нутагт тээврийн хэрэгсэлтэй явж байгаад осолд ороод биеийн байдал муу ирээд 6 дугаар сарын 8-ны өдрийн үүрээр нас барсан талаар хэлсэн. ...Манай хамаатан садангийн зүгээс ямар нэгэн гомдол байхгүй. Энэ хэргийг хурдан шуурхай шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

            Хохирогч Л.С ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Хэнтий аймгийн Бэрх тосгоноос Дорнод аймгийн Чойбалсан хот орохоор Ц.Г, Н.Б нарын хамт хүргэний Тоёота приус-11 маркийн .....УНҮ улсын дугаартай машинтай явж байсан. Машиныг Б жолоодож явж байсан. Би замд машины урд талд жолоочийн хажуугийн суудалд унтаж явсан. Ингээд Дорнод аймгийн ....... сум орохын наана гадаа бороо орчихсон даараад сэрчхээд хэсэг хугацааны дараа эргээд ухаан алдаад Дорнод аймгийн Нэгдсэн эмнэлэгт ухаан орсон. Тиймээс надад юу болсон талаар мэдэх зүйл байхгүй. ...Н.Б, Ц.Г нар болон миний бие ерөөсөө архи дарс хэрэглээгүй байсан. ...Б надтай 2019 оны 07 дугаар  сарын эхээр наадмын өмнө надтай утсаар яриад надаас цагдаа мэдүүлэг авахаар нь би таныг машины жолооны хүрд булаасан гээд мэдүүлэг өгчихсөн шүү гэж Н.Б надад утсаар хэлж байсан. Түүнээс биш надад жолооны хүрд булаасан зүйл байхгүй..., гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

            Шүүгдэгч Н.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 08 цагийн орчим Хэнтий аймгийн Бэрх сумаас зүс таних С ахын тээврийн хэрэгсэлтэй Г ахын хамт гарсан. Хөдлөөд Г ах тээврийн хэрэгслийг жолоодон яваад Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг орчим 11 цагийн үед ирээд тээврийн хэрэгслээ шалгаад надад хандан “ахынхан хуян хөөрөөд байна чи бариад явчих” гэхээр нь би С ахад “та бариад явчих” гэж хэлэхэд С ах “миний нойр хүрээд байна, би барихгүй, чи бариад явчих” гэж хэлэхээр нь би жолооны ард суусан. Тэгээд би тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад Хөлөнбуйр сумын хажуугаар гарах үед маш их бороо орсон бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн шил арчигч нь муу ажлаад байсан тул зөөлөн явсан. Хөлөнбуйр сум 603 гэсэн пайз өнгөрөөд явж байгаад замын эхний хагархай хэсгийг тойроод дараагийн хагархай хэсгийг тойрох үед тээврийн хэрэгсэл шарваад замын зүүн тал руу маш хурдан унасан. Тэр үед зогсоох арга хэмжээ авсан боловч чадаагүй унасан. . Би одоо хоёр хүүхдийн хамт амьдардаг. Хөл дээрээ зогсож чадахгүй байгаа.  ...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95 дугаар хуудас/,

            Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.З-ын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 83  дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Талийгаач Ц.Г цогцост духны ясны зүүн хэсгээс доош турк эмээл рүү үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, дагзны хэсгийн аалзан хальсан доор тархмал цус хуралт, Цээжний баруун талд 3-р хавирганы хугарал, зүүн зулайн хуйх, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний гадна хэсэг шарх, зулай, дух, хамрын нуруу, зүүн хацар, уруул, баруун мөр, баруун, зүүн шуу сарвуунд зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Талийгаачид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.

6. Талийгаач нь нэгдүгээр бүлгийн цустай байна.

7. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй байна гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 55-56 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Б-ын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 387 дугаар дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Л.С биед баруун дунд чөмөгний бяцарсан далд хугарал, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Тухайн цуг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 64 дүгээр хуудас/,

Цагдаагийн газрын замын цагдаагийн техникийн шинжээч Ч.У-ын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 35 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Жолооч Н.Б нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөн осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.1. Жолооч замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

2. Тоёота Приус-11 маркийн .....УБҮ улсын дугаартай автоамашины тоормосны мөр хэрэг, ослын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, схем зураглалд тэмдэглээгүй байх тул хурдыг тогтоох боломжгүй байна.

3. Цагдаагийн байгууллагын нэгдсэн системээс Наранмандах овогтой Б /ЖЛ......../ регистрийн дугаараар лавлагааг авахад тээврийн хэрэгсэл жолоодох хүчинтэй эрхийн үнэмлэхтэй байна.

4.5.7. Тоёота Приус-11 маркийн .....УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Ц.М-ийн хийсэн үзлэгээр тухайн тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн, замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэсэн тэмдэглэл зэргээс харахад уг тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн, техникийн байдалд тавих ерөнхий шаардлага, замын хөдөлгөөний дүрмээр тээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлагуудыг хангасан байх үндэслэлтэй байна.

6. Жолоож Н.Б нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 12.1.Жолооч замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн дүрмийн заалтыг зөрчсөний улмаас осол болох гол шалтгаан болсон гэж үзэж байна... гэх дүгнэлт /хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

Цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг, техникийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 64 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

Хариулт-1. Цагдаагийн газрын ЗЦТ-ын зохицуулагч Ч.У-ын гаргасан эрүүгийн хэргийн 192100.......... дугаартай жолооч Н.Б нь МУ-н ЗХД-н 1.3 Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөн осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.1. Жолооч замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, МУ-н ЗХД-н 3,4-б хамгаалах бүсээр тоноглосон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн тус тус зөрчсөн нь үндэслэлтэй байна.

Хариулт-2. Хэрэг ослын газарт очсон Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахмад Ц.Мягмарсүрэнгийн үзлэг дүгнэлтээс харахад жолооч Н.Б-ийн жолоодон явсан .....УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой байна гэж дүгнэв.

Хариулт-3. Салж унасан гэх дугуйны боолт буюу шпилк сул байсан /баруун хойд тал/ осол гарахад шууд нөлөөлөөгүй. Жолооч Н.Б нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 3,4 дэх /Дугуй булны бэхэлгээ сул, бэхэлгээний эсрэг шураг дутуу найдваргүй бэхлэгдсэн, дугуй цоожлох цагираг гэмтсэн буюу буруу тавигдсан авто машиныг ашиглахыг хориглоно/ гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэхээр байна.

Гэвч хэргийн материал, ослын зурагтай танилцахад дээрх авто машины дугуйн шпилк сул байсан тохиолдолд дээрх авто машины дугуй обуд хэсгээрээ салж унах байсан бөгөөд дээрх ослын үед хэргийн газар хийсэн үзлэг, фото зургаас харахад .....УБҮ дугаартай тээврийн хэрэгслийн баруун хойд дугуй ослын явцад дугай обудтайгаа, обуд нь стубц /хойд бултай/-тэйгээ хамтаар шарвалтын явцад хөшилт үүссэнээс салсан гэж дүгнэв.

Хариулт-3. Жолооч Н.Б нь .....УБҮ Т.Приус-11 маркийн авто машиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 Жолооч замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 б хамгаалах бүсээр тоноглосон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс уг зам тээврийн осол гаргасан гэж шинжээч нар дүгнэж байна... гэх дүгнэлт /хх-ийн 163-164 дүгээр хуудас/,

            - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-14 дүгээр хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15, 157-159 дүгээр хуудас/,

Ослын схем зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

     - Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-20 дугаар хуудас/,

     - Хэрлэн сумын Үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 21 дүгээр хуудас/,

     - Хохирогч Л.С ын Амбулаториор эмчлүүлэгчдийн карт, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 103-110 дугаар хуудас/,

     - Нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 112 дугаар хуудас/,

-Зам тээврийн осолд холбогдсон .....УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 113 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн ажлын албаны тодохойлолт, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдэлэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96-102 дугаар хуудас/,

Талийгаач Ц.Г ар гэр болох ээж Цэрэндэжид, эгч Оюунцэцэг, Уранцэцэг, Саранцэцэг, ах Ганхуяг, дүү Ганбаатар, Ганзориг нарын Дорнод аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх хүсэлт /хх-ийн 114 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 1921004320245 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн орчимд Дорнод аймгийн Булган сумын төвөөс баруун тийш 7 км орчим зайд авто зам дээр “Тоёота Приус”-11 маркийн ........ УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 12.1 “Жолооч замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” мөн дүрмийн 3.4.б “Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн  заалтуудыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл онхолдож  Л.С ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж зорчигч Ц.Г-ийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч” өгсөн мэдүүлэг, хохирогч Л.С /хх-27-28 дугаар хуудас/,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г /хх-ийн 25 дугаар хуудас/, гэрч Л.О /хх-ийн 43-44 дүгээр хуудас/, гэрч Ч.Б /хх-ийн 31-34 дүгээр хуудас/, гэрч Ю.Б /хх-ийн 35-36 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.З 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 83  дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 55-56 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Б 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 387 дугаар дүгнэлт /хх-ийн 64 дүгээр хуудас/, Цагдаагийн газрын замын цагдаагийн техникийн шинжээч Ч.У 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 35 тоот дүгнэлт /хх-ийн 70-71 дүгээр хуудас/, Цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг, техникийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 64 тоот дүгнэлтийн дүгнэлт /хх-ийн 163-164 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-14 дүгээр хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15, 157-159 дүгээр хуудас/, ослын схем зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 16-17 дугаар хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-20 дугаар хуудас/, Хэрлэн сумын Үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 21 дүгээр хуудас/, хохирогч Л.С ын Амбулаториор эмчлүүлэгчдийн карт, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 103-110 дугаар хуудас/, хохирогч Ц.Г нас барсны гэрчилгээ /хх-ийн 112 дугаар хуудас/, зам тээврийн осолд холбогдсон ....УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 113 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Ц.Г амь насыг хохироож, Л.С ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч Н.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

 

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл, жолоо барих дадлага туршлага дутсан, цаг агаарын нөхцөл байдал нөлөөлснөөс гадна хохирогч Л.С нь өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр жолоог шүүгдэгч Н.Б т шилжүүлсэн үйлдэл нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн бөгөөд энэ нь хоорондоо шалтгаант холбоотой болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Н.Б нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зорчигч Ц.Г амь насыг хохироож, Л.С ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г, хохирогч Л.С нар нь гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч Н.Б-ийг хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иргэний нэхэмжлэгч Ж.Х нь “Тоёота Приус”-11 маркийн .......УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 6.800.000 төгрөгөөр үнэлж хохирлыг нэхэмжилж байгаа хэдий ч хавтаст хэрэгт авагдсан /21 дүгээр хуудас/ Хэрлэн сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээгээр уг тээврийн хэрэгслийг 5.000.000 /таван сая/ төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд уг үнэлгээтэй иргэний нэхэмжлэгч Ж.Х 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр танилцсан, үнэлгээтэй холбогдуулж гомдол гаргаагүй байна.

Иймд шүүгдэгч Н.Б-ээс 5.000.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ж.Х-д, “Тоёота Приус”-11 маркийн ......УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Н.Б-т тус тус олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Ц.Г амь насыг хохироож, Л.С-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Н.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.

 

Шүүгдэгч Н.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний ам бүл 3, хоёр хүүхдийн хамт амьдараг, хөл дээрээ зогсож чадахгүй байгаа зэрэг хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Н.Б-ийн ЖЛ............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дэлдгэр галзууд овогт Н.Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.                                                             

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.Б-ийн оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Н.Б-т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь хохирогч Л.С, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Б-ийн ЖЛ.......... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Б-ээс тээврийн хэрэгслийн үнэ болох 5.000.000 төгрөгийг гаргуулж Хэнтий аймгийн Баян-Овоо сумын .........оршин суух иргэний нэхэмжлэгч Ж.Х/ ЖИ........../-д, Ж.Х-н эзэмшлийн Тоёота Приус”-11 маркийн ........УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Н.Б-т тус тус олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.                                            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.БАТСАЙХАН