| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2016/0566/И |
| Дугаар | 131/ШШ2016/00673 |
| Огноо | 2016-10-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 131/ШШ2016/00673
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг, ******* сумын 5 дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ы
Баянхонгор аймгийн ******* сумын 5-р баг ******* *******од байрлах ахуйн үйлчилгээний зориулалттай 240м2 ахуй үйлчилгээний зориулалттай байрны өмчлөгч тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 08 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Баянхонгор аймгийн ******* суманд ахуйн үйлчилгээний барилгыг буудал, зоогийн газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 12 жил болж байна. Улсын бүртгэлийн гэрчилгээ авах гэтэл анхны эзэмшигч тогтоогдохгүй гэсэн үндэслэлээр эрхийн гэрчилгээ өгөөгүй. Улсын бүртгэлийн газарт 5 жил хөөцөлдсөн боловч тухайн эд хөрөнгийн өмчлөгчөөр шүүхийн шийдвэрийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгоно гэсэн.
Иймд ******* сумын 5-р баг, *******, *******од байрлах ахуйн үйлчилгээний зориулалттай байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ******* сумын хуучин ахуй үйлчилгээний зориулалтай 240м2 байрыг иргэн н.Наранчимэгээс 2004 онд худалдаж аваад 12 жил үйл ажиллагаа явуулж байна. Уг байранд Улсын бүртгэлийн гэрчилгээ авах гэтэл анхны эзэмшигч тогтоогдохгүй гээд эрхийн гэрчилгээ өгөхгүй байгаа юм. Иймд Баянхонгор аймгийн ******* сумын 5-р баг 1-р хорин, *******, *******од байрлах, ахуйн үйлчилгээний зориулалттай байрны өмчлөгчөөр намайг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний лавлагаа, Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 08 сарын 26-ны өдрийн 1/991 тоот, тус аймгийн архивын тасгийн 2016 оны 08 сарын 26-ны өдрийн 591 дүгээр тоот, тус аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн 2016 оны 07 сарын 20-ны өдрийн 25 дугаар албан бичиг, 2016 оны 08 сарын 26-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, ******* сумын 5-р багийн Засаг даргын 2012 оны 01 сарын 23-ны өдрийн 05 дугаар албан бичиг, өмч хувьчлалын комиссоор авч хэлэлцсэн протокол, хөрөнгө үнэлэх актын хуулбар, Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын 2012 оны 01 сарын 24-ний өдрийн газар эзэмшүүлэх тухай захирамж, кадастрын зураг, Ч.*******ын өргөдөл, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь Баянхонгор аймгийн ******* сумын 5-р баг 1-р хорин, *******, *******од байрлах ахуйн үйлчилгээний зориулалттай 240м2 байрны өмчлөгч тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Б.******* нь Баянхонгор аймгийн ******* сумын 5-р баг 1-р хорин, *******, *******од байрлах ахуйн үйлчилгээний зориулалттай 240м2 байранд үйл ажиллагаа явуулж байгаа нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний лавлагаа, ...үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийг баталгаажуулах талаарх Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 08 сарын 26-ны өдрийн 1/991 дүгээр тоот, тус аймгийн архивын тасгийн 2016 оны 08 сарын 26-ны өдрийн ******* сумын ахуй үйлчилгээний 1991 оны өмч хувьчлалын материал шүүлгэх захиалга өгсөн боловч төрийн архивын тасагт баримтгүй гэх 591 дүгээр тоот, тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ...ахуй үйлчилгээний барилгыг Б.******* буудал, цайны газрын зориулалтаар ашиглаж байгаа гэх 25 дугаар албан бичиг, мөн ... тус барилгыг буудал, цайны газрын зориулалтаар Б.******* ашиглаж байгаа гэх ******* сумын 5-р багийн Засаг даргын 2012 оны 01 сарын 23-ны өдрийн 05 дугаар албан бичиг, Б.*******ы эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, өмч хувьчлалын комиссоор авч хэлэлцсэн протокол, хөрөнгө үнэлэх актын хуулбар, кадастрын зураг, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан Ч.*******ын өргөдөл, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2-т хуульд өөрөөр заагаагүй бол эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгийг олж авсан өмчлөгч бус этгээд уг эд хөрөнгийг өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 15 жилийн хугацаанд уг эд хөрөнгийг өмчлөгчийн адил эзэмшиж байсан бол дээрх хугацаа дууссанаар уг этгээд өмчлөх эрхийг олж авна гэж заасан байна.
Иймд хүсэлт гаргагч Б.*******ы хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагч Б.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээв.
Хүсэлт гаргагч нь өөрийн эзэмшиж буй ахуй үйлчилгээний зориулалттай байрны гэрэл зураг 2 хуудас, барилгын зураг 3 хуудас зэргийг хэрэгт хавсаргасан ба тус аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2006 оны 04 сарын 19-ний өдрийн 18 дугаар тоотыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэн үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2-т зааснаар Баянхонгор аймгийн ******* сумын 5-р баг 1-р хорин, *******, *******од байрлах ахуйн үйлчилгээний зориулалттай 240м2 байрны өмчлөгч Б.******* болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ