| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2019/00071/Э |
| Дугаар | 76 |
| Огноо | 2019-12-17 |
| Зүйл хэсэг | 12.1.2.2., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хурлын “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямдаваа
Улсын яллагч Н.Амаржаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э
Гэрч Э.Ц, Б.У
Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э холбогдох эрүүгийн 1940001560089 дугаартай хэргийг 2019 оны 11 сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй, 41 настай, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамтаар Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 12 сарын 05-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181-р зүйлийн 181.1, 153-р зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж байсан, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 21-ний өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Д.Э
Шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар “хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүч хэрэглэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх” гэмт хэрэгт холбогджээ.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Э нь Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар баг “Бага булаг” гэх газарт өөрийн гэртээ хамтран амьдрагч Э.Ц-ын төрсөн дүү Ө.С сэтгэцийн өвчтэй биеэ хамгаалах чадваргүй байгааг далимдуулан 2019 оны 04 сарын 07, 2019 оны 08 сарын 14-ний өдрүүдэд хүчээр бэлгийн харьцаанд орж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э гийн 2019 оны 10 сарын 22-ны өдөр хохирогчоор мөрдөн байцаалтад өгсөн: “Би Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг Бага булаг гэх газарт өөрийн төрсөн охин Ө.С хамт хөдөө мал маллаж байсан. Би гэртээ Ө.С л xaмт байдаг бөгөөд бид 2 өөрсдийн А дансандаа 100 орчим толгой малтай. Манайх Дархан сумын 3 дугаар баг Бага булаг гэх газарт хүргэн Э, хүү Ж гээд гурван гэрээрээ хамт нутагладаг. Надтай хамт байдаг Ө.С маань 1984 оны 11 сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн. Миний охин төрөлхийн оюун ухааны хомсдолтой, Дархан сумын эмнэлэгт эмчийн хяналтанд байдаг. Би Дархан сум, Бор-Өндөр сум, Улаанбаатар хот, Хэнтий аймаг зэрэг газрууд руу явахаараа Ө.С ийг Ц харж хандаж байгаарай гээд үлдээдэг. Ц нь манай том охин бөгөөд Э гэр бүл болоод 11 жил болж байгаа. Би 2019 оны 04 сарын 05-ны өдрөөс 2019 оны 04 сарын 15-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Дархан сумын эрүүл мэндийн төвд хэвтэж эмчлүүлсэн. Би эмнэлэгт хэвтэхдээ Ө.С ийг Ц ад үлдээгээд явсан. Дархан сумын эмнэлгээс гараад 2019 оны 04 сарын 15-ны өдөр хөдөө гэртээ харьсан. Тэгэхэд Ц надад хандан хэлэхдээ “2019 оны 04 сарын 07-ны өдөр Д.Э архи уучихсан ирсэн, согтуу ирээд намайг ална гээд байсан. Д.Э намайг ална гээд гурилын элдүүр бариад цохих гэж байхад нь У барьж авч салгасан гэж хэлсэн. Мөн Д.Э-ыг загнаад байхаар нь Ө.С ийг У-д үлдээгээд хургатай хонио татах гээд морьдсон. Хургатай хонио татчихаад гэртээ эргээд иртэл У надад хэлэхдзэ ишигнүүдээ хашаад гаднаас ороод иртэл Д.Э Ө.С-ийн дээр нь гараад хүчиндэж байсаныг харсан гэж хэлсэн. У бас хэлэхдээ ишигнүүдээ хашчихаад ороод ирэхэд Д.Э гэрийн зүүн талын орон дээр Ө.С ийн дээр нь гараад Ө.С ийн өмд, дотуур өмдийг хамтад нь тайлаад, өвдөг хүртэл нь шувталаад, өөрийнхөө өмд, дотуур өмдийг өвдөг хүртэлээ шувталчихсан дээрээс нь хөдөлж байсан. У-г босооч гэж хэлэхэд босохгүй байж байгаад дээрээс нь боссон. Тэгэхээр нь яаж байгаа юм бэ, жирэмсэн болговол яах юм гэж асуухад Д.Э нь адилхан эмэгтэй хүн хүсч л байгаа, би гадуур нь тавьдаг гэж хэлсэн, мөн хадам ээжид битгий хэлээрэй, даралт нь ихсэнэ шүү” гэж хэлсэн байсныг хэлсэн. Мөн 2019 оны 08 сарын 14-ний өдөр би хөдөө гэрээсээ Бор-Өндөр сум руу мал зарж борлуулах ажилтай ирээд Бор-Өндөр суманд хоноод 2019 оны 08 сарын 15-ны өглөө эрт хөдөө гэртээ харьсан. Би Бор-Өндөр сум руу явахдаа Ө.С ийг Ц-д үлдээгээд явсан. Намайг Бор-Өндөр сум руу явах үед Д.Э гэртээ байгаагүй. Тэгтэл намайг 2019 оны 08 сарын 15-ны өглөө гэртээ ирэхэд Д.Э гэртээ ирчихсэн унтаж байсан. Намайг гэртээ ирэхэд Ц орж ирээд 2019 оны 08 сарын 14-ний орой Д.Э архи уусан согтуу ирсэн, гэртээ ирэхдээ нэг шил 0.5 литрийн архитай ирээд, архиа ганцаараа уусан. Тэгээд Ө.С, Д.Э бид 3 нэг гэрт унтахаар хэвтсэн. Тэгтэл Э хамт унтаж байхад загнаад унтуулахгүй байсан, тэгснээ гэнэт миний өврөөс босоод Ө.С-н өвөрт орсон. Д.Э Ө.С-н өвөрт ороод өмд, дотуур хувцсыг нь тайлаад, 2 гарыг нь дээш нь болгоод дарж байгаад Ө.С-н дээр нь гараад хөдлөөд байсан. Тэгэхээр нь би болиоч гэж хэлтэл яадаг юм гээд байсан. Би гэрээсээ гарахаасаа айгаад Д.Э хийж байгаа зүйлийг хараад сууж байсан. Д.Э Ө.С бэлгийн ажил хийж дуусаад дээрээс нь буугаад хажуугаар нь хэвтэж байгаад хэсэг хугацааны дараа дахиад Ө.С ийн дээр нь гарч хүчиндэж, бэлгийн ажил хийсэн. Тэгэхэд Ө.С-г орилж хашгираад байхад тоохгүй байсан, би танай дүүг жирэмсэн болгохгүй, гадуур тавина гэж хэлсэн байсан. Д.Э нь миний охиныг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж доромжилж байгаад нь гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас/
2.Гэрч Б.Э-н 2019 оны 09 сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би Хэнтий аймгийн Дархан сум 3 дугаар багт дунд охин Ө.С-н хамт амьдардаг юм. Манай хаяанд том охин Ц нь нөхрийн хамт мөн бага хүү Ж эхнэрийн хамт 3 гэрээр амьдардаг юм. Би 2019 оны 04 сарын 05-ны өдөр эмнэлэгт хэвтээд 2019 оны 04 сарын 15-ний өдөр эмнэлгээс гарч гэртээ очсон юм. Тэгтэл манай бага хүүгийн эхнэр У нь надад Ц эгч Ж бид 3-г байхгүй байж байгаад би гэртээ орж иртэл Д.Э ах Ө.С эгч дээр гарчихсан хувцсаа тайлчихсан байсан гэж хэлсэн. Би юу болсон талаар асуутал 2019 оны 04 сарын 07-ны өдөр Д.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ манайд хүү Ж муудалцаж хэл амаар доромжилж дараа нь эхнэр Ц даа агсам согтуу тавьсан байсан. Би тэгээд яасын гэж асуутал Ж малдаа яваад дараа нь Ц хургатай хониндоо яваад бид 3 үлдсэн байсан. Тэгээд гэрийн гадаа ишиг гүйгээд байхаар нь би хашаанд хийчихээд ороод ирсэн чинь ийм юм болчихсон байсан гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 03-04 хуудас/
3.Гэрч Б.У гийн 2019 оны 09 сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар баг Бага булаг гэх газар нөхөр Жаргалан, хадам ээж Э нөхрийн эгч Ө.С нарын хамт мал маллаж амьдардаг юм. Манайхтай хамт нөхрийн том эгч Ц нь нөхөр Д.Э ы хамт амьдардаг юм. Манай хадам ээж 2019 оны 04 сарын 05-ны өдөр Дархан сумын төв дээр эмнэлэгт хэвтээд эзгүй байх хойгуур 2019 оны 04 сарын 07-ны өдөр хадам эгчийн нөхөр Д.Э нь архи ууж ирээд манай нөхөр Ж муудалцах гээд байсан. Манай нөхөр Ж араас нь махтай хувингаар цохих гээд байсан. Тэгээд Ц эгч бид хоёр голоор нь ороод боль гэж салгаад би нөхрөө хонинд нь явуулсан. Манай нөхрийг явсаны дараа эхнэр рүүгээ агсараад эхнэр Ц-ыгаа гурил элдээд сууж байхад нь ганжингийн аваад цохих гээд байсан. Тэгэхээр нь би ганжингийн булааж аваад зогсож байтал манай нөхөр орж ирээд чи яасан их агсам тавьдаг юм гээд чирж гаргаад гадаа хүлээд орхиод төд удалгүй гэртээ сууж байтал уяагаа тайлаад ороод ирсэн. Тэгээд орж ирээд баруун орон дээр чимээгүй суугаад байсан. Манай нөхөр хоолоо идчихээд хонио эргүүлэх гээд явтал босож ирээд эхнэр рүүгээ агсраад байхаар нь эхнэр Ц нь хургатай хониндоо явлаа гээд яваад өгсөн. Тэгээд Д.Э ах С эгч бид 3 үлдсэн. Төд удалгүй байж байтал манай гадуур 2 ишиг гүйгээд байхаар нь би хашаанд хийх гээд гараад төд удалгүй 5-10 минутын дараа гэртээ ороод иртэл Д.Э ах Ө.С эгч дээр гарсан хөдөлж байсан. Тэгээд би гэртээ орж иртэл босож суучихаад Ө.С эгчийг чи хаалгаа түгжихгүй яасын гээд загнаад байсан. Эгч Ө.С нь төрөлхийн бие муутай юм ярьж чаддаггүй ухаан санаа нь эрүүл биш болохоор уйлаад байсан. Тэгээд та яаж байгаа юм бие муутай хүн жирэмсэн болчуул яахын гэж хэлтэл, би дотор нь тавьдаггүй гадна тавьдаг. Чамд баригдчихлаа гээд байсан. Тэгээд сууж байсанаа хүнд хэлвээ чи бид хоёрын нууц шүү гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 хуудас/
4.Гэрч Э.Ц ын 2019 оны 09 сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би Хэнтий аймгийн Дархан сум 3 дугаар багт хамтран амьдрагч Д.Э , ээж Э, дүү Ө.С , дүү Ж, дүүгийн эхнэр У нарын хамт амьдардаг юм. Д.Э нь 2019 оны 04 сарын 07-ны өдөр айл руу очиж дүүгийн мотоциклийг авчирна гэж яваад архи уучихаад ирсэн. Гэрт манай дүү Ж эхнэртэйгээ, дүү Ө.С бид нар байсан юм. Манай ээж Э нь эмнэлэгт хэвтчихсэн байхгүй байсан. Тэгээд гаднаас орж ирээд манай дүү Ж цохих гээд байхаар нь салгаад дүүгээ хонинд нь явуулсан. Тэгсэн над руу агсраад гэрээс хутга эрээд байсан тэгсэн гаднаас дүү Ж орж ирээд чирж гараад гадаа гараад хүлсэн. Тэгээд төд удалгүй уяагаа тайлж орж ирээд баруун орон дээр суугаад байсан. Дүү Ж нь малдаа явсаны дараа босож ирээд над руу агсраад байхаар нь би хургатай хониндоо яваад өгсөн. Тэгээд орой гэртээ иртэл манай бэр У нь надад хандан танай нөхөр Д.Э чинь С эгчийн дээр гарчихсан байсан гэж хэлсэн. Тэгээд би Д.Э д чи яаж байгаан гэж хэлтэл тэр У г чинь цуг хүчиндчихдэг байж гээд над руу уурлаад байсан. Ээждээ хэлж битгий сэтгэл санааг нь зовоогоод байгаарай гэж У бид 2-руу дайраад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 хуудас/
5.Гэрч Э.Ц ын дахин мөрдөн байцаалтад өгсөн: “Би Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар баг бага булаг гэх газарт хамтран амьдрагч Д.Э, хүү М-ийн хамтаар амьдардаг байж байгаад хүү М тусдаа гараад Баянхонгор аймагт байгаа. Би Э 1 гэрт, манай хажууд ээж Э миний дүү Ө.С нар нэг гэрт, хажууд нь дүү Ж эхнэр У гийн хамтаар амьдардаг. Манайхан 3 гэрээр хамт нэг газарт амьдардаг. Би Э 2008 оноос хойш хамтран амьдарч байгаа манай нөхөр байгаа юмаа. Бид дундаасаа хүүхэдгүй. 2019 оны 04 сард болсон асуудлаас хойш 2019 оны 08 сарын эхэн үед ээж Э Бор-Өндөр сум руу явсан байсан. Тэр орой дүү Ө.С ийг манай гэрт оруулаад надтай хамт үлдээсэн. Тэр үед гэрт би дүү Ө.С ийн хамт байхад Д.Э орой 20 цагийн үед Дорноговь аймгийн Иххэт сумаас ирлээ гээд мотоцикльтой архи үнэртүүлчихсэн айхтар согтоогүй халамцуухан ирсэн. Гэрт орж ирээд 1 шил 0.5 литрийн савлагаатай архи гаргаж ирээд уусан. Намайг Д.Э архиа ууж дуусаад ална шүү пизда минь, цагдаа дууд надад үйлчлэхгүй гэх мэтээр намайг хэл амаар доромжилсон. Тэр үедээ миний биед хүрээгүй хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би Д.Э ы хамт гэрийн хойд орон дээр унтаж байсан ба дүү Ө.С гэрийн зүүн орон дээр ганцаараа унтаж байсан. Тэгтэл шөнө Д.Э намайг хамт хэвтэж байхдаа хараагаад загнаж байгаад гэнэт Д.Э босоод дүү Ө.С ийн унтаж байсан гэрийн зүүн орон дээр очоод Ө.С ийн өвөрт ороод хэвтсэн. Тэгээд Ө.С дүү маань орилоод байхаар нь би босож очоод Д.Э чи болиоч ядарсан дүүг маань яах гээд байгаа юм бэ гэхэд Д.Э дүүгийн 2 гарыг дарчихсан дээр нь гараад хүчиндэж байсан. Тэгээд дүүг орилоод байхад тоохгүй намайг болиоч хөгжлийн бэрхшээлтэй хүнийг болиоч гэж хэлэхэд тоохчгүй ичихчгүй дээр нь хөдөлж байгаад би танай дүүг жирэмсэн болгохгүй гадуур нь тавьчихна гэж хэлээд байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа дээр нь хөдөлж байгаад хажууд нь хэвтсэн. Би тухайн үед хажуугийн гэрт байдаг дүү Жаргаландаа хэлэх гэхэд хутгаа нууж амжаагүй хэвтсэн байсан тэгээд намайг гарвал хутга олж аваад надад халдах байх гэж айгаад гарч чадаагүй, би хашгарч ч чадаагүй. Өмнө нь архи уучихаад хутга хайгаад намайг ална гээд байдаг байсан, тэгэхээр нь би хутгаа нуучихдаг байсан. Тэр өдөр нуугаагүй унтсан байсан. Тэр шөнө Д.Э ыг би дүүгийн дээр хөдөлж байгаад болиод хажууд нь хэвтэхээр нь чи босоочээ гэж хэлэхэд тоохгүй байж байгаад хэсэг хугацааны дараа дахин дүүгийн дээр гарч хүчиндэж эхэлсэн. Дүү Ө.С орилоод хашгираад байхад тоохгүй байсан. Би мэдэж байна гээд байсан. Тэгээд тэр шөнө би унтаагүй дүүгээ хараад хэвтэж ч чадаагүй өглөө болгосон. Тэгээд Д.Э маргааш нь өдөржин унтаж байгаад Дорноговь аймгийн Иххэт сум руу явсан. Тэрнээс хойш буцаж ирээгүй байгаа. Би ээжид чамайг хэлнээ гэж тухайн үед Д.Э д хэлэхэд ээждээ битгий хэлээрэй гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10-р хуудас/
6.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 сарын 07-ны өдрийн №03 дугаартай “1.Ө.С нь бэлгийн замын халдварт өвчингүй байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17 хуудас/
7.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 сарын 04-ний өдрийн №47 дугаартай “1.Ө.С биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 17 хуудас/
8.Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 09 сарын 13-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын “Ө.С нь сэтгэцийн хувьд хүнд хэлбэрийн оюуны хомсдолтой шинж тэмдгийн уналт таталт өвчтэй” гэх дүгнэлт /хх-ийн 21-р хуудас/
9.Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 10 сарын 21-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын “Д.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй” гэх дүгнэлт /хх-ийн 63-р хуудас/
10. Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 12 сарын 05-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 21-ний өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 115-122-р хуудас/
11. Яллагдагч Д.Э ы 2019 оны 11 сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 4 сард өөрийнхөө адууг гэрийнхээ ойролцоо хардаг байсан. Яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Хавар мал төллөж байсан үе. Манай хадам ээж байхгүй, эзгүй байсан. Тухай өдөр гэртээ байж байтал манай эхнэр хургатай хонио татах гээд явсан. Ж сувай хонио татах гээд явсан. Ингээд гэрт У, Ө.С бид гурав үлдсэн. Тэгэхэд У гадаа хашаанд ишигнүүдээ хашиж байсан. Тэр хооронд Ө.С бид хоёр нэг гэрт цуг байсан. Тэгэхэд Ө.С өөрөө эхэлж надтай бэлгийн харьцаанд оръё гэж хэлсэн. Мөн хүн байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь дээлээ тайлаад гэрийн хаалга түгжсэн чинь дутуу түгжигдсэн байсан. Тэгээд Ө.С өмдөө тайлаад бэлгийн харьцаанд орох гээд зүүн талын орон дээр хэвтсэн. Тэгэхээр нь би Ө.С рүү очоод өмдөө тайлах гээд байж байтал У гаднаас орж ирсэн. У гаднаас орж ирээд намайг яаж байгаа юм бэ гэхээр нь бид хоёр ярьчихсан байсан юм гэж хэлсэн. Тэгээд би дээлээ өмссөн. Ө.С өмдөө татсан. Би энэ асуудлыг эхнэртэй хэлж байсан. Тэгээд үүнээс хойш 2019 оны 08 сарын 14-ний өдөр Иххэт суманд байж байгаад хөдөө гэртээ ирсэн. Тэгэхдээ 1 шил архитай ирсэн. Намайг гэртээ ирэхэд хадам ээж байхгүй, эзгүй байсан. Тэгээд авчирсан нэг шил архиа Ж хуваагаад уусан. Архиа ууж дууссаны дараа Ж гэртээ унтах гээд орсон. Хадам ээж байхгүй байсан учир Ц бид хоёр Ө.С ийг хараад хадам ээжийн гэрт унтахаар болсон. Бид нарыг унтах гээд байж байхад Ц гэрээс гарахаар нь Ө.С бид хоёр бэлгийн харьцаанд оръё гэж ярьсан. Өнөө орой Ц ыг унтахаар нь хувцсаа тайлаарай Ө.С хувцсаа тайлчихлаа гэж хэлсэн. Тэгээд бэлгийн ажил хийе гэж ярьсан. Ингээд шөнө дунд эхнэрийг унтчихаар нь би орноосоо босоод Ө.С ийн өвөрт орсон. Тэгээд Ө.С бид хоёр бэлгийн харьцаанд орсон. Бид хоёр нэг удаа бэлгийн ажил хийсэн. 2019 оны 08 сарын 15-ны өглөө босоход Ц надад чи Ө.С бэлгийн харьцаанд орж байж жирэмсэн болговоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би дотор нь тавиагүй гэж хэлсэн. Ийм л асуудал болсон ” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38-р хуудас/
12. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
13.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Д.Э Ө.С хүчиндсэн нь үнэн. Би мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гомдолтой байна” гэх мэдүүлэг,
14.Гэрч Э.Ц ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Д.Э дүү Ө.С миний хажууд хүчиндсэн нь үнэн. Би мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гомдолтой байна” гэх мэдүүлэг,
15.Гэрч Б.У гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Д.Э Ө.С хүчиндсэн нь үнэн. Би мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн” гэх мэдүүлэг,
16.Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би Ө.С хүчиндсэн нь үнэн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э , гэрч Э.Ц, Б.У , шүүгдэгч Д.Э нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар “хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүч хэрэглэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Тухайлбал шүүгдэгч Д.Э нь Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар баг “Бага булаг” гэх газарт өөрийн гэртээ хамтран амьдрагч Э.Ц ын төрсөн дүү Ө.С сэтгэцийн өвчтэй биеэ хамгаалах чадваргүй байгааг далимдуулан 2019 оны 04 сарын 07, 2019 оны 08 сарын 14-ний өдрүүдэд хүчээр бэлгийн харьцаанд орж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Э-д холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Э ыг “хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүч хэрэглэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э нь “нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг шүүх хуралдаанд гаргасан тул шүүгдэгч Д.Э нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:
Шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгийн 2.3-д зааснаар “хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүч хэрэглэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.
Шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Д.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 21-ний өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Э нь 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн байх бөгөөд уг ялаас 72 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлж, 178 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Бондоон овогт Должингийн Д.Э ыг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Д.Э д оногдуулсан 4 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 /дөрвөн/ жил 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв
Шүүгдэгч Д.Э нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл,
36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.5, 36.6, 36.7,
36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг
удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1. Д.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар “хохирогчийг сэтгэцийн өвчтэй, биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүч хэрэглэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Д.Э ыг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Д.Э д оногдуулсан 4 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 /дөрвөн/ жил 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э д оногдуулсан 4 /дөрвөн/ жил 22 /хорин хоёр/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э ы энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
6.Шүүгдэгч Д.Э нь энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ М.ЭНХМАНДАХ