| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0027/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/20 |
| Огноо | 2020-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2020/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.А даргалж,
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч: А.А, Ш.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А А, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ш Д нарт холбогдох 1912005310004 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Дугаар /С% Цэцэрлэг
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн И суманд төрсөн, 58 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт А аймгийн,,, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт А А /РД:../
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. сарын ..-ны өдөр Саймгийн Осуманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт А аймгийн ,,, оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Ш Д /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
2019 оны 09 дүгээр сарын 03-ны орой А аймгийн И сумын Т багийн нутаг Зхороолол гэх газар Ш.Дгийн баруун тохой орчим хазаж, А.Ат тархи, доргилт баруун хөмсөг, нүд орчмын, баруун гарын мөр, бугалга, шууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан харилцан зодолдож, тус тусын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт Ш.Дгийн хохирогчоор мэдүүлсэн: А гэх хүн надад хөнгөн хохирол учруулсан. Одоо надад гомдол санал байхгүй. Харилцан бие биеэсээ уучлалт гуйсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт А.Аийн хохирогчоор мэдүүлсэн: Дтай тохиролцсон байгаа гэв. гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 1912005310004 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Аийн мэдүүлсэн: ...2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Ихтамир сумын Тайхар багийн нутаг Заанхошуу хороололд үйл ажиллагаа явуулах “Гоё бууз” нэртэй цайны газартаа ажиллаж байгаад 17 цагийн үед хаах гээд цэвэрлэгээгээ хийж байтал Мнад руу утсаар яриад ажил дээрээ байж байгаараа би Одуудчихлаа гэсэн. Удаагүй О манай цайны газарт орж ирснээ намайг Мдуудаад байхаар нь ирлээ гэсэн. Удаагүй Морж ирсэн. М хэлэхдээ гурвуулаа ойрд уулзалдаагүй юм чинь ганц шил архи хуваагаад уучихья гэхээр нь за яахав гээд нэг шил 0.5 литрийн архи авч хувааж уугаад дуусаад явцгаах гэж байтал М охин Д, хүү Н хоёр нь машинтай ирээд цайны газарт орж ирснээ юу ч дуугараагүй, Н нь үүдний таазыг цөм цохихоор нь би юу болов гээд очтол Н нь миний зүүн талын хөлийн шилбэ рүү өшиглөхөөр нь би чанга ёоё гэж орилсон. Н нь ээжийгээ чирч гудчаад архичин авгай минь гээд аваад гарсан чинь М би явахгүй, дахиж архи ууна, уух, уухгүйгээ та нараар заалгахгүй гээд орилж хашгираад гарсан. Би текний ард ороод зогсож байтал Д нь балай архичин авгай нар гээд О бид хоёр руу орилж хашгирч байснаа над руу хогийн сав авч шидсэн, мөн дөхөж ирснээ тек дээр байсан таваг авч газар шидэж хагалахаар нь би чи яахаараа хүний аяга, таваг хагалаад байгаа юм гэтэл над руу дахиж нэг таваг авч шидээд миний нүдийг оночихоор нь би текний араас гарч иртэл намайг Д барьж авснаа хоолой боогоод, хувцас ураад шалан дээр унагаагаад дээрээс дараад байхаар нь би тавиулах гэж гарыг нь хазаж тавиулсан юм. Би цагдаа дуудна гээд утсаа гаргаж иртэл Д миний утсыг булааж аваад газарт бяц шидчихээд ээжийгээ аваад явсан. Эхлээд Н нь миний зүүн хөлийн шилбэ рүү хөлөөрөө өшиглөсөн. Дараа нь Д над руу жижиг таваг авч шидсэн нь миний баруун нүдийг оносон. Мөн хооолой боож газарт унагаасан. Баруун нүд хөхөрч хавдсан, цээж болон гар хөлөөр хөхөрсөн хэсгүүд олон байна. Мөн хоолой бооход нь хүзүү хөшигдсөн бололтой хөндүүр орсон. Толгой их өвдөж байна. Товчлууртай Нокио гар утас 30.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Дийзэн таваг 4 ширхгийг хагалсан. Би үнийг нь мэдэхгүй байна. Лампир таазыг тавагны хэмжээтэй цөм цохисон байгаа. Өөр эвдэрч хэмхэрсэн зүйл байхгүй. Би гар утас, тавгаа төлүүлнэ. Бас намайг зодож, цохисонд гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Аийн дахин мэдүүлсэн: ...Намайг хогийн саваар цохиж гэмтэл учруулаагүй. Харин таваг шидсэн нь баруун хөмсгийг онож гэмтэл учруулсан. Пивор сээтгэн хогийн сав 1 ширхэг, жижиг шаазан таваг 4 ширхэг, Нокиа маркийн товчлууртай гар утас 1 ширхэг зэргийг Ш.Д нь эвдэлсэн. Цайны газрын лампиран таазыг Н нь гараараа цохиж алганы хэмжээтэй газар цөмөлсөн. Өөр эвдэрсэн зүйл байхгүй. Пивор сээтгэн хогийн сав 5000 төгрөг, жижиг шаазан таваг 1 ширхэг нь 2000 төгрөг, 4 ширхэг нь нийт 8000 төгрөг, Нокиа маркийн товчлууртай гар утас 30.000 төгрөгөөр авч байсан. Лампиран таазыг 5000 төгрөгөөр үнэлж байна. Хагарсан тавагнаас бусад нь бүгд байгаа. Хагарсан тавгаа хаячихсан. Дээрх эд зүйлсийг төлүүлэх хүсэлттэй байна. Эмчилгээний зардалд гарсан баримтыг танд гаргаж өгнө. Түүнийг Ш.Дгаас гаргуулах хүсэлттэй байна. Өөр ямар нэгэн гомдол санал байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.Дгийн мэдүүлсэн: ...2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр орой 18 цагийн үед намайг гэртээ ирэхэд манай аав ээжийгээ Аийн цайны газраас аваад ир гэхээр нь би “Гоё бууз” нэртэй цайны газарт нь очиход хаалга нь цоожтой байхаар нь буцаад гэртээ очтол аав дотроосоо цоожилчихсон байгаа гэж утсаар ярилаа, намайг очихоор далимдуулж архи авахуулж уух гээд салахгүй чи очоод аваад ир гэхээр нь би төрсөн дүү Нын хамт дахиад “Гоё бууз” нэртэй цайны газарт очиж хаалгыг нь тогшиж дотогш орсон. Цайны газарт манай ээж Мядагмаа, найзууд О, А нар нь хоол хийдэг гал тогооны хэсэгт нь хоёр шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архи уугаад дуусаж байсан. Н гал тогооны хэсэг рүү орж ээжийг явья гээд таттал сандлаасаа уначихаар нь босгоод гал тогооны өрөөнөөс нь гаргаад зааланд нь оруулчихсан байхад А эгч та хоёр ингэж болохгүй ш дээ, ээжийгээ яаж байгаа юм гэхээр нь би та нэгнийгээ ажил хийх гэж ядаж байхад нь утсаар ярьж архи ууя гэж битгий залгаж байгаач гэхэд А эгч архи уухаа чам шиг янхан хүүхнээр заалгахгүй, чи сумын хэсгийн төлөөлөгч Б явалддаг, бас авгай нь жирэмсэн байхад сумын цагдаа А явалдсан биз дээ гэж орилоод байхаар нь манай дүү Н та одоо юу гээд байгаа юм гэхэд манай дүүг бас чамайг танай ангийн хүүхдүүд чинь элий балай, оюуны хомсдолтой, муу сурдаг болохоороо их сургуульд орж чадаагүи гэсэн ш дээ гэж орилоод байхаар нь манай дүү уурандаа хаалганы хэсгийн таазыг нь гараараа цохиход тааз нь цөмөрчихсөн юм. Тэгсэн чинь А эгч над руу нэг цайны аяга, нэг жижиг дийз таваг авч шидэхээр нь би зөрүүлээд үүдэнд нь байсан хогийн савыг авч шидэхэд А эгчийн баруун нүднийх нь хөмсөгний дээд талд оносон. Дараа нь хоёр ширхэг жижиг таваг авч шидсэн чинь тэр нь оноогүй. А эгч над руу дайрч давшлаад намайг заамдаж аваад миний подволкноос зулгаагаад газар хэвтээд урчихсан. Тэгэхдээ миний хөхийг хөхрүүлчихсэн байсан. Би зөрүүлээд өөрийнх нь цамцнаас нь зуураад дээшээ таттал цамц нь урагдсан байх. Тэр үед О эгч бид хоёрыг салгасан. А эгч утсаа гаргаж ирээд би цагдаа дуудна гэхээр нь тэг, тэг би залгаад өгье гэж хэлээд баруун гараа явуултал минйи гарнаас хазчихаад тавихгүй байсан. Би үснээс нь зулгааж байж арай гэж тавиулсан. Би утсыг нь газар шидчихээд гараад явтал араас гарч ирээд сумын цагдаа нартай явалддаг гэж орилоод байсан. Би ээжийг машинд суулгаад хөдлөх гэтэл А эгч чулуу авч шидээд машины цонхыг хагалчихаар нь би машинаас буугаад цонх хагалчихлаа гэтэл О эгч А эгчийг дагуулаад цайны газар руу ороод хаалгаа түгжчихээр нь би эрүүл болохоор нь уулзая гэж бодоод яваад өгсөн. А нь миний гарыг хазаж гэмтэл учруулсан. Машины урд салхины шилийг төлүүлэх хүсэлттэй байна. Өөр ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Оийн мэдүүлсэн: ...2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ байхад Мнад руу утсаар залгаж Аийн цайны газарт хүрээд ир, би энд байна гэхээр нь би за гээд яваад очтол Мядагмаа, А хоёр сууж байсан. Бид гурав юм ярьж сууж байгаад нэг шил архи авч хувааж уусан. Дараа нь дахиад нэг шил архи авч хувааж уугаад дуусаад явах гэж байтал цайны газрын гадна суудлын саарал өнгийн машин ирээд зогссон бөгөөд машинаас М охин, баньди хоёр бууж ирэхээр нь цайны газрын хаалгыг онгойлгож өгсөн чинь М хүү Ш.Н дөнгөж орж ирээд гараараа тааз цохиж цөмөлсөн, харин охин Д нь бид нарыг архичингууд, дандаа хүн уруу татаж архи уулгаж байдаг гэж орилж хашгираад байхаар нь А чи яахаараа хүнийг архичин гэдэг юм гээд тэр хоёр хоорондоо маргалдаад байсан. М банди нь явья гээд татаж чангаагаад газарт унагаачихсан чинь Мби явахгүй дахиж архи ууна гэж зөрүүдлээд босохгүй байсан. Д, А хоёр хоорондоо маргалдаж байснаа Д хогийн сав авч А рүү шидсэн. Би үүдний хэсэгт М босгох гэж ноцолдож байхад аяга, таваг хагарсан. А, Д хоёр нэг нэгэн рүүгээ авч шидсэн юм шиг байна лээ. Би тэрийг нь хараагүй. А цагдаа дуудна гэж утсаа гаргаж иртэл Д утсыг нь булааж аваад газарт шидээд эвдэлчихсэн. Тэгээд тэр хоёр барилцаж аваад байсан. Би М явуулах гээд анхаарал өөр тийшээ байсан болохоор А, Д хоёрын бүх үйлдлийг харж чадаагүй. Тэгээд Д дүүтэйгээ нийлээд ээжийгээ чирээд авч гараад машиндаа суулгаж аваад явсан. Д хогийн сав шидэж Аийн нүдийг нь оночихсон байсан. Нүд нь хөхөрч хавдсан байсан. Би гарыг нь хазаж байхыг хараагүй болохоор мэдэхгүй байна. Дараа нь Аээс асуухад намайг зуурчихаад тавихгүй болохоор нь тавиулах гэж гарнаас нь хазсан гэж хэлсэн. Ш.Н нь А.Аийн хөл рүү өшиглөсөн эсэхийг би хараагүй. А.А өөрөө өшиглөсөн гэж яриад байна лээ. Ер нь бол Н нь ээжийгээ босгож авч явах гэж ээжтэйгээ л зууралдаж байснаас А рүү ойртоогүй. А.А нь Ш.Дгийн унаж ирсэн машины цонхыг чулуу шидэж хагалсан зүйл огт болоогүй. Ш.Д ээжийгээ аваад цайны газраас гарангуут А зайл та нар гээд хаалгаа хаахаар нь би түгжээд авсан. Машин тэрэгтэй нь ойртоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.М мэдүүлсэн: ...Би 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр А.Аийн цайны газарт очсон. Намайг ороод удаагүй байхад араас О орж ирсэн. Бид гурав ярилцаж байгаад архи уухаар болж мөнгөө нийлүүлж байгаад 2 шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архи хувааж уугаад дуусах гэж байтал О цонхоор хараад машин ирж байна гэхээр нь би хартал манай охин Д байхаар нь бид гурав хаалгаа цоожлоод онгойлгоогүй юм. Удаагүй манай нөхөр над руу залгаад охин чинь чамайг авах гээд оччихсон байна гэж байна хаалгаа тайлж өгөөч гэхээр нь би хаалгаа тайлж өгтөл миний охин Д, хүү Н хоёр орж ирсэн. Намайг явья архи уугаад сууж байх юм гээд аашилж загнаад байхаар нь би явахгүй гэсэн. Н намайг авч гарах гэж суганаас өргөж босгосон. Би явахгүй гэж эсэргүүцсэн бөгөөд хаалганы ойролцоо ирэхэд аяга хагарах шиг чимээ гарсан. Нэг харсан чинь Д, А хоёр хоорондоо барилцаад авчихсан тэр хоёрын цамц нь урагдчихсан байсан. Нэг мэдэхэд л намайг хоёр талаас сугадаад машины хойд талын суудалд суулгасан. Машин хөдлөх гэж байхад юм цохих шиг чимээ гарсан бөгөөд тэр үед Д балай авгай чинь машин руу чулуу шидчихлээ гэсэн. Би машины цонхоор хартал А цайны газар руугаа орж байгаа харагдсан. Тэгээд гэртээ очтол Дгийн гарыг А хазчихсан гээд намайг харахад гар нь аймар болчихсон байсан. Д хэлэхдээ би А эгч рүү хогийн сав аваад шидсэн чинь нүдийг оночихсон гэж хэлсэн. Би Атэй очиж уулзаж миний охины гарыг хазсаныг хэлнэ, нүд нь яасан байна очиж харна гээд Аийн гэрт яваад очсон бөгөөд намайг очиход А чи юу гэж ирж байгаа юм гэхээр нь Д чиний нүдийг цохисон гэхээр нь зүгээр болов уу харах гэж ирсэн юм гэдгээ хэлсэн. Тэгээд би Ат чи миний охины гарыг өм хазчихсан байна лээ гэхэд би гарыг нь хазахын хувьд хазсан тэгэхдээ тэгж өм хазаагүй шүү гэж хэлсэн. Тэгээд би удаагүй гэртээ харьсан. Ш.Н нь А.Аийн хөл рүү өшиглөсөн зүйл болоогүй байх. Н намайг авч явах гэж надтай л зууралдаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Нын мэдүүлсэн: ...Би 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр эгч Дгийн хамт ээжийг “Гоё бууз” нэртэй цайны газраас авахаар очсон. Ээж найзууд болох А, О нартай архи уучихсан байсан. Ээжийг явья гээд гарнаас нь таттал ээж явахгүй дахиж архи ууна гээд байсан. А эгч байж бай та нар гээд байхаар нь би ээжийг татаж босгоод хаалга руу явтал А эгч та нар ээжийгээ ингэж болохгүй гэж орилж хашгираад намайг эргүү балай болохоороо их сургууль авч чадаагүй биз дээ, толгой муутай ашиггүй гозон гэж доромжлоод байсан. Би ээжийг гаргах гэж зууралдаж байсан болохоор зарим хэлсэн үгсийг нь санахгүй байна. А эгч бүр миний араас намайг татаж байгаад доромжлоод байхаар нь би уурандаа алив та болиоч дээ гэж хэлээд гараараа таазанд нь хүрсэн чинь цөмөрчихсөн юм. Намайг ээжтэй ноцолдож байхад А эгч, Д эгчтэй маргалдаад байсан. А эгч аяга, таваг авч шидээд, зөрүүлээд Д эгч хогийн сав авч шидсэнийг би харсан. Тухайн үед ээж явахгүй, архи ууна гээд цайны газраас гарч өгөхгүй надтай ноцолдоод байсан болохоор би зарим болсон явдлыг сайн харж чадаагүй. Нэг мэдэхэд Д эгчийн гарыг хазаж байсан. Цайны газраас ээжийг гаргаад машинд суулгаад явах гэж байхад А эгч араас гарч ирээд машин руу хоёр гурван удаа чулуу авч шидсэн. О эгч А эгчийг аваад цайны газар руу оруулсан. Тэгээд бид нар явсан. Аийн хөл рүү өшиглөөгүй. Д эгчийн гарыг А эгч хазсаныг би харсан. А эгч намайг доромжлоод байхаар Д эгч өмөөрч маргалдсан байх. О эгч гайгүй байсан. Мбуюу миний ээж их согтуу байсан. А нь ээжийг бодвол гайгүй юмыг мэдэхтэйгээ байгаа юм шиг надад санагдаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Бын мэдүүлсэн: ...2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Д нь 67-22 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр борлуулалтанд явж байсан. Маргааш нь ажилдаа ирэхдээ миний машины урд салхины шилийг жижиг хагалчихсан байсан бөгөөд хүнтэй маргалдсан чинь чулуу авч шидээд хагалчихсан гэж байсан. Би Дгийн цалингаас машины засварын мөнгийг нь тооцож суутгаад авсан байгаа. Аймагт миний машины урд салхины шил 160.000 төгрөг, ажлын хөлс 40.000 төгрөг болно гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ш.Дгийн мэдүүлсэн: ...Би прокурорын тогтоолтой уншиж танилцлаа. Би А.А эгчтэй маргалдаж асуудал болсон нь үнэн. 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр орой 18 цагийн үед намайг гэртээ ирэхэд манай аав ээжийгээ Аийн цайны газраас аваад ир гэхээр нь би “Гоё бууз” нэртэй цайны газарт нь очиход хаалга нь цоожтой байхаар нь буцаад гэртээ очтол аав дотроосоо цоожилчихсон байгаа гэж утсаар ярьлаа намайг очихоор далимдуулж архи авахуулж уух гээд салахгүй чи очоод аваад ир гэхээр нь би төрсөн дүү Нын хамт дахиад “Гоё бууз” нэртэй цайны газарт очиж хаалгыг нь тогшиж дотогш орсон. Цайны газарт манай ээж Мядагмаа, найзууд О, А нар нь хоол хийдэг гал тогооны хэсэгт нь хоёр шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архи уугаад дуусаж байсан. Н гал тогооны хэсэг рүү орж ээжийг явья гээд таттал сандлаасаа уначихаар нь босгоод гал тогооны өрөөнөөс нь гаргаад зааланд нь оруулчихсан байхад А эгч та хоёр ингэж болохгүй ш дээ, ээжийгээ яаж байгаа юм гэхээр нь би та нэгнийгээ ажил хийх гэж ядаж байхад нь утсаар ярьж архи ууя гэж битгий залгаж байгаач гэхэд А эгч архи уухаа чам шиг янхан хүүхнээр заалгахгүй, чи сумын хэсгийн төлөөлөгч Б явалддаг, бас авгай нь жирэмсэн байхад сумын цагдаа А явалдсан биз дээ гэж орилоод байхаар нь манай дүү Н та одоо юу гээд байгаа юм бэ гэхэд манай дүүг бас чамайг танай ангийн хүүхдүүд чинь элий балай, оюуны хомсдолтой, муу сурдаг болохоороо их сургуульд орж чадаагүй гэсэн ш дээ гэж орилоод байхаар нь манай дүү уурандаа хаалганы хэсгийнх нь таазыг гараараа цохиход тааз нь цөмөрчихсөн чинь А эгч над руу нэг цайны аяга, нэг жижиг дийз таваг авч шидэхээр нь би зөрүүлээд үүдэнд нь байсан хогийн савыг авч шидэхэд А эгчийн баруун нүднийх нь хөмсөгний дээд талын оносон юм. Дараа нь хоёр ширхэг жижиг таваг авч шидсэн ч тэр нь оноогүй. А эгч над руу дайрч давшлаад намайг заамдаж аваад миний подволкноос зулгаагаад газар хэвтээд урчихсан. Тэгэхдээ миний хөхийг хөхрүүлчихсэн байсан. Би зөрүүлээд өөрийнх нь цамцнаас нь зуураад дээшээ таттал цамц нь урагдсан байх. Тэр үед О эгч бид хоёрыг салгасан. А эгч утсаа гаргаж ирээд би цагдаа дуудна гэхээр нь тэг, тэг би залгаад өгье гэж хэлээд баруун гараа явуултал миний гарнаас хазчихаад тавихгүй байхаар нь би үснээс нь зулгааж байж арай гэж тавиулсан юм. Би утсыг газарт шидчихээд гараад явтал араас гарч ирээд сумын цагдаа нартай явалддаг гэж орилоод байсан. Би ээжийг машинд суулгаад хөдлөх гэтэл А эгч чулуу авч шидээд машины цонхыг хагалчихаар нь би машинаасаа буугаад машины цонх хагалчихлаа гэтэл О эгч А эгчийг дагуулаад цайны газар руу ороод хаалгаа түгжчихээр нь би эрүүл болохоор нь уулзая гэж бодоод яваад өгсөн. Тухайн үед ийм л зүйл болсон юм. Одоо А.А эгч бид хоёр учраа ололцсон, надад бол ямар нэгэн гомдол санал гэх зүйл байхгүй байна. Хогийн сав шидэж хөмсөг орчим нь цохисон. Тэгээд хоорондоо зууралдаж ноцолдох үед бусад гэмтэл нь учирсан байх. А.А эгч нь миний баруун гарын шуу хэсгээс хазсан. А.А эгч бид хоёр учраа ололцсон. Би А.А эгчид учирсан хохирлыг барагдуулсан. Миний асуудлыг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 73-78 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч А.Аийн мэдүүлсэн: ...Би прокурорын тогтоолтой уншиж танилцлаа. Миний хоолойг боож заамдаж аваад тавихгүй болохоор нь тавиулах гэж гарыг нь хазсан нь үнэн. 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Ихтамир сумын Тайхар багийн нутаг Заанхошуу хороололд үйл ажиллагаа явуулах “Гоё бууз” нэртэй цайны газартаа ажиллаж байгаад 17 цагийн үед хаах гээд цэвэрлэгээгээ хийж байтал Мнад руу утсаар яриад ажил дээрээ байж байгаараа би Одуудчихлаа гэсэн бөгөөд удаагүй О манай цайны газарт орж ирснээ намайг Мдуудаад байхаар нь ирлээ гэсэн. Удаагүй Морж ирсэн. Мхэлэхдээ гурвуулаа ойрд уулзалдаагүй юм чинь ганц шил архи хуваагаад уучихья гэхээр нь за яахав гээд нэг шил 0.5 литрийн архи авч хувааж уугаад дуусаад явцгаах гэж байтал М охин Д, хүү Н хоёр нь машинтай ирээд цайны газарт орж ирснээ юу ч дуугараагүй Н нь үүдний таазыг цөм цохихоор нь би юу болов гээд очтол Н нь миний зүүн талын хөлийн шилбэ рүү өшиглөхөөр нь би чанга ёоё гэж орилсон. Н нь ээжийгээ чирч гудчаад архичин авгай минь гээд аваад гарсан чинь Мби явахгүй, дахиж архи ууна, уух, уухгүйгээ та нараар заалгахгүй гээд орилж хашгираад гарсан. Би текний ард ороод зогсож байтал Д нь балай архичин авгай нар гээд О бид хоёр руу орилж хашгирч байснаа над руу хогийн сав авч шидсэн. Дөхөж ирсэнээ текэн дээр байсан таваг авч газар шидэж хагалахаар нь би чи яахаараа хүний аяга, таваг хагалаад байгаа юм гэтэл над руу дахиж нэг таваг авч шидээд миний нүдийг онохоор нь би текний араас гарч иртэл намайг Д барьж авснаа хоолой боогоод хувцас ураад шалан дээр унагаагаад дээрээс дараад байхаар нь би тавиулах гэж гарыг нь хазсан юм. Би цагдаа дуудна гээд утсаа гаргаж иртэл Д миний утсыг булааж аваад газарт бяц шидчихээд ээжийгээ аваад явсан. Би Ш.Дгийн гарыг хазсан. Өөр цохиж зодоогүй. Ш.Д нь надтай ирж уулзсан. Бид хоёрын дунд одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй болсон. Надад гомдол, санал, нэхэмжпэх зүйл байхгүй байна. Миний асуудлыг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 81-84 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 412 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. А.Аийн биед тархи доргилт баруун хөмсөг, нүд орчмын, баруун гарын мөр, бугалга, шууны зөөлөн эдэд няцралт, 2 хөхний дээд хэсэгт жижиг жижиг цус хуралт гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлийн улмаас хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. А.Аийн биед учирсан тархи доргилт, баруун хөмсөг, нүд орчмын, баруун гарын мөр, бугалга, шууны зөөлөн эдийн няцралт гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, 2 хөхний дээд хэсэгт байх жижиг жижиг цус хуралтууд нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Учирсан гэмтэл шарх нь цаашид амь насанд аюул учруулахгүй ...гэх дүгнэлт /хх-ийн 41 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 443 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. Ш.Дгийн биед баруун тохойн хонхорын доод хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хүний шүдээр үүсгэгдэх боломжтой. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 46 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08, 47 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 85-86 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 87-88 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 09 дүгээр сарын 03-ны орой А аймгийн И сумын Т багийн нутаг З хороолол гэх газар Ш.Д, А.А нар нь харилцан зодолдож, тус тусын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдлууд тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч А.А, Ш.Д нар нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2019 оны 09 дүгээр сарын 03-ны орой Ааймгийн И сумын Т багийн нутаг З хошуу хороолол гэх газар Ш.Д, А.А нар нь харилцан зодолдож, тус тусын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Аийн мэдүүлсэн “2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Ихтамир сумын Тайхар багийн нутаг Заанхошуу хороололд үйл ажиллагаа явуулах “Гоё бууз” нэртэй цайны газартаа ажиллаж байгаад 17 цагийн үед хаах гээд цэвэрлэгээгээ хийж байтал Мнад руу утсаар яриад ажил дээрээ байж байгаараа би Одуудчихлаа гэсэн. Удаагүй О манай цайны газарт орж ирснээ намайг Мдуудаад байхаар нь ирлээ гэсэн. Удаагүй Морж ирсэн. Мхэлэхдээ гурвуулаа ойрд уулзалдаагүй юм чинь ганц шил архи хуваагаад уучихья гэхээр нь за яахав гээд нэг шил 0.5 литрийн архи авч хувааж уугаад дуусаад явцгаах гэж байтал М охин Д, хүү Н хоёр нь машинтай ирээд цайны газарт орж ирснээ юу ч дуугараагүй, Н нь үүдний таазыг цөм цохихоор нь би юу болов гээд очтол Н нь миний зүүн талын хөлийн шилбэ рүү өшиглөхөөр нь би чанга ёооё гэж орилсон. Н нь ээжийгээ чирч гудчаад архичин авгай минь гээд аваад гарсан чинь Мби явахгүй, дахиж архи ууна, уух, уухгүйгээ та нараар заалгахгүй гээд орилж хашгираад гарсан. Би текний ард ороод зогсож байтал Д нь балай архичин авгай нар гээд О бид хоёр руу орилж хашгирч байснаа над руу хогийн сав авч шидсэн мөн дөхөж ирсэнээ тек дээр байсан таваг авч газар шидэж хагалахаар нь би чи яахаараа хүний аяга, таваг хагалаад байгаа юм гэтэл над руу дахиж нэг таваг авч шидээд миний нүдийг оночихоор нь би текний араас гарч иртэл намайг Д барьж авснаа хоолой боогоод, хувцас ураад шалан дээр унагаагаад дээрээс дараад байхаар нь би тавиулах гэж гарыг нь хазаж тавиулсан юм. Би цагдаа дуудна гээд утсаа гаргаж иртэл Д миний утсыг булааж аваад газарт бяц шидчихээд ээжийгээ аваад явсан. Эхлээд Н нь миний зүүн хөлийн шилбэ рүү хөлөөрөө өшиглөсөн. Дараа нь Д нь над руу жижиг таваг авч шидсэн нь миний баруун нүдийг оносон. Мөн хооолой боож газарт унагаасан. Баруун нүд хөхөрч хавдсан, цээж болон гар хөлөөр хөхөрсөн хэсгүүд олон байна. Мөн хоолой бооход нь хүзүү хөшигдсөн бололтой хөндүүр орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17, 18-19/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.Дгийн мэдүүлсэн “Цайны газарт манай ээж Мядагмаа, найзууд О, А нар нь хоол хийдэг гал тогооны хэсэгт нь хоёр шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архи уугаад дуусаж байсан. Н гал тогооны хэсэг рүү орж ээжийг явья гээд таттал сандлаасаа уначихаар нь босгоод гал тогооны өрөөнөөс нь гаргаад зааланд нь оруулчихсан байхад А эгч та хоёр ингэж болохгүй ш дээ, ээжийгээ яаж байгаа юм гэхээр нь би та нэгнийгээ ажил хийх гэж ядаж байхад нь утсаар ярьж архи ууя гэж битгии залгаж байгаач гэхэд А эгч архи уухаа чам шиг янхан хүүхнээр заалгахгүй, чи сумын хэсгийн төлөөлөгч Б явалддаг, бас авгай нь жирэмсэн байхад сумын цагдаа А явалдсан биз дээ гэж орилоод байхаар нь манай дүү Н та одоо юу гээд байгаа юм гэхэд манай дүүг бас чамайг танай ангийн хүүхдүүд чинь элий балай, оюуны хомсдолтой, муу сурдаг болохоороо их сургуульд орж чадаагүи гэсэн ш дээ гэж орилоод байхаар нь манай дүү уурандаа хаалганы хэсгийн таазыг нь гараараа цохиход тааз нь цөмөрчихсөн. Тэгсэн чинь А эгч над руу нэг цайны аяга, нэг жижиг дийз таваг авч шидэхээр нь би зөрүүлээд үүдэнд нь байсан хогийн савыг авч шидэхэд А эгчийн баруун нүднийх нь хөмсөгний дээд талд оносон. Дараа нь хоёр ширхэг жижиг таваг авч шидсэн чинь тэр нь оноогүй. А эгч над руу дайрч давшлаад намайг заамдаж аваад миний подволкноос зулгаагаад газар хэвтээд урчихсан. Тэгэхдээ миний хөхийг хөхрүүлчихсэн байсан. Би зөрүүлээд өөрийнх нь цамцнаас нь зуураад дээшээ таттал цамц нь урагдсан байх. Тэр үед О эгч бид хоёрыг салгасан. А эгч утсаа гаргаж ирээд би цагдаа дуудна гэхээр нь тэг, тэг би залгаад өгье гэж хэлээд баруун гараа явуултал миний гарнаас хазчихаад тавихгүй байсан. Би үснээс нь зулгааж байж арай гэж тавиулсан. Би утсыг нь газар шидчихээд гараад явтал араас гарч ирээд сумын цагдаа нартай явалддаг гэж орилоод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/, мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Оийн мэдүүлсэн “Дараа нь дахиад нэг шил архи авч хувааж уугаад дуусаад явах гэж байтал цайны газрын гадна суудлын саарал өнгийн машин ирээд зогссон бөгөөд машинаас М охин, банди хоёр бууж ирэхээр нь цайны газрын хаалгыг онгойлгож өгсөн чинь М хүү Ш.Н дөнгөж орж ирээд гараараа тааз цохиж цөмөлсөн, харин охин Д нь бид нарыг архичингууд, дандаа хүн уруу татаж архи уулгаж байдаг гэж орилж хашгираад байхаар нь А чи яахаараа хүнийг архичин гэдэг юм гээд тэр хоёр хоорондоо маргалдаад байсан. М баньди нь явья гээд татаж чангаагаад газарт унагаачихсан чинь Мби явахгүй дахиж архи ууна гэж зөрүүдлээд босохгүй байсан. Д А хоёр хоорондоо маргалдаж байснаа Д хогийн сав авч А рүү шидсэн. Би үүдний хэсэгт М босгох гэж ноцолдож байхад аяга, таваг хагарсан. А цагдаа дуудна гэж утсаа гаргаж иртэл Д утсыг нь булааж аваад газарт шидээд эвдэлчихсэн. Д хогийн сав шидэж Аийн нүдийг нь оночихсон байсан. Нүд нь хөхөрч хавдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/ , мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.М мэдүүлсэн “Нэг харсан чинь Д, А хоёр хоорондоо барилцаад авчихсан тэр хоёрын цамц нь урагдчихсан байсан. Нэг мэдэхэд л намайг хоёр талаас сугадаад машины хойд талын суудалд суулгасан. Машин хөдлөх гэж байхад юм цохих шиг чимээ гарсан бөгөөд тэр үед Д балай авгай чинь машин руу чулуу шидчихлээ гэсэн. Би машины цонхоор хартал А цайны газар руугаа орж байгаа харагдсан. Тэгээд гэртээ очтол Дгийн гарыг нь А хазчихсан гээд намайг харахад гар нь аймар болчихсон байсан. Д хэлэхдээ би А эгч рүү хогийн сав аваад шидсэн чинь нүдийг оночихсон гэж хэлсэн. Би Атэй очиж уулзаж миний охины гарыг хазсаныг хэлнэ, нүд нь яасан байна очиж харна гээд Аийн гэрт яваад очсон бөгөөд намайг очиход А чи юу гэж ирж байгаа юм гэхээр нь Д чиний нүдийг цохисон гэхээр нь зүгээр болов уу харах гэж ирсэн юм гэдгээ хэлсэн. Тэгээд би Ат чи миний охины гарыг өм хазчихсан байна лээ гэхэд би гарыг нь хазахын хувьд хазсан тэгэхдээ тэгж өм хазаагүй шүү гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Нын мэдүүлсэн “Нэг мэдэхэд Д эгчийн гарыг хазаж байсан. Цайны газраас ээжийг гаргаад машинд суулгаад явах гэж байхад А эгч араас гарч ирээд машин руу хоёр гурван удаа чулуу авч шидсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/, мөрдөн байцаалтын шатанд Ш.Дгийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би А.А эгчтэй маргалдаж асуудал болсон нь үнэн. Цайны газарт манай ээж Мядагмаа, найзууд О, А нар нь хоол хийдэг гал тогооны хэсэгт нь хоёр шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архи уугаад дуусаж байсан. Н гал тогооны хэсэг рүү орж ээжийг явья гээд таттал сандлаасаа уначихаар нь босгоод гал тогооны өрөөнөөс нь гаргаад зааланд нь оруулчихсан байхад А эгч та хоёр ингэж болохгүй ш дээ, ээжийгээ яаж байгаа юм гэхээр нь би та нэгнийгээ ажил хийх гэж ядаж байхад нь утсаар ярьж архи ууя гэж битгий залгаж байгаач гэхэд А эгч архи уухаа чам шиг янхан хүүхнээр заалгахгүй, чи сумын хэсгийн төлөөлөгч Б явалддаг, бас авгай нь жирэмсэн байхад сумын цагдаа А явалдсан биз дээ гэж орилоод байхаар нь манай дүү Н та одоо юу гээд байгаа юм бэ гэхэд манай дүүг бас чамайг танай ангийн хүүхдүүд чинь элий балай, оюуны хомсдолтой, муу сурдаг болохоороо их сургуульд орж чадаагүй гэсэн ш дээ гэж орилоод байхаар нь манай дүү уурандаа хаалганы хэсгийнх нь таазыг гараараа цохиход тааз нь цөмөрчихсөн чинь А эгч над руу нэг цайны аяга, нэг жижиг дийз таваг авч шидэхээр нь би зөрүүлээд үүдэнд нь байсан хогийн савыг авч шидэхэд А эгчийн баруун нүднийх нь хөмсөгний дээд талын оносон юм. Дараа нь хоёр ширхэг жижиг таваг авч шидсэн ч тэр нь оноогүй. А эгч над руу дайрч давшлаад намайг заамдаж аваад миний подволкноос зулгаагаад газар хэвтээд урчихсан. Тэгэхдээ миний хөхийг хөхрүүлчихсэн байсан. Би зөрүүлээд өөрийнх нь цамцнаас нь зуураад дээшээ таттал цамц нь урагдсан байх. Тэр үед О эгч бид хоёрыг салгасан. А эгч утсаа гаргаж ирээд би цагдаа дуудна гэхээр нь тэг, тэг би залгаад өгье гэж хэлээд баруун гараа явуултал миний гарнаас хазчихаад тавихгүй байхаар нь би үснээс нь зулгааж байж арай гэж тавиулсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 73-78/, мөрдөн байцаалтын шатанд А.Аийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Миний хоолойг боож заамдаж аваад тавихгүй болохоор нь тавиулах гэж гарыг нь хазсан нь үнэн. Би текний ард ороод зогсож байтал Д нь балай архичин авгай нар гээд О бид хоёр руу орилж хашгирч байснаа над руу хогийн сав авч шидсэн. Дөхөж ирсэнээ текэн дээр байсан таваг авч газар шидэж хагалахаар нь би чи яахаараа хүний аяга, таваг хагалаад байгаа юм гэтэл над руу дахиж нэг таваг авч шидээд миний нүдийг онохоор нь би текний араас гарч иртэл намайг Д барьж авснаа хоолой боогоод хувцас ураад шалан дээр унагаагаад дээрээс дараад байхаар нь би тавиулах гэж гарыг нь хазсан юм. Би цагдаа дуудна гээд утсаа гаргаж иртэл Д миний утсыг булааж аваад газарт бяц шидчихээд ээжийгээ аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 81-84/, хохирогч А.Аийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 412 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41/, хохирогч Ш.Дгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 443 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б овогт А А, Б овогт Ш Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч А.А, Ш.Д нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч А.А, Ш.Д нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.А, Ш.Д нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А А, Б овогт Ш Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Дг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ат оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч Ш.Дд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, Ш.Д нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хогийн сав 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай
6. Шүүгдэгч А.А, Ш.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч А.А, Ш.Д нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А, Ш.Д нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.А