Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/17

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

            Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

Хохирогч: Д.Б

Шүүгдэгч: Д.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Д Эт холбогдох 1912007000346 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Дугаар /С% Цэцэрлэг

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн И суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн Исумын Х багийн С гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Бовогт Д Э /РД:../  

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр А аймгийн И сумын Х багийн нутаг дэвсгэр Б гэх газар Д.Б уруул орчим нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүх хуралдаанд хохирогч Д.Б мэдүүлэхдээ: Би тэр шөнө гэртээ унтаж байтал 12 цаг өнгөрч байхад гадаа хүн орилоод Э орж ирээд пизда минь чи яахаараа морь авч явдаг юм, чи яахаараа хүүхэд дээрэлхэж морь авч явдаг юм гээд орилоод байхаар нь би чи жаахан дуугүй бай, бид нар унтаж амарч байна гэсэн чинь чи яахаараа унтаж амардаг пизда вэ гээд гараараа цохичих гээд байхаар нь энэ яг намайг цохих нь гэж бодоод би босоод суусан. Тэгээд Э чи яахаараа мөнгийг нь өгөөгүй байж морио аваад явдаг юм гээд байхаар нь бид нар мөнгийг чинь удахгүй өгнө, чи архиа гаргачихаад маргааш хүрээд ир гээд би гаргах гэсэн чинь гараагүй. Тэгээд би түүнд хандаж Эаа хүүхэд чинь хулгай ширүүн байна, морио аваад яв гэхээр нь морио авчирсан, хүүхдэд чинь дараа нь мөнгийг өгнө гэж хэлсэн ш дээ гэсэн чинь чи мөнгөө дутуу өгсөн, чиний морины үнэ нь яагаад өсдөг юм гээд уурлаад орилж хашгираад нүүр рүү нэг удаа цохиод, толгой руу нэг удаа цохисон гэв. 

Мөрдөн байцаалтын шатанд 1912007000346 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Б мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг Баруун сөртийн Хөшөө гэх газар гэртээ унтаж байхад 2019 оны 11 дүгээр сарын 07-ны шөнийн 00 цаг 30 минутын орчим гэрийн гадна машин ирээд согтуу хүн орилж хашгираад гэрт орж ирсэн нь Д.Э байсан. Д.Э согтуу манай нөхрийг чи пизда минь яахаараа хүүхэд дээрэлхэж морь авдаг юм, пизда минь гэж гараа савчаад манай нөхрийг цохиж авчих гээд байхаар нь би чи эрүүл болчихоод ир гэж хэлээд гэрээс гаргах гэтэл гэрээс гарахгүй гээд агсраад байсан. Би танай хүүхэд ирээд морио ав гэж хэлэхээр нь очоод авсан ш дээ гэж хэлтэл чиний морь яахаараа үнэ нь нэмэгдээд байдаг юм гэснээ намайг гараараа нүүр рүү нэг удаа, толгой руу 2 удаа цохиж авсан чинь хамт явсан Д гэх залуу Д.Эыг салгаад аваад явсан юм. Хэдэн жилийн өмнө манай нэг шар халтар зүсмийн морийг азарга нь хасаад Д.Эын адуунд нийлчихсэн бөгөөд адуугаа очиж авах гэхээр нь Д.Эын хүү болох Э.А нь манай адуунд нийлчихсэн болохоор худалдаад авчихмаар байна гээд бид хоёроос гуйгаад үнэ өртөг дээрээ тохирохгүй байсаар жилийн өмнө 500.000 төгрөг өгч манай адууг авсан. Манай нөхөр 500.000 төгрөгийн адуу гэж юу байхав дээ, 200.000 төгрөг нэмж өгөөрэй гэхэд Д.Э өгөхгүй гэж байсан. Сүүлд нь Э.А за, за адуугаа ирж аваарай ойрд хулгай ихсэж магадгүй би бариад уячихсан гэж хэлэхээр нь манай нөхөр очиж адуугаа авчирсан. Д.Э нь мөнгөө өгчихөөд адуугаа аваарай гэж байсан юм. Манай нөхрийг адуугаа авах гэж очиход Д.Э өөрөө байхгүй байсан бөгөөд манай нөхөр Э.Аэд нь аав чинь байхгүй байгаа юм уу, уг нь аав чинь мөнгөө өгөөд адуугаа аваарай гэсэн ш дээ гэж хэлэхэд Э.А нь за яахав, та удаахгүй мөнгийг нь өгчихөөрэй гэж хэлэхээр нь манай нөхөр адуугаа аваад ирсэн юм. Ийм асуудал дээрээс болоод Д.Э манайд шөнө согтуу ирж агсан тавьж, намайг цохиж, зодлоо. Уруул руу цохисон нь шалбарч, дотор талдаа язарч хавдсан байна. Тухайн үед  манай нөхөр Б, Э, Д, бид дөрөв байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Б дахин мэдүүлсэн: ...Би Д.Эт цохиулсандаа гомдолтой байна. Би шархандаа уух эм, түрхэх тос зэргийг нийт 50.000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн аймгийн төв рүү шүүх эмнэлэг болон эмнэлэгт үзүүлэх шаардлагаар машин хөлсөлж 6 удаа явсан. Нэг удаа явахад 60.000 төгрөгөөр тооцож, нийт 360.000 төгрөг төлсөн. Д.Эаас нийт 410.000 төгрөг гаргуулж өгнө үү. Цаашид Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэхэд гарах зардал мөнгийг Д.Эаас гаргуулах хүсэлтэй байна. Баримт гэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Б мэдүүлсэн: ...Одоогоос 3 жилийн өмнө миний шар халтар зүсмийн морийг азарга нь хасаад Д.Эын адуунд нийлчихсэн байсан бөгөөд морио очиж авах гэхэд Д.Эын хүү Э.А нь миний морийг шохоорхоод худалдаж авна гээд өгөөгүй явуулсан юм. Д.Э бол өөрөө дургүй байсан. Үнэ өртөг дээрээ тохирохгүй байсаар 2018 оны өвөл Э.А нь 500.000 төгрөг надад авчирч өгөхөөр нь би 500.000 төгрөгийн морь гэж юу байхав дээ гэхэд дээр нь нэмж мөнгө өгнөө, би хавар ноолуур самнаад өгнө гэж хэлээд явсан юм. Энэ намар малд явж байгаад Д.Этай тааралдаад мориныхоо үлдэгдэл мөнгийг авья гэхэд Д.Э чи миний мөнгийг өгөөд морио ав гэсэн. Тэрнээс хойш 2019 оны 11 дүгээр сарын эхээр Э.А манайд ирээд хулгай ширүүсэж магадгүй та очиж морио аваарай, би бариад уячихсан гэхээр нь би маргааш нь морио авах гэж гэрт нь очсон чинь миний морь уяатай байхаар нь би Э.Аэд миний дүү аав чинь байхгүй байгаа юм уу аав чинь мөнгөө өгч байж морио аваарай гэсэн ш дээ гэхэд зүгээрээ та морио аваад яв удахгүй энэ сардаа багтаад мөнгийг нь өгчихөөрэй гэж хэлэхээр нь би тэгье гээд морио аваад явсан. 2019 оны 11 дүгээр сарын 07-ны шөнийн 00 цагийн өнгөрч байхад Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг Баруун сөртийн Хөшөө гэх газар гэртээ эхнэрийн хамт унтаж байхад Д.Э нь согтуу манай гэрт орж ирсэн. Намайг хүүхэд дээрэлхэж морь авч явлаа гэж хашгирч туйлаад намайг орондоо хэвтэж байхад өшиглөсөн чинь манай эхнэр миний урдуур орж Д.Эыг барьж гэрээс гаргах гэж байтал Д.Э манай эхнэр Д.Бийг гараараа толгой руу нь хэд хэдэн удаа цохиж авсан чинь хамт явсан Д гэх залуу орж ирээд аваад явсан. Манай эхнэрийн хамар болон уруул орчмоос цус гарч байсан. Өглөө уруул нь хавдсан байсан. Ийм л зүйл болсон юм. Надад учирсан гэмтэл, бэртэл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Ж мэдүүлсэн: ...Би Ихтамир сумын Хан-Өндөр багийн засаг даргаар 12 дахь жилдээ ажиллаж байна. Э нь Ихтамир сумын Хан-Өндөр багийн Их өлөнт нэртэй малчдын дундах ойн нөхөрлөлийн ахлагч хийдэг. Ихтамир сумын мянгат малчин. Зохион байгуулагдаж байгаа олон нийтийн ажил, арга хэмжээ болон сургалт зөвлөгөөнд малчдыг төлөөлөн идэвхитэй оролцдог. Хүнтэй харьцах харилцааны хувьд зөв боловсон, хүнд тусархаг хүн бөгөөд би хувьдаа зөв төлөвшсөн хүн гэж боддог...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/ 

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Эын мэдүүлсэн: ...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Би Б нүүр рүү гараараа нэг удаа цохисон нь үнэн.  Би эрх, үүргээ ойлголоо. Одоогоос 3 жилийн өмнө манай адуунд Б шар халтар зүсмийн морь нийлчихсэн байсан юм. Манай хүү адуунд нийлчихсэн юм чинь худалдаад авчихъя гээд байхаар нь за тэгээ гээд худалдаж авахаар болсон бөгөөд үнэ хөлс дээрээ тохирохгүй байсаар байгаад өнгөрсөн жил 500.000 төгрөг өгч авсан юм. Тэгсэн чинь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр З.Бтай тааралдахад надад хандаж одоо бүдүүн морь 1.800.000 төгрөг болчихсон, мөнгө нэмж өгөөрэй гэхээр нь би мөнгө нэмж өгч чадахгүй чи морио ав, миний 500.000 төгрөгийг өгчихөөд морио аваарай, мөнгө өгөөгүй байхад морийг чинь өгч явуулахгүй гэдгээ хэлсэн. 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр би Улаанбаатар хот руу эхнэрийг хагалгаанд оруулчихаад иртэл З.Б адуугаа аваад явчихсан байсан. 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг Сөрт гэх газарт байх айлд очиход надад монгол архи хийж өгөөд би монгол архи уусаар байгаад согтчихоод Д гэх залуугаар машинаа бариулаад З.Б гэрт шөнө явж ороод адууныхаа мөнгийг авья, намайг байхгүй хооронд хүүхэд дээрэлхэж адуугаа авч явсан байна гэхэд З.Б юм дуугараагүй. Харин эхнэр нь болох Д.Б нь миний өөдөөс чи хэдэн төгрөгнөөс болж үхэх гээд байна уу, танай баньди чинь манай гэрт гөлийж суусаар байгаад манай адууг аваа биз дээ гээд миний өөдөөс дайраад байхаар нь миний уур хүрээд гараараа нэг удаа цохичихсон юм. Би учруулсан хохирлоо барагдуулна. Би дүгнэлттэй уншиж танилцсан. Надад дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний асуудлыг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 29-32 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 530 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Д.Б биед дээд уруулд зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох үеийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 21 хуу/ 

 

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 33 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 37 хуу/ 

Шүүх хуралдаанд шинээр өгсөн Архангай аймгийн Ихтамир сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт 1 хуудас зэрэг болно. 

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр А аймгийн Исумын Х багийн нутаг дэвсгэр Б гэх газар Д.Б эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Д.Э нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр А аймгийн И сумын Х багийн нутаг дэвсгэр Б гэх газар Д.Б уруул орчим нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүх хуралдаанд хохирогч Д.Б мэдүүлсэн “би түүнд хандаж Эаа хүүхэд чинь хулгай ширүүн байна, морио аваад яв гэхээр нь морио авчирсан, хүүхдэд чинь дараа нь мөнгийг нь өгнө гэж хэлсэн ш дээ гэсэн чинь чи мөнгөө дутуу өгсөн, чиний морины үнэ нь яагаад өсдөг юм гээд уурлаад орилж хашгираад нүүр рүү нэг удаа цохиод, толгой руу нэг удаа цохисон” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Б мэдүүлсэн “Би танай хүүхэд ирээд морио ав гэж хэлэхээр нь очоод авсан ш дээ гэж хэлтэл чиний морь яахаараа үнэ нь нэмэгдээд байдаг юм гэснээ намайг гараараа нүүр рүү нэг удаа, толгой руу 2 удаа цохиж авсан чинь хамт явсан Д гэх залуу Д.Эыг салгаад аваад явсан юм. Д.Э манайд шөнө согтуу ирж агсан тавьж, намайг цохиж, зодлоо. Уруул руу цохисон нь шалбарч, дотор талдаа язарч хавдсан байна” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09, 10-11/, мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Б мэдүүлсэн “2019 оны 11 дүгээр сарын 07-ны шөнийн 00 цагийн өнгөрч байхад Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг Баруун сөртийн Хөшөө гэх газар гэртээ эхнэрийн хамт унтаж байхад Д.Э нь согтуу манай гэрт орж ирсэн. Намайг хүүхэд дээрэлхэж морь авч явлаа гэж хашгирч туйлаад намайг орондоо хэвтэж байхад өшиглөсөн чинь манай эхнэр миний урдуур орж Д.Эыг барьж гэрээс гаргах гэж байтал Д.Э манай эхнэр Д.Бийг гараараа толгой руу нь хэд хэдэн удаа цохиж авсан чинь хамт явсан Д гэх залуу орж ирээд аваад явсан. Манай эхнэрийн хамар болон уруул орчмоос цус гарч байсан. Өглөө уруул нь хавдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/, мөрдөн байцаалтын шатанд Д.Эын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би прокурорын тогтоолтой танилцлаа. Би Б нүүр рүү гараараа нэг удаа цохисон нь үнэн. ...Харин эхнэр нь болох Д.Б нь миний өөдөөс чи хэдэн төгрөгнөөс болж үхэх гээд байна уу, танай баньди чинь манай гэрт гөлийж суусаар байгаад манай адууг аваа биз дээ гээд миний өөдөөс дайраад байхаар нь миний уур хүрээд гараараа нэг удаа цохичихсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 29-32/, хохирогч Д.Б биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 530 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

            Иймд шүүгдэгч Бовогт Д Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Эын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, энэ шийтгэх тогтоолоор гаргах хохирол төлбөргүй, хохирогч Д.Б нь бусад учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, хохирогч Д.Б нэхэмжилсэн 410.000 /дөрвөн зуун арван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

            Хохирогч Д.Б нь 410.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн байгаа боловч холбогдох нотлох баримтаа ирүүлээгүй тул энэ шийтгэх тогтоолоор шийдвэрлэх боломжгүй байна.

 

            Шүүгдэгч Д.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бовогт Д Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Эын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, энэ шийтгэх тогтоолоор гаргах хохирол төлбөргүй, хохирогч Д.Б нь бусад учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, хохирогч Д.Б нэхэмжилсэн 410.000 /дөрвөн зуун арван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ