| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0014/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/16 |
| Огноо | 2020-01-13 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2020/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.З
Шүүгдэгч: Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Довогт Нн Ат холбогдох 1912005240330 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Б суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн ,,,тоотод оршин суух, Архангай аймгийн Сум дундын шүүхийн 1990 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 45 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2, 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймгийн 3 дугаар хэсгийн ардын шүүхийн 1991 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн З/В/07 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялаар, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, Довогт Нн А /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Н.А нь согтуурсан үедээ буюу 2019 оны 09 дүгээр сарын 04-ний орой 19 цагийн үед А аймгийн Эсумын .. дүгээр багийн Цны автозамын хяналтын постны орчимд улсын дугааргүй, ногоон өнгийн Их хурд маркийн мотоцикль жолоодож, замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг, мөн дүрмийн 3.7.А дахь хэсэгт заасан “Жолоочид согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Ндайрч, эрүүл мэндэд нь зүүн хөлийн шилбэний шаант болон тахилзуур ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.З мэдүүлэхдээ: 2019 оны 09 дүгээр сарын 04-ний орой охин Н нь ах Б, эгч О нартайгаа ус авах гээд ганц модны рашаан руу явсан. 20 цагийн үед над руу залгаад Нмотоцикльтой хүн дайраад хөлийг нь хугалчихлаа гэж ярьсан. Намайг очиход шүүгдэгч Н.А хугарсан хөлийг нь бүсээрээ боочихсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд эмнэлэгт хүргэсэн. 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө охиныг аваад нөхөр бид хоёр Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод очоод хагалгаанд орсон. Хагалгаанд орох зардлыг шүүгдэгч Н.А бүрэн төлсөн. Манай хүүхэд 2 сар гаруй хичээлдээ яваагүй. Манай охин хавар 3 сард хадаасаа авахуулна. Нөхөр охиноо хараад өвс хадлангаа авч чадаагүй байна. Хагалгааны төлбөр болох 1.500.000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс 1.000.000 төгрөгийг нь өгсөн. Үлдэгдэл 500.000 төгрөгийг өгчихвөл гомдол саналгүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 1912005240330 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Зийн мэдүүлсэн: ...Надад А нь хохирол төлбөр төлсөн. Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Б.Н мэдүүлсэн: ...Би 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 19 цагийн үед гэртээ хичээлээ хийж байгаад эгч О, ах Б хоёртой ганц модны рашаан руу усанд яваад Цагаандавааны постны харалдаа шороон зам дээр тэргээ түрээд явж байтал миний урдаас ногоон өнгийн мотоцикльтой хүн гэнэт гарч ирээд миний хөлийг мөргөсөн. Тэгээд би уйлаад газар унахад мотоциклийн жолооч ах намайг тэвэрч авахаар нь хөл өвдөөд байна гэж хэлэхэд миний хөлийг бүсээрээ ороож байхад ээж ирээд эмнэлэг рүү авч явсан. Тухайн мотоцикль ногоон өнгөтэй байсан бөгөөд маркийг нь мэдэхгүй байна. Би тухайн мотоциклийг жолоодож явсан хүнийг харвал танина. Зүүн хөлийн булчин хэсгээр хугарсан, зүүн талын тохой хэсэгт шалбаралт үүсээд хөхөрсөн, зүүн талын цээжин тус газар жижигхэн зулгарсан байсан. Миний зүүн хөл хугарч гипсдүүлсэн. Одоогоор ямар нэгэн зовиур байхгүй байна. Зам тээврийн осол гарахад эгч О, ах Б нарын хамт усанд явж байсан. Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Намайг тэргээ түрээд явж байхад мотоцикль гэнэт гарж ирээд хажуугаар гарах гэж байгаад миний хөлийг мөргөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд Б.Зийн гэрчээр мэдүүлсэн: ...2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 19 цагийн үед манай охин С.О /эмэгтэй, 15 настай/, Б.Б /эрэгтэй, 9 настай/, Б.Н /эмэгтэй, 8 настай/ нар нь ус авах гээд ганц модны рашаан руу явсан. Тэгтэл 20 цагийн үед С.О 80179556 дугаарын утсаар над руу залгаад Б.Нмотоцикльтой хүн дайраад хөл нь хугарчихлаа гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Б.Нмөргөсөн гэх жолоочийг би танихгүй. Мотоциклийн жолооч болох хүн нь манай охины хөлийг бүсээрээ боогоод тэвэрсэн байсан. Эмч хэлэхдээ зүүн хөл нь хугарсан байна, Улаанбаатар хотын гэмтэлд үзүүлэх шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд үүрээр охиноо аваад явахаар болсон. Мотоциклийн жолооч зүгээр байсан. Манай охиныг тэврээд сууж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч С.Оын мэдүүлсэн: ...Би 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 19 цагийн үед дүү Н, Б нарын хамт Ганц модны рашаан руу усанд явж байсан. Тухайн үед би ус авах саваа бариад түрүүлээд рашаан руу алхаад манай 2 дүү тэргээ түрээд ард явж байсан. Тэгтэл миний хажуугаар ногоон өнгийн мотоцикльтой хүн удаан явж зөрсөн. Ганц модны рашаан руу алхаж байхад ардаас Б гүйж ирээд Ннийг мотоцикльтой хүн дайрчихлаа гэж хэлэхээр нь яваад очиход тухайн мотоциклийн хүн нь Ннийг тэвэрчихсэн сууж байсан. Мотоциклийн жолооч, Н, Б тэр 3 байсан. Намайг очиход мотоциклийн жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Мгийн мэдүүлсэн: ...Тухайн өдөр би морь унаад адуундаа явж байгаад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Ганц модны рашааны хажууд найз А, Мөнхөө нартай 0.5 литрийн “Ерөөл” нэртэй 1 шил архи уугаад сууж байсан. Тухайн архийг бид гурав хувааж ууж дуусаад би морио унаад, Мөнхөө, А нар тус тусын мотоциклио унаад явцгаасан. Тэгтэл удалгүй А мотоциклиосоо уначихсан бололтой байхаар нь яваад очтол хүүхэд мөргөчихлөө гээд сууж байсан. Би гэрт нь очиж гэрийнхэнд нь хэлсэн. А “Ерөөл” нэртэй 0.5 литрийн архи 1 шилийг Мөнхөө бид хоёртой хувааж уусан. Өөр архи, дарс уусан талаар мэдэх зүйл байхгүй. Аыг хурдан түргэн хөдөлгөөнтэй, хүүхэд шиг зантай, хүнд тусч, нөхөрсөг хүн гэж боддог...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Н.Аын мэдүүлсэн:...Сонсгож байгаа ял миний үйлдэлд тохирч байна. Сонгосон ялтай холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би тухайн зам тээврийн ослыг гаргахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Намайг замын цагдаа нар төхөөрөмжөөр үлээлгэхэд миний согтолтын зэрэг 1.32% байсан. Би хохирол төлбөрөө барагдуулсан. Тус охинд хийлгэсэн эмчилгээний зардлыг гаргасан. Би урьд нь ял шийтгүүлж байгаагүй. Надад өөрийн гэсэн эрхэлсэн ажил байхгүй. Би хувийнхаа малыг маллаж амьдардаг. Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг Арслан цохионы 12-23 тоотод оршин сууж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 56-59 хуу/
Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 76 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Жолооч Н.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А-д заасан “Жолоочид согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Жолооч Н.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А-д заасан “Жолоочид согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Явган зорчигч Б.Н нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчөөгүй байна. 4.Уг зам тээврийн осол нь Мустанг-5 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн жолооч Н.Аын буруутай үйлдлийн улмаас тухайн осол гаргах боломжтой. 5. Жолооч Н.А нь зогсоох арга хэмжээ аваагүй байна. 6. Уг зам тээврийн осол нь Мустанг-5 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн жолооч Н.Аын буруутай үйлдлийн улмаас тухайн осол гаргах боломжтой. 7. Явган зорчигч Б.Н нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчөөгүй байна. 8. Жолооч Н.А нь “А” ангиллын 1001180 дугаарын үнэмлэхтэй. /Жолоочийн лавлагааг хавсаргав./ 8. Жолооч Н.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А-д “Жолоочид согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 44 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 410 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Б.Н биед зүүн хөлийн шилбэний шаант болон тахилзуур ясны дунд 1/3 хэсгийн зөрөө ихтэй, сэлтэрсэн хугарал гэмтэл учирчээ. 2. Б.Н биед учирсан зүүн хөлийн шилбэний шаант болон тахилзуур ясны хугарал гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Цаашид уг гэмтэл нь гоо сайхан, эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. Б.Н биед учирсан зүүн хөлийн шилбэний шаант болон тахилзуур ясны хугарал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-3-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэлд хамаарна. Дээр гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна...гэх дүгнэлт /хх-ийн 38 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-06 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07, 12 хуу/
Архангай аймгийн Цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 09 хуу/
Ослын газрын схем зураг /хх-ийн 10 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 60 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 65 хуу/ зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2019 оны 09 дүгээр сарын 04-ний орой 19 цагийн үед А аймгийн Эсумын .. дүгээр багийн Цны автозамын хяналтын постны орчимд улсын дугааргүй, ногоон өнгийн Их хурд маркийн мотоцикль жолоодож, замын хөдөлгөөнд оролцох явцдаа зам тээврийн осол гаргаж, насанд хүрээгүй хохирогч Б.Ндайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.А нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Н.А нь согтуурсан үедээ буюу 2019 оны 09 дүгээр сарын 04-ний орой 19 цагийн үед А аймгийн Эсумын .. дүгээр багийн Цны автозамын хяналтын постны орчимд улсын дугааргүй, ногоон өнгийн Их хурд маркийн мотоцикль жолоодож, замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг, мөн дүрмийн 3.7.А дахь хэсэгт заасан “Жолоочид согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Ндайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Зийн мэдүүлсэн “2019 оны 09 дүгээр сарын 04-ний орой охин Н нь ах Б, эгч О нартайгаа ус авах гээд ганц модны рашаан руу явсан. 20 цагийн дүү над руу залгаад Нмотоцикльтой хүн дайраад хөлийг нь хугалчихлаа гэж ярьсан. Намайг очиход шүүгдэгч Н.А хугарсан хөлийг нь бүсээрээ боочихсон байсан” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Б.Н мэдүүлсэн “Би 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 19 цагийн үед гэртээ хичээлээ хийж байгаад эгч О, ах Б хоёртой ганц модны рашаан руу усанд яваад Цагаандавааны постны харалдаа шороон зам дээр тэргээ түрээд явж байтал миний урдаас ногоон өнгийн мотоцикльтой хүн гэнэт гарч ирээд миний хөлийг мөргөсөн. Тэгээд би уйлаад газар унахад мотоциклийн жолооч ах намайг тэвэрч авахаар нь хөл өвдөөд байна гэж хэлэхэд миний хөлийг бүсээрээ ороож байхад ээж ирээд эмнэлэг рүү авч явсан. Намайг тэргээ түрээд явж байхад мотоцикль гэнэт гарч ирээд хажуугаар гарах гэж байгаад миний хөлийг мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/, мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч С.Оын мэдүүлсэн “Миний хажуугаар ногоон өнгийн мотоцикльтой хүн удаан явж зөрсөн. Ганц модны рашаан руу алхаж байхад ардаас Б гүйж ирээд Ннийг мотоцикльтой хүн дайрчихлаа гэж хэлэхээр нь яваад очиход тухайн мотоциклийн хүн нь Нтэвэрчихсэн сууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Мгийн мэдүүлсэн “удалгүй А мотоциклиосоо уначихсан бололтой байхаар нь яваад очтол хүүхэд мөргөчихлөө гээд сууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/, мөрдөн байцаалтын шатанд Н.Аын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Сонсгож байгаа ял миний үйлдэлд тохирч байна. Сонгосон ялтай холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би тухайн зам тээврийн ослыг гаргахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Намайг замын цагдаа нар төхөөрөмжөөр үлээлгэхэд миний согтолтын зэрэг 1.32% байсан. Би хохирол төлбөрөө барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 56-59/, зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг тогтоосон Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 76 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44/, насанд хүрээгүй хохирогч Б.Н биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 410 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-06/, Архангай аймгийн Цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 09/, ослын газрын схем зураг /хх-ийн 10/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Довогт Нн Аыг жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Н.А нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Н.Аын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.З нь бусад учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Зийн нэхэмжилсэн 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйльд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Н-н А-ыг жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9-т заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1, 188, 189 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Н.Аын тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Н.А нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Н.Аын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.З нь бусад учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Зийн нэхэмжилсэн 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ат хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ