Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2020/ШЦТ/13

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Адаргалж

            Улсын яллагч: Э.Билгүүн

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Орхонтуул

Насанд хүрээгүй хохирогч: Н.Ш

Шүүгдэгч: Ч.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Ч Н холбогдох 1912002420202 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, үсчин ажилтай, ам бүл 2, охины хамт А аймгийн ,, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Ч Н/РД:../  

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ч.Ннь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай насанд хүрээгүй өөрийн төрсөн хүүхэд болох Н.Шийг байнга буюу 2018 оны 12 дугаар сарын үед Ааймгийн Эсумын .. дүгээр багийн Бортолгойн 38-08 тоотод оршин суух гэртээ, 2019 оны 03 дугаар сард өөрийн гэртээ, мөн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны орой А аймгийн Эсумын .. дүгээр багийн нутаг Бн .. тоотод гэр бүлийн хамаарал бүхий бага насны хүүхэд буюу 13 настай өөрийн төрсөн охин Н.Шийг тус тус зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун өвдөг, баруун шанаанд болон зүүн гарын тохойд зөөлөн эдийн няцралт зэрэг хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Нмэдүүлэхдээ: Би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Одоо охиныхоо төлөө ажил хийгээд амьдрах болно. Охинтойгоо хамт амьдарч байгаа. Ах, дүү гээд намайг харж үзэх хүн байхгүй. Охиныхоо төлөө цаашдаа амьдрах болно. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогч Н.Ш мэдүүлэхдээ: 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр би ээжийг уурлуулсан чинь ээж намайг галын хайчаар далайгаад айлгаад гар руу зөөлөн цохисон. Одоо надад гомдол санал байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Омэдүүлэхдээ: 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Н.Ш манай байгууллагад хандсан бөгөөд хандсаны дагуу хүүхэдтэй уулзаж ярилцахад манай ээж намайг удаа дараа зодсон учраас танай байгууллагад хандаж байна гэхээр нь манай байгууллагыг яаж мэдэж ирсэн юм бэ гэж асуухад хүнээс мэдэж ирсэн, би танай байгууллагыг мэдсэнээсээ хойш ээж намайг дахин нэг л удаа зодвол танай байгууллагад хандана гэж бодож байсан учраас ирсэн гэсэн. Тэгээд яаралтай хамтарсан баг байгуулан ажиллаж эхэлсэн. Архангай аймгийн ЭрдэнэБсумын 4 дүгээр багийн хүмүүстэй хамтарсан баг үүсгэн шалгаж Н.Шийн гэр бүлийн байдлыг судалж үзэхэд аюулын зэрэг нь өндөр гарсан учраас хүүхдийг түр хамгаалах байрандаа авсан. Манай байгууллагын зүгээс Цагдаагийн байгууллагад хандаж хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон. Н.Шийг мэдүүлэг өгөхөд нь хууль ёсны төлөөлөгчөөр нь оролцсон. Н.Шийг 6 сар гаруй хугацаанд манай байгууллага хүүхдийг түр хамгаалах байрандаа байлгасан. Энэ хугацаанд манай байгууллагын зүгээс хүүхдийн эрүүл мэндийн байдлыг сахин хамгаалах, боловсрол, хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагааг аль болох боломжоороо хангаж байсан. Сургуулийнх нь даалгавар, хичээлүүдийг нь 7 хоног тутам авч 2019 оны 10 дугаар сард хичээлдээ явж эхэлсэн. 2019 оны 10 дугаар сараас хойш хоёр удаа шүүх хуралдаан зарлагдсан боловч тодорхой шалтгааны улмаас хойшилсон. Хохирогчийн асран тэтгэх хүнийг олж тогтоогдоод зорилгоор үйл ажиллагаа явуулж Нийн төрсөн эгч Алтанцэцэгийг Н.Шийн түр асран хамгаалагчаар томилсон бөгөөд хамтарсан багаар дамжуулан хэлүүлээд, дахин үнэлгээ гаргуулсан. Агэх хүн нь түр асран хамгаалагчаар авъя гээд 2019 оны 10 дугаар сараас түр хамгаалах байрнаас гаргасан. Н.Шийг түр хамгаалах байрнаас гарсан цагаас нь хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон миний бие гурван удаа уг хүүхэдтэй очиж уулзсан. Гэрт нь нэг удаа очиход гэр нь цоожтой ээж нь ажилдаа явсан, хүүхэд хичээлдээ явсан байсан. Аэгчийн хашаанд хамтарсан баг очиж гэрийг нь хураасан. Одоо айлын хашаа байшинд байгаа. Энэ хугацаанаас хойш хүүхэд ээжтэйгээ хамт байна гэж хэлсэн. Гэхдээ ээжийгээ ял шийтгэл хүлээчих вий гэж болгоомжилж мэдүүлэг өгч байгаа нь харагдаж байна. Ннь цаашдаа өөрийн хорт зуршлаа орхиж, дахин хэрэглэхээ болиод, эх хүнийхээ үүргийг гүйцэтгээд явж чадах тохиолдолд, энэ хүний амьдралыг аль болох дэмжиж талаас оролцоно гэв.  

  

Мөрдөн байцаалтын шатанд 1912002420202 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Н.Шийн мэдүүлсэн: ...Би ээж Нийн хамтаар Ггэх айлд хэд хоног хамт байсан. 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ээж Гахтай хамт архи уугаад согтсон байсан. Тэгээд ээж намайг Гахынхаас дагуулж гараад айл руу явсан бөгөөд тэр айлд очтол нөгөө айл нь үүдээ онгойлгож өгөөгүй. Тухайн үед 21 цаг болж байсан байх. Тэр айл нь үүдээ онгойлгож өгөхгүй байсан учир буцаад Гахынд ирсэн. Би ээжид эндээ хоноё гэж хэлтэл за тэг, тэг гэхээр нь би газар ор засаад хэвтэж байтал гэр рүүгээ явъя гээд намайг үснээс зулгаагаад чирээд байхаар нь би ээжээ эндээ хоночихъё тэгэх үү гэж гуйсан чинь ээж зөвшөөрөөд тэгвэл чи Гахынхаа араар ороод хэвт гэж хэлэхээр нь би Гахын араар ороод хэвтэж байтал ээж дахиад явъя гээд намайг үснээс зулгааж гэрийн хаалга хүртэл чирсэн, бас миний хавирга руу хөлөөрөө өшиглөөд зодоод байхаар нь би тэндээс гараад зугтааж гүйгээд А гэх хамаатны эгчийнхээ гэрт ирээд болсон асуудлын талаар хэлсэн. Тэгээд би хоол идэх гээд байж байтал ээж араас мотоцикльтой хүнтэй ирээд намайг А эгчийн гэрт үснээс зулгааж зодсон. Мөн миний зүүн талын хавирга руу нэг удаа өшиглөсөн чинь Заяа эгч, А эгч нар намайг өмөөрч салгасан. Тэр шөнө би ээжээс тусдаа хоносон. Маргааш өглөө нь би Заяа эгчтэй хамт “Хүүхдийн төлөө төв” рүү ороод Оэгчтэй уулзаж болсон асуудлын талаар хэлж мэдэгдсэн. Намайг ямар шалтгааны улмаас зодсон талаар би мэдэхгүй. 2018 оны 12 дугаар сард намайг гэртээ ээжтэйгээ хамт байж байхад ээж архи уусан байсан бөгөөд тэр үед ямар ч шалтгаангүй уурлаад намайг галын хайчаар миний ар нуруу, гар руу цохисон. Мөн галын түлээний модоор миний шанаа руу 3 удаа гар руу цохисон. Миний үснээс зулгааж татаж байгаад цаасны хутгаар хэсэг, хэсэг газар огтолсон. 2019 оны 03 дугаар сарын дундуур галын үлээврийн төмрөөр намайг цохиж, зодож байсан. Үүний дараагаар бас намайг орондоо ороод унтаж байхад мод хагалдаг сүхний ар хавтгай хэсгээр 2 удаа нуруу руу цохисон. Миний дээр гарч ирээд миний хоолойг боогоод байх үед би амьсгаа давчдаад дуу гарахгүй болоод гараараа ээжийн нуруу руу цохиход ээж намайг боохоо больсон. Тэр үед ээж бас л согтуу байсан. Ээж намайг нийт 4 удаа зодсон. Ээж намайг 3 удаа зодоход би уучилъя гэж дотроо бодож байсан. 4 дэх удаагаа зодоход нь би “Хүүхдийн төлөө төв”-д хандах болсон. Урьд өмнө нь аав амьд сэрүүн байхад би аавтайгаа илүү дотно байдаг байсан. Миний бодлоор намайг ээжийг өөрийг нь тоохгүй байсан болохоор уурлаж архи уусан үедээ намайг зоддог байх гэж боддог. Ээж намайг зодох үедээ янхан, гичий минь би чамайг 1 сая төгрөгөөр зарна, хажууд зөндөө олон баньди нар байгаа, тэр банди нараар чамайг хүчиндүүлнэ гэх мэт зүйл хэлж ярьж загнаж харааж, зүхдэг байсан. Энэ талаар Аэгч, Заяа эгч, Отгоо ах нар мэднэ. Би ээждээ зодуулсныхаа маргааш нь очиж хэлдэг байсан. Би 2019 оны 03 дугаар сард ээждээ зодуулчихаад Аэгчийнхээ гэрт хэсэг амьдарч байсан. Миний биед хөхөрч няцарсан шарх тухайн үедээ үлдэж байсан боловч одоо бол ямар нэгэн шарх байхгүй. Бүгд эдгэсэн байгаа. Би өрхийн эмч Ш ахад 2 удаа үзүүлж байсан. Ээжид сүхээр цохиулсны улмаас гар өвдөөд байхаар нь эмчид үзүүлэхэд миний гарны мах тасарсан байна гэж эмч хэлж байсан. Би тэр үед эмчид дүүдээ сүхээр цохиулсан гэж хэлж байсан. Ээж намайг зоддог гэдгийг нь бодохоор уучилмааргүй байна. Зоддог талаар нь бодохгүй бол уучилмаар ч юм шиг санагддаг. Ээж архинаас гараад намайг халамжилж, хайрладаг, намайг зоддоггүй болвол би ээжтэйгээ хамт амьдармаар л байна. Тэгж чадахгүй бол би амьдрахгүй. Миний төрсөн эх учраас миний ээж ял эдлэх болвол би гомдолгүй, ял эдлэхгүй бол би гомдолтой байна. Би төрсөн эхээ ял эдлүүлэхийг хүсэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/

 

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Аийн мэдүүлсэн: ...2019 оны 04 дүгээр сарын 16-ны орой 23 цагийн үед манай нөхөр Отгонбат, охин Заяа, зээ охин Энгүн, бид дөрөв гэртээ амарч байтал 23 цаг 30 минутын үед манай дүү Нийн ганц охин Ш ганцаараа дан цамц, өмдтэй гүйж орж ирээд ээж намайг архи уучихаад зодох гээд байхаар нь би зугтаагаад хүрээд ирлээ гэж хэлсэн. Тэгээд би ор засч өгөх гээд байж байтал гаднаас Нсогтуу орж ирээд хүүхдээ барьж аваад үснээс нь зулгаагаад үүд рүү чирээд явъя пизда минь гээд чирээд байсан. Мөн хөлөөрөө нурууны ар хэсэг рүү нь өшиглөөд байхаар нь би өмөөрсөн чинь та нарт ямар хамаатай юм гээд хэрүүл маргаан хийгээд байхаар нь Шинэхүүг гэрээс дагуулж гаргаад манайхтай ойрхон байдаг хамаатныхаа айлд оруулж хонуулсан. Ш манайд байдаг байсан. Нархи уугаагүй эрүүл үедээ манайд ирээд хүүхдээ аваад явдаг. Тэгээд л 2-3 хоноод л архи уучихдаг бөгөөд хүүхэд нь манайд зугтаагаад хүрээд ирдэг. Нсогтуу байхдаа айлд архи уугаад уурандаа загнаад байхаар нь манайд зугтаагаад ирсэн байсан. Тэгээд араас нь Нирээд манай гэрт хүүхдээ зодсон. Урьд өмнө нь Ш ээж намайг зодсон гээд гар, хуруу нь хөхөрсөн ирдэг байсан. Нархи уухаараа л Н.Шийг зоддог. 2018 оны 12 дугаар сард санагдаж байна, өдрөөр манай гэрт ирээд өчигдөр шөнө ээж намайг галын хайчаар миний ар нуруу руу цохиж, зодсон гээд надад үзүүлж байсан. Тэр үед манай дүү Алагаа Улаанбаатар хотоос ирчихсэн манайд байсан. Тэр үед нь бас Шийг үсийг нь шатлаад тасдаад хаячихсан, атга шахуу үсээ цүнхэндээ хийгээд ирсэн байсан. Түүнээс хойш 2019 оны хавар 03 сард санагдаж байна, Ш ээждээ зодуулсан гээд зүүн талын гар нь цэлдэн хөх болчихсон ирэхээр нь би Заяа гэх охинтойгоо хамт бариач руу явуулаад үзүүлээд, орой нь хар цайгаар шавшиж боож өгч байсан бөгөөд хэд хоног гарыг нь сойж сойлттой явуулж байсан. Ер нь бол зодуулсан гээд л гүйгээд ирдэг. Нархи уухаараа л хүүхэд болох Шийг ил болон далд зоддог. 2019 оны 03 дугаар сарын сүүлд тэгж зодоод Хайрхан сум руу үс засна гээд хөдөөгүүр явж байгаад 04 дүгээр сард ирээд дахиад хүүхдээ зодчихсон байна. Шийг ээж Ннь зоддог талаар манай охин Заяа мэдэж байгаа. Манай дүү үсчин ажилтай, архи уухаараа л хүн биш болчихдог. Харин эрүүл үедээ бол их сүрхий зантай болж хүүхдийнхээ төлөө их сэтгэл гаргадаг. Архи уусан үедээ бол хүүхдээ зодож, ширүүн зан гаргаж бид нарт ч гэсэн их ширүүн байдаг. Амьдрал ахуй бол тааруухан, охинтойгоо хоёулахнаа амьдардаг...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.О мэдүүлсэн: ...2019 оны 04 дүгээр сарын 16-ны орой 23 цагийн үед над руу нэг танихгүй дугаараас Ш залгаад, ажаа та намайг ирээд аваадахаач ээж архи уучихаад агсан тавиад байна, би харанхуй шөнө айгаад байна гэж хэлэхээр нь би Шийн өөрийнх нь сурдаг “Спорт” сургуулийн ойролцоо тосч авсан. Тэгээд Ш гэрт ирээд ээж нь архи уугаад агсан тавиад үснээс нь зулгаагаад байхаар нь би зугтаагаад ирлээ гэж хэлж байсан. Ш манайд унтах гэж байтал Нэгч согтуу орж ирээд хүүхдээ авч явна гээд хэрүүл хийгээд Шийг барьж аваад үснээс нь зулгаагаад чирээд байхаар нь ээж өмөөрөөд Шийг гэрээс авч гараад манай хамаатны Алагаа гэх айлд оруулж хонуулаад Нэгчийг явуулсан. Маргааш өглөө нь Ш манайд орж ирсэн. Тухайн үед Нэгч согтуу орж ирээд хүүхдээ авч явна гээд л Шийг үснээс нь зулгаагаад байсан. Нэгч Шийг дагуулж айлд архи ууж явж байгаад үснээс нь зулгаагаад агсан тавиад байхаар нь зугтаагаад манайд ирсэн байсан юм. Би өдөр сарыг нь сайн санахгүй байна, Ш манайд нэг удаа ирэхдээ гар нь хөхөрчихсөн ирсэн бөгөөд ээж намайг хамт бариач руу явуулаад үзүүлж байсан. Тэр үед Олдох гэх хүн дээр очиж үзүүлж байсан бөгөөд хэдэн өдөр гар нь сойлттой явж байсан. Ш хэлэхдээ ээж галын хайч, түлээ зэргээр цохиод гарыг нь гэмтээсэн гэж хэлж байсан. Бас урьд өмнө нь Шийн үсийг нь хайчаар хайчилчихсан байсан. Ер нь бол ээж нь Шийг байнга шахуу л зоддог бөгөөд унтаж амраадаггүй гэр орноосоо хөөгөөд байдаг гэж Ш өөрөө ярьдаг байсан. Шт манайхаас өөр төрөл садан таних хүн байхгүй. Ер нь бол дандаа л манайд байдаг байсан. Ш ихэвчлэн манайд шөнө оройн цагаар ирж хонодог байсан бөгөөд яасан талаар нь асуухад ээж хөөж туугаад зодоод, дарамтлаад байна гэж хэлдэг байсан. Би гэхдээ яг зодож байхыг нь бол нүдээр харж байгаагүй. Ээждээ зодууллаа гэж Шээс өөрөөс нь л сонсож байсан болохоос зодож байхыг нь нүдээр харж байгаагүй. Хамгийн сүүлд манай гэрт ирээд Нэгч Шийн үснээс нь зулгааж зодож байхыг нь бол харсан. Тэгээд л гарч хүрч, зоддог юм байна гэж итгэх болсон. Ер нь бол манай ээж, бид нар л мэднэ. Өөр хүн мэдэхгүй. Ч.Нэгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаг. Зан байдлын хувьд гайгүй, хүнтэй харьцаа сайтай хүн байдаг. Ч.Намьдрал ахуйн хувьд нилээд тааруухан, ганц Ш гэх охинтойгоо амьдардаг хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Ш мэдүүлсэн: ...Би Ч.Нгэх эмэгтэйг танина. Үсчин хийдэг санагдаж байна. Ч.Ннь манай багийн иргэн байгаа юм. Төрөл садангийн холбоо байхгүй. Би Н.Шийг бол танихгүй. Би Ш гэж нэрээр нь бол сайн санахгүй л байна. Зөндөө л олон хүн үйлчлүүлж байдаг. Дүүдээ сүхээр цохиулж гарандаа гэмтэл авсан гэх 13 настай охин энэ онд үзүүлж байсан санагдаж байна, би сарыг нь мэдэхгүй байна. Нэг охин манай эмнэлэг дээр ирээд би дүүдээ сүхээр гар руугаа цохиулсан гээд хөхөрсөн гартай орж ирж үзүүлж байсан. Би тэр үед чи яахаараа дүүдээ цохиулдаг юм бэ гэж асуусан чинь дүүгээ их бага насны хүүхэд гэж хэлээд л өнгөрч байсан. Тухайн үед тэр охины гар нь зөөлөн эдийн гэмтэл учирсан байсан бөгөөд зөвлөгөө өгч, эм өгөөд гаргаж байсан байх. Би сайн санахгүй байна. Гэхдээ дүүдээ гар руугаа сүхээр цохиулсан гэж хэлээд нэг бага насны охин орж ирж үзүүлж байсан нь үнэн. Би үүнийг бол сайн санаж байна. Би сайн зүс танихгүй болохоор яг тэр энэ гэж оноож мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.С мэдүүлсэн: ...2019 оны 04 дүгээр сарын 16-ны орой 23 цагийн үед “Батномгон” дэлгүүр хаагаад би гэртээ ирсэн. Тэр үед Нманай гэрт согтуу байсан бөгөөд Ннь өөрийн охин Ш гэх хүүхдийг дагуулж ирсэн байсан. Нхааяа манайхаар ирдэг. Тухайн үед манайд байсан Гархи уугаад унтчихсан байсан бөгөөд түүний араар манай 2 зээ, мөн Ш унтаж байсан. Би гэрт орж ирээд цай чанах гээд гаднаас түлээ оруулаад ирэхэд сүр сар гээд л НШ гэх охиноо цамцных нь энгэрээс гуд татаж босгож ирээд алив явъя гээд загнаад байсан. Намайг гэрт орж ирэхээс өмнө юу болсон талаар би мэдэхгүй. Тэр үед Ш ээжээсээ зугтаагаад гэрээс гараад гүйчихсэн чинь араас нь Нхөөгөөд гараад гүйсэн. Тэгээд эргэж ирээгүй, хэсэг хугацааны дараа буюу бараг үүр цайж байхад манай гэрт орж ирсэн. Нби ахындаа оччихоод ирлээ гэж хэлж байсан. Би ч тэр үед янз бүрийн юм асуугаагүй. Тэгээд л өнгөрсөн. Намайг гэрт орж ирэхэд Ш унтаж байсан. Намайг ирээд гаднаас түлээ аваад гэр орж ирэхэд Нохиныхоо энгэр заам хавиас татаад алив явъя гэртээ харъя гээд татаж чангааж босгож ирж байсан чинь Ш гэр тойрч зугтаагаад гэрээс гараад зугтаасан чинь араас нь ээж нь гараад хөөгөөд явсан. Миний харснаар бол цохиж, зодоогүй. Урьд өмнө нь намайг байхгүй үед цохиж зодсон эсэх талаар мэдэхгүй. Нархи уухаараа л манайхаар ирдэг. Би Б.Нийг охин Шийгээ цохиж, зоддог эсэх талаар мэдэхгүй. Би Нийн амьдрал ахуйн талаар сайн мэдэхгүй. Хааяа нэг манайхаар ирдэг хүн байгаа юм. Б.Нархи хааяа уудаг бөгөөд архи уухаараа их л ширүүн хүн байна лээ. Ааш зан нь эвдрээд ширүүн муухай зан араншинтай болчихдог юм байна лээ. Үглээд хашгичаад орилоод унадаг юм байна лээ. Хүүхэдтэйгээ ирсэн байх үедээ бол манайд ирж, архи ууж байгаагүй, ганцаараа ирж л ууж байсан. Эрүүл үедээ бол Нэнгийн зан ааштай л хүн шиг санагдсан. Харин архи бол зохидогүй хүн байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ч.Нийн мэдүүлсэн: ...Би хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөх талаар одоо сайн мэдэхгүй байна. Би охин Н.Шийг аймар цохиж, зодоогүй шүү дээ. Гэхдээ нэгэнт л ийм зүйл болсон хойно яахав дээ. Манай охин юу болоод яагаад байгааг ч мэдэхгүй л байна. 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр би Гахын гэрт өөрийн охин Н.Шийг дагуулаад орсон. Тэр үед Гахынд ортол Гах надад ууж байсан архинаасаа өгөхөөр нь би 2 удаа татсан. Тэгээд байж байтал тэдний гэрт 2 залуу байсан. Тухайн үед цаг орой болсон байсан. Манай охин газар Гахын гэрт унтчихсан байхаар нь би тэр 2 залуугаас айгаад охиныг янз бүр болгочих вий гэж бодоод гэнэт явахаар болоод Н.Шийг унтаж байхаар нь татсан чинь сэрэхгүй байхаар нь би уурлаад явъя гэж байна гэж хэлээд цамцнаас нь таттал охины үс гарт хамт баригдаад үснээс нь татагдчихсан юм. Тэгсэн чинь манай охин босоод гараад зугтаачихсан. Би араас нь гартал гүйцээгүй учраас охины араас явсаар байгаад эгч Аийн гэрт очсон чинь Н.Ш тэдний гэрт надаас зугтааж гүйгээд дөнгөж ороод байж байхаар нь би араас нь ороод хүүхдээ авъя гээд Н.Шийг алив явъя гэхэд явахгүй гэж орилоод байхаар нь би Н.Шийг татаж чангаатал явахгүй гээд гэр тойроод манай охин надаас зугтаагаад байсан чинь эгч надад уурлаад чи хүүхэд авах гэж байгаа бол маргааш ирж ав гээд загнаад байхаар нь би гэрээс нь гараад харьсан юм. Тэр өдөр ийм л асуудал болсон. Тухайн үед өөрийн охин Н.Шийг гэртээ авч харих зорилгоор л татаж чангаасан. Би охин Н.Шийг бүр аймар зодоогүй. Харин үс нь цамцтай нь хамт баригдаад зулгаагдсан. Би бүр аймар цохиж нүдээгүй. Дал мөр хэсэг рүү нь ганц нэг удаа алгадсан чинь үс нь цамцтай нь хамт баригдаад гарт зулгаагдсан. Н.Шийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би л учруулсан байх. Гэхдээ манай охин өөрөө гадуур дотуур тоглож байгаад хөхөрч няцраад л ирдэг байсан. Түүнээс биш эгч нь охиныгоо тэгж аймар цохиж, зодоогүй. Би тэр үед халамцуухан байсан бөгөөд нэг их айхавтар согтоогүй, юмаа мэдэж байсан. Би нэг их зоддоггүй шүү дээ. Хааяа нэг ээжийнхээ үгэнд орохгүй гадуур яваад байхаар нь загнаж ганц нэг удаа хөнгөн байдлаар даавуун бүсээр дал мөр рүү нь ороолгож айлгадаг байсан. Манай охин ихэвчлэн манай эгч Аийнд байдаг. 2013 оны 12 дугаар сард аав нь өнгөрөөд удаагүй байхад манай охин гэрээс гарч явах гээд байхаар нь би аав чинь өнгөрөөд удаагүй байна, чи намайг ганцааранг минь үлдээж явах гэлээ гэж уурлаж загнасан. Чамайг намайг орхиж явбал би чамайг зодно шүү гээд галын түлээний мод барьж аваад, чамайг гаргахгүй гэж байна гээд айлгаж далайсан. Харин тэр галын түлээний модоор цохиогүй. Би тэр үед гал түлж байгаад галын хайч гартаа барьсан байсан бөгөөд тэрүүгээрээ далайж бас айлгасан. Харин би галын хайчаар цохиогүй. Би Н.Шийн үсийг хайчилсан зүйл болоогүй. 2019 оны 03 дугаар сард би хөдөөгүүр явж байгаад гэртээ ирээд охиныгоо гэртээ аваад ирсэн байсан чинь охин нас барсан аавынхаа зургийг барьчихаад уйлаад байхаар нь миний уур хүрээд гараараа 2 удаа хацар руу нь алгадсан чинь манай охин гэрээс гараад зугтаачихсан. Тэр үед би галын төмөр үлээврээр цохиж, зодоогүй, сүх болон бусад зүйлээр цохиж, зодоогүй. Би ер нь бол охиныгоо аашилж загнадаг. Манай охин аавыгаа байхад дураараа өссөн бөгөөд гар далайхаар нь худлаа уйлаад орилоод байдаг хүүхэд байгаа юм. Би тэр үед цамцных нь урд энгэрээс татчихсан чинь намайг боосон гэж хэлсэн байна. Би охиноо тэгж аймар зоддоггүй шүү дээ. Манай охин өөрөө урдаас хэрүүл хийж тайлбар тавиад байдаг эсхүл хичээлээ тараад алга болчихдог бөгөөд ийм асуудлаас болж л би охиныгоо загнадаг. Түүнээс биш тэгж аймар зодоод байдаггүй. Намайг зодоогүй байхад манай охин сүр болоод их уйлдаг. Надад хэцүү л байна. Хоёулахнаа үлдчихээд ээжийгээ ингэж шар махтай нь хатаах гэж дээ гэж л бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 42-46 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 179 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Н.Шийн биед гэмтэл учирчээ. Н.Шийн биед, тархи доргилт, баруун өвдөгний доор зөөлөн эдэд няцралт, цээжний баруун ар талд, зүүн гарын тохойны дотор талд жижиг цус хуралт, доод уруулын зүүн талд хэгзэрсэн шарх гэмтлүүд учирчээ. 2. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа шинэ гэмтэл байх бөгөөд мохоо зүйлийн цохих, цохигдох, 3-4 удаагийн үйлчлэлээр үүснэ. Өмнө нь баруун шанаа орчмын, зүүн гарын тохойнд зөөлөн эдэд няцралт, зүүн гарын тохойны урд хэсэгт шарх, доод уруулын баруун талд хэгзэрсэн шарх, цээжний урд дээд хэсэгт жижиг, жижиг зулгаралт гэмтлүүд учирч байжээ. 3. Н.Шийн биед учирсан гэмтлүүд болсон асуудалтай тохирч байна. 4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. 5. Тархи доргилт, баруун өвдөгний доорх шинэ, баруун шанаанд болон зүүн гарын тохойны хуучин зөөлөн эдийн няцралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, цээжний баруун талд, зүүн гарын тохойны дотор талд шинэ цус хуралт, доод уруулын салстын зүүн талд шинэ хэгзэрсэн шарх, доод уруулын баруун талд хэгзэрсэн шарх, цээжний урд дээд хэсэгт жижиг, жижиг зулгаралт гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 32 хуу/

 

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 53 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 47 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай насанд хүрээгүй өөрийн төрсөн хүүхэд болох Н.Шийг байнга буюу 2018 оны 12 дугаар сарын үед А аймгийн Эсумын .. дүгээр багийн Бн .. тоотод оршин суух гэртээ, 2019 оны 03 дугаар сард өөрийн гэртээ, мөн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны орой Ааймгийн Эсумын .. дүгээр багийн нутаг Бн .. тоотод гэр бүлийн хамаарал бүхий бага насны хүүхэд буюу 13 настай өөрийн төрсөн охин Н.Шийг тус тус зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Ч.Ннь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай насанд хүрээгүй өөрийн төрсөн хүүхэд болох Н.Шийг байнга буюу 2018 оны 12 дугаар сарын үед А аймгийн Э сумын .. дүгээр багийн Бн .. тоотод оршин суух гэртээ, 2019 оны 03 дугаар сард өөрийн гэртээ, мөн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны орой А аймгийн Эсумын .. дүгээр багийн нутаг Бн .. тоотод гэр бүлийн хамаарал бүхий бага насны хүүхэд буюу 13 настай өөрийн төрсөн охин Н.Шийг тус тус зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Н.Шийн мэдүүлсэн “Би ээжид эндээ хоноё гэж хэлтэл за тэг, тэг гэхээр нь би газар ор засаад хэвтэж байтал гэр рүүгээ явъя гээд намайг үснээс зулгаагаад чирээд байхаар нь би ээжээ эндээ хоночихъё тэгэх үү гэж гуйсан чинь ээж зөвшөөрөөд тэгвэл чи Гахынхаа араар ороод хэвт гэж хэлэхээр нь би Гахын араар ороод хэвтэж байтал ээж дахиад явъя гээд намайг үснээс зулгааж гэрийн хаалга хүртэл чирсэн бас миний хавирга руу хөлөөрөө өшиглөөд зодоод байсан. Би тэндээс гараад зугтааж гүйгээд А гэх хамаатны эгчийнхээ гэрт ирээд болсон асуудлын талаар хэлсэн. Би хоол идэх гээд байж байтал ээж араас мотоцикльтой хүнтэй ирээд намайг А эгчийн гэрт үснээс зулгааж зодсон. Мөн миний зүүн талын хавирга руу нэг удаа өшиглөсөн чинь Заяа эгч А эгч 2 намайг өмөөрч салгасан. Тэр шөнө би ээжээс тусдаа хоносон. Маргааш өглөө нь би Заяа эгчтэй хамт “Хүүхдийн төлөө төв” рүү ороод Оэгчтэй уулзаж болсон асуудлын талаар хэлж мэдэгдсэн. Намайг ямар шалтгааны улмаас зодсон талаар би мэдэхгүй. 2018 оны 12 дугаар сард намайг гэртээ ээжтэйгээ хамт байж байхад ээж архи уусан байсан бөгөөд тэр үед ямар ч шалтгаангүй уурлаад намайг галын хайчаар миний ар нуруу, гар руу цохисон. Мөн галын түлээний модоор миний шанаа руу 3 удаа гар руу цохисон. Миний үснээс зулгааж татаж байгаад цаасны хутгаар хэсэг, хэсэг газар огтолсон. 2019 оны 03 дугаар сарын дундуур галын үлээврийн төмрөөр намайг цохиж, зодож байсан. Үүний дараагаар бас намайг орондоо ороод унтаж байхад мод хагалдаг сүхний ар хавтгай хэсгээр 2 удаа нуруу руу цохисон. Миний дээр гарч ирээд миний хоолойг боогоод байхад би амьсгаа давчдаад дуу гарахгүй болоод гараараа ээжийн нуруу руу цохиход ээж намайг боохоо больсон. Тэр үед ээж бас л согтуу байсан. Ээж намайг нийт 4 удаа зодсон. Намайг ээж 3 удаа зодоход би уучилъя гэж дотроо бодож байсан. 4 дэх удаагаа зодоход нь би “Хүүхдийн төлөө төв”-д хандах болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Аийн мэдүүлсэн “2019 оны 04 дүгээр сарын 16-ны орой 23 цагийн үед манай нөхөр Отгонбат, охин Заяа, зээ охин Энгүн, бид дөрөв гэртээ амарч байтал 23 цаг 30 минутын үед манай дүү Нийн ганц охин Ш ганцаараа дан цамц, өмдтэй гүйж орж ирээд ээж намайг архи уучихаад зодох гээд байхаар нь би зугтаагаад хүрээд ирлээ гэж хэлсэн. Тэгээд би ор засч өгөх гээд байж байтал гаднаас Нсогтуу орж ирээд хүүхдээ барьж аваад үснээс нь зулгаагаад үүд рүү чирээд явъя пизда минь гээд чирээд байсан. Мөн хөлөөрөө нурууны ар хэсэг рүү нь өшиглөөд байхаар нь би өмөөрсөн чинь та нарт ямар хамаатай юм гээд хэрүүл маргаан хийгээд байхаар нь Шинэхүүг гэрээс дагуулж гаргаад манайхтай ойрхон байдаг хамаатныхаа айлд оруулж хонуулсан. Нархи уугаагүй эрүүл үедээ манайд ирээд хүүхдээ аваад явдаг. Тэгээд л 2-3 хоноод л архи уучихдаг бөгөөд хүүхэд нь манайд зугтаагаад хүрээд ирдэг юм. Нсогтуу байхдаа айлд архи уугаад уурандаа загнаад байхаар нь манайд зугтаагаад ирсэн байсан. Тэгээд араас нь Нирээд манай гэрт хүүхдээ зодсон. Урьд өмнө нь Ш ээж намайг зодсон гээд гар, хуруу нь хөхөрсөн ирдэг байсан. Нархи уухаараа л Н.Шийг зоддог. 2018 оны 12 дугаар сард санагдаж байна, өдрөөр манай гэрт ирээд өчигдөр шөнө ээж намайг галын хайчаар миний ар нуруу руу цохиж, зодсон гээд надад үзүүлж байсан. Тэр үед манай дүү Алагаа Улаанбаатар хотоос ирчихсэн манайд байсан. Тэр үед нь бас Шийг үсийг нь шатлаад тасдаад хаячихсан, атга шахуу үсээ цүнхэндээ хийгээд ирсэн байсан. Түүнээс хойш 2019 оны хавар 03 сард санагдаж байна, Ш ээждээ зодуулсан гээд зүүн талын гар нь цэлдэн хөх болчихсон ирж байсан. Тэгээд би Заяа гэх охинтойгоо хамт бариач руу явуулаад үзүүлээд, орой нь хар цайгаар шавшиж боож өгч байсан бөгөөд хэд хоног гарыг нь сойж сойлттой явуулж байсан. Ер нь бол зодуулсан гээд л гүйгээд ирдэг. Нархи уухаараа л хүүхэд болох Шийг ил болон далд зоддог” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/, мөрдөн байцаалтын шатанд гэрч О.О мэдүүлсэн “2019 оны 04 дүгээр сарын 16-ны орой 23 цагийн үед над руу нэг танихгүй дугаараас Ш залгаад, ажаа та намайг ирээд аваадахаач, ээж архи уучихаад агсан тавиад байна, би харанхуй шөнө айгаад байна гээд хэлэхээр нь би Шийн өөрийнх нь сурдаг “Спорт” сургуулийн ойролцоо тосч авсан. Тэгээд Ш гэрт ирээд ээж нь архи уугаад агсан тавиад үснээс нь зулгаагаад байхаар нь би зугтаагаад ирлээ гэж хэлж байсан. Ш манайд унтах гэж байтал Нэгч согтуу орж ирээд хүүхдээ авч явна гээд хэрүүл хийгээд Шийг барьж аваад үснээс нь зулгаагаад чирээд байхаар нь ээж өмөөрөөд Шийг гэрээс нь авч гараад манай хамаатны Алагаа гэх айлд оруулж хонуулаад Нэгчийг явуулсан. Тэгээд маргааш өглөө нь Ш манайд орж ирсэн. Тухайн үед Нэгч согтуу орж ирээд хүүхдээ авч явна гээд л Шийг үснээс нь зулгаагаад байсан. Нэгч Шийг дагуулж айлд архи ууж явж байгаад үснээс нь зулгаагаад агсан тавиад байхаар нь зугтаагаад манайд ирсэн байсан юм. Би өдөр сарыг нь сайн санахгүй байна, Ш манайд нэг удаа ирэхдээ гар нь хөхөрчихсөн ирсэн бөгөөд ээж намайг хамт бариач руу явуулаад үзүүлж байсан. Тэр үед Олдох гэх хүн дээр очиж үзүүлж байсан. Тэгээд хэдэн өдөр гар нь сойлттой явж байсан. Ш хэлэхдээ ээж галын хайч, түлээ зэргээр цохиод гарыг нь гэмтээсэн гэж хэлж байсан. Бас урьд өмнө нь Шийн үсийг нь хайчаар хайчилчихсан байсан. Ер нь бол ээж нь Шийг байнга шахуу л зоддог бөгөөд унтаж амраадаггүй гэр орноосоо хөөгөөд байдаг гэж Ш өөрөө ярьдаг байсан. Хамгийн сүүлд манай гэрт ирээд Нэгч Шийн үснээс нь зулгайж зодож байхыг нь харсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/, мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Ш мэдүүлсэн “Нэг охин манай эмнэлэг дээр ирээд би дүүдээ сүхээр гар руугаа цохиулсан гээд хөхөрсөн гартай орж ирж үзүүлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.С мэдүүлсэн ”2019 оны 04 дүгээр сарын 16-ны орой 23 цагийн үед “Батномгон” дэлгүүр хаагаад би гэртээ ирсэн. Тэр үед Нманай гэрт согтуу байсан бөгөөд Ннь өөрийн охин Ш гэх хүүхдийг дагуулж ирсэн байсан. Би гэрт орж ирээд цай чанах гээд гаднаас түлээ оруулаад ирэхэд сүр сар гээд л НШ гэх охиноо цамцных нь энгэрээс гуд татаж босгож ирээд алив явъя гээд загнаад байсан. Намайг ирээд гаднаас түлээ аваад гэрт орж ирэхэд Нохиныхоо энгэр заам хавиас татаад алив явъя гэртээ харъя гээд татаж чангааж босгож ирж байсан чинь Ш гэр тойрч зугтаагаад гэрээс гараад зугтаасан чинь араас нь ээж нь гараад хөөгөөд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/, шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Орхонтуулын мэдүүлсэн “2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Н.Ш манай байгууллагад хандсан бөгөөд хандсаны дагуу хүүхэдтэй уулзаж ярилцахад манай ээж намайг удаа дараа зодсон учраас танай байгууллагад хандаж байна гэхээр нь манай байгууллагыг яаж мэдэж ирсэн юм бэ гэж асуухад хүнээс мэдэж ирсэн, би танай байгууллагыг мэдсэнээсээ хойш ээж намайг дахин нэг л удаа зодвол танай байгууллагад хандана гэж бодож байсан учраас ирсэн гэсэн” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Ч.Нийн яллагдагчаар болон шүүгдэгчээр гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Манай охин Гахын гэрт унтчихсан байхаар нь би тэр 2 залуугаас айгаад охиныг янз бүр болгочих вий гэж бодоод гэнэт явахаар болоод Н.Шийг унтаж байхаар нь татсан чинь сэрэхгүй байхаар нь би уурлаад явъя гэж байна гэж хэлээд цамцнаас нь таттал охины үс гарт хамт баригдаад үснээс нь татагдчихсан юм. Тэгсэн чинь манай охин босоод гараад зугтаачихсан. Би араас нь гартал гүйцээгүй учраас охины араас явсаар байгаад эгч Аийн гэрт очсон чинь Н.Ш тэдний гэрт надаас зугтааж гүйгээд дөнгөж ороод байж байхаар нь би араас нь ороод хүүхдээ авъя гээд Н.Шийг алив явъя гэхэд явахгүй гэж орилоод байхаар нь би Н.Шийг татаж чангаатал явахгүй гээд гэр тойроод манай охин надаас зугтаагаад байсан чинь эгч надад уурлаад чи хүүхэд авах гэж байгаа бол маргааш ирж ав гээд загнаад байхаар нь би гэрээс нь гараад харьсан юм. Би тухайн үед охин Н.Шийг бүр аймар зодоогүй, харин үс нь цамцтай нь хамт баригдаад зулгаагдсан юмДал мөр хэсэг рүү нь ганц нэг удаа алгадсан чинь үс нь цамцтай нь хамт баригдаад гарт зулгаагдсан. Н.Шийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би л учруулсан байх. Хааяа нэг ээжийнхээ үгэнд орохгүй гадуур яваад байхаар нь загнаж ганц нэг удаа хөнгөн байдлаар даавуун бүсээр далд мөр рүү нь ороолгож айлгадаг байсан. 2019 оны 03 дугаар сард би хөдөөгүүр явж байгаад гэртээ ирээд охиныгоо гэртээ аваад ирсэн байсан чинь охин нас барсан аавынхаа зургийг барьчихаад уйлаад байхаар нь миний уур хүрээд гараараа 2 удаа хацар руу нь алгадсан чинь манай охин гэрээс гараад зугтаачихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42-46/, “Би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Н.Шийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 179 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

 

            Иймд шүүгдэгч Бовогт Ч Нийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг хүүхдийг эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Ч.Ннь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ч.Нийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

            Шүүгдэгч Ч.Ннь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, насанд хүрээгүй хохирогч Н.Ш нь өөрийн төрсөн ээжтэйгээ хамт амьдрах хүсэлтийг удаа дараа гаргаж байгаа, ар гэрийн амдралын байдал зэргийг харгалзаж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас чөлөөлөх боломжтой гэж дүгнэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бовогт Ч Нийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг хүүхдийг эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ч.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаас чөлөөлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нийн цагдан хоригдсон 07 /долоо/ хоногийн 1 /нэг/ хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож, 105.000 /нэг зуун таван мянга/ төгрөгийг түүнд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаас хасч тооцсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н оногдуулсан 345.000 /гурван зуун дөчин таван мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ннь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

9. Шүүгдэгч Ч.Н, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ч.Нийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

11. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Н хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ