Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 131/ШШ2016/00569

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би 

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн *******ын ******* нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Баянхонгор аймгийн *******ын *******т оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ад холбогдох Зээлийн гэрээний үүргийн төлбар 9720000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн  хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн *******ын ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

С.******* нь 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сум хөгжүүлэх  сан-гаас Сүү, цагаан идээний аж ахуй байгуулах чиглэлээр 15000000 төгрөгийн зээл авсан ба зээлийн гэрээний хугацаа дууссан болно. С.******* нь зээл, хүүгийн төлбөр 6180000 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 9720000 төгрөгийг 2016 07 сард багтаан төлүүлэх хүсэлтэй тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч *******, хариуцагч С.******* нар шүүхэд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн *******ын -аас иргэн С.*******аас сум хөгжүүлэх сангаас зээлсан 15000000 төгрөгийг үлдэгдэл 9720000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 1920000 төгрөгөөг татгалзаж, хариуцагч С.******* нь 7800000 төгрөгийг төлөхөөр эвлэрлээ гэжэээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн *******ын *******  нь С.*******ад холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн төлбөр 9720000 төгрөг гаргуулах-ыг хүсэн шаарджээ. Хариуцагч С.******* нь 2012 оны 12 сарын 28-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас Сүү, цагаан идээний аж ахуй байгуулах чиглэлээр 15000000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан авсан байна.

Улмаар гэрээний хугацаа 2015 оны 12 сарын 28-нд дууссан, хариуцагч С.******* нь зээлийн төлбөр, хүү 9720000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлага 9720000 төгрөгөөс 1920000 төгрөгийг татгалзаж, хариуцагч С.******* нь 7800000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрчэвлэрэн хэлэлцсэн байна.

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

   ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлага 9720000 төгрөгөөс 1920000 төгрөгийг татгалзаж, хариуцагч С.******* нь 7800000 төгрөгийг төлж барагдуулахыг харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Баянхонгор аймгийн *******ын  нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д , заасныг баримтлан тэмдэгтийн хураамжид хариуцагч С.*******аас 69875 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйгтайлбарласугай.

ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ