Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 423

 

 

 

 

 

 

 

 

 2020        03         11                                  2020/ШЦТ/423

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа,

Улсын яллагч Г.Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа,

Шүүгдэгч Б.М , түүний өмгөөлөгч нар Б.Цолмон-Эрдэнэ, Б.Тэнгис, М.Түмэннаст,

Шүүгдэгч М.Н , түүний өмгөөлөгч нар Г.Нарантуяа, Г.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1. 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар,

шүүгдэгч Б.Б , М.Н  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1802 00517 0285 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “ ” ХХК-нд хуулийн зөвлөх ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Б.М .

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Б.Б .
  2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, “ ” ХХК-д хөдөлмөр аюулгуй байдлын инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, дүү, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, М.Н .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

         Шүүгдэгч Б.М , Б.Б , М.Н  нар нь санаатай нэгдэн, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдан төлөвлөж, үүрэг оролцоог хувиарласаны дагуу М.Н  Б.Б  нар нь 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 17-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 7 ширхэг зип лок түгжээ бүхий гялгар уутанд тусгайлан савласан, савлагааны хамт 33.8 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, улмаар уг бодисыг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтоор хууль, олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа буюу “Мөс”-г Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаа болон урьдын шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир одоо нэмж ярих зүйлгүй...Би анх удаа гэмт хэрэгт холбогдож байна. Би хуулийн байгууллагад ажиллаж байсан. Миний хариуцлагагүй үйлдэл байгаа. Энэ хэргийг үнэн зөв шийдэж өгнө үү.” гэв.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаа болон урьдын шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир одоо нэмж ярих зүйлгүй...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

           

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Н  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаа болон урьдын шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир одоо нэмж ярих зүйлгүй...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

    Мөн талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас Б.Б ий биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-11-15/, Б.Б ийг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашиглан шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-16-17/, М.Н ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-29-40/, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “Орчлон” хорооллын 47 дугаар байрны 30 тоотод нэгжлэг, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-48-54/, Тоёота кроун маркын 27-12 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-55-62/, Б.М ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-63-66/, Б.М ыг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашиглан шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-67-68/, Б.М ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-70-76/, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1б хэсэг 28-5 дугаар байрны 1500 тоотод нэгжлэг, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-77-85/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-128-131/, М.Н ийн зээлийн гэрээ /1хх-154/, Б.Б ий дансны хуулга /1хх-208-225/, Б.М ын дансны хуулга /1хх-226-238/, М.Н ийн дансны хуулга /1хх-238, 2хх-34/, Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-35-38/, Б.М ын 99179070, М.Н ийн 99712828 дугаарын утасны орсон гарсан ярианы лавлагаанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-39-67/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2хх-69-71/, гэрч Э.Ундралын өгсөн мэдүүлэг /2хх-95/, гэрч Н.Энхцацралын өгсөн мэдүүлэг /2хх-101/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12294 дугаартай дүгнэлт /2хх-134-315/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 123444 дугаартай дүгнэлт /2хх-145-146/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 12343 дугаартай дүгнэлт /2хх-156-159/, Хил хамгаалах Ерөнхий газрын лавлагаа /2хх-233/, Сэтгэцэд нөлөөлөх бодисын конвенц /2хх-233/, М,Нямдоржийн сэжигтэнээр өгсөн мэдүүлэг /3хх-45-47/, М.Н ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /3хх-43-47, 52-59, 201/, Б.Б ий сэжигтнээр өгсөн мэдүүлэг /3хх-62-64/, Б.М ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /3хх-65-66/, мөрдөн шалгах нууц ажиллагааны лавлагаа /3хх-148-153/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-2/, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол /1хх-8/, гэрч Ё.Отгоны өгсөн мэдүүлэг /2хх-87-88/, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 113, 114, дүгнэлт /2хх-170, 147/, Б.Б ий иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-223/, Г.Нарангаравын иргэний үнэмлэхний хуулбар /2хх-224/, Б.Б ий мэргэжлийн үнэмлэхний хуулбар /2хх-245/, Ж.Баатарын иргэний үнэмлэхний хуулбар /2хх-228/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1хх-134-135/, гэрч Н.Энхцацралын өгсөн мэдүүлэг /2хх-100-102/, Н.Золбаярын өгсөн мэдүүлэг /2хх-103-104/, гэрч Ж.Баатарын өгсөн мэдүүлэг /2хх-105-107/, гэрч Д.Тунгалагийн өгсөн мэдүүлэг /2хх-109-110/, гар утсанд үзлэг хийх үеийн гэрэл зургийн үзүүлэлт /1хх-73-76/, нэгжлэг хийх мөрдөгчийн санал /1хх-77/, прокурорын мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай тогтоол /1хх-78/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-128/, гэрч Б.Онолбаярын өгсөн мэдүүлэг /1хх-189/, банкны дансны хуулга /1хх-221/, гэрч Э.Ундралын өгсөн мэдүүлэг /2хх-94/, зээлийн дансны хуулга /3хх-2/, Б.М ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3хх-4/, Б.М ын хувийн байдлын тухай баримтууд /3хх-5-17/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /4хх-24/, нууц ажиллагааны магадлагаа /4хх-26-28/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /1хх-152, 136, 242/, М.Н ийн хувийн байдлын тухай баримтууд /1хх-242/, М.Н ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-239/, гэрч Д.Мягмаржавын өгсөн мэдүүлэг /2хх-91/, сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл /3хх-41, 43-44/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /3хх-109, 72, 107/, “Гурван хөх хайрхан” ХХК-ний тодорхойлолт /3хх-17/, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /3хх-126/, шинээр шүүгчийн захирамжууд 9 хуудас зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүгдэгч нарыг санаатай нэгдэн, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, Б.М ыг гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдан төлөвлөж, үүрэг оролцоог хувиарласаны дагуу М.Н  Б.Б  нар нь 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 17-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 7 ширхэг зип лок түгжээ бүхий гялгар уутанд тусгайлан савласан, савлагааны хамт 33.8 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, улмаар уг бодисыг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтоор хууль, олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа буюу “Мөс”-г Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж шүүгдэгч Б.М т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1. 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Б , М.Н  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ гэмт хэргийг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтны, ургамлын өвөрмөгц ховор үнэт олдвор, археологийн, палеонтологийн олдвор, эд өлгийн зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн бол...” мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “...улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж өөрчлөлт оруулжээ.

 

Мөн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд: “...2020 оны 1 дүгээр сарны 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй.” гэжээ.    

 

Гэтэл 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж тодорхойлж өгчээ.

 

Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Нэгдсэн Үндэстний байгууллагын ивээл дор 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэргүй үзэлд нийцсэн зарчим байдаг.

 

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрхзүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

 

 Иймд Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.М т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1. 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Б , М.Н  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д заасан тус тус зүйлчилж ирүүлснийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.М ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Б , М.Н  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д заасан тус тус хөнгөрүүлэн зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр болно.

 

Шүүгдэгч Б.М , Б.Б , М.Н  нар нь санаатай нэгдэн, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдан төлөвлөж, үүрэг оролцоог хувиарласаны дагуу М.Н  Б.Б  нар нь 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 17-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 7 ширхэг зип лок түгжээ бүхий гялгар уутанд тусгайлан савласан, савлагааны хамт 33.8 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, улмаар уг бодисыг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтоор хууль, олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа буюу “Мөс”-г Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Н ийн сэжигтнээр өгсөн: “...Би Б.М тай уулзаж “мөнгө зээлээч гэхэд мөнгө байхгүй байна, харин мөнгө байвал хурдан эргэлдүүлэх бизнес байна” гэж надад хэлэхээр нь “би ямар бизнес юм” гэхэд “нэг ашигтай бизнес байгаа тэгэж байгаад хэлье” гээд тодорхой хариу өгөөгүй. Б.Мандахаяр “чамд 15 сая төгрөг олдох уу, хэрэв олдох юм бол байрны өр болох 3 сая төгрөгийн өрийг чинь дараад дээр нэмж 5 сая төгрөг өгнө” гэхээр нь “найзад нь тийм их мөнгө байхгүй” гэсэн чинь “чи байраа банк бус санхүүгийн байгууллагад тавьчихгүй юу” гэж хэлсэн. Тэгээд Б.М тай хамт хоёр хоног гадуур зээл судалж үзэхэд зээл олгох банк бус сангийн байгууллага олдоогүй. Харин фейсбүүкээр хүүтэй мөнгө зээлнэ гэсэн зар хараад холбогдох утсаар нь холбогдож ярьж уулзаад байраа тавиад зээл авах хүсэлтээ хэлэхэд манай байрыг очиж үзээд15 сая төгрөг зээлэхээр болоод зээлсэн. Би байраа барьцаалж зээлсэн 15 сая төгрөгийг аваад би байрны 8 хувийн зээл болох 3.5 сая төгрөгийг авч Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд тушаагаад үлдсэнийг нь Б.М т өгсөн. Тэгээд би Б.М ыг өдөр шөнөгүй хоргоогоод байсан чинь “би ямар ч байсан мөнгө олно, тэгээд хөл дээрээ зогсоё, чи урагшаа яваад мөс гэх нэршилтэй мансууруулах бодис аваад ир, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 3 өдөр яваарай” гэж хэлсэнээ “чи ганцаараа явж чадах болох уу” гэхээр нь би “Б.Б ээгээс тусламж гуйя цаадах чинь хэлтэй юм чинь болох байлгүй” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б.М  “мөнгө бүтсэнгүй, маргааш яг бүтнэ, чи өнөөдөр явж бай би өглөө эрт мөнгө шилжүүлнэ” гэж хэлсэн. Бээжинд очоод Б.Б ий буудаг гэх “Хөгжлийн буудал” гэх нэртэй буудалд буусан. Тэгээд буудлаас гараад бид хоёр явж байгаад нэг хар арьстай хүнтэй уулзахаар болсон. Тухайн үед би өөрт байсан буюу Б.М ын өгсөн мөнгийг Б.Б д өгсөн. Харин Б.Б  нөгөө хар арьстай хүнтэй уулзаж мөсөө аваад буцаж буудал руугаа явсан. Б.Б  мөсийг хил нэвтрүүлсэн. “Б.М  мөс аваад ир, бусад асуудлыг би зохицуулна” гэж хэлсэн. Ер нь бол Б.М  урдаас мөс авч ирж зарвал мөнгөө дор нь олно гэх яриаг байнга ярьдаг байсан.” /3хх-45-17/ гэх мэдүүлэг,

 

М.Н ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд /3хх-52-59/,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б ий сэжигтнээр өгсөн: “...2017 оны 11 дүгээр сард Б.М  минйи ээжийн нэр дээр байдаг Баянзүрх дүүргийн 15 дугаар хороолол 4 дүгээр хороо, 10-27 тоот хаягтай байрыг “Бид” банк бус санхүүгийн байгууллагад 15.000.000 төгрөгийн барьцаанд тавиулж надаас зээлж авсан. Тэгээд цувуулж өгсөөр байгаад 9.000.000 төгрөгийг Б.М  надад өгсөнөөс 5.000.000 төгрөгийг нь банк бус санхүүгийн байгууллагад өгөөд үлдэгдэл 4.000.000 төгрөгийг би үрсэн. Ингээд Б.Нямдорж бид хоёр Б.Мандбаяраас хэрхэн мөнгө авах талаар ярьж эхэлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр санаж байна М.Н  бид хоёр Б.М тай уулзаад “өр ширээ яах бэ, одоо байраа алдахад хүрээд байна” гэхэд Б.М  “гурвуулаа БНХАУ-с мөс авч ирж зарья” гэж хэлэхэд нь “мөнгө яаж босгох бэ, бид хоёрт мөнгө байхгүй” гээд салцгаасан. Тэгээд хэд хоногийн дараа Б.М , М.Н  хоёр уулзаж ярилцсан байсан бөгөөд Б.М  нь М.Н ид хэлэхдээ “би ээжийн тэтгэврийн зээлийг авчихлаа, чи өөрөө мөсөнд явж чадах уу, 20 грамм мөс аваад 10x10 нь авья” гэсэн байсан. Ингээд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр М.Н  бид хоёр вагоноор урагшаа явсан. М.Н  бид хоёр “Санлитун” гэх газар руу таксидаж очоод We чатын people nearby гэх нөхцлийг ашиглаад хар арьстай хүнтэй холбогдоод мөсөө авсан. Тэгээд бид хоёр машинаар хил гарахаар болоод М.Н  түрүүлээд гарсан би араас нь 30 минутын дараа гарсан. М.Н ийг хар тамхичид дунд таньж мэдэхгүй, намайг гадарлаж магадгүй учир бид хоёр тусдаа гарсан.” /3хх-61-64/гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Ундралын өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр М.Н  БНХАУ руу ажлаар ганцаараа явна гэж хэлсэн. Урд өмнө нь ажлынхаа хүмүүстэй барилгын материал татах гэж хэд хэдэн удаа явж байсан болохоор нөхрөөсөө яг ямар ажлаар хэн хэнтэй хамт явах гэж байгаа талаар нь асуугаагүй. 2018 оны 3 дугаар сард байх нэг хүнээс өөрийнхөө нэр дээр байдаг байраа барьцаалаад 15 цаг төгрөг зээлээд найздаа өгсөн гэж ярьж байсан. Ямар шалтгаанаар мөнгө зээлж найздаа өгсөн талаар мэдэхгүй. 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 06 цагийн үед гэртээ унтаж байхад хүн хаалга тогшихоор нь хаалга тайлсан чинь Б.М  ганцаараа байсан. Гэрт орж ирээд М.Н ийг асуусан бөгөөд “Нямка ирсэн үү, утсаа авахгүй байна, ирээгүй юм уу, чи нэг утас руу залгаад үз дээ” гэхээр нь би өөрийнхөө утаснаас М.Н ийн гар утас руу залгахад утсаа авахгүй байсан. Тэгсэн чинь Б.М  “М.Н ийг над руу залгавал хэлээрэй” гээд гараад явсан. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б.Б тэй байнга утсаар яриад байсан. Яг юуны талаар ярьж байгааг нь сонсоогүй, ямар ч байсан надаас нуугдаж яриад бас учир битүүлэг юм яриад байсан.” /2хх-94-95/ гэх мэдүүлэг,

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Энхцацралын өгсөн: “...Б.Б  надад хэлэхдээ “М.Н той хамт БНХАУ руу хамт яваад ирье орчуулга хийгээд өгөөч гээд гуйгаад байхаар нь хамт явсан” гэсэн. Тэгээд Бээжинд очсоны дараа М.Н  надаас “хар тамхи зардаг хүнээс асууж байгаад олоод өгөөч” гээд гуйгаад байхаар нь би буусан буудлынхаа хүмүүсээс асууж байгаад хар тамхи авсан. Би яг хичнээн грамм хар тамхийг хэдэн төгрөгөөр авсаныг хараагүй. Тэгээд бид хоёр маргааш нь Монгол руу буцсан. М.Н  өөрөө хар тамхиа авч явсан. Хилээр яаж авч гарсаныг нь мэдэхгүй байна. Энэ хэргийг бүгдийг нь Б.М  өөрөө зохион байгуулчихаад одоо намайг хэрэгт ганцааранг нь холбогдуулж үлдээх гээд байна гэж ярьсан. Мөн Б.М  гэдэг залуу “чи хэргээ даагаад явчих, шүүхээр шийдүүлсэний дараа чамайг хугацаанаас өмнө суллуулж авна” гэж хэлсэн гэсэн. Би энэ бүхнийг сонсоод сэтгэл санааны гүн дарамтанд байна. Ганц хүүгээ шоронд явуулмааргүй байна.” /2хх-100-102/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12294 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “2018.11.19 Батхүү Билгүүн РД:УШ89051275” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн “2018.11.19 Батхүү Билгүүн РД:УШ89051275” гэж хаягласан шээсэнд метамфетамин /methabphetamine/” илэрч байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн метамфетамин /methabphetamine/” нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно. /2хх-133-134/ гэх дүгнэлт,

Хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-135/,     

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 12344 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн тарианы усны шилний толгой мэт зүйлсээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрэхгүй байна. Улаан өнгийн судалтай цагаан өнгийн хуванцар гуурнаас метафетамин илэрч байна.” /2хх-145-146/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 12343 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “1”, “2”, “3”, “4”, “5”, “6”, “7” гэж дугаарласан зиплок түгжээ бүхий гялгар ууттай мөс мэт зүйлс дотор талдаа цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон толгой хэсэг нь хагарсан тарианы шил, цагаан өнгийн хуванцар гуурс тус бүрээс метафетамин илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн “Sinob” гэсэн бичиглэлтэй цаасан хайрцагнаас мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрэхгүй байна.” /2хх-156-159/ гэх дүгнэлт,   

 

Шүүх Сэтгэц эмгэг судлалын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 89 дугаартай дүгнэлтэд:

           1. М.Н  нь урьд өмнө сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт, мэдээлэл үгүй байна.

           2. М.Н  нь одоогоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

           3. М.Н  нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.  

           4. М.Н  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

           5. М.Н  нь одоогоор мансууруулах дон, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

           6. М.Н  нь одоогоор мансууруулах дон, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

          Монгол улсад  эмчлэгдэх боломжтой.

          СЭМҮТөвд энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой.

           7. М.Н ид эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” /2хх-165-166/ гэх дүгнэлт,

 

Шүүх Сэтгэц эмгэг судлалын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 113 дугаартай дүгнэлтэд:

           1. Б.Б  нь 2004 онд 10 хоног СЭМҮТөвийн тасагт ядаргаа F 48.0 оношоор хэвтсэн байна.

           2. Б.Б  нь одоо сэтгэцийн эмгэггүй байна.

           3. Б.Б  нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.  

           4. Б.Б  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

           5. Б.Б  нь одоогоор мансууруулах дон, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

           6. Б.Б  нь одоогоор мансууруулах дон, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. Монгол улсад  эмчлэгдэх боломжтой. СЭМҮТөвд энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой.

           7. Б.Б д эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” /2хх-170-171/ гэх дүгнэлт,

 

Шүүх Сэтгэц эмгэг судлалын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 114 дугаартай дүгнэлтэд:

           1. Б.М  нь урьд өмнө сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт, мэдээлэл үгүй байна.

           2. Б.М  нь одоо сэтгэцийн эмгэггүй байна.

           3. Б.М  нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.  

           4. Б.М  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

           5. Б.М  нь одоогоор мансууруулах дон, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

        6. Б.М  нь одоогоор мансууруулах дон, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. Монгол улсад  эмчлэгдэх боломжтой. СЭМҮТөвд энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой.

        7. Б.М т эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” /2хх-174-175/ гэх дүгнэлт,

 

Б.Б ий биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-11-17, 23-27, 28/, 

 

М.Н ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх-29-44/,

 

Б.М ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх-63-69/,

 

Гадаад паспортонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-45-47/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-50-54/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-70-76/,

Орон байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-79-85/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-128-131/,

Зээлийн гэрээ, барьцааны гэрээ /1хх-154-159/,

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-162-163/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /1хх-166/,

Худалдаа хөгжлийн банкнаас ирүүлсэн Б.М ын дансны хуулга /1хх-207-250, 2хх-1-42/,

“Мобиком”-ын ярианы хуулга /2хх-44-66/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай /2хх-69/,

Монгол Улсын олон улсын гэрээ “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц” /3хх-29-35/,

“ХААН” банкны дансны хуулга /3хх-212-226/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-55-62/,

Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа /2хх-233/,

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-239, 243, 3хх-4/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М ын зүгээс гаргасан: “...Тухайн гэмт хэргийг үйлдээгүй” гэх тайлбар, шүүгдэгч өмгөөлөгч нарын гаргасан: “...Шүүгдэгч нарын мэдүүлгүүд эрс зөрүүтэй, нотлогдоогүй” гэх тайлбаруудыг тус тус гарган маргаж мэтгэлцэх боловч мөрдөн шалгах ажиллагаанд М.Н ийн сэжигтнээр өгсөн: “...Тухайн үед би өөрт байсан буюу Б.М ын өгсөн мөнгийг Б.Б д өгсөн. Харин Б.Б  нөгөө хар арьстай хүнтэй уулзаж мөсөө аваад буцаж буудал руугаа явсан. Б.Б  мөсийг хил нэвтрүүлсэн. “Б.М  мөс аваад ир, бусад асуудлыг би зохицуулна” гэж хэлсэн. Ер нь бол Б.М  урдаас мөс авч ирж зарвал мөнгөө дор нь олно гэх яриаг байнга ярьдаг байсан.” /3хх-45-17/ гэх мэдүүлэг, мөн Б.Б ий сэжигнээр өгсөн: “...Б.М  нь М.Н ид хэлэхдээ “би ээжийн тэтгэврийн зээлийг авчихлаа, чи өөрөө мөсөнд явж чадах уу, 20 грамм мөс аваад 10x10 нь авья” гэсэн байсан. Ингээд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр М.Н  бид хоёр вагоноор урагшаа явсан.” /3хх-61-64/ гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 12343 дугаартай дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн “1”, “2”, “3”, “4”, “5”, “6”, “7” гэж дугаарласан зиплок түгжээ бүхий гялгар ууттай мөс мэт зүйлс дотор талдаа цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон толгой хэсэг нь хагарсан тарианы шил, цагаан өнгийн хуванцар гуурс тус бүрээс метафетамин илэрч байна. Б.М ын машинаас илэрсэн эд зүйл.” /2хх-156-159/ гэх дүгнэлт болон дээр дурьдсан нотлох баримтууд шүүгдэгч нарын гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараахи байдлаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын дүгнэлтэд шүүх няцаалт өгсөн болно.

 

Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа нь нууц арга, хэрэгсэл ашиглан явуулдаг ажиллагаа бөгөөд гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор прокурорын хяналт, зөвшөөрлийн дагуу нэр бүхий шүүгдэгч нарт гүйцэтгэх ажиллагаа явуулсан, уг ажиллагааг явуулахад хуулиар олгосон эрх хэмжээгээ хэтрүүлсэн, урвуулан ашиглаж хууль бусаар иргэдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагааны үр дүнг нотлох баримтаар тооцож, прокуророор баталгаажуулж хавтаст хэрэгт тусгуулсан байх тул хууль зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан мөрдөн шалгах ажиллагааны журмыг зөрчиж явагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын конвенц, “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” 1971 оны НҮБ-ын конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүсэн бэлдмэлийг ойлгох ба уг бодисыг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр нэг газраас нөгөөд бүх төрлийн тээврийн хэрэгслээр ил буюу далд хэлбэрээр зөөвөрлөхийг тээвэрлэсэн гэж ойлгоно. Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, тусгайлан бэлтгэсэн газар зэрэгт байлгахыг хадгалах гэж үзэх ба уг бодисыг худалдах, арилжих, солилцох, бэлэглэх эсхүл ямар нэгэн үүргийн гүйцэтгэлд тооцох зэргээр аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэхийг хэлнэ.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М , Б.Б , М.Н  нарын өмгөөлөгч нарын зүгээс” ....Гэм буруу дээр маргах зүйлгүй, тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэгт холбогдсон, залуу хүмүүс, хувийн байдал зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү.” гэж тайлбарыг гарган мэтгэлцэх боловч эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шудрага ёсны зарчимд нийцэх ёстой тул шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.М , Б.Б , Б.Нямдорж нарын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан зарчимд нийцүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч нарын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, тэдэнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

        Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүхээс шүүгдэгч Б.М , Б.Б , Б.Нямдорж нарт Эрүүгийн хуульд заасан хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь шудрага ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүгдэгч нарт оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.М ын цагдан хоригдсон 137 хоног, шүүгдэгч Б.Б , Б.Нямдорж нарын тус бүрийн цагдан хоригдсон 354 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 4 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, хэрэгт мөрийн баримтаар хураагдсан 5 давхарын галын гидрантын хайрцагнаас хураан авсан 7 ширхэг зип лок түгжээтэй 33,8 грамм жинтэй "Мөс", цагаан өнгийн гуурс, толгой хэсэг нь хагарсан тарианы шил, судалтай цагаан өнгийн гуурс зэргийг устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай газрын мөрдөн шалгах хэлтэст даалгасан болно.

 

Прокурооос шүүгдэгч Б.М ын эзэмшлийн “Тоёота кроун” маркийн 27-12 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан тээвэрлэсэн, мөн Монгол Улсын хилээр хууль бусаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг нэвтрүүлэхэд ашигласан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу прокурорын 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн байна.

 

Гэтэл уг машиныг тухайн хэрэг үйлдэхэд ашиглаагүй, гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсонгүй.

 

Иймд Эрүүгийн хуульд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж шүүхээс үзсэн тул “Тоёота кроун” маркийн 27-12 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож тухайн машиныг хууль ёсны эзэмшигч Б.М т буцаан олгож шийдвэрлэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

 

            Мөн шүүгдэгч Б.Б ий 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Б.Энхрийгийн асрамжийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгахаар тогтов.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1. 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Б , М.Н  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д заасан тус тус зүйлчилж ирүүлснийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.М ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Б , М.Н  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д заасан тус тус хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

          2. Шүүгдэгч Б.М ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон, гэмт хэргийг зохион байгуулсан, бусадтай бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

          шүүгдэгч Б.Б , М.Н  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон, гэмт хэргийг гүйцэтгэсэн, бусадтай бүлэглэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            3. Б.М т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

            Б.Б , М.Н  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар тус бүрийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

         

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар Б.М , Б.Б , Б.Нямдорж нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.     

 

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.М ын цагдан хоригдсон 137 хоног, шүүгдэгч Б.Б , Б.Нямдорж нарын цагдан хоригдсон 354 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-д тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 4 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, хэрэгт мөрийн баримтаар хураагдсан 5 давхарын галын гидрантын хайрцагнаас хураан авсан 7 ширхэг зип лок түгжээтэй 33,8 грамм жинтэй "Мөс", цагаан өнгийн гуурс, толгой хэсэг нь хагарсан тарианы шил, судалтай цагаан өнгийн гуурс зэрэг /Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа/ эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт үүрэг болгосугай.

  7. Прокурорын 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн “Тоёота кроун” маркын 27-12 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож тухайн машиныг хууль ёсны эзэмшигч Б.М т буцаан олгосугай.

 

  8. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М , Б.Б , Б.Нямдорж нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  9. Б.Б ий 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Б.Энхрийгийн асрамжийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.

 

 10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.М , Б.Б , Б.Нямдорж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж цагдан хорьж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

  

 11. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.М , Б.Б , Б.Нямдорж нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.               

 

 

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ,  

                                    ШҮҮГЧ                               Э.ЧИНГИС