| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 428 |
| Огноо | 2020-03-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 428
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа,
Улсын яллагч Н.Гэрэлмаа,
Шүүгдэгч Х.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Х.С холбогдох эрүүгийн 2006 00096 0143 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан Үр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, засварчин ажилтай, Сэлэнгэ аймгийн Мандал сумын тоотод оршин суух суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,
2014 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Сум дундын 21-р шүүхийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох ял шийтгүүлж,
2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Сум дундын 21-р шүүхийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 4 cap баривчлагдаж,
2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 543 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар, Х.С ,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Х.С нь 2019 оны 12 сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 3-р хороо 306 байрны 108 тоотод таарамжгүй харилцааны улмаас У.Соёл-Эрдэнэтэй маргалдаж, ахуйн зориулалттай хутгаар түүний дагз хэсэгт зүсэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.С мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч У.Соёл-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-12-14/, гэрч Т.Ундармаагийн өгсөн мэдүүлэг /хх-17-18/, Х.С гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-15-16, 63-64/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 1196 дугаартай дүгнэлт /хх-21-24/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 885 дугаартай дүгнэлт /хх-70-71/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-9/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-10/, шүүгдэгч Х.С Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 543 дугаартай шийтгэх тогтоол /хх-30-32/, Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоол /хх-35-39/, Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоол /хх-40-45/, шүүгдэгч Х.С урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-28/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Х.С нь 2019 оны 12 сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 3-р хороо 306 байрны 108 тоотод таарамжгүй харилцааны улмаас У.Соёл-Эрдэнэтэй маргалдаж, ахуйн зориулалттай хутгаар түүний дагз хэсэгт зүсэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч У.Соёл-Эрдэнийн мэдүүлэг: "2019 оны 12 сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 3-р хороо 306 байрны 108 тоотод гэртээ найзууд Маргад-Эрдэнэ, Х.С , Х.С ын найз эмэгтэйтэй хамт архи ууж суусан. Х.С ын найз эмэгтэй Ичко нь архи уугаагүй. Харин би том өрөөнд ороод унаад өгсөн. Харин би том өрөөнд суугаад нөгөө хоёртой юм яриад сууж байтал Х.С надтай маргалдаж намайг зүүн шанаа руу цохисон. Тэгээд буцаад суудалдаа суугаад байж байтал Х.С нь ширээн дээрээс аяга бариад босоод миний араар тойрч яваад нөгөө аягаа угаалтуур руу хураах шиг болсон. Гэтэл Х.С нь угаалтуурны хажуугийн шүүгээнээс хутга аваад миний дагз хэсэгт хутгалчихсан. Харин Х.С ын найз охин нь миний цусыг харчихаад чи намайг танихгүй шүү гэж хэлээд Х.С ыг дагуулаад гарсан. Би Х.С ыг таниад бараг 1 жил болж байна. Х.С нь 86676694 гэсэн дугаартай утас барьдаг.” /хх-12-14/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Ундармаагийн мэдүүлэг: “2019 оны 12 дугаар сарын 24-ний орой ажлаа тараад найз залуу Х.С ыг ажил дээр нь очиж аваад Х.С бид хоёр манай гэрт ирээд байж байгаад бид хоёр Соёлоо руу очихоор болсон. Тэгээд хоёулаа гараад Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын тунель дээр ирсэн. Тэгсэн чинь Соёлоо нэг залуутай дэлгүүрээс гарч ирсэн. Тэгээд тэр залуутай нь хамт дөрвүүлээ Соёлоогийн гэрт очсон. Гэр нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30Б байрны 108 тоотод байдаг. Гэрт нь орж ирээд дөрвүүлээ ширээнд нь суусан. Тэгсэн чинь Соёлоо нь Х.С бид хоёрыг архиар шахаад байсан. “Уухгүй” гэсэн чинь “та хоёр нэг нь уу” гээд байсан. Тэгээд тэр хэд архиа уусан. Соёлоо том өрөөндөө ор засч өгөөд би унтаад өгсөн. Намайг унтаж байсан чинь гэнэт чанга чимээ гараад хүмүүс хэрэлдэх шиг болохоор нь сэрсэн. Соёлоо нь гартаа хутга барьчихсан Х.С руу дайраад байсан. Х.С гарыг нь цохиод хутгыг нь унагаасан. Би босч ирээд “болиочээ” гэсэн чинь Соёлоо нь Х.С руу дайраад л байсан. Тэгээд Х.С Соёлоог түлхэж унагаачихаад бид хоёр гэрээс нь гараад явсан. Тэр үед Соёлоогийн найз нь нөгөө өрөөнд унтаж байсан. Соёлоогийн найз нь намайг унтахаас өмнө нилээд согтуу, муудсан байсан. Бараг надаас ч түрүүлээд цаад өрөөнд нь ороод унтсан. Тухайн үед Соёлоогийн биед ил харагдах гэмтэл шарх харагдааүй. Зүгээр байсан.” /хх-17-18/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Х.С гэрч, яллагдагчаар мэдүүлэг: “2019 оны 12 дугаар сарын 24-ний орой 21 цаг өнгөрөөгөөд манай ажил тарах үед найз эмэгтэй Ундармаа ажил дээр ирээд тэгээд бид хоёр Ундармаагийн гэрт ороод байж байтал найз Соёлоо залгасан. Соёлоо нь тухайн үед Сансарын тунель дээр караокед байна, хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд Ундармаа бид хоёр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын тунель дээрх Сансар супермаркетын гадна ирсэн. Тухайн үед дэлгүүр хаах гэж байсныг бодоход 00 цаг болж байсан байх. Тэгээд дэлгүүр дотроос Соёлоо нэг найзтайгаа хамт гарч ирсэн. 1 шил архи, 1 том савтай пиво, ундаа, бэлэн гоймон авсан байсан. Тэгээд бид 4 Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30Б байрны 108 тоотод Соёлоогийн гэрт ирсэн. Гэрт нь орж ирээд дөрвүүлээ сууцгааж байгаад архиа задлаж уусан. Архи талдаа орох үед Соёлоогийн найз нь жижиг өрөөнд орж унтсан. Удалгүй Ундармаа том өрөөнд унтсан. Ундармаа тухайн үед архинаас огт уугаагүй. Тэгээд Соёлоо бид хоёр үлдэгдэл архиа ууж, юм яриад суусан. Тэгтэл Соёлоо манай хуучин найз бүсгүйг яриад бид хоёр маргалдсан. Тэгээд Соёлоо “би чамайг хутгална” гэж өөрөө хутгаа барьсан. Тухайн үед эхний ээлжинд би гар руу нь цохиж хутгыг нь унагаасан. Тэгэхэд Ундармаа сэрээд “юу болоод байгаа юм бэ” гэхэд би “бос” гэж хэлээд Соёлоог түлхэхэд том өрөөндөө байсан паарны буланг толгойныхоо дагз хэсгээр мөргөж унасан. Маргааш өглөө нь манай найз Золбоо над руу яриад урьд шөнө юу болсон юм бэ гэж асуусан. Шөнө 3 цаг өнгөрч байхад Соёлоо нь Золбоо руу залгаад намайг Сүхээ хутгалчихаад гараад явчихлаа. Цагдаа дуудаад өгчих гэж хэлсэн гэсэн. Тэгээд би Золбоод юу гэж тийм юм болдог юм бэ гэж хэлсэн.” /хх-15-16/,
“2019 оны 12 дугаар сарын 24-ний орой 21 цаг өнгөрөөгөөд манай ажил тарах үед найз эмэгтэй Ундармаа ажил дээр ирээд тэгээд бид хоёр Ундармаагийн гэрт ороод байж байтал найз Соёлоо залгасан. Соёлоо нь тухайн үед Сансарын тунель дээр караокед байна, хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд Ундармаа бид хоёр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын тунель дээрх Сансар супермаркетын гадна ирсэн. Тухайн үед дэлгүүр хаах гэж байсныг бодоход 00 цаг болж байсан байх. Тэгээд дэлгүүр дотроос Соёлоо нэг найзтайгаа хамт гарч ирсэн. 1 шил архи, 1 том савтай пиво, ундаа, бэлэн гоймон авсан байсан. Тэгээд бид 4 Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30Б байрны 108 тоотод Соёлоогийн гэрт ирсэн. Гэрт нь орж ирээд дөрвүүлээ сууцгааж байгаад архиа задлаж уусан. Архи талдаа орох үед Соёлоогийн найз нь жижиг өрөөнд орж унтсан. Удалгүй Ундармаа том өрөөнд унтсан. Ундармаа тухайн үед архинаас огт уугаагүй. Тэгээд Соёлоо бид хоёр үлдэгдэл архиа ууж, юм яриад суусан. Тэгтэл Соёлоо манай хуучин найз бүсгүйг яриад бид хоёр маргалдсан. Тэгээд Соёлоо “би чамайг хутгална” гэж өөрөө хутгаа барьсан. Тухайн үед эхний ээлжинд би гар руу нь цохиж хутгыг нь унагаасан. Тэгэхэд Ундармаа сэрээд “юу болоод байгаа юм бэ” гэхэд би “бос” гэж хэлээд Соёлоог түлхэхэд том өрөөндөө байсан паарны буланг толгойныхоо дагз хэсгээр мөргөж унасан. Маргааш өглөө нь манай найз Золбоо над руу яриад урьд шөнө юу болсон юм бэ гэж асуусан. Шөнө 3 цаг өнгөрч байхад Соёлоо нь Золбоо руу залгаад намайг Сүхээ хутгалчихаад гараад явчихлаа. Цагдаа дуудаад өгчих гэж хэлсэн гэсэн. Тэгээд би Золбоод юу гэж тийм юм болдог юм бэ гэж хэлсэн.” /хх-63-64/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 1196 дугаартай дүгнэлтэд:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 885 дугаартай дүгнэлтэд:
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-9/,
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-10/,
Шүүгдэгч Х.С Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 543 дугаартай шийтгэх тогтоол /хх-30-32/,
Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоол /хх-35-39/,
Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоол /хх-40-45/,
Шүүгдэгч Х.С урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-28/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Х.С нь 2019 оны 12 сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 3-р хороо 306 байрны 108 тоотод таарамжгүй харилцааны улмаас У.Соёл-Эрдэнэтэй маргалдаж, ахуйн зориулалттай хутгаар түүний дагз хэсэгт зүсэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Х.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч Х.Х.С ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Х.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч У.Соёл-Эрдэнэ нь гомдолгүй, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй ба үүнийг шүүхээс эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч Х.С хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан шүүгдэгч Х.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй ажлын хэсэг 9 см 2 см өргөнтэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөл болмогц устгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол
санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Х.Х.С ад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар
шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Х.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Х.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй ажлын хэсэг 9 см 2 см өргөнтэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Х.Х.С ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Х.Х.С ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС