Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 131/ШШ2016/00700

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ******* сумын 5-р багт оршин суух, ******* регистрийн дугаартай ******* овогт *******ийн *******ийн Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.******* миний бие нь өндөр настны тэтгэвэр тогтоолгох нас болсон, 1987 оны 08 сараас 1993 оны 12 сарыг хүртэл Баянхонгор аймгийн Баянбулаг сумын сургуульд ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрийн бичилт алдаатай гэж Нийгмийн даатгалын байгууллагаас үзсэн тул 1987 оны 08 сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 8 жилийн сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэв.

Шүүх хуралдаанаар Ч.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, Ч.*******ийн 1984 оны 07 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, *******, ******* нарын төрсний гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 09 сарын 26-ны өдрийн 663 дугаар албан бичиг, 557817 дугаартай МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэл зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Ч.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Ч.******* нь 1987 оны 08 сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 8 жилийн сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан болох нь Ч.*******ийн 1984 оны 07 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 09 сарын 26-ны өдрийн 663 дугаар албан бичиг, 557817 дугаартай МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэл зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд ******* овогт *******ийн *******ийн хүсэлтийг хангаж, улсад ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээрзүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ийн *******ийн 1987 оны 08 сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 8 жилийн сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ч.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчшийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ