Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/12

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж 

          Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: М.Алтанчимэг 

Шүүгдэгч: Г.Б, Б.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт БН, Б овогт ГБ нарт холбогдох 1912007020338 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ний өдөр А аймгийн Ө суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймгийн Өсумын Өбагийн Мгэх газарт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт ГБ /РД:../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Ө суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Ааймгийн Ө сумын Өбагийн О гэх газарт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Х овогт БН /РД:../

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Г.Б, Б.Н нар нь 2019 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө А аймгийн Ө сумын Өбагийн Ц гэх газраас хохирогч М.П 4 тооны адууг бүлэглэн хулгайлж, 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Мөрдөн байцаалтын шатанд 1912007020338 дугаартай эрүүгийн хэргээс:                            

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.П мэдүүлсэн: ...Манай азарга уралдаанд уралдаж байгаагүй. Буурал азарга маань Зүүн зүгийн Дорнод аймгийн угшилтай удам нь хурдан удмынх. Миний хувьд миний 4 тооны адууг хулгайлаад нядалсан Г.Б, Б.Н нараас хулгайд алдсан 4 тооны адууны хохирлоо бүрэн авсан. Г.Б, Б.Н нар надаас чинь сэтгэлээсээ уучлалт гуйж, дахин амьдралдаа хулгай хийхгүй, нутгийн булай боллоо гээд олон удаа уучлалт гуйсан. Дээрх 2 хүн надад 4.500.000 төгрөг бэлнээр өгсөн. Мөн хоёр унагатай гүү өгсөн. Миний хувьд хохирлоо бүрэн авсан. Цаашид нэхэмжлэх зүйл, хохирол, гомдол санал байхгүй. Манайх 9 тооны адуутай бөгөөд 4 тооны адууг Г.Б, Б.Н нар хулгайлсан. 2019 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө үлдсэн 5 тооны адуу маань бэлчээрт байхгүй байсан. Эрж хайгаад үлдсэн 5 тооны адуугаа Өгий багийн Цагаан чулуут гэх газар бүрэн бүтэн байхад нь олж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.П дахин мэдүүлсэн: ...Манайх 2018 онд мал тоолуулаагүй. 2019 оны 05 дугаар сард Төв аймгийн Заамар суманд оршин суудаг хадам аав С надад 3 тооны адуу бэлгэнд өгсөн бөгөөд хонгор гүү, хонгор даага, хонгор үрээ зэргийг өгсөн. Д.А гэх айлд миний буурал гүү байсныг би 2019 оны 05 дугаар сард өөр дээрээ авсан. Өлзийт сумаас буурал азаргаа худалдаж авсан. Хээр гүү, хээр байдсыг надад миний найз Жгэх залуу 2019 оны зун 06 дугаар сард бэлгэнд өгсөн. Хар үрээг Г.Б гэх найз маань бэлгэнд өгсөн. Халиун алаг үрээг Г.Ц гэх ах маань надад бэлгэнд өгсөн. Г.Ц, Г.Б, Жгурав одоогоор байхгүй, Улаанбаатар хотод байгаа. Хэд хоногоос ирнэ. Хадам аав С Заамар суманд байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Дний мэдүүлсэн: ...Манайх 2019 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Өгий багийн нутгаас гэрийнхээ ойролцоо бэлчиж байсан адуунаасаа 4 тооны адуугаа хулгайд алдсан. Зүс нь буурал зүсмийн азарга, дэлтэй хонгор гүү, хээр байдас, буурал гүү зэрэг 4 адуу бүгд ширээтэй бундан тамгатай адуунууд хулгайд алдсан. Манай нөхөр адуугаа эрт бэлчээрт байхад нь очиж үзэхэд 4 тооны адуу сүрэг дотроо байхгүй байсан гэсэн. Өглөө 09 цаг өнгөрч байхад манай гэрт Б.Н ирээд манай нөхөр М.П тусдаа уулзаад байсан. Удалгүй манай нөхөр гэрээсээ адууныхаа тамгыг аваад Өгийнуур сум руу Б.Нын машинтай явсан. Өдрийн 12 цагт манай нөхөр надад Б.Н, Ц.Б нар манай адууг хулгайлж нядлаад Архангай аймаг руу орж яваад цагдаад баригдсан байна гэж хэлсэн. Өгийнуур сумын төвд байдаг Б.Нийн хашаанд манай алдсан 4 тооны адууны шир байсан бөгөөд зүс, тамга нь таарч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Х мэдүүлсэн:...2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б.Н хөдөө гэртээ байсан. Миний хувьд Өгийнуур сумын төвд байдаг гэртээ байсан. Б.Н надтай 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өглөө 06 цагийн үед Архангай аймагт явж байна гэж 80598482 гэсэн дугаарын  утсаар ярьсан. Б.Н хувьдаа хөх өнгийн Портер маркийн 37-41 АРХ гэсэн дугаарын машинтай…гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Нын мэдүүлсэн: ...Миний бие Нтой 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хөдөө Өгий багт таарч уулзсан. 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө үүрээр 05 цаг 30 минутад над руу Б.Н 80598482 дугаарын утсаар яриад би Архангай аймагт малын мах ачиж яваад баригдсан, миний хулгайлсан 4 тооны адууны шир сумын төвийн хогийн цэг дээр байгаа, очоод аваад ир, хаясан 4 тооны адууны тамгыг нь үзээдэх гэж хэлэхээр нь би өглөөний 06 цагийн үед харанхуйд хогийн хонхорт ухсан нүхэн дотроос 4 тооны адууны шир байсныг өөрийн Приус-20 маркийн 60-72 АРА улсын дугаартай машинаар Өгийнуур сумын төвд байх Б.Нийн хашаанд авчирсан. Хоёр буурал адууны шир нэг нь хээр, нэг нь хонгор адууны шир байсан. Гэгээ орохоор нь харахад 4 тооны адууны ширэн дээр ширээтэй бундан тамга их бүдэг харагдаж байсан. Цагаан өнгийн мяндсан 3 ширхэг шуудайтай гэдэс байсныг нь задалж үзээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд Г.Бын гэрчээр мэдүүлсэн: ...Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багт оршин суух Б.Нийн хамтаар бусдын 4 тооны адууг хулгайлж Б.Нийн гэрийн гадаа Б.Нтой хамт нядалсан. Тухайн өдөр би Б.Нийн гэрт хээр зүсмийн загасан тамгатай морьтой 17 цагийн үед очиж хууч хөөрөөд сууж байгаад Б.Н бид хоёр хоорондоо ярилцаад адуу хулгай хийхээр болж Б.Нийн гэрээс нь нэг, нэг морьтой гарч шөнийн цагаар явсаар Өгийнуур сумаас зүүн тийш Овоот гэх газар 9 тооны буурал азаргатай адуутай таараад уг адууг бүгдийг нь Б.Нийн гэр рүү дөхүүлж туугаад уг адуунаас 4 тооны адууг салгаж туугаад Б.Нийн гэрийн гадаа байх малын хашаанд 4 адууг хашиж оруулаад уургаар барьж авсан. Дээрх 4 тооны адууг нэг нэгээр нь ногтлоод хашаанаас уясан. Эхлээд буурал зүсмийн гүүг сүхээр цохиж нядалсан. Буурал азаргыг, хонгор гүүг, хээр байдсыг тус тус төмөр сүхээр толгой руу нь цохиж нядалсан. Гэдсийг нь хавтгай гялгар уутан дээр гаргасан, махаа ширэн дээр нь жижиглэсэн. Бүх махаа жижиглэж дуусаад миний цагаан өнгийн 29-13 АРА улсын дугаартай Портер маркийн машинд ачаад Архангай аймаг руу явсан бөгөөд замдаа Өгийнуур сумын хогийн хонхорт 4 тооны адууны гэдсээ цагаан өнгийн мяндсан шуудайнд хийж хаясан. Мөн 4 тооны адууны ширээ шийртэй нь хогон дээр хаясан. Архангай аймгийн төвд орж яваад цагдаад баригдсан. Мөнгөний хэрэг болоод бусдын 4 тооны адууг хулгайлсан нь үнэн. Б.Н бид хоёр хоёулаа хамт ярилцаад адуу хулгай хийх санааг гаргасан. Хулгайн адууны махаа нийт 3.000.000 төгрөгөөр зарсан. Худалдаж авсан ченжээ танихгүй. Хулгайн адууны 4 толгойг Өгийнуур сумын цагдаад авчирч өгсөн. Миний хулгайлсан 4 тооны адуу бүгд ширээтэй бундан тамгатай байсан. 4 тооны адууг хэний адуу гэдгийг нь мэдээгүй. Б.Н 2 адууг, би 2 адууг сүхээр цохиж нядалсан. 2 ширхэг хутгыг Б.Нийн гэрээс авсан. Н гэртээ ганцаараа байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд Б.Нийн гэрчээр мэдүүлсэн: ...Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багт оршин суух Г.Бын хамтаар бусдын 4 тооны адууг хулгайлж гэрийнхээ гадаа Г.Бтай хамт нядалсан. Тухайн өдөр манай гэрт Г.Б хээр зүсмийн загасан тамгатай морьтой 17 цагийн ирээд хууч хөөрөөд сууж байгаад Г.Б бид хоёр хоорондоо ярилцаад адуу хулгай хийхээр болж манай гэрээс нь нэг, нэг морьтой гарч шөнийн цагаар явсаар Өгийнуур сумаас зүүн тийш Овоот гэх газар 9 тооны буурал азаргатай адуутай таараад уг адууг бүгдийг нь туугаад манай гэр рүү дөхүүлж туугаад уг адуунаас 4 тооны адууг салгаж туугаад манай малын хашаанд 4 тооны адууг хашиж оруулаад уургаар барьж авсан. Дээрх 4 тооны адууг нэг, нэгээр нь ногтлоод хашаанаас уясан. Эхлээд буурал зүсмийн гүүг сүхээр цохиж нядалсан. Буурал азаргыг, хонгор гүүг, хээр байдсыг тус тус төмөр сүхээр толгой руу нь цохиж нядалсан. Гэдсийг нь хавтгай гялгар уутан дээр гаргаад махаа ширэн дээр нь жижиглэсэн. Бүх махаа жижиглэж дуусаад Г.Бын цагаан өнгийн 23-13 АРА улсын дугаартай Портер маркийн машинд ачаад Архангай аймаг руу явсан бөгөөд замдаа Өгийнуур сумын хогийн хонхорт 4 адууны гэдсээ цагаан өнгийн мяндсан шуудайнд хийж хаясан. Мөн 4 адууны ширээ, шийртэй нь хогийн цэг дээр хаясан. Архангай аймгийн төв рүү орж яваад цагдаад баригдсан. Мөнгөний хэрэг болоод бусдын 4 тооны адууг хулгайлсан нь үнэн. Г.Б бид хоёр хоёулаа хамт ярилцаад адуу хулгайлах санааг гаргасан. Хулгайн адууны махаа нийт 3.000.000 төгрөгөөр зарсан бөгөөд худалдаж авсан ченжээ танихгүй. Хулгайн адууны 4 толгойг Өгийнуур сумын цагдаад авчирч өгсөн. Миний хулгайлсан 4 тооны адуу бүгд ширээтэй бундан тамгатай байсан. Хулгайлсан адуу хэний адуу гэдгийг мэдээгүй. Б 2 адууг, би 2 адууг сүхээр цохиж нядалсан. Хоёр ширхэг хутга, нэг ширхэг төмөр сүхийг манай гэрээс авсан...мэдүүлэг /хх-ийн 51-53 хуу/

 

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Бын дахин мэдүүлсэн: ...Тогтоолтой холбоотой ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Миний үйлдэлд уг тогтоол тохирч байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирол төлбөрөө барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 73-75 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Нийн дахин мэдүүлсэн: ...Тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний үйлдэлд уг тогтоол тохирч байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирлоо төлсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 81-83 хуу/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05, 09, 14, 24, 85-87 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08, 84 хуу/

Малд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13, 23 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04 хуу/

2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 174 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15 хуу/

“Хас үнэлгээ” ХХК-ны 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 254 тоот хохирлын үнэлгээ /хх-ийн 58 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 107-108 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 94, 99 хуу/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2019 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө А аймгийн Ө сумын Өбагийн Ц гэх газраас хохирогч М.П 4 тооны адуу хулгайд алдагдаж, 4.500.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч нар Б.Н, Г.Б нар нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2019 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө А аймгийн Ө сумын Өбагийн Цгэх газраас хохирогч М.П 4 тооны адууг бүлэглэн хулгайлж, 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.П мэдүүлсэн “Миний хувьд 4 тооны адууг хулгайлаад нядалсан Г.Б, Б.Н нараас хулгайд алдсан 4 тооны адууны хохирлоо бүрэн авсан. Г.Б, Б.Н нар надаас чинь сэтгэлээсээ уучлалт гуйж, дахин амьдралдаа хулгай хийхгүй, нутгийн булай боллоо гээд олон удаа уучлалт гуйсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34, 35-36/, мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Дний мэдүүлсэн “Манайх 2019 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Өгий багийн нутгаас гэрийнхээ ойролцоо бэлчиж байсан адуунаасаа 4 тооны адуугаа хулгайд алдсан. Өдрийн 12 цагт манай нөхөр надад Б.Н, Ц.Б нар манай адууг хулгайлж нядлаад Архангай аймаг руу орж яваад цагдаад баригдсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Нын мэдүүлсэн “2019 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө үүрээр 05 цаг 30 минутад над руу Б.Н 80598482 дугаарын утсаар яриад би Архангай аймагт малын мах ачиж яваад баригдсан, миний хулгайлсан 4 тооны адууны шир сумын төвийн хогийн цэг дээр байгаа, очоод аваад ир, хаясан 4 тооны адууны тамгыг нь үзээдэх гэж хэлэхээр нь би өглөөний 06 цагийн үед харанхуйд хогийн хонхорт ухсан нүхэн дотроос 4 тооны адууны шир байсныг өөрийн Приус-20 маркийн 60-72 АРА улсын дугаартай машинаар Өгийнуур сумын төвд байх Б.Нийн хашаанд авчирсан. Хоёр буурал адууны шир нэг нь хээр, нэг нь хонгор адууны шир байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/, мөрдөн байцаалтын шатанд Г.Бын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Тогтоолтой холбоотой ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Миний үйлдэлд уг тогтоол тохирч байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирол төлбөрөө барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 73-75/ мөрдөн байцаалтын шатанд Б.Нийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний үйлдэлд уг тогтоол тохирч байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирлоо төлсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 81-83/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч Х овогт БН, Б овогт ГБ нарыг бусдын малыг бүлэглэж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Б.Н, Г.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Н, Г.Б нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 56 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 55 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.Нийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 700.000 төгрөгийн үнэлгээ бүхий хээр зүсмийн морь буюу морийг хураах боломжгүй тохиолдолд түүний үнийг, шүүгдэгч Г.Бын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 700.000 төгрөгийн үнэлгээ бүхий  хээр зүсмийн морь буюу морийг хураах боломжгүй тохиолдолд түүний үнийг тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сүх 1 ширхэг, хутга 2 ширхэг, ногт 4 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Б.Н, Г.Б нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ. 

Шүүгдэгч Б.Н, Г.Б нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос чин санаанаасаа удаа дараа уучлалт гуйсан болон тэдгээрийн хувийн байдал, ар гэрийн амьдралын байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх боломжтой байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.6, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Б Н, Б овогт Г Б нарыг бусдын малыг бүлэглэж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, Г.Б нар нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9-т заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1, 188, 189 дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Б.Н, Г.Б нарын тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 56 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 55 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.Нийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 700.000 төгрөгийн үнэлгээ бүхий хээр зүсмийн морь буюу морийг хураах боломжгүй тохиолдолд түүний үнийг, шүүгдэгч Г.Бын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 700.000 төгрөгийн үнэлгээ бүхий  хээр зүсмийн морь буюу морийг хураах боломжгүй тохиолдолд түүний үнийг тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сүх 1 ширхэг, хутга 2 ширхэг, ногт 4 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Шүүгдэгч Б.Н, Г.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.Н, Г.Б нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх  тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Н, Г.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ