Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/01

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж 

          Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ, С.Чулуунбаатар

Хохирогч Б.Аийн өмгөөлөгч: Ц.Өлзийбаяр

Хохирогч: Б.А

Иргэний хариуцагч: А.Д

Шүүгдэгч: Г.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт ГОт холбогдох 201203000399 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын .. -ны өдөр Уаймгийн Тсуманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар 2 сар 25 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, Т овогт ГО /РД:../

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Г.О нь 2012 оны 06 дугаар сарын сүүлээр Баймгийн С сумын .. дугаар багийн Тгэх газраас хохирогч М.Ж аргамжаатай байсан 2 тооны морийг, хазаар, ногтын хамт Н.О, Л.Н, Ц.Г, С.Бнартай бүлэглэн хулгайлж, 1.140.000 төгрөгийн, 2012 оны 06 дугаар сарын сүүлээр Баймгийн С сумын .. дугаар багийн Х гэх газраас хохирогч С.Д 2 тооны морийг Н.О, Л.Н, Ц.Г, С.Бнартай бүлэглэн хулгайлж, 1.120.000 төгрөгийн, 2012 оны 06 дугаар сарын сүүлээр Аймгийн Хсумын М багийн Х гэх газраас хохирогч Ш.Н 21 тооны адууг Н.О, Л.Н, Ц.Г, С.Бнартай бүлэглэн хулгайлж, 8.620.000 төгрөгийн, 2012 оны 09 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө А аймгийн Х сумын А багийн Ц гэх газраас хохирогч Б.Аийн 33 тооны адууг Н.О, А.Д нартай бүлэглэн хулгайлж, 34.320.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О мэдүүлэхдээ: Би 2012 оны 06 дугаар сарын сүүлээр үйлдэгдсэн 25 тооны адууны хэрэгт маргах зүйл байхгүй. Би хүлээн зөвшөөрч байна. 2012 оны 09 дүгээр сарын 27-нд шилжих шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багаас алга болсон 33 тооны адууны хэрэгт О, Д, О нь хулгай хийсэн гээд байгаа юм. Би энэ талаар үнэн зөвөөр нь ярина. 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байсан 26-ны өдөр байсан уу гэдгийг би сайн мэдэхгүй байна, гэхдээ Д биш Агэдэг хүн энэ малыг хулгайлахад хамт явсан. О ах, Абид гурав орой бүрэнхий болж байхад очоод 20 гаруй тооны адуу байсныг хашаалаад 2 морь барьж аваад А тэр оройноо буцаасан. Бид хоёр тэр шөнөө яваад маргааш өдөр нь яваад 27-ны орой Ихтамир сумын хойд талд Халзангийн даваа гэдэг газар ирээд тэндээс О ах охиныхоо авч явсан утсаар Аруу яриад дуудаад Ихтамир сумын Хүүшийн үзүүр гэх газар адуугаа орхиод тэнд Аирээд бид нар Д ахынхтай айл байсан ээжийнд очсон. Тэгээд тэнд очоод бид гурав аймгийн төв рүү орж ирээд, 30-ны өдөр би буцаж гарч тэр адууг харахад Хүүшийн хойд талын модонд байж байсан. Би 30-ны өдөр очихдоо ээжийг Ихтамир сумын төв рүү оруулж өгөхөд ээж Д ахынд чинь хашаа хороо янзлах гээд хийх ажил байна гэхээр нь би Г, Бнартай яриад 10 дугаар сарын 02-ны өдөр би Г, Бнарыг авч гараад Хүүшийн ар гэдэг газар байсан адууг Сүүл, Толгой гэх ширэгтэй газар аваачиж орхисон. Тухайн адууг замд тууж байхад 3 бага үрээ буюу хээр үрээ, хүрэн халзан байдас, бор үрээ зэрэг адууг Бугат багийн цаана орхиод анх авч ирэхэд 21 тооны адуу ирсэн. Анх тэндээс 24 тооны адуу авагдсан. Тэгээд тухайн адууг тийшээ хийчихээд байж байхад О ах тухайн адуунаас зарахаар мотоцикльтой ирээд Бнадтай хамт яваадах гээд Баваад 4 морь бариад аймаг руу ирсэн бөгөөд аймагт ирээд Жгэх залууд өгсөн гэж байсан. Би Д ахтай машинтай нэг хар үрээ гаргаж янзлаад 04-ний өглөө юм уу 05-ны өглөө аймаг руу орж ирсэн. Тэгсэн чинь О ах тухайн адууг Жгэх хүн өгсөн бөгөөд нөгөө хүн нь гайгүй мал байна гээд нутаг руугаа аваад явсан гэж байсан. Тэгээд тэр 4  морины мөнгө гээд 2 сая төгрөг авсан байсныг 500.000 төгрөгийг Бд өгөөд, надад 500.000 төгрөгийг нь Аталыг нь өгөөд өрөө авсан юм шиг байна лээ. Тэгээд 04-ний өдөр юм уу 05-ны өдөр Д ах аймаг руу орж ирсэн болохоор Г тэдний малыг хараад үлдсэн. Д ах гарахын үед Г орж ирээд цагдаа нар ирээд шалгаж байна гэхээр нь О ахад одоо яах вэ гэсэн чинь О ахтай хүнтэй ярьсан байгаа гэж 07, 08-ны үед би гарч үлдсэн 17 тооны адууг хээр зүсмийн морь барьж өгөөд О ах тэр адууг Загасаа гэх хүнд өгнө гээд явсан. Тэгээд О ах ус гаргаж чадахгүй 8 тооны адууг үлдээсэн юм шиг байна лээ. Би араас нь мотоцикльтой очоод О ахыг цаашаа хүргэж өгчихөөд соёолон насны хээр морийг барьж өгөөд О ах яваад би аймаг руу ирсэн. Тэгээд О ах 1-2 хоноод аймаг руу орж ирсэн. З дүү болох Батка гэж О ахын хүргэн болох залуугийнд нэг шил архи уугаад авч очсон 9 тооны адуугаа алдчихлаа гэж ярьж ирсэн. О ах хэлэхдээ тухайн адууг Загасаад өгөөд цаашаа Чулуут сум руу хүнд өгнө гэж хэлээд аваад явсан. Тэгээд 3-4 хоногийн дараа Батка гэх залуу нь яриад нөгөө адуу чинь энд байна, 2 адууг нь чоно идсэн байна гэж хэлсэн гэж О ах хэлсэн. Тэгээд цагдаа нар хайсан учраас би тэр адууг дахиж сонирхолгүй орхисон. Би буцаж гараад Д ахад өөрийнхөө хээр морийг өгөөд хонгор зээрд морь авсан. Д ахаас морь авч унаад Архангай аймгийн Их тамир сум оруулж нядлаад Архангай аймгийн төвд оруулж өгсөн. Хар азарга, халиун гүү, хонгор үрээ, хээр үрээ, хар гүү унагатай, хар морь зэрэг үлдсэн байсан. 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн үед байх О ах Архангай аймагт туугаад ороод ирсэн байсан. Би наад адуунууд чинь оролцохгүй, хэрэгтээ байгаа гэж хэлсэн чинь бариад өг гэж хэлсэн. Тэгээд халиун гүү, хонгор үрээ хоёрыг барьж өгөөд Майнт уул руу туугаад орхисон. Маргааш нь 6 адууг нь олж авсан байсан гэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.А мэдүүлэхдээ: 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 27-нд шилжих шөнө хар азаргатай 33 тооны адуугаа алдсан. Тэгээд 1 сар гаруй хайж явсан. Хайрхан, Өлзийт, Батцэнгэл, Их тамир гэх сумуудаар адуунуудаа хайсан. Хөвсгөл аймгийн Рашаант, Их уул, Хөвсгөл Тариалан, Тосон, Булган, Эрдэнэт аймгуудаар хайсан. Архангай аймгийн Их тамир сумын хэсгийн төлөөлөгч нь хэлсэн. Д, С гэх хүмүүсийн гадаа ирээд алга болсон. 8 тооны адуу байна гэж хэлсэн. Тэгээд би 8 тооны адуугаа хайгаад цагдаа дээр очиход бичиг баримтаа бүрдүүлж өгөөд намайг буц гэж хэлсэн. Тэгээд Архангай аймгийн Цагдаагийн газар дээр очсон байхад 6 тооны адуу чинь давааны ард байна гэж хэлсэн. Манай эгчийн хүүхэд намайг үлд гээд манай хүүхэдтэй явсан. Замдаа машин нь суугаад алхаж яваад мод авч байсан хүмүүстэй таараад асуусан чинь давааны өвөрт байсан гэж хэлэхээр нь араас нь явсан бөгөөд даваа даваад орж байсан гэсэн. Адуунуудаа Цагдаагийн газарт авчирч зургийг нь авахуулсан. Өглөө адуунуудыг улаан куртиктэй толгой нүцгэн шинэ улаан мотоцикльтой хүн тууж явж байсан гэсэн. Давааны арын хүмүүст захисан болохоор надтай холбоо барьж олж авсан. Бугат сумаас 3 адуугаа олж авсан. Нийт 9 тооны адуугаа олж авсан. Миний амьдрал ахуй хэцүү байна гэв. 

Мөрдөн байцаалтын шатанд 201203000399 дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Аийн мэдүүлсэн...2012 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн нутаг Цагаан шартын даваа гэх газраас хар зүсмийн азаргатай морь, гүү, үрээ, байдас, даага, унага нийлсэн нийт 33 тооны адуугаа алдсан. Дээрх адууг алдсанаас хойш Хайрхан сумыг тойрсон бүх сум аймгийн нутгаар хайж явсан боловч олоогүй. Тэгээд 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус аймгийн Ихтамир сумын хэсгийн төлөөлөгч Баярмагнайтай уулзаж өөрийн 33 тооны адууг түүнээс асуухад 8 билүү 10 гаруй тооны хар зүсмийн азаргатай адуунууд Их-Өлөнт гэх газар байгаа, Б гэдэг хүнтэй уулзаарай энэ хүнд адуунуудыг чинь харж байгаарай гэж хэлсэн гэхээр нь адуунууд байгаа газар руу явсан боловч олоогүй. Ингээд хайж явсаар 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр аймгийн төв рүү орж Цагдаагийн байгууллагад мэдэгдэх гээд явж байхад Ихтамир сумын иргэн Чулуун овогтой Төмөө гэх залуу би өмнө нь манай адууг харагдвал хэлээрэй гээд утасны дугаараа өгчихсөн байсан болохоор Төмөө над руу утсаар хэлээд таны адуу давааны ойролцоо байна гэхээр нь би өөрийн хүү Дг явуулахад тэр өдрөө 6 тооны адуугаа олж ирсэн. Одоо эдгээр адуунууд Архангай аймгийн төвд байгаа. Манай адуунууд бэлчээрээс алга болсон. Тухайн үед хүн тууж явсан ямар нэгэн зүйл мэдэгдээгүй. Адуу алга болсноос хойш 1 сар орчим хайсан. Манай 33 тооны адуу бүгд зөв буюу зүүн талын гуяндаа “сэрээн” дээр “А” гэсэн тамгатай, хээр морь, хүрэн морь хоёр зүүн талын гуяндаа “сэрээн” тамгатай “А” гэсэн бичээсгүй. 32 адуу нь имгүй, бор хязаалан үрээ нь зүүн чихэн дээрээ цуулбар имтэй, хар гүү, хээр даага хоёр нь зүүн талын хаан дээрээ гурвалжин тамгатай. Алдагдсан адууныхаа зүс болон бусад содон шинж тэмдгийг бичгээр дэлгэрэнгүй гаргаж өгнө. Одоогоор алдагдсан адууныхаа тодорхой үнэлгээг хэлж мэдэхгүй байна. Миний адуунууд хурдан удамтай адуу байгаа юм. Нэг бүрчлэн бичиж байгаад дараагийн мэдүүлэгт тусгуулна. Архангай аймгийн Ихтамир сумын иргэн Цагаан давааны ард оршин суух Дамдин овогтой Эрдэнээ нь манай улаан хээр зүстэй, зүүн гуяндаа сэрээн “А” тамгатай хязаалан насны үрээг хүнээс 500.000 төгрөгөөр худалдаж авсан. Хүүхдийн үсэнд өгсөн гэх мэтээр хүмүүст ярьсан байсан...гэх мэдүүлэг /1 хх-ийн 34-43 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Аийн дахин мэдүүлсэн: ...Би адуугаа 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн хайгаад ах, дүү, хүүхдүүдийг гуйж Хайрхан, Цэцэрлэг, Эрдэнэмандал, Батцэнгэл, Өлзийт, Булган аймгийн Баян-Агт, Сайхан, Хөвсгөл аймгийн Рашаант сумдаар хайгаад сураг гараагүй. Эдгээр сумдаар явахад нийтдээ 1 сар гаруй хугацаа орсон. Сүүлдээ сураг гарахгүй болохоор нь Архангай аймгийн Ихтамир сум руу явж нутгийн хүмүүстэй уулзаж сурагласан. Би 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өөрийнхөө 33 тооны адууг хол хөөгдөж хулгайлагдсан гэж ойлгосон болохоор мотоцикль, 3 машин гаргаж хайсан. Манайх 2012 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд адуугаа хулгайд алдсан байхад Ихтамир сумын Хан-Өндөр багт Д гэж Увсын айлын гадаа 23 тооны хар азаргатай адуу цуг явж байхад нь Б гэж нутгийн хүн сайн харсан байсан. Тэгэхээр манай адууг 2012 оны 09 дүгээр сарын 26-ны шөнө хулгайлаад нэг өдөр хоёр шөнө хөөгөөд Ихтамир суманд аваачсан байх гэж бодож байна. Би өөрөө олон жил мал маллаж байгаа. Морь, адууг сайн мэддэг болохоор дотроо бодсон. Би 6 тооны адуугаа олж аваад ирсэн. Тэгтэл Агьт гэх газарт нутаглаж байгаа Баньди гэх залуугийн адуунд гүйж яваа бололтой хээр зүсмийн үрээ /99 багт тараасан/ бор зүсмийн азарган үрээ, хүрэн халзан байдсан гүү зэрэг 3 тооны адуу нийлсэн байна гэж эгч С утсаар ярьсныг очиж үзэхэд манай хурдан хээр үрээтэй хамт, хүрэн байдсан гүү, бор азарган үрээ мөн байсныг очиж авчирсан. Одоо хээр зүсмийн хурдан үрээгээ уяж байгаа боловч сайн давхиж өгөхгүй байна. Нутгийн хүмүүсээс сураад хайхад Дын хажууд байгаа голын гарам дээр 8 тооны азаргатай адуу байсан гэж хэлээд байхад олдохгүй байсан. 2 хоногийн өмнө орой гарам дээр байсан гэж ярьсан. Дараа нь олж авахад 6 тооны адуу болсон байсан. Би Хан-Өндөр багаас Ихтамир сум, аймгийн төвийн хооронд хайсан. Увсын айлууд мэдээд аймгийн төв рүү бүгдийг нь гаргах гэж яваад аз таарч хүн орилж дуудахад нь зугтаасан байсан. Миний адуунд 4 тооны хар зүсмийн үрээ байсан бөгөөд бүгд буцаж олдоогүй, ганцхан хээр үрээ ирсэн...гэх мэдүүлэг /1 хх-ийн 44-47 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Аийн дахин мэдүүлсэн: ...Би өөрийн алдсан адуунаасаа хар азарга, халтар унагатай гүү, хар морь, соёолон хээр үрээ, хээр даага, бор хязаалан үрээ, хүрэн халзан байдас, хязаалан хээр үрээ гээд нийт 9 тооны адууг Архангай аймгийн төвөөс олж авсан. О, Д, О нар ганц ч төгрөг өгөөгүй. О хохирол төлөх талаар надтай уулзаж, утсаар ярьсан юм байхгүй. Би гомдолтой байна. Тухайн хүнийг олж хуулийн дагуу зохих арга хэмжээ авахуулах саналтай байна. Би өөрт учирсан хохирол болох 46 сая төгрөгийг бүрэн барагдуулж авах саналтай байна...гэх мэдүүлэг /5хх-ийн 210 хуу/

Мөрдөн байцаалтын хохирогч Б.Аийн дахин мэдүүлсэн: ...Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийг мэдүүлсэн. Би Архангай аймгийн Хайрхан сумаас 33 тооны адуугаа хулгайд алдаж, аймгийн төвөөс 6 тооны адууг олж авсан. Үлдсэн адууныхаа хохирол төлбөрийг авмаар байна. Би маш их гомдолтой байна...гэх мэдүүлэг /12хх-ийн 02-03 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.Н мэдүүлсэн: ...2012 оны 06 дугаар сарын сүүлээр 20-ны үед байх, хамгийн сүүлд өөрийнхөө бор хээр азаргатай 21 тооны адууг Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн Хустайн хөндий гэх газарт бороотой өдөр адуугаа хураахад нэг нялх унага салсан байсныг нь дагуулж нийлүүлээд адуугаа гэрийнхээ ойролцоо болгосон. Түүнээс хойш адуугаа 5 өдөр хураахгүй бэлчээрт нь орхисон. Тэгж байгаад адуугаа хураахаар яваад олоогүй бөгөөд олон хоног хайсан боловч сураг гараагүй. Адуугаа Хөвсгөл аймгийн Рашаант, Тариалан сум, Булган аймгийн Сайхан, Архангай аймгийн Хайрхан, Өлзийт, Эрдэнэмандал сумын нутгаас хайгаад олоогүй. Манай адуу өөрийн нутгийн адуу, гаднаас худалдаж авсан адуу гэвэл бор хээр зүсмийн азаргыг Баян-Агт сумын Цагаан гол багаас хүнээс худалдаж авсан. Манай азарга манайд ирээд олон жил болсон. Энэ хооронд нэг ч удаа адуугаа хөөж нутаг буцаагүй. Тэгээд ч азаргыг худалдаж авсан газар манайхтай ойрхон байдаг байхад манайд ирээд  5 жил болоход нэг ч удаа нутаг руугаа яваагүй. Алдсан адууны зүсийн талаар ярихад бор хээр зүстэй, нас нийлээд 5 жил болж байгаа, им, тамга байхгүй, буруу тал руугаа унжсан шингэн дэлтэй, хурдан удамтай гэж 2006 онд хоёр толгой салгаж авсан түүнээс хойш уяах гэхээр их ааштай, номхорч өгөхгүй байсаар өдий хүрсэн том биетэй азарга, хүрэн халзан зүсмийн гүү, зөв талынхаа гуяндаа дугуй хүрээтэй давхар саран тамгатай бөгөөд одоо бүдэгрээд дугуй тамга шиг харагддаг болсон байгаа, цавьдар зүсмийн гүү, ижил тамгатай, имгүй, халтар зүсмийн гүү ижил тамгатай, имгүй, гэхдээ тамга нь мэдэгдэхгүй болсон байгаа, халтар зүсмийн гүү, тамга ижил, имтэй байсан эсэхийг мэдэхгүй байна, улаан хээр зүсмийн гүү, им, тамга ижил, хээр зүсмийн гүү, хар өнгийн мяндсан хүзүүвчтэй байсан бөгөөд им тамга ижил, хүрэн зүсмийн гүү, цэгээн дэлтэй /буурал дэлтэй гэсэн үг/ духандаа жижиг сартай, хээр байдсан гүү, соёолон настай байсан бөгөөд им, тамга ижил, духандаа жижиг үл мэдэх сартай, халтар зүсмийн байдсан гүү, хязаалан настай им, тамга ижил, хүрэн зүсмийн буруу талын гэдсэндээ жижиг цагаан үстэй, хязаалан насны байдсан гүү, бор зүсмийн байдсан гүү, шүдлэн настай байсан, им, тамга ижил бөгөөд хүмүүс улаан бор зүстэй гэж ярьдаг,  хээр зүсмийн даага имтэй байсан байх, тамга байхгүй, хар зүсмийн даага, им ижил, тамга байхгүй, халтар зүсмийн даага им ижил, тамга байхгүй, хүрэн зүсмийн даага, им ижил, тамга байхгүй, хээр зүстэй хязаалан насны байдсан гүү, им, тамга ижил, хээр унага, хар унага, хүрэн унага, хээр унага зэрэг адуугаа алдсан. Манайх зарим адууг тамгалаад, заримыг нь тамгалаагүй байсан. Гэхдээ байдсан гүүнүүд бүгд им, тамгатай байсан. Манайх Хайрхан сумаас зүүн хойд тал руугаа 30 орчим км зайтай байсан.  Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Би алдсан адуунуудаа нас гүйцсэн гүүнүүдээ бүгдийг нь ижил үнээр 700.000 төгрөгөөр үнэлнэ. Азаргаа 1.500.000 төгрөгөөр, соёолон насны гүүгээ нас гүйцсэн гүүний ижил үнээр буюу 700.000 төгрөгөөр, хязаалан насны гүүнүүдээ 500.000 төгрөгөөр, шүдлэн насны байдсан гүүнүүдээ 400.000 төгрөгөөр, даагануудаа 200.000 төгрөгөөр, унагануудаа 80.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Би адууныхаа хохирлыг гаргуулж авмаар байна. Би хэрэгт авагдсан фото зургийг үзээд адуугаа сайн танихгүй болохоор нь Ихтамир сумын Хөх нуур багт байгаа Б гэх хүний адуунд очиж үзээд өөрийнхөө гүүнүүдийг таньсан...гэх мэдүүлэг /2хх-ийн 02-03 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.Н дахин мэдүүлсэн: ...Би өөрөө ачааны машинтай очиж Б гэх залуугаас 7 тооны адуу, цаад талаас нь Бадмаараг гэх хүнээс 4 тооны адуу авсан. Манай адуунууд зүсээрээ мөн байсан. Зүстэй адуугаа олж авсан. Өөр хохиролд юм яваагүй. Би үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 04 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Ж мэдүүлсэн: ...2012 оны 06 дугаар сарын 20-ны үед бороотой шөнөөр Булган аймгийн Сайхан сумын 03 дугаар багийн Тасархай хүрэм гэх газарт аргамжаатай байсан улаан хээр зүсмийн морь, цавьдар морио алдсан. Манай хоёр морь 10 гаруй хоногийн дараа хойноосоо Халтар гэх газраас аргамжаа, ногтгүй сул гүйж ирсэн. Манай морь алга болсон үеэр манай хойно Халтар гэх газарт байгаа Дгуайн хоёр морь алга болчихлоо гэж дуулдсан. Манай морьд ижил зүүн гуяндаа “Д” үсгэн тамгатай байсан. Би тус бүрийг нь ижил үнээр буюу 1 сая төгрөгөөр үнэлнэ. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Нэг морь нь хазаартай байсан бөгөөд суран хазаартай байсан. Харин аргамжаа нь мяндсаар хийсэн байсан. Би ногт хазаараа ижил үнээр буюу 5.000 төгрөгөөр, аргамжаагаа 10.000 төгрөгөөр тус тус үнэлнэ...гэх мэдүүлэг /2 хх-ийн 07-08 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Д мэдүүлсэн: ...2012 оны 06 дугаар сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна, Булган аймгийн Сайхан сумын 03 дугаар багт Халтар гэх газарт орой бэлчээрт гаргасан адуунаас зөв гуяндаа “Хас” тамгатай хүрэн морь, хүрэн цавьдар зүсмийн морьд хулгайд алдсан. Уг хоёр адуу маргааш өглөө нь адуу хураахад байхгүй болсон байсан. Уг хоёр морьд дунд зэргийн таргатай, номхон морьд байсан бөгөөд хоёулаа ижил тамгатай байсан. Манай хоёр адуу алга болсон үеэр манай хойно байдаг Н азарга адуу алга болсон. Мөн манай урд саахалт байгаа Ж аргамжаатай хоёр морь алга байна гэж хайгаад олж авсан гэж байсан. Би хоёр морио ижил үнээр буюу тус бүрийг нь 1.250.000 төгрөгөөр үнэлнэ. 2012 оны 06 дугаар сард адуу ийм үнэтэй байсан. Надад нэхэмжлэх зүйл гэвэл хоёр морины төлбөр байна. Манай хоёр морь адуутайгаа байсан, тусдаа байгаагүй. Манайх Нхээс нэг уулын өвөр хэсэгт нь манайх, ард нь Нх байдаг бөгөөд хоорондоо 10 гаруй км зайтай. Адууны бэлчээр бол нэг болдог...гэх мэдүүлэг /2хх-ийн 09-10 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Дгийн мэдүүлсэн: ...2012 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн нутаг Цагаан Шартын даваа гэх газраас миний эцэг Б.А хар зүсмийн азаргатай, морь, гүү, үрээ, байдас, даага, унага нийлсэн нийт 33 тооны адуугаа алдсан. Дээрх адууг алдсанаас хойш Хайрхан сумыг тойрсон бүх сум, аймгийн нутгаар хайж явсан боловч олоогүй. 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус аймгийн Ихтамир сумын хэсгийн төлөөлөгч Баярмагнайтай аав, бид хоёр өөрийн биеэр уулзаж түүнээс асуухад хар зүсмийн азаргатай адуунууд Их-Өлөнт гэх газар байгаа гээд им, тамга зэргийг хэлсэн дээрх адуунууд манай алга болсон адуунуудтай зүс болон тамгаараа таарч байсан болохоор Их-Өлөнт гэх газраар хоёр өдөр аав, бид хоёр адуугаа хайсан. Хэсгийн төлөөлөгч Баярмагнайгийн хэлсний дагуу Б гэдэг хүнтэй уулзаарай энэ хүнд адуунуудыг чинь харж байгаарай гэж хэлсэн гэхээр нь Бтэй уулзаж адуугаа хайсан. Б хэсгийн төлөөлөгч Баярмагнайд хэлэхдээ Их-Өлөнтөд 23 тооны эзэнгүй адуу байна, энэ адууг бүртгүүлэх гэсэн юм гэж хэлсэн байна билээ. Ингээд 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Давааны арын М гэж хүний мэдэгдсэнээр алга болсон 33 тооны адууны 6 тооны адууг нь олж авсан. Манай 31 тооны адуу бүгд зүүн талын гуян дээрээ сэрээн дээрээ “А” үсгэн тамгатай, 2 морь нь сэрээн тамгатай байсан бөгөөд дээрх адуунууд имгүй, харин бор зүстэй эр хязаалан насны үрээ нь зүүн талын чихэн дээрээ цуулбар имтэй. Миний мэдэж байгаагаар хурдан болон хурдан удамтай уралдаж байсан 6 морь, зүүн аймгийн хурдан угшилтай 6 тооны адуу байсан...гэх мэдүүлэг /1 хх-ийн 52 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Дгийн дахин мэдүүлсэн: ...2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би Бат-Эрдэнэтэй уулзаад нөгөө унаж явсан хээр морио яасан юм бэ, хаана байгааг нь хэлээд өгчих, наад морь чинь хулгайн морь гэж хэлэхэд тэр хээр морийг голын урд байдаг Ггэх хүнээс аваад буцаагаад өгчихсөн, хээр морины талаар Гбүгдийг мэдэж байгаа гэхээр нь 2012 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Бөөрийг нь дагуулж Ггэх айлын байгаа газрыг буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Сангийн толгойн дээд тал руу байхыг айлыг заалгуулж очоод тэр айлаас Ггэх хүн байдаг юм уу гэж асуухад тийм хүн байхгүй гэсэн. Тэгээд Ббуцаад аймгийн төв рүү явж байхад Бтаны хээр морийг нядлаад махыг нь зарчихсан, толгойг нь хаячихсан гэж дахин худлаа хэлсэн. Мөн хээр морины талаар Бярихдаа Цээгий гэх хүнээр зуучлуулж Ганаагаас авсан гэж худлаа хэлсэн. Энэ ярианы дагуу Цээгийтэй уулзахад Ггэх хүнийг огт танихгүй гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1хх-ийн 53 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.С мэдүүлсэн:...2012 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн нутаг Цагаан шартын даваа гэх газраас бэлчээрээс 33 тооны адуу алга болсон. Дээрх адууг алга болсноос хойш 1 сар гаруй хугацаанд эрж хайсан. Түүнээс хойш 2012 оны 11 дүгээр сарын орчим тус аймгийн Цагаан даваа орчмоос 6 тооны адуугаа олж авсан. Үүнээс хойш 2012 оны 11 дүгээр сарын сүүлээр алга болсон 33 тооны адууны гурвыг нь Ихтамир сумын Агьт гэх газрын орчмоос олж авсан. Энэ гурван адуунд хурдан хээр үрээ, бор үрээ, халзан зүстэй байдас ирсэн. Би малын зүс муу мэдэх болохоор зүсийг нь буруу хэлж байж магадгүй. Миний мэдэж байгаагаар бор үрээ нь Архангай аймгийн хурдан морьдын угшил сайжруулах зорилгоор аймагт 99 тооны үрээ тараасны нэг нь байгаа юм. Мөн дээрх гурван адууг олж авах үеийн цаг хугацаа нь энэ хэрэгт шалгагдаж байгаа Увсын хүмүүсийг цагдаа барьж авснаас хойш болсон болохоор эдгээр 3 тооны адууг Увсын хүмүүс хариулж байгаад хариулах хүнгүй болохоор 3 тооны адуу нь нутаг руугаа гүйгээд Ихтамир сумын Агьт орсон байж болох үндэстэй байна. Миний мэдэж байгаагаар 2012 оны 11 дүгээр сарын сүүлээр олж авсан хээр үрээ нь сумын баяр наадамд байнга айраг түрүүнд ирдэг байсан. Бооцоот уралдаан бусад уралдаанаас байр шагналгүй хоцорч байсан удаа бараг байхгүй. Энэ үрээг улсын наадамд уралдуулж байгаагүй. Бор үрээ нь хурдан удамтай Архангай аймагт 99 хурдан удамтай адуу ирж байсны нэг нь байгаа юм. Манай 33 тооны адуунд улсад уралдуулж байсан адуу байхгүй. Аймаг болон сумын наадамд уралдуулдаг хурдан удамтай адуу хичнээн байсан эсэхийг манай нөхөр А сайн мэдэж байгаа бөгөөд уядаг болон хурдан удамтай адуугаа жагсаалтаар гаргаж бичээд хэргийн материалд хавсаргаж өгсөн байгаа. 33 тооны адууг бэлчээрээс яг яаж алга болсныг өөрийн нүдээр харж үзсэн зүйл байхгүй болохоор мэдэхгүй байна. Миний ойлголтоор бол хөлөөр нь туусан болов уу гэж үзэж байна. Энэ хэрэгт шалгагдаж байгаа Увс аймгийн хүмүүсийн талаар нутгийн хүмүүс ярихдаа хийсэн хэргээ хүлээхгүй, малын хулгайн хэрэг их хийдэг гэж сонсогдсон. Хэн гэдэг хүн энэ талаар ярьсан болохыг мэдэхгүй байна. Хүмүүсийн яриагаар нь ингэж сонсогдсон...гэх мэдүүлэг /1 хх-ийн 54-55 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Б мэдүүлсэн: ...2012 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Асгат багийн нутаг Цагаан шартын даваа гэх газраас 33 тооны адуу алга болсон. Бүх адуунууд сэрээн дээр дармал “А” үсгэн тамгатай, имгүй, хар азаргатай хар бараан зүсмийн адуунууд байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 56 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Гмэдүүлсэн: ...2012 оны 09 дүгээр сарын 26-нд А ахын хар азаргатай 33 тооны адуу нь гэрийн хаяагаар гараад хойшоо уул руугаа бэлчээрт гарсан. Манайх энэ үед Хайхан сумын Асгат багийн Өлзийт хошуунд нутаглаж байсан. А ахынх манай ард манай гэрээс 2 км хүрэхгүй зайд өвөлжөөнд буучихсан байсан. Маргааш нь хар азаргатай адуу гэрийн ойролцоо буцаж орж ирэхгүй болохоор нь 28-ны өдрөөс эхлэн тал, тал руу хайгаад олоогүй. Д, Д, Г, А ах, Д, Ч, Г бид нар мотоциклиор хоёр хоёроороо тал бүрт 28-ны өдрөөс эхлэн бүх багаар явж хайсан. Дараа нь Эрдэнэмандал, Цэцэрлэг, Батцэнгэл, Өлзийт, Булган аймгийн Баян-Агт, Сайхан сумдууд, Хөвсгөл аймгийн Рашаант сум явж хайгаад сураг гараагүй. Эдгээр газруудаар нэг сар орчим хайгаад олоогүй. Үүний дараа Ихтамир сум руу явж сургийг нь гаргасан. Нэг унагатай гүү, бусад нь сувай гүү, морь, үрээ байсан. Ихтамир сум руу би яваагүй. А ахын адуу гэрийн ойролцоо голдуу байдаг бөгөөд хол явж байгаагүй нутгийн адуу голдуу байсан. Эндээ нутаглаад олон жил болсон. Тэгээд л гэнэт л алга болсон. Адуун дотор нь байгаа нэг унагатай гүү, бусад нь сувай гүү, үрээ морь байсан болохоор хөлөөрөө хөөгдчихсөн байна гэж ойлгоод олон хүмүүс гаргаж хайгаад олоогүй. А ах 2003 онд Сүхбаатар аймгаас очиж адуу авчирсан бөгөөд би очиж авчирсныг нь мэдэж байна. Анх авчрахдаа 3 тооны хар гүү авчирсан бөгөөд үүний дараа 2007 онд хонгор зүсмийн байдсан гүүг авчирсан. Дараа нь 2009 онд хар зүсмийн хурдан үрээ, хээр зүсмийн хурдан үрээ авчирсан. Нийт 6 тооны адуу авчирсан. Сүүлийн авчирсан 3 адуу нь бага насны адуунууд байсан. Бусад нь нутгийн адуунууд байсан. Буцааж олж авчирсан адуунууд одоо байгаа. Хурдан хээр үрээ, хар морь нь үргэж цогиод мотоцикльтой хүн үзэхгүй болчихсон. Хээр үрээг уяад мотоцикльтой хүнээс үргээд хурдалж чадахгүй болчихсон. Мотоциклиор өдөр, шөнөгүй хөөж хулгайлснаас ийм болсон байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 57-59 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Гын мэдүүлсэн: ...Аийнхтэй 2012 оны 09 дүгээр сард саахалт нутаглаж байсан. Аийнх манайхтай саахалт байхад 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө намайг адуу хайгаад өгөөч, хар азаргатай 33 тооны адуугаа хулгайд алдсан байна, гэнэт л алга болчихлоо, ойр хавьд байран газраараа байхгүй байна гэж хэлсэн. Би ганцаараа 28-наас 30-ны өдрүүдэд мотоциклиор Эрдэнэмандал сум, Баян-Агт, Цэцэрлэг сумдаар явж сураад сураг гараагүй. А гуайн адуу нутгаасаа хөлөөрөө гарч яваагүй, явдаггүй байсан. Өдөр нь худаг дээр орж ирээд ус уудаг болохоор өдөрт гэрийн ойролцоо байж байгаад бэлчээрт гардаг. Адуун дотор хурдан уядаг морьд, үрээ нь байсан. Нэг хар морь 2009 онд суманд гуравт хурдалж, баг, овооны наадамд олон удаа түрүүлж айрагдсан. Хээр үрээ нь 6 удаа түрүүлсэн, олон удаа шөвгөрсөн, Хайрхан сумын баяр наадамд түрүүлж байсан хурдан удамтай адуунууд байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 60-61 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Чийн мэдүүлсэн: ...Аийнхтэй саахалт нутагладаг. Аийн адуунууд 2012 оны 09 дүгээр сарын сүүлээр гэнэт л алга болсон гэж дуулдсан. Адуу азаргаараа нутгаасаа гарч гүйх тохиолдол байхгүй. Би хөдөө өсч мал маллаж байсан. Адуу нутгаасаа барагтай бол гардаггүй. Зарагдсан адуу нутгаа бараадаж гүйдэг жамтай...гэх мэдүүлэг /1хх-ийн 62-63 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.ТД мэдүүлсэн: ...Би А гэх хүний хүргэн нь байгаа юм. Тэднийх манайхтай айл шахуу нутагладаг. А ах өөрөө хурдан морь уядаг. Морь болон өөрийнх нь адуу унаган адуунууд бөгөөд олон жилийн өмнө зүүн аймгаас 3 тооны адуу авчирсан бөгөөд тэр адуунууд өсч үржээд нутагшсан. Сүүлд нь 2-3 үрээ авчирсан бөгөөд тэр адуунууд буцаж гүйж явахааргүй бага насны адуунууд байсан. Адуу нутгаасаа гарч гүйдэггүй. А ахын адуунууд өдөрт нь худгаас очиж ус уучихаад гэрийн хаяагаар явж байгаа харагддаг. А ах өөрөө насаараа морь уяж байгаа хүн бөгөөд хээр үрээ нь даага наснаасаа эхэлж түрүүлсэн. Хоёр хар морь нь уралдах болгондоо дээгүүр хурдалдаг, жижиг наадамд түрүүлж байсан. Бусад үрээнүүд нь бүгд л хурдан удамтай адуунууд байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 64-65 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Д мэдүүлсэн: ...2012 оны 09 дүгээр сарын сүүлээр А ахынх адуугаа алдчихлаа хайлцаад өгөөч гэж гуйсан. Би мотоциклиор ганцаараа Хайрхан сумын Асгат баг, Хонгоржийн тал гэх газруудаар хайгаад олоогүй. А ах өөрөө хэлэхдээ сувай голдуу адуунууд байсан, хол хөөгдчих шиг боллоо гэж байсан. А ахын 33 тооны адууг олон хүмүүс хайж ойр орчмын сум, аймаг руу яваад олоогүй. Дараа нь өөрсдөө сургийг нь гаргасан. Би А ахынхтай олон жил хамт нутаглаж байна. А ах аймгийн алдарт уяач хүн байгаа юм. Түүний хар азаргатай адуу нь гэрийнхээ ойролцоо голдуу байдаг бөгөөд хол явж байгаагүй. Тэгээд ч адуу тэгж өөрсдөө нутгаасаа гарч явдаггүй юм. Зүүн талаас нилээд хэдэн жилийн өмнө авчирсан цөөхөн хэдэн адуунаас бусад нь нутгийн унаган адуу байгаа юм. Ерөнхийдөө адууны угшил сайжирсан. Хээр үрээ нь даага наснаасаа эхлэн түрүүлсэн. Голдуу уядаг морьд байсан. Энэ талаар сумын уяачдын комисст тодорхой бичигдсэн байдаг байх. Би одоо яг хэдэн онд, яаж түрүүлж байсан талаар нь хэлж мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 66-67 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Л мэдүүлсэн: ...А гуайнх хар азаргатай 33 тооны адуу алдсан гээд хайсаар байгаад цөөхөн хэдийг нь олж авсан байсан. А гуайн адуунд хоёр хар халтар морь, одоо хязаалан болж байгаа хүрэн морь, соёолон болж байгаа хар зүсмийн үрээ зэрэг хурдан адуунууд байсан. Буцааж авчирсан хүрэн зүсмийн үрээг нь манай сумыг тойрсон бүх сумдын хүмүүс андахгүй байх. Даага наснаасаа эхэлж олон наадамд түрүүлсэн. Мөн хүрэн үрээ, хээр үрээ нь сайн үрээнүүд байсан бөгөөд сумын наадамд шөвөгт багтдаг байсан, мөн жижиг наадамд олон түрүүлсэн. Хар халтар их морь нь нэг удаа 2009 онд сумын баяр наадамд гурваар ирж байсан бөгөөд жижиг наадам, ойр хавын сумдын дунд болсон тахилт наадамд түрүүлж, айрагдаж байсан. А гуай зүүн аймгаас гүү, үрээ авчирч адууны угшил сайжруулсан. Адуу нь хурдан удамтай. Өөрөө олон жил морь уяж байгаа. Манай сумынхан угшил сайтай адуунууд гэж ярьдаг. Тэр утгаар нь баг бүрт тараагдсан 99 үрээнээс Асгат суманд өгсөн үрээг сумын удирдлагууд А гуайд өгсөн. А гуайн адууг хөөчихсөн байх. Адуу хөлөөрөө нутгаасаа гарна гэж байхгүй. Адууг ширүүхэн хөөхөд бүтэн өдөр хөөгөөд Ихтамир суманд оччихно. Адуу урт хөлийн мал учраас ширүүхэн хөөхөд хол газарт явна...гэх мэдүүлэг /1хх-ийн 68-70 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Бмэдүүлсэн: ...А гуай аймгийн алдарт уяач хүн. Түүний адуу нь хурдан удмын угшил сайтай сумандаа олон айраг, түрүү авсан. Зүүн аймгаас олон жилийн өмнө гүү авчирч адууны угшил сайжруулсан хүн байгаа юм. Адуунд нь уядаг морьд, үрээ нь бүгд байсан. Сумандаа олон түрүү, айраг авсан хээр үрээ байгаа. Тэрийгээ одоо уяж байгаа сурагтай байна. Хоёр хар зүсмийн морь байсан. Нэг нь сумын баяр наадамд гуравт хурдалсан бөгөөд хоёулаа сумын баяр наадамд дээгүүр хурдалдаг адуунууд байсан. Хүрэн үрээ, хээр үрээ хоёр нь суманд бас л шөвгөрч байсан бөгөөд тойрсон хэдэн суманд болж байгаа ойн наадам, тахилгат наадам зэрэгт олон удаа хурдалж түрүүлж байсан. Тахилгат наадам, ойн наадамд тойрсон сумдууд бүгд цуглардаг болохоор сумын наадмаас өргөн болж өнгөрдөг. Азарга Хайрхан сумаас Ихтамир сум руу хөлөөрөө гүйнэ гэж байхгүй. А гуайн адуу нутагшсан, унаган голдуу адуунууд байсан. Замаар нь харсан хүмүүс байх ёстой. Тэгтэл сураг гарахгүй байсаар байгаад нэг сар болгосон. Адуу нутгаасаа гарч явдаггүй мал байгаа юм...гэх мэдүүлэг /1хх-ийн 71-72 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Ц мэдүүлсэн: ...Азарга адуу бөөнөөрөө гүйнэ гэж байхгүй. Харин ганц хоёроороо худалдаж авсан адуу нутаг руугаа гүйдэг. Нутгийн адуу нутгаасаа хол газарт гүйнэ гэж байхгүй. Харин нутгаасаа гарахдаа шуурга, бороонд уруудлаа гэхэд бэлчээрээрээ явсаар байгаад нутагтаа орж ирдэг. Гүү бол нутаг гүйнэ гэж байхгүй. Хайрхан сумаас Ихтамир сум руу багцаагаар шууд явлаа гэхэд 150 км зайтай байгаа учраас адуу шууд ирнэ гэж байхгүй. Шууд явлаа гэхэд өдөрт бэлчээрээр 20 гаруй км явна. Гэхдээ замд нь нутгийн айлуудын хажуугаар явах, адуу малаар дайраад өнгөрөх зэрэг зүйлүүд их тохиолдох ёстой. Хүнд харагдахгүйгээр адуу ийм олон км замыг туулна гэж байхгүй. Тэгээд ч ийм олон км замыг туулж намрын адуу бүр явахгүй. Адуу нутгаасаа гарч явна гэж байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 73 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Л мэдүүлсэн: ...Миний нөхөр Б надад малд явж байхад ширээн дээрээ “А” үсгэн тамгатай 23 тооны адуу ирээд цайраад байна гэж байсан. Би ямар гэрээсээ гарах биш дээ. Тэгээд 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр би хуриманд яваад 10 дугаар сарын 03-ны өдөр гэртээ ирээд удалгүй, 1-2 хонож байхад Увсынхны буюу Дын гадаа 2-3 машин гэрлээ асаачихаад 2 цаг гаруй гэрэл ассан.  Миний ярьсан мэдүүлэг үнэн. Энэ Увсынхан буюу О гэх залууг бүгд л хулгай хийгээд байна гэж яриад байгаа. Саяын 23 тооны адууг эд нар л алж дуусгаад байгаа. Манай энэ хавынхан бүгд л тэгж ярьцгааж байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 87 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Л дахин мэдүүлсэн: ...Би тэр үед гэртээ ганцаараа байсан. Манай нөхөр Б төв явчихсан байсан. Миний нойр хүрэхгүй байхдаа харсан. Би ганцаараа гэртээ байхдаа нөхөр Бийг ирж байна уу гэж гэрээсээ гарч шөнө харахдаа анзаарсан. 2012 оны 10 дугаар сарын 01-ний орой явсан. Хурим нь маргааш нь болсон...гэх мэдүүлэг /1хх-ийн 88-89 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Л дахин мэдүүлсэн: ...Зүүн талаас нь хоёр машины гэрэл ассан байсан. Баруун талаасаа хоёр машины гэрэл рүү өөдөөс нь ойрхон тусгасан нэг машины гэрэл байсан. Нийт гурван машины гэрэл гарч байгаа харагдсан. 20 цагийн үед гэрэл асаад 22 цаг өнгөрөөгөөд 23 цаг арай болоогүй байхад унтарсан. Нийтдээ хоёр цаг гаруй хугацаатай ассан. Би олон удаа гэрээсээ орж, гарсан. Харин машин хөдөлж явахыг хараагүй. Манай нөхөр 24 цаг болж байхад өөрийнхөө машинтай ганцаараа ирсэн. Машины гэрэлд юу ч харагдаагүй. Ямар ч байсан 3 машины гэрэл ассан байсан. Машины гэрэлд юу хийж байгааг харж болохгүй, сайн харагдахгүй байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 90-92 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Гын мэдүүлсэн: ...2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрийн үед хар азаргатай “А” үсгэн тамгатай, хэд орчим тооны болохыг нь сайн тоолоогүй, сартай хар унагатай, ганц унага л байсан бөгөөд манай эндэхийн адуу биш байсан адуунууд Увсын Дын бор азаргатай адуутай цуг С нь Улаан хөтөл гэх газар руу Дтай хоёулаа морьтой туугаад явж байсан. Тэр хар азаргатай адуунаас Д унаж яваа морио солих гэж байсан. Хар азаргатай, хар бүүтэй, сартай хар сарваатай хар морьтой бүгд 09 08 тооны адуунууд байсан бөгөөд бүгд зөв талын гуян дээрээ ширээн дээр “А” үсгэн тамгатай байсан. 2-3 аргамжааны зайтай тааралдсан. Булаг гэх газар идээшилж байхад С, Д хоёр 2 морьтой туугаад Дынх руу тууж явсан. Миний ярьсан бүгд үнэн. Норов, Б нар Увсын Оыг мориор хонгор, хээр зүсмийн 2 адууг хөтлөөд явж байсныг мал дээрээсээ харсан байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 93-94 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Гын дахин мэдүүлсэн: ...2012 оны 10 дугаар сард өдрийг нь санахгүй байна, намайг Өгөөмөрийн ард Бургасны нүүрэнд байдаг өвөлжөөг зайлуулаад мод аччихсан хүү Ш машинаар явж байхад С буюу СС хар азаргатай 14 тооны эзэнгүй адууг мориор туугаад Дын урд талаас Дын гадаа ирсэн. Д адуугаа гэрийнхээ гадаа авчирсан байсныг СС, Д хоёр эзэнгүй байсан хар азаргатай адуутай нийлүүлж хойд зүгт Улаан хөтөл давуулаад хамт туугаад явсан. Энэ талаар хүү Ш ярьсан. Дын гэрийн хаяагаар машин замтай бөгөөд энэ замаар гэрийнх нь хажуугаар бид нар хорин метр зайтай гарсан. Тэр үед Д, СС хоёр хар азаргатай адууг гэрийнхээ гадаа авчирсан байсан. Би орой нь гэртээ хариад Б ахад энэ харсан зүйлээ ярьсан. Хар зүсмийн азарга, хар зүсмийн морь, унагатай гүү, хоёр тооны хонгор зүсмийн байдсан гүү, нэг тооны халиун байдас, хоёр тооны бор хээр зүсмийн үрээ зэрэг адуунууд байсан. Бусад адууны зүсийг нь одоо санахгүй байна. Машинтай явж байгаад зөрж өнгөрөхдөө харсан. Би энэ адууг ойроос тулж сайн ажиглаж хараагүй. О малтай үгүйг мэдэхгүй. О адуунд явдаггүй. Харин хар хар азаргатай адууг үзэгдэх үед морь уначихсан Дын адууг сураад явж байсан. Ингэж явахдаа манай хотонд буугаад Дорж Дынхаа адууг сураад гарсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 95-97 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд Н.Гын дахин мэдүүлсэн: ...Б хэлэхдээ 2012 оны 10 дугаар сарын эхээр 23 тооны хар азаргатай адуу ирсэн гэж ярьсан. Би өөрөө бол хараагүй. Харин 14 тоотой болчихсон байхад нь хажуугаар нь гарч явахдаа харсан. Уг адууг 8-9 тоотой байхад нь очиж үзсэн. Улаан машин ирээд буцлаа гэж тэр үед нь яригдаад байсан. Одоо энэ яриаг хэн ярьсныг санахгүй байна. Манай энэ хавын хүмүүс ярьсан. Ихтамир сумын Хан-Өндөр багийн Булаг гэх газарт урд модны хаяандаа манайх байсан. Манайх Б, Э, Ш, Д нарынхтай айл байсан. Манайхаас хойшоо 2-3 км зайтай Д, ээжийнхтэйгээ айл байсан. ССынх арай зайтай, манайхаас хойшоо байсан. Д, СС нарын гэр манай гэрээс ил харагдана. Манайх арай өндөрлөг газарт нутаглаж байсан. Дын адуунд хар зүсмийн адуу байхгүй. Харин дөрвөн хөл цагаан алаг хар зүсмийн соёолон насны үрээ байсан. Өөр хар зүсмийн адуу байхгүй, хар зүсмийн гүү байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 98-99 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Шын мэдүүлсэн: ...2012 оны 10 дугаар сарын үед би хугацааг нь тодорхой хэлж мэдэхгүй байна, тухайн өдөр өглөө 09 цагийн үед Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн Шар Булаг гэх газраас гэрээсээ аав Гын хамт бургасны хажууд байсан байрыг зайлуулахаар миний Бонго маркийн автомашинтай явсан. Замдаа Увсын айл болох Д гуайн намаржааны урдуур гарахад тэнд СС, Д хоёр гэрийнхээ ойролцоо адуу мал хоргоогоод бугуйл барьчихсан адуу барих гээд байх шиг харагдсан. Тухайн үед манай аав Г надад ярихдаа Б ахын яриад байсан нөгөө адуу чинь энэ мөн байна нэг халиун адуу харагдаж байна гэж ярьж байсан. Би жолоо барьж явсан болохоор тэр адуунуудыг сайн харж чадаагүй юм. Тэгээд л цааш явсан. Манай нутгийн Б гуай аав Год ярихдаа үзэгдэж харагдаагүй адуу манай энэ хавиар яваад байна, та нар харсан уу гэж хэлсэн байсан. Б гуай надад өөрөө яриагүй болохоор би сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 100 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд Г.Шын дахин мэдүүлсэн: ...Д, СС нарынхтай олон жил айл саахалт нутаглаж байна. Оынх Ихтамир сумын Хан-Өндөр багийн Их өлөнт гэх газарт гэр нь байдаггүй. О хааяа Ихтамир сумын Хан-Өндөр багт байх Д, СС нарынхаар ирж, очоод буцдаг. Мэдэхгүй, Оын мал гэж байхгүй. О адуунд явдаггүй. О малд явж харагддаггүй, харин СС, Д хоёр явдаг. О улаан өнгийн жижиг машинтайгаа 2012 оны 10 дугаар сард О ахтай хамт хоёулаа нэг удаа Дынд ирж явахад нь би Ихтамир сумын төв рүү орох гэж яваад зөрсөн. Энэ үед би ганцаараа явсан. Оыг хэзээ буцсаныг нь мэдээгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 101-102 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Гын мэдүүлсэн: ...2012 оны 10 дугаар сарын үед өдрийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна, намайг Архангай аймгийн Ихтамир суманд цагдаагаар ажиллаж байхад тухайн өдөр Б гуай над руу ганцаараа ирээд надад ярихдаа Хан-Өндөр багийн Өгөөмөр гэх газар эзэнгүй 7-8 тооны адуу байна, дээрх адуунуудыг Увсын С буюу СС эргүүлээд байгаа харагдсан. Мөн жижиг улаан машинтай хүн ирэхээр уг адуунууд цөөрөөд байна гэж ярьсан. Өөр зүйл яриагүй. Увс аймгийн гаралтай Г овогтой О гэх залуу улаан өнгийн суудлын автомашинтай. Өөр улаан өнгийн суудлын автомашинтай хүн Хан-Өндөр багт байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 105 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Гын дахин мэдүүлсэн: ...Намайг Ихтамир сумын төвд байхад Б гэх нутгийн хөгшин ирж уулзаад Увсынхан одоогоос нэг сар орчмын өмнө 23 тооны адуу авчирч ирээд цөөрсөөр байгаад одоо хар азаргатай 7-8 тооны адуу үлдсэн байна. Увсын Дын гадаа улаан өнгийн жижиг машин ирэхээр нь адуу нь цөөрөөд байна гэж ярьсан. Хөдөлмөр гэх залуугаас О улаан өнгийн машин худалдаж авснаасаа хойш уг машиныг унаж Хан-Өндөр багт Увсын Д гадаа очиж байдаг...гэх мэдүүлэг /1хх-ийн 106-107 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Д мэдүүлсэн: ...2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр аав Б, ээж Л нарыг хуриманд явсан хойгуур адуу хураахаар үдээс хойш Ихтамир сумын Хан-Өндөр багийн Сүүл толгойн өлөнд явж байхад хар азаргатай 20 гаруй тооны морьд, сувай гүүнүүд голдуу өмнө нь үзэгдэж байгаагүй адуунууд бэлчээрт байсан. Би хажуугаар нь 50 орчим метр зайтай явж адуу тууж өнгөрсөн. Үүнээс хойш 2012 оны 10 дугаар сарын 10-д гарсан байхад А уг азаргатай адуутай таарахад 14 тооны хар азаргатай адуу болсон байсан. Үүнээс хойш нилээд хэд хоногийн дараа Г ах манай гадаа ирчихээд Увсынхан адуу нядалсаар байгаад 23 тооны адуу байсныг цөөлөөд дуусгалаа гэж ярьсан бөгөөд та нар харсан уу гэж асуусан. Өөр юм яриагүй. Үүнээс хойш маргааш нь бил үү нөгөөдөр нь 9 билүү 8 тооны адуу болж цөөрсөн. Гэхдээ үрээ, нэг унагатай гүү, сартай, саргүй хоёр хонгор зүсмийн байдас, нэг бор халиун гүү байсан. Бусад нь байхгүй болсон байсан. Сүүлд нь 7-8 тоотой болсон байхад нарийхан хар зүсмийн морь байсан. Дын адуунд 4 хөл шийр цагаан хар морь байдаг. Хар зүсмийн гүү байдаг. Хар зүсмийн үрээ байхгүй. Морьд, үрээ нь нийлээд 6-7 тооны адуу явж байгаа харагддаг. О 2012 оны 10 дугаар сарын 20-ны үед хуц, ухна тараачихсан, намрын нойтон цас орчихсон байхад өглөө эрт ганцаараа орж ирээд Дын адууг сураад байсан. Тэгээд гараад явсан. Би саяын ярьсан өдөр л Оыг адуунд явж байхыг анх удаа харсан. Өмнө нь нь харж байгаагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 108-110 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Б мэдүүлсэн:... 2012 оны 09 дүгээр сарын сүүлээр хар азаргатай 23 тооны адуу Булаг гэх газар байсныг би сонссон. Би өөрөө хараагүй. Б ах манай аав хоёр ярьж байсан. 2012 оны 09 дүгээр сарын сүүлээр намайг үхрээ хайгаад мотоцикльтой оройн 21 цагийн үед ганцаараа Д ахын гэрийн ойролцоо явж байхад Д ахын гэрийн хажууд байгаа амбаарын ард хоёр машин гэрлээ асаачихсан зогсож байсан. Би гэрийн хажууд үхрээ асуух санаатай очиход гэрийнх нь уяан дээр хүрэн морь, хээр морь уяатай байсан. Энэ хоёр морь нь их тарган унагдаж байгаагүй морьдууд байсан. Амбаарын ард адуу нядалж байгаа бололтой харагдсан. Би сайн харж чадаагүй. Намайг мотоцикльтой очиход 2 машины гэрлийг унтраасан. Машины гэрэлд 4-5 хүн байгаа харагдсан. Намайг очих гэтэл урдаас Д бор өнгийн ноосон цамцтай, цамцныхаа ханцуйг шуучихсан, гартаа хутга бололтой юм барьчихсан явсан бөгөөд миний хажууд ирж зогсоод яах гэж яваа юм гэхээр нь үхэр харагдсан уу гэж асуухад харагдаагүй гэж хэлсэн. Өөр юм яриагүй. Тэгээд би буцаад явсан. Улаан өнгийн жижиг суудлын машин, Дын цагаан саарал өнгийн жип машин хоёрыг өөд өөдөөс нь харуулаад гэрлээ тусгасан байсан. Өөр гэрэл гарч байгаа өдрүүд байхгүй байх. Би нэг удаа ингэж л харсан. Улаан өнгийн машин орой Дын гадаа ирчихсэн байсан. Машины гэрэлд улаан өнгийн машин байгаа нь харагдсан. Улаан өнгийн машинтай хэн, хэн ирсэн байгааг би мэдэхгүй, хараагүй. Би малд явж байгаад гэрийнх нь хажуугаар гарахдаа харсан....гэх мэдүүлэг /1хх-ийн 111-114 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Б дахин мэдүүлсэн: ...Намайг мотоцикльтой очиж явахад машины гэрэл тусгаж 4-5 хүн юм хийгээд бөөгнөрөөд зогссон юмх хийж байгаа бололтой байсан. Намайг Дын гэрийг чиглээд ойрхон очиход машины гэрлийг унтраасан. Намайг мотоцикльтой гэрийн баруун талаас очиход урдаас Д ирсэн. Хоёр машины гэрэлд ямар хоёр машин байгаа нь харагдсан. Тэр 4-5 хүний хүнийг мал нядалж байгаа юм байна гэж харсан. Түүнээс хэн, хэн байсныг хараагүй, таниагүй. Гэрийн хажууд бол 20 орчим мэтерийн зайтай очсон. Д ахынх хаваржааныхаа байранд урд нь гэрээ барьсан байсан. Намайг мотоцикльтойгоо 100 метр зайтай очих гэж явахад машин гэрэл унтраасан. Их тарган морьд байсан. Им, тамгыг нь хараагүй. Харах боломж байгаагүй, гэгээ тасраад харанхуй болсон байсан, саргүй байсан. Дынд хар зүсмийн адуу байхгүй. Гэхдээ би адууг нь тоогоор нь мэдэхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 115-117 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.М мэдүүлсэн: ...2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг Цагаан давааны ард оршин суух Жөдөр хэдэн цаг болж байсныг санахгүй байна, би ганцаараа очиход Жгийн гэрт түүний эхнэр Тэгшээ ганцаараа байсан. Тэгшээ надад ярихдаа Төмөөгийнд адуу хайж Хайрхан сумаас хүн ирсэн, 33 тооны хар азаргатай, сэрээ тамгатай адуу хайж байгаа гэсэн гэж хэлсэн. Түүнээс хойш 2 хоногийн дараа би аймгийн төв орчихоод П, Бааяа хоёрыг аваад буцаж давааны ар руу гэр рүүгээ явах замдаа давааны постны баруун талд хэдэн адуу таарахад Бааяа надад ингэж ярьсан М ахаа энэ 6 тооны адууг өглөө айлууд босохоос өмнө улаан өнгийн шинэдүү Хятад мотоцикльтой залуу туугаад явж байхаар нь би дуудсан чинь тэр хүн зугтаагаад явсан гэж ярихаар нь би дээрх адуу руу очиж харахад хар азаргатай 6 тооны адуу байсан. Тэгээд уг адуунуудыг давааны өвөр рүү тууж авч ирээд тэндээ орхиод гэртээ ирэхэд манайд Төмөө ирчихсэн байсан. Би түүнд Хайрхан сумаас алга болсон нөгөө адуунууд чинь Цагаандавааны урд өвөрт байх шиг байна гэж хэлүүлээд адуу алдсан хүмүүс рүү утсаар хэлүүлсэн. Тэр өдрөө 6 тооны адууг эзэд нь ирж авсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 137-139 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бмэдүүлсэн: ...2012 оны 10 дугаар сарын сүүлээр яг хэдний өдөр байсныг хэлж мэдэхгүй байна. Тухайн өдөр өглөө нар тусаагүй, зарим айлууд босоогүй байхад би өөрийнхөө нэг тооны тэжээлийн адууг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Арсланцохионы 13-18 тоот хашаанаасаа Хавтгай мод руу гаргахаар хашааны үүд орчимд ирэхэд Халзангийн давааны хамгийн арын гудамны хойгуур бараан зүсмийн хэдэн адуу гарч яваа харагдсан. Тухайн үед би өөрийнхөө хэдэн адууг юм уу гэж бодоод тэр адуунууд руу явган дөхөөд очиход 6 тооны бараан зүсмийн адуу байсан. Эдгээр 6 тооны адууг хоёр хятад мотоцикльтой хоёр хүн туучихсан явахаар нь би тэр хоёр хүнийг зайнаас дуудахад тэр хоёр мотоцикльтой хүн зогсоогүй цаашаа Халзангийн давааны арын гудамж руу өгсөөд давхиад явчихсан. Тэр өдрөө 14 цагийн үед М ах, П буюу П нарын хамт Цагаан даваа давж М ахынд очих гэж явж байх замд нөгөө 6 тооны адуу Хавтгай модны ойролцоо даваа өгсөөд явж байхад нь таарсан. Тэр үед би эдгээр адуунуудыг өглөө туугаад явж байсан гэдгийг М ахад ярьсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 121-122 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Жгийн мэдүүлсэн: ...2012 оны 09 дүгээр сарын сүүлээр намайг гэртээ байхад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг Цагаан давааны ард манай гэрт өдөр 13 цагийн орчимд Бхээр зүсмийн морь зайдан унаад ганцаараа ирсэн. Бнадаас эмээл гуйгаад миний эмээлийг аваад явсан. Тухайн үед унаж ирсэн мориныхоо талаар надад юм яриагүй. Түүнээс хойш 2 хоногийн дараа ирсэн гэсэн. Тэр үед би гэртээ байгаагүй. Бнөгөө хээр морио унаж ирээд Т морьтой холбож тавьсан гэж манай эхнэр надад ярьж байсан. Сүүлд нь 10 гаруй хоногийн дараа Бмөн надаас эмээл гуйгаад нөгөө хээр морио аваад аймгийн төв рүү явна гээд явсан. Миний харснаар улаан хээр гэмээр зүстэй, биеэр том, өндөр засмал дэлтэй, им тамгыг нь би тулж хараагүй болохоор би сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 126-127 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Тмэдүүлсэн: ...2012 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр Бхээр зүсмийн морь зайдан унаад ганцаараа ирсэн. Тухайн үед манайх Цагаан давааны ард зусландаа байсан. Бирээд надад ярихдаа найзаасаа морь авсан хүүхдэдээ унуулна гэж хэлж байсан. Тэр өдрөө манайхаас эмээл аваад морио унаад явсан хаашаа хэнийд очсон болохыг хараагүй. Хоёр хоногийн дараа санагдаж байна, Бнөгөө хээр морио унаад ганцаараа ирээд манай адуунд уг морио холбож тавья гэхээр нь тавиулаагүй бөгөөд учир нь тухайн үед манайд морь байгаагүй болохоор Бхээр морийг холбож тавиагүй. Ингээд Төмөө буюу Т хүрэн морьтой Бхээр морийг 10 гаруй хоног холбож тавьсан. 2012 оны 10 дугаар сарын эхээр Бманайд ирээд эмээл аваад хээр морио аймгийн төв рүү авч явсан. Үүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Бхээр морийг найзаасаа цалингийн оронд авсан гэж байсан. 2012 оны 10 дугаар сард Хайрхан сумаас адуу хайж явна хүмүүс ирсэн. 33 тооны хар азаргатай, сэрээ тамгатай адуу гэсэн. Энэ талаар М буюу М ахад ярьсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 128-129 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Дмэдүүлсэн: ...2012 оны 12 дугаар сарын 19-нд манай эхнэр Цэцгээ Улаанбаатар хотоос ирсэн. Тэр өдрийн орой буюу шөнө 02 цаг өнгөрч байхад гэрийн гадаа машин ирж хаалга нүдээд байхаар нь хаалга онгойлгож үзэхэд Д өөрийнхөө машинтай ирсэн байсан. Манайд Д ганцаараа орж ирсэн. Д надад манай эхнэр яваа та оруулж ирээч гэхээр нь гарч оруулж ирсэн. Тэгэхэд Дын эхнэр ССын эхнэр, охин нь бага ой хүрч яваа хүүхдийн хамт орж ирсэн. Манай эхнэр босоод гал түлж цай чанаад нэг шил архи задалсан. Д архи уучихсан согтуу байсан. Дын эхнэр нь архи уучихсан байсан. Уг архийг өмнө нь задалчихсан байснаа өгсөн. Д нь надад ярихдаа би сайн эр болсон, Хайрхан, Эрдэнэмандал сумын залгаагаас Цагаан сайрын даваанаас гучин хэдэн адуу хулгайлж ирсэн гэж яриад эхнэрээсээ би хэдийг авч ирлээ гэж асуухад 33 тооны адуу хулгай хийж хөөж ирсэн гэсэн. Мөн би мөрдөнд хэд хоносон гэж ярьсан. Тэгснээ та Баярмагнай хэсгийн төлөөлөгчид хэл гэж ярьсан. Үүний дараа О, А нар хулгай хийдэг Б гуай цагдаад хэлчихсэн, өт биендээ хүрэхээр атирдаг намайг оролдсон хүмүүсийг би зүгээр байлгахгүй гэж ярьсан. Энэ ярьсан зүйлийг дахин, дахин яриад нэг цаг гаруй болоод гарсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 135-136 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Ц мэдүүлсэн: ...Д манай нөхөр Долгионд би сайн эр болсон, Хайрхан, Эрдэнэмандал сумаас Цагаансайртын даваанаас гуч гаруй тооны азарга адуу хулгайлж ирсэн гэж яриад эхнэрээсээ би хэдийг авч ирлээ гэж асуухад 33 тооны адууг хөөж ирсэн гэж ярьсан. Тэгж ярьснаа та Баярмагнай хэсгийн төлөөлөгчид хэлээрэй манай дүү нар хулгайч биш О, А нар хулгай хийдэг гэж ярьсан. Тэгж ярьж байснаа Б гуай цагдаад хэлчихсэн байна, өт биендээ хүрэхээр атирдаг намайг оролдсон хүнийг би зүгээр байлгахгүй гэж ярьсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 137-138 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ү.Үмэдүүлсэн: ...Анх орж ирсэн залуу Долгион ахаа би сайн эр болсон, Хайрхан, Эрдэнэмандал сумын залгаагаас 30 гаруй тооны адуу хулгай хийж ирсэн гэж хэлсэн. Хажууд нь эхнэр бололтой эмэгтэй хүн 33 тооны адуу гэж хэлсэн. Мөрдөнд суугаад гарч ирсэн, манайхаас О, А хоёр хулгай хийдэг шүү Долгион ахаа гэж ярьсан. Нилээд олон юм ярьсан, та Баярмагнайд очиж хэлээрэй гэж хэлсэн Долгион юу яриад байгаа юм гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1хх-ийн 139 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Аын мэдүүлсэн: ...2012 оны 09 дүгээр сарын сүүлээр О ломбарданд машинаа тавьсан. Тэгээд ломбарднаас гаргаж авснаас 1-2 хоногийн дараа гуйж Шанхын хийд рүү тоосгоны үйлдвэрийн Б нь үзэх гэж очиж судалгаа хийсэн. Шанхын хийдэд тоосгоны үйлдвэрт хүнтэй уулзсан. Гэхдээ хэн гэж хүнтэй уулзсанаа санахгүй байна. Хөдөөний айлд очиж цай ууж, хоол идээд сууж байгаад буцаад гарч ирсэн. Хөдөөний айлын хүний нэрийг Ж гэж байсан. Б гэж манай найз хамт явсан. Нэг нь Булган аймгийн охин байсан, нэг нь Хархорин сумаас ирсэн охин байсан. Ж надаас банз авна гэхээр нь утсыг нь тэмдэглэж авч байсан бөгөөд 91250694 гэсэн дугаартай байсан. Хамт явсан хоёр охиныг одоо хэн гэдэг талаар мэдэхгүй байна. ...О өөрөө хөдөө явах гэж байгаа гээд яараад байхад нь би хоёроос гурван цаг явж ирнэ гэж хэлсэн, би 11 цагийн үед Хархорин сум яваад шөнө 01 цагийн үед ирсэн. Хоноогүй өдөртөө багтаад ирсэн. О өөрийнхөө 99949955 дугаарын утаснаас 3 удаа залгасан байх. 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр явсан санаж байна. Намайг Жгийнд байхад оюутан хоёр охин баасан гараг байсан болохоор Жгийнд үлдэж байсан. Намайг Оын машиныг унаж явахад О өөрөө байсан. Шөнө ирэхэд О ахынд унтаж байсан бөгөөд О ах байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 175-177 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Б мэдүүлсэн: ...2012 оны 09 дүгээр сар гарчихсан байхад Анадтай утсаар яриад надад гайгүй зураг авдаг гар утас байдаг болохоор миний утсаар Хархорин сумын Шанхын хийдийн урд байдаг тоосгоны үйлдвэрийн зургийг авах, очиж үзэх юм ярьсан. Намайг очиж үзээд ирье гэж гуйсан . Тоосго шатаах технологийг үзэхээр яриад хамт явсан. Явахдаа хоёр оюутан охин дагуулж явсан бөгөөд энэ хоёр охин тоосгоны үйлдвэрийн замын урд байдаг айлыг танина гээд хамт очсон. Тэгээд явахад хоёр оюутан тэндээ үлдээд Абид хоёр буцаад ирсэн. Тэндээ хоноогүй шөнөдөө ирсэн. Улаан хүрэн өнгийн Оын жижиг машинаар явсан. Бид нарыг Хархорин сумын Шанхын хийдэд байхад араас О утсаар яриад машин яасан гэж асуугаад байсан машиныг нь аваачиж өгөхөөс гэж хэлсэн байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 179-180 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.А мэдүүлсэн: ...2012 оны 10 дугаар сарын дундуур эхнэр Мөнх-Хишиг над руу утсаар залгаж яриад хүн олдох нь уу, олдохгүй бол энд Тогтохын дүү нар хоёр адуу алчихлаа ирээд ачаад явчих гэхээр нь би Увс нуур гээд Д гуанз руу машинтайгаа ганцаараа очсон. Намайг очиход О нэг залуугийн хамт Д гуанзангийн хашаан дотор хоёр адуу нядлаад гаргачихсан байсан. Адууны махыг О тэр залуу бид гурав миний машинд ачсан. Махаа ачаад гарал үүслийн бичиг авах гээд нэрийг нь мэдэхгүй тэр залуу бид хоёр сумын захиргаан дээр ирээд Эрдэнэтолгой багийн дарга Билгээгээс гарал үүсэл авах гээд уулзахад тэр толгой, ширийг нь аваад ир гэсэн. Тэгээд буцаж гуанз ороод толгой ширийг нь авч ирээд Билгээд үзүүлсэн. Тэгээд Отай хамт явсан нөгөө залуу Билгээгээс гарал үүсэл авахдаа том адуугаа нас гүйцсэн адуу гэж, жижиг адуугаа хязаалан насны адуу гэж хэлсэн. Тэгээд Бхоёр адууны толгойг өөрийн нүдээр харж шүдийг нь үзэхэд жижиг адуу нь шүдлэн насны шүдтэй байгаад нас зөрсөн ингээд Бнөгөө залууд яахаараа насыг нь худлаа хэлдэг юм, би бичиг хийж өгөхгүй ноотой адуу байна гэхэд нөгөө залуу энэ адуу миний адуу би хүнээс өрөндөө нэг сая төгрөгөнд авсан гэж хэлж байсан. Тэгээд бичиггүй явсан. Замаараа Оыг Д гуанзнаас аваад шууд аймгийн төв рүү орж зах дээр очоод хүнд мах, ширийг нь зарсан. Хэнд зарсан болохыг би тухайн үед мэдээгүй. ...Миний харснаар нэг адуу нь хүрэн ч, хээр ч гэмээр нас гүйцсэн адуу байсан бөгөөд тамгыг нь хараагүй, толгойг нь машинд хийхэд хоёр чих имгүй, нөгөө адууных нь мах биеэр жижиг, хар дэлтэй хонгорч шарга ч гэмээр хуучин засмал дэлтэй, хоёр чих нь имгүй адуу байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 181-183 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Х мэдүүлсэн: ...2012 оны 10 дугаар сарын эхээр шиг санагдаж байна, өдрийг нь сайн санахгүй байна, “Дэлгэрэх” нэртэй цайны газрын дугуй завсарыг ажиллуулж байхад манай эхнэр Л “Увс” нэртэй цайны газар ажиллаж байсан бөгөөд өглөө бууж ирэх байтал ирээгүй тэгснээ “Увс” цайны газрын эзэн Д төрсөн дүү 2 адуутай ирчихээд чамайг туслаад өг гэж байна гэхээр нь би очсон чинь 2 залуу байсан бөгөөд хээр зүсмийн адуу, хүрэн адуу байсан. Намайг очиход хүрэн адууг нь алж байсан, харин хээр адууг нь алаад дууссан байсан. Тэгээд таксины Амгаланд ачаад аймаг руу явцгаана гэж байсан. Би эхлээд хоёуланг нь морь байсан гэж бодсон. Гэтэл дараа нь сонсоход нэг нь гүү, нэг нь морь байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 184-185 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Б мэдүүлсэн:...2012 оны 10 дугаар сарын 18-ны өглөө 10 цагийн үед ажил дээрээ байхад Увсын Г гэх залуу 19-18 ДАА улсын дугаартай суудлын машинтай 2 адуу ачиж ирээд багийн даргын тодорхойлолт авъя гэхэд нь би Гөөр өөрөөр нь малын зүс болон шүдийг зүслүүлээд тодорхойлолт бичээд гарч тодорхойлолтоо Гийн хэлснээр зүс болон шүд, им, тамгыг үзэхээр гарсан. Гэвч тухайн 2 адууны нэгийнх нь шүдийг үзтэл хязаалан байдас гэж хэлсэн тэр адууны шүд нь шүдлэн байсан тэгээд зөрөөд байхаар нь би өгөөгүй, өмнө нь бичсэн байсан тодорхойлолтоо өгөлгүй буцаагаад өрөөндөө аваад орсон. Тэгээд юу болсныг мэдээгүй, тэрнээс хойш Гтэй уулзаагүй. Хязаалан байдас гэж бичүүлсэн боловч шүдлэн байсан. Тэгээд Гт тодорхойлолт өгөөгүй. Угаасаа манай багийн харъяат иргэн биш. Улаан хээр толгой, хүрэн адууны толгой байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 187-188 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Г мэдүүлсэн:...Хаанаас авч ирснийг мэдээгүй, 2012 оны 10 дугаар сарын эхээр Д, СС нарын гадуур хээр зүсмийн азаргатай 20 гаруй тооны адуу байгаад байна, Увсын айлууд болох СС, Д нар хариулаад байна гэж Б, Г нар ярьсан. Б, Г нарын гэр нь намар ойрхон намаржиж байсан. Манайх бага зэрэг зайтай байсан. Тэгээд түүнээс хойш 20 гаруй хоногийн дараа Ихтамир сумын Хан-Өндөр багийн Рашаан нууран дээр хар азаргатай 8 тооны үзэгдээгүй баруун голдуу зүсмийн адуунууд байсан. Уг 8 тооны адуу нууран дээр байж байснаа Дын гадаа дараа нь оччихсон байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 192 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Г дахин мэдүүлсэн: ...Дынх хар зүсмийн адуу гэх юм бол байхгүй, харин дөрвөн хөл цагаан хар алаг зүсмийн гүү билүү, морь билүү нэг адуу байдаг санаж байна. Түүнээс өөр хар зүсмийн адуу байхгүй. Дынх адууныхаа хагасыг Увс аймаг руу ачсан. 2012 оны 10 дугаар сарын эхээр байцаалт өгөөдөх гэж гуйхаар нь нэг удаа хамт явж Архангай аймгийн төвд ирсэн. Ингэж явахад Д мах зарсан. Ширийг өгөхгүй гээд машинд нь байгаад байсан. Хэнд өгснийг нь мэдэхгүй байна. Ширийг нь би өөрөө хараагүй болохоор ямар зүсмийн адууны шир байсныг нь мэдэхгүй байна. Д дунд зэргийн адууны мах зарсан байх. Мөнгө нь 400.000 гаруй төгрөг болсон. Би ярианаас нь сонсоод тэгж ойлгосон. Би адууны махыг хараагүй. Дын машин ардаа том зайтай, би машинаас нь буугаагүй. О манайхаар 2012 оны 09 дүгээр сарын дундуур байх нэг удаа ирсэн. Түүнээс хойш 7 хоногийн дараа нэг удаа ирсэн. Хоёр дахь ирсэн өдрөөсөө хоёр хоногийн дараа нэг ирэхэд нь би хамт явж байцаалт өгсөн. Хэдний өдөр байсныг нь би мэдэхгүй байна. Намайг сүүлийн удаа ирж байцаалт өгөөдөх гэж гуйхдаа Дындаа нэг хоноод маргааш нь надтай хамт Д, Дын эхнэр, бид нар Архангай аймгийн төв рүү явсан. Манайхаар ирэхдээ гурван удаа мотоцикльтой ганцаараа Дынхаасаа ирсэн. Мотоцикль нь Дын мотоцикль байсан…гэх мэдүүлэг /1хх-ийн 193 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Н: ...Увсын Отай таарлаа О морь уначихсан, унасан морь нь нилээд хөлөрч сульдсан байдалтай явж байхаар нь уулзаад хаа хүрч явааг нь асуухад хүрэн азаргатай адуу хайгаад гэж хэлсэн байсан. ...04-ний өглөө эрт Архангай аймгийн төв рүү орж ирээд захаар яваад зах дээр гэдэс зардаг Г эхнэрийнх нь дүү эмэгтэйтэй уулзаад Ихтамир сумаас адуу мал орж ирэв үү гэж асуухад Увсын Д сая хар зүсмийн адуу оруулж ирлээ гэж хэлсэн. Тэгээд мориных нь толгой энэ гэж хэлээд харуулахад хар гэхэд арай хар биш саарал ч гэмээр халтар ч гэмээр зүсмийн нас гүйцсэн адууны толгой байсан. Тэгэхээр нь захын гарал үүслийн бичиг авч хянаж зах руу мах оруулдаг хүнтэй уулзаад Ихтамир сумаас орж ирсэн адууны бичиг байгаа бол үзье гэж хэлэхэд тэг гээд үзүүлэхэд Ихтамир сумын Хан-Өндөр багийн даргын хийж өгсөн бичиг дээр Дын хар зүсмийн морь өөрийнхөөсөө алж зарахаар явж байгаа нь үнэн гэж бичсэн байсан. ...Г ах танайх морио олсон уу Увсынхан хар азаргатай адуу авч ирээд дуусгаж байна гэж хэлүүлсэн шүү гэсэн. Манайх хоёр морио алдах үеэр Оыг адуунд явж байсан талаар нутгийнхаа хүмүүсээс Оын явсан чигт байгаа айлуудаас асуухад Оыг харсан хүн байхгүй байсан. Сүүлдээ манайх Оыг хардаж сэжиглэхээ больсон бөгөөд учир нь О хар азаргатай адуу авч ирээд дуусгасан гэсэн болохоор уг адуугаа зүүн зүг гүйлгэж алдаад араас нь хайж явсан байна гэдгийг ойлгосон...гэх мэдүүлэг /1хх-ийн 195-196 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Б мэдүүлсэн:...2012 оны 10 дугаар сарын 02-нд Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Таван тээг гэх газраас гэрийн гадаа аргамжаатай байсан хээр зүсмийн морь, шар халтар зүсмийн морио хулгайд алдсан. Алдсан морио хайгаад хүнээс сурах санаатай өглөө явж байхад гэрийн ард хүрэн морьтой хүн явахаар нь очиж уулзахад Увсын О ганцаараа явсан. Би Оаас хаа хүрэх гэж явааг асуухад хүрэн азаргатай адууг хайгаад гэж хэлсэн. Архангай аймгийн төвд захаар орж адуугаа сурахад Д нэг хар саарал зүсмийн адуу өгсөн гээд хар саарал адууны толгойг гэдсэн дээр зогсож байсан эмэгтэй үзүүлсэн. Түүнээс хойш нилээд хэд хоногийн дараа Батхолбоо ах ирээд Г ах танайхыг хоёр адуугаа олсон уу гэж асууж байна, Увсынхан хар азаргатай адуу авчраад цөөхөн хэд үлдлээ гэж хэлүүлсэн байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 197 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Л мэдүүлсэн:...2012 оны 10 дугаар сард намайг Д гуанзанд ажиллаж байхад О орой азарга унасан, хоёр тооны хээр зүсмийн адуу хөтөлж авч ирээд маргааш өглөө нь эрт Д гуанзангийн хашаанд нэг танихгүй залуу, манай нөхөртэй хамт гаргаж нядалсан. Би гэдсийг нь ганцаараа арилгасан бөгөөд уг хоёр адууны нэг нь гүү байсан. Нөгөө нь морь байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 198 хуу/

Мөрдөн байцаалтын шатан гэрч М.Смэдүүлсэн:...2012 оны 10 дугаар сард байх, Г ах орж ирээд Увсын СС, Д нар гэрийнхээ гадаа хар зүсмийн азаргатай 20 гаруй тооны адуу авч ирээд хариулж байгаад цөөлж нядлаад байна, орой болгон гэрэл гардаг талаар сонссон гэж ярьсан. Удах тусмаа цөөрөөд байна гэж ярьсан. Өдөр нь СС хоньтойгоо хамт хариулж эргүүлж тогтоогоод хоргоогоод байна гэсэн. Би хар зүсмийн азаргатай адууг нь хараагүй. Сүүлд нь манай нөхөр Гэндэн цөөхөн тооны хар зүсмийн азаргатай адуу байна гэж ярьсан. Түүнээс хойш 9 билүү 8 тооны адуу болсон байна, нэг сайхан морь байсан харагдахгүй байна гэж Г ярьсан..2012 оны хавар Бхадам аавынх хоёр байдсан гүү манай адуунд нийлчихсэн, тэгээд нэгийг нь О авчихсан байсан, нөгөө нь манай адуунд одоо байгаа...гэх мэдүүлэг /1хх-ийн 199 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.В мэдүүлсэн:...2012 оны зун нэг удаа Дын эхнэр Б, Д хоёр цагаан өнгийн дунд гарын жийп маркийн өөрийнхөө машинтай захын урд ирж нэг адууны мах өгсөн. Түүнээс хойш 10 сар гарсан байхад утсаар яриад захын урд ирчихсэн байсан мах авах уу гэж асуухаар нь гарсан. Намайг захын урд гарахад Д, эхнэртэйгээ өөрийнхөө машинтай ирчихсэн байсан. Надад нэг тооны адууны мах, нэг хонины мах өгсөн. Адууны махны гарал үүслийг нь үзээд захаар оруулдаг журмаар нь оруулсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 200 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Бы мэдүүлсэн: ...2012 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд О нэг удаа Г бид хоёрыг Дын гэрт хашаа хороо янзална гэж дагуулж явсан. Тэгээд хашаа хороо янзлаагүй бөгөөд очсон өдрийнхөө маргааш өглөө нь О босоод морь унаад явснаа нилээд олон тооны бор азаргатай хэсэг адуу, хүрэн азаргатай адуу авчирсан байснаас бор азаргатай адууг адууны хашаанд Д, О хоёр хашсан. Хашаатай адууны хажууд намайг очиход Д мал гаргаж хүүхдийн төлбөрт өгөх гэж байгаа гэж ярьж байсан. Хашсан адуун дотроос О бугуйлаар хар зүсмийн хязаалан билүү соёолон насны адууг бугуйлдаж барьж аваад ногтлоод адууны хашаанаас гаргаж ирээд нядалсан. Адуу нядлахад Д, О, Г бид дөрөв байсан. Адууг нядалж дуусаад махыг нь сэврээж байгаад Дын машинд ачиж доод хотноос нь нэг сахалтай ахыг суулгаад Д, эхнэр Б, О бид нар Архангай аймгийн төв рүү орж ирээд Оын гадаа ирсэн. Би Оын гадаа бууж үлдсэн. Махаа өгнө гээд О, Д нар явсан. Дын гэрийг харж Г үлдсэн. Архангай аймгийн төвд ирсэн өдрөө буцах болоход Д гэх мөрдөн байцаагч Оыг явуулахгүй гээд намайг машиныг нь явуулж авчруулсан. Г надтай хамт ирсэн. Өөр адуу мал нядлаагүй. Им, тамгыг нь анзаараагүй. Бөөсгийг нь засчихсан морин үрээ байсан. Азарган үрээ байгаагүй. Тарган унагдаагүй адуу байсан. Суман дэлтэй байсан санаж байна, ааштай бололтой адуу байсан. Адууны хашаанаас гарахад цориож дэвхцээд байсан. Биеэр өндөрдүү томхон босоодуу биетэй адуу байсан. Унагдаж байсан шинж тэмдэг байгаагүй. Би 15 жил мал маллаж байна. Сүүлийн 5 жил Төв аймагт хурдны морь уяж байгаад өнгөрсөн жил Увс аймагт гэртээ харьсан. Хар зүсмийн адууг барьж авахад хашаатай байсан адуунээд хоёр гурван цагаан бор зүсмийн адуунууд байсан. Хоёр унагатай гүү байсан. Бусад нь дандаа бараан зүсмийн адуу байсан. Хашааны хажууд хүрэн азаргатай 10 гаруй тооны адуу байсан. Тэнд байсан адууг хашаанаас гаргахад гурван хэсэг адуу болж бэлчээрт явсан. Тооны хувьд хэлэхэд 10 гаруй тоогоор нэг хэсэг адуу явсан бөгөөп энэ нь бор зүсмийн азаргатай адуу байсан. 10 орчмоор хоёр хэсэг адуу явсан бөгөөд нэг хэсэг морь голцуу адуу байсан. Харин нөгөө хэсэг нь бараан голдуу адуу байсан бөгөөд ямар азаргатай байсныг санахгүй байна. Хар зүсмийн азаргатай адуу байсан үгүйг сайн мэдэхгүй байна. О морь уначихсан адуу хураагаад ирсэн. Өглөө эрт О Дынхаас морь унаад явж адууг хурааж ирсэн...гэх мэдүүлэг /1хх-ийн 201-202 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Ж мэдүүлсэн: ...2012 оны 09, 10-р саруудад О надад адуу зараагүй. Харин 2012 оны намар хичээл эхлээд удаагүй байхад утсаар залгаж ярьсан. Тэгэхдээ махны ханш асуугаад нэг ченжийн гар утасны дугаар асуугаад байсан. Намайг ханш хэлэхэд тийм хямдхан байгаа юм уу гэж хэлсэн. Түүний дараахан дахин залгаад махны ханш өссөн үү гэж асуугаад байсан. Мах авах уу гэж бол асуухгүй байсан. Архангай аймгийн захад ажилладаг хүмүүсийн талаар асуугаагүй. Харин Их тамир сумын хэн гэлээ нэг хүний нэр хэлсэн. Тэр асуусан хүнийг нь тухайн үед би таньж байсан. Одоо яг хэний гэж хүнийг асуусан талаар мэдэхгүй байна. Гэхдээ уг асуусан хүн нь махны наймаа хийдэг хүн байсан. Би утасны дугаарыг мэдэхгүй гэж хэлсэн. Намайг мах байгаа юм уу гэж асуухад байхгүй гэж байсан. 2012 оны хавар сар, өдрийг нь сайн санахгүй байна, О утсаар яриад хашаанд чинь адуу уячихсан шүү, хүрээд ир, үз гэж хэлэхээр нь би ажилтай байна гэдгээ хэлсэн. Оыг би наад адуугаа зах дээр аваад ир гэж хэлэхэд та гэртээ ирээд үзчих гээд зах дээр авчраагүй. Намайг орой гэртээ харихад хашаанд нэг адуу уяатай байсан. Би энэ адуу чинь жижиг байдсан гүү байна гэж хэлсэн. О надад анх ярихдаа том адуу гэж хэлсэн. Оаас ямар үнэ ханштай худалдаж авахаа шийдэж чадахгүй болохоор нь байшингийнхаа ард уячихсан байхад цагдаа ирээд зургийг нь авч бүртгэсэн. Тэгээд буцаагаад өгсөн. Отай утсаар яриад энэ адуу чинь гарал үүслийн бичиггүй байна гэж хэлсэн. О би очиж уулзана гэж хэлээд байсан. Түүнээс хойш би тал мөнгийг нь өгөхгүй байж байтал эгч нь гээд нэг эмэгтэй ирээд 80.000 төгрөгийг аваад явсан. Би одоо хэдэн төгрөгөөр худалдаж авсныг мэдэхгүй байна. Хээр зүсмийн жижиг шүдлэн юм уу хязаалан байдсан гүү байсан. Им, тамга гэхээр юм байхгүй байсан. Би им, тамгагүй байна гэж харсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 209-210 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Н мэдүүлсэн:...Би өөрөө Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн уугуул хүн. Манай нөхөр бага хүүхэд байхдаа Увс аймгаас Архангай аймгийн Их тамир сумын Хан-Өндөр багт одоогийн Дын амьдарч байгаа газарт нүүж ирсэн гэсэн. Би нөхөр Нтай 2006 онд танилцаж хурим хийж суусан. Түүнээс хойш хамт амьдарч байгаа, одоо хоёр хүүхэдтэй. Манай нөхөр мал маллаж байгаад 2010 онд Архангай аймгийн төв рүү нүүж ирсэн. Архангай аймгийн төвд АТИК компанид манаачаар ажиллаж байгаа. Манай нөхөр их тайван, дүу цөөтэй, элдэв зан ааш байхгүй, хүний үгээр л байдаг, томоотой залуу байгаа юм. Цэрэгт яваагүй, сургуульд суугаагүй. Манай нөхөр 2012 оны 09, 10 дугаар саруудад хаашаа ч яваагүй, гэртээ ажлаа хийгээд байж байсан. Манай нөхөр өдөр бүр ажилтай байдаг. 60 айлын орон сууцны манаачийг хийж өдөрт барилгын ажил хийдэг. О өөрөө Отой хамт манайд ирээд мал туулгана гээд дагуулаад явсан. Адуу худалдаж авч байгаа гэж ярьсан. Гэрээсээ орой яваад маргааш нь ирэхгүй өнжөөд нөгөөдөр өглөө эрт мотоциклиор ганцаараа ирсэн. Яваад удаагүй ирсэн. Өөрөөр хэлбэл ингэж явахдаа нэг өдөр, хоёр шөнө яваад гэртээ ирсэн. Хоёр бүтэн өдөр яваагүй. Өөрийнхөөсөө нэг үрээгээ зарсан. Адуу туусны хөлс гэж 300.000 төгрөг өгсөн гээд надад 600.000 төгрөг өгсөн. Өөр юм яриагүй. О ахын адууг бөөгнүүлж ирлээ гэж хэлсэн. Өөр юм яриагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 212-213 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Ж мэдүүлсэн:...О, СС, Н нар надаас тодорхойлолт хийлгүүлж авч байгаагүй. Д нэг удаа авч байсан. Д адуунд авсан. Нэг адуу нядалсан, хар зүсмийн адуу гэж ярьж байсан. Өөр аваагүй. Үүний дараа 12 дугаар сарын хавьд тооны /малын/ үеэр хонгор азарга нядалсан гэж авсан санаж байна. Би бүртгэлийн дэвтэр дээрээс хайж үзээд олохгүй байна. Би өөрөө санаж байгаагаа ярьсан. Сүүлийн тодорхойлолтыг Дын эхнэр нь авсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 235-236 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Өмэдүүлсэн: ...2012 оны 05 дугаар сард Г Увс аймгаас адуу авна гэж хэдэн төгрөгтэй ирснийг мэдэхгүй. Надад 4 сая төгрөгийг Г өгсөн. Би өгсөн мөнгөнд нь 11 адуу олж өгсөн...гэх мэдүүлэг /1хх-ийн 239-240 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Б мэдүүлсэн:...2012 оны 06 дугаар сарын сүүлээр өдрийг нь хэдний өдөр байсныг санахгүй байна, намайг Архангай аймгийн төвд байхад О манайд ирээд намайг 2 тооны даагатай гүү ав гэхээр нь үзээд авна гэж хэлсэн. Тэгээд Отой хэзээ хаанаас авах талаар ярьж байгаад Их тамир сумын Хан-Өндөр багийн Өлөнт гэх газарт байхад нь би өөрөө машинтай очиж адууг нь үзсэн бөгөөд намайг очиход Увсаас хүмүүс ирсэн, агт авч байгаа гэж О ярьсан. Надад зарж байгаа хоёр тооны даагатай гүүний оронд нэг сайн унааны морь өг хэлсэн. Би машинтай ачиж явч яваад худалдаж авсан хоёр гүүг хоёр тооны даагатай нь хамт Хөх нуур багийн төвийн дээхэн талд Пгэж залуугийнд байгаа өөрийнхөө адуунд аваачиж тавьсан. О эдгээр адууг зарна гэж хэлснээс өөр юм яриагүй. Би Од халтар зүсмийн нас гүйцсэн морь өгч, дээр нь 450.000 төгрөг өгсөн. Одоо энэ худалдаж авсан адуу байгаа. Увс аймгаас авчирсан адуу гэж хэлсэн. Хулгайн адуу гэж хэлээгүй. Намайг ганцаараа Портер маркийн машинаар очиход Хан-Өндөр багийн Их өлөнтийн арын уулын ам Булаг гэх газарт Увсаас нүүж ирээд олон жил болсон айлын гэрийн гадаа очиж Отой уулзсан. Би гэрт нь ороогүй гэрийнх нь гадаа уулзсан. Урд модны хаяанд адуу авч байгаа гээд майхан барьсан байсан. Тэгээд агтны адуу гэж яриад нэг азарга адуу тууж Увсаас нүүж ирсэн айлын урд өвөлжөөний хашаанд хашиж байгаад хоёр тооны гүү, хоёр тооны даага барьж өгснийг миний машинд ачиж өгсөн. Нэг шар царайтай туранхай жижиг биетэй 40 гаруй насны залуу адууг тууж ирсэн. Энэ тууж ирсэн адуунаас барьж авсан. Энэ адууг өвөлжөөний хашаан дээр тууж ирээд хашиж барьж өгсөн. Би одоо адуу тууж ирсэн залууг танина. Тэр залуугийн гэр нь Булаг гэх газарт байдаг юм билээ. Энэ залуугийн нэрийг мэдэхгүй байна. Увсаас ирсэн гээд хөгшин, залуу хоёр хүн байсан. Би Увсаас ирсэн залууг нь дагуулж яваад нэг тооны морь өгсөн. Мөнгийг нь Од өгсөн. Намайг очиход О гэх залуу байгаагүй. Тэд нарын тууж ирсэн адуунууд ямар зүсмийн адуунууд байсан талаар би одоо санахгүй байна. Би тэр адуу тууж ирсэн залууг Д гэж нэрлээд байсныг санаж байна. Тэр залуугийн адуунаас авч байгаа гэж ойлгосон...гэх мэдүүлэг /2-хх-ийн 14 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Д мэдүүлсэн: ...2012 оны 06 дугаар сард Г Бхоёр Архангай аймаг явж хямдхан адуу авна гэж ярьсан. Би хамт явж адуу авахаар болоод өөрөөсөө 9 сая төгрөг гаргасан. Энэ мөнгийг Г авсан бөгөөд надаас авсан 9 сая төгрөгийг цааш нь От өгсөн гэж ярьсан. Тэгээд Архангай аймгийн Ихтамир суманд манай сумаас Архангай аймагт олон жилийн өмнө нүүж очсон Гхүүхдүүдийнхээр очсон. Тэнд эхлээд Ихтамир сумын төвд агт авна гэж зар гаргасан. Тэгээд адуу худалдаж авсан бөгөөд худалдаж авсан адуугаа Ихтамир сумын Их-Өлөнтийн хойно Булаг гэх газарт Дын гадаа ууланд өвөлжөөний хашаанд байлгасан. Ингээд цөөхөн хэдэн адуу аваад байж байхад нэг өдөр Өлөнт гэх газарт хэдэн адуу хашчихсан байсан. Хашаатай байсан эзэнгүй адуун дээр Б, Г, Ц нар очсон. Ц худалдаж авсан адуугаа туугаад очсон. Бхар өнгийн Соната маркийн машин жолоодоод бид нар буюу Г бид хоёр сууж очсон. Тэр адууг хашсан газрын наад талд айлд О, О, Н нар түрүүлж ирсэн байсан. Тэр хашаатай байсан адуун дээр бид нар очсон. Намайг очоод адууг нь хашаанаас гаргаж нийлүүлсэн. Тэр үед тоолоогүй, багцаагаар 10 гаруй тооны адуу байсныг тууж ирсэн адуутайгаа нийлүүлж хариулсан. Ингээд даага, шүдлэн, том адуу нь нийлээд 45 тооны адуу болсон. Эдгээр адууг Ихтамир сумын Өлөнтөд хариулж байсан. Хээр майхан бариад би гал тогоо барьж Ц өдөр нь хариулж, шөнө нь хашиж байсан. Г, О нар машинтай явж адуу цуглуулсан. Бнадтай хамт байсан. Би нэг юм ярихаа мартсан байна, эзэнгүй адууг хашаатай байхад нь худалдаж авсан адуугаа тууж аваачиж нийлүүлэх үед Тамирын голын хойд талаас мянгат малчин гэх залуу өөрийнхөө адууг хөлөөр нь туугаад Их өлөнтөд ирчихсэн байсныг туугаад явсан. Дараа нь Б, Ц хоёр морьтой тэр мянгат малчин залуугийнд очиж нэг хээр морь, гүү авчирсан. Ирсэн хойноо Ц тэр айлын эхнэр нь Увсынхан их хулгайч, О манай нөхрийг буруу юманд уруу татах гээд хэцүү юм гэж ярьсан байсныг ярьсан. Ихтамир сумаас худалдаж авсан 11 тооны адууг туугаад Өлөнтөд очиход хашаатай байсан адуунаас хээр азарга, цавьдар зүсмийн гүү хоёрыг Дын унаж ирсэн цагаан өнгийн машинд ачиж Архангай аймгийн төвд махны ченжид амьдаар нь зарсан гэж Г ярьсан...гэх мэдүүлэг /2хх-ийн 16-21 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.С мэдүүлсэн:...2012 оны 05 дугаар сард байх, Г гэнэт л надад Архангай аймагт онжавтайгаа танилтайгаа ярилаа. Адуу худалдаж авахад мөнгө хэрэгтэй гэж ярьсан. Би эхлээд 3 сая төгрөг шилжүүлсэн. Архангай аймагт Г, Бхоёр очиж хойноо адуу хямдхан байна сайн олдож байна гэж яриад надаас 20 сая төгрөг банкаар шилжүүлж өгсөн. Тэгээд наадмын дараа Г ирсэн. Увс аймгийн цагдаа Гийг барьж авсан хэдэн адуу хулгайлсан гэж яригдсан. Надад худалдаж авсан гээд 32 тооны адуу өгснийг нь цэргийн ангийн агтанд өгсөн. Гөөс цагдаа нар хулгайлсан адууг нь авсан. Би Гөөс тэр үед хоёр сая гауй төгрөгийг буцааж олж авсан. Сүүлдээ үлдсэн мөнгөө нэхэж байгаад 20 тооны ямаа, нэг үхэр, нэг гүү зэрэг мал авсан.Үлдсэн 5 сая төгрөгөндөө малын хашаа авсан бөгөөд одоо өр барагдсан... гэх мэдүүлэг /2хх-ийн 28-29 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Бмэдүүлсэн: ...2012 оны 06 дугаар сарын эхээр өдрийг сайн санахгүй байна, Отой туранхай шар залуу буюу Баянаа гэдэг нь ирээд унагатай гүү туувар даахгүй байна эр, сувай адуугаар солино гэхээр нь би яваад очъё гэсэн. Тэгээд би мотоциклиор очоод 5 унагатай гүү авч ирсэн бөгөөд 2 байдсан гүү, 1 үрээ өгөөд 2 унагатай гүүнд нь нэгэнд нь 350000 төгрөг, нийт 700000 төгрөг өгсөн. Тэгээд л сүүлд нь Баяндүүрэн ганцаараа морьтой ирээд 2 байдсан гүү, 1 үрээг аваад явсан. Бгэж залуугаас худалдаж авсан. Уг залууг унагатай гүү зарах гэж байгаа гэж О ирж хэлсэн. О нэг жижиг бандитай хамт мотоциклиор ирж унагатай гүү байна, туувар даахгүй та худалдаж ав гэж хэлсэн. Намайг адуу авах гээд модны хаяанд байсан эзэнгүй хашаан дээр Б, О хоёртой очсон байхад араас О ягаан бор зүсмийн морь уначихсан ганцаараа ирсэн. Би гүүгээ ямар ханштай зарах талаар асуухад О 400000 төгрөг гэж хэлсэн. Нөгөө хоёр нь юм ярихгүй байсан. Би ийм ханшаар авахгүй, 350000 төгрөгөөр авна гэж хэлсэн чинь О тэг гэж хэлээд өгсөн. Хурдан удмын даага зарна гэж байсан. ...Би От 700000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /2хх-ийн 34-36 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Б мэдүүлсэн: ...Миний нөхөр О саяхан өвчний улмаас нас барсан. Надад холбогдсон хэргийнхээ талаар юу ч ярьж байгаагүй болохоор мэдэхгүй байна. Би өмнө нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө мэдэх зүйлсээ мэдүүлж байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /12хх-ийн 10-11 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд иргэний хариуцагч А.Дын мэдүүлсэн:...Би тухайн алдагдсан гэх адууг үзэж харсан зүйл байхгүй. Би О гэгчтэй хамтарч хүний адууг хулгайлсан зүйл байхгүй. Морь хулгайлагдсан гэх цаг хугацаанд би гэртээ малаа хариулаад байж байсан. Манай адуунд бусдын эзэмшлийн адуу байгаагүй. Би гэртээ мал маллаад байж байсан. Би гэмт хэрэг үйлдээгүй учраас хохирол төлбөрийг барагдуулаагүй, цаашид барагдуулахгүй. Цаашид учирсан хохирлыг төлж барагдуулах болно...гэх мэдүүлэг /12хх-ийн 69-70 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд иргэний хариуцагч Ц.Гийн мэдүүлсэн: ...Би хэрэгт хангалттай шалгагдаж, хэрэгт мэдүүлгүүдээ тухай бүрт нь өгч байсан. Одоо надад асууж тодруулах зүйл байхгүй. Иргэний хариуцагчаар татсан тогтоолыг зөвшөөрөхгүй байна...гэх мэдүүлэг /12хх-ийн 156-157 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ө.З мэдүүлсэн:...Одоогоос 6-7 жилийн өмнө манайх Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн төвд намаржиж байхад манай нутгийн О гэдэг залуу надтай уулзаад О, Д нар адуу авч ирсэн. 10 гаруй тооны адуу зарчихмаар байна гэж надад хэлсэн. Би адуу авна гэж нутгаараа зар тараасан байсан болохоор надад адуу зарах гэж ирсэн юм шиг байна лээ. Би адуу авахгүй гэж хэлсэн чинь О сүүлдээ хулгайн адуу байгаа юм, идэш болгоод авчихаач гээд гуйгаад байсан. Би авахгүй гэдгээ хэлсэн. Тэрнээс хойш сар гарны дараа О надтай уулзаж хууч хөөрч байгаад нөгөө адууны эзэн нь адуугаа сураад байна гэнээ, би адууг Ихтамир сумын Хан-Өндөр багийн Өлөнт гэх газарт байлгаад байгаа юм, чоно нэг, хоёрыг нь идсэн байна, тэр хавийн хүмүүс энэ адууг манай нутгийн адуу биш байна гээд анхаараад эхэлсэн байна гэж ярьж байсан. ...Манай гэрийн гадаа О адуу авчирч хашаагүй. Би Оын авч ирсэн адууг хараагүй. ...О надад хэлэхдээ О, Д хоёр энэ адууг авч ирсэн, энэ адуунуудыг борлуулчихмаар байна гэж ярьж байсан...гэх мэдүүлэг / 12 хх-ийн 07-09 хуу/     

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Я.ССын мэдүүлсэн: ...2012 оны 10 дугаар сард би өөрийнхөө адууг сольж байсан. Дын адуунд хар морь байсныг харсан байх гэж бодож байна. Хар азаргатай адуу байгаагүй. Дынх хар зүсмийн хэдэн тооны адуутай болохыг мэдэхгүй байна. Нэг хар зүсмийн морьтой. Би өөрөө мориор хонь хариулдаг. Надад мотоцикль байхгүй. Д өөрийнхөө хонийг мотоциклиор харуулдаг...гэх мэдүүлэг /2хх-ийн 132-133 хуу/ 

 

Мөрдөн байцаалтын шатанд А.Дын сэжигтнээр дахин мэдүүлсэн: ...Нэг уулын аманд манайх, СС ахынх, Б, Г, Гын хүүхдүүд байдаг. Мал нь нэг бэлчээрт нэг газраар холилдоод бэлчиж байдаг. Хонио бол өөр өөрсдөө хариулдаг. 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нэг адуу нядлаад Архангай аймгийн төв рүү орсон. Тэр үед манай гэрийг Г хараад үлдсэн. Бнамайг хүргэж өгөөд Оын машиныг унаж Гийг авч хоёулаа буцсан. Манайд манай эхнэр, манай хадам ээж нар байсан. Манай хадам ах Баянмөнх байсан. ...Оыг 9 сард ирснийг нь санахгүй байна, ирэх нь ирсэн байх. Оын хээр зүсмийн морийг би өөрийнхөө хүрэн зүсмийн мориор сольж авсан.Гүү нь ээж Цэдэнгийнх байгаа юм. ...Би Долгионыд ороод намайг адуу хулгай хийлээ гэж мөрдөнд хорьлоо гэж ярьсан. Өөр юм яриагүй...гэх мэдүүлэг /2хх-ийн 137 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч А.Дын мэдүүлсэн: ...Би сонсгож байгаа ялыг зөвшөөрөхгүй байна. Надад хийсэн хэрэг байхгүй. Би гэрээс гардаггүй, хэдэн малаа хариулаад байж байдаг. Морь унахгүй болоод олон жил болж байна. Миний бие муу байна. Би хэрэг хийгээгүй. О, Н, О нарын хулгай хийсэн хэргийг би мэдэхгүй. Энэ хүмүүс юугаа хийснийг мэдэхгүй байна. Би хулгай хийсэн гэж яриагүй. Харин намайг 33 тооны адуу хулгай хийсэн гэдгээр хорилоо гэж ярьсан. Өөр юм яриагүй. 2012 оны 10 дугаар сард шөнийн цагаар хоёроос, гурван машины гэрэл асааж байгаагүй. Харин хонь үргэж чоно дайрахаар нь машинынхаа гэрлийг асааж тойрч гэрэлтүүлдэг. 2012 оны 09-р сар, 10-р сард улаан өнгийн машинтай О манайд ирдэг байсан. Тэр хэдэн удаа ирснийг мэдэхгүй байна. Би цагаан саарал өнгийн жип машинтай. О Атой хамт нэг удаа ирсэн. Б, Гтэй хамт нэг удаа ирсэн. Өөр ирээгүй. ...Гэрийн хажуугаар гардаг замтай. Манай хашааны хажуугаар явсан зам бол Их тамир сумаас ирдэг төв зам биш, Их тамир сумын Хан-Өндөр багийн Булагийн эхэнд байгаа айлын хүмүүс хойд Тамирын гол руу явахдаа, нэг бол өвөлжөө, хаваржаанаас Тамирын гол руу явахдаа энэ замаар явдаг юм. Голдуу Булагийн аманд нутаглаж байгаа хүмүүс явдаг. 2012 онд Булагийн эхэндээ Г, Б нарынх хүүхдүүдийнх хамт нутаглаж байсан. Амандаа голын захад Гэнсүрэн гэж айлынх байсан. Мөн СС ахынх байсан...гэх мэдүүлэг /2хх-ийн 143-144 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд А.Дын яллагдагчаар дахин мэдүүлсэн: ...Манайх Увс руу нүүх гээд малаа зараад байгаа. Одоо хонь, ямаа нийлсэн 60-70 тооны мал байгаа. Үхэр 12 тооны үхэр байгаа. Хоёр морь байгаа. Бусдыг нь Увс аймаг руу зарсан. Урд могой руу Нямсүрэнд адуугаа зарсан. Манайх Увс руу 10 гаруй тооны адуу зарсан. ...2012 оны 10 дугаар сард манай гадаа нядалсан хар зүсмийн үрээ томдуу биетэй хязаалан үрээ байсан. О яагаад шүдлэн насны үрээ гэж ярьсныг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /2хх-ийн 145 хуу/ 

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Оын мэдүүлсэн: ...Би 2012 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр улаан өнгийн Сидилезар маркийн жижиг суудлын машинаар Атой Булаг гэх газарт байх Д ахынд очоод тэр оройдоо буцсан. Би нар жаргаагүй байхад буцсан. 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дахин Булаг гэх газарт Д ахын руу утсаар яриад ээжийн бие муу байна гэхээр нь ээжийгээ авч Ихтамир сумын төв рүү орсон. Үүний дараа 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Б, Г хоёртой хамт Булаг гэх газарт очоод буцаж явалгүй 2 хоноод 10 дугаар сарын 04-ний өглөө машины нэг дугуй хагарчихаар нь Гийг Д ахын малыг харуулж үлдээгээд Б, Д ах, Г, эгч Б нартай хамт Архангай аймгийн төвд орж ирээд машиныхаа дугуйг янзлуулаад буцаасан. Би өөрөө аймагт үлдсэн. ...2012 оны 10 дугаар сарын 04-нд намайг Д ахынд байхад шүдлэн насны хар зүсмийн үрээг гэрийнхээ гадаа өглөө эрт Г, Б, Д бид нар нядалж махыг нь Д ахын машинд ачиж Архангай аймгийн төв рүү орж ирээд зах дээр зарсан. Тэр үед би аймгийн төвд үлдээд Бявж миний машиныг авчирсан...гэх мэдүүлэг /2хх-ийн 154-160 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Оын дахин мэдүүлсэн:...2012 оны 06 дугаар сарын эхээр би Увсаас мал авахаар ирсэн. Г, Бнарын хамт агтны мал авахаар явахдаа О, Н нарыг авч яваад мал олдвол туулгана гэж ярьсан. ...Тэндээсээ гарч би машин барьж Сайхан сумын айлуудаар орж адуу асууя гэж ярилцаад Сайханы нутаг руу явж байгаад замд машины гэрэлд орооцолдсон хоёр морь таарсан. Машинаа зогсоогоод О ах бид хоёр бууж аргамжаатай морины хажууд очоод орооцолдоог нь гаргаад хөтлөөд машин дээрээ ирсэн. О ах энэ хоёр морийг хөтлөөд явчихъя гэж яриад Ныг машинаас буулгаж хоёр эмээл авч явснаа гаргаж эмээллэн үлдсэн. БГ бид гурав машинтайгаа буцсан. Шууд явсаар ирсэн. Хулгай хийх санааг гаргасан хүн байхгүй. Орооцолдсон морийг О аваад явчих уу гэж асуусан. Өөр юм яригдаагүй. Ямар учраас хулгай хийх болсныг мэдэхгүй, О, Н хоёр л авчирсан, би өөрөө азарга адуу хулгай хийгээд ирээрэй гэж яриагүй. О, Н хоёр намайг Д ахын хаяанд байгаа ээжийнд байхад ирээд Шарбуланд азарга адуу аваад ирсэн гэж ярьсан. О, Н хоёроос ямар адуу хаанаас аваад ирсэн юм бэ гэж асуухад замаасаа туугаад ирлээ гэж ярьсан. Уг адууг модны хаяанд байх Д өвгөн, Хаарай гэж хоёр хүнээр харуулж байсан. Намайг байхад Б гэх хүнийг О ах дагуулж ирээд агтны унагатай гүү байна, хол газар унага нь явахгүй гэж яриад зарах юм ярьсан. ...Бараан голдуу хээр, хүрэн зүс голдуу байсан бөгөөд 21 тооны адуу байсан...гэх мэдүүлэг /2хх-ийн 161-165 хуу/ 

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Л.Нын мэдүүлсэн: ...2012 оны 06 дугаар сарын эхээр Архангай аймгийн төвөөс гараад Хайрхан сумаар дайраад цаашаагаа явсан. Цаашаагаа 20-30 км газар явсан. Тэгж явахад хөдөөний айлууд таарсан О одоо зогс гэж хэлсэн. Бмашинаа зогсоосон. Тэндээс айлын аргамжаатай хоёр тооны морийг О, О хоёр очиж хулгай хийж хөтөлж ирсэн. Машины арын багаажинд байсан эмээлийг авч нөгөө хоёр морийг эмээллэсэн. О машинтай буцсан. О азарга адуу тууна аа гэдгийг хэлсэн. Тэгж явахад замд 16-17 тооны азарга адуу таарсныг хулгай хийе гэж Оыг ярихаар нь хөөж буцаад замдаа Хайрхан сумын баруун талд Эрдэнэмандал сумын урдуур өдөр модон дундуур туугаад шөнө нь Ихтамир сумын нутаг руу орж ирээд Бугатын талаар хөөгөөд өглөө нь үүр цайхаас өмнө Ихтамир сумын Өлөнт гэх газрын ард булагт Дын урд модны хаяанд очиж тууж явсан адуугаа үлдээгээд Дынд ирж хоол цай идээд Оаас өөрөөс нь нэг сая төгрөг авсан. Тэгээд тэндээсээ өөрийнхөө улаан өнгийн Бүргэд маркийн мотоциклиор Архангай аймгийн төв рүү явсан.. Хулгай хийх санааг О, О хоёр гаргасан. О шөнө, өдөр нь адуу туухдаа замыг дандаа заасан. Би мэдэхгүй, өдөр нь уулын модыг дамжиж хүний нүднээс далд явсан. Шөнө болохоор шууд замаараа ороод чигээрээ яваад байсан. О бид хоёр аргамжаанаас авсан морь сайн явахгүй байхаар тавьчихаад хээр тусдаа байсан хоёр морийг айлын эзэнгүй хашаанд хашиж байгаад барьж аваад эмээллэж унаад хойшоо уул даваад нилээд олон тооны адуу таарснаас нэг азарга адуу хулгайлж хөөгөөд Ихтамир суманд авчирсан. 17 тооны адуу байсан. Үүн дээр 4 унага байсан...гэх мэдүүлэг /2 хх-ийн 181-182 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд Ц.Гийн сэжигтэнээр мэдүүлсэн:...О, О, Н, Ббид тавуулаа зүүн зүг рүү явсан явсаар байгаад Хайрхан сум өнгөрөөд гол гарсан. Цаашаа нилээд яваад өндөр уул, даваа даваад цааш явсаар байгаад замын хажуу талд хэдэн айл таарсан чинь машинаа одоо зогсоо гэж О хэлсэн. О, Н хоёр машинаас буугаад ойрхон байсан айлын гаднаас нэг, нэг аргамжаатай байсан морь хөтөлж ирээд багаажинд байсан хоёр эмээлийг авч эмээллэсэн. Би яаж байгаа юм гэж хэлэхэд чамд хамаагүй гэхээр нь надад хамаагүй юм чинь гээд юм яриагүй, О, Н хоёр нь хоёр тооны морио авч үлдээд бид гурав машинтайгаа буцсан. Шөнө явж байгаад замдаа нэг унтаад Эрдэнэмандал сум руу орж ирсэн. Эрдэнэмандал суманд Оын таньдаг айл Хуягаа гэх айлд орж унтсан. Хуягаад 3 сая төгрөг бэлэн өгсөн. Намайг очиход О, Н хоёр ирсэн байсан бөгөөд урд талдаа хээр азаргатай 18 орчим тооны адуу авч ирсэн гээд хоргоогоод байсан. Хажууд нь бор азаргатай адуу байсан бөгөөд тэр адуунаас танихгүй хүмүүс очоод сольж аваад байгаа бололтой байсан. Д цагаан өнгийн Портер маркийн машин жолоодож хээр азаргатай адууг хашсан хашааны хажууд очиж байгаад О, Н, О, Д, Б, Д бид нарыг байхад О, О хоёр хээр азаргыг цавьдар зүсмийн гүүтэй хамт хашаанаас гаргаж машин дээр амьдаар нь ачсан. Ачихад азарга нь эмнэг сургаагүй азарга байхад бүдүүн шургаагаар О толгойн дээр нь нэг цохиод сөгдүүлээд өөрөө машины тэвшин дээр гарч байгаад араас О дахин бүдүүн шургаагаар цохиход нөгөө адуу зайлуул аяндаа үсрээд машин дээр гарсан. Араас нь гүүг нь ачсан. Тэрийг Д харчихаад энэ хүмүүс муу хүмүүс байна, нөгөө мөнгө яасан буцна гэж хэлсэн. Эхэлж явахдаа Ббид хоёрт хулгай хийх гэж байгаа талаараа хэлээгүй, Оын гэрээс хоёр эмээл авсан...гэх мэдүүлэг /2хх-ийн 184 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд С.Бы сэжигтнээр мэдүүлсэн: ...Тэгж байхад 6 дугаар сар  гарсан. Өнөрөө ганцаараа яваад нийтдээ 11 тооны адуу цуглуулж өгсөн санагдаж байна. Тэгж байхад О адуунд явна гэж хэлээд миний машинаар Архангай аймгийн төвд Оынхоос 2 эмээл ардаа хийгээд хөдлөөд явсан. Архангай аймгийн төвөөс өдрийн цагаар гарсан явсаар байгаад Хайрхан сумаар шөнө ороод шууд цаашаа явж өндөр уул давсан. Тэндээсээ цаашаа явж байхад хөдөөний айлууд таарсан. Намайг машин барьж явахад О энд зогс, багаажаа онгойлго гэж хэлсэн. Би багажаа онгойлгосон. Тэгтэл О,О хоёр буугаад айл руу явсан бөгөөд удалгүй буцаад ирэхдээ хазаар, ногттой хоёр тооны морь хөтөлж ирснийг авч явсан эмээлээр эмээллээд О нэгийг нь унаад, Н гэх залуу нэгийг нь унаад тэндээ үлдсэн. Байцаалтанд нэг юм залруулж ярихад тэр үед би анх удаа Н гэдэг залууг харж байсан. Нэрийг нь мэдэхгүй байсан. О өөрөө нэрийг нь Н гэж хэлээд байсан болохоор Н гэдэг юм байна гэж ойлгосон. Оын ээжийнд О, Н хоёр хоёулаа ирсэн байсан. Намайг Д, Г нартай Өлөнт гэх газарт очсон өдөр Дын урд хээр азаргатай адуу хашчихсан байсан. Бор азаргатай адуу бэлчээрт байсан. Тэр өдөр адуугаа хашаад майханд хоносон. Маргааш нь Б гэж хүн морьтой хашаан дээр ирээд Оаас адуу авна гээд 5 гүү авсан. Д ах майханд байхдаа одоо буцна, энэ хүмүүс болохгүй юм хийгээд байна, Гөөс мөнгөө авна гэж хэлсэн. Г би Архангай аймгийн төвд ирээд бүх мөнгөө От өгсөн гэж хэлсэн. О хээр азаргатай адууг хэдхэн хоногийн дотор алга болгосон. Хээр азарга адууг өдөрт нь О өөрөө ойртуулаад байдаг байсан. Шөнө нь адуу модны захаар хоносон харагддаг байсан. Азарга нь 7-8 настай бололтой хээр зүстэй байсан. Хүрэн морь, цавьдар морь байсан. Энэ морь нь айлын аргамжааны морь байсныг дараа ойлгосон. Намайг харахад 10 гаруй тооны гүү голдуу адуу байсан...гэх мэдүүлэг /2хх-ийн 188-189 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд Н.Оын сэжигтнээр мэдүүлсэн:...Б, Г, О, Н бид тавуулаа аймгийн төвөөс тэр өдрийнхөө 16 цагийн үед гарч Ихтамир сумын төв орж уруудаад явж байхад О энд хоёр морь байна гэрлийн үзүүрт орж ирээд өнгөрлөө гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр морийг очиж үзэхэд хоёр морь аргамжаандаа орооцолдсон байсныг машинтайгаа хажууд нь очиж байгаад зогсоод машинаасаа бууж нөгөө хоёр морины орооцолдоог нь О ганцаараа очиж гаргасан. Би машинаасаа бууж хажууд зогсож байсан. Үүний дараа Н, Б, Г нарыг сэрээсэн. Тэгээд Нтай уулзаад О юм яриад байснаа О ахтай энэ хоёр морийг унаад яв гэж хэлсэн. Машинаасаа хоёр эмээл гаргаж ирээд эмээллэж өгсөн. Н бид хоёр үлдсэн. Нөгөө хэд машинаараа явсан О, Нтай уулзаад байсан болохоор юм ярьсан байх гэж бодож байна. Н бид хоёр үүр цайх гэж байхад хоёр морио нэг нэгээр нь унаад мод руу орсон. Тэндээ модон дотор байж байгаад барьж авсан хоёр мориороо хээр байсан хоёр хүрэн морийг хашаанд орчихсон байсныг үүдэн дээр нь очиж байгаад барьж авсан. Тэндээ орой болохыг хүлээж байгаад орой харанхуй болохоор нь ойролцоо байсан азарга адууг Н бид хоёр хулгай хийе гэж яриад хулгайлсан. Хулгайлсан газраасаа Архангай аймгийн Ихтамир сум руу явсан. Н Архангай аймгийн Ихтамир сум орох замыг сайн мэдэж байсан. Би зүгээр дагаад л явж байсан. Бийнхоор орж уулзаад агтанд унагатай гүү байгаа, сольж аваарай гэж хэлсэн. Б маргааш нь бил үү нөгөөдөр нь ирж Отай наймаа хийж худалдаж авсан. Дараа нь Бадмаарагт даагатай хоёр гүүг нь хулгайн адуу биш гэж хэлээд зарсан. Нэгийг нь мориноос өгөөд нөгөөг нь 450.000 төгрөгөөр зарсан. Морийг Бочиж авч ирсэн. Морийг нь Гт өгч явуулсан. Би саяхан өөрөө зарсан хоёр даагатай хоёр гүүг хохирогчид нь хүлээлгэн өгсөн. ...Би арын суудалд сууж байгаад харсан О, Н хоёр машинаас бууж яваад хоёр морь хөтөлж ирсэн. ...Хулгай хийх санааг О гаргаж, Н бид хоёрыг 20 орчим тооны азарга адуу туугаад ирээрэй гэж хэлснийх нь дагуу Н бид хоёр адуу тууж явсан...гэх мэдүүлэг /2хх-ийн 194-195 хуу/

Хохирогч Б.Аийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1хх-ийн 14 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 30-37, 2-р хх-ийн 48-49, 2 хх-ийн 228-229 хуу/

Нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1-р хх-ийн 219-222, 223-224 хуу/  

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 249-250, 2-р хх-ийн 226-227 хуу/

Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 241-243, 2-р хх-ийн 51, 2-р хх-ийн 54, 2-р хх-ийн 56 хуу/      

Мөрдөн байцаагчийн тэмдэглэл /1-р хх-ийн 189, 3-р хх-ийн 152 хуу/

Илтгэх хуудас /1-р хх-ийн 194 хуу/   

Хохиролтой холбоотой баримтууд /2хх-ийн 230-250, 3хх-ийн 01-16, 4хх-ийн 17 хуу/

Г.Оын хүсэлт /3хх-ийн 196-197 хуу/

Шүүх сэтгэц гэм судлалын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 07 тоот магадлагаа /5хх-ийн 05 хуу/

2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 245 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /5хх-ийн 221-223 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 191 хуу/

Иргэний хариуцагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол /12хх-ийн 73 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 19 тоот тогтоол /12хх-ийн 124 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 18 тоот тогтоол /12хх-ийн 122-123 хуу/

Архангай аймгийн Прокуроры газрын 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 5/542 тоот прокурорын даалгавар /12хх-ийн 153 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 08 тоот тогтоол /12хх-ийн 154-155 хуу/

Шинээр өгсөн хохиролтой холбоотой 5 хуудас баримт зэрэг болно. 

 

Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2012 оны 06 дугаар сарын сүүлээр Б аймгийн С сумын .. дугаар багийн Т гэх газраас хохирогч М.Ж аргамжаатай байсан 2 тооны морь, хазаар, ногтын хамт хулгайлагдаж 1.140.000 төгрөгийн хохирол учирсан, 2012 оны 06 дугаар сарын сүүлээр Баймгийн С сумын .. дугаар багийн Х гэх газраас хохирогч С.Д 2 тооны морь хулгайлагдаж 1.120.000 төгрөгийн хохирол учирсан, 2012 оны 06 дугаар сарын сүүлээр А аймгийн Х сумын М багийн Х гэх газраас хохирогч Ш.Н 21 тооны адуу хулгайлагдаж 8.620.000 төгрөгийн хохирол учирсан, 2012 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө А аймгийн Х сумын А багийн Цгэх газраас хохирогч Б.Аийн 33 тооны адуу хулгайлагдаж, 34.320.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдлууд тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Г.О нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Г.О нь 2012 оны 06 дугаар сарын сүүлээр Б аймгийн С сумын .. дугаар багийн Т гэх газраас хохирогч М.Ж аргамжаатай байсан 2 тооны морийг, хазаар, ногтын хамт Н.О, Л.Н, Ц.Г, С.Бнартай бүлэглэн хулгайлж, 1.140.000 төгрөгийн, 2012 оны 06 дугаар сарын сүүлээр Баймгийн С сумын .. дугаар багийн Х гэх газраас хохирогч С.Д 2 тооны морийг Н.О, Л.Н, Ц.Г, С.Бнартай бүлэглэн хулгайлж, 1.120.000 төгрөгийн, 2012 оны 06 дугаар сарын сүүлээр А аймгийн Х сумын М багийн Хгэх газраас хохирогч Ш.Н 21 тооны адууг Н.О, Л.Н, Ц.Г, С.Бнартай бүлэглэн хулгайлж, 8.620.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.Н мэдүүлсэн “2012 оны 06 дугаар сарын сүүлээр 20-ны үед байх, хамгийн сүүлд өөрийнхөө бор хээр азаргатай 21 тооны адууг Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн Хустайн хөндий гэх газарт бороотой өдөр адуугаа хураахад нэг нялх унага салсан байсныг нь дагуулж нийлүүлээд адуугаа гэрийнхээ ойролцоо болгосон. Түүнээс хойш адуугаа 5 өдөр хураахгүй бэлчээрт нь орхисон. Тэгж байгаад адуугаа хураахаар яваад олоогүй бөгөөд олон хоног хайсан боловч сураг гараагүй. Алдсан адууны зүсийн талаар ярихад бор хээр зүстэй, нас нийлээд 5 жил болж байгаа, им, тамга байхгүй, буруу тал руугаа унжсан шингэн дэлтэй, хурдан удамтай гэж 2006 онд хоёр толгой салгаж авсан түүнээс хойш уяах гэхээр их ааштай, номхорч өгөхгүй байсаар өдий хүрсэн том биетэй азарга, хүрэн халзан зүсмийн гүү, зөв талынхаа гуяндаа дугуй хүрээтэй давхар саран тамгатай бөгөөд одоо бүдэгрээд дугуй тамга шиг харагддаг болсон байгаа, цавьдар зүсмийн гүү, ижил тамгатай, имгүй, халтар зүсмийн гүү ижил тамгатай, имгүй, гэхдээ тамга нь мэдэгдэхгүй болсон байгаа, халтар зүсмийн гүү, тамга ижил, имтэй байсан эсэхийг мэдэхгүй байна, улаан хээр зүсмийн гүү, им, тамга ижил, хээр зүсмийн гүү, хар өнгийн мяндсан хүзүүвчтэй байсан бөгөөд им тамга ижил, хүрэн зүсмийн гүү, цэгээн дэлтэй /буурал дэлтэй гэсэн үг/ духандаа жижиг сартай, хээр байдсан гүү, соёолон настай байсан бөгөөд им, тамга ижил, духандаа жижиг үл мэдэх сартай, халтар зүсмийн байдсан гүү, хязаалан настай им, тамга ижил, хүрэн зүсмийн буруу талын гэдсэндээ жижиг цагаан үстэй, хязаалан насны байдсан гүү, бор зүсмийн байдсан гүү, шүдлэн настай байсан, им, тамга ижил бөгөөд хүмүүс улаан бор зүстэй гэж ярьдаг,  хээр зүсмийн даага имтэй байсан байх, тамга байхгүй, хар зүсмийн даага, им ижил, тамга байхгүй, халтар зүсмийн даага им ижил, тамга байхгүй, хүрэн зүсмийн даага, им ижил, тамга байхгүй, хээр зүстэй хязаалан насны байдсан гүү, им, тамга ижил, хээр унага, хар унага, хүрэн унага, хээр унага зэрэг адуугаа алдсан. Манайх зарим адууг тамгалаад, заримыг нь тамгалаагүй байсан. Гэхдээ байдсан гүүнүүд бүгд им, тамгатай байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 02-03, 04/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Ж мэдүүлсэн “2012 оны 06 дугаар сарын 20-ны үед бороотой шөнөөр Булган аймгийн Сайхан сумын 03 дугаар багийн Тасархай хүрэм гэх газарт аргамжаатай байсан улаан хээр зүсмийн морь, цавьдар морио алдсан. Манай хоёр морь 10 гаруй хоногийн дараа хойноосоо Халтар гэх газраас аргамжаа, ногтгүй сул гүйж ирсэн. Манай морь алга болсон үеэр манай хойно Халтар гэх газарт байгаа Дгуайн хоёр морь алга болчихлоо гэж дуулдсан. Манай морьд ижил зүүн гуяндаа “Д” үсгэн тамгатай байсан. Би ногт хазаараа ижил үнээр буюу 5.000 төгрөгөөр, аргамжаагаа 10.000 төгрөгөөр тус тус үнэлнэ” гэх мэдүүлэг /2 хх-ийн 07-08/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Д мэдүүлсэн “2012 оны 06 дугаар сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна, Булган аймгийн Сайхан сумын 03 дугаар багт Халтар гэх газарт орой бэлчээрт гаргасан адуунаас зөв гуяндаа “Хас” тамгатай хүрэн морь, хүрэн цавьдар зүсмийн морьд хулгайд алдсан. Уг хоёр адуу маргааш өглөө нь адуу хураахад байхгүй болсон байсан. Уг хоёр морьд дунд зэргийн таргатай, номхон морьд байсан бөгөөд хоёулаа ижил тамгатай байсан. Манай хоёр адуу алга болсон үеэр манай хойно байдаг Н азарга адуу алга болсон. Мөн манай урд саахалт байгаа Ж аргамжаатай хоёр морь алга байна гэж хайгаад олж авсан гэж байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 09-10/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Б мэдүүлсэн “2012 оны 06 дугаар сарын сүүлээр өдрийг нь хэдний өдөр байсныг санахгүй байна, намайг Архангай аймгийн төвд байхад О манайд ирээд намайг 2 тооны даагатай гүү ав гэхээр нь үзээд авна гэж хэлсэн. Тэгээд Отой хэзээ хаанаас авах талаар ярьж байгаад Их тамир сумын Хан-Өндөр багийн Өлөнт гэх газарт байхад нь би өөрөө машинтай очиж адууг нь үзсэн бөгөөд намайг очиход Увсаас хүмүүс ирсэн, агт авч байгаа гэж О ярьсан. Надад зарж байгаа хоёр тооны даагатай гүүний оронд нэг сайн унааны морь өг гэж хэлсэн. Би машинтай ачиж явч яваад худалдаж авсан хоёр гүүг хоёр тооны даагатай нь хамт Хөх нуур багийн төвийн дээхэн талд Пгэж залуугийнд байгаа өөрийнхөө адуунд аваачиж тавьсан. О эдгээр адууг зарна гэж хэлснээс өөр юм яриагүй. Би Од халтар зүсмийн нас гүйцсэн морь өгч, дээр нь 450.000 төгрөг өгсөн. Одоо энэ худалдаж авсан адуу байгаа. Увс аймгаас авчирсан адуу гэж хэлсэн. Хулгайн адуу гэж хэлээгүй” гэх мэдүүлэг /2-хх-ийн 14/, мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Д мэдүүлсэн “2012 оны 06 дугаар сард Г Бхоёр Архангай аймаг руу явж хямдхан адуу авна гэж ярьсан. Би хамт явж адуу авахаар болоод өөрөөсөө 9 сая төгрөг гаргасан. Энэ мөнгийг Г авсан бөгөөд надаас авсан 9 сая төгрөгийг цааш нь От өгсөн гэж ярьсан. Ингээд цөөхөн хэдэн адуу аваад байж байхад нэг өдөр Өлөнт гэх газарт хэдэн адуу хашчихсан байсан. Хашаатай байсан эзэнгүй адуун дээр Б, Г, Ц нар очсон. Ц худалдаж авсан адуугаа туугаад очсон. Бхар өнгийн Соната маркийн машин жолоодоод бид нар буюу Г бид хоёр сууж очсон. Тэр адууг хашсан газрын наад талд айлд О, О, Н нар түрүүлж ирсэн байсан. Тэр хашаатай байсан адуун дээр бид нар очсон. Намайг очоод адууг нь хашаанаас гаргаж нийлүүлсэн. Тэр үед тоолоогүй, багцаагаар 10 гаруй тооны адуу байсныг тууж ирсэн адуутайгаа нийлүүлж хариулсан. Дараа нь Б, Ц хоёр морьтой тэр мянгат малчин залуугийнд очиж нэг хээр морь, гүү авчирсан. Ирсэн хойноо Ц тэр айлын эхнэр нь Увсынхан их хулгайч, О манай нөхрийг буруу юманд уруу татах гээд хэцүү юм гэж ярьсан байсныг ярьсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 16-21/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Бмэдүүлсэн” 2012 оны 06 дугаар сарын эхээр өдрийг сайн санахгүй байна, Отой туранхай шар залуу буюу Баянаа гэдэг нь ирээд унагатай гүү туувар даахгүй байна эр, сувай адуугаар солино гэхээр нь би яваад очъё гэсэн. Тэгээд би мотоциклиор очоод 5 унагатай гүү авч ирсэн бөгөөд 2 байдсан гүү, 1 үрээ өгөөд 2 унагатай гүүнд нь нэгэнд нь 350000 төгрөг, нийт 700000 төгрөг өгсөн. Тэгээд л сүүлд нь Баяндүүрэн ганцаараа морьтой ирээд 2 байдсан гүү, 1 үрээг аваад явсан. Бгэж залуугаас худалдаж авсан. Уг залууг унагатай гүү зарах гэж байгаа гэж О ирж хэлсэн. О нэг жижиг бандитай хамт мотоциклиор ирж унагатай гүү байна, туувар даахгүй та худалдаж ав гэж хэлсэн. Намайг адуу авах гээд модны хаяанд байсан эзэнгүй хашаан дээр Б, О хоёртой очсон байхад араас О ягаан бор зүсмийн морь уначихсан ганцаараа ирсэн. Би гүүгээ ямар ханштай зарах талаар асуухад О 400000 төгрөг гэж хэлсэн. Нөгөө хоёр нь юм ярихгүй байсан. Би ийм ханшаар авахгүй, 350000 төгрөгөөр авна гэж хэлсэн чинь О тэг гэж хэлээд өгсөн” гэх мэдүүлэг /2хх-ийн 34-36/, мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Оын дахин мэдүүлсэн “Тэндээсээ гарч би машин барьж Сайхан сумын айлуудаар орж адуу асууя гэж ярилцаад Сайханы нутаг руу явж байгаад замд машины гэрэлд орооцолдсон хоёр морь таарсан. Машинаа зогсоогоод О ах бид хоёр бууж аргамжаатай морины хажууд очоод орооцолдоог нь гаргаад хөтлөөд машин дээрээ ирсэн. О ах энэ хоёр морийг хөтлөөд явчихъя гэж яриад Ныг машинаас буулгаж хоёр эмээл авч явснаа гаргаж эмээллэн үлдсэн. БГ бид гурав машинтайгаа буцсан. Орооцолдсон морийг О аваад явчих уу гэж асуусан. Ямар учраас хулгай хийх болсныг мэдэхгүй, О, Н хоёр л авчирсан, О, Н хоёр намайг Д ахын хаяанд байгаа ээжийнд байхад ирээд Шарбуланд азарга адуу аваад ирсэн гэж ярьсан. О, Н хоёроос ямар адуу хаанаас аваад ирсэн юм бэ гэж асуухад замаасаа туугаад ирлээ гэж ярьсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 161-165/, мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Л.Нын мэдүүлсэн “2012 оны 06 дугаар сарын эхээр Архангай аймгийн төвөөс гараад Хайрхан сумаар дайраад цаашаагаа явсан. Цаашаагаа 20-30 км газар явсан. Тэгж явахад хөдөөний айлууд таарсан О одоо зогс гэж хэлсэн. Бмашинаа зогсоосон. Тэндээс айлын аргамжаатай хоёр тооны морийг О, О хоёр очиж хулгай хийж хөтөлж ирсэн. Машины арын багаажинд байсан эмээлийг авч нөгөө хоёр морийг эмээллэсэн. О машинтай буцсан. О азарга адуу тууна аа гэдгийг хэлсэн. Тэгж явахад замд 16-17 тооны азарга адуу таарсныг хулгай хийе гэж Оыг ярихаар нь хөөж буцаад замдаа Хайрхан сумын баруун талд Эрдэнэмандал сумын урдуур өдөр модон дундуур туугаад шөнө нь Ихтамир сумын нутаг руу орж ирээд Бугатын талаар хөөгөөд өглөө нь үүр цайхаас өмнө Ихтамир сумын Өлөнт гэх газрын ард булагт Дын урд модны хаяанд очиж тууж явсан адуугаа үлдээгээд Дынд ирж хоол цай идээд Оаас өөрөөс нь нэг сая төгрөг авсан. Хулгай хийх санааг О, О хоёр гаргасан. О шөнө, өдөр нь адуу туухдаа замыг дандаа заасан. О бид хоёр аргамжаанаас авсан морь сайн явахгүй байхаар тавьчихаад хээр тусдаа байсан хоёр морийг айлын эзэнгүй хашаанд хашиж байгаад барьж аваад эмээллэж унаад хойшоо уул даваад нилээд олон тооны адуу таарснаас нэг азарга адуу хулгайлж хөөгөөд Ихтамир суманд авчирсан. 17 тооны адуу байсан. Үүн дээр 4 унага байсан” гэх мэдүүлэг /2 хх-ийн 181-182/, мөрдөн байцаалтын шатанд Ц.Гийн сэжигтэнээр мэдүүлсэн “О, О, Н, Ббид тавуулаа зүүн зүг рүү явсан явсаар байгаад Хайрхан сум өнгөрөөд гол гарсан. Цаашаа нилээд яваад өндөр уул, даваа даваад цааш явсаар байгаад замын хажуу талд хэдэн айл таарсан чинь машинаа одоо зогсоо гэж О хэлсэн. О, Н хоёр машинаас буугаад ойрхон байсан айлын гаднаас нэг, нэг аргамжаатай байсан морь хөтөлж ирээд багаажинд байсан хоёр эмээлийг авч эмээллэсэн. Би яаж байгаа юм гэж хэлэхэд чамд хамаагүй гэхээр нь надад хамаагүй юм чинь гээд юм яриагүй, О, Н хоёр нь хоёр тооны морио авч үлдээд бид гурав машинтайгаа буцсан. Намайг очиход О, Н хоёр ирсэн байсан бөгөөд урд талдаа хээр азаргатай 18 орчим тооны адуу авч ирсэн гээд хоргоогоод байсан. Хажууд нь бор азаргатай адуу байсан бөгөөд тэр адуунаас танихгүй хүмүүс очоод сольж аваад байгаа бололтой байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 184/, мөрдөн байцаалтын шатанд С.Бы сэжигтнээр мэдүүлсэн “Намайг машин барьж явахад О энд зогс, багаажаа онгойлго гэж хэлсэн. Би багажаа онгойлгосон. Тэгтэл О,О хоёр буугаад айл руу явсан бөгөөд удалгүй буцаад ирэхдээ хазаар, ногттой хоёр тооны морь хөтөлж ирснийг авч явсан эмээлээр эмээллээд О нэгийг нь унаад, Н гэх залуу нэгийг нь унаад тэндээ үлдсэн. Оын ээжийнд О, Н хоёр хоёулаа ирсэн байсан. Намайг Д, Г нартай Өлөнт гэх газарт очсон өдөр Дын урд хээр азаргатай адуу хашчихсан байсан. Бор азаргатай адуу бэлчээрт байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 188-189/, мөрдөн байцаалтын шатанд Н.Оын сэжигтнээр мэдүүлсэн “Б, Г, О, Н бид тавуулаа аймгийн төвөөс тэр өдрийнхөө 16 цагийн үед гарч Ихтамир сумын төв орж уруудаад явж байхад О энд хоёр морь байна гэрлийн үзүүрт орж ирээд өнгөрлөө гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр морийг очиж үзэхэд хоёр морь аргамжаандаа орооцолдсон байсныг машинтайгаа хажууд нь очиж байгаад зогсоод машинаасаа бууж нөгөө хоёр морины орооцолдоог нь О ганцаараа очиж гаргасан. Нтай уулзаад О юм яриад байснаа О ахтай энэ хоёр морийг унаад яв гэж хэлсэн. Машинаасаа хоёр эмээл гаргаж ирээд эмээллэж өгсөн. Н бид хоёр үлдсэн. Нөгөө хэд машинаараа явсан О, Нтай уулзаад байсан болохоор юм ярьсан байх гэж бодож байна. Н бид хоёр үүр цайх гэж байхад хоёр морио нэг нэгээр нь унаад мод руу орсон. Тэндээ модон дотор байж байгаад барьж авсан хоёр мориороо хээр байсан хоёр хүрэн морийг хашаанд орчихсон байсныг үүдэн дээр нь очиж байгаад барьж авсан. Тэндээ орой болохыг хүлээж байгаад орой харанхуй болохоор нь ойролцоо байсан азарга адууг Н бид хоёр хулгай хийе гэж яриад хулгайлсан. Хулгайлсан газраасаа Архангай аймгийн Ихтамир сум руу явсан. Б маргааш нь бил үү нөгөөдөр нь ирж Отай наймаа хийж худалдаж авсан. Дараа нь Бадмаарагт даагатай хоёр гүүг нь хулгайн адуу биш гэж хэлээд зарсан. Нэгийг нь мориноос өгөөд нөгөөг нь 450.000 төгрөгөөр зарсан. Морийг Бочиж авч ирсэн. Морийг нь Гт өгч явуулсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 194-195/, шүүгдэгч Г.Оын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би 2012 оны 06 дугаар сарын сүүлээр үйлдэгдсэн 25 тооны адууны хэрэгт маргах зүйл байхгүй. Би хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар, 

шүүгдэгч Г.О нь 2012 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө А аймгийн Хн сумын А багийн Цгэх газраас хохирогч Б.Аийн 33 тооны адууг Н.О, А.Д нартай бүлэглэн хулгайлж, 34.320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Аийн мэдүүлсэн “2012 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн нутаг Цагаан шартын даваа гэх газраас хар зүсмийн азаргатай морь, гүү, үрээ, байдас, даага, унага нийлсэн нийт 33 тооны адуугаа алдсан. Дээрх адууг алдсанаас хойш Хайрхан сумыг тойрсон бүх сум аймгийн нутгаар хайж явсан боловч олоогүй. Тэгээд 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус аймгийн Ихтамир сумын хэсгийн төлөөлөгч Баярмагнайтай уулзаж өөрийн 33 тооны адууг түүнээс асуухад 8 билүү 10 гаруй тооны хар зүсмийн азаргатай адуунууд Их-Өлөнт гэх газар байгаа, Б гэдэг хүнтэй уулзаарай энэ хүнд адуунуудыг чинь харж байгаарай гэж хэлсэн гэхээр нь адуунууд байгаа газар руу явсан боловч олоогүй. Ингээд хайж явсаар 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр аймгийн төв рүү орж Цагдаагийн байгууллагад мэдэгдэх гээд явж байхад Ихтамир сумын иргэн Чулуун овогтой Төмөө гэх залуу би өмнө нь манай адууг харагдвал хэлээрэй гээд утасны дугаараа өгчихсөн байсан болохоор Төмөө над руу утсаар хэлээд таны адуу давааны ойролцоо байна гэхээр нь би өөрийн хүү Дг явуулахад тэр өдрөө 6 тооны адуугаа олж ирсэн. Манай адуунууд бэлчээрээс алга болсон. Манай 33 тооны адуу бүгд зөв буюу зүүн талын гуяндаа “сэрээн” дээр “А” гэсэн тамгатай, хээр морь, хүрэн морь хоёр зүүн талын гуяндаа “сэрээн” тамгатай “А” гэсэн бичээсгүй. 32 адуу нь имгүй, бор хязаалан үрээ нь зүүн чихэн дээрээ цуулбар имтэй, хар гүү, хээр даага хоёр нь зүүн талын хаан дээрээ гурвалжин тамгатай”, “Би адуугаа 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн хайгаад ах, дүү, хүүхдүүдийг гуйж Хайрхан, Цэцэрлэг, Эрдэнэмандал, Батцэнгэл, Өлзийт, Булган аймгийн Баян-Агт, Сайхан, Хөвсгөл аймгийн Рашаант сумдаар хайгаад сураг гараагүй. Эдгээр сумдаар явахад нийтдээ 1 сар гаруй хугацаа орсон. Сүүлдээ сураг гарахгүй болохоор нь Архангай аймгийн Ихтамир сум руу явж нутгийн хүмүүстэй уулзаж сурагласан. Би 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өөрийнхөө 33 тооны адууг хол хөөгдөж хулгайлагдсан гэж ойлгосон болохоор мотоцикль, 3 машин гаргаж хайсан. Манайх 2012 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд адуугаа хулгайд алдсан байхад Ихтамир сумын Хан-Өндөр багт Д гэж Увсын айлын гадаа 23 тооны хар азаргатай адуу цуг явж байхад нь Б гэж нутгийн хүн сайн харсан байсан. Тэгэхээр манай адууг 2012 оны 09 дүгээр сарын 26-ны шөнө хулгайлаад нэг өдөр хоёр шөнө хөөгөөд Ихтамир суманд аваачсан байх гэж бодож байна. Би 6 тооны адуугаа олж аваад ирсэн. Тэгтэл Агьт гэх газарт нутаглаж байгаа Баньди гэх залуугийн адуунд гүйж яваа бололтой хээр зүсмийн үрээ /99 багт тараасан/ бор зүсмийн азарган үрээ, хүрэн халзан байдсан гүү зэрэг 3 тооны адуу нийлсэн байна гэж эгч С утсаар ярьсныг очиж үзэхэд манай хурдан хээр үрээтэй хамт, хүрэн байдсан гүү, бор азарган үрээ мөн байсныг очиж авчирсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 34-43, 44-47, 5хх-ийн 210, 12хх-ийн 02-03/, мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Дгийн мэдүүлсэн “2012 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн нутаг Цагаан Шартын даваа гэх газраас миний эцэг Б.А хар зүсмийн азаргатай, морь, гүү, үрээ, байдас, даага, унага нийлсэн нийт 33 тооны адуугаа алдсан. Дээрх адууг алдсанаас хойш Хайрхан сумыг тойрсон бүх сум, аймгийн нутгаар хайж явсан боловч олоогүй. 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус аймгийн Ихтамир сумын хэсгийн төлөөлөгч Баярмагнайтай аав, бид хоёр өөрийн биеэр уулзаж түүнээс асуухад хар зүсмийн азаргатай адуунууд Их-Өлөнт гэх газар байгаа гээд им, тамга зэргийг хэлсэн дээрх адуунууд манай алга болсон адуунуудтай зүс болон тамгаараа таарч байсан болохоор Их-Өлөнт гэх газраар хоёр өдөр аав, бид хоёр адуугаа хайсан. Хэсгийн төлөөлөгч Баярмагнайгийн хэлсний дагуу Б гэдэг хүнтэй уулзаарай энэ хүнд адуунуудыг чинь харж байгаарай гэж хэлсэн гэхээр нь Бтэй уулзаж адуугаа хайсан. Б хэсгийн төлөөлөгч Баярмагнайд хэлэхдээ Их-Өлөнтөд 23 тооны эзэнгүй адуу байна, энэ адууг бүртгүүлэх гэсэн юм гэж хэлсэн байна билээ. Ингээд 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Давааны арын М гэж хүний мэдэгдсэнээр алга болсон 33 тооны адууны 6 тооны адууг нь олж авсан. Манай 31 тооны адуу бүгд зүүн талын гуян дээрээ сэрээн дээрээ “А” үсгэн тамгатай, 2 морь нь сэрээн тамгатай байсан бөгөөд дээрх адуунууд имгүй, харин бор зүстэй эр хязаалан насны үрээ нь зүүн талын чихэн дээрээ цуулбар имтэй. Миний мэдэж байгаагаар хурдан болон хурдан удамтай уралдаж байсан 6 морь, зүүн аймгийн хурдан угшилтай 6 тооны адуу байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 52/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.С мэдүүлсэн “2012 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн нутаг Цагаан шартын даваа гэх газраас бэлчээрээс 33 тооны адуу алга болсон. Дээрх адууг алга болсноос хойш 1 сар гаруй хугацаанд эрж хайсан. Түүнээс хойш 2012 оны 11 дүгээр сарын орчим тус аймгийн Цагаан даваа орчмоос 6 тооны адуугаа олж авсан. Үүнээс хойш 2012 оны 11 дүгээр сарын сүүлээр алга болсон 33 тооны адууны гурвыг нь Ихтамир сумын Агьт гэх газрын орчмоос олж авсан. Энэ гурван адуунд хурдан хээр үрээ, бор үрээ, халзан зүстэй байдас ирсэн. ...Миний ойлголтоор бол хөлөөр нь туусан болов уу гэж үзэж байна. Энэ хэрэгт шалгагдаж байгаа Увс аймгийн хүмүүсийн талаар нутгийн хүмүүс ярихдаа хийсэн хэргээ хүлээхгүй, малын хулгайн хэрэг их хийдэг гэж сонсогдсон. Хэн гэдэг хүн энэ талаар ярьсан болохыг мэдэхгүй байна. Хүмүүсийн яриагаар нь ингэж сонсогдсон” гэх мэдүүлэг /1 хх-ийн 54-55/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Б мэдүүлсэн “2012 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Асгат багийн нутаг Цагаан шартын даваа гэх газраас 33 тооны адуу алга болсон. Бүх адуунууд сэрээн дээр дармал “А” үсгэн тамгатай, имгүй, хар азаргатай хар бараан зүсмийн адуунууд байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 56/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Гмэдүүлсэн “2012 оны 09 дүгээр сарын 26-нд А ахын хар азаргатай 33 тооны адуу нь гэрийн хаяагаар гараад хойшоо уул руугаа бэлчээрт гарсан. Маргааш нь хар азаргатай адуу гэрийн ойролцоо буцаж орж ирэхгүй болохоор нь 28-ны өдрөөс эхлэн тал, тал руу хайгаад олоогүй. Д, Д, Г, А ах, Д, Ч, Г бид нар мотоциклиор хоёр хоёроороо тал бүрт 28-ны өдрөөс эхлэн бүх багаар явж хайсан. Дараа нь Эрдэнэмандал, Цэцэрлэг, Батцэнгэл, Өлзийт, Булган аймгийн Баян-Агт, Сайхан сумдууд, Хөвсгөл аймгийн Рашаант сум явж хайгаад сураг гараагүй. Эдгээр газруудаар нэг сар орчим хайгаад олоогүй. Үүний дараа Ихтамир сум руу явж сургийг нь гаргасан. Нэг унагатай гүү, бусад нь сувай гүү, морь, үрээ байсан. Нийт 6 тооны адуу авчирсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 57-59/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Гын мэдүүлсэн “Аийнх манайхтай саахалт байхад 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө намайг адуу хайгаад өгөөч, хар азаргатай 33 тооны адуугаа хулгайд алдсан байна, гэнэт л алга болчихлоо, ойр хавьд байран газраараа байхгүй байна гэж хэлсэн. Би ганцаараа 28-наас 30-ны өдрүүдэд мотоциклиор Эрдэнэмандал сум, Баян-Агт, Цэцэрлэг сумдаар явж сураад сураг гараагүй. А гуайн адуу нутгаасаа хөлөөрөө гарч яваагүй, явдаггүй байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 60-61/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Чийн мэдүүлсэн “Аийн адуунууд 2012 оны 09 дүгээр сарын сүүлээр гэнэт л алга болсон гэж дуулдсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 62-63/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Д мэдүүлсэн “2012 оны 09 дүгээр сарын сүүлээр А ахынх адуугаа алдчихлаа хайлцаад өгөөч гэж гуйсан. Би мотоциклиор ганцаараа Хайрхан сумын Асгат баг, Хонгоржийн тал гэх газруудаар хайгаад олоогүй. А ах өөрөө хэлэхдээ сувай голдуу адуунууд байсан, хол хөөгдчих шиг боллоо гэж байсан. А ахын 33 тооны адууг олон хүмүүс хайж ойр орчмын сум, аймаг руу яваад олоогүй. Дараа нь өөрсдөө сургийг нь гаргасан” гэх мэдүүлэг /1хх-ийн 66-67/, мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Л мэдүүлсэн “А гуайнх хар азаргатай 33 тооны адуу алдсан гээд хайсаар байгаад цөөхөн хэдийг нь олж авсан байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 68-70/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Л мэдүүлсэн “Миний нөхөр Б надад малд явж байхад ширээн дээрээ “А” үсгэн тамгатай 23 тооны адуу ирээд цөөрөөд байна гэж байсан. 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр би хуриманд яваад 10 дугаар сарын 03-ны өдөр гэртээ ирээд удалгүй, 1-2 хонож байхад Увсынхны буюу Дын гадаа 2-3 машин гэрлээ асаачихаад 2 цаг гаруй гэрэл ассан.  Энэ Увсынхан буюу О гэх залууг бүгд л хулгай хийгээд байна гэж яриад байгаа. Саяын 23 тооны адууг эд нар л алж дуусгаад байгаа. Манай энэ хавынхан бүгд л тэгж ярьцгааж байна”, гэх мэдүүлэг /1хх-ийн 87, 88-89, 90-92/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Гын мэдүүлсэн “2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрийн үед хар азаргатай “А” үсгэн тамгатай, хэд орчим тооны болохыг нь сайн тоолоогүй, сартай хар унагатай, ганц унага л байсан бөгөөд манай эндэхийн адуу биш байсан адуунууд Увсын Дын бор азаргатай адуутай цуг С нь Улаан хөтөл гэх газар руу Дтай хоёулаа морьтой туугаад явж байсан. Тэр хар азаргатай адуунаас Д унаж яваа морио солих гэж байсан. Хар азаргатай, хар гүүтэй, сартай хар сарваатай хар морьтой бүгд 09 08 тооны адуунууд байсан бөгөөд бүгд зөв талын гуян дээрээ ширээн дээр “А” үсгэн тамгатай байсан. 2-3 аргамжааны зайтай тааралдсан. Булаг гэх газар идээшилж байхад С, Д хоёр 2 морьтой туугаад Дынх руу тууж явсан. Миний ярьсан бүгд үнэн. Норов, Б нар Увсын Оыг мориор хонгор, хээр зүсмийн 2 адууг хөтлөөд явж байсныг мал дээрээсээ харсан байсан”, “2012 оны 10 дугаар сард өдрийг нь санахгүй байна, намайг Өгөөмөрийн ард Бургасны нүүрэнд байдаг өвөлжөөг зайлуулаад мод аччихсан хүү Ш машинаар явж байхад С буюу СС хар азаргатай 14 тооны эзэнгүй адууг мориор туугаад Дын урд талаас Дын гадаа ирсэн. Д адуугаа гэрийнхээ гадаа авчирсан байсныг СС, Д хоёр эзэнгүй байсан хар азаргатай адуутай нийлүүлж хойд зүгт Улаан хөтөл давуулаад хамт туугаад явсан. Энэ талаар хүү Ш ярьсанТэр үед Д, СС хоёр хар азаргатай адууг гэрийнхээ гадаа авчирсан байсан. Би орой нь гэртээ хариад Б ахад энэ харсан зүйлээ ярьсан. Хар зүсмийн азарга, хар зүсмийн морь, унагатай гүү, хоёр тооны хонгор зүсмийн байдсан гүү, нэг тооны халиун байдас, хоёр тооны бор хээр зүсмийн үрээ зэрэг адуунууд байсан”, “Б хэлэхдээ 2012 оны 10 дугаар сарын эхээр 23 тооны хар азаргатай адуу ирсэн гэж ярьсан. Харин 14 тоотой болчихсон байхад нь хажуугаар нь гарч явахдаа харсан. Уг адууг 8-9 тоотой байхад нь очиж үзсэн. Улаан машин ирээд буцлаа гэж тэр үед нь яригдаад байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 93-94, 95-97, 98-99/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Шын мэдүүлсэн “2012 оны 10 дугаар сарын үед би хугацааг нь тодорхой хэлж мэдэхгүй байна, тухайн өдөр өглөө 09 цагийн үед Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн Шар Булаг гэх газраас гэрээсээ аав Гын хамт бургасны хажууд байсан байрыг зайлуулахаар миний Бонго маркийн автомашинтай явсан. Замдаа Увсын айл болох Д гуайн намаржааны урдуур гарахад тэнд СС, Д хоёр гэрийнхээ ойролцоо адуу мал хоргоогоод бугуйл барьчихсан адуу барих гээд байх шиг харагдсан. Тухайн үед манай аав Г надад ярихдаа Б ахын яриад байсан нөгөө адуу чинь энэ мөн байна нэг халиун адуу харагдаж байна гэж ярьж байсан. Манай нутгийн Б гуай аав Год ярихдаа үзэгдэж харагдаагүй адуу манай энэ хавиар яваад байна, та нар харсан уу гэж хэлсэн байсан”, “О улаан өнгийн жижиг машинтайгаа 2012 оны 10 дугаар сард О ахтай хамт хоёулаа нэг удаа Дынд ирж явахад нь би Ихтамир сумын төв рүү орох гэж яваад зөрсөн” гэх мэдүүлэг /1хх-ийн 100, 101-102/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Д мэдүүлсэн “2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр аав Б, ээж Л нарыг хуриманд явсан хойгуур адуу хураахаар үдээс хойш Ихтамир сумын Хан-Өндөр багийн Сүүл толгойн өлөнд явж байхад хар азаргатай 20 гаруй тооны морьд, сувай гүүнүүд голдуу өмнө нь үзэгдэж байгаагүй адуунууд бэлчээрт байсан. Би хажуугаар нь 50 орчим метр зайтай явж адуу тууж өнгөрсөн. Үүнээс хойш 2012 оны 10 дугаар сарын 10-д гарсан байхад А уг азаргатай адуутай таарахад 14 тооны хар азаргатай адуу болсон байсан. Үүнээс хойш нилээд хэд хоногийн дараа Г ах манай гадаа ирчихээд Увсынхан адуу нядалсаар байгаад 23 тооны адуу байсныг цөөлөөд дуусгалаа гэж ярьсан бөгөөд та нар харсан уу гэж асуусан. Үүнээс хойш маргааш нь бил үү нөгөөдөр нь 9 билүү 8 тооны адуу болж цөөрсөн. Гэхдээ үрээ, нэг унагатай гүү, сартай, саргүй хоёр хонгор зүсмийн байдас, нэг бор халиун гүү байсан. Сүүлд нь 7-8 тоотой болсон байхад нарийхан хар зүсмийн морь байсан. О 2012 оны 10 дугаар сарын 20-ны үед хуц, ухна тараачихсан, намрын нойтон цас орчихсон байхад өглөө эрт ганцаараа орж ирээд Дын адууг сураад байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 108-110/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Б мэдүүлсэн “2012 оны 09 дүгээр сарын сүүлээр хар азаргатай 23 тооны адуу Булаг гэх газар байсныг би сонссон. Б ах манай аав хоёр ярьж байсан. 2012 оны 09 дүгээр сарын сүүлээр намайг үхрээ хайгаад мотоцикльтой оройн 21 цагийн үед ганцаараа Д ахын гэрийн ойролцоо явж байхад Д ахын гэрийн хажууд байгаа амбаарын ард хоёр машин гэрлээ асаачихсан зогсож байсан. Би гэрийн хажууд үхрээ асуух санаатай очиход гэрийнх нь уяан дээр хүрэн морь, хээр морь уяатай байсан. Энэ хоёр морь нь их тарган унагдаж байгаагүй морьдууд байсан. Амбаарын ард адуу нядалж байгаа бололтой харагдсан. Намайг мотоцикльтой очиход 2 машины гэрлийг унтраасан. Машины гэрэлд 4-5 хүн байгаа харагдсан. Намайг очих гэтэл урдаас Д бор өнгийн ноосон цамцтай, цамцныхаа ханцуйг шуучихсан, гартаа хутга бололтой юм барьчихсан явсан бөгөөд миний хажууд ирж зогсоод яах гэж яваа юм гэхээр нь үхэр харагдсан уу гэж асуухад харагдаагүй гэж хэлсэн. Улаан өнгийн жижиг суудлын машин, Дын цагаан саарал өнгийн жип машин хоёрыг өөд өөдөөс нь харуулаад гэрлээ тусгасан байсан. Улаан өнгийн машин орой Дын гадаа ирчихсэн байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 111-114, 115-117/, мөрдөн байцаалтын шатанд гэрч П.М мэдүүлсэн “2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг Цагаан давааны ард оршин суух Жөдөр хэдэн цаг болж байсныг санахгүй байна, би ганцаараа очиход Жгийн гэрт түүний эхнэр Тэгшээ ганцаараа байсан. Тэгшээ надад ярихдаа Төмөөгийнд адуу хайж Хайрхан сумаас хүн ирсэн, 33 тооны хар азаргатай, сэрээ тамгатай адуу хайж байгаа гэсэн гэж хэлсэн. Түүнээс хойш 2 хоногийн дараа би аймгийн төв орчихоод П, Бааяа хоёрыг аваад буцаж давааны ар руу гэр рүүгээ явах замдаа давааны постны баруун талд хэдэн адуу таарахад Бааяа надад ингэж ярьсан М ахаа энэ 6 тооны адууг өглөө айлууд босохоос өмнө улаан өнгийн шинэдүү Хятад мотоцикльтой залуу туугаад явж байхаар нь би дуудсан чинь тэр хүн зугтаагаад явсан гэж ярихаар нь би дээрх адуу руу очиж харахад хар азаргатай 6 тооны адуу байсан. Тэгээд уг адуунуудыг давааны өвөр рүү тууж авч ирээд тэндээ орхиод гэртээ ирэхэд манайд Төмөө ирчихсэн байсан. Би түүнд Хайрхан сумаас алга болсон нөгөө адуунууд чинь Цагаандавааны урд өвөрт байх шиг байна гэж хэлүүлээд адуу алдсан хүмүүс рүү утсаар хэлүүлсэн. Тэр өдрөө 6 тооны адууг эзэд нь ирж авсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 137-139/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бмэдүүлсэн “2012 оны 10 дугаар сарын сүүлээр яг хэдний өдөр байсныг хэлж мэдэхгүй байна. Тухайн өдөр өглөө нар тусаагүй, зарим айлууд босоогүй байхад би өөрийнхөө нэг тооны тэжээлийн адууг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Арсланцохионы 13-18 тоот хашаанаасаа Хавтгай мод руу гаргахаар хашааны үүд орчимд ирэхэд Халзангийн давааны хамгийн арын гудамны хойгуур бараан зүсмийн хэдэн адуу гарч яваа харагдсан. Тухайн үед би өөрийнхөө хэдэн адууг юм уу гэж бодоод тэр адуунууд руу явган дөхөөд очиход 6 тооны бараан зүсмийн адуу байсан. Эдгээр 6 тооны адууг хоёр хятад мотоцикльтой хоёр хүн туучихсан явахаар нь би тэр хоёр хүнийг зайнаас дуудахад тэр хоёр мотоцикльтой хүн зогсоогүй цаашаа Халзангийн давааны арын гудамж руу өгсөөд давхиад явчихсан. Тэр өдрөө 14 цагийн үед М ах, П буюу П нарын хамт Цагаан даваа давж М ахынд очих гэж явж байх замд нөгөө 6 тооны адуу Хавтгай модны ойролцоо даваа өгсөөд явж байхад нь таарсан. Тэр үед би эдгээр адуунуудыг өглөө туугаад явж байсан гэдгийг М ахад ярьсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 121-122/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Тмэдүүлсэн “2012 оны 10 дугаар сард Хайрхан сумаас адуу хайж явна хүмүүс ирсэн. 33 тооны хар азаргатай, сэрээ тамгатай адуу гэсэн. Энэ талаар М буюу М ахад ярьсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 128-129/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Дмэдүүлсэн “2012 оны 12 дугаар сарын 19-нд манай эхнэр Цэцгээ Улаанбаатар хотоос ирсэн. Тэр өдрийн орой буюу шөнө 02 цаг өнгөрч байхад гэрийн гадаа машин ирж хаалга нүдээд байхаар нь хаалга онгойлгож үзэхэд Д өөрийнхөө машинтай ирсэн байсан. Манайд Д ганцаараа орж ирсэн. Д нь надад ярихдаа би сайн эр болсон, Хайрхан, Эрдэнэмандал сумын залгаагаас Цагаан сайрын даваанаас гучин хэдэн адуу хулгайлж ирсэн гэж яриад эхнэрээсээ би хэдийг авч ирлээ гэж асуухад 33 тооны адуу хулгай хийж хөөж ирсэн гэсэн. Мөн би мөрдөнд хэд хоносон гэж ярьсан. Тэгснээ та Баярмагнай хэсгийн төлөөлөгчид хэл гэж ярьсан. Үүний дараа О, А нар хулгай хийдэг Б гуай цагдаад хэлчихсэн, өт биендээ хүрэхээр атирдаг намайг оролдсон хүмүүсийг би зүгээр байлгахгүй гэж ярьсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 135-136/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Ц мэдүүлсэн “Д манай нөхөр Долгионд би сайн эр болсон, Хайрхан, Эрдэнэмандал сумаас Цагаансайртын даваанаас гуч гаруй тооны азарга адуу хулгайлж ирсэн гэж яриад эхнэрээсээ би хэдийг авч ирлээ гэж асуухад 33 тооны адууг хөөж ирсэн гэж ярьсан. Тэгж ярьснаа та Баярмагнай хэсгийн төлөөлөгчид хэлээрэй манай дүү нар хулгайч биш О, А нар хулгай хийдэг гэж ярьсан. Тэгж ярьж байснаа Б гуай цагдаад хэлчихсэн байна, өт биендээ хүрэхээр атирдаг намайг оролдсон хүнийг би зүгээр байлгахгүй гэж ярьсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 137-138/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ү.Үмэдүүлсэн “Анх орж ирсэн залуу Долгион ахаа би сайн эр болсон, Хайрхан, Эрдэнэмандал сумын залгаагаас 30 гаруй тооны адуу хулгай хийж ирсэн гэж хэлсэн. Хажууд нь эхнэр бололтой эмэгтэй хүн 33 тооны адуу гэж хэлсэн. Мөрдөнд суугаад гарч ирсэн, манайхаас О, А хоёр хулгай хийдэг шүү Долгион ахаа гэж ярьсан. Нилээд олон юм ярьсан, та Баярмагнайд очиж хэлээрэй гэж хэлсэн Долгион юу яриад байгаа юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 139/,  мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.А мэдүүлсэн “2012 оны 10 дугаар сарын дундуур эхнэр Мөнх-Хишиг над руу утсаар залгаж яриад хүн олдох нь уу, олдохгүй бол энд Тогтохын дүү нар хоёр адуу алчихлаа ирээд ачаад явчих гэхээр нь би Увс нуур гээд Д гуанз руу машинтайгаа ганцаараа очсон. Намайг очиход О нэг залуугийн хамт Д гуанзангийн хашаан дотор хоёр адуу нядлаад гаргачихсан байсан. Адууны махыг О тэр залуу бид гурав миний машинд ачсан. Махаа ачаад гарал үүслийн бичиг авах гээд нэрийг нь мэдэхгүй тэр залуу бид хоёр сумын захиргаан дээр ирээд Эрдэнэтолгой багийн дарга Билгээгээс гарал үүсэл авах гээд уулзахад тэр толгой, ширийг нь аваад ир гэсэн. Тэгээд буцаж гуанз ороод толгой ширийг нь авч ирээд Билгээд үзүүлсэн. Тэгээд Отай хамт явсан нөгөө залуу Билгээгээс гарал үүсэл авахдаа том адуугаа нас гүйцсэн адуу гэж, жижиг адуугаа хязаалан насны адуу гэж хэлсэн. Тэгээд Бхоёр адууны толгойг өөрийн нүдээр харж шүдийг нь үзэхэд жижиг адуу нь шүдлэн насны шүдтэй байгаад нас зөрсөн ингээд Бнөгөө залууд яахаараа насыг нь худлаа хэлдэг юм, би бичиг хийж өгөхгүй, ноотой адуу байна гэхэд нөгөө залуу энэ адуу миний адуу би хүнээс өрөндөө нэг сая төгрөгөнд авсан гэж хэлж байсан. Тэгээд бичиггүй явсан. Миний харснаар нэг адуу нь хүрэн ч, хээр ч гэмээр нас гүйцсэн адуу байсан бөгөөд тамгыг нь хараагүй, толгойг нь машинд хийхэд хоёр чих имгүй, нөгөө адууных нь мах биеэр жижиг, хар дэлтэй хонгорч шарга ч гэмээр хуучин засмал дэлтэй, хоёр чих нь имгүй адуу байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 181-183/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Х мэдүүлсэн “2012 оны 10 дугаар сарын эхээр шиг санагдаж байна, өдрийг нь сайн санахгүй байна, “Дэлгэрэх” нэртэй цайны газрын дугуй завсарыг ажиллуулж байхад манай эхнэр Л “Увс” нэртэй цайны газар ажиллаж байсан бөгөөд өглөө бууж ирэх байтал ирээгүй тэгснээ “Увс” цайны газрын эзэн Д төрсөн дүү 2 адуутай ирчихээд чамайг туслаад өг гэж байна гэхээр нь би очсон чинь 2 залуу байсан бөгөөд хээр зүсмийн адуу, хүрэн адуу байсан. Намайг очиход хүрэн адууг нь алж байсан, харин хээр адууг нь алаад дууссан байсан. Тэгээд таксины Амгаланд ачаад аймаг руу явцгаана гэж байсан. Би эхлээд хоёуланг нь морь байсан гэж бодсон. Гэтэл дараа нь сонсоход нэг нь гүү, нэг нь морь байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 184-185/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Б мэдүүлсэн “2012 оны 10 дугаар сарын 18-ны өглөө 10 цагийн үед ажил дээрээ байхад Увсын Г гэх залуу 19-18 ДАА улсын дугаартай суудлын машинтай 2 адуу ачиж ирээд багийн даргын тодорхойлолт авъя гэхэд нь би Гөөр өөрөөр нь малын зүс болон шүдийг зүслүүлээд тодорхойлолт бичээд гарч тодорхойлолтоо Гийн хэлснээр зүс болон шүд, им, тамгыг үзэхээр гарсан. Гэвч тухайн 2 адууны нэгийнх нь шүдийг үзтэл хязаалан байдас гэж хэлсэн тэр адууны шүд нь шүдлэн байсан тэгээд зөрөөд байхаар нь би өгөөгүй, өмнө нь бичсэн байсан тодорхойлолтоо өгөлгүй буцаагаад өрөөндөө аваад орсон. Улаан хээр толгой, хүрэн адууны толгой байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 187-188/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Г мэдүүлсэн “Хаанаас авч ирснийг мэдээгүй, 2012 оны 10 дугаар сарын эхээр Д, СС нарын гадуур хээр зүсмийн азаргатай 20 гаруй тооны адуу байгаад байна, Увсын айлууд болох СС, Д нар хариулаад байна гэж Б, Г нар ярьсан. Тэгээд түүнээс хойш 20 гаруй хоногийн дараа Ихтамир сумын Хан-Өндөр багийн Рашаан нууран дээр хар азаргатай 8 тооны үзэгдээгүй баруун голдуу зүсмийн адуунууд байсан. Уг 8 тооны адуу нууран дээр байж байснаа Дын гадаа дараа нь оччихсон байсан. Дынх хар зүсмийн адуу гэх юм бол байхгүй, харин дөрвөн хөл цагаан хар алаг зүсмийн гүү билүү, морь билүү нэг адуу байдаг санаж байна. Түүнээс өөр хар зүсмийн адуу байхгүй. 2012 оны 10 дугаар сарын эхээр байцаалт өгөөдөх гэж гуйхаар нь нэг удаа хамт явж Архангай аймгийн төвд ирсэн. Ингэж явахад Д мах зарсан. Ширийг өгөхгүй гээд машинд нь байгаад байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 192, 193/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Н “Увсын Отай таарлаа О морь уначихсан, унасан морь нь нилээд хөлөрч сульдсан байдалтай явж байхаар нь уулзаад хаа хүрч явааг нь асуухад хүрэн азаргатай адуу хайгаад гэж хэлсэн байсан. ...04-ний өглөө эрт Архангай аймгийн төв рүү орж ирээд захаар яваад зах дээр гэдэс зардаг Г эхнэрийнх нь дүү эмэгтэйтэй уулзаад Ихтамир сумаас адуу мал орж ирэв үү гэж асуухад Увсын Д сая хар зүсмийн адуу оруулж ирлээ гэж хэлсэн. Тэгээд мориных нь толгой энэ гэж хэлээд харуулахад хар гэхэд арай хар биш саарал ч гэмээр халтар ч гэмээр зүсмийн нас гүйцсэн адууны толгой байсан. Сүүлдээ манайх Оыг хардаж сэжиглэхээ больсон бөгөөд учир нь О хар азаргатай адуу авч ирээд дуусгасан гэсэн болохоор уг адуугаа зүүн зүг гүйлгэж алдаад араас нь хайж явсан байна гэдгийг ойлгосон” гэх мэдүүлэг /1хх-ийн 195-196/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Б мэдүүлсэн “Би Оаас хаа хүрэх гэж явааг асуухад хүрэн азаргатай адууг хайгаад гэж хэлсэн. Архангай аймгийн төвд захаар орж адуугаа сурахад Д нэг хар саарал зүсмийн адуу өгсөн гээд хар саарал адууны толгойг гэдсэн дээр зогсож байсан эмэгтэй үзүүлсэн. Түүнээс хойш нилээд хэд хоногийн дараа Батхолбоо ах ирээд Г ах танайхыг хоёр адуугаа олсон уу гэж асууж байна, Увсынхан хар азаргатай адуу авчраад цөөхөн хэд үлдлээ гэж хэлүүлсэн байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 197/, мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Л мэдүүлсэн “2012 оны 10 дугаар сард намайг Д гуанзанд ажиллаж байхад О орой азарга унасан, хоёр тооны хээр зүсмийн адуу хөтөлж авч ирээд маргааш өглөө нь эрт Д гуанзангийн хашаанд нэг танихгүй залуу, манай нөхөртэй хамт гаргаж нядалсан. Би гэдсийг нь ганцаараа арилгасан бөгөөд уг хоёр адууны нэг нь гүү байсан. Нөгөө нь морь байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 198/, мөрдөн байцаалтын шатан гэрч М.Смэдүүлсэн “2012 оны 10 дугаар сард байх, Г ах орж ирээд Увсын СС, Д нар гэрийнхээ гадаа хар зүсмийн азаргатай 20 гаруй тооны адуу авч ирээд хариулж байгаад цөөлж нядлаад байна, орой болгон гэрэл гардаг талаар сонссон гэж ярьсан. Удах тусмаа цөөрөөд байна гэж ярьсан. Өдөр нь СС хоньтойгоо хамт хариулж эргүүлж тогтоогоод хоргоогоод байна гэсэн. Би хар зүсмийн азаргатай адууг нь хараагүй. Сүүлд нь манай нөхөр Гэндэн цөөхөн тооны хар зүсмийн азаргатай адуу байна гэж ярьсан. Түүнээс хойш 9 билүү 8 тооны адуу болсон байна, нэг сайхан морь байсан харагдахгүй байна гэж Г ярьсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 199/, мөрдөн байцаалтын шатанд гэрч С.В мэдүүлсэн “2012 оны зун нэг удаа Дын эхнэр Б, Д хоёр цагаан өнгийн дунд гарын жип маркийн өөрийнхөө машинтай захын урд ирж нэг адууны мах өгсөн. Түүнээс хойш 10 сар гарсан байхад утсаар яриад захын урд ирчихсэн байсан мах авах уу гэж асуухаар нь гарсан. Намайг захын урд гарахад Д, эхнэртэйгээ өөрийнхөө машинтай ирчихсэн байсан. Надад нэг тооны адууны мах, нэг хонины мах өгсөн” гэх мэдүүлэг /1хх-ийн 200/, мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Бы мэдүүлсэн “2012 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд О нэг удаа Г бид хоёрыг Дын гэрт хашаа хороо янзална гэж дагуулж явсан. Тэгээд хашаа хороо янзлаагүй бөгөөд очсон өдрийнхөө маргааш өглөө нь О босоод морь унаад явснаа нилээд олон тооны бор азаргатай хэсэг адуу, хүрэн азаргатай адуу авчирсан байснаас бор азаргатай адууг адууны хашаанд Д, О хоёр хашсан. Хашаатай адууны хажууд намайг очиход Д мал гаргаж хүүхдийн төлбөрт өгөх гэж байгаа гэж ярьж байсан. Хашсан адуун дотроос О бугуйлаар хар зүсмийн хязаалан билүү соёолон насны адууг бугуйлдаж барьж аваад ногтлоод адууны хашаанаас гаргаж ирээд нядалсан. Адуу нядлахад Д, О, Г бид дөрөв байсан. Адууг нядалж дуусаад махыг нь сэврээж байгаад Дын машинд ачиж доод хотноос нь нэг сахалтай ахыг суулгаад Д, эхнэр Б, О бид нар Архангай аймгийн төв рүү орж ирээд Оын гадаа ирсэн. Би Оын гадаа бууж үлдсэн. Махаа өгнө гээд О, Д нар явсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 201-202/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Ж мэдүүлсэн “2012 оны намар хичээл эхлээд удаагүй байхад утсаар залгаж ярьсан. Тэгэхдээ махны ханш асуугаад нэг ченжийн гар утасны дугаар асуугаад байсан. Намайг ханш хэлэхэд тийм хямдхан байгаа юм уу гэж хэлсэн. Түүний дараахан дахин залгаад махны ханш өссөн үү гэж асуугаад байсан. Мах авах уу гэж бол асуухгүй байсан. 2012 оны хавар сар, өдрийг нь сайн санахгүй байна, О утсаар яриад хашаанд чинь адуу уячихсан шүү, хүрээд ир, үз гэж хэлэхээр нь би ажилтай байна гэдгээ хэлсэн. Оыг би наад адуугаа зах дээр аваад ир гэж хэлэхэд та гэртээ ирээд үзчих гээд зах дээр авчраагүй. Намайг орой гэртээ харихад хашаанд нэг адуу уяатай байсан. Би энэ адуу чинь жижиг байдсан гүү байна гэж хэлсэн. О надад анх ярихдаа том адуу гэж хэлсэн. Оаас ямар үнэ ханштай худалдаж авахаа шийдэж чадахгүй болохоор нь байшингийнхаа ард уячихсан байхад цагдаа ирээд зургийг нь авч бүртгэсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 209-210/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Н мэдүүлсэн “О өөрөө Отой хамт манайд ирээд мал туулгана гээд дагуулаад явсан. Адуу худалдаж авч байгаа гэж ярьсан. Гэрээсээ орой яваад маргааш нь ирэхгүй өнжөөд нөгөөдөр өглөө эрт мотоциклиор ганцаараа ирсэн. Яваад удаагүй ирсэн. Өөрөөр хэлбэл ингэж явахдаа нэг өдөр, хоёр шөнө яваад гэртээ ирсэн. Өөрийнхөөсөө нэг үрээгээ зарсан. Адуу туусны хөлс гэж 300.000 төгрөг өгсөн гээд надад 600.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /1хх-ийн 212-213/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Ж мэдүүлсэн” Д нэг удаа авч байсан. Д адуунд авсан. Нэг адуу нядалсан, хар зүсмийн адуу гэж ярьж байсан. Үүний дараа 12 дугаар сарын хавьд тооны /малын/ үеэр хонгор азарга нядалсан гэж авсан санаж байна. Сүүлийн тодорхойлолтыг Дын эхнэр нь авсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 235-236/, мөрдөн байцаалтын шатанд А.Дын сэжигтнээр дахин мэдүүлсэн “Би Долгионыд ороод намайг адуу хулгай хийлээ гэж мөрдөнд хорьлоо гэж ярьсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 137/, мөрдөн байцаалтын шатанд яллагдагч А.Дын мэдүүлсэн “Харин намайг 33 тооны адуу хулгай хийсэн гэдгээр хорилоо гэж ярьсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 143-144/, мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Оын мэдүүлсэн “Би 2012 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр улаан өнгийн Сидилезар маркийн жижиг суудлын машинаар Атой Булаг гэх газарт байх Д ахынд очоод тэр оройдоо буцсан. 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дахин Булаг гэх газарт Д ахын руу утсаар яриад ээжийн бие муу байна гэхээр нь ээжийгээ авч Ихтамир сумын төв рүү орсон. Үүний дараа 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Б, Г хоёртой хамт Булаг гэх газарт очоод буцаж явалгүй 2 хоноод 10 дугаар сарын 04-ний өглөө машины нэг дугуй хагарчихаар нь Гийг Д ахын малыг харуулж үлдээгээд Б, Д ах, Г, эгч Б нартай хамт Архангай аймгийн төвд орж ирээд машиныхаа дугуйг янзлуулаад буцаасан. 2012 оны 10 дугаар сарын 04-нд намайг Д ахынд байхад шүдлэн насны хар зүсмийн үрээг гэрийнхээ гадаа өглөө эрт Г, Б, Д бид нар нядалж махыг нь Д ахын машинд ачиж Архангай аймгийн төв рүү орж ирээд зах дээр зарсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 154-160/, нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1хх-ийн 219-222, 223-224/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 249-250/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Оын гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “2012 оны 09 дүгээр сарын 25, 26-ны өдөр байсан уу гэдгийг би сайн мэдэхгүй байна, гэхдээ Д биш Агэдэг хүн энэ малыг хулгайлахад хамт явсан. О ах, Абид гурав орой бүрэнхий болж байхад очоод 20 гаруй тооны адуу байсныг хашаалаад 2 морь барьж аваад А тэр оройноо буцаасан. Бид хоёр тэр шөнөө яваад маргааш өдөр нь яваад 27-ны орой Ихтамир сумын хойд талд Халзангийн даваа гэдэг газар ирээд тэндээс О ах охиныхоо авч явсан утсаар Аруу яриад дуудаад Ихтамир сумын Хүүшийн үзүүр гэх газар адуугаа орхиод тэнд Аирээд бид нар Д ахынхтай айл байсан ээжийнд очсон” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч Т овогт  ГОыг бусадтай бүлэглэж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Г.О нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Отгонбаяын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч А.Даас 12.887.555 /арван хоёр сая найман зуун наян долоо мянга таван зуун тавин тав/ төгрөгийг гаргуулан Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багт оршин суух хохирогч Гүртэн овогт Баярын А /РД:АЮ54021864/-д, иргэний хариуцагч Ц.Гөөс 973.000 /есөн зуун далан гурван мянга/ төгрөг, иргэний хариуцагч С.Баас 973.000 /есөн зуун далан гурван мянга/ төгрөг тус тус гаргуулан хохирогч Булган аймгийн Баян-Агт сумын 05 дугаар багийн Цагаан эрэг гэх газар оршин суух хохирогч Шинэчүүл овогт Шаашигийн Нямсүрэн /РД:ФВ57090719/-д, иргэний хариуцагч Л.Наас 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг, иргэний хариуцагч Ц.Гөөс 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг, иргэний хариуцагч С.Баас 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг тус тус гаргуулан Булган аймгийн Сайхан сумын 03 дугаар багийн Халтар гэх газар оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Эмээлч овогт Д Гомбо /РД:ГЗ89041814/-д тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О “хохирогч Б.Аийн 33 тооны биш 24 тооны адууг хулгайлсан, тухайн гэмт хэргийг үйлдэхэд Д хамт яваагүй, Агэдэг хүн хамт явж хулгай хийсэн тул хэргийг дахин шалгуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг, иргэний хариуцагч А.Даас “хохирогч Б.Аийн 33 тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт оролцоогүй тул хохирол төлөхгүй” гэсэн хүсэлтийг, шүүгдэгч Г.Оын өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, С.Чулуунбаатар нар нь “шүүгдэгч Г.Оыг хохирогч Б.Аийн 24 тооны адууг хулгайлсан гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн саналыг тус тус гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах ба бусад хүмүүсийг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй талаар шалгуулахаар хэргийг буцаах үндэслэлгүй, мөн хохирогч Б.А нь 2012 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хайрхан сумын Асгат багийн Цагаан шартын даваа гэх газраас 33 тооны адуу алдсан талаар эх сурвалжаа зааж мэдүүлж, гэрчүүд давхар нотолсон, Архангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 18 тоот тогтоолоор яллагдагч А.Дд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тогтоолыг А.Д танилцаж, энэ тогтоолд гомдол гаргаагүй ба энэ шүүх хуралдаанаар А.Дын гэм буруугийн асуудлыг хэлэлцээгүй болно. 

Шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүгдэгч Г.Оаас 12.887.555 төгрөг гаргуулж хохирогч Б.Аид, 973.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Нямсүрэнд, 280.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гомбод тус тус олгохоор шийдвэрлэснийг шүүх хуралдаанаас завсарлага авч бүрэн төлж барагдуулсан тул энэ шийтгэх тогтоолоор гаргах хохирол төлбөргүй байна. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Мөнхцэрэн нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн утсаар ярьсан тэмдэглэлд “хохирлоо аваагүй” гэж мэдэгдсэн боловч хохирогч М.Ж нь 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “2012 оны 06 дугаар сарын 20-ны үед бороотой шөнөөр Булган аймгийн Сайхан сумын 3 дугаар багийн Тасархай хүрэм гэх газарт аргамжаатай байсан улаан хээр зүсмийн морь, цавьдар морио алдсан. Манай хоёр морь 10 гаруй хоногийн дараа хойноос Халтар гэх газраас аргамжаа, ногтгүй сул гүйж ирсэн. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн /2хх-ийн 09-10 хуу/ ба түүнээс хойш дахин хохирлын баримт ирүүлээгүй тул энэ шийтгэх тогтоолоор хохирол гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.  

Шүүгдэгч Г.О нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.6, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт ГОыг бусадтай бүлэглэж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оыг 03 /гурав/ жил 06 зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.От оногдуулсан 03 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оын цагдан хоригдсон 570 /таван зуун дал/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч А.Даас 12.887.555 /арван хоёр сая найман зуун наян долоо мянга таван зуун тавин тав/ төгрөгийг гаргуулан Ааймгийн Х сумын Өбагт оршин суух хохирогч Г овогт Бын А /РД:../-д, иргэний хариуцагч Ц.Гөөс 973.000 /есөн зуун далан гурван мянга/ төгрөг, иргэний хариуцагч С.Баас 973.000 /есөн зуун далан гурван мянга/ төгрөг тус тус гаргуулан хохирогч Б аймгийн Бсумын .. дугаар багийн Ц гэх газар оршин суух хохирогч Ш овогт Шгийн Н /РД:../-д, иргэний хариуцагч Л.Наас 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг, иргэний хариуцагч Ц.Гөөс 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг, иргэний хариуцагч С.Баас 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг тус тус гаргуулан Б аймгийн С сумын .. дугаар багийн Хгэх газар оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Эмээлч овогт Д Гомбо /РД:ГЗ89041814/-д тус тус олгосугай.

6. Иргэний харууцагч А.Д нь хохирлыг нөхөн төлмөгц 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч Г.О нь шүүх хуралдааны явцад хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн, одоогоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Оын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх  тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Г.От цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ