Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/22

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж 

          Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: Л.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт ЛГт холбогдох 1912007310355 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр С аймгийн О суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ээж, эгч, дүү нарын хамт А аймгийн ,,, оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ө овогт ЛГ /РД:../

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Л.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны орой А аймгийн Цсумын Т багийн Гхороолол Згаас иргэн Х.Б эзэмшлийн улаан хүрэн өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлахыг завдаж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүх хуралдаанд шүүгчдэгч Л.Г мэдүүлэхдээ: Би мотоцикль авсан нь үнэн гэв. 

Мөрдөн байцаалтын шатанд 1912007310355 дугаартай эрүүгийн хэргээс:                            

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Б мэдүүлсэн: ...Би 2019 оны 11 дүгээр сарын 10-ны орой 18 цаг 00 минут өнгөрч байхад мотоцикльтойгоо Д гэдэг айлд мод хөрөөддөг хөрөөг нь хүргэж өгөөд гэрт нь сууж байгаад гараад ирсэн чинь гадна байсан миний мотоцикль байхгүй болсон байхаар нь мөрийг нь хөөгөөд явсан чинь нэг хүн гудамжинд байсан бөгөөд машины чиргүүлийн хажууд тавьсан асаах гээд оролдож байгаад намайг мотоциклио хайгаад очиход зугтаагаад цааш яваад өгөхөөр нь араас нь мөрийг нь хөөгөөд айлын хашаан дотор хашаа налаад зогсож байхад нь очиж барьж авсан чинь Г гэдэг залуу байхаар нь чи яах гэж миний мотоциклийг авч байгаа юм гэж асуухад манай хоёр найз аймаг руу явах гээд унаа байхгүй, унуулж явуулах гэж байсан юм гэж хэлсэн. Миний хулгайд алдсан мотоцикль улаан хүрэн өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль байсан. Би хулгайд алдсан мотоциклио худалдаж аваад 2-3 жил болж байгаа тул нэг сая төгрөгөөр үнэлж байна. Би хэдэн хүн байсныг мэдэхгүй. Өөрөө ярихдаа хоёр найзтайгаа явсан гэж ярьж байсан. Намайг мотоциклио хулгайд алдсан талаар Д, Д нар мэдэж байгаа. Саяын үзсэн Мустанг-5 маркийн мотоцикль миний мотоцикль мөн байна, би өөрийнхөө мотоциклийг бүрэн бүтэн хүлээж авлаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Дийн мэдүүлсэн: ...Би 2019 оны 11 дүгээр сарын 10-ны орой 18 цагийн үед Ч.Дийнд байхад Б мод хөрөөддөг хөрөөг нь авчирч өгөөд бид гурав хууч хөөрч сууж байгаад гараад ирсэн чинь гадна байсан Б мотоцикль байхгүй болсон байхаар нь бид гурав мөрийг нь хөөгөөд явсан чинь нэг хүн гудамжинд байсан машины чиргүүлийн хажууд тавьсан асаах гээд оролдож байгаад бид нарыг хараад зугтаагаад цааш яваад өгөхөөр нь араас нь мөрийг нь хөөгөөд айлын хашаан дотор хашаа налаад зогсож байхад нь очиж барьж авсан чинь Г гэдэг залуу байсан. Тэгээд чи яах гэж хүний мотоциклийг авч байгаа юм гэж асуухад манай хоёр найз аймаг явах гээд унаа байхгүй учраас унуулж явуулах гэж байсан юм гэж хэлсэн. Бид гурав мотоцикль байсан газраар очиж харахад нэг хүний гутлын ул мөр байсан. Өөр хүний гутлын ул мөр байхгүй байсан. Би Б хулгайд алдсан мотоциклийг харсан. Улаан хүрэн өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Дмэдүүлсэн: ...Л.Г миний төрсөн хүү байгаа юм. Би Гийг хүний мотоцикль түрж яваад цагдаад баригдсан гэж сонссон. Миний хүү хөрөө рам дээр ажиллаж цалин авдаг. Өөрийн гэсэн хөрөнгө байхгүй учраас цалингаараа өөрийнхөө амьдралыг залгуулдаг. Миний хүү 1994 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн О суманд төрсөн. Айлын 3 дахь хүү байгаа юм. Даруу төлөв зантай, дуугүй, ноомой, хүний үгээр байдаг. Миний хүү ямар нэгэн зөрүүд зан байхгүй. Эхнэр, хүүхэдгүй бөгөөд урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй. Өөрийнх нь нэр дээр мал байдаггүй. Надад 7 тооны үхэр байгаа бөгөөд энэ нь Гийнх болох юм...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Б мэдүүлсэн: ...Л.Г миний төрсөн дүү байгаа. Би Гийг мотоцикль хулгайлсан гэх гэмт хэрэгт хэрэгт шалгагдаж байгаа талаар мэднэ. Миний дүү хөрөө рам дээр ажиллаж сард дундажаар 750.000 төгрөгийн цалин авдаг. Миний төрсөн дүү Г даруу төлөв зантай. Бид нар Архангай аймгийн Цэнхэр суманд амьдардаг. Элдэв муу зуршил байхгүй бөгөөд гэр орныхоо ажлыг ганцаараа хийдэг, амьдрал ахуйгаа авч явдаг хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Л.Гийн мэдүүлсэн: ...Тогтоолтой холбоотой санал, хүсэлт байхгүй. Миний үйлдэлтэй уг тогтоол тохирч байна. Би хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би мотоциклийг буцааж өгсөн. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 хуу/

“Хас үнэлгээ” ХХК-ны 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 263 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 34 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 36 хуу/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2019 оны 11 дүгээр сарын 10-ны орой Ааймгийн Ц сумын Тбагийн Г хороолол Згаас иргэн Х.Б эзэмшлийн улаан хүрэн өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль хулгайлагдаж, 1.000.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Л.Г нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2019 оны 11 дүгээр сарын 10-ны орой А аймгийн Ц сумын Т багийн Г хороолол Заас иргэн Х.Б эзэмшлийн улаан хүрэн өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлахыг завдаж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Б мэдүүлсэн “Би 2019 оны 11 дүгээр сарын 10-ны орой 18 цаг 00 минут өнгөрч байхад мотоцикльтойгоо Д гэдэг айлд мод хөрөөддөг хөрөөг нь хүргэж өгөөд гэрт нь сууж байгаад гараад ирсэн чинь гадна байсан миний мотоцикль байхгүй болсон байхаар нь мөрийг нь хөөгөөд явсан чинь нэг хүн гудамжинд байсан бөгөөд машины чиргүүлийн хажууд тавьсан асаах гээд оролдож байгаад намайг мотоциклио хайгаад очиход зугтаагаад цааш яваад өгсөн бөгөөд араас нь мөрийг нь хөөгөөд айлын хашаан дотор хашаа налаад зогсож байхад нь очиж барьж авсан чинь Г гэдэг залуу байхаар нь чи яах гэж миний мотоциклийг авч байгаа юм гэж асуухад манай хоёр найз аймаг руу явах гээд унаа байхгүй, унуулж явуулах гэж байсан юм гэж хэлсэн. Миний хулгайд алдсан мотоцикль улаан хүрэн өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/, мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Дийн мэдүүлсэн “Би 2019 оны 11 дүгээр сарын 10-ны орой 18 цагийн үед Ч.Дийнд байхад Б мод хөрөөддөг хөрөөг нь авчирч өгөөд бид гурав хууч хөөрч сууж байгаад гараад ирсэн чинь гадна байсан Б мотоцикль байхгүй болсон байхаар нь бид гурав мөрийг нь хөөгөөд явсан чинь нэг хүн гудамжинд байсан машины чиргүүлийн хажууд тавьсан асаах гээд оролдож байгаад бид нарыг хараад зугтаагаад цааш яваад өгөхөөр нь араас нь мөрийг нь хөөгөөд айлын хашаан дотор хашаа налаад зогсож байхад нь очиж барьж авсан чинь Г гэдэг залуу байсан. Тэгээд чи яах гэж хүний мотоциклийг авч байгаа юм гэж асуухад манай хоёр найз аймаг явах гээд унаа байхгүй учраас унуулж явуулах гэж байсан юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Дмэдүүлсэн “Би Гийг хүний мотоцикль түрж яваад цагдаад баригдсан гэж сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Б мэдүүлсэн “Би Гийг мотоцикль хулгайлсан гэх гэмт хэрэгт хэрэгт шалгагдаж байгаа талаар мэднэ” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/, Л.Гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Тогтоолтой холбоотой санал, хүсэлт байхгүй. Миний үйлдэлтэй уг тогтоол тохирч байна. Би хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна”, “би мотоцикль авсан нь үнэн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч Ө овогт ЛГийг бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Л.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Л.Гийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Л.Г нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогчид төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх ба шүүгдэгч Л.Г нь өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Л.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх боломжтой гэж үзлээ. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.6, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овогт ЛГийг бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1, 188, 189 дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Л.Гийн тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч Л.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Л.Гийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх  тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Л.Гт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ