Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/57

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: А.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дэлгэрмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт А Бт холбогдох 1912004170032 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Тсуманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Ухотын,,, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, С овогт А Б /РД:,,,/  

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Ааймгийн Тсумын Б багийн нутаг Ш гэх газар иргэн Н.А архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж, бие эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Мөрдөн байцаалтын шатанд 1912004170032 дугаартай эрүүгийн хэргээс:   

                                

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Аийн мэдүүлсэн: ...2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Тариат сумаас Цахир сум руу хуриманд яваад орой 20 цагийн үед Тариат сумын Бөөрөлжүүт багийн нутаг Шонт гэх газар байх Оахынд ирцгээсэн. Би тухайн үед согтуу байж байгаад Бтэй маргалдаж Б намайг зодсон байсан. Намайг Дах эхнэрийн хамт манай гэрт хүргэж өгсөн. Тухайн үед би нилээн согтуу байсан. Б намайг гараараа цохисон. Миний баруун нүд рүү цохиж нүд хавдаж, хөхөрч, хөмсөг задарч 3 оёдол тавиулсан. Шүдний паалан хагарсан, зүүн талын сөврөгдөс цөмөрсөн гэмтлүүд учирсан. Намайг хэдэн удаа цохисон талаар сайн мэдэхгүй байна. Миний баруун нүд рүү цохиж нүд хавдаж, хөхөрч, хөмсөг задарч 3 оёдол тавиулсан. Шүдний паалан хагарсан, зүүн талын сөврөгдөс цөмөрсөн гэмтлүүд учирсан. Тухайн үед О, Б, Ч, Дах нар байсан. Бид нар хуриманд яваад согтуу ирцгээсэн. Би нилээн согтуу байсан. Б архи хэрэглэсэн байсан бөгөөд хэр зэргийн согтуу байсныг нь мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Аийн дахин мэдүүлсэн:...Гэмтлийн зэрэгтэй санал нийлж байна. Одоо миний бие зүгээр болсон. Надад одоо гомдол санал байхгүй, миний бие зүгээр болсон. Миний эмчилгээний зардалд А.Б 400.000 төгрөг өгсөн. Энэ хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Х мэдүүлсэн:...Би тухайн өдөр Оахын охины найранд Архангай аймгийн Цахир сум руу яваад орой 22 цагийн үед буцаад Архангай аймгийн Тариат суманд ирэхдээ цайны газрын урд хүн буулгаж байхад А, Б нар маргалдаж байгаад А Бийн нүд рүү нь цохичихоор нь би салгаад өөр машинд суулгаад Оахынд очсон. Найр болж байгаа айлын гадаа очиход А машин дотор унтаж байгаа харагдсан. Б буугаад найранд сууж байсан. Сүүлд нь А босч ирээд Бтэй маргалдаж нүд рүүгээ цохиулчихсан байсан. Тухайн үед зодолдсон эсэхийг би хараагүй. Бийн баруун нүд хөхөрч хавдсан байсан. Аийн баруун нүд нь хавдчихсан байсан. Өөр ямар нэгэн бэртэл гэмтлийн талаар мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Чийн мэдүүлсэн: ...Тухайн өдөр Цахир сум руу хуриманд яваад буцаад Тариат суманд 20 цагийн үед ирцгээсэн. Ирэх замдаа А, Б нар хоорондоо маргалдаж Б нь цохиулсан. Дараа нь хурим болж байгаа газар очоод Б Аийг цохичихлоо гэж байсан. Би тухайн найранд үйлчилж байсан болохоор юу болсныг хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.О мэдүүлсэн:...Манай нөхөр 2019 оны 07 дугаар сарын 06-ны өглөө хуриманд Архангай аймгийн Цахир сум руу явсан бөгөөд тухайн орой 12 цагийн үед Дах манай нөхөр Аийг хүргэж ирсэн. А ирэхдээ хүнд зодуулсан гээд нүд нь хөхөрч хавдсан, цус гойжсон байдалтай ирсэн. Тэгээд маргааш өглөө нь Архангай аймгийн Тариат сумын эмнэлэг орж үзүүлээд баруун нүдний доод зовхиндоо 3 оёдол тавиулсан. Манай нөхөр Аийн баруун нүд нь хөхөрч хавдсан бөгөөд доод зовхиндоо 3 оёдол тавиулсан, мөн зүүн сөврөгдөс хугарсан, 4 шүдний паалан хагарсан, баруун хөмсөг язарсан гэмтлүүд учирсан байсан. Өөр бэртэл гэмтэл байгаагүй. Би тухайн үед байгаагүй бөгөөд Б гэдэг хүн манай нөхрийг зодсон гэж О, Дах нар хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч А.Бийн мэдүүлсэн: ...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 19 цагийн үед Тариат сумаас Цахир сумын төв ороод бэр хүргэж өгөөд буцах замдаа Тариат сумын урд байдаг цайны газрын урд зогсож хүн буулгаад машинд байсан хүмүүс бүгд буугаад хувцсаа янзлаад байж байтал А намайг дуудаад байхаар нь би очтол миний баруун нүд рүү гараараа цохихоор нь бид хоёр хоорондоо зодоон хийтэл хүмүүс салгаад аваад явсан. Хүмүүс бид хоёрыг салгаад машинд суулгасан боловч бид хоёр Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн Шонт гэх газар машинаасаа буугаад дахин зодолдсон. Бид хоёрын хэн хэн нь согтуу байсан бөгөөд ямар шалтгааны улмаас зодоон хийснээ сайн мэдэхгүй байна. Би Аийн нүд хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 69-71 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 309 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. Иргэн Н.Аийн биед гэмтэл учирчээ. 2. Н.Аийн биед тархи доргилт, баруун хацарт зөөлөн эдийн няцралт, өвчүүний баруун доод хэсэгт цус хуралт, баруун нүдний гадна талд, хөмсөгний дотор дээд хэсэгт, хамрын нурууны зүүн  хэсэгт зулгаралт гэмтэл учирчээ. 3. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх тул хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснн. 5. Учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 6. Тархи доргилт, баруун хацарт зөөлөн эдийн няцралт, баруун нүдний доод зовхинд шарх, зөөлөн эдийн няцралт гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт, өвчүүний баруун доод хэсэгт цус хуралт, баруун нүдний гадна талд, хөмсөгний дотор дээд хэсэгт, хамрын нурууны зүүн хэсэгт зулгаралт гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар биеийн гадаргуугийн 10 хувьд хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 7. 3-р шатлалын эмнэлэгт онош тодруулсан материал ирвэл дүгнэлтийг нэмэлтээр гаргана...гэх дүгнэлт /хх-ийн 57-58 хуу/  

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 84 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 72-73 хуу/ 

Хохирогчийн хүсэлт /хх-ийн 93 хуу/ зэрэг болно. 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр А аймгийн Тсумын Ббагийн нутаг Шгэх газар иргэн Н.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч А.Б нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр А аймгийн Т сумын Б багийн нутаг Шгэх газар иргэн Н.А архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Аийн мэдүүлсэн “Би тухайн үед согтуу байж байгаад Бтэй маргалдаж Б намайг зодсон байсан. Б намайг гараараа цохисон. Миний баруун нүд рүү цохиж нүд хавдаж, хөхөрч, хөмсөг задарч 3 оёдол тавиулсан. Шүдний паалан хагарсан, зүүн талын сөврөгдөс цөмөрсөн гэмтлүүд учирсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21, 22-23/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Х мэдүүлсэн “Би тухайн өдөр Оахын охины найранд Архангай аймгийн Цахир сум руу яваад орой 22 цагийн үед буцаад Архангай аймгийн Тариат суманд ирэхдээ цайны газрын урд хүн буулгаж байхад А, Б нар маргалдаж байгаад А Бийн нүд рүү нь цохичихоор нь би салгаад өөр машинд суулгаад Оахынд очсон. Найр болж байгаа айлын гадаа очиход А машин дотор унтаж байгаа харагдсан. Б буугаад найранд сууж байсан. Сүүлд нь А босч ирээд Бтэй маргалдаж нүд рүүгээ цохиулчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Чийн мэдүүлсэн “Ирэх замдаа А, Б нар хоорондоо маргалдаж Б нь цахиулсан. Дараа нь хурим болж байгаа газар очоод Б Аийг цохичихлоо гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.О мэдүүлсэн “А ирэхдээ хүнд зодуулсан гээд нүд нь хөхөрч хавдсан, цус гойжсон байдалтай ирсэн. Тэгээд маргааш өглөө нь Архангай аймгийн Тариат сумын эмнэлэг орж үзүүлээд баруун нүдний доод зовхиндоо 3 оёдол тавиулсан. Манай нөхөр Аийн баруун нүд нь хөхөрч хавдсан бөгөөд доод зовхиндоо 3 оёдол тавиулсан, мөн зүүн сөврөгдөс хугарсан, 4 шүдний паалан хагарсан, баруун хөмсөг язарсан гэмтлүүд учирсан байсан. Би тухайн үед байгаагүй бөгөөд Б гэдэг хүн манай нөхрийг зодсон гэж О, Дах нар хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48/, мөрдөн байцаалтын шатанд А.Бийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 19 цагийн үед Тариат сумаас Цахир сумын төв ороод бэр хүргэж өгөөд буцах замдаа Тариат сумын урд байдаг цайны газрын урд зогсож хүн буулгаад машинд байсан хүмүүс бүгд буугаад хувцсаа янзлаад байж байтал А намайг дуудаад байхаар нь би очтол миний баруун нүд рүү гараараа цохихоор нь бид хоёр хоорондоо зодоон хийтэл хүмүүс салгаад аваад явсан. Хүмүүс бид хоёрыг салгаад машинд суулгасан боловч бид хоёр Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн Шонт гэх газар машинаасаа буугаад дахин зодолдсон. Би Аийн нүд хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 69-71/, хохирогч Н.Аийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 309 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57-58/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч С овогт А Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч А.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч А.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч А.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт А Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бт оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч А.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ