Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 161

 

 

 

 

 

 

 

2020          02             18                                   2020/ШЦТ/161

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Г.Энхжин,

          улсын яллагч Х.Еркебулан,

          хохирогч, шүүгдэгч З.О, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл,

          хохирогч, шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Ж.Баярсайхан,

          шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Н.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт С.О, А.Н нарыг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт З.О нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909006340215 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1984 оны 9 дүгээр сарын 05-нд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл технологийн инженер мэргэжилтэй, ХААИС-д програмист ажилтай, ам бүл-5, энхэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С.Э /регистрийн дугаартай /,

 

2.Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 10-нд Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл технологийн инженер мэргэжилтэй, "Буман Ай Ти" ХХК-нд техник хангамжийн инженер ажилтай, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, З.О /регистрийн дугаартай /,

3.Монгол Улсын иргэн, 1982 оны 3 дугаар сарын 02-нд Увс аймагт төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл технологийн багш мэргэжилтэй, МУБИС-д багш ажилтай, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, А.Н /регистрийн дугаартай /,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч С.Э, А.Н нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Боловсролын Их сургуулийн урд талын автобусны буудалд хохирогч З.Отэй хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу "зүй бус харьцсан" хэмээн маргалдаж, улмаар гараараа цохих, цээж рүү нь өшиглөх зэргээр түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч З.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Боловсролын Их сургуулийн урд талын автобусны буудалд хохирогч С.Этой хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу "зүй бус харьцсан" хэмээн маргалдан, улмаар нүүрэн тус газар нь гараараа тохойлдож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт “…2019 оны 2 дугаар сарын 01-ний  өдрөөс 2 дугаар сарын 02-нд шилжих шөнө их сургуулийн ангийнхан уулзаж нилээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ингээд Очгэрэлийг гэрт нь хүргэж өгөх гээд Нэргүй багшийн машинтай дуудлагын жолоочтой явсан. Машинд Нэргүй, Очгэрэл нар муудалцаж байсан намайг Очгэрэл тохойлдож хөнгөн гэмтэл учруулсан. Тэгээд Очгэрэлийг машинаас буулгасан...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Очгэрэл зүүн тохойгоороо миний үүдэн шүд хэсэгт цохиод, баруун гараараа миний эрхтнийг базсан. ...Очгэрэлийг би газарт татаж унагаагаад газарт уначихсан байхад нь хөлөөрөө нүүр хэсэгт нь 1-2 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-25-26/,

 

Шүүгдэгч З.О шүүхийн хэлэлцүүлэгт “…2019 оны 2 дугаар сарын 01-ний  өдрөөс 2 дугаар сарын 02-нд шилжих шөнө Модны хоёрт байрлах караокед оюутан ангийн уулзаж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ингээд дуусаад Нэргүй, Эрдэнэ-Очир бид 3 машины ард суугаад дуудлагын жолоочтой явсан. Энэ үед би Нэргүйгээс Америк руу хэрхэн явах талаар асууж машинд маргалдсан. Тэгээд машинаас буухад Эрдэнэ-Очир араас гарч ирээд намайг татсаны улмаас үл ойлголцож миний цээж болон толгой хэсэгт хэд хэдэн удаа өшиглөж цохисон. Араас нь Нэргүй гарч ирэх шиг болсон. Би цаашаа харсан байсан  учир хэн гэдгийг хараагүй. Гэтэл миний цээж болон толгой хэсэгт дахин өшиглөсөн. Хэн цохиж байгааг мэдээгүй. Тэгээд хэсэг хугацаанд миний ухаан балартаж газар унасан. Харин камерын бичлэгт Нэргүй өшиглөж байгаа харагддаг. Ингээд би ухаан алдаад босоод ирэхэд хүн байхгүй байсан тул цагдаад дуудлага өгч эхнэр лүү залгаад цагдаагийн хэсэгт очсон...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Эрдэнэ-Очиртой миний араас бууж ирээд надтай барьцалдаж аваад намайг зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-33-34/,

 

Шүүгдэгч А.Н шүүхийн хэлэлцүүлэгт “…2019 оны 2 дугаар сарын 01-ний  өдрөөс 2 дугаар сарын 02-нд шилжих шөнө эхнэрийн ангийнхан уулзсан. Тэгээд би эхнэрээ очиж авахаар очсон. Тэдгээр хүмүүстэй би 1 шил болор архи хувааж уусан. Тэгээд дуудлагын жолооч дуудаж Очгэрэл, Эрдэнэ-Очир бид нар явсан. Машинд Очгэрэл нь нутаг усаар доромжилж хэрүүл маргаан эхлүүлж ширүүссэн тул машиныг зогсоосон. Тэгээд Эрдэнэ-Очир, Очгэрэл гэх дарааллаар машинаас буусан. Би машины араар тойрч очиж салгах гээд Очгэрэлийг татсан. Эрдэнэ-Очир нь Очгэрэлийг үлдээчхээд явъя гэхэд миний гар утас алга болсон байна гэж хэлсэн. Эргээд очиж Эрдэнэ-Очирын гар утсыг авах гэхэд Очгэрэл өгөхөөс татгалзсан. Би Очгэрэлийг цохиж зодоогүй, салгах гэж зууралдсан...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...би машинаасаа тэр хоёрыг холдуулах гээд хаалганаас зуураад зогсож байсан Очгэрэлийн араас нь татаж бөгсөөр нь газарт унагаасан. Тэгээд бөс хэсэгт нь хөлөөрөө амбаардах гэсэн боловч хий өшиглөсөн. Тэгээд машин руугаа явсан. Миний ард Эрдэнэ-Очир, Очгэрэл хоёр нар маргалдаад үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-196-197/,

 

Хохирогч З.О шүүхийн хэлэлцүүлэгт “…Хэрэг болох өдөр Багшийн дээдийн автобусны буудал дээр машинаас буух үед Эрдэнэ-Очиртой барилцаж цохиулсан. Үүний улмаас чихний араас цус гарсан, нүд ам хөхрөлт няцралт үүссэн. Тухайн үед Нэргүй багшийг оролцсон зэргийг мэдээгүй хэдий ч камерын бичлэгээс харсан. Би  Эрдэнэ-Очироос хохирол төлбөр нэхэмжлэхгүй...”гэв.

түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн "...2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө их сургуулийн ангийн уулзалтад "Мичид" зочид буудалд очсон. Тэгээд тэндээ ууж идэж байгаад шөнийн 04 цаг 30 минутын үед гараад гэрлүүгээ харих гээд хуучин их сургуулийн ангийн Эрдэнэ-Очир, багш Нэргүй нарын хамт нэг таксинд суусан. Тэгээд гэрлүүгээ харих замдаа Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Багшийн Их сургуулийн замын урд хэсэгт автобусны буудал дээр машин дотроо Эрдэнэ-Очир, Нэргүй нартай маргалдсан. Тэгээд машинаас буугаад жаахан маргалдсандаа хоорондоо Эрдэнэ-Очиртой нь эхлээд барьцалдаж авсан. Тэгсэн чинь Эрдэнэ-Очир миний гэдэс, толгой, цээж, нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн. Би "боль" гэж хэлсэн боловч Эрдэнэ-Очир намайг зодсоор байсан. Тэгээд би толгойгоо даахгүй газарт унасан..." гэсэн мэдүүлэг /хх-н 8-9/,

 

Хохирогч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт “…Машинд маргалдах үед Очгэрэл нүүрэн тус газарт тохойлдсоны улмаас үүдэн шүд унасан. Иймд надад хөнгөн хохирол учирсан. Би хохирлын 2.808.000 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн боловч уг төлбөрийг нэхэмжлэхгүй...”гэв.

түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн "...2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Очгэрэлийг гэрт нь хүргэж өгөх гээд Нэргүйгийн машинтай дуудлагын жолоочтой явж байх үед Очгэрэл миний зүүн хажуу талаас тохойлдож цохин үүдэн шүдийг гэмтээсэн. Тухайн үед Нэргүй багш миний хажууд байсан. Би тэр үедээ гомдол гаргаж шүүх эмнэлэгт үзүүлээгүй байж байгаад миний үүдэн шүд өвдөөд, хөдлөөд байсан болохоор үзүүлсэн юм..." гэсэн мэдүүлэг /хх-н 11/,

 

Шинжээч эмч Т.Чимэд-Очирын “...С.Эын шүдийг 2019 оны 02 дугаар сарын 02-нд хэрэг болсон үе хүртэлх хугацаанд эдгэрч хөдөлгөөнгүй болсон уу? эсхүл хөдөлгөөнтэй хэвээр байсан эсэх талаар эмнэлгийн материалд байхгүй. Иймээс С.Эын шүдийг 2002-2005 онуудад хөдөлдөг байсан болохыг тогтоох боломжгүй. Тухайн хүний шүд гэмтлийн улмаас сулрах, хөдөлгөөнтэй шүдийг эмчилгээний үр дүнгээр авах, хөдөлгөөнгүй шүдийг цохиж булгалах зэрэгт ялгаа байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-н 73/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹1998 тоот актын “…З.Оийн биед баруун нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, тархи доргилт, баруун чихэнд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. ...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой…” гэсэн дүгнэлт /хх-14/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹2824 тоот актын “…С.Эын биед зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд тогтмол нөлөөлөхгүй…” гэсэн дүгнэлт /хх-15/,

 

Хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹448 тоот актын “…Шүүхийн    шинжилгээний    үндэсний    хүрээлэнгийн    шинжээч    эмч О.Болороогийн гаргасан 2824 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. ...С.Эын зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь тухайн гэмт хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлт /хх-65-66/,

 

Хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹1215 тоот актын “…Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Золжаргалын 2019 оны 02 сарын 12-ны өдрийн 1998 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. ...З.Оийн нэмэлтээр гаргаж өгсөн баримтад тусгагдсан гэмтлүүд нь урьд гаргасан гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. ...З.Оийн биеийн байдалтай холбоотой шинэ нөхцөл байдал илэрсэнгүй…” гэсэн дүгнэлт /хх-173-174/,

 

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-37, 207, 208/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35, 36, 209/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-38, 41, 205/, хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-40, 42, 203-204, 206/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-210-212/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч С.Э, А.Н нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Боловсролын Их сургуулийн урд талын автобусны буудалд хохирогч З.Отэй хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу "зүй бус харьцсан" хэмээн маргалдаж, улмаар гараараа цохих, цээж рүү нь өшиглөх зэргээр түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч З.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Боловсролын Их сургуулийн урд талын автобусны буудалд хохирогч С.Этой хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу "зүй бус харьцсан" хэмээн маргалдан, улмаар нүүрэн тус газар нь гараараа тохойлдож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч З.О, С.Э, шинжээч эмч Т.Чимэд-Очир нарын мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №1998 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №2824 дугаартай дүгнэлт, Хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹448, ¹1215 дугаартай дүгнэлтүүд, Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч З.О, С.Э, А.Н нарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч С.Э, А.Н нар нь бүлэглэн хохирогч З.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

мөн шүүгдэгч З.О нь хохирогч С.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч С.Э, А.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

мөн шүүгдэгч З.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй хэдий боловч шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд уг гэмт хэрэг нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны өдөр шилжих шөнө үйлдэгдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж тус тус заажээ. 

Хуулийн дээрх заалтуудаас харахад шүүгдэгч С.Э, А.Н, З.О нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.  

 

Иймд шүүгдэгч С.Э, А.Н, З.О нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.Э нь хохирогч З.Оийн эмчилгээний зардалд 625.000 төгрөгийг төлсөн, мөн хохирогч С.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Очгэрэлээс 2.808.000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүгдэгч, хохирогч нар нь бие биедээ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүх хуралдаанд илэрхийлсэн тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.   

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С.Э, А.Н нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч З.О Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э, З.О, А.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Э, А.Н, З.О нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 2 ширхэг СиДи-г хэрэгт  үлдээсүгэй.

 

           4.Шүүгдэгч С.Э, А.Н, З.О нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.  

 

          6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Э, А.Н, З.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР