Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/63

 

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж

            Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Удвал

Шүүгдэгч: А.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Пүрэвдорж нарыг оролцуулан, гэрч Д.Сг байлцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт А Мд холбогдох 1912007540371 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Дугаар /С% Цэцэрлэг

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн Сумч хорооллын 01-01 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй Д овогт А М /РД: ../  

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч А.М нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний орой Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн Жаргалант хорооллын 04-05 тоотод хохирогч Г.Гзодож, эрүүл мэндэд нь баруун талын чамархайн заадаснаас эхлэн дагзны баруун хэсгээс доош дагзны суурь хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, зүүн дух, чамархайн хэсгийн эдэд тархи няцралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.М мэдүүлэхдээ: Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогч болох Гийн гаргасан гомдол, санал бүх хохирлыг барагдуулсан. Хохирогч гомдолгүй гэсэн. Тиймээс шүүхээс надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв. 

 

Мөрдөн байцаалтын шатанд 1912007540371 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Гийн мэдүүлсэн: ...2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би өөрийн гэр болох Архангай аймгийн Чулуут сумын Жаргалантын 04-06 тоотод байж байхад М, Л нар 18 цагийн үед гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд тэр 2 архи ууна гээд архи, пиво авч орж ирсэн. Би тэр хоёрын задалсан 0.5 литрийн “Улаанбаатар” нэртэй архинаас 2 хундага уусан. Би өглөө хуралтай байгаагаа хэлээд архи уухгүй гэтэл М нь гэрээсээ хөөлөө гээд эхнэртэй хэрэлдээд гэрт агсан тавиад чам шиг баньди дараа гэж юу байдаг юм гэж хэлээд доромжлоод байсан. Тэгж байснаа тэр хоёр намайг гаргаад өг гэхээр нь би гараад очтол М тэр хоёр эвлэрээд байж байснаа хүзүүнээс базаад намайг ухаан алдуулж унагаасан. Би тэгээд юу болсон талаар санахгүй байгаа. Би тэр үед /21 цагт/ ухаан алдаад өглөө нь /үүрээр/ 04 цагт сэрсэн. М намайг боож унагаахад гавал яс цуурч язарсан байсан. Миний хүзүү чихээр янгинаж өвдөөд байгаа. Миний биед учирсан гэмтлийг М учруулсан. Би 2 хундага архи уусан. М, Л нар манай гэрт авчирсан архиа бараг ууж дуусгасан. Манай гэрт М, Л нар орж ирээд дуулаад орилолдоод байхаар нь би өглөө эрт ажилтай гэсэн чинь гэрээсээ хөөлөө гээд гэрт агсан тавиад ширээ цохиод босч ирээд байсан. М миний мэдэхээр архи уусан үедээ ширүүн зан авиртай. Надад одоогоор 500.000 төгрөгийн зардал учраад байна. Цаашид томографид харуулна, эмчилгээ хийлгэнэ гээд мөнгө гарах байх. Эмчилгээний төлбөр мөнгийг өгч барагдуулбал гомдолгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Лын мэдүүлсэн: ...2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би хувийн ажлаар сумын төв орж ирээд 15 цагийн үед байх, Цагаанай гэдэг хүний дэлгүүрийн үүдэнд Мтай тааралдаад дэлгүүр орсон чинь дэлгүүр дотор Г юм аваад зогсож байсан. Би нэг их юм яриагүй байсан чинь Г өнөөдөр манай эхнэрийн төрсөн өдөр гэж Мтай ярьж байсан. Би ярианд нь оролцоогүй хараад байж байсан чинь Г гараад явсан. М бид хоёр 2.5 литрийн 2 пиво аваад хоёулаа хувааж уугаад 18 цаг болж байхад М Гийн эхнэрийн төрсөн өдөр, хоёулаа Гийн ангийн хүүхэд байсан юм чинь хамт оръё гээд байхаар нь 1 архи, 1 том пиво, ундаа, чихэр, жимс аваад Гийнд ороход Г, түүний эхнэр, Э, Б нар бас танихгүй 2-3 эмэгтэй хүмүүс байсан. Тэнд хүмүүс архи ууж байсан бөгөөд надад архи өгөхөөр нь би өгсөн архийг нь уугаад байсан чинь нилээн согтсон байсан. Зарим үед юу болсныг би санахгүй байгаа. Тэгээд би бөөлжөөд овоо ухаан ороод явдаг ч юм бил үү гээд гараад мотоциклио түрээд хашаанаас гарсан чинь хашааны гадаа шиг санагдаад байна, Г, М хоёр ноцолдоод байх шиг байсан. Би мотоциклио түрээд хашаанаас нь жаахан холдоод явж байтал хүмүүс шуугилдаад хүн алчихлаа, цагдаа дуудаарай гээд орилоод байхаар нь би яаж бас яваад өгөх юм гэж бодоод буцаад очсон чинь Гхоёр хажуугаас нь 2 хүн сугадаад хашаа руугаа орж байсан. Тэгээд би дахиж ороогүй байж байтал цагдаа ирээд М бид хоёрыг аваад цагдаагийн хэсэг дээр авчирсан. Г, М нар юунаас болж маргалдсаныг нь би мэдэхгүй байна. М бид хоёрыг ороход 2-3 танихгүй эмэгтэй хүмүүс байсан бөгөөд тэр хүмүүс нь намайг архиар зөндөө шахсан. Өмнө нь жаахан пиво уусан байсан болохоор нилээн согтсон байсан.  М Гийн биеийн аль хэсэгт цохисон талаар надад мэдэх юм байхгүй. Би нилээн согтоод гарч бөөлжөөд овоо ухаан ороод явах гээд мотоциклио түрээд хашаанаас гарахад хашааны гадаа байсан санагдаж байна, Г, М хоёр барьцалдаад авсан харагдаж байсан. Би мотоциклио түрээд явж байтал хүн алчихлаа гээд хүмүүс орилохоор нь би буцаад очтол Гхоёр хүн хажуугаас нь түшээд хашаа руу нь орсон. Би Мтай хамт зогсож байтал цагдаа ирээд бид хоёрыг аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Эмэдүүлсэн: ...2019 оны 11 дүгээр сарын 21-ний орой би ажил дээрээ байж байгаад орой 22 цаг өнгөрөөгөөд гэр рүүгээ явж байтал манай дүүгийн хүүхэд Одончимэг над руу утсаар яриад хаана явж байна гэхээр нь би гэртээ харих гэж явна гэсэн чинь эмнэлэг дээр хурдан хүрээд ир, бид нар эмнэлэг дээр ирчихсэн байна гэхээр нь яасан юм, юу болсон юм бэ гэсэн чинь утсаа салгасан. Тэгээд би эмнэлэг дээр хүрээд иртэл манай хүү Г ухаангүй байсан бөгөөд урдаас юм хэлэхгүй хурхираад байгаа юм шиг байсан. Би шөнөжин хүүгийнхээ хажууд сууж хоносон бөгөөд шөнө 4 цаг болж байхад ээжээ гэхээр нь би яасан миний хүү гэсэн чинь миний чихнээс юу гойжоод байгаа юм бэ гэхээр нь чих рүү нь хуруугаа хийгээд үзсэн чинь зүгээр байсан. Би толгойг нь илэх гэсэн чинь яах юм бэ ээж хэрэггүй гэхээр нь дагз руу нь хүрэх гэсэн чинь чичрээд толгойгоо миний гарнаас зайлуулаад байсан. Тэр өдөр манай бэр А төрсөн өдөр болсон. Би үдээс хойш барилгын даамалдаа хэлээд жаахан чихэр боов гэр рүүгээ дөхүүлж өгөөд гэртээ ороход манай хүү маргааш аймагт сургалттай гэнэ, би оройдоо хүрээд ирнэ, ирээд хоёулаа идшиндээ явъя гэж ярьж байсан. Би хүүтэйгээ цуг гараад манай хүү дэлгүүрийн үүдэнд буугаад би цаашаа ажил руугаа явсан. Манай хүү намайг та орой эрт ирэх үү гэхээр нь ээж нь эрт ирэхийг бодноо, ээж нь ирээд аятайхан хоол хийж өгье, өөр яах вэ дээ гэж хэлээд явсан. Эмнэлэг дээр хоноод маргааш нь манай хүү арай гайгүй болохоор нь би юу болсон юм гэсэн чинь би дэлгүүрт үлдээд та явсан чинь дэлгүүр дотор ангийн хүүхдүүд болох О.Л, А.М хоёртой тааралдсан гэж хэлсэн. Манай хүү А.Маар ширээ хийлгэсэн бөгөөд тэрнийхээ 80.000 төгрөгийг нэхэхээр нь надад одоо мөнгө алга, дараа долоо хоногоос цалин буухаар өгье, маргааш аймаг руу явах гээд байна, өнөөдөр эхнэрийн төрсөн өдөр болж байгаа хоол хийж өгөх гээд ногоо аваад явж байна гэж хэлсэн чинь орой очно гэж хэлээд яваад өгсөн гэсэн. Тэгээд манай хүүхдүүд хоолоо хийж байтал М, Л хоёр орж ирэхдээ хоёулаа архи пиво авчихсан орж ирсэн гэсэн. Манай хүүгийнд үзээд өгье гэсэн ч архи, пиво байгаагүй гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 17-20 хуу/ 

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Эийн мэдүүлсэн:...2019 оны 11 дүгээр сарын 21-ний орой манай хадам ах болох Гийн эхнэр А төрсөн өдөр болоод би эхнэртэйгээ хамт Г ахынд ороход Г ах, эхнэр, хүүхэдтэйгээ хамт байсан. Эхнэр бид хоёрыг орж ирсний дараа Ггэдэг эмэгтэй нилээн согтуу орж ирсэн. Тэгээд бид нарыг байж байтал гаднаас Л, М нар орж ирсэн бөгөөд орж ирэхдээ архи, пиво барьчихсан орж ирээд А эгчид архи, пиво, жаахан чихэр, печень гэсэн юмнууд төрсөн өдрийн бэлэг гэж өгсөн. Бид нар Г ахыг Г гэж дууддаг. Тэр үед Г ах хоол хийж байсан. Би нялх хүүхэдтэйгээ орсон байсан болохоор хүүхдээ аваад өвөөгийндөө орохоор гарахад Г ах жаахан байж байгаад орж ирж хоол идээрэй гэхээр нь за гээд гарсан. Би өвөөгийнд ороод 20 минут орчим болсон байх, эргээд Г ахынд орж ирэхэд Л Ггэдэг хүнтэй маргалдаж байсан. Г ах хоол аягалж өгч байсан. Л, М хоёр авчирсан архинаасаа өөрсдөө уугаад байсан бөгөөд Г ахыг наашаа суу, архи уу гэхэд нь Г ах би архи уухгүй, маргааш аймаг явах ажилтай гэсэн чинь авгай хүүхэд авахаараа архи уухаа больчихдог юм байна тээ, худалдаж авсан ширээнийхээ 80.000 төгрөгийг өгч чадахгүй муу гуйлгачин гээд байхаар нь Г ах хоёулаа наад асуудлыг чинь сүүлд яръя, энд яриад яах вэ гэсэн чинь чи өгч чадахгүй байгаа нь үнэн биз дээ муу гөлөгөө гээд байснаа хоёулаа барьцалдаж аваад бие биенийгээ нэг, нэг удаа цохисон чинь Г ахын хөмсөг нь хагараад цус гараад хамар нь хавдаад, нүд нь хөхөрсөн. Мын нүдний дээд зовхи нь хагараад цус гарсан байсан. Тэгээд нөгөө хоёр түр салсан чинь М бие засах гээд гараад явсан. М эргэж орж ирэхдээ танай довжоон дээр хазгай гишгээд шагайгаа эвгүй болгочихлоо гээд доголоод орж ирээд намайг гутал тайлаад миний хөлийг барь гэхээр нь би чадахгүй гэсэн. Тэгээд би тэнд жаахан байж байгаад би эхнэртэйгээ гэр рүүгээ орсон. Тэгээд би орой 22 цаг болж байхад буцаад Г ахынд орох гээд хашаанд нь орсон чинь илүү гэрийн хажууд Г ахыг М газар унагаад дээрээс нь дарчихсан Б салгах гээд байж байсан. Б бид хоёр Мыг дээрээс нь татаад авсан чинь Г агаа Мын дээр нь гараад хоолойг нь боогоод одоо зодооноо больё, чамайг хаана чинь цохих юм бэ гэж байгаад ээжийнхээ гэрийг тойроод яваад өгсөн. Би гар чийдэн тусгаж явсан чинь М гар чийдэнгээ өгөөдөх гэхээр нь би чадахгүй гэж хэлсэн чинь М Г ахын ээж А эгчийн гэр рүү орсон. Гэрт Г ахын дүү О байсан чинь дүүг нь ална гээд гэрийг нь тойруулж хөөхөөр нь би ороод Мыг авч гарсан. Тэр үед Г ах байшин руугаа орсон бөгөөд араас нь М, Л, бид гурав орсон. А эгч М, Л хоёрыг одоо явчих гээд уйлаад гуйсан. Би найзуудтайгаа юм ярьмаар байна гэсэн чинь та нар юмаа яриач дээ би сууж л байя гээд гарахгүй байсан. Тэгээд сууж байгаад М Г ахад би явлаа намайг гаргаад өгчих гэхээр нь за гээд Г ах, М, Л, Б, бид тав гараад Г ах, М, Б бид дөрөв түрүүлээд хашаанаас гарсан бөгөөд Л мотоциклио аваад араас гарч ирсэн. М дахиад чи тийм овоо цохидог юм уу, одоо хоёулаа үзчихье 10 жилд байхдаа чи миний далбаан доор явдаг байсан биз дээ гээд өдөөд байсан. М Г ахыг 2 удаа цээж рүү нь түлхсэн чинь Г ах одоо болъё, зодоон цохионоор яах вэ гээд Г ах хойшоо ухраад яваад байсан. М хөөгөөд алхаж байснаа ухас гээд Г ахыг бариад авснаа тэврэлдээд зогсоод байсан. Би Бтой хамт тамхи асаах гээд зогсож байтал Г ах ар дагзаараа шууд хойшоо тас гээд аймаар дуугараад саваад унасан. Б бид хоёр гүйгээд очсон чинь М Г ахыг унасан байхад нь цохих гээд гараа далайж байхад нь Б барьж авсан. Би Г ахын хацар руу нь 2-3 удаа алгадаад сэрээгүй бөгөөд сэгсэрсэн чинь жаахан амьсгаа авахаар нь би чирээд гэр рүү нь оруулаад цагдаад дуудлага өгсөн. М Г ахынд орж ирээд архи уу гээд Г ахыг шахаад байхаар нь Г ах би маргааш ажилтай, архи уухгүй гэсэн чинь авгай хүүхэд авахаараа архи уухаа больчихдог юм байна тээ гэснээ нөгөө зарсан гээд байгаа ширээгээ яриад 80.000 төгрөг өгч чадахгүй муу гуйлгачин гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд барьцалдаж аваад бие биенийгээ нэг, нэг удаа цохисон. Би өвөөгийнд орчихоод буцаад орж ирсэн чинь М надаас архи нэхээд байсан. М Г ах хоёр бие биенийгээ нэг, нэг удаа л цохисон. Г ахын зүүн нүд хөхрөөд, хамар нь хавдсан, хөмсөг нь язраад цус гарч байсан. Г ах Улаанбаатар хот руу явсан чинь тархинд нь 3 хэсэг газар цус хурсан, гавлын яс нь цуурсан гэж байсан. Мын баруун нүд нь хавдаад зовхи нь хагараад цус гарч байсан. М өөрөө бие засах гэж гадаа гараад орж ирэхдээ танай довжоо руу эвгүй гишгээд шагайндаа юм оруулчих шиг боллоо гээд доголж орж ирээд намайг гутал тайлаад хөл бариадах гэхээр нь би чадахгүй гэж хэлсэн. Г ах архи уугаагүй. Харин нөгөө хоёр орж ирэхдээ архи уучихсан согтуу орж ирсэн. Цагдаа дээр ирээд багаж үлээлгэсэн чинь нилээн өндөр гарсан гэж ярьж байсан. Г ахаас та яагаад унасан юм бэ гэсэн чинь миний хоолойг боосон гэж хэлсэн. Та хэлэхгүй яасан юм бэ гэсэн чинь юун дуугарах вэ, юу ч мэдэхгүй байна гэж ярьж байсан. Миний бодлоор М Г ахын хоолойг боогоод ухаан алдахаар нь хойш нь түлхээд унагаасан болов уу гэж бодож байна. Г ах хойшоо маш хүчтэй тас гээд их дуутай унасан. Тэгж унахдаа тархиндаа гэмтэл авсан байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 21-24 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Бын мэдүүлсэн: ...2019 оны 11 дүгээр сарын 21-ний орой 18 цагийн үед байх, манай хажуу талын Г гэдэг залуугийн эхнэр А төрсөн өдөр болоод намайг орж ирж хоол ид гэхээр нь би орсон чинь хоол нь болоогүй, гэрт нь Г, түүний эхнэр А, М, Л, Эгийн даваанд байдаг гээд нэг эмэгтэй байсан. Хоол нь болоогүй болохоор нь би гараад урд гудамж руу ахынхаа 2 хүүхдэд хоол хийж өгөх гэж очоод тэнд нэг их удаагүй багцаагаар 30 минут орчим болоод эргээд Гийнд ирэхэд Г хашааны гадаа ганцаараа зогсож байхаар нь яасан юм бэ гэсэн чинь орж хоол ид гэхээр нь би дагаад хашаа руу нь ортол М, Л, Э гурав байсан. Тэгээд Гийн гэрт орох гэтэл Г, М хоёр барьцалдаж авахаар нь Э, Гийн эхнэр бид гурав салгаад Гаваад байшин руу нь орсон чинь араас М, Л нар орж ирээд байж байтал М хоёулаа гаръя учраа олъё гээд Гаваад гарахаар нь Э, Л, бид гурав араас нь гарсан чинь хашааны гадаа гараад Л хашаанаас мотоциклио түрж гаргаад асаагаад зүүн тийш нь харуулаад гэрлийг асаагаад тавьсан байсан. М Г хоёр мотоциклийн хойд талд гэрэлгүй газар тэврэлдээд зогсоод байсан. Би нэг их санаанд ороогүй тамхи татаад зогсож байтал Г гэнэтхэн пид гээд ар нуруугаараа толгойныхоо ар хэсэгт дагзаараа газар унахаар нь яав, юу болов гээд Э бид хоёр очоод би Мыг бариад авсан. Харин Э Галгадаад ухаан орохгүй болохоор нь сэгсэрсэн чинь ухаан орох шиг болсон. Тэгээд яаж гэртээ орсныг нь би мэдэхгүй. Би Мыг барьсан зогсож байсан. М над руу дайраад байхаар нь би дахиад Гийн гэрт орвол хүнтэй маргалдаж магадгүй гэж бодоод тэндээсээ шууд урагшаа ахынх руугаа яваад өгсөн. Гадаа харанхуй болсон мотоциклийн ард хоёулаа тэврэлдээд зогсож байсан. Тэрнээс бие биенээ цохиж зодсон зүйл байхгүй. Намайг харахад ямар ч байсан хоёулаа тэврэлдээд зогсоод байгаа юм шиг харагдсан. Тэврэлдээд зогсоод байхаар нь нэг их санаанд ороогүй байсан чинь Г шонгын мод унаж байгаа юм шиг тас гэдэргээ саваад пид гэж аймаар дуутай унахаар нь би ухаан алдаад уначихлаа гэж ойлгосон. Гэхдээ яагаад ухаан алдаад унасан гэдгийг нь би мэдээгүй. Миний бодлоор бие биенээ цохиж зодсон зүйл байхгүй. Тэгэхээр би тэврэлдэж байгаад М Гбоогоод ухаан алдуулсан болов уу гэж бодсон. Намайг гэрээс нь гарахад Г, М нар ямар нэгэн байдлаар хэрэлдэж маргалдсан зүйл байгаагүй. Намайг ирэхэд маргалдсан гээд байж байсан бөгөөд Г гэр рүүгээ орох гэснээ болиод Мтай барьцалдаад авсан. Г, М нар хоёулаа зодолдсон юм шиг байна лээ, Мын баруун хөмсөгнөөс цус гарсан, Гийн нүд хавдаад хөмсөг хавиас нь цус гарсан байсан. Өөр ямар нэг бэртэл гэмтэл харагдаагүй. Намайг гаднаас орж ирэхэд М би өөрөө довжоо руу хазгай гишгээд шагайгаа эвгүй болгочихлоо гэж хэлээд сууж байсан. Г даваа гаригт хот руу явсан бөгөөд очоод үзүүлсэн чинь тархинд нь 3 хэсэг газар цус хурсан, гавал тархины яс нь цуурсан байна гэж томографи дээр нь гарсан гэж эхнэр нь хэлсэн. Өөрөө нэг их сайн ярьж чадахгүй байгаа юм шиг байна лээ. Г архи уугаагүй, эхнэртээ хоол унд хийж өгч байгаа гээд байгаад байсан. М, Л хоёр нилээн согтуу байсан. М бол гайгүй юм шиг харагдаж байсан. Би Гээс яагаад газар унасан талаар нь асуух гээд орсон чинь эмнэлэгт хэвтсэн гэж байсан. Сүүлд нь эмнэлгээс гарч ирэхээр нь гэрт нь орсон чинь тариа хийлгэчихээд унтаж байна гэж хэлэхээр нь бас уулзаж чадаагүй гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Ж мэдүүлсэн: ...2019 оны 11 дүгээр сарын 21-ний орой 21 цагийн үед эмнэлгээс утсаар ярьж Г гэдэг хүн ухаан алдаж унаад хөлс нь цутгаад байна гэсэн дуудлага ирэхээр нь би гэрээсээ гараад ажил дээрээ очоод эмнэлгийн багаж хэрэгслээ аваад дуудлаганд очтол эмнэлэг рүү явсан гэхээр нь би араас нь эмнэлэг орсон бөгөөд намайг эмнэлэг рүү ороход үүдний жижүүрийн өрөөний орон дээр Хүрэм багийн дарга Г хэвтэж байсан. Намайг үзэхэд Г өөрөө ухаантай байсан бөгөөд  хаана чинь өвдөж байна гэсэн чинь толгойны ар хэсэг дагз руу халуун оргиод өвдөөд байна гэхээр нь би нуруу нугасандаа гэмтэл авсан байж магадгүй гээд 2 давхар руу насилкаар зөөж оруулаад даралтыг нь үзэхэд 110/70-тай байсан, мөн пульс нь 87-той байсан бөгөөд өвдөж байгаадаа зовиурласан уу яасан их дуу муутай байсан. Өвчтөний биеийн байдал ерөнхийдөө хүндэвтэр байсан бөгөөд толгой тархиндаа гэмтэл авсан байж магадгүй гэж би оношилсон. Дагзыг нь дараад үзэхэд өвчтэй бамбалзаж, хавдаж, цөмөрсөн янз бүрийн юм мэдэгдээгүй. Дагзыг нь тэмтэрч үзэж байхад хөндлөн байдалтай хуруу хэрийн бүдүүн ястай байхаар нь энэ яс байсан юм уу, яс шинээр үүссэн юм уу гэж өөрөөс нь болон эхнэрээс нь асуухад хуучин байсан юм гэж хэлж байсан. Хэвлий хэсгийн үзлэгт ямар нэг гэмтэл байхгүй, ил харагдах шарх сорви байгаагүй. Зүүн хөмсөг язарч бага зэрэг цус гарсан байсан. Хүзүүний зүүн хажууд зэрэгцээд хойноос нь урагшаа төвөнх рүү нь татсан маягтай гурван хуучин хумсны сорви байхаар энэ хэзээнийх вэ хуучин сорви байна гэсэн чинь наадах чинь хуучин сорви байгаа юм гэж эхнэр нь хэлсэн. Г өөрөө хариулаагүй. Эмчилгээнд нь аналгин демидрол зэргийг өвчин намдаах зорилгоор, перацетам 5 граммаар хийсэн. Мөн тархины хаван хөөх зорилгоор лабор гэдэг 250 граммтай дусал хийсэн. Яасан, яагаад, юу болов гэсэн чинь нэг мэдсэн чинь ухаан алдаад унасан гэж ярьж байсан. Хажууд нь хамт явсан Э гэдэг залуу М гэдэг хүнтэй тэврэлдэж байснаа гэнэтхэн ар нуруу дагзаараа шууд газар унасан гэж ярьсан. Биеийн байдал ерөнхийдөө хүндэвтэр байсан бөгөөд би зохих эмчилгээг нь хийсэн. Би өвчин намдаах зорилгоор аналгин, демидрол, перацетам 5 граммаар хийсэн, тархины хаван хөөх зорилгоор 250 граммын хэмжээтэй Лабор гэдэг дусал хийсэн. Маргааш дотрын эмчид үзүүл, ер нь аймаг руу хоёрдугаар шатлалын эмнэлэгт үзүүлж тархины зураг авахуулсан нь дээр гэдгийг зөвлөсөн. Г юм яриагүй. Харин хамт явж байсан Э гэдэг залуу нь хүнтэй маргалдаад тэврэлдэж зогсож байгаад гэнэтхэн ухаан алдаад дагзаараа газар пид гээд унасан гэж хэлсэн. Г хоёр хоноод эмнэлгээс гарсан шиг санаж байна. Маргааш нь манай их эмч Л үзээд зөвлөгөө өгсөн байх...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Р мэдүүлсэн: ...2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Гийн эхнэр А төрсөн өдөр гээд намайг урихаар нь би Б гэдэг эгчтэй хамт Гийнд 17 цаг өнгөрч байхад очсон. Б эгч бид хоёрыг очиход Г, эхнэр А нь бас танихгүй 2 залуу, Э гээд залуу, нийт 5 хүн байсан. Б эгч бид хоёрыг ороход тэр хүмүүс маргалдсан байдалтай, эрэгтэйчүүд нь орж гараад яваад байсан. Г нэг тарган биеэр том залуутай маргалдаад байсан бөгөөд ширээ авсан мөнгийг нь өгөөгүй гээд хэзээ өгөх юм бэ гээд нөгөө тарган залуу яриад байсан. Намайг орохоос өмнө Г тэр тарган залуутай зодолдсон юм шиг байна лээ, Гийн хөмсөгнөөс нь цус гарсан, нөгөө залуугийнх нь нүд жаахан хавдсан харагдсан. Тэгээд жаахан байж байснаа нөгөө тарган залуу нь хамт явсан өндөр залуутайгаа хамт явлаа гэж гарахдаа Ггаргаад өгчих гэж хэлээд Г нөгөө 2 залуутай бас нэг танихгүй залуу хамт гарсан. Тэгээд нилээн байж байгаад хамт гарсан нэг залуу нь Гхажуугаас нь тэврээд оруулж ирсэн. Г хүнээр түшүүлээд орж ирэхдээ ухаан алдчихсан юм шиг, тэгсэн хэрнээ гуйваад байгаа юм шиг орж ирээд галын хажууд сууж байснаа бачуураад байна гээд цонхыг нь онгойлгоод цонхных нь хажууд суулгаад бид нар ярьж байгаад цагдаа дуудъя гээд цагдаа дуудаад бас түргэн дуудсан. Тэгээд цагдаа ирээд юу болсон талаар асуугаад нөгөө 2 залууг нь аваад явсан. Б эгч бид хоёрыг Гийн гэрт нь ороход танихгүй 2 залуу, Э гээд залуу байсан. Б эгч бид хоёрыг ороход Г нэг танихгүй тарган залуутай ширээний талаар яриад маргалдаад байсан. Бид хоёрыг орохоос өмнө Г нөгөө тарган залуутайгаа зодолдсон юм шиг байна лээ, хөмсөг нь халцараад цус гарсан, нөгөө залуугийнх нь нүд нь жаахан хавдсан байсан. Хэн гэдгийг нь танихгүй нэг залуу оруулж ирсэн бөгөөд орж ирэхдээ ухаан алдчихсан юм шиг орж ирээд, яасан юу болсон юм бэ гэсэн чинь нөгөө тарган залуутай тэврэлдэж байгаад хойшоо тас гэдэргээ саваад уначихсан гэж оруулж ирсэн. Горуулж ирсэн залуу нь тэгж  хэлж байсан. Архи, пиво уусан үгүйг нь мэдэхгүй, шуугилдаад орж гарцгаагаад байсан. Б эгч бид хоёрыг орсноос хойш 2.5 литрийн хэмжээтэй 2 пиво уусан. Өөр архи дарс уусан зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бямбасүрэнгийн мэдүүлсэн: ...2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Гийн эхнэр А төрсөн өдөр гээд намайг урихаар нь би Равжиртай хамт Гийн гэрт очсон. Рбид хоёрыг очиход Г, эхнэр А нь, танихгүй 2 залуу, бас Гийн хамаатан Э гэх залуу байсан. Тэнд байсан хоёр залуугийн нэг нь тарган шар залуу байсан, нөгөөх нь туранхай өндөр залуу байсан. Би танихгүй юм байна лээ. Г нөгөө тарган шар залуутай нь маргалдсан бололтой бие бие рүүгээ чанга, чанга яриад орж гарцгаагаад байсан. Би бодохдоо хоорондоо наймаа хийгээд мөнгө төгрөгөө өгөөгүй юм уу гэж бодсон. Тэр хоёр ширээ энэ тэр гээд яриад байсан бөгөөд хоорондоо зодолдсон байдалтай, Гийн хөмсөг язраад цус гарсан, нөгөө залуугийнх нь аль талынх нь билээ нүд нь жаахан хавдсан байсан. Тэгээд бид нар хоол идчихээд бүгдээрээ 2.5 литрийн хэмжээтэй 2 пиво хувааж уусан. Гийн эхнэр А нөгөө хоёр залууг та хоёр одоо яв, бид нар одоо амрах гэж байна гэж хэлсэн чинь нөгөө тарган залуу нь уурлаад нөгөө залуугаа явъя гээд байснаа Гнайзыгаа гаргаад өгчих гэхэд нь Г нөгөө хоёр залуутай хамт гарсан бөгөөд хамаатан нь гэх залуу мөн хамт гарсан. Тэгээд байж байснаа Г ухаан алдсан бололтой хамаатных нь Э гээд залуу хажуугаас нь тэврээд орж ирэхээр нь яасан, юу болсон юм гэсэн чинь нөгөө тарган залуутай тэврэлдээд зогсож байснаа тас гэдэргээ саваад уначихсан гэж нөгөө оруулж ирсэн залуу хэлэхээр нь цагдаа  болон эмнэлэг дуудсан. Рбид хоёрыг Гийн гэрт нь ороход Г, түүний эхнэр А бас танихгүй 2 залуу, Э гэх залуу байсан. Рбид хоёрыг гэрт нь ороход Г тарган шар залуутай маргалдаад байгаа бололтой байсан бөгөөд юунаас болсныг нь ойлгоогүй. Тэгсэн чинь наймаа хийгээд тэрнийхээ мөнгө төгрөгийг өгөөгүй гэсэн асуудлаас болоод маргалдсан юм шиг байна лээ. Сүүлдээ ширээ гээд яриад байсан чинь Гийн эхнэр А манайх энэ залуугаас ширээ авсан чинь ширээнийхээ мөнгийг нэхээд байна гэж ярьж байсан. Тэгээд цагдаа дуудаад дараа нь түргэн дуусан. Г гаднаас орж ирэхдээ ухаан алдчихсан юм шиг хажуугаас нь хамаатных нь гэх залуу болох Э тэврээд орж ирэхээр яасан юм бэ гэсэн чинь нөгөө тарган шар залуутай тэврэлдэж байгаад хойшоо тас гэдэргээ саваад уначихсан гэж ярьж байсан. Рбид хоёрыг ороход архи уусан байсан байх шуугилдаад орж гарцгаагаад байсан. Рбид хоёрыг орсноос хойш 2.5 литрийн хэмжээтэй 2 пиво уусан. Өөр архи, дарс уусан зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.С мэдүүлсэн: ...2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Гийн эхнэр А төрсөн өдөр болно гээд би 21 цаг өнгөрч байхад Г ахынд очсон бөгөөд эхнэрийнх нь төрсөн өдөр болж байгаа болохоор бэлэг өгчихөөд явъя гэж бодоод очсон. Намайг гэрт нь ороход Баянхонгорынх гээд 2 эмэгтэй, бас танихгүй 2 залуу байсан. Би гал тогооных нь өрөөнд байж байтал Г ахын эхнэр А гэртээ байсан 2 залууг яв, гэртээ харьцгаа гээд байсан чинь Г ах нөгөө 2 залуутай гараад явсан. Нэг их удаагүй гаднаас Э гэдэг залуу Гтэврээд орж ирсэн бөгөөд Э түргэн дуудаад бас цагдаа дуудсан. Би Г ахыг эмнэлэг рүү хүргэж өгсөн. Намайг Г ахын гэрт нь ороход танихгүй 2 залуу, Э гэх залуу, Баянхонгорынх гээд зүс таньдаг нэрийг нь мэдэхгүй 2 эмэгтэй хүн байсан. Г хэнтэй, юунаас болж маргалдсан талаар надад мэдэх юм байхгүй. Намайг гал тогооных нь өрөөнд байж байхад Г ах гэртээ байсан 2 залуутай хамт гараад явсан бөгөөд удаагүй Э Г ахыг тэврээд орж ирээд түргэн дуудаад эмч хүлээгээд бүтэхгүй юм байна гэхээр нь би машинтайгаа эмнэлэг рүү хүргэж өгсөн. Г ахын эхнэр А тэнд байсан 2 залууг яв, гэртээ харьцгаа гээд хөөгөөд байсан. Өөр хэрэлдэж маргалдсан хүмүүс байгаагүй. Ширээн дээр архи, пиво харагдаагүй. Байшингийн хойморт байдаг мөлхөө тавилган дээр нь архи, пиво харагдаж байсан. Тэнд байсан хүмүүс ер нь жаахан архи ууцгаасан, халамцуу байсан. Галиндав ах гаднаас орж ирээд доошоо хараад хэвтээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.А мэдүүлсэн: ...2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр миний төрсөн өдөр болсон бөгөөд төрсөн өдөр болохоос хэд хоногийн өмнө би өөрийн найз болох Равжирт миний төрсөн өдөр 11 дүгээр сарын 21-ний өдөр болно гэж хэлж байсан. Тэгсэн чинь манайд Эгийн даваанд байдаг нэг эмэгтэй орж ирээд араас нь манай найз Рорж ирсэн. Тэр үед манайд манай нөхөр Гийн 10 жилийн ангийн хүүхдүүд болох М, Л нар ороод ирсэн. М, Л хоёр орж ирэхдээ нилээн согтуу орж ирсэн бөгөөд хоёулаа 1 шил архи, 1 ширхэг 2.5 литрийн хэмжээтэй пиво, чихэр, жимс авч орж ирсэн. Л гэдэг залуу нь согтчихсон хүн, хүн рүү янз бүрийн юм яриад орилж хашгираад байхаар нь би нөхөр Гт миний төрсөн өдөр болж байхад чиний найзууд орж ирээд үймүүлээд байна, энэ хүмүүсээ явуул гэсэн чинь М нь би сайн санаж л орж ирсэн, тэрнээс өөр зүйл байхгүй гэхээр нь би за тэгвэл чи байж бай наад Лыгаа явуул гэж хэлсэн чинь М, Лыг явуулах гээд байгаа гэж хоёулаа гараад явснаа гадаа ноцолдоод нэг нь явуулна нөгөөдөх нь явахгүй гэж нилээн байж байгаад манайд буцаад орж ирээд М манай найз одоо яах ч үгүй гэж байна гээд орж ирээд манайд байсан хүмүүстэй хэрэлдэж маргалдаад байхаар нь би ирсэн хүмүүсээ хоол ундаа идэж уусан бол одоо явцгаа гэсэн чинь М гэрээсээ хөөлөө энэ тэр гээд янз бүрийн юм яриад байсан. Манайх Маас нэг модон ширээ худалдаж аваад мөнгийг нь өгөөгүй байсан бөгөөд ширээнийхээ мөнгийг нэхээд байхаар нь манай нөхөр Г одоохондоо мөнгөний боломж алга байна, цалин буухаар өгье гэсэн чинь 80.000 төгрөг өгчихөж чадахгүй муусайн гуйлгачингууд гээд хэл амаар доромжлоод байхаар нь манай нөхөр М хоёр барьцалдаж аваад бие биенээ нэг, нэг удаа цохиод бүгдээрээ гараад явсан. Би араас нь гараагүй учраас гараад зодоон хийсэн үгүйг нь мэдэхгүй. Би гэртээ нөгөө хүмүүстэй 2 хүүхэдтэйгээ байсан чинь гаднаас бүгдээрээ орж ирээд эвлэрсэн гээд байхаар нь би санаанд ороогүй байсан чинь М одоо явъя гээд хамт явсан Лыгаа аваад гарсан. Манай нөхөр ч гэсэн гарсан, би араас нь гарах гэсэн чинь чи гараад яах юм бэ байж бай гэж М хэлэхээр нь би энэ хоёр эвлэрчихсэн юм чинь яав л гэж бодоод гараагүй бөгөөд гаднаас бас 2 хүн ороод ирэхээр нь би гараагүй гэртээ үлдсэн. Гэтэл нэг их удаагүй манай хаалгыг цохиод байх шиг болохоор нь би гарах гэсэн чинь гаднаас манай нөхөр ГЭ, манай нөхрийн дүү О хоёр хажуугаас нь түшээд оруулж ирсэн. Тэр үед манай нөхөр ямар ч ухаангүй орж ирэхээр нь би Эээс юу болсон юм бэ, яасан бэ гэсэн чинь М, Г ах хоёр эвлэрсэн гээд тэврэлдээд зогсоод байснаа Г агаа хойшоо тас гэдэргээ саваад уначихсан гэж надад хэлсэн. Тэгээд Э цагдаа дуудаад дараа нь түргэн дуудсан бөгөөд түргэн удаад байхаар нь С машинаар эмнэлэг рүү хүргэж өгсөн. Мтай тэврэлдэж байгаад ухаан алдаж унаад маргааш нь үүрээр 04 цагийн үед ухаан орсон гэж манай хадам ээж надад хэлсэн. Би тэр үед хажууд нь байгаагүй бөгөөд гэртээ хоёр хүүхэдтэйгээ байсан. Тэгээд 4 хоногийн дараа Улаанбаатар хот руу яваад томографи хийлгэсэн чинь тархиндаа цус хуралттай, гавлын яс нь хугаралтай гэж онош гараад гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад гарсан. Манайх Маас 20 гаруй хоногийн өмнө нэг ширээ худалдаж аваад мөнгийг нь өгч чадаагүй байсан чинь ширээнийхээ мөнгийг нэхэхээр нь манай нөхөр одооохондоо боломж алга, цалин буухаар мөнгийг нь өгье гэсэн чинь 80.000 төгрөг өгчихөж чадахгүй муусайн гуйлгачингууд гээд хэл амаар доромжлоод та нарын багийн дарга гэж юу байдаг юм гээд манай нөхөртэй барьцалдаж аваад хоёулаа бие биенээ нэг, нэг удаа цохисон. Тэгээд гарч яваад гадаа байж байгаад буцаад орж ирэхдээ эвлэрсэн гээд орж ирсэн. Л, М нар манайд орж ирэхдээ нилээн согтуу орж ирсэн бөгөөд өдөр нь манай нөхөр дэлгүүрт М, Л хоёртой тааралдсан чинь М ширээнийхээ мөнгийг нэхэж байна лээ гэж надад хэлж байсан. М 2 удаа орж ирж байсан. Нэг удаа манайд орж ирэхдээ манай нөхрийг хамт хөдөө яваадахъя гэж авч яваад хоёулаа архи уучихсан согтуу орж ирэхээр нь би Мыг явуулах гэсэн чинь би явахгүй, танайд хононо гэсээр байгаад манайд хонож байсан. Манайх Маас ширээ худалдаж аваад мөнгийг нь өгөөгүй асуудал байгаа. Өөр өр авлага, өс хонзонгийн ямар нэг асуудал байхгүй байх. Би сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 43-46 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Г мэдүүлсэн: ...Би тэр хэргийн талаар нэг их сайн мэдэхгүй. Мд зодуулсан Г гэдэг хүн надтай адилхан Хүрэм багийн даргын ажлыг хийдэг хүн байгаа юм. Г хот руу явж байна гэхээр нь яасан юм, юу болсон бэ гээд сурсан чинь хүнд зодуулсан бие нь сайн болохгүй байна гээд хот руу явж байгаа гэж сонссон. М уг нь дуу цөөтэй, их томоотой, хүний үгнээс гардаггүй хүнд тусархуу залуу байгаа юм. Сүүлийн үед хот, аймгаар явж байгаад ирсэн. Төрсөн ах дүү олуулаа хүн байгаа юм. Манай суманд байхдаа багаас зохион байгуулсан ажилд их идэвхитэй оролцдог залуу байсан. М архи дарс уудаг үгүйг нь би мэдэхгүй байна. Архи ууж гэнэ, согтуу явж байна гэж би сонсож байгаагүй. М ер нь сүүлийн үед харагдахаа больсон байсан бөгөөд өнгөрсөн намраас суманд байгаад байгаа. Би тааралдаад юу хийж байгаа талаар нь асуухад ах Ммодоор юм хийж байгаа гэж ярьж байсан. 2018, 2019 онд мал тоологдоогүй. Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө байхгүй байх. Би сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Мын мэдүүлсэн: ...Сүүлийн үед манай дүү М бид хоёр манайд хамт модоор юм хийж байгаа бөгөөд хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна, би юм гагнуулах гээд явчихаад ирсэн чинь манай дүү М байхгүй байсан. М ээжтэй хамт байдаг юм. Тэр өдөр өнгөрөөд маргааш нь би ээжийнд очсон чинь ээж Мыг хүн зодчихсон гэнэ гэж надад хэлэхээр нь би дүүгээ чи юу хийгээд яваад байгаа юм, юмаа хийж байхгүй гэж хэлээд явсан. Хоёр хоногийн дараа эхнэр, бид хоёр ярьж байгаад нөгөө зодуулсан гэх залуугийн ээж А гэдэг хүн рүү утсаар яриад юу болсон талаар асуухад манай бэрийн төрсөн өдөр болоод тэрэн дээр архи дарс уугаад маргалдаад ийм юм болсон юм шиг байна гэж ярьж байсан. М эрүүлдээ бол янз бүрийн илүү дутуу зан байхгүй. Хүн юу гэнэ тэрүүгээр л байдаг юм. Хүнд тусархуу ёстой нөгөө байгаагаараа байдаг гэдэг шиг хүн байгаа юм. Хүнд тусархуу цагаан сэтгэлтэй хүнд муу санадаггүй, бодсон санасан зүйлээ шууд хэлчихдэг хүн байгаа юм. Архи дарс уусан үедээ надтай тааралдаж байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ хааяа архи дарс уусан гэнэ гэж сонсогдож байсан ч зодоон хийлээ гэж сонсогдож байгаагүй. М өөрийнхөө ээжтэй хамт амьдарч байгаа. Уг нь эхнэр аваад аймагт амьдарч байсан бөгөөд эхнэр нь болж бүтэхгүй байна гээд салаад хүрээд ирсэн. Мын нэр дээр ямар нэгэн мал, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө байдаг талаар би мэдэхгүй. Улаанбаатар хотод байж байгаад аймагт ирээд эхнэрээсээ салаад суманд ирээд ээжтэйгээ амьдарч байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 хуу/

 

Мөрдөн байцаалтын гэрч Д.С мэдүүлсэн:...Манай хүү М нь 2019 оны намар аймгаас ирээд надтай хамт байгаа. Миний хүү том ах болох Мхамт модоор юм хийдэг юм. Хэзээ гэдгийг нь санахгүй байна, манай хүү М нилээн согтуу ирээд унтаад өгөхөөр нь би маргааш нь яасан, яагаад, хэнтэй архи уусан юм бэ гэсэн чинь юм яриагүй. Үдээс хойш болсон чинь манай хүү М хүнтэй зодоон хийгээд хүн зодож гэнэ гээд цагдаа ирж хэлсэн. Нөгөө зодуулсан хүн нь ухаан орохгүй эмнэлэгт байна гэнэ гэж ярьсан. Би хүүгээсээ асуух гээд асуугаагүй. Сүүлд нь сонссон чинь нөгөө зодуулсан хүн нь манай хүү Мтай 10 жилд байхдаа нэг ангид байсан Г гэдэг хүүхэд байсан байна лээ. М их аймхай, хүний үгнээс гарахгүй, хүнд тусархуу, цагаан сэтгэлтэй, хүн юу гэнэ тэрүүгээр нь л явдаг хүн байгаа юм. Хүнд муу санана гэж байхгүй. Юмыг байгаагаар нь хэлчихдэг. Янз бүрийн зан байхгүй хүүхэд байгаа юм. М нэг их архи уугаад байдаггүй. Аймгаас ирснээсээ хойш хүн зодлоо гэхдээ л согтуу орж ирсэн. Тэрнээс архи уучихаад гэртээ ирж байгаагүй. Суманд ирэхээрээ ангийнхантайгаа үеийнхэнтэйгээ нийлээд хааяа нэг архи уудаг л байх. Хаана юу хийж явааг нь би нэг их асуугаад байдаггүй. Ер нь архи битгий ууж бай гэж хэлдэг. Намайг байхад яах вэ, та нар намайг үхсэнээс хойш яана гэж дандаа хэлж ярьдаг болохоор тэгдэг юм уу нэг их архи дарс уугаад байдаггүй. Манай хүү уг нь эхнэр аваад аймагт амьдарч байсан бөгөөд эхнэр нь болж бүтэхгүй байна гээд салаад хүрээд ирсэн байна лээ. Би тусад нь гаргаж өгч чадаагүй учраас одоо надтай бүртгэлтэй явдаг. Мын нэр дээр мал идээ гэх янз бүрийн юм байхгүй. Манай хүү Мын нэр дээр Арслан цохионы 2-2 тоотын гэр бүлийн хэрэгцээний газар байдаг. Өөр хөрөнгө гэх янз бүрийн юм байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Г.Оын мэдүүлсэн: ...2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр манай ах Гийн эхнэр А эгчийн төрсөн өдөр болох гээд орой нь би гэртээ байж байгаад Г ахынд 17 цагийн үед байх орсон чинь агаа хоол хийгээд байж байхаар нь би гараад ангийнхаа хүүхэдтэй уулзчихаад эргэж ирээд агаагийнд ортол М, Л, А эгчийн найзууд гээд 2 эгч, Г агаа, А эгч гэх хүмүүс байсан. Тэд нар архи ууцгааж байх шиг байсан. Тэгээд байж байтал юунаас болсныг нь мэдэхгүй, М ах Г агаа хоёр маргалдсан. Миний бодсоноор Г ах М ахаас нэг ширээ авсан асуудлаас болоод л маргалдсан байх гэж бодсон. Тэр хоёр маргалдаад Г агаа М ах хоёр бие биенийгээ нэг нэг удаа цохисон. Тэгээд маргалдахаа больё гээд гэрээс нь гарцгаасан Л ах М ах хоёр уулзаад зогсоод байсан чинь Г агаа цаана нь түлээн сууж байхаар нь би өөрийнхөө гэр рүү ортол миний араас М ах орж ирээд намайг хөөгөөд агаагаа олж ир пизда минь гэхээр нь би гэрээсээ гараад гүйчихсэн чинь М араас гараад ирсэн чинь агаа над руу ирээд наадах чинь яагаад байгаа юм гэхээр нь намайг хөөж гүйгээд цохих гээд байна ш дээ гэж хэлчихээд би агаагаас салаад гэртээ орсон. Би гэртээ ороод байж байтал гадаа хүмүүс пижигнээд зодоон хийгээд байгаа бололтой байхаар нь гарсан чинь М ах Г агаа хоёр газар уначихсан дээр доороо ороод зодолдож байсан чинь Б багш, Э агаа, Л нар салгасан. Г агаа чи намайг нэг цохисон, би чамайг нэг цохисон, одоо больё гэсэн чинь М ах алнаа чамайг гээд дайраад байсан бөгөөд нилээн маргалдаж байгаад хоорондоо эвлэрээд агаагийн гэр рүү орцгоосон. Би гэртээ байж байгаад гарсан чинь Л, М ах нар явах гэж байгаа бололтой мотоциклио гаргаж байхаар нь явах гэж байгаа юм байна гэж бодоод гэр рүүгээ ороод байж байтал гадаа хашааны хаалганы төмөр дуугарахаар нь гүйгээд гарсан чинь харанхуйд нэг хүн хүнээр түшүүлээд Г агаагийн байшин руу явж байхаар харчихаад хашааны гадаа гараад эргээд харсан чинь Г агаа хүнээр түшүүлээд байшин руугаа орж байхаар нь би араас нь очсон чинь Г агаа ухаан алдчихсан байсан. Тэгээд оруулаад цонхны хажууд сандал дээр суулгаад эмнэлэг, цагдаа руу дуудлага өгсөн. Цагдаа ирээд Л, М хоёрыг аваад явсан. Харин Г агааг хүний машинаар эмнэлэг рүү хүргэж өгсөн. Г агаа, А эгч, М, Л, бас 2 эгч байсан. Өөр хүн байгаагүй. Г ах М ахаас нэг ширээ худалдаж авсан юм байна лээ. Тэгээд тэрнийхээ мөнгийг өгч чадаагүй байснаас болж маргалдсан байх гэж би бодсон. Тэр хоёр маргалдаж байхдаа бие биенийгээ нэг нэг удаа нүүр рүү нь цохисон. Гадаа барьцалдаад авчихсан газар өнхөрөөд дээр доороо ороод байсан. Өөр цохилцож зодолдсоныг нь би мэдэхгүй. Сүүлд нь хэд хоногийн дараа Э ахаас юу болсон юм, яагаад Г агаа ухаан алдсан юм гэсэн чинь М, Г ах хоёр тэврэлдээд зогсоод байсан чинь Г ах хойшоо тас гэдэргээ саваад унасан гэж надад хэлсэн. Г ах, М ах нарыг хашааны гадаа байж байхад би гэртээ байсан. Намайг анх ороход ширээн дээр архи, пиво байгаагүй. Ангийнхаа хүүхэдтэй уулзчихаад эргээд ирэхэд хүмүүс ирчихсэн, ширээн дээр нь архи, пиво харагдаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч А.Мын мэдүүлсэн:...2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би сумын төвийн Цагаанаа гэдэг хүний дэлгүүрийн гадаа Лтай тааралдаад дэлгүүр рүү орсон чинь дэлгүүр дотор манай 10 жилийн ангийн хүүхэд Г юм аваад зогсож байсан. Би Гтэй мэндлээд нэг их олон юм яриагүй. Тэгсэн чинь Г өнөөдөр манай эхнэрийн төрсөн өдөр болж байгаа юм, чи ирвэл ирэхгүй юу гээд Лтай юм яриад байхаар нь би ярианд нь оролцоогүй. Тэгээд Г гараад явсан. Л бид хоёр Гийнд оройхон очихоор болоод ярилцаад дэлгүүрээс 2.5 литртэй 1 том пиво аваад бид хоёр хувааж уучихаад дэлгүүрээс чихэр, жимс, архи, пиво аваад Гийн гэрт очсон. Тэнд байхдаа нилээн архи, пиво уусан байх. Би зарим нэг юмаа сайн санахгүй байгаа юм. Тэгсэн чинь Гийн эхнэр надтай хамт явсан Лыг гэрээсээ хөөгөөд чамайг хэн урьсан юм, уриагүй байхад чи яах гэж ирсэн юм гээд маргалдаад бид нар Гийн байшингаас гарсан. Гадаа гараад Г надад энэ Лыг явуулъя манай эхнэр хүртэл уурлаад байна гэхээр нь би чи яах гэж ингэж байдаг юм, чи бид нар бүгдээрээ 10 жилд нэг ангид сурч байсан шүү дээ гэж хэлээд чи нөгөө ширээнийхээ мөнгийг яах гэж байна, хэзээ өгөх юм, надад мөнгөний хэрэг байна гэсэн чинь өгнө ш дээ гэхээр нь би Лыг хоёулаа явъя манайд очоод хоночих гэж хэлээд явахдаа би Гчи хөөгөөд байгаа юм байна тээ гэж хэлээд Гбарьж аваад түлхээд хойш нь унагаасан. Тэр үед Л, Б, Э, Гийн эхнэр нар гараад ирчихсэн байсан. Г хойшоо уначихаад босч ирээд надтай юм ярилгүй эхнэртэйгээ гэр рүүгээ яваад орсон. Тэнд байсан хүмүүс бүгд мэдэж байгаа. Тэгсэн чинь Гийн эхнэр цагдаа дуудсан байгаа, одоо ирнэ та нар байж байгаарай гэхээр нь би Гийн байшинд ортол Г цонхныхоо хажууд цаашаа хараад сууж байсан. Би эргэж гараад хашааны гадаа зогсож байтал цагдаа ирээд Л бид хоёрыг авч яваад архи уусан үгүйг шалгаж үлээлгэсэн. Дэлгүүрт тааралдаад Г Лад манай эхнэрийн төрсөн өдөр болж байгаа чи ирвэл ирэхгүй юу гэж хэлж байсан. Надад бол хэлээгүй. Л хоёулаа очъё гээд байхаар нь дэлгүүрээс архи пиво, чихэр, жимс аваад Гийн гэрт очсон чинь эхнэр нь Лыг хөөгөөд байхаар нь явах гэж гарч ирээд чи хөөж байгаа юм байна л даа гээд чи нөгөө ширээнийхээ мөнгийг хэзээ өгөх гэж байна гэсэн чинь өгнө ш дээ гэхээр нь надад ч гэсэн мөнгөний хэрэг байна гэж хэлээд барьж аваад хойш нь түлхсэн чинь газар бөгсөөрөө суучихаад босч ирээд эхнэртэйгээ гэр рүүгээ орчихоор нь би араас нь ороход цонхны доор цаашаа хараад сууж байсан. Би уг нь Гтэй маргалдаагүй. Эхнэр нь надтай хамт явсан Лыг хөөгөөд байхаар нь ингэж хөөгдөж байхаар гээд гараад гадаа байхдаа би Гт чи бид хоёрыг хөөчих юм байна л даа, чи нөгөө ширээнийхээ мөнгийг өгөхгүй юм уу надад мөнгөний хэрэг байна гэсэн чинь одоохондоо мөнгө байхгүй гэхээр нь архи уусан согтуу байсан болохоор барьж аваад түлхсэн чинь Г бөгсөөрөө газар унаад босч ирээд эхнэртэйгээ яриад гэр рүүгээ орчихсон. Гийн эхнэр Лыг хөөгөөд байхаар нь гэрт нь Гтэй жаахан маргасан чинь миний нүүр рүү цохихоор нь би ч гэсэн зөрүүлээд нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгээд гадаа ширээний мөнгө нэхэхэд мөнгө байхгүй гэхээр нь би барьж аваад хойш нь түлхсэн бөгөөд бөгсөөрөө газар суучихаад босч ирээд эхнэртэйгээ гэр рүүгээ орсон. Би гэрт нь байхдаа гараараа нэг удаа нүүр рүү нь цохисон бөгөөд гадаа гараад барьж аваад хойш нь түлхсэн чинь газар бөгсөөрөө суучихаад босч ирээд эхнэртэйгээ гэр рүүгээ орчихсон. Би архи уух нь уусан байсан. Гэхдээ би яахаа алдталаа согтоогүй байсан. Болсон явдлыг мэдэж байгаа. Гөөр цохиж, зодсон зүйл байхгүй. Өс хонзонгийн ямар нэг асуудал байхгүй. Г 20 гаруй хоногийн өмнө надаас 120х70 см хэмжээтэй давцантай ширээ аваад мөнгийг нь өгөөгүй байсан. Тухайн үед нөгөө ширээнийхээ мөнгийг нэхсэн асуудал байгаа. Би одоо ямар нэг ажил хийгээгүй. Сүүлийн 3 жил аймгийн төвд хувиараа мужаан хийж байгаад өнгөрсөн зун хотод ажил хийж байгаад 2019 оны 09 дүгээр сарын дундуур Чулуут суманд очоод одоог хүртэл Чулуут суманд байгаа. Энэ хэрэгт холбогдохоос өмнө модоор юм хийж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 70-73 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 564 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Г.Гийн биед, баруун талын чамархайн заадаснаас эхлэн дагзны баруун хэсгээс доош дагзны суурь хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, зүүн дух, чамархайн хэсгийн эдэд тархи няцралт, зүүн нүд орчмын зөөлөн эдэд цус хуралт, зүүн хөмсөгний дээр, хоолойны зүүн гадна доод хэсэгт, хамрын угийн зүүн хэсэгт, зүүн гарын 4, 5-р хурууны 2-р үен дээр зулгаралт гэмтлүүд учирчээ. 2. Баруун талын чамархайн заадаснаас эхлэн дагзны баруун хэсгээс доош дагзны суурь хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, зүүн дух, чамархайн хэсгийн эдэд тархи няцралт гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3-1-2-д зааснаар амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэлд, зүүн нүд орчмын зөөлөн эдэд цус хуралт, зүүн хөмсөгний дээр, хоолойны зүүн гадна доод хэсэгт, хамрын угийн зүүн хэсэгт, зүүн гарын 4, 5-р хурууны 2-р үен дээрх зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 3. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг 35%-иас дээш алдагдуулах ба эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамааран эргэн сэргэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь тус бүр мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 5. Г.Гийн биед учирсан зүүн нүд орчмын зөөлөн эдэд цус хуралт, зүүн хөмсөгний дээр, хоолойны зүүн гадна доод хэсэгт, хамрын угийн зүүн хэсэгт, зүүн гарын 4, 5-р хурууны 2-р үен дээрх зулгаралт гэмтлүүд нь шинж байдлаараа үүсээд 5-7 хоносон байх боломжтой гэмтлүүд байна. Дагз орчмын хугарлын үүссэн хугацааг тогтоох боломжгүй...гэх дүгнэлт /хх-ийн 61-62 хуу/

 

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 78 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 79 хуу/ 

Шүүгдэгч А.Мын хувийн байдалтай холбоотой баримт 7 хуудас баримт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 2 хуудас зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 11 дүгээр сарын 21-ний орой Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн Жаргалант хорооллын 04-05 тоотод хохирогч Г.Г нь бусдад зодуулж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч А.М нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний орой Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн Жаргалант хорооллын 04-05 тоотод хохирогч Г.Гзодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 2019 оны 11 дүгээр сарын 21-ний орой Чулуут сумын Зуунмод багийн Жаргалант хорооллын 4-6 тоот хашаанд М нь согтуугаар хохирогч Г.Гхүзүүнээс нь базаж ухаан алдуулан, боож унагасан талаар мэдүүлсэн хохирогч Г.Гийн мэдүүлэг /хх-ийн 11-13/, Г.Г нь Мд зодуулаад хүмүүс орилолдож 2 хажуугаас нь 2 хүн сугадаж хашуу руу оруулж байхыг харсан талаараа мэдүүлсэн гэрч О.Лын мэдүүлэг /хх-ийн 14-16/, Одончимэгийн утсаар ярьсаны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 21-ний орой 22 цагийн орчим Чулуут сумын эмнэлэгт очиход Г.Г нь ухаангүй, хурхирсан байдалтай байсан, шөнө 04 цагийн орчим ухаан орж ээжээ чихнээс юм гоожоод байна гэх зүйлүүд ярьж толгойдоо гар хүргэхгүй зовиуртай байсан гэсэн гэрч Н.Эмэдүүлэг /хх-ийн 17-20/, тухайн өдөр М нь Г.Гийн гэрт архи ууж худалдаж авсан ширээнийхээ 80.000 өгч чадахгүй гуйлгачингууд гэх зэргээр хэлж маргалдаж барьцалдаж авч бие биенийгээ 1 удаа цохиж авахад Г.Гийн хөмсөг хагарч цус гарсан, хамар нь хавдаж, нүд нь хөхөрсөн байсан, 22 цагийн орчим дахин М нь Ггазар унагачихсан байхад нь Бын хамт салгасан. Зодооноо болъё гэж Г.Гийн гуйлтын дагуу түр завсарласан боловч түүнийг хашаанаас гаргаж өгөхөөр явж байхад М Г.Гхөөгөөд алхаж байснаа ухаж хийж барьж авч түлхэж унагахад Г.Г ар дагзаараа шууд хойшоо тас гээд аймар дуугараад савж унаад ухаан алдсан гэх гэрч Б.Эийн мэдүүлэг /хх-ийн 21-24/, тухайн үед тамхи татаад зогсож байтал Г нь пид гээд ар нуруугаараа толгойныхоо ар хэсэгт дагзаараа газар унангуут Мыг барьж авсан. Г унаад ухаан орохгүй байсан гэх гэрч М.Бын мэдүүлэг /хх-ийн 28-30/, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 21 цагийн орчим дуудлага авч эмнэлэг дээр очиж үзэхэд Г нуруу, нугасандаа гэмтэл авсан байж магадгүй оноштой байсан. Хажууд нь байсан Э гэх залуу хэлэхдээ Мтай маргалдаж гэнэтхэн ар нуруу дагзаараа шууд газар унасан гэж ярьсан” гэх гэрч Н.Ж мэдүүлэг /хх-ийн 31-33/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.А мэдүүлсэн “Манайх Маас нэг модон ширээ худалдаж аваад мөнгийг нь өгөөгүй байсан бөгөөд ширээнийхээ мөнгийг нэхээд байхаар нь манай нөхөр Г одоохондоо мөнгөний боломж алга байна, цалин буухаар өгье гэсэн чинь 80.000 төгрөг өгчихөж чадахгүй муусайн гуйлгачингууд гээд хэл амаар доромжлоод байхаар нь манай нөхөр М хоёр барьцалдаж аваад бие биенээ нэг, нэг удаа цохиод бүгдээрээ гараад явсан. Би гэртээ нөгөө хүмүүстэй 2 хүүхэдтэйгээ байсан чинь гаднаас бүгдээрээ орж ирээд эвлэрсэн гээд байхаар нь би санаанд ороогүй байсан чинь М одоо явъя гээд хамт явсан Лыгаа аваад гарсан. Манай нөхөр ч гэсэн гарсан, би араас нь гарах гэсэн чинь чи гараад яах юм бэ байж бай гэж М хэлэхээр нь би энэ хоёр эвлэрчихсэн юм чинь яав л гэж бодоод гараагүй бөгөөд гаднаас бас 2 хүн ороод ирэхээр нь би гараагүй гэртээ үлдсэн. Гэтэл нэг их удаагүй манай хаалгыг цохиод байх шиг болохоор нь би гарах гэсэн чинь гаднаас манай нөхөр ГЭ, манай нөхрийн дүү О хоёр хажуугаас нь түшээд оруулж ирсэн. Тэр үед манай нөхөр ямар ч ухаангүй орж ирэхээр нь би Эээс юу болсон юм бэ, яасан бэ гэсэн чинь М, Г ах хоёр эвлэрсэн гээд тэврэлдээд зогсоод байснаа Г агаа хойшоо тас гэдэргээ саваад уначихсан гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 43-46/, шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч А.Мын “Гадаа гараад Г надад энэ Лыг явуулъя манай эхнэр хүртэл уурлаад байна гэхээр нь би чи яах гэж ингэж байдаг юм, чи бид нар бүгдээрээ 10 жилд нэг ангид сурч байсан шүү дээ гэж хэлээд чи нөгөө ширээнийхээ мөнгийг яах гэж байна, хэзээ өгөх юм, надад мөнгөний хэрэг байна гэсэн чинь өгнө ш дээ гэхээр нь би Лыг хоёулаа явъя манайд очоод хоночих гэж хэлээд явахдаа би Гчи хөөгөөд байгаа юм байна тээ гэж хэлээд Гбарьж аваад түлхээд хойш нь унагаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 70-73/, шүүгдэгч А.Мд зодуулсны улмаас хохирогч Г.Гийн эрүүл мэндэд “баруун талын чамархайн заадаснаас эхлэн дагзны баруун хэсгээс доош дагзны суурь хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, зүүн дух чамархайн хэсгийн эдэд тархи няцрал” зэрэг амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг нотолсон Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 564 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-62/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шийтгэх тогтоолын үндэслэл болгосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан уг нотлох баримтуудыг бэхжүүлж цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна. 

 

            Иймд шүүгдэгч Д овогт А Мыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй  гэж дүгнэв.

 

             Шүүгдэгч А.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй ба харин А.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаар мэдүүлсэн зэргийг харгалзаж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг хөнгөрүүлэн оногдуулах үндэслэлтэй байна. 

 

             Шүүгдэгч А.М нь “Өлзийт хангай бүрд” ХХК-д 2013 оноос 2020 он хүртэл мужааны ажилчинаар тогтвор суурьшилтай ажиллаж сард 2.000.000 төгрөгийн цалинтай ажилладаг талаарх тодорхойлолтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлж, түүний өмгөөлөгч В.Удвалаас шүүгдэгч А.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулын ялыг оногдуулж өгөх саналыг гаргаж байгаа боловч гэрч А.М, Д.С нарын мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтмол цалинтай, байнгын орлоготой гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хор уршгийн хэмжээг харгалзан шүүгдэгч А.Мын хорих ялыг биечлэн эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

 

            Шийтгэх тогтоолд хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч А.Мын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мын цагдан хоригдсон 10 /арав/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт А М ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мын цагдан хоригдсон 10 /арав/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч А.М нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч А.Мын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

 

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Р.АЛТАНЦЭЦЭГ