Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 179

 

 

 

 

 

 

2020          02           21                                     2020/ШЦТ/179

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа,

          улсын яллагч С.Оюунжаргал,

          шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.М холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903014280080 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 11-нд Завхан аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Кашмар Холдинг" ХХК-нд ачигч ажилтай, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М.М /регистрийн дугаар /,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч М.М нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 07 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт, "BSB" төвийн баруун урд уулзварын замд Б.Батбилэгийн эзэмшлийн "Toyota" загварын "Prius" маркийн 70-18 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан "Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 20 настай, эрэгтэй Э.Алтанцоожийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас М.Мыг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 07 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт, "BSB" төвийн баруун урд уулзварын замд Б.Батбилэгийн эзэмшлийн "Toyota" загварын "Prius" маркийн 70-18 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан "Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 20 настай, эрэгтэй Э.Алтанцоожийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

          Шүүх шүүгдэгч М.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч М.М нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 07 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт, "BSB" төвийн баруун урд уулзварын замд Б.Батбилэгийн эзэмшлийн "Toyota" загварын "Prius" маркийн 70-18 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан "Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 20 настай, эрэгтэй Э.Алтанцоожийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

          хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эрдэнэчимэгийн “Манай ач Алтанцоож төрөөд над дээр ирсэн хүүхэд байгаа юм би өөрийнхөө нэрээр овоглоод өөр дээрээ өсгөсөн юм. Хүү бид 2 Баянхонгор аймагт гэртээ байж байгаад намар 8 сард хүүгээ сургуульд сургах гээд Улаанбаатар хотод ирсэн юм. Осол болдог өдөр өглөө 06 цагийн үед сургуульдаа явах гээд гарсан юм. Тэгээд өглөө 09 цагийн үед над руу нэг эмэгтэй залгаад хүүхэд чинь машинд дайруулчихлаа одоо гэмтлийн эмнэлэг дээр байна та хүрээд ир гэхээр нь би гэмтлийн эмнэлэг дээр очсон чинь манай хүүхдийн баруун хөлний дунд чөмөг хугарсан гээд орон дээр хэвтэж байсан. Тэгээд юу болсон талаар асуусан чинь нэг залуу эмээ уучлаарай би мөргөчихсөн юмаа гээд зогсож байсан...”  гэсэн мэдүүлэг,

          Шүүгдэгч М.Мын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Би 2019 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 07 цагийн үед ажил руугаа явах гээд 70-18 УНР улсын дугаартай Т.Приус маркийн автомашиныг жолоодоод гэрээсээ гарсан юм. Тэгээд 07 цаг 40 минутын үед 100-н айлын уулзвар дээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлээс ирээд хойшоогоо буюу 100 айл тал руугаа уулзвараар баруун гар тийшээгээ эргэх гээд уулзвар луу ойртох үед ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд чигээрээ явах хөдөлгөөн улаан гэрэл асчихсан зогсож байсан. Харин баруун гар тийшээгээ эргэх нэмэлт сум асчихсан байхаар нь би баруун гар тийшээгээ эргэж байтал явган хүний гэрэл дохиотой гарцаар ногоон гэрэл асангуут нэг залуу миний баруун гар талаас буюу хойноосоо урагшаа чиглэлд алхаад ороод ирэхээр нь би тоормос гишгээд зогсож амжилгүй нөгөө залуугийн зүүн талаас машиныхаа баруун талын толиор мөргөөд унагаасан юм. Явган зорчигчийн эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг өгсөн байгаа. Явган зорчигчийн зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн.Би уг тээврийн хэрэгслийг хүргэн Батбилэгээс худалдаж авсан юм. Гэхдээ одоо нэрээ шилжүүлээгүй хүргэнээсээ авахдаа банк бус санхүүгийн байгууллагад тавьж зээл авсан байгаа. Зээлийн гэрээ хүргэний нэр дээр байдаг юм…” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч М.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байгаа нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч М.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг бичиж, яллагдагч М.Мд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын харгалзан шүүгдэгч М.Мд 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

             Энэ эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М.М Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Мд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан М.М нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

4.Шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

           

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР